Ажиллуулж байгаа хүмүүстээ хэзээ ч эргэлзэхгүй байхын үр дагавар

2023-03-09

Кимберли, АНУ

Түрүү жил би чуулганы усалгаа, сайн мэдээний ажлын зааварлагч байсан юм. Ажиллаж эхлээд удаагүй байсан болохоор би ажлын олон нарийн ширийнийг сайн мэдэхгүй тул багийн удирдагч нарт нэлээд найддаг байлаа. Багийн удирдагч нар тэр салбартаа сайн мэргэшсэн, бүх зүйл дээр надаас дээр учраас би тэднээс суралцах ёстой, ялангуяа нэлээд сайн хэв чанартай, авьяаслаг ажилчин Лили эгчээс сайн суралцах ёстой гэж бодож байлаа. Цуглаан дээр эгч үргэлж ажлын хэлэлцүүлгийг даргалдаг, бүлгийнх нь сайн мэдээний ажил бусдаас арай илүү үр дүнтэй байдаг учраас би эгчийг өндрөөр үнэлж, итгэдэг байсан юм. Ер нь бол би эгчийн ажлын талаар энгийн ойлголттой, нарийн ширийнийг нь огт ухаж төнхдөггүй, эгчид маш их итгэдэг байлаа. Тухайн үед ах, эгч нар маань надад долоо хоног болгон зав гаргаж Лилигийн ажлыг шалгаарай гэж сануулж, би ч шалгана аа гэдэг байсан ч дотроо: “Лили заримдаа дураараа байдаг байж магадгүй ч ажлын бүх тал дээр маш сайн байдаг, энэ салбарт хамгийн авьяастай нь, тиймээс эгчид том асуудал байхгүй байх. Ажлынх нь талаар үргэлж асууж шалгаагаад байвал эгчид итгэхгүй байгаа юм шиг санагдана” гэж бодсон учраас би ах эгч нарын зөвлөгөөг нухацтай авч үзээгүй. Нэг өдөр хоёр эгч надад Лили бодитой ажил хийхгүй байна, багийн ажилд байнга хяналт тавьдаггүй, ах эгч нарын асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхээр нөхөрлөдөггүй, хааяа нэг шалгахаараа нэг их тус болдоггүй учраас багийнх нь сайн мэдээний ажил улам л үр дүн муутай болж байгаа гэхийг сонсоод би гайхаж цочирдсон. Лили яахаараа бодитой ажил хийхгүй байдаг билээ? Багийнхаа ажилд хяналт тавьж байгаа гэж надад хэлсэн шүү дээ, намайг асуух болгонд ямар ч асуудал байхгүй гэж байсан. Тэгээд яагаад бусад хүн Лилиг ажилд нь хяналт тавихгүй байна гэдэг билээ? Тэгснээ би ингэж бодлоо: “Лилигийн баг ерөнхийдөө сайн байгаа, энэ эгч нар сайн мэдэхгүй байгаа байх. Би дан ганц тэдний үгээр явж болохгүй. Тэгээд ч энэ эгч нарт өөрсдөд нь жаахан асуудал байгаа, Лили үүрэгтээ асуудал гаргасан байлаа ч гэсэн тэр бол хэвийн зүйл. Хэн ч төгс биш шүү дээ!” Тиймээс эгч нарын гомдлыг их зүйлд бодолгүй, ганцаарчлан Лилид товчхон сануулсан төдий болж, цаашид багийн ажилд хяналт тавихад анхаар гэж хэлээд л болсон. Гайхмаар нь тун удалгүй Лилигийн ажилд томоохон асуудал гарсан юм.

Нэг өдөр Лилиг бодитой ажил хийхгүй байна гэж дахиж мэдээллээ гэж нэг удирдагч хэлэв. Сайн мэдээний ажил сайн явагдахгүй байхад хүртэл Лили хяналт тавихгүй, багт нь сайн мэдээ хуваалцах тал дээр асуудал тулгарах үед багынхаа асуудлыг хурдан шийдэхгүй, бас ажил гүйцэтгэж байхдаа хэзээ ч хийж дуусгадаггүй, хурлын үеэр төлөвлөгөө гаргах боловч дараа нь түүндээ хэзээ ч хяналт тавьдаггүй учраас хэрэгжүүлэх боломжгүй болж, сайн мэдээ хуваалцах ажлын үр дүнд шууд нөлөөлсөн гэв. Үүнийг сонсоод би дахиад л гайхаж цочирдсон. Лили үүргээ гүйцэтгэх үедээ хэдэн асуудал гаргасныг би мэдэж байсан ч тэр нь ийм ноцтой гэж мэдээгүй. Лили хэв чанар сайтай, үүргээ гүйцэтгэхдээ маш идэвх санаачилгатай байдаг, Лили бодитой ажил хийхгүй байна гэж яаж байх билээ? Энэ үнэн гэдэгт би ер итгэж чадахгүй байлаа. Дараахан нь удирдагч Лилитэй нөхөрлөж, асуудлыг нь хэлж өгсөн. Лили өөрийгөө эргэцүүлж, үүнээс сургамж авсан байх гэж бодсон ч гайхмаар нь өөрийгөө эргэцүүлээгүй, хүлээж авч, захирагдах хандлага түүнд огт байгаагүй, ердөө л багийн удирдагч байж чадахгүй юм байна, огцоръё гэсэн. Лили бодитой ажил хийгээгүй төдийгүй, харьцалтыг хүлээж аваагүй, эцэст нь зарчимд үндэслэн багийн удирдагч байхад тохирохгүй гэж үзээд түүнийг өөр ажилд томилсон. Үүний дараа надад маш онцгүй санагдсан. Нэг багийн удирдагч бодитой ажил хийхгүй байгааг би яагаад анзаарсангүй вэ? Би Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, би маш харалган байжээ. Намайг гэгээрүүлж, бүтэлгүйтсэн шалтгаанаа олж мэдэхэд залж чиглүүлээч” гэсэн.

Нэгэн өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн энэ хэсгийг би олж харсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит ажил хийдэггүй, хариуцлагаа цалгардуулж байгаа зааварлагчдыг хуурамч удирдагчид шалгадаггүй. Ердөө л нэг зааварлагч сонгох хэрэгтэй, тэгээд бүх зүйл бүтнэ; дараа нь зааварлагч нь ажлын бүх асуудлыг зохицуулна, харин өөрсдөө ойр ойрхон цуглаан хийхэд л болно, ажлыг анхааралтай ажиглах, хэрхэн явагдаж байгааг нь асуух шаардлагагүй, гар дүрэхгүй байж болно гэж тэд боддог. Зааварлагч асуудалтай байгааг хэн нэгэн мэдээлбэл хуурамч удирдагч: ‘Энэ ердөө л нэг ялихгүй асуудал, зүгээр ээ. Та нар өөрсдөө зохицуулж чадна. Надаас битгий асуу’ гэж хэлнэ. Уг асуудлыг мэдээлсэн хүн: ‘Тэр зааварлагч бол залхуу хоолны тулам. Идэж ууж, өөрийгөө зугаацуулахаас өөрийг хийдэггүй, залхуу хойрго. Үүргээ гүйцэтгэхдээ өчүүхэн ч гэсэн бэрхшээл туулахыг хүсдэггүй, хуурч мэхлэх арга үргэлж олж, ажил, үүрэг хариуцлагаасаа зайлсхийхийн тулд шалтаг тоочдог. Зааварлагч байхад тохирохгүй’ гэж хэлбэл хуурамч удирдагч: ‘Түүнийг зааварлагчаар сонгох үед зүгээр л байсан даа. Чиний хэлж байгаа зүйл худлаа, үнэн байсан ч энэ нь түр зуурын л илрэл’ гэж хариулна. Хуурамч удирдагч зааварлагчийн нөхцөл байдлын талаар илүү ихийг олж мэдэх гэж оролддоггүй, харин тэр хүний талаарх урьдын сэтгэгдэл дээрээ үндэслэн хэрэг явдлыг шүүж, тодорхойлдог. Зааварлагчид асуудал байгааг хэн ч мэдээлсэн бай, хуурамч удирдагч үл ойшоодог. Зааварлагчийн мэдлэг чадвар нимгэн, ажлаа гүйцэтгэж чадахуйц чадварлаг биш, бүгдийг баллахад хэдийнээ ойрхон байгаа ч хуурамч удирдагч тоодоггүй. Зааварлагчийн асуудлыг хэн нэгэн мэдээлэхэд хараагүй царайлж буй нь муухай хэрэг боловч хамгийн жигшмээр зүйл нь юу вэ? Зааварлагчид байгаа маш ноцтой асуудлыг хүмүүс өөрт нь хэлэх үед үүнийг шийдвэрлэх гэж оролддоггүй, бүр элдэв янзын шалтаг бодож олж, ‘Би энэ зааварлагчийг мэднэ, Бурханд үнэхээр итгэдэг, ямар ч асуудал гаргахгүй. Асуудал байлаа ч гэсэн Бурхан түүнийг хамгаалж, сахилгажуулна. Тэр алдаа гаргавал энэ нь Бурхан тэр хоёрын хоорондох хэрэг. Бид үүнд санаа зовох хэрэггүй’ гэдэг. Хуурамч удирдагчид үзэл, төсөөллийнхөө дагуу ингэж ажилладаг. Тэд үнэнийг ойлгодог, итгэлтэй мэт дүр эсгэдэг—үр дүнд нь чуулганы ажлыг баллаж, тэр ч байтугай зогсонги байдалд оруулж байхдаа мэдээгүй царайлдаг. Тэд ердөө л хүнд сурталтан биш гэж үү? Хуурамч удирдагчид бодит ажил хийх чадваргүй, бүлгийн удирдагч, зааварлагч нарын ажилд огтхон ч нухацтай ханддаггүй. Хүмүүсийн талаарх үзэл бодол нь зөвхөн өөрсдийнх нь сэтгэгдэл, төсөөлөлд л тулгуурласан байдаг. Хэн нэгэн хэсэг хугацаанд биеэ зөв авч явж байгааг хараад тэд уг хүн үүрд сайн байна, өөрчлөгдөхгүй гэж боддог; энэ хүн асуудалтай гэж хэлсэн хэнд ч тэд итгэдэггүй, хэн нэгэн тухайн хүний талаар ямар нэг зүйл хэлж өгөхөд үл тоомсорлодог… Хуурамч удирдагчид бас өөрсдийнхөө төсөөлөлд үндэслээд хүмүүст амархан итгэдэг томоохон сул талтай. Энэ нь үнэнийг ойлгоогүйгээс үүддэг, тийм биз дээ? Бурханы үг завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг хэрхэн илчилдэг вэ? Бурхан хүмүүст итгэхгүй байхад тэд яагаад итгэх ёстой юм бэ? Бурхан хүмүүсийг үзэмжээр нь үнэлж дүгнэхийн оронд зүрх сэтгэлийг нь ямагт ажигладаг. Тэгтэл хуурамч удирдагчид яагаад бусдыг үнэлж дүгнэх, тэдэнд итгэхдээ тийм хэнэггүй байх ёстой юм бэ? Хуурамч удирдагчид дэндүү ихэрхүү байдаг, тийм биз? ‘Энэ хүнийг анзаарсан минь буруутаагүй. Юу ч буруугаар эргэх боломжгүй. Тэд дэмий сэлгүүцдэг, зугаацах дуртай, шаргуу ажиллахыг үзэн яддаг хүмүүс яавч биш. Тэд туйлын итгэлтэй, найдвартай. Тэд өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх юм бол би тэдний талаар эндүүрсэн гэсэн үг болно, тийм биз дээ?’ гэж тэд боддог. Энэ ямар гээч логик вэ? Чи нэг төрлийн мэргэжилтэн юм уу? Чи рентген хараатай юм уу? Энэ чиний тусгай чадвар юм уу? Энэ хүнтэй чи нэг, хоёр жилийн турш хамт амьдарч болох ч уг чанар, мөн чанарыг нь бүрмөсөн ил болгох тохиромжтой орчингүйгээр үнэндээ хэн гэдгийг нь олж харж чадна гэж үү? Хэрвээ тэднийг Бурхан илчлэхгүй бол гурав, тэр ч бүү хэл таван жилийн турш тэдэнтэй хамт амьдарлаа ч яг ямархуу уг чанар, мөн чанартайг нь олж харахад хэцүү хэвээр байх болно. Тэгвэл тэдэнтэй уулзах нь ховор, хамт байх нь ховор үед энэ хэр илүү үнэний ортой вэ? Чи түр зуурын сэтгэгдэл, эсвэл тэдний талаарх хэн нэгний эерэг үнэлгээнд үндэслэн тэдэнд хайхрамжгүйгээр итгэж, тийм хүмүүст чуулганы ажлыг даатгаж зүрхэлдэг. Ингэснээрээ чи туйлын харалган байгаа биш үү? Хөнгөн хуумгай байгаа биш үү? Хуурамч удирдагчид ингэж ажиллах үедээ туйлын хариуцлагагүй байгаа юм биш үү?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Би Бурханы үгийг тунгаан бодоод хүмүүс завхарсан зан чанартай, үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөхөөс нь өмнө тэд бүгд найдваргүй, хэнд нь ч итгэж болохгүйг ухаарсан. Харин хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй, хүмүүсийн мөн чанарыг ялган таньж чаддаггүй, бусдад хамаагүй итгэж, удаан хугацаанд ажилд нь хяналт тавьж, шалгадаггүй, маш биеэ тоосон, хариуцлагагүй байдаг. Би ч бас ингэж авирлаж байж. Лилигийн ажлыг хянаж, шалгаагүй гол шалтгаан нь би Лилид дэндүү их итгэсэнд байгаа юм. Лилиг хэв чанар сайтай, сайн мэдээ хуваалцахдаа туршлагатай, үр дүнтэй болохыг хараад би Лилид бүрэн итгэж, өндрөөр үнэлэн, ажилд нь огт хяналт тавиагүй. Бусад хүн Лилигийн асуудлын талаар надад мэдээлэх үед би огт анхаараагүй, бүр тэд өөрсдөө л асуудалтай гэж бодсоны улмаас ажилд томоохон асуудал гарсныг би ухаараагүй. Хүмүүс, юмсыг Бурханы үгээр дамжуулж хараагүй, гайхалтай мэдлэг ухаантай мэргэжилтэн аятай өөрийнхөө нүдэнд л итгэсэн, би маш ихэрхүү байж. Бодит байдал дээр завхарсан ямар ч хүнд бүрэн итгэж болохгүй, өөрсдөө хэдийд юу хийхээ хэн ч мэддэггүй. Хэн нэгэн түрхэн хугацаанд амжилттай байж, жаахан бодитой ажил хийлээ гээд тэдэнд бүрэн итгэж болно гэсэн үг биш. Хүмүүс завхарсан зан чанартай учраас зоргоороо авирлаж, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг зөрчиж, назгайрч, хааш яаш байж, ажилд хохирол учруулж магадгүй. Түүгээр ч барахгүй би Лилиг мэддэг болоод удаагүй, үнэхээр ойлгож аваагүй хэр нь түүнд маш их итгэж, түүнийг бүх зүйлд сайн, сайн ажиллахад нь хяналт тавих хэрэггүй гэж бодсон. Би ямар биеэ тоосон, харалган байгаа вэ! Лили маш хувиа хичээсэн гэж би огт бодоогүй. Лили багийн удирдагч мөртлөө өөрөө илүү олон хүнийг элсүүлэхэд л анхаараад, багийнхаа ажлыг үл ойшоосон. Бусад хүний ажилд асуудал гарах үед тэрийг нь шийдвэрлэх гэж нөхөрлөөгүй, багийн удирдагчаас шаарддаг ямар ч ажлыг хийгээгүй. Хэв чанар сайтай, бодитой ажил хийж чадах авьяастай ажилчин гэж үргэлж боддог байсан учраас би Лилиг ихэд хүндэлдэг байсан. Тэр үед л энэ нь худал болохыг би ухаарсан юм. Лили уг чанартаа аминч байж, өөрийнхөө л ажилд санаа тавьж, нийт чуулганы эрх ашгийг хамгаалаагүй. Багийн удирдагч байх биш өөрөө сайн мэдээ түгээхэд л тохирох байж. Би Лилид сохроор итгэсэн учраас ажлыг нь шалгаагүй, ажлынх нь гажуудал, эндэгдлийг даруй анзаараагүй. Үр дүнд нь сайн мэдээний ажил саатсан. Зааварлагчийн хувьд энэ бол уучлахын аргагүй зүйл юм. Би эргэцүүлэх тусам улам буруутай санагдаж байсан учраас Бурханд залбирч, үнэхээр эргэцүүлж, буруу байдал, үзэл бодлоо өөрчлөхийг хүссэн.

Дараахан нь би Бурханы үгийн энэ хэсгийг олж харсан. “Ихэнх хүн ‘Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул’ гэдэг үгийг үнэн гэж боддог, энэ үгэнд мэхлэгдэж, энэ үгэнд баригддаг гэж хэлж болно. Хүмүүсийг сонгож, томилох үед энэ үг тэднийг үймүүлж, тэдэнд нөлөөлж, тэр ч байтугай үйлдлийг нь захирдаг. Үр дүнд нь олон удирдагч, ажилчин чуулганы ажлыг шалгаж, хүмүүсийг дэвшүүлж, томилохдоо үргэлж бэрхшээлтэй тулгарч, эргэлздэг. Эцэст нь тэд ‘Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул’ гэдэг үгээр өөрсдийгөө тайтгаруулахаас өөрийг хийж чаддаггүй. Тэд ажил шалгаж, асууж лавлах болгондоо ‘“Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул” гэдэг. Би ах эгч нартаа итгэх ёстой, түүнчлэн Ариун Сүнс хүмүүсийг ажиглаж байдаг учраас би үргэлж бусдад эргэлзэж, хяналт тавиад байх хэрэггүй’ гэж боддог. Тэдэнд энэ үг нөлөөлсөн, тийм биш гэж үү? Энэ үгийн нөлөөнд автсанаас гарах үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, хэрвээ хүн “Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул” гэх санааг зөвшөөрдөг бол бусдын ажлыг шалгаж, залж чиглүүлэх үү? Хүмүүсийн ажлыг хянаж, тэр талаар мэдээлэлтэй байж чадах уу? Хэрвээ энэ хүн ашигладаг хүн бүрдээ итгэж, ажлыг нь хэзээ ч шалгадаггүй, залж чиглүүлдэггүй бол үүргээ үнэнчээр гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Тэд чуулганы ажлыг чамбай гүйцэтгэж, Бурханы даалгасан зүйлийг биелүүлж чадах уу? Бурханы даалгасан зүйлд үнэнч байдаг уу? Хоёрдугаарт энэ нь ердөө л Бурханы үг, үүргээ баримталж чадахгүй байгаа хэрэг биш, энэ бол Сатаны явуулга, амьдралын гүн ухааныг үнэн мэт хүлээн авч, дагаж, хэрэгжүүлж байгаа хэрэг. Чи Сатаныг дуулгавартай дагаж, сатанлаг гүн ухаанаар амьдарч байна, тийм биш гэж үү? Ингэхээр чи Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш, Бурханы үгийг дагадаг хүн бүр ч биш гэсэн үг юм. Чи бол мунгинуу. Бурханы үгийг хойш тавьж, оронд нь сатанлаг үгийг хүлээн авч, үнэн мэт хэрэгжүүлэх нь үнэнээс, Бурханаас урваж байгаа хэрэг! Бурханы гэрт ажилладаг хэр нь сатанлаг логик, амьдралын гүн ухаанаар үйлддэг чи ямар хүн бэ? Энэ бол Бурханаас урваж, Бурханыг ноцтой шившиглэдэг хүн юм. Энэ үйлдлийн мөн чанар юу вэ? Бурханыг илт яллаж, үнэнийг ил тодоор үгүйсгэх. Мөн чанар нь энэ биш гэж үү? Чи Бурханы хүслийг дагахгүй байгаагаас гадна Сатаны төөрөгдөл, сатанлаг амьдралын гүн ухааныг чуулганд хүргэж байна. Ингэснээрээ чи Сатаны хамсаатан болж, чуулган доторх Сатаны үйлдэлд дэм болж байна. Энэ асуудлын мөн чанар ноцтой биш гэж үү?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Үнэн гэж юу болох тухай). “Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз” гэдэг үг нь эерэг юм уу үнэн биш гэдгийг Бурханы үгээр дамжуулан би ухаарсан. Энэ бол Сатаны гүн ухаан. Би Лилид итгэж, ажилд нь хяналт тавиагүйн шалтгаан нь гол нь энэ гүн ухаанаар амьдарч, түүнд дэндүү их итгэсэнд байгаа юм. Лилиг шалгамаар байх үедээ ч гэсэн хэтэрхий няхуур байвал өөрт нь итгэхгүй байна гэж бодох вий гэж санаа зовж, ямар ч байсан Лили энэ үүргийг удаан гүйцэтгэсэн, маш их туршлагатай, олон талаар надаас дээр, үр дүн нь шаардлага хангахуйц байсан, Лили шиг хүнд ер нь ямар том асуудал байх вэ дээ? Жижиг сажиг хэрэг явдлыг шалгах хэрэггүй, ажил даалгасан бол итгэх хэрэгтэй, ямар ч асуудал гарахгүй гэж бодсон. Амьдралын сатанлаг гүн ухаанд захирагдсан учраас би Лилигийн ажилд огт хяналт тавьж, шалгаагүй. Лилид асуудал байна гэж хүмүүс мэдээлэхэд хүртэл тэдэнд итгэж, цааш нь судлаагүй. Үр дүнд нь сайн мэдээний ажил хохирсон, би засахын аргагүй хохирол учруулсан. Үнэн хэрэгтээ асуудал, гажуудлыг хурдан илрүүлж, шийдвэрлэх боломжтой байхын тулд удирдагч, ажилчдыг ажилд хяналт тавьж, шалга гэж Бурхан шаарддаг. Ингэх нь хүмүүсийн үүрэг, чуулганы ажлын аль алинд нь ашиг тустай. Харин тэгтэл би “Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж байгаа хүмүүсээ бүү ажиллуул” гэх сатанлаг гүн ухаанаар амьдарч, хүмүүст ажил оноосныхоо дараа залж чиглүүлж, туслах нь байтугай хяналт тавьж, шалгаагүй. Би үүргээ хааш яаш гүйцэтгэж, бодитой ажил хийгээгүй, энэ бол хуурамч удирдагчийн зан авир байж. Бодитой ажил хийгээгүй багийн удирдагчийг ажилд нь үлдээсэн минь чуулганы ажилд тус болоогүй төдийгүй үнэндээ асар их саад болсон. Би ёрын мууг үйлдэж байж! Тэр үед л би “Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж байгаа хүмүүсээ бүү ажиллуул” гэх энэ сатанлаг үзэл бодол нь туйлын хор хөнөөлтэй болохыг олж харсан. Хэрвээ бид үргэлж ийм үзэл бодолтой амьдарвал чуулганы ажлыг саатуулж болзошгүй. Эргэцүүлэх тусам улам бүр буруугаа мэдэрсэн учраас би Бурханд ингэж залбирсан: “Би цаашид хүмүүст болон үүрэгтээ Сатаны гүн ухаанаар хандахыг хүсэхгүй байна. Бурханы шаардлагын дагуу үүргээ биелүүлэхээр шамдахад бэлэн байна. Ахиад харамсахаар юм хиймээргүй байна.”

Дараахан нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншиж, хэрэгжүүлэлтийн замыг олсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж байгаа хүмүүсээ бүү ажиллуул’ гэх үг зөв гэж та нар боддог уу? Энэ үг үнэн үү? Бурханы гэрийн ажилд, үүргээ гүйцэтгэхдээ хүн яагаад энэ үгийг хэрэглэнэ гэж? Асуудал нь юунд байна вэ? Эдгээр нь шүтлэггүй хүмүүсийн үг, Сатанаас гардаг үг болох нь илэрхий байхад тэд яагаад үүнийг үнэн гэж үздэг юм бэ? Энэ үг буруу зөв эсэхийг яагаад ялгаж чаддаггүй юм бэ? Эдгээр нь эргэлзээгүй хүний үг, завхарсан хүн төрөлхтний үг бөгөөд үнэн огт биш, Бурханы үгтэй огт нийцдэггүй, хүмүүсийн үйлдэл, биеэ авч явах байдал, Бурханыг шүтэн мөргөх шалгуур болох ёсгүй. Тэгэхээр энэ үгэнд яаж хандах ёстой вэ? Чи үнэхээр ялгаж чаддаг бол үүний оронд ямар шалгуурыг хэрэгжүүлэлтийн зарчмаа болгож ашиглах ёстой вэ? Шалгуур нь ‘үүргээ бүх зүрх, сэтгэл, оюун санаагаараа гүйцэтгэх’ явдал байх ёстой. Бүх зүрх, сэтгэл, оюун санаагаараа үйлдэх гэдэг нь хэнд ч хязгаарлагдахгүйгээр, нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байх явдал юм. Энэ бол чиний үүрэг, хариуцлага бөгөөд Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг тул чи сайн гүйцэтгэх ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарсан, зарчмын дагуу үйлдэх ёстой. Зохих ёсоор шийдвэрлэж, засалт, харьцалт шаардлагатай бол засалт, харьцалт хий, халах шаардлагатай бол хал. Бурханы үг болон үнэнд үндэслэж үйлд. Энэ нь зарчим биш гэж үү? Энэ нь ‘Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж байгаа хүмүүсээ бүү ажиллуул’ гэдэг үгийн яг эсрэг нь бус уу? Ажиллуулж байгаа хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж байгаа хүмүүсээ бүү ажиллуул гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ чи хүн ажиллуулсан бол тэр хүндээ эргэлзэх ёсгүй гэсэн үг. Хэрвээ чи хүн ажиллуулсан бол захирч, хяналт тавихаа больж, хүссэн юмыг нь хийлгэ, харин эргэлзэж байгаа бол ажиллуулах хэрэггүй. Ийм утгатай биш гэж үү? Энэ бол маш буруу. Сатан хүн төрөлхтнийг гүнээ завхруулж ирсэн. Хүн болгон сатанлаг зан чанартай, Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж чаддаг. Хэн ч найдвартай биш гэж хэлж болно. Хүн ертөнцийн мухарт хүртэл тангараглаад ч нэмэргүй, учир нь хүмүүс завхарсан зан чанартаа хязгаарлагдаад, үйлдлээ хянаж чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч байж л завхарсан зан чанарынхаа асуудлыг шийдвэрлэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг асуудлыг бүрэн шийдвэрлэж—хүмүүсийн нүглийн уг үндсийг шийдвэрлэж чадна. Бурханы шүүлт, ариусгалтыг туулж, авралд хүрээгүй бүх хүн найдваргүй. Тэдэнд итгэж болохгүй. Тиймээс хэн нэгнийг ажиллуулахдаа түүнд хяналт тавьж, удирдан чиглүүлж, засаж, харьцан, үнэний талаар тогтмол нөхөрлөх ёстой. Ингэж байж л тэднийг үргэлжлүүлэн ажиллуулж болох эсэхийг тодорхой харж чадна. Хэрвээ зарим хүн үнэнийг хүлээн авч, засалт, харьцалтыг хүлээж авч, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг, амь нь байнга өсөж байдаг бол энэ хүмүүсийг л үнэхээр ажиллуулж болно(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Үнэн гэж юу болох тухай). Бурханы үгийг уншаад би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Үүргээ гүйцэтгэхдээ бүх зүрх сэтгэлээ зориулахыг Бурхан биднээс шаарддаг. Хяналт тавьж байгаа бүх ажилдаа тэр хүнтэй танил эсэх, тэднийг юу гэж боддог байх нь хамаагүй, би удирдагч, ажилчдад зориулан Бурханы гаргасан зарчимд үндэслэн үүргээ хэрэгжүүлж, өөрөөс шаардах бүхнийг хийж, бүх хүний ажилд хяналт тавьж, нэгд нэгэнгүй ойлгож, асуудлыг олж, даруй шийдвэрлэн, ноцтой асуудалтай хүмүүстэй харьцаж, засах ёстой. Эдгээр нь миний үүргийн зарчим, үүргээ сайн гүйцэтгэх цорын ганц арга зам нь энэ. Үүнийг ухаарсны дараа надад нэн тодорхой санагдаж, үүргээ гүйцэтгэхдээ урагшлах замтай болсон.

Дараа нь чуулган шинээр ирэгсдийг услуулахаар Лилиг томилж, Лили ч энэ ажлыг дуртайяа хийсэн. Би дотроо: “Лили магадгүй халагдсанаасаа сургамж авч, энэ удаад үүргээ сайн гүйцэтгэх байх” гэж бодсон. Гэвч тун удалгүй Лилигийн усалсан олон шинээр ирэгсэд хэвийн цугларахгүй байлаа. Энэ нь надад сонин санагдсан учраас Лилигээс яагаад ийм зүйл болоод байгаа талаар нарийн ширийнийг асуутал, гайхмаар нь Лили ердөө л тэдэнд хяналт тавих цаг зав байхгүй гэсэн шалтаг хэлсэн юм. Үүнийг сонсоод би үнэхээр гонсойсон. Халагдсаныхаа дараа Лили өөрийгөө эргэцүүлж, жаахан бодитой ажил хийнэ байх гэж би бодсон ч миний буруу байж таарав. Өөрийн үзэлд үндэслэж хүмүүсийг харсаар байж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Зааварлагчийн хувьд би ажлыг хянаж, шалгаж, чиглүүлж, хариуцлагаа биелүүлэх ёстой байсан. Тэр үед надад Бурханы энэ үг бодогдсон юм: “Бүх зүрх, сэтгэл, оюун санаагаараа үйлдэх гэдэг нь хэнд ч хязгаарлагдахгүйгээр, нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байх явдал юм. Энэ бол чиний үүрэг, хариуцлага бөгөөд Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг тул чи сайн гүйцэтгэх ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарсан, зарчмын дагуу үйлдэх ёстой. Зохих ёсоор шийдвэрлэж, засалт, харьцалт шаардлагатай бол засалт, харьцалт хий, халах шаардлагатай бол хал. Бурханы үг болон үнэнд үндэслэж үйлд(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Үнэн гэж юу болох тухай). Тийм шүү. Би Бурханы үг, шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой байжээ. Дараа нь би Лилигийн бүх асуудлыг өөрт нь хэлж өгч, ил болгон, түүнтэй нөхөрлөж, үүрэгтээ гаргадаг хайнга хандлага, тэрнийх нь аюултай үр дагаврыг задлан шинжилсэн. Тэгэхэд л нэг юм Лили асуудлаа ухаарав. Дараа нь би Лилигийн ажлыг үе үе асууж лавлаж, шалгаж, асуудал байгааг анзаарвал тэрийг нь засахаар Лилитэй нөхөрлөдөг байв. Үүний дараа Лили шинээр ирэгсдийг услахдаа хавьгүй сайн үр дүн гаргах болсон. Үүнийг хараад би ихэд баярлаж, Бурханы үгийн дагуу аливааг харж, үйлдсэнээр үүрэгтээ хамгийн сайн үр дүн гаргадаг болохыг үнэхээр ухамсарлаж, бас хавьгүй санаа амарч, тайвширсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг замыг заадаг

Бурханы үгэнд: “Бурхан таягдах гэж бус, өсгөх санаа зорилгоор хүмүүсийг ил болгодог” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг...

Шүүлт бол гэрэл

Бурханы цээрлүүлэлт, шүүлтээр дамжин би Түүний амь биеэ хайрладаггүй, чин сэтгэлийн хайрыг үнэхээр биеэрээ туулан мэдэрч, ерөөлийг таашаан баярлаж, хүний ертөнц таашаан баясаж үл чадах тийм хайрыг хүлээн авсан. Зөвхөн Бурхан л хүнийг зовлон зүдгүүрийн тэнгисээс аварч, хүн төрөлхтнийг дотор нь байгаа сатанлаг хорноос цэвэрлэж, үнэн зөв хүний адилаар амьдарч амьдралын зөв замаар алхах боломжтой болгож чадна.

Messenger дээр бидэнтэй холбоо барих