Нэр хүнд бол гай зовлон

2023-03-09

Элиана, Испани

Хэсэг хугацааны өмнө чуулганыг хариуцдаг зааварлагч ажлын шаардлагаар шилжиж, шинэ зааварлагч сонгох шаардлагатай боллоо. Би: “Чуулганы ихэнх нь шинээр ирэгсэд, би ганцаархнаа усалгааны ажилтан. Өөр чуулганаас зааварлагч шилжиж ирж ч магад” гэж бодсон юм. Гэтэл хэд хоногийн дараа удирдагч нар Маура эгчийг зааварлагч болгож дэвшүүлэх ёстой гэсэн. Үүнийг сонсоод би цочирдож, “Маура цуглаан дээр маш бага нөхөрлөдөг. Яаж зааварлагч болж чадах юм бэ? Түүнээс гадна, ер нь бол зааварлагчийг усалгааны ажилчдын дундаас сонгодог, хэрэв удирдагч нар намайг хайхралгүй Маураг сонговол тэдний нүдэнд би Маурагаас дор харагддаг гэсэн үг. Би Маурагаас юугаараа дор юм бэ? Яагаад намайг биш түүнийг сонгодог билээ?” гэж бодоод, сэтгэл маш их гонсойж, намайг биш Маураг зааварлагчаар сонгох нь доромжлол, ичгэвтэр хэрэг гэж санагдсан. Энэ нь надад хүчтэй цохилт болсон тул удирдагчдын талаар буруу бодолтой болж, тэд намайг дорд үзсэн мэт санагдлаа. Мауратай хамтарч үүргээ гүйцэтгэж байхдаа би бас маш их зөрчилдөж байв.

Нэг удаа Маура шинээр ирэгсэдтэй цуглаан хийхийг хүссэн учраас тэдний байдалд тулгуурлан нөхөрлөх Бурханы үгийг бэлтгэ гэж надад хэлээд, нөхөрлөл хийхэд нь туслахыг надаас хүссэн юм. Би огтхон ч тэгэхийг хүсээгүй, “Энэ таны ажил. Надаар Бурханы үгийг олуулж, нөхөрлөлдөө туслуулах юм бол та зааварлагч байхын хэрэг юу байна?” гэж бодсон ч бардам занг нь шархлуулахгүйн тулд энэ бодлоо хэлэлгүй, аргагүйн эрхэнд дурамжхан зөвшөөрсөн. Дараа нь Маура хоёр дахь удаагаа надаас Бурханы үгийг хайж олж, шинэ хүмүүстэй нөхөрлөхөд нь туслаач гэж гуйхад би маш их эсэргүүцэж, “Би зааварлагч биш юм чинь хийхгүй ээ. Өөрөө явж энийгээ хий, тэгвэл зааварлагч байх амар биш гэдгийг ойлгоно!” гэж бодсон. Тиймээс Бурханы үгийн хэсгүүдийг хайж олсныхоо дараа би Маурад “Та нөхөрлөлөө ганцаараа хий” гэсэнд Маура, шинээр ирэгсдийн байдал, бэрхшээлийг та илүү ойлгодог, бас Бурханы үгийг хайж олсон болохоор хамтдаа нөхөрлөл хийвэл сайн үр дүн гарч, цуглаан илүү үр өгөөжтэй болно гэсэн. Маурагийн зөв гэдгийг би мэдэж байсан ч түүнтэй хамтарч ажиллахыг ер хүсээгүй. “Та одоо удирдаж байгаа болохоор цуглаан үр дүнгүй байх эсэх нь таны асуудал. Удирдагч нар эртхэн мэдэх тусмаа сайн, тэгвэл тэд таны ‘жинхэнэ авьяас чадвар’-ыг хараад намайг биш таныг сонгосны үр дагаврыг ойлгоно” гэж бодсон. Тиймээс би өөр цуглаантай, очиж чадахгүй гэж шалтаглалаа. Маура энэ цуглаан илүү чухал, нөгөө цуглааныхаа цагийг өөрчилж болох уу гэж надаас асуусан ч цагаа өөрчилж болохгүй гэсэн шалтгаанаар би бас л татгалзсан. Тэгэхэд Маура надаас цуглаанаа дуусаад хурдхан шиг өөрийнх нь цуглаанд ирэхийг гуйсанд би хүсэхгүй байсан тул хайхрамжгүйгээр, “Тэгэхийг бодъё” гэсэн юм. Татгалзсаны дараа надад бага зэрэг эвгүй санагдаж, чуулганы ажлыг дэмжихгүй байгаагаа мэдэж байсан ч үүний дараа өөрийгөө эргэцүүлээгүй. Цуглааны өдөр ирэхэд миний цуглаан төлөвлөснөөс эрт дууссан ч би Маурагийн цуглаанд очоогүй. Дараа нь би, Маура тэр шинээр ирэгсдийн талаар сайн мэдэхгүй, нөхөрлөл нь тэдний байдалд чиглээгүй болохоор цуглаан үр дүнгүй болсныг олж мэдсэн юм. Би Мауратай хамтарч ажиллаагүй учраас хэсэг хугацааны дараа чуулганы амьдралд сайн үр дүн гарахгүй, шинээр ирэгсдийн асуудал, бэрхшээл цагтаа шийдвэрлэгдэхгүй, тэд дахиж цуглаанд ирэх хүсэлгүй болж, ихэвчлэн идэвх санаачилгатай байсан бүлгийн удирдагч ч цуглаанд ирэхээ болив. Чуулганы амьдрал үр дүнгүй байгаад гарцаагүй хариуцлага хүлээх ёстойгоо би тодорхой ойлгож, тэр үед л Бурханы өмнө очин өөрийгөө эргэцүүлжээ.

Антихристүүдийг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Энэ хүмүүс башир, зальхай, хорон муу байгаад зогсохгүй туйлын харгис байдаг. Байр суурь нь эрсдэлд орсныг олж мэдэх юм уу хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдах, энэ хүмүүсийн дэмжлэг, хайрыг алдах, хүмүүст хүндлүүлж, бишрүүлэхээ больж, гутамшигт унах үедээ тэд яадаг вэ? Тэд гэнэтхэн өөрчлөгддөг. Байр сууриа алдмагцаа ямар ч үүрэг биелүүлэх хүсэлгүй болж, хийдэг юм бүхэн нь дордож, ямар нэг юм хийх сонирхолгүй болдог. Гэхдээ энэ нь хамгийн адгийн илрэл биш. Хамгийн адгийн илрэл нь юу вэ? Энэ хүмүүс байр сууриа алдаж, хэн ч өөрсдийг нь хүндлэхгүй, өөрсдөд нь уруу татагдахгүй болмогц үзэн ядалт, атаархал, өш хонзон нь гарч ирдэг. Тэд Бурханаас айдаггүйгээр үл барам өчүүхэн төдий ч дуулгавартай биш. Түүнчлэн Бурханы гэр, чуулган, удирдагч, ажилчдыг зүрх сэтгэлдээ үзэн ядах магадлалтай байдаг; чуулганы ажилд асуудал тулгарч, зогсонги байдалд ороосой гэж хүсэн мөрөөсдөг; чуулганыг болон ах эгч нарыг шоолохыг хүсдэг. Түүнчлэн үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээдэг хэн бүхнийг тэд үзэн яддаг. Үүрэгтээ үнэнч, төлөөс төлөх хүсэлтэй хэн бүхэн рүү дайрч давшилж, тэднийг дооглодог. Антихрист ийм зан чанартай байдаг. Энэ нь харгис биш гэж үү?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Бурханы үгийг унших үед Бурхан намайг нүүр тулан илчилж байгаа мэт санагдсан. Энэ бүх хугацаанд би нэр хүнд, байр суурийн төлөө амьдарч байжээ. Удирдагч нар намайг биш Маураг зааварлагчаар дэвшүүлэхийг хараад би асуудлаа эргэцүүлэхийн оронд сэтгэл дундуур болж, удирдагч нар намайг дутуу үнэллээ гэж гомдоллон, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болсон. Маура надтай хамтарч шинээр ирэгсэдтэй нөхөрлөе гэж гуйхад нь би тэгэхийг огтхон ч хүсээгүй, тэр ч бүү хэл цуглаан нь үр дүнгүй болж, өөрийг нь ичээж, эвгүй байдалд оруулаасай гэж хүссэн, ингэснээр би түүнээс дээр харагдаж, анхнаасаа намайг сонгоогүй нь алдаа байсныг удирдагчид харах байлаа. Би үнэхээр жигшмээр, хэрцгий байжээ! Чуулганы ажилд саад болоод ч хамаагүй нэр нүүр, байр сууриа хамгаалахыг хүссэн. Би хэрцгий зан харуулж байсан биш үү? Бурхан ийм зүйлийг үзэн ядаж, зэвүүцдэг. Энийг ухаармагц буруутай санагдаж, харамсаж, Бурханд хэчнээн их өртэйгөө ухаарсан тул залбирч, “Бурхан минь! Би үүргээ биелүүлэхдээ Таны хүслийг анхаарах талаар бодсонгүй, төвөгтэй байж, эрүүл ухаангүй аашилж, эгчтэйгээ хамтарч ажиллахыг хүссэнгүй, чуулганы ажлыг хайхарсангүй. Надад ямар ч хүн чанар алга! Бурхан минь! Би Таны үгийн шүүлт, илчлэлийг хүлээн авч, өөрийгөө нухацтай эргэцүүлэхийг хүсэж байна” гэв.

Дараа нь би өөрийнхөө байдлын талаар нэг эгчтэй ярилцаж, тэр эгч надад Бурханы үгийн хоёр хэсгийг явуулсан юм. “Антихристийн хувьд нэр төр, байр сууринд нь халдах юм уу булаан авах нь амийг нь авах гэж оролдохоос илүү ноцтой хэрэг юм. Тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн олон Бурханы үгийг уншлаа гээд, хэзээ ч үнэнийг хэрэгжүүлээгүйдээ, антихристийн замаар явж байгаадаа, антихристийн уг чанар, мөн чанартай байгаадаа гуниглаж, харамсахгүй. Харин ч байр суурь олж авч, нэр төрөө өсгөх арга замын талаар үргэлж тархиа гашилгаж байдаг. Иймэрхүү хүн юм бүхнийг Бурханы өмнө биш, бусдын өмнө хийдэг гэж хэлж болно. Би яагаад ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, ийм хүмүүс байр сууринд маш их дуртай болохоор өөрийн амь, насан туршийн зорилго гэж үздэг. Түүнчлэн байр сууринд маш их дуртай болохоор үнэний оршин тогтнолд хэзээ ч итгэдэггүй, тэр ч бүү хэл, Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй гэж хэлж болно. Тиймээс тэд нэр төр, байр суурьтай болохын тулд яаж ч тооцоолж, хүмүүсийг, Бурханыг мэхлэхийн тулд яаж ч хуурамч дүр эсгэхээр оролдлоо ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд сэтгэл түгших нь байтугай үүнийгээ мэддэггүй, буруутайгаа мэдэрдэггүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилгын араас хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг зарим хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)). Бурханы үгийн илчлэлээс би, Мауратай хамтарч ажиллах хүсэлгүй, төвөгтэй, эрүүл ухаангүй аашилж байсан минь нэр хүнд, байр суурийг маш их эрхэмлэснээс болсныг ухаарсан юм. Би бусдаас дор байж, бусдаар зааварчлуулахыг хүсээгүй, нэр хүнд, байр суурийг бүхнээс дээгүүр тавьж, амь шигээ үзэж байжээ. Маура тушаал дэвшихийг хараад атаархаж, сэтгэл дундуур болж, түүнийг маш их эсэргүүцэж, үүргээ хамт гүйцэтгэхийг хүсээгүй. Тэр ч бүү хэл ов мэх гаргаж, түүнийг ичээхийн тулд зориуд хамтарч ажиллаагүй. Чуулганы амьдралыг хамгаалахгүй байгаагаа, Бурханд сайшаагдахгүй гэдгээ ойлгож байсан ч нэр нүүр, байр сууринд хэт автаж, чуулганы ашиг сонирхлыг хойш тавьсан. Намайг яаж үүргээ гүйцэтгэж байсан гэх юм бэ? Би гарцаагүй чуулганы ажилд саад болж, үймүүлж байжээ! Паул байр суурийн төлөө байнга тэмцэж, хүндлүүлж, бишрүүлэхийг үргэлж хүсдэг байсан. Петр чуулганд нэр хүндтэй байгааг хараад Паул атаархаж, сэтгэл нь гонсойсон тул Петрийг дорд үзэж, өөрийгөө өргөмжилсөн. Миний хийсэн зүйл Паулынхаас ялгаагүй байлаа. Би үнэнийг эрэлхийлэх гэж шаргуу хөдөлмөрлөөгүй, ах эгч нартай яаж хамтран ажиллах, үүргээ гүйцэтгэхдээ яаж үнэнч байх талаар бодоогүй. Харин байр суурьтай болж, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд чуулганы ажилд саад болсон. Би ердөө Сатаны зарц байжээ. Нэр хүнд, байр суурь намайг маш их хохироосон. Би дахин байр суурийн араас хөөцөлдөхийг хүсэлгүй, үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа хурдан шийдвэрлэхийг хүссэн.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их үзэн яддаг, учир нь байр суурь хөөцөлдөх нь сатанлаг зан чанар, буруу зам бөгөөд Сатаны завхралаас төрөн гардаг, Бурханы ялладаг зүйл буюу Бурханы шүүж, цэвэрлэдэг яг тэр зүйл юм. Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их жигшдэг атал чи байр суурийн төлөө гөжүүдлэн тэмцсээр, ямагт үүнийг нандигнаж, хамгаалж, үргэлж өөртөө авахыг хичээдэг. Уг чанартаа энэ бүхэн Бурханд дайсагнасан хэрэг биш үү? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм. Байр суурийг эрэлхийлэх шалтаг чинь хэчнээн үндэслэлтэй байсан ч, энэ зам мөн л буруу зам бөгөөд Бурхан үүнийг таашаадаггүй. Хэчнээн их хичээдэг, хэчнээн их төлөөс төлдөг чинь хамаагүй, байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд нэмэргүй бөгөөд тэмцэнэ гэж зүтгэвэл нэг л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана, энэ бол мухар зам. Чи үүнийг ойлгож байгаа, тийм үү?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгээс би хүмүүст хандсан Бурханы захиас, анхааруулгыг, мөн байр суурийн араас хөөцөлдөхийг Бурхан үзэн ядаж, зэвүүцдэгийг олж харсан. Би гэмшихгүй бол эцэстээ мухардалд орох байлаа. Бурхан маш их үнэнийг илэрхийлж, бидэнд үүргээ гүйцэтгэх боломж олгосон, ингэснээр бид үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлж, мэдэж авч, үнэний бодит байдалд орж чадна, гэтэл би сохроор нэр хүнд, байр суурийн араас хөөцөлджээ. Энэ нь Бурханы шаардлагад харшилсан биш үү? Гүн гүнзгий завхарсан хүмүүсийг аврахын тулд Бурхан биечлэн махбод болж, газар дэлхий дээр ирсэн, Бурхан эрхэм дээд, агуу хэр нь хэзээ ч онгирдоггүй, үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аврах ажлаа нууцаар хийдэг. Бурхан маш даруу, хайр татам! Би бузар буртаг, завхралаар дүүрэн бүтээл мөртөө хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзэлж, өөрийгөө хүндлүүлэхийг үргэлж хүсэж, үнэхээр биеэ тоосон, ичгүүр сонжуургүй байжээ! Би бас хөөгдсөн антихристүүдийн талаар бодлоо. Байр суурийн төлөө тэмцэхдээ тэд санал зөрөлдөгсөд рүү хаа сайгүй давшилж, гадуурхаж, огтхон ч тээнэгэлзэлгүйгээр чуулганы ашиг сонирхолд хор учруулж, чуулганы ажлыг ноцтойгоор үймүүлж, эцэст нь Бурханы зан чанарт халдаад илчлэгдэж, таягдан хаягдсан. Энэ хугацаанд би эерэг үүрэг роль гүйцэтгээгүй, нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж, чуулганы ажилд саад болсон. Бурханы үг надад өөрийгөө мэдэж авч, Бурханы хүслийг ойлгоход тусалсан. Би зохих ёсоор гэмшиж, цаашид буруу замаар явахгүй гэдгээ өөртөө тангараглажээ.

Миний байдал бага зэрэг өөрчлөгдөхөд Маурагийн талаарх үзэл бодол минь ч өөрчлөгдөв. Маура үүрэгтээ ачаа үүрч, ажлын бүх тал нь сайн хийгдэж байгааг би харсан. Өмнө нь өөрийнх нь хийж байгаагүй ажил байсан ч Маура даруухнаар бусдаас асууж сураглаж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бусадтай хамтран ажиллажээ. Маура үүрэгтээ хариуцлагатай, үнэнийг эрэлхийлдэг болохоор түүнийг хөгжүүлсэн. Харин би, залхуурч, жинхэнээсээ ачаа үүрээгүй, үүрэгтээ хариуцлагын мэдрэмжгүй, байр суурийг маш их хүсдэг болохоор зааварлагч байхад тохироогүй. Ах эгч нар намайг сонгоогүй, ялган таньж, зарчмын дагуу үйлдсэн. Би Мауратай тэмцэлдэх ёсгүй, харин чуулганы ажлыг сайн хийхийн тулд давуу талаас нь суралцаж, хамтарч ажиллах ёстой.

Сүүлд нь нэг удаа Маура шинээр ирсэн нэг хүнд асуудал тулгарсан гээд, сайн шийдэл байна уу гэж надаас асуулаа. Би: “Хэрэв би бодлоо хэлээд, Маура асуудлыг шийдвэрлэвэл шинээр ирсэн тэр хүн намайг биш, Маураг өндрөөр үнэлнэ” гэж бодсон юм. Ингэж бодох үедээ дахиад л нэр нүүр, байр сууриа бодож байгаагаа ухаарсан тул даруйхан Бурханд залбирч, тэр үед Бурханы үгийг санасан. “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Онцгойрох эсвэл алдар суу олж авах боломж гарсан даруйд тэр завшааныг ашиглах гэж бүү тэмц, бүү яар. Чи эдгээр зүйлийг хойш тавьж чаддаг байх ёстой, гэхдээ үүргээ биелүүлэхээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэл чинь улам цэлмэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм завхарсан байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл үнэнийг эрж хайж, эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгож, дараа нь тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн. Нэр нүүр, байр суурийн тухайд бол би хаяж, орхиж, бусдыг санал болгож, Бурханы өмнө үүргээ биелүүлж, Бурханы шинжилтийг хүлээн авч сурах ёстой байсан. Энэ нь зөв эрэл хайгуул, Бурханы хүсэлтэй нийцдэг. Одоо эгч над дээр ирж, асуудал шийдвэрлэх арга зам ярилцаж байна, хэн шийдвэрлэж харагдах нь хамаагүй, шинээр ирэгсдийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал. Бас энэ нь Бурханы надад өгсөн, үнэнийг хэрэгжүүлэх боломж. Ингэж бодоод би эгчид ойлгосон бүхнээ хэлсэн юм. Ингэж хэрэгжүүлсний дараа маш их тайвширч, сэтгэл амрав. Дараа нь эгч надаас шинээр ирэгсдийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар асуухад би эгчид бодол, санаагаа хэлж, надаар юу ч хийлгэхээр зохицуулсан, зөвөөр ханддаг болж, энэ нь миний үүрэг гэдгийг мэдэж, хувь нэмрээ оруулахад бэлэн байсан. Ийм маягаар би эгчтэй хэвийн хамтран ажиллаж, чуулганы амьдрал ч илүү үр дүнтэй болсон.

Энэ туршлагаас би буруу замаар нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж байснаа бага зэрэг мэдэж авсан. Би нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж байхдаа чуулганы ашиг сонирхлыг хохироосон зүйл хийж, чуулганы ажилд саад болж, үймүүлж байснаа хараад, нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөх нь зөв зам биш гэдгийг үнэхээр мэдэрсэн. Энэ нь Бурханыг улам эсэргүүцэж, эцэстээ Бурханд гологдоход л хүмүүсийг хүргэдэг. Бас үүргээ гүйцэтгэхдээ үнэн болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхэд анхаардаг хүмүүст Бурхан дуртай гэдгийг би ойлгосон. Бүтээгдсэн зүйлийн үүргээ ул суурьтай биелүүлж байж л бид Бурханы хүсэлд нийцэж чадна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тулаанд Сатаныг ялах нь

Чанг Моян, Хэнань муж Төгс Хүчит Бурханы үг ингэж хэлдэг: “Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих