Бодит ажил хийгээгүйн үр дагавар

2023-03-09

Шяо Мо Хятад

Саяхан зарим ах, эгч бүлгийн удирдагч Шиньюэг биеэ тоосон, захирангуй, бусадтай эвтэй ажиллаж, зөвлөгөө авч чаддаггүй гэж мэдээлжээ. Бүгд Шиньюэгийн дарамтад орж, энэ нь сайн мэдээний ажилд нөлөөлөв. Хүн бүр энийг нь хэлж, туслах гэж оролдсон ч Шиньюэ зөвхөн амаараа зөвшөөрч, хүлээн аваад, дараа нь огт өөрчлөгдсөнгүй. Бид ярилцаад Шиньюэг ажлаас нь халахаар шийдэв. Үнэндээ энэ нь намайг бодит ажил хийхгүй байгааг харуулсан учир би үнэхээр ичсэн. Өмнө нь би асуудлынх нь талаар өөртэй нь хэдэн удаа нөхөрлөсөн ч гайхмаар нь Шиньюэгийн асуудал шийдвэрлэгдэх нь битгий хэл бүр дордсон нь намайг үүний жинхэнэ учир шалтгааныг бодож, эргэцүүлэхэд хүргэж, би анх ажил хүлээн авч байсан үеэ санав. Шиньюэгийн бүлэг сайн мэдээний ажилд хамгийн амжилттай, үүрэгтээ үнэхээр идэвхтэйг анзаараад би тэднийг маш өндрөөр үнэлсэн. Ялангуяа Шиньюэг ямар чадварлаг болохыг хараад бүлгийн удирдагчийн хувьд Шиньюэд ямар ч том асуудал гарахгүй юм шиг санагдсан учраас би тэдний ажилд тэгж их хяналт тавиагүй. Зарим эгч тэдний асуудлыг надад мэдээлсэн ч би нухацтай авч үзэлгүй, тэд сайн мэдээний ажилдаа сайн байсан болохоор ганц нэг асуудал гарсан ч тийм сүртэй зүйл биш гэж бодсон. Хааяа тэдэнтэй нөхөрлөх үедээ зарим нэг энгийн заавар л өгч, үүний дараа асуудал шийдэгдсэн эсэхэд хяналт тавьдаггүй байлаа. Би санаж байна, нэг удаа бид ажил хэлэлцэж байхад Шиньюэ, Шиаоли хоёр санал нийлэхгүй байгааг би анзаарсан. Тэд маш биеэ тоосон, өөрсдийнхөө үзэл бодлоос буцахгүй байв. Би тэдний байдалд чиглэсэн Бурханы зарим үгийг олж тэдэнтэй нөхөрлөхөд тэр хоёр хоёулаа эргэцүүлж, өөрчлөгдөх хүсэлтэй байхыг хараад асуудал шийдэгдлээ гэж би бодсон. Тэгтэл тэд дахиад л хамтарч ажиллахдаа асуудалтай байгаад удсан болохоор тэдэнтэй нэг удаа нөхөрлөөд асуудал шийдэгдэхгүй бололтой гэж санаа зовж, ажилд нь хяналт тавьж, тэдний байдал үнэхээр өөрчлөгдсөн эсэхийг харах хэрэгтэй гэж бодсон. Тэгснээ би тэдэнтэй дахиад нөхөрлөхийн тулд Бурханы үгийн хэсгүүдийг хайж олж, бас тэдний байдлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй болно, тэр чинь үнэхээр хэцүү, үүнээс гадна, тэд үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа, тиймээс шалгахгүй байсан ч зүгээр гэж бодоод зүгээр л тэр чигт нь орхив. Бас нэг удаа би Шинюэг нөхөрлөлийн үеэр өөр нэг эгчтэй санал зөрөхийг харсан юм. Тэр эгч үндэслэлтэй санал хэлсэн ч Шиньюэ хүлээн авахаас татгалзаж, өөрийнхөө зөв гэж зүтгэсээр, эцэст нь нөгөө эгч бууж өгөхөөс өөр сонголтгүй болсон. Шиньюэ өөрийгөө маш их зөвтгөдөг болохыг хараад би асуудлыг нь илчлэхийг хүссэн ч энэ талаар нөхөрлөхөд цаг зав, эрч хүчээ зориулах шаардлагатай, бас надад өөр зохицуулах ажил байна, тэдний хооронд ямар ч илэрхий зөрчилдөөн алга, тэгэхээр миний бодсон шиг тийм ч муу биш байгаа байх, асуудал бага байх тусмаа сайн. Бас, Шиньюэ бүлгийн удирдагч болохоор биеэ тоосон зан харуулсан бол эрж хайгаад үүнийгээ шийдвэрлэж чадах учиртай гэж бодоод асуудлыг нь хэлж өгөөгүй юм.

