Алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөх тухай эргэцүүлэл
2021 оны 5-р сард би усалгааны багийн удирдагчийн үүрэг авсан юм. Тэгээд ах эгч нарын хоёр бүлгийн усалгааг хариуцаж, төд удалгүй удирдагч надаар илүү олон ах эгчийг услуулахаар зохицууллаа. Энэ мэдээг сонсоод, би үнэхээр баяртай байсан. Ах эгч нараа усалснаар маш их гэгээрэл, илүү арвин туршлага, үнэний илүү их ойлголттой болно гэж бодсон юм. Амийн оролтод нь тулгардаг асуудлыг шийдвэрлэж чадвал ах эгч нар маань намайг сайн, үнэнийг ойлгодог хүн гэж хэлэх нь лавтай, бас би Бурханы гэрийн түшиг тулгуур болж болох байлаа. Иймээс би үүрэгтээ шамдан зүтгэж, нөхөрлөл хийхээр үргэлж цуглаанд явж, ах эгч нарт маань бэрхшээл гарах үед тэдэнд туслахаар Бурханы үгээс эрж хайдаг байсан. Хэсэг хугацааны дараа, манай ах эгч нар асуулт гарвал надтай нөхөрлөхөөр ирдэг болж, би ч маш баяртай байлаа.
Дараа нь, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан хүн олшрохын хэрээр чуулган дахь хүмүүсийн тоо аажмаар нэмэгдсэн. Нэг өдөр цуглаан дээр, чуулганы удирдагч шинэ итгэгчдийг усалж, миний ажлыг хянахаар ирнэ гэдгийг би олж мэдлээ. Ах эгч нар шийдвэрлүүлэх асуудал байвал удирдагчаас бас асууж болох байсан. Удирдагч надтай хамтрахаар ирж байгааг сонсоод, би огт баяртай байгаагүй юм. Тэр удирдагч урьд нь намайг усалдаг байсан, сайн хэв чанартай байлаа. Надаас илүү их ойлголттой, бас Бурханы үгийн талаар сайн нөхөрлөдөг байсан. Удирдагчид ах эгч нарын маань асуудлыг шийдвэрлэх амархан байсан юм. Тэгээд би, “Одоо, удирдагч миний хамтрагч болохоор ирж байгаа юм чинь ах эгч нар урьдынх шигээ над дээр ирж асуулт асуух болов уу? Намайг хойш тавиад, удирдагчаас маань асуух болов уу? Цаашид намайг хэн хүндлэх бол? Ах эгч нарын зүрх сэтгэл дэх миний сайн дүр төрх алга болох нь” гэж бодлоо. Ингэж бодоод, удирдагчтай огт хамтран ажилламааргүй байсан. Үүний хажуугаар, сэтгэл хямарлаа. “Би үүнийг зөвшөөрч болохгүй. Ах эгч нарын зүрх сэтгэл дэх орон зайгаа хамгаалах хэрэгтэй. Ямарваа байдалд орох юм уу, Бурханы үгийн хэсгийг олох хэрэг гарвал надаас асууж болно, би тусалж чадна гэж ах эгч нарт хэлэх ёстой юм байна” гэж дотроо бодсон. Тэр цагаас хойш, ах эгч нар тааруухан байдалд орж, бэрхшээлтэй тулгарлаа гэж сонсох үедээ удирдагч тэнд түрүүлж очно гэж айгаад тэдэнтэй нөхөрлөл хийхээр яаран очдог боллоо. Бас ах эгч нарт туслалцаа хэрэгтэй эсэхийг асуухаар нэг бүрчлэн холбоо бариад, асуулт, будилаан байвал туслалцаа авахаар надад хандаж болно гэж хэлсэн. Тэгснээр ах эгч нар удирдагчийг холбоо барих үед намайг өөрсдөд нь тусалсан гэж хэлнэ гэж бодлоо. Гэхдээ аливаа зүйл миний төлөвлөсөн шиг саадгүй бүтээгүй. Би тэдний асуусан олон асуудалд нэвтрээгүй, эдгээрийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байсан ч удирдагчаас асуумааргүй байлаа. “Удирдагчаас асуувал удирдагч намайг үнэнийг ойлгодоггүй, Бурханы үг нэг их уншдаггүй гэж бодох биш үү? Намайг асуудал шийдвэрлэж чаддаггүй гэж бодох биш үү? Удирдагч ах эгч нарын асуудлыг шийдвэрлэх юм бол тэд намайг чадавхгүй, өөрсдөд нь тусалж чаддаггүй гэж бодох биш үү? Би чадахгүй гэдгээ тэдэнд харуулмааргүй байна. Энэ үүргийг биелүүлж чаддаг гэдгээ ах эгч нартаа мэдүүлмээр байна, тэгснээр тэд асуулт гарвал надаас асуусаар байх болно” гэж бодсон. Гэхдээ ганцаараа ах эгч нартаа туслахад хэцүү байлаа. Миний туулж байгаагүй, яаж нөхөрлөхөө мэдэхгүй зарим нэг зүйл байсан, бас тэдний асуудлыг шийдвэрлэх Бурханы үгийн хэсгийг олоход заримдаа хэд хоног ордог байлаа. Бусад ах эгч асуулт асуухаар над дээр ирэх үед тэдэнд гаргах цаг байгаагүй. Ингээд л нэг сар нүд ирмэх зуур өнгөрч, би цаг тухайд нь тусалж чадаагүй учир ах эгч нарын маань асуудал шийдвэрлэгдэлгүй үлдэж, тэд тааруухан байдалтай байсаар байлаа. Би ойлгохгүй байгаа эдгээр асуудлынхаа талаар удирдагчид хэлсэн бол тэдэнд туслахаар Бурханы үг хамтдаа хайж, асуудлыг нь хурдан шийдвэрлэж болох байсан. Гэхдээ би зөвхөн тэдний зүрх сэтгэл дэх дүр төрхөө хамгаалахыг хүссэн учраас тэгээгүй. Ингэх үедээ жаахан буруутайгаа мэдэрлээ. Ингэсээр байх юм бол ах эгч нарынхаа амийн оролтод ноцтой саад болж, энэ үүргийг зохистой биелүүлэхгүй гэдгээ мэдэж байсан.
Тэгээд нэг өдөр, үүрэгтээ хандах хүмүүсийн буруу хандлагыг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Үүрэг бол хүнд Бурханы даалгасан ажил, хүмүүсийн гүйцэлдүүлэх ёстой даалгавар юм. Гэвч үүрэг яавч чиний хувиараа удирддаг бизнес биш, бас олноос онцгойроход чинь тусалдаг хүч ч биш. Зарим хүн үүргээ ашиглаад өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлж, бүлэглэл байгуулдаг; зарим нь хүслээ хангаж, зарим нь сэтгэлдээ мэдэрдэг хоосролоо дүүргэж, мөн зарим нь азад найддаг сэтгэлгээгээ хангахад ашигладаг бөгөөд үүргээ гүйцэтгэж л байвал Бурханы гэр болон хүнд зориулан Бурханы бэлддэг гайхамшигт хүрэх газраас хувь хүртэнэ гэж боддог. Үүргийн талаарх ийм хандлага буруу; Бурхан үүнд ой гутдаг бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Үүрэг маань хувийн асуудал биш, Бурханы бидэнд өгсөн даалгавар, бид үүрэгтээ бусдад бишрүүлэх арга зам гэж хандах учиргүй, мөн бусдыг дагуулахын тулд нэр төр, байр суурь хөөцөлдөх учиргүй гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Бид үүрэгтээ даалгавар гэж хандаж, Бурханы шаардсанаар үүргээ биелүүлэх учиртай. Гэтэл би үүрэгтээ яаж хандсан бэ? Алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөх, хүслээ хангахын тулд үүргээ биелүүлсэн. Ах эгч нар маань намайг биширч, шүтээсэй, өөрсдийн асуудлаар надад хандаасай гэж хүссэн. Би тэдэнд чин сэтгэлээсээ хандаагүй, бас тэдэнд туслахыг үнэндээ хүсээгүй, харин өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн юм. Тэгснээр тэд миний талаар ярих үедээ өөрсдөд нь тусалсан гэцгээн, намайг маш сайн, элэгсэг гэж хэлэх байлаа. Тийм маягаар би сэтгэл ханамжтай болж чадах байсан. Би алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн тулд үүргээ ашигласан. Тэгснээр хүмүүсийн зүрх сэтгэлд орон зай эзэлж, тэд өөрсдийн асуудлаар надад хандан, Бурханыг хойш тавих байж. Би амин хувийн ажил эрхэлж байж. Үүрэгтээ хандах хандлага минь буруу байгааг тэгэхэд ухаарсан. Би ах эрч нарт тусалж чадлаа ч үүргээ сайн биелүүлэх санаагүй байсан. Энэ нь Бурханыг хэзээ ч сэтгэл хангалуун болгохгүй байлаа.
Дараа нь, Бурхан антихристүүдийг илчилсэн нэг хэсгийг хартал энэ нь миний байдалд сайн нийцэж байсан юм. “Нөхцөл байдлыг үл харгалзан, үүргээ хаана ч биелүүлж байсан, антихрист өөрийгөө сул дорой биш, үргэлж хүч чадалтай, итгэл дүүрэн, хэзээ ч сөрөг биш байдаг гэх сэтгэгдэл төрүүлэхээр хичээнэ. Тэгээд жинхэнэ санал бодол, Бурханд хандах бодит хандлагаа хэзээ ч илчилдэггүй. Тэд өөрсдөд нь хийж чадахгүй зүйл гэж үгүй хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэхээр боддог гэж үү? Сул тал, сөрөг байдалгүй, завхрал ундруулдаггүй гэж чин үнэнээсээ боддог гэж үү? Яавч үгүй. Тэд дүр эсгэхдээ сайн, аливааг нуухдаа гаргууд. Хүч чадалтай, нэр төртэй талаа хүмүүст харуулах дуртай; харин сул дорой, бараан талаа харуулахыг хүсдэггүй. Тэдний зорилго илэрхий байдаг: Ердөө л бусдын өмнө нэр нүүрээ авч гарч, энэ хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа хамгаалах. Тэд өөрсдийн сөрөг байдал, сул талын тухай бусдын өмнө сэтгэлээ уудалж, тэрслүү, завхарсан талаа илчлэх юм бол байр суурь, нэр төрд нь ноцтой заналхийлж, дэмий төвөг удна гэж боддог. Иймээс сул дорой, тэрслүү байдлаа чанд нууцлахыг илүүд үздэг. Бүх хүн өөрсдийнх нь сул дорой, тэрслүү талыг олж харах өдөр ирвэл тэд үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой болдог; завхарсан зан чанартай, эгэл хүн, өчүүхэн, шалихгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа алдаж, бүрмөсөн бүтэлгүйтсэн байх болно гэж тэд боддог. Иймээс тэд юу ч боллоо гэсэн хүмүүст сэтгэлээ уудалж ер чаддаггүй. Юу ч боллоо гэсэн өөрсдийн эрх дарх, байр суурийг өөр хэнд ч өгч чаддаггүй. Оронд нь тэд өрсөлдөхийн тулд чадах чинээгээрээ хичээдэг бөгөөд хэзээ ч бууж өгөхгүй” (Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Аравдугаар хэсэг)”). Антихристүүд байр сууринд дуртай гэдгийг би энэ хэсгийг уншсаныхаа дараа ойлгосон. Тэд бүх хүнд дутагдлаа харуулах вий гэж айсандаа бусад хүний зүрх сэтгэл дэх сайн дүр төрхөө хамгаалахын тулд хүмүүст бэрхшээлээ хэзээ ч хэлдэггүй. Үүрэгт нь бэрхшээл тулгарах үед ч тэд бүхнийг чаддаг, үнэнийг ойлгодог хүн гэж бусдад харагдахын тулд дүр эсгэдэг. Би ийм байдалтай байсан. Ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байхдаа хүртэл хэнээс ч тусламж хүсээгүй. Ах эгч нартаа өөрийгөө ямар ч дутагдал, өө сэвгүй, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж чаддаг гэж бодогдуулж, улмаар тэднийг хэзээ ч, өөр хэнээс ч асуух хэрэгцээгүй болгохын тулд хүмүүсийн зүрх сэтгэлд сайн дүр төрх бүтээхийг хүссэн. Бас удирдагч маань тэдэнд туслах вий гэж айсан, тэгвэл би тэдний зүрх сэтгэл дэх байр суурь, дүр төрхөө алдахад хүрэх байлаа. Би албан тушаалаа хамгаалах гээд шийдвэрлэж чаддаггүй асуудлаа чаддаг мэт дүр эсгэсэн. Удирдагчаас асуухын оронд аливааг эрж хайхад маш их цаг зарцуулахаар сонгосон. Үүний улмаас үүрэгтээ урагшгүй байж, ах эгч нарынхаа амийн оролтод саад болсон. Тэгээд завхарсан зан чанар минь ноцтой юм байна, би хоёр нүүртэй юм байна гэдгийг олж харсан даа. Нигүүлслийн эрин үед фарисайчууд гаднаа даруу, хүлээцтэй байсан нь бодогдлоо. Тэд ихэвчлэн уулзвар дээр залбирч, бусдад бичвэр тайлбарладаг байсан. Хүмүүсийн зүрх сэтгэлд сайн дүр төрхтэй ч тэд дотроо хоёр нүүртэй, биеэ тоодог, ёрын муу, Бурханд огт дуулгаваргүй, бас Бурханаас айдаггүй байсан, тэдний хийдэг зүйл Бурханы үгийг дуулгавартай дагахын тулд байгаагүй. Оронд нь тэд бусдад шүтүүлж, бишрүүлэхийн тулд сайн ааш авираар хүмүүсийг хуурч, төөрөгдөл үүсгэсэн. Би яг л фарисайчууд шиг хоёр нүүр гаргаж, Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар замнаж байгаагаа олж харлаа.
Дараа нь, Бурханы үгийн ийм хэсгийг харсан. “Антихристүүдийн ааш авирын мөн чанар нь байр суурьтай болж, хүмүүсийг талдаа оруулж, өөрийг нь дагаж, хүндэлдэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт янз бүрийн арга, барил ашиглах явдал байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд бол хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай зориуд тэмцэлдээгүй байж болзошгүй хэдий ч нэг зүйл баттай: Тэд хүмүүсийг булаалдаж Бурхантай тэмцэлдэхгүй байхдаа ч гэсэн тэдний дунд байр суурь, эрх мэдэлтэй байхыг мөн л хүсдэг. Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаагаа ухаарах өдөр ирж, өөрсдийгөө хяналаа ч гэсэн чуулганд байр суурь олохын тулд өөр арга ашиглаж, бусдын сайшаал, дэмжлэгийг хүртсэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бодсоор байдаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг бүх зүйл нь үүргээ үнэнчээр гүйцэтгэдгээс бүрддэг юм шиг харагддаг бөгөөд тэд Бурханы жинхэнэ дагалдагчид мэт санагдуулдаг боловч хүмүүсийг хянаж, тэдний дунд байр суурь, эрх мэдэл олж авах гэсэн санаархал нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн, хүмүүсээс юу ч гэж шаардлаа гэсэн тэд Бурханы үг, шаардлагад таарсан байдлаар хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлдэггүй, мөн Бурханы айлдвар болон үнэнийг ойлгосныхоо үр дүнд эрх мэдэл, байр суурийн эрэл хайгуулаа орхидоггүй; тэд санаархалдаа тувт автаж, энэ нь тэдний ааш авир, бодлыг хянан удирдаж, алхдаг замыг нь тодорхойлдог. Энэ нь антихристийн төгс жишээ мөн. Антихристийн ялгарах онцлог юу вэ? ‘Антихрист гэж хүмүүсийг олж авахын тулд Бурхантай тэмцэлдэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс биш үү?’ гэж зарим хүн асуудаг. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг байж магадгүй, Бурханы оршин тогтнолыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрдөг, итгэдэг байж магадгүй, мөн Бурханыг дагаж үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй байж болох ч нэг зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй: тэд эрх мэдэл, байр суурийн төлөөх санаархлаа хэзээ ч орхихгүйба өөрсдийн орчин, өөрсдөд нь хандах Бурханы хандлагаас үүдэн тэдгээр зүйлийн эрэл хайгуулаа орхихгүй. Эдгээр нь антихристүүдийн онцлог шинж юм” (Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Антихристүүд хүмүүсийг дагуулах, мөн хүмүүсийг хянаж, эзэгнэх санаархалдаа хүрэхийн тулд алдар нэр, байр суурь хөөцөлддөг гэж Бурхан хэлдэг. Тэд хүмүүсийг эзэгнэхийн тулд Бурхантай өрсөлддөг. Би яг ийм замаар замнаж байж. Би Бурханд итгээд, Бурханыг хайрлахыг хүссэн, бас Бурхан бүх зүйл дээр дээд эрх барьж, бүгдийн дээр байдгийг мэддэг байсан. Бурхан бол Бүтээгч. Бид Бурхантай байр суурь, хүмүүсийг булаацалдах биш, Бурханыг шүтэн мөргөх учиртай. Гэтэл би үүргээрээ дамжуулан хүмүүсээр бишрүүлж, шүтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд өөрийн гэсэн орон зайтай болохыг хүссэн. Ингэснээр Бурханы сонгосон хүмүүсийг Бурхантай булаацалдаж байсан биш үү? Хүмүүс намайг шүтэх үедээ зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй болж, асуудал гарах үед Бурханд залбирч, найдахын оронд над дээр ирдэг. Би хүмүүсийг өөрийнхөө өмнө авчраад, антихристийн замаар замнаж байж. Тэгээд шашны ертөнц дэх пастор, ахлагчдын талаар, тэд сайн мэдээ номлож, Библи тайлбарлаж, ерөөл хайрлаж, зарим нэг сайн үйл үйлддэг ч итгэгчдэд хүндлүүлж, итгэгчдийг дагуулах зорилгоор энэ бүгдийг хийдэг гэдгийг нь бодлоо. Итгэгчид асуулт гарах бүрд пасторууд дээр очиж, тэдний удирдамжийг хүлээн авна. Эзэн ирлээ гэж дуулаад, эрж хайж, судлахыг хүсэх үедээ ч тэд пастороосоо зөвшөөрөл хүсдэг. Ингэснээр хүмүүс өөрсдөд нь Бурхан гэж хандахад хүрч байгаа биш үү? Шашны энэ удирдагчид хүмүүсийг бат хянадаг, бас зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байж, Бурханд илт дайсагнадаг. Би ч гэсэн тийм байсан. Ах эгч нараа дагуулахыг хүсэж, хамтрагчтай баймааргүй санагдсан. Тэднийг уруу татаж, тэдний дунд байр суурь олохын тулд ямар ч асуудлаар надад хандаж болно, би тусална гэж тэдэнд хэлсэн. Тэгэхээр би бас тэднийг хянахыг хүссэн гэсэн үг биш үү? Үнэндээ би итгээд удаагүй, туршлага багатай байсан. Ах эгч нарынхаа байдал, асуудалд нэвтрээгүй байсан юм. Ганцаараа тэдэнд төдийлөн сайн тусалж огт чадаагүй ч удирдагчаас мөн л туслалцаа хүсээгүй. Энэ нь ёстой биеэ тоосон, эрүүл ухаангүй явдал байж. Миний илчилдэг зүйл, гаргадаг ааш авир антихристийнхтэй адилхан гэдгийг тэгэхэд л ухаарсан. Урьд нь, цуглаан дээр антихристүүдийн талаар ярих үед би байнга сандардаг байсан. Яагаад гэвэл би антихрист болохоос айдаг байлаа. Гэхдээ дээгүүр түвшний удирдагчид л антихрист болох магадлалтай, дээгүүр байр суурьгүй багийн ахлагч би тийм замаар замнахгүй гэж бас санагдсан. Гэвч ингэж бодох нь алдаатайг ухаарсан даа. Бурханы үгийн шүүлтгүйгээр би үүнийг хэзээ ч мэдэхгүй байх байж, бас илүү их ёрын мууг үйлдэж, фарисайчууд шиг Бурханд гологдож, таягдан хаягдаж болох байж. Би үүнийг ухаарахад гэгээрүүлж, замчилсанд нь Бурханд талархаад, гэмших, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхөө болих, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэх ёстойгоо мэдэж байсан.
Хожим нь, Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг гүйцэлдүүлэх юм уу ямар нэг агуу үйл хэрэг биелүүлэх чадвартай байхыг шаарддаггүй, тэд ямар нэг агуу үйл хэргийг анхлан санаачлах нь ч Түүнд хэрэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, харснаа сэтгэлдээ сана, дараа нь цаг нь болоход Бурханы хэлснээр хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амьдран харуулдаг зүйл болж, чиний амь болно. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно. Чи үргэлж агуу байдал, цол гуншин, нэр хүнд хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахыг хүсдэггүй. Агуу байдал, цол гуншин, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Бодитой байдлаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, үнэнч шударга хүн байж, үүргээ биелүүлэхийн тулд Бурханы үгэнд баттай найдаж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна, ингэх нь хангалттай. Амбицтай бүү бай, битгий хоосон мөрөөд, алдар нэр, ашиг хонжоо, байр сууриар бүү хөөцөлд, эсвэл бусдаас ялгарах гэж бүү эрж хай. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр бүү оролд. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм бүтээгдсэн зүйлсийг авардаггүй. Хэрэв зарим хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий. Өнөөдөр та нар даруйхан засарч, гэмшлийг хэрэгжүүлэх юм бол цаг бас байна; харин тэр өдөр ирж, Бурханы ажил дуусаж, гамшиг буух үед алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, гэмшихээс татгалздаг хүмүүс бүгдээрээ таягдан хаягдана. Бурханы ажил ямар төрлийн хүмүүсийг авардаг, Бурхан хүнийг авардгийн утга учир юу болохыг та нар бүгдээрээ тодорхой мэддэг байх ёстой; энэ нь хүн Бурханы үгийг сонсохоор Бурханы өмнө очих, Бурханы хэлж, тушааснаар үйлдэж, амьдрах, өөрийн санаа зорилго, Сатаны логикийн дагуу үйлдэж, амьдрахгүй байхын төлөө юм. Хэрвээ чи Бурханы үгийг хүлээн авалгүй Сатаны гүн ухааны дагуу, Сатаны зан чанарын дагуу амьдарсаар, гэмшихээс татгалздаг бол Бурханаар авруулдаг төрлийн хүн биш. Чи Бурханыг дагах үедээ мэдээж бас Бурханаар сонгогдсон байдаг. Тэгвэл Бурхан чамайг сонгосны утга учир юу вэ? Энэ нь чамайг Бурханд итгэдэг, Бурханыг үнэхээр дагадаг, Бурханы төлөө бүхнийг орхиж чаддаг, Бурханы замыг дагаж чаддаг, Сатаны логикийг хойш тавьсан, сатанлаг зан чанараасаа ангижирсан, завхарсан зан чанарын дор амьдардаггүй хүн болгон өөрчлөхийн төлөө байдаг. Хэрвээ чи Бурханыг дагаж, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг ч бүх талаар Бурхантай арцалддаг, бүх талаар Бурханы үгийн дагуу үйлдэж, амьдардаггүй бол Бурханаар сайшаагдаж чадах уу? Яавч үгүй. Үүгээр Би юу хэлж байна вэ? Үүргээ гүйцэтгэх үнэндээ хэцүү биш, чин сэтгэлээ зориулж, боломжийн стандартаар гүйцэтгэх ч бас хэцүү биш. Чи амиа золиослох хэрэггүй, эсвэл ямар нэг асуудалтай зүйл хийх хэрэггүй, өөрийн санааг нэмж, өөрийн ажиллагааг явуулалгүйгээр Бурханы үг болон зааврыг чин сэтгэлээсээ, тууштай дагаж, зөв замаар явах ёстой. Хэрвээ хүмүүс үүнийг хийж чадвал үндсэндээ хүн шиг харагдана. Тэд жинхэнээсээ Бурханыг дуулгавартай дагаж, үнэнч шударга хүн болбол жинхэнэ хүний төрхтэй болно” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурханы үг надад Бурханы хүслийг ойлгуулсан. Өнөөдөр, Бурхан биднийг үгийг нь сонсож, хэрэгжүүлж, бүтээгдсэн зүйлийн байраа эзэлж, Өөрийнх нь үг болон хүслийн дагуу үүргээ биелүүлж, завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдана гэж найдаад, хүмүүсийг аврах олон үг илэрхийллээ. Бид үүрэгтээ зөв санаа зорилготой байж, нэр төр, байр сууриа хамгаалах амин хувийн ажил эрхлэхгүй байх учиртай. Оронд нь, тууштайгаар үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх учиртай. Бурханы үгийн удирдамжийн ачаар би хэрэгжүүлэх зам олсон.
Хэд хоногийн дараа, нэг эгч надад бэрхшээлийнхээ талаар хэлээд, туслалцаа хэрэгтэй байна гэлээ. Тэр асуудал надад жаахан хэцүү байсан. Үүнийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байлаа. Гэхдээ би урьдынх шигээ аашилж, чадвараа нотлох гээд удирдагчтайгаа хамтран ажиллахгүй байж болохгүй гэдгээ бас ухаарсан болохоор энэ асуудлын талаар удирдагчаасаа асуусан юм. “Би энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Та тусалж болох уу?” гэсэн. Удирдагч Бурханы үгийн зохих хэсгийг олоод, над руу явуулж, бид хамтдаа эгчийн бэрхшээлийг шийдвэрлэсэн. Дараа нь, би асуудал гарах бүрд удирдагчтайгаа эрж хайж, хамтран ажиллаж, урьдынх шигээ аливааг ганцаараа хийхээ больсон. Ах эгч нартаа туслахдаа гаргадаг хандлага минь урьдынхаасаа өөр болсон санагддаг. Урьд нь, би үүнийг дүр төрх, нэр төрөө хамгаалахын тулд хийж, удирдагчаасаа хэзээ ч асуудаггүй байсан. Удирдагч асуудлыг шийдвэрлээд, намайг хэн ч хүндлэхгүй гэж айсан. Одоо би тэдэнд хүндлэгдэх эсэх тухай бодохоо больсон. Оронд нь, ах эгч нарынхаа асуудлыг яаж илүү сайн шийдвэрлэх тухай бодож, удирдагчтайгаа идэвхтэй хамтран ажилладаг болсон. Ингэж хэрэгжүүлснээр сэтгэл үнэхээр амардаг юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?