Би үүргээ яаж биелүүлэхээ эцэст нь олж мэдлээ
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). “Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, хариуцлага хүлээж чаддаг байхын тулд зовж, төлөөс төлөх шаардлагатай—зүгээр л энэ тухай ярилаа гээд хангалтгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаггүй, оронд нь бие махбодын хичээл зүтгэл гаргахыг үргэлж хүсдэг бол үүргээ сайн биелүүлэхгүй нь лавтай. Чи зүгээр л дүр эсгэхээс цаашгүй байх бөгөөд үүргээ хэр сайн биелүүлсэн эсэхээ мэдэхгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулбал үнэнийг аажмаар ойлгож авна; тэгэхгүй бол үнэнийг ойлгохгүй. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ зориулах үедээ чи аажмаар Бурханы хүслийг ойлгож, өөрийн завхрал, дутагдлыг олж илрүүлж, янз бүрийн байдлаа бүгдийг нь хянах чадвартай болдог. Хэрэв чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашиглалгүй, зөвхөн гадаад талын хичээл зүтгэл гаргахад анхаарлаа төвлөрүүлбэл зүрх сэтгэлд чинь бий болдог өөр өөр байдлыг болон өөр өөр гадаад орчин дахь бүх хариу үйлдлээ олж мэдэж чадахгүй; хэрвээ чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашигладаггүй бол зүрх сэтгэл дэх асуудлаа шийдвэрлэхэд хэцүү байх болно” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Үүргээ биелүүлэхийн тулд бид анхаарал, хариуцлагатай байж, үнэнийг эрж хайх ёстой гэдгийг Бурханы үг бидэнд харуулдаг. Би хайнга хүн байсан. Юунд ч нэг их чармайдаггүй байлаа. Бурханы гэрт ч тийм байсан. Үүрэгтээ хамгийн сайн үр дүнд хүрэх гэж хичээдэггүй байсан юм. Шаргуу ажиллах шаардлага бүхий ээдрээтэй юмтай тулгарах болгондоо хайнга, хариуцлагагүй байдаг болохоор үүрэгтээ байнга алдаа гаргаж байсан. Дараа нь завхарсан зан чанарынхаа талаар, бас Бурханы хүсэлд нийцэхийн тулд үүргээ яаж биелүүлэх талаар Бурханы үгээс бага зэрэг ойлгож аваад үүргээ хариуцлагатай, тууштай биелүүлж чаддаг болсон доо.
Тухайн үед би итали хэлээр хийсэн орчуулга хянах үүрэгтэй байлаа. Эхэндээ мэрийж, гарсан ямар ч бэрхшээлийг шийдвэрлэхэд бэлэн байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр овоорсон их баримт бичигтэй тулгарч, ялангуяа элдэв өнгийн тэмдэглэл, баахан цэг, таслал болон бусад тэмдэгтэй баримт бичиг хараад бага зэрэг түгшиж эхэлсэн. Эдгээрийн формат, байрлалыг нэг бүрчлэн хянах ёстой байлаа. Би түгшсэн. “Үүнийг хэр их бодох ёстой юм бэ? Дэндүү их мэрийлт орох нь” гэж бодогдсон. Дараа нь тэгж их мэрийлттэйгээр хянах хүсэлгүй болж, зүгээр л гүйлгэж хараад, ерөнхийдөө зөв байгааг нь баталгаажуулдаг боллоо. Заримдаа сэтгэлээ тайвшруулж, орчуулга оновчтой байна уу гэж үнэхээр бодох хэрэг гардаг ч ээдрээтэй өгүүлбэрийн бүтэц харах үедээ, “Үг болгоныг тунгаан бодож, судлахад дэндүү их зүтгэл орно, тэгээд үр дүн гарахгүй бол хайран хүч хөдөлмөр болох биш үү? Больж үзье, үүнийг өөр хүн зохицуулаг гээд үлдээе” гэх иймэрхүү аминчхан байдлаар тооцоолдог байлаа. Яг ийм маягаар би үүрэгтээ хэнэггүйгээр дүр эсгэж байсан юм.
Яваандаа тогтмол асуудал гарч эхэллээ. Миний хянасан баримт бичгээс бусад маань том үсэг, цэг тэмдгийн алдаа олж, бүр зарим орчуулгад хэдэн үг дутуу байгааг илрүүлж байлаа. Үүнийг харахад үнэхээр муухай байсан. Тэдгээр ялихгүй асуудлыг өөр нэг хүн шууд харсан, гэтэл би яг өмнө минь байсаар байтал анзаараагүй байлаа. Яаж ийм улаан цайм юм орхигдуулж болдог байна аа? Энэ талаар бодох тусам гутарсан. Нэг өдөр үдийн хоолны дараа, миний хянасан баримт бичигт ганц тоо, олон тооны үнэхээр наад захын алдаа байсан гэх мессеж ирсэн юм. Зүрхэнд минь хутга шаах шиг л болсон шүү. Би яаж тийм хайнга байж чадав аа? Тийм наад захын алдааг яаж орхигдуулж чадав аа? Хянасан бусад баримт бичигт маань тиймэрхүү алдаа байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байсан. Ажил минь алдаа мадгаар дүүрэн байлаа. Би яах ёстой юм бэ? Шаналахдаа Бурханы өмнө яаран очоод залбирлаа. Ойрын үеийн байр байдал, үүрэгтээ хандах хандлагаа эргэцүүлсэн.
Тэгээд Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Хэрвээ чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулалгүй хайнга хандаж, аливааг боломжийнхоо хэрээр хамгийн амар хялбар аргаар л хийдэг бол энэ нь ямар сэтгэлгээ вэ? Ингэх нь үүрэгтээ огт үнэнч бус, хариуцлага, даалгаврын ямар ч мэдрэмжгүйгээр юмыг хааш яаш хийж байгаа хэрэг. Чи үүргээ биелүүлэх болгондоо хүч чадлынхаа ердөө хагасыг ашиглан, үүргээ хайнга хийж, зүрх сэтгэлээ зориулдаггүй бөгөөд өчүүхэн төдий ч ухамсартай байлгүйгээр ердөө л хийсэн болж дуусгахыг хичээдэг. Тэгээд зүгээр л тоглож наргиж байгаа мэт тайван байдлаар үүргээ биелүүлдэг. Ингэвэл асуудал үүсэх бус уу? Эцэст нь хүмүүс чамайг үүргээ муухан биелүүлдэг хүн, зүгээр л дүр эсгэдэг гэж хэлнэ. Тэгвэл Бурхан энэ талаар юу гэж хэлэх вэ? Тэр чамайг итгэл даахгүй гэж хэлнэ. Хэрвээ чамд ажил даалгасан бол, гол хариуцлагатай ажил ч бай, ердийн хариуцлагатай ажил ч бай, чи үүнд зүрх сэтгэлээ зориулдаггүй, хариуцлагаа биелүүлдэггүй, мөн үүнийг Бурханы оноосон даалгавар, даалгасан хэрэг гэж үздэггүй, өөрийн үүрэг, даалгавар хэмээн хүлээн авдаггүй бол энэ нь асуудал болно. ‘Итгэл даахгүй’ гэх хоёр үг үүргээ хэрхэн биелүүлдгийг чинь тодорхойлох бөгөөд Бурхан чиний ааш араншинг шаардлагад нийцэхгүй гэж хэлнэ. Хэрэв чамд нэг хэрэг даалгасан ч чи ийм хандлага баримталж, ийм маягаар зохицуулдаг бол хожим чамд дахиад үүрэг даалгах уу? Чамд ямар нэгэн чухал зүйл даалгаж болох уу? Даалгаж болох ч гэлээ энэ нь хэрхэн авирлахаас чинь хамаардаг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд Бурхан чиний эсрэг сэрдлэг, сэтгэл ханамжгүй байдал үргэлж өвөрлөнө. Энэ нь асуудал болох бус уу?” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”). Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг аждаг. Бурханы үг бүр миний хөнөөлт дутагдалд цохилт болсон. Үүрэгтээ аливааг амар аргаар хийх нь хайхрамжгүй хандлага гэдгийг би дараа нь ухаарсан юм. Ингэх нь ямар ч анхааралгүй явдал, юмыг зүгээр л хаацайлаад, огт хариуцлага хүлээхгүй байгаа хэрэг. Ажлаа эргээд бодох нь ээ би цаг хугацаа, зүтгэл шаардах зүйл гарах болгонд хийх хамгийн хурдан, хамгийн бага зүтгэл шаардах дөт арга барилыг сонгодог байж. Хамгийн амархан, хамгийн төвөггүй, ядаргаа багатай бүхнийг хийдэг байсан. Шинэ үг олонтой, хүнд дүрэмтэй хэсэг, хэцүү өгүүлбэрийн бүтэц гарах үед эдгээрийг хайх нухацтай зүтгэл гаргадаггүй байлаа. Тэмдэглэж аваад өөр хүнээс асуух амар аргыг сонгодог байсан. Ээдрээтэй тэмдэглэл харах юм уу цэг тэмдгийг анхааралтай хянах хэрэг гарах үед зүгээр л хальт харчхаад, зарим асуудлыг орхигдуулдаг байсан. Би үүрэгтээ ч, Бурханы даалгаварт ч хайнга хандаж, хариуцлагаасаа бултаж байсан юм. Махан биеийн зовлонгоос зайлсхийх тухай л боддог байсан. Бурханыг гэх өчүүхэн ч болов орон зай зүрх сэтгэлийн минь хаана байв?
Дараа нь би Бурханы ийм үг нэмж уншлаа: “Хүн чанартай хүмүүсийн хувьд хэн ч хараагүй байхад үүргээ сайн биелүүлэх нь амархан байх ёстой; энэ нь тэдэнд ноогдсон хариуцлагад багтсан байх учиртай. Хүн чанаргүй, найдваргүй хүмүүсийн хувьд, үүргээ биелүүлнэ гэдэг маш дарамттай үйл явц. Бусад нь үргэлж тэдний талаар санаа зовж, тэднийг хянаж, ахицыг нь асуух ёстой болдог; эс бөгөөс хийлгэх ажил өгөх болгонд тэд хохирол учруулна. Товчхондоо хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ‘Би энэ үүргийг хангалттай биелүүлэв үү? Үүнд зүрх сэтгэлээ зориулав уу? Эсвэл зүгээр л чадан ядан хийв үү?’ гэж өөрсдийгөө үргэлж эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв эдгээр зүйлийн аль нэг нь тохиолдсон бол сайнгүй хэрэг; энэ нь аюултай. Нарийндаа бол тийм хүн огт итгэл даадаггүй, хүмүүс түүнд итгэж болохгүй гэсэн үг. Илүү өргөн хүрээнд яривал, үүргээ биелүүлэхдээ үргэлж зүгээр л дүр эсгэдэг бол, мөн Бурханд хааш яаш хандсаар байдаг бол тийм хүн асар их аюулд байна! Зориуд ов мэхтэй байхын үр дагавар юу вэ? Богино хугацаанд, чи завхарсан зан чанартай болж, гэмшихгүйгээр удаа дараа гэм буруу үйлдээд, үнэнийг хэрэгжүүлэхэд суралцахгүй, үнэнийг ч хэрэгжүүлэхгүй. Урт хугацаанд, чи эдгээр зүйлийг тасралтгүй хийсээр байвал төгсгөл чинь алга болно; тэгээд чи асуудалд орно. Ямар ч томоохон алдаа гаргахгүй атлаа байнга жижиг алдаа гаргах гэгддэг зүйл нь энэ юм. Эцсийн эцэст энэ нь засах аргагүй үр дагаварт хүргэнэ. Тэгэх нь маш ноцтой юм!” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”). Хэнэггүй байдлын минь шинж чанар, үр дагаврыг Бурхан миний өмнө ил болгож байгааг хараад би өөрийн эрхгүй айсан. Үүрэгтээ ёс төдий юм хийнэ гэдэг бусдыг ч, Бурханыг ч хуурч байгаа хэрэг. Ийм хандлагыг Бурхан ялладаг. Хэрвээ би гэмшихгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт ноцтой гэм буруу үйлдэж, Бурханд таягдан хаягдах байлаа. Чуулган үүрэгт маань зохицуулалт хийх үед би үүргээ зохих ёсоор биелүүлнэ гэж ариун тангараг өргөсөн ч үнэхээр хүчин чармайлт гаргах шаардлагатай болоход бэрхшээл, зовлонгоос айн махан биед л анхаарсан байсан. Баримт бичиг хянахдаа хайнга, хэнэггүй байсан болохоор хамгийн илэрхий алдааг ч анзаараагүй. Энэ нь хууран мэхлэлт байсан биш үү? Ингэж бодоод харуусалд автаж, өөрийгөө буруутгасан учраас, “Төгс Хүчит Бурхан минь! Би үүрэгтээ хариуцлагатай хандалгүй, Таныг хуурах гэж оролдож байж. Үүнд Та ой гутдаг. Би мөс чанараар маш дулимаг байж. Бурхан минь, би гэмшмээр байна. Намайг замчилж, хүндрэлийг тэсвэрлэх хүсэл, махан биеийг хаяж, үүргээ гүйцэтгэх чадвар хайрлаач” гэж Бурханд залбирлаа.
Үүний дараа баримт бичиг болгон дээр жаахан тохиромжгүй үг болгоныг хэд хэдэн толь бичгээс шалгадаг болсон. Баттай мэдэхгүй байх үедээ бүрэн тодорхой мэдэх хүртлээ ах эгч нараас юм уу мэргэжлийн орчуулагчаас асуудаг байлаа. Хэцүү, урт баримт бичиг дээр зүгээр л хэлбэрдэж, дөнгөн данган юм хийж зүрхлэлгүй орчуулгыг илүү оновчтой болгох гэж чадах чинээгээрээ хичээн, өгүүлбэр бүрийг удаа дараа, нэгд нэггүй няхуур бодолцсон. Баримт бичиг дуусгах үедээ шалгах хэрэгтэй бүх нарийн ширийн юмаа жагсаагаад алхам бүрийг нэгд нэггүй бодолцох хэрэгтэйг өөртөө байнга сануулдаг байлаа. Дуусгаж байхдаа бүх чимхлүүр зүйлийг шалгаж, эцсийн шатанд алдааны тоог цөөрүүлэх гэж чадлаараа хичээсэн. Хэсэг хугацааны дараа ажлын маань үр дүн илт сайжирч, алдааны минь хувь хэмжээ ч буурсан.
Дараа нь багт өөр нэг эгч нэгдэж, дууссан орчуулгын форматыг нэгдсэн жишигт оруулахад туслах боллоо. Эгч надаас хааяа, “Энэ цэг тэмдэг зөв үү? Тэр цэг тэмдэг яачихсан юм бэ?” гэж асуудаг байсан. Олон асуулт асуух нь нэлээд ядаргаатай санагдаж, “Бүгдийг нь тайлбарлах дэндүү төвөгтэй. Зүгээр л дууссан баримт бичгийн дагуу хийе” гэж боддог байлаа. Тэгээд эгчийг зүгээр л чулуу хөөлгөж, “Энэ бол дууссан баримт бичиг. Цэг тэмдэгт нь ямар ч асуудал байхгүй. Итали, англи хэлний цэг тэмдэг ерөнхийдөө адилхан. Ихэнхэд нь англи хэлнийх шиг хандаж болно, гэхдээ өөр тохиолдол бий л дээ. Утгыг нь харгалзан үзэх ёстой юм” гэж хэллээ. Тэгтэл эгч, “Манай одоогийн лавлах бичгүүд мэргэжилтнүүдийн хэрэглээнийх. Би зарим хэсгийг нь ойлгодоггүй. Итали хэлний цэг тэмдгийн талаар ерөнхий заавартай баримт бичиг бий юу?” гэж асуулаа. Хараахан байхгүй гэж би хэлсэн. Дараа нь, шинэ гишүүд лавлаж болох баримт бичиг хийх ёстой юм байна гэж бодогдсон ч цэг тэмдэг дэндүү олон байсан юм. Тэгэхээр лавлах бичгүүдийг шалгана гэсэн үг, энэ дэндүү төвөгтэй шүү дээ. Би түр зууртаа үүнийг хойшлуулсан. Асуудал ингээд дууссан гэж бодтол эгч итали хэлний цэг тэмдгийг форматад оруулахдаа миний хэлснээр анги хэлний цэг тэмдэг шиг үзэж, 150,000 гаруй үгтэй баримт бичгийн урт зурааснуудын ард, урдах бүх зайг арилгачихсан байлаа. Би үүнийг олж мэдээд мэл гайхсан. Итали хэлэнд урт зураасыг богино зураастай хольж хутгахгүйн тулд урт зураасны урд, ард зай авах ёстой нь англи хэлнээс ялгаатай. Гэхдээ би эгчид энэ талаар хэлээгүй юм. Яах ч аргагүй байлаа. Эгч дор бүрд нь дахин шалгаж, засах ёстой болсон. Би маш их гутарч, харамссан шүү. Өөрийгөө үзэн ядаж, “Анхнаас нь л багахан зүтгэл гаргаад, лавлах бичиг хийчихгүй яав даа? Яагаад дандаа махан биеэ бодож, бэрхшээлээс тэгтлээ айж байв аа? Эгч миний хайнга байдлаас л болж дахин шалгах ёстой боллоо. Бас үүнийг дахин батлуулах ёстой болсон. Энэ нь зүтгэл шаардаж, гол нь манай ажлын ахиц саатлаа. Энэ нь Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн биш үү?” гэж бодсон. Би өртэйгөө мэдэрч, өөрийгөө буруутгаж, дахин харуусалд автлаа. Өөрийгөө зүгээр л нүүрэн дундуур нь алгадаад авмаар байсан. Би яагаад дахин аргацаагаад байна вэ? Би яачихсан хүн юм бэ?
Нэг удаа сүнслэг үйл ажиллагаагаар Бурханы үгийн ийм хэсэгтэй дайралдсан: “Аливааг маш хөнгөн хийсвэр, хариуцлагагүй зохицуулах нь завхарсан зан чанар дотор байдаг зүйл бус уу? Энэ нь ямар зүйл вэ? Энэ нь өөдгүй байдал; тэд бүх хэрэг явдал дээр ‘бараг зөв байна’, ‘дөхөж байна’ гэцгээдэг; энэ нь ‘магадгүй’, ‘боломжтой’, ‘таваас дөрөв’ гэх хандлага юм; тэд аливааг хааш яаш хийж, хамгийн наад захын юм хийгээд сэтгэл ханаж, юмыг чадан ядан хийхдээ ханамжтай байдаг; тэгээд юмыг нухацтай авч үзэж, нягт нямбай байхаар мэрийх нь ямар ч утгагүй гэж үздэг бөгөөд зарчмыг эрж хайх нь бүр ч утгагүй санагддаг. Энэ нь завхарсан зан чанар доторх зүйл бус уу? Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? Үүнийг биеэ тоосон зан гэж нэрлэх нь зөв, мөн замаа алдсан гэж нэрлэхэд ч бүрэн тохиромжтой—гэхдээ үүнийг төгс илэрхийлэхэд тохирох цорын ганц үг бол ‘өөдгүй’ юм. Ийм өөдгүй байдал дийлэнх хүний хүн чанарт байдаг; бүх хэрэг явдал дээр тэд чадах чинээгээрээ хамгийн багыг хийж, юун дээр зүгээр өнгөрч болохоо харахыг хүсдэг бөгөөд хийдэг бүх юманд нь үл ялиг ов мэх байдаг. Тэд чадаж байвал бусдыг мэхэлж, боломжтой үед хүчээ нөөдөг бөгөөд асуудлыг бодолцож үзэхдээ нэг их цаг хугацаа зарцуулж, бодол болохыг үзэн яддаг. Илчлэгдэхээс зайлсхийж чадаж, ямар ч асуудал үүсгэхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй л байгаа бол бүх зүйл сайн сайхан байна гэж бодоод, тийнхүү цааш аргацаадаг. Тэдний хувьд ажлыг сайн хийнэ гэдэг үнэ цэнээсээ давсан төвөгтэй явдал байдаг. Тийм хүмүүс юуг ч төгс суралцдаггүй бөгөөд хичээл номдоо зүтгэл гаргадаггүй. Тэд асуудлын ерөнхий дүр зургийг л олж аваад, өөрсдийгөө үүнд мэргэшсэн гэцгээн, дараа нь үүндээ түшиглэн юмыг аргацаадаг. Хүмүүс аливаа зүйлд ийм хандлага баримталдаг биш үү? Энэ сайн хандлага мөн үү? Хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийн талаар тиймэрхүү хүмүүсийн баримталдаг ийм хандлага нь цөөн үгээр бол ‘аргацааж буй’ хэрэг бөгөөд иймэрхүү өөдгүй байдал завхарсан бүх хүн төрөлхтөнд оршдог” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (9)”). Үүрэгтээ зүтгэл гаргадаггүйн минь уг үндсийг Бурханы үг яг онож хэлсэн. Миний өөдгүй уг чанар дэндүү ноцтой байлаа. Би бүх зүйлийг хайнга, ов мэхтэй хандлагаар хийж байсан. Эгч цэг тэмдгийн зохих хэрэглээний талаар асуух үед би ажил удахыг хүсээгүй. Үүнийг нухацтай хүлээн аваагүйн дээр эгчийг дэндүү олон асуулт асуух вий гээд энгийн дүрэм дага гэж хэлж, зүгээр л чулуу хөөлгөсөн. Бас лавлах бичиг сураглах үед нь би хийгээд өгчхөж болох л байсан ч төлөөс төлөхийн тулд зовно гэдгээ бодоод тэгж ажил удахгүй байхаар шийдсэн юм. Алдаа гарах вий гэж санаа зовсон мөртөө л заль мэх гаргахаар шийдсэн. Би хүчээ нөөж, хэрэг явдал ч сайнаар эргэсэн бол сайхан сан. Би аливааг зүтгэл гаргалгүй хийх болгондоо азад найдан аргацаадаг байж. Аргацаахын тулд үргэлж хамгийн бага зүтгэл гаргах гэдэг байж. Үүргээ биелүүлэхдээ нарийн ширийн юм бүрийг бодолцож, алдаагүй байлгах гэж чадах бүхнээ хийх замаар бодитой, үнэнч зүтгэл гаргаагүй. Би ажиллаж байгаа мэт харагдаж, асуултад хариулж байсан ч бодит байдал дээр зүгээр л эгчийг хуурч, зальхай аашилж байсан. Үүнээс болоод эгч хариултад минь итгээд, ноцтой алдаа гаргаж, эцэж цуцталаа дэмий ажил хийлээ. Эгч бүр үлэмж их хэмжээний ажил дахин хийх ёстой болсноос ажлын явц ерөнхийдөө удааширч, чуулганы ажилд хохирол учирсан. Хамгийн амар хялбар, төвөггүй зүйл хийх миний үйлдлийн цаад зарчим хүмүүсийг хорлох зарчим байсан юм. Ахархан хугацаанд хүч хэмнэх гээд би ялихгүй заль ашиглаж байж. Бие минь зовоогүй ч би үүрэгтээ зогсолтгүй гэм буруу үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн. Тэгээд бусдыг ч, өөрийгөө ч хорлож байж! Ийм чухал ажил дааж авчхаад маш хөнгөн хуумгай хандаж, хайнга, хариуцлагагүй, зальхай, хэнэггүй аашилж, үр дагаврыг үл хайхарсан. Надад өчүүхэн төдий ч мөс чанар байгаагүй. Өөдгүй зан чанар минь хэчнээн ноцтой, ёс жудаг минь хэр дорд байгааг, бас өөрийнхөө хэчнээн үнэ цэнгүйг тэгэхэд л олж харсан даа.
Дараа нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол ‘тааруухан’ гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү?… Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү? Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүргийн хэмжээ, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Бурханы үгэнд хэлснээр, “Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүргийн хэмжээ.” Энэ үгэнд миний зүрх өмөрсөн. Үүргээрээ дамжуулан үнэнийг эрж хайж, олж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаар аврагдаг гэж Бурхан надад үүрэг гүйцэтгэх боломж олгосон. Гэтэл би үнэнийг эрж хайхын оронд махан биеэ л анхаарч, Бурханыг чулуу хөөлгөж, хуурсан. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болж, засаг төрд мөшгүүлэн, хавчигдаж, хүмүүст яллагдаж, гологдож, асар их доромжлол, зовлон туулсан ч үргэлж үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аврахаар ажилладаг талаар би бодлоо. Хэв чанар маань тааруу болохоор үнэнийг бид удаан ойлгодог. Бурхан биднийг орхиогүйгээс гадна бүх өнцгөөс бидэнтэй нухацтай нөхөрлөдөг. Бүх үнэнийг нэгд нэггүй тайлбарладаг. Ойлгоход маань тус болохын тулд түүх ярьж, жишээ өгч, зүйрлэл ашигладаг. Зарим үнэн ээдрээтэй, олон юмыг хөнддөг болохоор Бурхан тэдгээрийг бидэнд хэсэгчлэн тоймлож өгдөг. Нөхөрлөлөөр бидэнд үнэнийг бага багаар ойлгуулах гэж тэвчээр, дэс дараатай замчилдаг. Бурхан бидний аминд үлэмж их хариуцлага хүлээдэг гэдэг нь харагддаг. Гэтэл би өөрийнхөө үүрэгт яаж хандав? Илүү их бодлогоширч, зүтгэл гаргах дэмий гэж бодсон. Баримт бичиг хянаж байхдаа нухацтай, хариуцлагатай байгаагүй. Үр дүн, үр дагаврыг харалгүй хамгийн амар хялбар замаар явсан. Бурханы даалгаварт хөнгөмсөг хандаж, зүгээр л өнгөцхөн юм хийж байж. Мөс чанар минь хаана байв? Би Бурханд шийтгүүлбэл таарах байлаа. Гэхдээ Бурхан намайг аврах тухайд хэзээ ч бууж өгөөгүй. Үгээ ашиглан намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, өөрийгөө мэдэх, Бурханы хүслийг ойлгоход минь тусалсан. Хэрвээ би үүрэгтээ залхуурч, хэлбэрдсээр байсан бол амьд явж, хүн гэж дуудуулах эрхгүй байх сан. Иймээс би Бурханд, “Төгс Хүчит Бурхан минь! Өөдгүй уг чанар минь дэндүү ноцтой юм. Би цаашид ийм ичгүүртэй, нэр төргүй байдлаар амьдрахыг хүсэхгүй байна. Надад үнэнийг хэрэгжүүлэх хүч чадал хайрлаач, тэгснээр би жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чадна” гэж залбирлаа.
Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Хүний хувиар Бурханы даалгаврыг хүлээн авахын тулд үнэнч байх ёстой. Хүн Бурханд бүрмөсөн үнэнч байх ёстой бөгөөд үлбэгэр байж, хариуцлага хүлээж чадахгүй, эсвэл өөрийн ашиг сонирхол, ааш авирт үндэслэн үйлдэж болохгүй; энэ нь үнэнч байгаа хэрэг биш. Үнэнч байна гэж юуг хэлдэг вэ? Үүргээ биелүүлж байхдаа ааш авир, орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлсийн нөлөөнд орж, тэдгээрт боогддоггүй гэсэн үг. ‘Би Бурханаас ийм даалгавар авлаа; Бурхан надад үүнийг өглөө. Энэ миний хийх учиртай зүйл. Иймээс би үүнийг өөрийн хэрэг гэж үзэн, сайн үр дүн гаргах бүхий л аргаар, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг чухалчлан гүйцэтгэнэ.’ Чи ийм байдалтай байх үедээ дан ганц мөс чанартаа хянуулж байгаа юм биш, харин үнэнч байдал ч бас үүнд багтдаг. Хэрвээ чи бүтээмжтэй байж, үр дүнд хүрэхээр эрмэлзэлгүй зүгээр л хийж дуусгаад сэтгэл ханаж, ердөө бага зэрэг чармайлт гаргахад хангалттай гэж боддог бол энэ нь мөс чанарын стандарт төдий бөгөөд үнэнч байдал гэж тооцож болохгүй. Чи Бурханд үнэнч байх үед энэ стандарт мөс чанарын стандартаас арай дээгүүр байдаг. Тэгээд энэ нь зүгээр л бага зэрэг чармайлт гаргах асуудал байхаа больдог; чи бас хамаг зүрх сэтгэлээ үүнд зориулах ёстой. Үүргээ ямагт өөрийн хийх ажил гэж үзэж, энэ даалгаврын төлөө ачаа үүрч, өчүүхэн ч болов алдаа гаргах юм уу бага ч гэлээ хайнга байх юм бол зэмлэл хүртэн, Бурханд огт үнэ цэнгүй болох тул ийм хүн байж болохгүй гэж боддог байх ёстой. Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс хэн нэгэн хянаж буй эсэхээс үл хамааран үүргээ өөрийн хийх ажил мэт гүйцэтгэдэг. Бурхан өөрсдөд нь сэтгэл хангалуун байгаа эсэх, өөрсдөд нь яаж ханддаг эсэхээс үл шалтгаалан тэд үүргээ биелүүлж, Бурханы даалгасан даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдөдөө ямагт хатуу шаардлага тавьдаг. Үүнийг үнэнч байдал гэдэг” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх замыг заасан юм. Бид үүрэгтээ хүссэн бүхнээ хийж, сэтгэл санааны байдал, дур хүслээ дагаж болохгүй. Шаргуу хөдөлмөр шаардах зүйл дээр зүгээр л аргацаагаад байж болохгүй, харин Бурханы даалгавар, бидний хариуцлага гэж үүрэгтээ хандах ёстой. Бид хамгийн сайн үр дүнгийн төлөө бодож, зүтгэл гаргах ёстой. Хэчнээн хэцүү ч гэсэн, хяналтад байсан ч, байгаагүй ч бид үүргээ байнга бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, хүч чадлаараа гүйцэтгэх хэрэгтэй. Үүнийг ухаараад Бурханд залбирч, Бурханы үгийн дагуу гэмшиж, хэрэгжүүлэхийг хүслээ. Дараа нь шинэ гишүүдэд лавлагаа болгон итали хэлэн дэх цэг тэмдгийн хэрэглээний тухай цаг гарган баримт бичиг боловсруулсан. Дараа нь орчуулгад тохиолддог нийтлэг асуудлыг нэгтгэн дүгнээд, анхаарах шаардлагатай бүх зүйлийг жагсаалаа. Баримт бичиг хянахдаа юу ч орхигдуулахгүйн тулд үүнийг шалгадаг байсан. Бас ах эгч нар надаас үүргийнхээ талаар асуулт асуух үед би зүгээр л хальт харж, төсөөллөө ашиглан хариулахын оронд асуудлыг нухацтай бодолцож, зарчмыг ашиглан, хариулт өгөхдөө хэрэглэж болох мэргэжлийн эрдэм мэдлэг хайдаг болсон. Юм ойлгохгүй байх үедээ бодит зүтгэл болон Бурханы гэгээрэл, удирдамжаар дамжуулан яваандаа ойлгодог байлаа. Бас үүрэгтээ байгаа буруу сэдлээ маш их эргэцүүлсэн. Бэрхшээлтэй тулгарч, зүгээр л аргацаамаар байх үедээ махан биеийг хаяхын тулд Бурханд залбирч, улмаар ийм асуудлыг үнэхээр шаардагдах хэмжээний зүтгэлээр шийдвэрлэж чадсан. Яваандаа үүрэгтээ хандах хандлага маань мэдэгдэхүйц засарч, аливааг аргацаах минь багаслаа. Үүргээ тогтвортой байдлаар биелүүлж чаддаг болсон шүү. Надад гарсан энэ өөрчлөлт Бурханы шүүлт, гэсгээлтийн л үр дүн байсан. Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?