Энэ бүгдийг эргээд харвал Шиньюэг биеэ тоосон зантай, бусадтай эвтэй ажиллаж чаддаггүйг би сайн мэдэж байсан. Бас Шиньюэ удирдагч байсан болохоор, тийм чухал асуудлыг үл ойшоосон минь үнэхээр хариуцлагагүй хэрэг байв! Дараа нь би Бурханы үгээс энийг уншсан юм. “Удирдагч, ажилчин ямар ч чухал ажил хийдэг бай, энэ ажил нь ямар ч шинж чанартай бай хамаагүй, тэдний эн тэргүүнд тавих зүйл гэвэл ажил яаж өрнөж байгааг нэгд нэггүй мэддэг байх явдал юм. Тэд газар дээр нь аливааг хянаж, асуулт асууж, мэдээллээ өөрийн биеэр авах ёстой. Зүгээр л сураг ажиг дуулж, бусад хүний тайланг сонсох ёсгүй. Үүний оронд боловсон хүчин ямархуу байгаа, ажил яаж ахиж байгааг өөрийн биеэр ажиглаж, ямар бэрхшээл байгаа, ямар нэг салбар Дээрхийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа эсэх, мэргэжилтний ажил зарчмыг зөрчсөн эсэх, саад тотгор, үймээн байгаа эсэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тодорхой нэг ажилд зориулсан зааварлах материал дутагдаж байгаа эсэхийг олж мэдэх ёстой. Тэд энэ бүгдэд анхаарал хандуулах ёстой. Хэр олон тайлан сонслоо ч, сураг ажиг дуулснаар хэр ихийг олж мэдлээ ч хамаагүй, эдгээрийн аль нь ч биечлэн очих явдлыг гүйцдэггүй. Аливааг өөрийн нүдээр харах нь илүү үнэн зөв, найдвартай байдаг; тэд нөхцөл байдлыг мэддэг болмогцоо юу болоод байгааг сайн ойлгоно(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Ачаа үүрдэг удирдагчид ажлын ямар даалгаврыг шалгаж байгаа нь хамаагүй, асуудлыг олж тогтоож үргэлж чадна. Тодорхой нэг мэргэжлийн ур чадварын мэдлэгтэй холбоотой юм уу зарчмыг зөрчихтэй холбоотой асуудлын тухайд тэд олж тогтоож, асууж лавлаж, ойлгож авч чаддаг бөгөөд асуудал олж илрүүлсэн үедээ даруйхан шийдвэрлэдэг. Ухаалаг удирдагч, ажилчид чуулганы ажил, мэргэжлийн мэдлэг, үнэний зарчимтай холбоотой асуудлыг л шийдвэрлэдэг. Тэд амьдралын өдөр тутмын жижиг сажиг асуудалд анхаарал хандуулдаггүй. Бурханы даалгасан сайн мэдээ түгээх ажлын бүхий л талд анхаарал хандуулдаг. Тэд ойлгож, олж илрүүлж чадсан аливаа асуудлаа асууж лавлаж, шалгадаг. Хэрвээ тэд тухайн үедээ асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол бусад удирдагч, ажилчидтай цуглаан хийж, нөхөрлөж, үнэний зарчмыг эрж хайж, шийдвэрлэх арга замыг боддог. Хэрвээ тэд өөрсдөө яагаад ч шийдвэрлэж чадахгүй том асуудалтай тулгарвал даруй Дээрхээс тусламж эрж, Дээрхээр зохицуулуулж, шийдвэрлүүлдэг. Ийм удирдагч, ажилчид бол ажилдаа зарчимтай ханддаг хүмүүс юм. Ямар асуудал байх нь хамаагүй харж, сонсож, мэдсэн л бол зүгээр орхилгүй, нэг бүрчлэн шийдвэрлэж чаддаг. Сайн шийдвэрлэхгүй байлаа ч гэсэн дахиж тийм асуудал гаргуулахгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Удирдагчид, ажилчдаас Бурханы шаарддаг зүйлийг хараад би үнэхээр ичсэн. Би сайн мэдээний ажилд ачаа үүрээгүй, сайн мэдээний ажлыг цаг тухайд нь шалгаагүй төдийгүй ах, эгч нарын байдлын талаар нарийн ойлголтгүй байжээ. Яг л Шиньюэ бүлгийн удирдагч мөртөө хамт ажиллахад хэцүү байсан шиг. Би үүнийг нөхөрлөлөөр дамжуулан шийдвэрлэх ёстой байсан ч бусадтай ярилцаж энэ талаар нарийн сайн ойлголт олж авалгүйгээр Шиньюэд асуудлыг нь цухасхан хэлж өгсөн. Бас асуудлынх нь уг чанар, үр дагаврыг илчлээгүй, дараагаар нь өөрчлөгдсөн эсэх талаар нь асууж лавлаагүй. Энэ асуудал мөн чанартай нь холбоотой юу, эсвэл завхралын илрэл үү, бүлгийн удирдагч байхад тохирох хүн үү зэрэг нарийн зүйлсийг би эргэцүүлж бодоогүй учраас Шиньюэгийн асуудал огт шийдвэрлэгдээгүй, сайн мэдээний ажилд нөлөөлсөн. Хожим нь би биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, захирангуй хэвээр байхыг нь хараад Шиньюэтэй нөхөрлөж энийг шийдвэрлэх хэрэгтэй, тэгэхгүй бол ажил хойш татна гэдгийг мэдсэн ч яршиг төвөг хүсээгүйдээ бас л үл тоомсорлосон. Асуудлыг шийдвэрлэхдээ өнгөц аргацааж, өнгөн төдий ажил хийж байгаадаа сэтгэл ханаж, асуудлыг хэлэхээс өөр юу ч хийгээгүй, асуудал үнэхээр шийдэгдсэн эсэхэд анхаарал хандуулаагүй. Би хариуцлагагүй байж, ажлаа хийгээгүй, ямар ч бодит ажил гүйцэтгээгүй. Энэ бол хуурамч удирдагчийн зан авир. Чуулган надад сайн мэдээний ажлыг хариуцуулж, намайг Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэж, ажилдаа нухацтай, хариуцлагатай байж, үнэний зарчмыг ашиглан ах, эгч нарын асуудлыг шийдвэрлэж чадна, тэгээд сайн мэдээний ажил саадгүй урагшилна гэж найдсан. Гэтэл би шийдвэрлэх хэрэгтэй асуудал гарч ирэхэд юу ч хийлгүй, асуудал бага байх тусмаа сайн гэж бодсон. Би яг хуурамч удирдагч шиг авирлаж, сайн мэдээний ажлын ахиц дэвшилд саад болсон. Үүрэгтээ хандах миний хандлага Бурханы хувьд үнэхээр жигшмээр байсан!

Дараа нь би бодит ажил хийгээгүйнхээ жинхэнэ үндэс шалтгааныг эрж хайж, эргэцүүлээд Бурханы зарим үгийг уншсан. “Удирдагч, ажилчид ажлаа хийхдээ Бурханы хүслийг анхаарч, Түүнд үнэнч байх ёстой. Тэдний хувьд биеэ авч явах хамгийн сайн арга зам бол асуудлыг идэвх санаачилгатайгаар таньж мэдэж, шийдвэрлэх юм. Ялангуяа тэднийг залж чиглүүлэх ийм бодитой үг, нөхөрлөл байхад тэд идэвхгүй байгаад байх ёсгүй. Тэд үнэний талаар нөхөрлөх замаар бодитой асуудал, бэрхшээлийг нэгд нэггүй шийдвэрлэх санаачилга гаргах ёстой. Тэд ажлаа сайн хийж, ажлын явцад даруйхан, идэвх санаачилгатайгаар хяналт тавих ёстой. Дээрх тушааж, яаруулан, ажилла гэж хүчлэхийг тэд хүлээж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид үргэлж сөрөг, идэвхгүй байдаг бол бодитой ажил хийдэггүй, Бурханаар ашиглуулахад зохисгүй бөгөөд тэднийг халж, өөр тийш нь томилох хэрэгтэй. Одоогийн байдлаар ажилдаа маш идэвхгүй олон удирдагч, ажилчин байгаа. Дээрх үргэлж тэдэнд тушаал явуулж, багахан ажил хийлгэх гэж хүчлэх хэрэгтэй болдог, эс бөгөөс тэд назгайрч, алгуурладаг. Зарим чуулганы ажил тун замбараагүй, үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн зарим нь ер бусын залхуу, хайнга, ямар ч бодитой үр дүн гаргадаггүй. Эдгээр асуудал уг чанартаа хэдийнээ маш ноцтой, аймшигтай ч тэдгээр чуулганы удирдагч, ажилчид хүнд сурталтай түшмэд шиг аашилсаар байдаг. Тэд ямар ч бодитой ажил хийж чаддаггүй төдийгүй асуудлыг таньж, шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь чуулганы ажлыг гацааж, зогсонги байдалд оруулдаг. Чуулганы ажил аймшигтай замбараагүй, ямар ч эмх цэгцгүй болох болгонд тэнд гарцаагүй хуурамч удирдагч удирдаж байдаг. Хуурамч удирдагч удирддаг чуулган болгонд чуулганы бүх ажил замбараагүй, ямар ч эмх цэгцгүй болдог—үүнд эргэлзэх юмгүй… Хүмүүс хийх ёстой ажлыг харахгүй харалган байвал юу болж байгаа хэрэг вэ? (Тэд ачаа үүрдэггүй.) Тэд ачаа үүрдэггүй, бас маш залхуу, тав тухад дурлаж, хүссэн үедээ амардаг, илүү юм хийхээс зайлсхийхээр оролддог гэж хэлж болно. Энэ залхуу хүмүүс үргэлж ‘Би үүнд ингэж их санаа зовох ямар хэрэгтэй юм бэ? Хэтэрхий их санаа зовлоо гээд хурдан л хөгширнө. Үүнийг хийж, ингэж их гүйж, өөрийгөө маш их ядраалаа гээд надад ямар ашигтай юм бэ? Би эцэж туйлдаад, өвдчихвөл яах вэ? Эмчлүүлэх мөнгө надад байхгүй. Тэгээд намайг хөгшрөхөд хэн халамжлах юм бэ?’ гэж боддог. Энэ залхуу хүмүүс ердөө л ийм идэвхгүй, хоцрогдсон бүдүүлэг. Тэд өчүүхэн төдий ч үнэнгүй, юуг ч тодорхой харж чадахгүй. Тэд бол баахан мунгинуу хүмүүс гэдэг нь тодорхой байна, тийм биз дээ? Тэд бүгд мунгинуу. Тэд үнэнийг мэдэрдэггүй, огт сонирхдоггүй юм чинь яаж аврагдаж чадах юм бэ? Хүмүүс яагаад үргэлж сахилга батгүй, залхуу, амьд үхдэл мэт байдаг юм бэ? Энэ нь тэдний уг чанарын нэг асуудлыг хөнддөг. Хүний уг чанарт нэг төрлийн залхуурал байдаг. Хүмүүс ямар ажил хийх нь хамаагүй, өөрсдийг нь хянаж, өөрсдөд нь түлхэц өгөх хэн нэгэн үргэлж хэрэгтэй байдаг. Заримдаа хүмүүс махан биедээ хэт анхаарч, бие махбодын тав тухад шунадаг, үргэлж өөрсдөдөө зориулсан нөөц төлөвлөгөөтэй байдаг—ийм хүмүүс маш зальтай бөгөөд үнэндээ сайн хүмүүс биш юм. Тэд ямар ч чухал үүрэг гүйцэтгэж байсан, чадахаасаа багыг хийдэг. Энэ бол хариуцлагагүй, үнэнч бус явдал юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Энэ залхуу хуурамч удирдагчид хэзээ ч бодитой ажил хийдэггүй бөгөөд удирдагч хийхийг албан тушаалтан болсон мэт үзэж, байр суурийн ач тусыг бүрэн эдэлдэг. Удирдагчийн гүйцэтгэх ёстой үүрэг, хийх ёстой ажлыг тэд дараа тээр, яршиг төвөг гэж үздэг. Зүрх сэтгэлдээ тэд чуулганы ажлыг эсэргүүцэх эсэргүүцлээр бялхаж байдаг: Ажлыг анхааралтай ажиглаж, эсвэл ажилд байгаа асуудлуудыг олж мэдээд, дараа нь тэдгээрийг хянаж, шийдвэрлэхийг тэднээс хүс, тэгвэл тэд дургүйцлээр дүүрэн байдаг. Энэ бол удирдагч, ажилчны хийх учиртай ажил, энэ бол тэдний ажил. Хэрэв үүнийг хийдэггүй, хийх хүсэлгүй юм бол чи яагаад удирдагч эсвэл ажилчин болохыг хүсээд байдаг юм бэ? Чи Бурханы хүслийг анхаарахын тулд үүргээ гүйцэтгэдэг үү, эсвэл албан тушаалын эрх ямбыг эдлэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг үү? Хэрэв чи албан тушаалд санаархдаг бол удирдагч байх нь ичгүүр сонжуургүй зүйл биш гэж үү? Үүнээс илүү ёс жудаг муутай хүн гэж үгүй—ийм хүмүүс өөрсдийгөө хүндэлдэггүй, ичгүүр сонжуургүй байдаг. Хэрэв чи махан биеийн амрыг эдлэхийг хүсэж байвал хорвоо ертөнц рүү яаран буцаж, чармайн зүтгэж, тэрийгээ шүүрэн авч, чадах чинээгээрээ булааж ав. Хэн ч чамд саад болохгүй. Бурханы гэр бол Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэж, Бурханыг шүтэн мөргөх газар юм; энэ бол хүмүүс үнэнийг эрэлхийлж, аврагдах газар. Энэ бол хэн нэгэн нь махан биеийн амрыг таашаах газар биш, хүмүүсийг өөгшүүлдэг газар бүр ч биш. Хуурамч удирдагчид бол ичихээ мэддэггүй хүмүүс; тэд увайгүй, ичгүүргүй, эрүүл ухаангүй. Ямар ч бодитой ажил тэдэнд хуваарилсан бай, тэд чухал гэж үздэггүй, санааныхаа мухарт хийчхээд амаараа гойд сайн хариу өгдөг, ямар ч бодитой ажил хийдэггүй. Энэ нь ёс суртахуунгүй байгаа хэрэг биш үү?… Зарим хүн ямар ч ажил хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн, амжилтад хүрч чаддаггүй, хийж дийлдэггүй бөгөөд хүмүүсийн гүйцэтгэх учиртай ямар ч үүрэг даалгавар, хариуцлагыг биелүүлэх чадваргүй байдаг. Тэд хог новш биш үү? Хүмүүс гэж дуудагдахад зохистой хэвээр гэж үү? Тэнэг, оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үл тооцвол, амьд ахуйдаа үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэх ёсгүй хүн байна уу? Гэхдээ иймэрхүү хүн үргэлж хуйвалдаж, заль мэх гаргадаг бөгөөд хариуцлагаа биелүүлэхийг хүсдэггүй; үүний утга нь тэд зүй зохистой хүн шиг биеэ авч явахыг хүсдэггүй. Бурхан тэдэнд хэв чанар, билиг авьяас өгч, хүн байх боломж олгосон атал тэд үүргээ гүйцэтгэхдээ эдгээрийг ашиглаж чаддаггүй. Тэд юу ч хийдэггүй, харин юм бүхнийг эдлэхийг хүсдэг. Ийм хүмүүс хүн гэж нэрлэгдэхэд тохирно гэж үү? Тэдэнд ямар ч ажил даалгалаа гэсэн—чухал юм уу жирийн, хэцүү юм уу энгийн байх нь хамаагүй—тэд үргэлж хайнга, хааш яаш хандаж, байнга залхуу, зальжин байдаг. Асуудал гарч ирэхэд тэд хариуцлагыг нь бусдад нялзаахаар оролддог; тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, шимэгч амьдралаараа амьдарсаар байхыг хүсдэг. Тэд хэрэггүй хог новш биш үү?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг намайг үнэхээр шаналгасан. Энэ бүх хугацаанд Бурхан удирдагчийн хариуцлагын талаар дэлгэрэнгүй нөхөрлөж байсан ч би үүнд огт оролгүй, хойрголж, хариуцлагагүй байж, махан биеэ өөгшүүлж, үүрэгтээ ямар ч үр дүн гаргаагүй. Би Бурханы илчилдэг шимэгч, хэрэггүй хүн байсан. Шиньюэгийн асуудлыг зохицуулж байхад асуудал шийдвэрлэгдээгүй гэдгийг би сайн мэдэж байсан ч намайг төвөгтэй зүйлээс аврах бүхнийг л заль гарган хийсэн. Би залхуурч, зөвхөн өөрийнхөө тав тухыг анхаарсан учраас үүрэгтээ үр дүнгүй байснаа ухаарсан. Эхэндээ би сайн мэдээ түгээхэд нь хүмүүст бэрхшээл тулгарч, зарим зарчмыг сайн мэдэхгүй бол асуудлыг нь шийдвэрлэх гэж тэдэнтэй нөхөрлөдөг байсан ч заримынх нь ахиц дэвшил удаан, эсвэл асуудал нь ярвигтай учраас тэдэнд туслах нь хэтэрхий төвөгтэй, эрч хүчээ дэмий үрэх юм шиг надад санагдсан. Би эрж хайж, эргэцүүлж, тэдэнтэй тэвчээртэй нөхөрлөх хэрэгтэй байсан учраас тэрнээс зайлсхийхийг сонгож, зөвхөн илэрхий асуудлыг шийдвэрлэж, хэцүүг нь хойш тавьсан. Би том асуудлыг багасгаж, жижиг асуудлыг үл ойшоосон учир маш олон асуудал огт шийдвэрлэгдээгүй. Анхнаасаа асуудлыг бодитоор шийдэхгүй махан биеэ анхаарснаас болж удаан хугацаанд сайн мэдээний ажилд ахиц дэвшил гараагүй. Энэ нь бүхэлдээ миний уг чанар залхуу, би махан биеийг эрхэмлэж, үүрэгтээ үнэнч, хариуцлагатай байгаагүйгээс болсон. Тэгээд би Бурханы үгийг санасан. “Энэ бол тун хайхрамжгүй хэрэг! Чи удирдагч, ажилчны албан тушаалд байгаа хүний үүрэгтээ баримтлах ёстой хандлага, хариуцлагын мэдрэмжээ алджээ(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Ийм хүмүүс хүн гэж нэрлэгдэхэд тохирно гэж үү?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Үгүй. Би удирдагч учраас олж мэдсэн асуудлаа шийдвэрлэх гэж чадах бүхнээ хийх нь миний хариуцлага байсан ч би зөв замаар алхалгүй, үргэлж өөрийнхөө тав тухыг бодсон. Бодит үйлдэл хийж, бодит ажил хийх ёстой болох бүрд би ухарч, энэ нь чуулганы ажил, ах, эгч нарын амийн оролтыг хохироосон. Ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь ноцтой хайхрамжгүй хэрэг! Зүгээр бод доо, хүний завхралыг шийдвэрлэх Бурханы эцсийн өдрүүдийн ажилд биднийг ойлгохгүй, үнэн рүү орж чадахгүй байх вий гэсэндээ Бурхан сая сая үг хэлж, сануулж, уриалж, шүүж, гэсгээж, сэрэмжлүүлж, илчилж, янз бүрийн аргаар бидэнтэй нягт нямбай нөхөрлөсөн. Сатанаар маш гүн завхруулагдсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан маш их сэтгэл зовж, тарчилж, хүчин чармайлт гаргаж, асар их төлөөс төлсөн. Гэтэл би Бурханы өгсөн үнэний маш их хангалтыг эдлэх зуураа хайрыг нь хариулах талаар бодолгүйгээр Бурханы гэрт чухал ажил хариуцаж байжээ. Би үүргээ гүйцэтгэхдээ жаахан зовж, багахан төлөөс төлж чадаагүй, нухацтай үйлдэл хийж, бодит ажил хийх хэрэгтэй болмогц зугтаж, өчүүхэн төдий хүчин чармайлт гаргасныхаа хариуд Бурханаас шагнал, ерөөл үргэлж хүссэн. Би үнэхээр аминч, жигшүүртэй, мөс чанаргүй, эрүүл ухаангүй байжээ. Тэр үед л би үргэлж махан биеэ бодож, тав тухыг мөрөөсөж нэр төргүй амьдарч, найдваргүй байснаа ухаарсан. Би залхуу, хуурамч удирдагч байжээ. Үүргээ ингэж гүйцэтгэх нь надад түр зуурын тав тухыг өгөх ч залхуу байдлаасаа болж үнэнийг олж авах боломжоо алдсаар, эцэст нь Бурхан намайг таягдан хаях байв. Би бага олж, их алдаж байжээ, ямар мунхаг байв аа! Тэгээд би Библид хэлсэн зүйлийг санасан. “Мунхгуудын маадгар байдал өөрсдийг нь устгана” (Сургаалт үгс 1:32). Бодит ажил хийлгүй, байнга махан бие, тав тухыг бодсоноос болж халагдсан зарим нэг ах, эгчийг би мэднэ. Тав тухад шунах нь Бурханаар жигшигдэж, бүр аврагдах боломжийг чинь сүйтгэж болно. Бурхан ариун, зөвт бөгөөд үүргээ гүйцэтгэх санаа зорилгыг минь шинждэг. Би тийм байдлаар үйлдээд байж болохгүй байсан юм. Бурханы гэр бол махан биеийн тав тухын төлөө шунах газар минь биш, энэ бол үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлэх газар минь юм. Би тэр үүргийг хүлээн авсан учраас сайн хийхийн тулд бүхнээ зориулах ёстой. Би гэмшин Бурханд залбирч, “Бурхан минь, энэ нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч, үүргээ гүйцэтгэхдээ махан биеийн тав тухад шунаж, өчүүхэн ч хариуцлагатай байгаагүйг минь харуулсанд баярлалаа. Одооноос эхлэн би үүргээ чадах чинээгээрээ сайн гүйцэтгэхийг хүсэж байна” гэсэн. Үүний дараа Бурханы үгийг уншиж, эрж хайж, эргэцүүлээд би надад өөр нэг буруу үзэл бодол байгааг харсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Удирдагч, ажилчид чухал ажил ахалж, сайн мэдээ түгээх ажлыг удирддаг хүмүүс, бүлэг болгоны удирдагч, киноны бүлгийн найруулагч гэх мэт хүмүүсийг төрөл бүрийн эх сурвалжаас ойлгох ёстой. Энэ хүмүүсийг сайн мэддэг болохоосоо өмнө тэд эрчимтэй ажиглаж, шалгах ёстой. Тэд ийм маягаар болгоомжтойгоор хүмүүст үүрэг оноож байж л баараггүй зөв зохицуулалт хийж, хүмүүс лавтайяа үүрэгтээ үр дүн гаргаж чадна. Зарим хүн: ‘Шүтлэггүй хүмүүс бүгд “Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул” гэж хэлдэг. Бурханы гэр яахаараа ингэж хүмүүст итгэдэггүй юм бэ? Тэд бүгд итгэгч юм чинь муудаад шалих уу? Тэд бүгдээрээ сайн хүмүүс биш үү? Чуулган яагаад тэднийг мэдэж авч, хянаж, ажиглах ёстой юм бэ?’ гэдэг. Эдгээр үг үндэслэлтэй юу? Асуудалтай юу? (Асуудалтай.) Хэн нэгнийг мэдэж авч, сайтар ажиглаж, ойроос харилцах нь зарчимд нийцдэг үү? Ингэх нь зарчимд бүрэн нийцдэг. Ямар зарчимд нийцдэг вэ? (Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын 4-р зүйл: Өөр өөр ажлын зааварлагч, төрөл бүрийн чухал ажил хариуцдаг боловсон хүчний нөхцөл байдлын талаар байнга мэдээлэлтэй байж, шаардлагатай бол даруй өөр тийш нь хуваарилж, сольж, тохирохгүй хүмүүс ажиллуулснаас үүсэх хохирлоос сэргийлэх буюу багасгаж, ажлыг үр дүнтэй, жигд явцаар хангах.) Энэ нь сайн үндэслэл мөн боловч үүнийг хийхийн бодит шалтгаан юу вэ? Учир нь хүмүүс завхарсан зан чанартай байдаг. Хэдий өнөөдөр олон хүн үүрэг гүйцэтгэдэг ч үнэнийг эрэлхийлдэг хүн цөөхөн. Үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг эрэлхийлж, үнэний бодит байдалд ордог хүмүүс ховорхон; ихэнх хүний хувьд аливааг хийдэг арга зам нь ямар ч зарчимгүй хэвээр бөгөөд тэд Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс биш хэвээр байна; тэд үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн, үнэний төлөө чармайхад бэлэн гэж амаараа хэлдэг ч шийдвэр нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэдийд ч, хаана ч завхарсан зан чанараа гаргах магадлалтай байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үүрэгтээ ямар ч хариуцлагагүй, үргэлж хайнга, хааш яаш байж, хүссэнээрээ үйлддэг, тэр ч байтугай засалт, харьцалтыг хүлээн авч чаддаггүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс сөрөг, сул дорой болмогцоо бууж өгөх магадлалтай байдаг—ийм юм байнга тохиолддог, хамгийн түгээмэл зүйл; үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн ингэж авирладаг. Иймээс хүмүүс үнэнийг хараахан олж аваагүй байх үедээ найдваргүй, итгэл даахааргүй байдаг. Итгэл даахааргүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ унаж, сөрөг, сул дорой болох магадлалтай гэсэн үг. Үргэлж сөрөг, сул дорой байдаг хүн итгэл даах хүн мөн үү? Мэдээж үгүй. Харин үнэнийг ойлгодог хүмүүс бол өөр. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байх нь гарцаагүй бөгөөд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй хүмүүс л итгэл даах хүмүүс юм; Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй хүмүүс бол итгэл даахгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Мэдээж тэдэнд хайраар тусалж, дэмжих ёстой. Үүргээ гүйцэтгэх явцад нь илүү их шалгаж, илүү их тусламж, удирдамж өгөх ёстой; тэгж байж л тэд үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадах нь лавтай. Тэгвэл үүнийг хийхийн зорилго юу вэ? Гол зорилго нь Бурханы гэрийн ажлыг хамгаалах. Хоёр дахь зорилго нь асуудлыг даруй олж тогтоож, цаг тухайд нь тэднийг хангаж, дэмжиж, засаж, харьцаж, гажуудлыг нь залруулж, дутагдал, доголдлыг нь нөхөх юм. Энэ нь хүмүүст ашиг тустай; үүнд ямар ч хорон санаа байхгүй. Хүмүүсийг хянах, ажиглах, тэднийг таних—энэ бүхэн нь Бурханд итгэх зөв замд ороход нь тэдэнд тусалж, Бурханы шаардсанаар, зарчмын дагуу үүргээ биелүүлэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг, ингэснээр тэд ямар нэг үймээн, саад тотгор учруулахгүй, мөн цагаа дэмий үрэхгүй. Үүнийг хийхийн зорилго нь тэр чигтээ, тэр хүмүүст болон Бурханы гэрийн ажилд хариуцлагатай байх явдал юм; үүнд ямар ч хорон санаа байхгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг бидэнд ажилдаа хэрэгжүүлэх нэг зарчмыг харуулдаг. Бид өөрсдийн хариуцдаг ах, эгч нарыг сайн ажиглах ёстой, тэр дундаа гол ажлыг хийж байгаа хүмүүсийг, учир нь бүх хүн завхарсан зан чанартай, үнэний бодит байдалгүй учраас өөрийн эрхгүй завхралаараа аливаа зүйлийг хийдэг. Бид хэнд ч сохроор итгэж, хараа хяналтгүйгээр хандаж болохгүй, энэ нь ажилдаа хариуцлагагүй байгаагийн илрэл. Би яг ийм. Заримдаа бусад хүн миний асуудлыг хэлж өгөх яг тэр агшинд би өөрчлөгдөнө гэж шийддэг ч ихэвчлэн энэ нь сэтгэл хөөрөл төдий байдаг. Үнэхээр үйлдэл хийх болоход би бас л завхарсан зан чанараараа хязгаарлагдаж, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Ийм учраас бидэнд илүү сайн хэрэгжүүлж, орохын тулд бусдын ажиглалт, тусламж хэрэгтэй байдаг. Хүн бүр дутагдалтай, үнэний зарчмыг ойлгож чадахгүй учраас үүрэгт маань зарим нэг асуудал, алдаа эндэл гарах нь гарцаагүй, мөн заримдаа бид завхрал харуулж, дураараа үйлддэг. Тэр үед удирдагчид ажиглаж, хяналт тавьж, хүмүүсийн үүрэг нь хэр явж байгаа талаар маш сайн ойлголттой байж, асуудлыг олж, гажуудлыг засаж, чуулганы ажилд учрах хор хохирлоос сэргийлэх ёстой. Гэтэл би маш харалган, мунхаг байсан. Үүрэгтээ идэвхтэй харагдаж, сайн мэдээний ажлыг сайн хийхийг харсан болохоор би Шиньюэд санаа зоволгүй, тийм чухал ажлыг даатгаад хайхралгүй орхисон. Хамтрагч маань тэр бүлэгт асуудал байгааг хэлсэн ч би нухацтай авч үзээгүй. Шиньюэг биеэ тоосон зантай, бусадтай эвтэй ажилладаггүйг мэдэх үедээ би нарийвчлан судлаагүй. Бүлгийн удирдагч болохоор нь цухасхан л хэлж өгөөд, үүний дараа Шиньюэ эрж хайж, орно гэж бодсон тул энэ талаар санаа зовох хэрэггүй гэж бодсон. Гэтэл юм миний төсөөлснөөс тэс өөрөөр эргэж, хамгийн бага санаа зовсон хүн маань хамгийн ноцтой асуудалтай байсан. Шиньюэгийн биеэ тоосон зан чанараас болж бусад нь дарамтад орж, үүргээ хэвийн гүйцэтгэж чадаагүй. Энэ бүгд нь би бодит ажил хийлгүй, Бурханы үгээр аливаа юм, хүмүүсийг хараагүйгээс болсон. Сүүлд нь бид тэр бүлгийн ажлыг шалгаж, асуудал байсаар байгааг олж мэдсэн. Тэд сайн мэдээний ажлаар олон хүн олж авсан ч тэр шинээр ирсэн хүмүүсийн зарим нь зарчимд нийцэхгүй, зарим нь сайн хүн чанаргүй, цэвэрлэгдэх ёстой байсан нь нөөц бололцоог дэмий үрээд зогсохгүй чуулганд төвөг удсан. Тэдний ажлыг шалгах тусам би улам тодорхой асуудлууд олж, өмнө нь өөрийгөө бодит ажил хийгээгүй гэдгээ бүр илүү харсан. Би гадна талыг л харж, ажил асуудалгүй урагшилж байгаа юм шиг харагдах үед үүрэгтээ асуудалтай хүн алга гэж бодож, юмыг маш өнгөцхөн харжээ. Үнэнийг ойлгоогүй ямар өрөвдөлтэй байснаа би харж, ирээдүйд аливаа зүйлийг үнэний дагуу харж, үүрэг хариуцлагаа биелүүлж, хариуцдаг хүмүүсийнхээ ажлыг шалгах ёстой гэж өөртөө анхааруулсан. Мөн би Бурхан хүн дээр нарийвчилсан ажил хийхийг удирдагчдаас шаарддаг нь ямар чухал болохыг мэдэрсэн. Энэ нь бидэнд үүргээ зөвшөөрөхүйц хэмжээнд гүйцэтгэх зам руу ороход маань тусалдаг. Үүний дараа би Бурханы үгээс дахин уншсан. “Хэрвээ чи үнэхээр тодорхой хэмжээний хэв чанартай, хариуцаж байгаа цар хүрээндээ мэргэжлийн ур чадварыг үнэхээр ойлгосон, мэргэжлийн бус хүн биш бол нэг үгийг л гүйцэлдүүлэх ёстой, тэгвэл чи үүрэгтээ үнэнч байж чадна. Ямар үг вэ? ‘Зүрх сэтгэлээ зориул.’ Хэрвээ чи аливаад зүрх сэтгэлээ зориулж, хүмүүст зүрх сэтгэлээ зориулбал үүрэгтээ үнэнч, хариуцлагатай байж чадна. Энэ үгийг хэрэгжүүлэхэд амархан уу? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар нэг зүйлд зүрх сэтгэлээ зориулна гэдэг нь хамраараа үнэрлэж, чихээрээ сонсох биш, зүрх сэтгэлээ ашиглана гэсэн үг юм. Хэрвээ хүн аливаад зүрх сэтгэлээ зориулж үнэхээр чаддаг бол хэн нэгэн ямар нэгэн зүйл хийж, ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлж, ямар нэгэн зүйлд ямархуу хариу үйлдэл үзүүлэхийг нүдээрээ харах үедээ, эсвэл хүмүүсийн үг, дуу хоолой, аргументыг чихээрээ сонсох үедээ эдгээр зүйлийг зүрх сэтгэлээрээ тунгаан бодож, эргэцүүлснээр зарим нэг санаа, үзэл бодол, хандлага санаанд нь орж ирнэ. Эдгээр санаа, үзэл бодол, хандлага нь тэднийг тухайн хүн, юмсын талаар гүнзгий, бодитой, зөв ойлголттой болгохын зэрэгцээ тохиромжтой, зөв үнэлэмж, зарчимтай болгоно. Хүн аливаад ийм маягаар зүрх сэтгэлээ зориулдаг байх үедээ л үүрэгтээ үнэнч хүний илэрхийлэлтэй байх болно(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулсан. Үүргээ сайн биелүүлэхийн тулд би хайхрамжтай, хариуцлагатай байж сурах ёстой. Мөн зүрх сэтгэлдээ орж, үүрэгтээ байгаа асуудлыг олж илрүүлэхийн тулд харсан, сонссон бүхэндээ бодит үйлдэл хийх ёстой. Тэгэхгүй бол би зүгээр л аргацааж, асуудлыг харахгүй байсан. Бас би олж мэдсэн асуудлаа шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийж, өөрөө засаж чадахгүй бол дээрээ байгаа хүмүүсээс тусламж эрж, чадах бүх зүйлээ хийж, хүрч, хариуцлагаа биелүүлж, цэвэр мөс чанартай байж, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ өөрийн үзэл, төсөөлөлд найдаж болохгүй. Асуудал шийдвэрлэгдэх хүртэл үнэний зарчим, Бурханы шаардлагыг дагах ёстой. Ажилд маань олон асуудал байсаар байгаа ч би шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой, бас үр дүн нь хэр сайн байхаас үл хамааран, эхлээд зүрх сэтгэлээ зориулж, хариуцлагаа биелүүлж сурах хэрэгтэй байсан. Сайн мэдээний ажил Бурханы гэрт чухал зүйл, энэ чухал төгсгөлийн цагт хэрэв би үүргээ биелүүлэхдээ хөнгөн хандаж, тав тухыг эрж хайж, өөрийн ашиг сонирхлыг хамгаалсаар байвал ингэж амьдрах нь аминч, жигшүүртэй хэрэг юм. Тиймээс би Бурханд залбирч, “Бурхан минь, миний биеийн хэмжээ жижиг, надад сайн хэв чанар байхгүй ч би үүрэгтээ бүх зүйлээ зориулж, Таны шаардлагын дагуу хэрэгжүүлмээр байна” гэсэн.

Дараа нь би чуулганы сайн мэдээний ажил тийм ч үр дүнтэй биш байгаа, гол шалтгаан нь зарим сайн мэдээний ажилчин шинэ, бас Бурханы ажилд гэрчлэл хийх үнэний талаар ойлголтгүйгээс болсон гэдгийг олж мэдсэн тул тэдэнд зарим нэг бодитой зааварчилгаа өгүүлэхээр Ли Мэйг явуулав. Эхэндээ би сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийн шашны үзэлд анализ хийж, бас Ли Мэйтэй хамт сайн мэдээний ажилчдын асуудлыг ойлгох гэж цаг зарцуулж байсан ч хожим нь ажилдаа завгүй болж ирэх үед тэр бүх асуудлыг Ли Мэйд даатгая, тэгвэл тэгтлээ их санаа зовох шаардлагагүй болно гэж бодсон. Ингэж бодох үедээ би буруутайгаа мэдэрсэн. Сайн мэдээний ажил сайнгүй, Ли Мэй очиж, тэдгээр асуудлыг мэдсэнийхээ дараа надтай ярилцах хүсэлтэй байхад би хүнд сурталтан шиг тийм хэцүү ажлыг түүн рүү түлхэхийг хүссэн нь жигшүүртэй хэрэг байв. Тиймээс би Бурханд залбирч, ухамсартайгаар махан биеэ хаясан. Надад асуудлын талаар санал бодлоо хэлэхэд нь би бодитойгоор оролцож, тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Ли Мэйтэй нөхөрлөж, үнэнийг эрж хайсан. Ингэж бодитой хамтран ажилласнаар би тэр бүлгийн ажил, ахиц дэвшлийг илүү хурдан ойлгож, сайн мэдээний ажилчдын асуудал, бэрхшээлийг шуурхай олж, шийдвэрлэж чадсан. Энэ бодит хамтын ажиллагааны ачаар би Бурханы удирдамжийг харсан. Зарим нэг шинэ сайн мэдээний ажилчид аажмаар зарчмыг ойлгож, сайн мэдээний ажил улам үр өгөөжтэй болж, Бурханы шинэ ажлыг хүлээн авсны дараа зарим шинэ хүн үүрэг авсан. Сүүлийн үед би илүү их цаг хугацаа, эрч хүчээ зарлагадаж байгаа ч үүрэгтээ жинхэнээсээ зүрх сэтгэлээ зориулах үед энэ нь хэцүү, ядаргаатай санагддаггүй. Үнэндээ би үнэний зарчмаар илүү зэвсэглэж, асуудал гарах үед Бурханы өмнө чимээгүйхэн залбирч, эрж хайдаг болсноор Бурханд илүү ойртож, үүрэгтээ илүү төвлөрч байгаа. Үүргээ гүйцэтгэхэд надад маш их дутагдал байсаар байгаа, хангалттай сайн биелүүлэх хүртэл хол байгаа ч туршлагаараа дамжуулан би бодит ажил хийдэггүй асуудлынхаа талаар эргэцүүлж, суралцаж, цаашид үүргээ яаж гүйцэтгэх тухай чиглэлтэй болсон. Миний олж авсан бүхэн Бурханы үгийн гэгээрэл, удирдамжийн ач юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гэр бүлийн доторх тэмцлийн цаана

Ван Жы, Хятад 2010 оны эхээр эхнэр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар Коммунист Намаас тараасан зарим цуурхал, сөрөг суртал ухуулгыг...

Худал хэлэхээ больсон минь

Мэри Найт, Франц Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө огт эргэлзэлгүй худал хэлж, хүмүүст тал засдаг байлаа. Учир...

Аавдаа “хоригдсон” өдрүүд

Кианна, Украин 2020 оны зун. Тухайн үед Албина дүү бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулганы “Зүүднээсээ сэрсэн нь” гэдэг видеог үзсэн юм. Тэр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих