Хараат байдлын дөнгөнөөс ангижрах нь

2020-07-21

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). “Хүн бүрийн үр дүнг үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тогтоодог ба үргэлж зохистойгоор тогтоодог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. ‘Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино’ гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, хүн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэр, нөхрөө амралтад аваачиж мөн л чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн үр хүүхэд зөв шударга үйл хийдэг ч бай, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийдэг ч бай, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эхийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол таарахгүй хоёр төрөл юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан гэж байдаг ч амралтад ормогц нь махан биеийн хамаатан садан гэж байхаа больдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах гэж ажилладаг гэдгийг Түүний үг бидэнд хэлдэг. Бурхан хүн болгоны үр дүн, хүрэх газрыг зан авир, уг чанар, мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй, харин Бурханы зөвт зан чанар тогтоодог юм. Бурхан Өөрийнх нь үг болон үнэний зарчмын дагуу бусдад хандахыг биднээс шаарддаг. Бид сэтгэл хөдлөлд үндэслэн хэнийг ч, бүр хайртай хүмүүсээ ч хамгаалж, өмгөөлж болохгүй. Ингэх нь үнэнээс зөрж, Бурханы зан чанарт халдсан хэрэг болно.

Хараат байдлын дөнгөнөөс ангижрах нь

Гурван жил орчмын өмнө нэг удаа цуглаан дуусаж байх үед надад нэг удирдагч: “Аав чинь дандаа ах эгч нарын дунд зөрчил үүсгэж, чуулганы амьдралыг үймүүлж байх юм. Бид нөхөрлөл хийж, үүнийг шинжилж, анхааруулга өгсөн ч аав чинь гэмшихгүй байна. Өмнө нь бусад газрын үүрэгтээ ч ийм юм хийдэг байсныг нь ах эгч нар мэдээлсэн. Бид аавын чинь муу үйлийн талаар баримт цуглуулах гэж байгаа” гэж хэлсэн юм. Энэ талаар сонсоод би сандарч, “Үнэхээр тийм муу байгаа юм болов уу?” гэж гайхлаа. Гэхдээ хамт цуглаан хийх үед аав үнэхээр л чуулганы амьдралыг үймүүлж, үнэнийг зөвшөөрдөггүй нь бодогдсон юм. Цуглаан дээр аав Бурханы үгийн талаар нөхөрлөдөггүй, харин ч байнга үнэнтэй холбоогүй юм ярьж, хүмүүсийг өдөөн, Бурханы үгийг тайвнаар эргэцүүлж чадахааргүй болгодог байсан. Энэ талаар аавд хэлсэн ч үгийг минь огт сонсдоггүй байсан юм. Зүгээр л өөдөөс дуусахгүй их шалтаг тоочдог байлаа. Энэ байдлын талаар чуулганы удирдагчид хэлэхэд, удирдагч дараа нь аавтай нөхөрлөж, хэдэн удаа туслаад ааш авирынх нь мөн чанар, үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Харин аав үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л шалтаг тоочиж, маргасаар байсан. Тэгээд огт гэмшээгүй. Одоо ах эгч нар энэ талаар мэдээлж байгаа юм чинь бүр дордсон байж таарах нь. Миний санахаар, үнэнийг хэрэгжүүлэхийн оронд дандаа чуулганы амьдралыг үймүүлдэг, тэгээд гэмшдэггүй байсан болохоор ёрын муу гэгдэж, чуулганаас хөөгдсөн ганц хоёр хүн байсан. Аав маань үнэхээр тийм байвал бас л хөөгдөх байх даа? Үнэхээр тийм юм болбол аавын минь итгэлийн зам дуусна. Тэгвэл аавд аврагдах боломж үлдэх үү? Энэ талаар бодох тусам улам сандарч, зүрх шимшрэх шиг л болсон.

Тэр шөнө нойр хүрэхгүй эргэж хөрвөөн, аавын талаар бусад хүн юу гэж хэлснийг бодож байлаа. Тэд ах эгч нарын амийн оролтыг бодолцон чуулганы амьдралыг үймээн самуунаас хамгаалах гэж л хичээж байгаа, бас энэ нь Бурханы хүсэлд нийцтэйг би мэдэж байсан. Бас аавынхаа зан авирыг мэдэж байсан болохоор удирдагчид энэ талаар хэлэх ёстой эсэхээ бодсон. Багад маань аав хэчнээн их хайр энэрэлтэй байсныг ч бодлоо. Ах бид хоёрыг муудалцах болгонд миний буруу мөн ч бай, биш ч бай, аав намайг өмөөрдөг байсан; хүйтэнд сургууль маань дулаан хөнжил дэвсгэргүй байх үед аав 60 гаруй бээр дугуйгаар явж, хөнжил авчирч өгдөг байсан юм. Ээж үүргээ биелүүлээд гэртээ эзгүй байх нь их байсан болохоор аав л надад хоол хийж өгч, санаа тавьдаг байлаа. Би энэ талаар бодох тусам нулимсаа барьж дийлээгүй. “Аав л намайг өсгөсөн шүү дээ. Би аавыг илчлээд, аав энэ талаар олж мэдвэл намайг ямар ч мөс чанаргүй, цэвдэг сэтгэлтэй гэж хэлнэ байх даа? Дараа нь гэрт аавын нүүрийг яаж харна аа?” гэж бодогдсон юм. Тэгээд аавын зан авирын тухай зарим нэг юм дурамжхан бичиж эхэлсэн ч үргэлжлүүлж чадаагүй. “Би мэддэг бүхнээ биччихээр аав хөөгдчихвөл яана? Больж үзье. Би ингэж бичих хэрэггүй юм байна” гэж бодож байлаа. Тэгээд нэг сайхан нам унтаж, бодит байдлаас тасармаар байсан боловч цурам ч хийж чадаагүй. Миний сэтгэл түгшиж, буруутай санагдаж байлаа. Ойрын үед аавын зан авир үнэндээ тийм ч сайн байгаагүй, бас өмнөх үйлдлийнх нь талаар ч би жаахан гадарлаж байсан юм. Хэрвээ үүнийг дотроо хадгалбал үнэнийг нуусан болох биш үү? Үүнээс болж дотроо үнэхээр зөрчилдсөн дөө. Тэгээд Бурханы өмнө очиж залбирсан. “Өө Бурхан минь, би аавын хийсэн зарим муу үйлийг мэднэ, бас чуулганы ажлыг хамгаалж, мэддэг зүйлээ илэн далангүй хэлэх ёстойгоо мэдэж байна, гэхдээ аавыг хөөчих болов уу гэж айгаад хэлмээргүй байна. Бурхан минь, намайг замчлаач. Тэгвэл би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байж, чуулганы ажлыг хамгаалж чадна” гэж залбирлаа. Ингэж залбираад арай тайвширсан. Дараа нь Бурханы энэ үгийг уншсан юм: “та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). “тэд бүгд сэтгэл хөдлөлд амьдардаг—иймээс Бурхан тэдний нэгээс нь ч зайлсхийдэггүй ба бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд нуугдсан нууцуудыг илчилдэг. Сэтгэл хөдлөлөөсөө салах хүмүүст яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Тэгэх нь мөс чанарын стандартыг давна гэж үү? Мөс чанар нь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Гай тотгорыг туулахад сэтгэл хөдлөл хүмүүст тусалж чадах уу? Бурханы үзэхэд, сэтгэл хөдлөл бол Түүний дайсан—үүнийг Бурханы үгэнд тодорхой өгүүлээгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 28-р бүлэг). Бурханы үгэн дэх эдгээр асуултад би огт хариулж чадаагүй. Аав үнэнийг эрэлхийлдэггүй, бас цуглаан үймүүлж, Бурханы үгийг идэж уухад нь бусдад саад хийдэг гэдгийг би сайн мэдэж байсан. Аав хэний ч нөхөрлөлийг сонсдоггүй, бусдыг алагчилж, ар хударгаар нь шүүж, хагарал үүсгэдэг байсан юм. Гэхдээ би сэтгэл хөдлөлдөө автаад, ах эгч нарын минь амийн оролтод яаж саад учирч байгааг анхаарч чадаагүй. Аавыгаа хаацайлж, хамгаалах гэсэндээ удирдагчтай илэн далангүй байхыг ер хүсээгүй. Тэгээд үнэнийг хэрэгжүүлэхгүй, Бурханы хүслийг ч хайхрахгүй байсан юм. Урьд нь чуулганаас хөөгдсөн хоёр ёрын муу хүний талаар бодогдсон л доо. Тэд үнэнийг хэрэгжүүлэхээс татгалзаж, чуулганы амьдралыг үймүүлж байгааг хараад би дүрсхийтлээ уурлаж, тэднийг шулуун шударгаар хатуухан илчилсэн. Гэтэл аавын зан авирын талаар бичих болоход яагаад илэн далангүй байж чадсангүй вэ? Би үнэнч хүн биш, шударга ёсны мэдрэмжгүй гэдгээ олж харлаа. Ийм нэн чухал мөчид би үнэнийг хэрэгжүүлэхгүй, чуулганы ажлыг хамгаалахгүй байсан юм. Харин ч сэтгэл хөдлөлөөс болж аавыгаа хаацайлж, ёрын мууг нь нуун дарагдуулж, үнэний зарчмыг зөрчиж байлаа. Ингэх нь Сатаны талд орж, Бурханд дайсагнаж байгаа хэрэг биш үү? Үүнийг ухаараад би, “Дахиж сэтгэл хөдлөлдөө автмааргүй байна. Аавынхаа талаар үнэнч баймаар байна” гэж Бурханд залбирч, гэмшсэн.

Залбирсныхаа дараа аавын ёрын муугийн зарим илэрхийллийг эргэн бодоод бүгдийг нь нэг бүрчлэн жагсаасан юм. Аав сайн мэдээний санваартнаар ажиллаж байхдаа ажлынхаа хамтрагч Жан ахыг алагчлах болсон. Тэгээд бусад ах эгчийн өмнө Жан ахыг шүүж, ялгаварлан, ахыг түгшээж, сөрөг байдалд оруулж байлаа. Удирдагч засаж, харьцсан ч аав үг аваагүй. Ах эгч нар алдааг нь хэлж өгөхөд алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Аав үргэлж бусдын бүтэлгүйтэлд анхаарч, сул талыг нь ашигладаг байсан, бас “Би ийм олон жил итгэгч явлаа. Би бүгдийг нь ойлгож байна!” гэж байнга хэлдэг байлаа. Намайг үүргээ идэвхтэй биелүүлж байгааг хараад хөрөнгө мөнгө, ертөнцийн эд зүйлээр хөөцөлд гэж шавдуулж, үүргийнхээ төлөөх урам зоригийг минь мохоохын тулд дандаа сөрөг юм хэлдэг байсан. Нэг удаа аавыг автын осолд орсны дараа чуулганы Линь ах эргэж очоод аавд өөртөө дүгнэлт хийж, сургамж авах ёстой шүү гэж үнэнийг нөхөрлөхөд нь аав огт сонсоогүй. Тэгээд баримтыг гуйвуулж, Линь ах өөрийг нь дооглох гэж очсон гэх цуу яриа тараасан. Үүнээс болоод зарим ах эгч Линь ахыг алагчлах болсон юм. Энэ бүгдийг нэгд нэггүй бодоод би үнэхээр цочирдож, уур хүрч, “Аав минь үнэхээр ийм гэж үү? Муу хүн л ийм байдаг биз дээ?” гэж гайхлаа. Би аавыг итгэгч байсан энэ олон жилийнхээ туршид сайн мэдээний ажлын үүргээ гүйцэтгэж ирсэн, бас зовж, төлөөс төлж чадсан гэж үргэлж боддог байлаа. Би гаднаа ямар харагддагт нь хууртаад, аавыгаа жинхэнэ итгэгч гэж бодож явсан байсан. Аавын зан авирыг ялгаж таних гэж хэзээ ч хичээж байгаагүй. Би маш мунхаг, харалган явжээ. Сэтгэл хөдлөлдөө захирагдаж, аавынхаа аяыг дагаж, хаацайлж байсандаа өөрийгөө зэмлэсэн юм. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан: “Чуулган дотор хортой, хорлонтой яриагаа дэгдээдэг хүмүүс, түүнчлэн ах эгч нарын дунд цуу яриа түгээж, зөрчил өдөөж, бүлэглэл үүсгэдэг хүмүүс бүгд чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүс хязгаарлагдсан, учир нь тэд бол гарцаагүй таягдан хаягдах бай юм. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Гэхдээ зарим хүн зөвхөн завхарсан зан чанартай байхад завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорлонтой байдгаараа тэднээс өөр хүмүүс бий. Ийм хүмүүсийн хийдэг, хэлдэг бүхэн завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, тэд бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний хийдэг бүхэн Бурханы ажилд саад болж, үймүүлдэг; тэдний бүх үйлдэл ах эгч нарын амийн оролтод саад хийж, чуулганы хэвийн амьдралыг сүйрүүлж байдаг. Хонины арьс нөмөрсөн эдгээр чоно эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх ёстой ба Сатаны эдгээр боолд өршөөлгүй хандлага буюу голсон хандлага баримтлах ёстой. Ингэх нь л хүмүүс Бурханы талд зогсож байгааг харуулдаг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчирт хөлбөрч байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Аавын ааш авирыг Бурханы үгтэй харьцуулж үзээд, аав жирийн нэг завхарсан зан чанар биш, хорлонт уг чанар харуулж байгааг ойлгосон юм. Аав гаднаа урам зоригтой байж, үүргийнхээ төлөө зовж чадсан, бас ХКН-ын хавчлага дунд сайн мэдээг үргэлжлүүлэн түгээж чадсан ч үнэнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэр ч бүү хэл үнэнийг үзэн ядсан. Аавын үйлдэл зальхай, хорлонт уг чанарыг нь илчилсэн. Аав мөн чанартаа Сатаны ёрын муу хүн байсан болохоор хөөгдөх ёстой байлаа. Би охин нь мөн ч гэсэн сэтгэл хөдлөлөө дагаж болохгүй. Харин итгэлдээ Бурханы талд зогсож, Сатаныг илчилж, орхих ёстой байсан юм. Тэгээд миний удирддаг бүлэгт байдаг, аавыг огт ялган таних чадваргүй ах эгч нарыг бодлоо. Аавд дахин мэхлэгдэхээс нь сэргийлэхийн тулд би тэдэнтэй нөхөрлөж, аавын хорон муу байдлыг илчлэх ёстой байсан. Даанч би тэгэхэд, “Тэдний заримыг нь аав итгэгч болгосон, тэр хэд аавтай сайн харилцаатай байдаг юм сан. Аавыг илчилбэл тэд намайг мөс чанаргүй, цэвдэг сэтгэлтэй гэх байх даа? Бас аав хөөгдөөд, аврагдах боломжоо алдчихвал маш их шанална шүү дээ” гэж санаа зовлоо. Ингэж бодоод үнэхээр гутарч, тийм нөхөрлөл хийх хүсэлгүй болсон юм. Тэр шөнө нойр хулжчихсан орондоо хэвтэж байлаа, тэгээд “Аавын хорон муу байдлыг илчлэхгүй байж байтал ах эгч нар хууртаад аавын талд орвол аавын муу үйлд оролцож байгаа хэрэг болно. Төөрөлдөж байгааг нь харчхаад нөхөрлөл хийхгүй бол би тэднийг хорлосон болох биш үү?” гэж бодсон. Тэгж бодоод өөрийгөө жаахан зэмлэсэн болохоор, “Өө Бурхан минь, одоо би маш олон зүйлд санаа зовж байна. Надад итгэл, хүч хайрлаач, үнэнийг хэрэгжүүлж, энэ ёрын муу хүнийг илчлэхэд намайг замчилж, залж чиглүүлээч” гэж Бурханд залбирлаа.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстой талаар Бурханы үгэнд ямар зарчмыг дурддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханы хайртай хүмүүс бол чиний хайрлах ёстой яг тэр хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы үзэн яддаг хүмүүс бол бидний ч бас жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг… Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс, “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Учир нь тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн.” Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: ‘Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.’ Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй. Бурханаар хараагдсан боловч гаднах байдлаараа нэлээд сайн хүн мэт харагддаг, эсвэл эцэг эх юм уу хамаатан садан чинь байвал чи тэр хүнийг үзэн ядаж чаддаггүй бөгөөд та хоёр бүр хоорондоо нэлээд дотно, ойрын харилцаатай ч байж болно. Бурханаас ийм үг сонсохоороо чи бухимддаг бөгөөд тэр хүнд хатуу сэтгэл гаргаж, эсвэл орхиж чаддаггүй. Учир нь энд байдаг уламжлалт үзэл чамайг хүлж байгаа. Ингэж хийвэл чи Тэнгэрийн хилэнг өдөөж, Тэнгэрийн шийтгэлийг хүртэж, бүр нийгэмд хөсөр хаягдан, олон нийтийн үзэл бодлоор яллагдана гэж боддог. Цаашлаад бүр илүү бодит асуудал нь чиний мөс чанарт байх болно. Энэ мөс чанар нь бага балчраас чинь эцэг эхийн чинь чамд заасан зүйл, эсвэл нийгмийн соёлын нөлөө болон халдвараас гаралтай бөгөөд хоёулаа л дотор чинь тийм үндэс, сэтгэлгээг суулгасан болохоор чи Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүний хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядаж чаддаггүй. Гэхдээ, сэтгэлийнхээ гүнд чи тэдгээрийг үзэн ядаж, голох ёстой гэдгээ мэддэг, учир нь чиний амь эцэг эхээс чинь өгөгдсөн бус, Бурханаас ирсэн билээ. Хүн Бурханыг шүтэн мөргөж, Түүн рүү буцан очих ёстой. Хэдийгээр чи тэгж хэлж, боддог ч гэсэн хялбархан сайжраад, үүнийг амархан хэрэгжүүлчхэж чаддаггүй. Чи энд юу болж байгааг мэдэж байна уу? Эдгээр зүйл чамайг маш чанга, бас гүн гүнзгий хүлсэн. Сатан эдгээр зүйлийг ашиглан чиний бодол, оюун санаа, зүрх сэтгэлийг хүлдэг бөгөөд тэгснээр чи Бурханы үгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бурханы үгийг багтаах ямар ч орон зайгүй болтлоо чи иймэрхүү зүйлд бүрэн автсан байдаг. Мөн түүнчлэн, Түүний үгийг хэрэгжүүлэхээр хичээвэл тэдгээр зүйл дотроос чинь нөлөөлж, чамайг Түүний ажил, шаардлагатай зөрчилдөхөд хүргэж, улмаар чамайг тэдгээр зангилаанаас мултарч, тэр хүлээснээс чөлөөлөгдөх чадваргүй болгодог(Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө эндүү ташаа үзэл бодлыг мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”). Бурхан биднийг бусадтай харьцахдаа Өөрийнх нь хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн ядах зарчимтай бай гэж шаарддаг гэдгийг би тэгэхэд ойлгосон. Үнэнд хайртай, Бурханы хүслийг биелүүлж чаддаг хүмүүст бид хайраар хандах ёстой, харин үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг ёрын муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь л Бурханы хүсэлд нийцдэг. Гэхдээ би аав гэхээр дандаа сэтгэл хөдлөлдөө автдаг байсан. Тэгээд аавыг хамгаалж, хаацайлдаг байлаа. Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн ядаж чадаагүй. Энэ нь “Цус уснаас өтгөн”, “Амьд хүн л юм хойно сэтгэл хөдлөлтэй байхаас аргагүй” гэх зэрэг Сатаны хуучин үзэл зүрх сэтгэлийг минь эзэмдсэнээс болсон байж. Би сайныг муугаас ялган салгаж чадалгүй, аавын ёрын муу ааш авирыг илчлэх нь цадиггүй, мөс чанаргүй явдал гэж бодсон. Бас бусдаар шүүмжлүүлж, яллуулахаас айж байсан. Би махан биеийн гэр бүлийн харилцаагаа хамгаалах гээд үнэнийг баримталж, ёрын муу хүнийг илчилж чадаагүй, бас Бурханы гэрийн ажил, ах эгч нарын амийн оролтод анхаараагүй. Энэ л үнэхээр мөс чанаргүй, хүн чанаргүй явдал байж. Эдгээр хуучин сатанлаг үзэл үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад болж, намайг өөрийн эрхгүй Сатаны талд орж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэж байгааг би ойлгосон. Үнэндээ Бурхан биднийг чөтгөр, ёрын муу хүмүүстэй харьцахдаа мөс чанартай байх хэрэгтэй гэж хэзээ ч хэлээгүй, бас Сатанд харьяалагддаг хайртай хүмүүсээ голох нь ёсноос гадуур гэж хэлээгүй. Хуулийн эрин үед Иовын үл итгэгч хүүхдүүд гамшигт амь үрэгдсэн, гэхдээ Иов сэтгэл хөдлөлдөө автан хүүхдүүдээ өмгөөлж, Бурханд гомдоллоогүй. Харин ч Бурханы нэрийг магтсан шүү дээ. Нигүүлслийн эрин үед Петрийн эцэг эх итгэлийнх нь замд хөндөлсөж, боогдуулсан болохоор Петр Бурханыг дагахын тулд бүхнээ орхиж, эцэг эхээ хаян гэрээсээ яваад, Бурханы магтаалыг хүртсэн байдаг. Би Иов, Петр хоёрын туршлагыг бодож үзээд “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд” гэж Бурханы шаарддаг зүйлд бага зэрэг ойлгож авсан.

Дараа нь Бурханы үгээс нэмж уншсан юм: “Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд аман дээрээ итгэдэг гэж хэлдэг боловч үнэнээр дутмаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ ерөөл олж авахыг л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэдгээр чөтгөртэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? … Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Үүнийг уншаад би маш их түгшиж, буруутайгаа мэдэрсэн. Аав үнэнийг үзэн яддаг, бас чуулганы амьдралыг дандаа үймүүлж ирсэн, ёрын муу уг чанар, мөн чанартай гэдгийг нь мэддэг байсан мөртөө би аавдаа мөс чанартай, хайр энэрэлтэй хандсаар байсан, тэр ч бүү хэл аавыгаа хаацайлж, нуун далдалсан. “Сатанд сайхан сэтгэл гаргах”, “чөтгөрүүдтэй холбогдох” гэдгээр Бурхан яг үүнийг хэлсэн биш үү? Би улайм цайм Бурханыг эсэргүүцэж, чуулганы ажлыг үймүүлж байсан биш үү? Бурханы гэрт үнэн болон зөвт байдал засагладаг. Бүх ёрын муу хүн, антихристийг оролцуулаад Сатаны бүх ёрын муу хүчнийг байлгаж болохгүй. Тэднийг Бурхан илчилж, таягдан хаяж, чуулганаас хөөх ёстой. Үүнийг Бурханы зөвт зан чанар тодорхойлдог. Гэтэл би ёрын муу хүнийг хаацайлж, Бурханы гэрт үлдээх гэж хичээж байж. Чуулганы амьдралыг ёрын муу хүн үймүүлж байгааг би хүлцэж байсан биш үү? Ёрын муу дайсанд тусалж, Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Энэ маягаараа явбал ёрын муу хүнтэйгээ хамт Бурханаар шийтгүүлнэ гэсэн үг. Ингэж ухаараад би жаахан айсан. Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй, бас хувийн мэдрэмжээсээ болж ёрын мууг үйлдэгчийг хаацайлах маш аюултайг би ойлгосон! Тэгээд дахиж мэдрэмждээ суурилан ярьж, үйлдэж чадаагүй. Тэр хүн хэдий аав минь ч гэлээ би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн ядаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой байсан.

Дараа нь би бүлгийнхээ цуглаанд очоод аавынхаа ааш авир, муу үйлийн үнэнийг бүхэлд нь ил болгосон. Тэгээд аавд хууртсан ах эгч нар аавын мөн чанарыг ялган таньж эхэлсэн дээ. Дараа нь чуулган аавыг хөөж байгаа талаар мэдэгдэл гаргасан. Би гэртээ хариад аавд үүнийг уншиж өгч, ааш авирынх нь талаар ярьсан юм. Аав, “Би хөөгдөх гэж байгаагаа аль хэдийнээс мэдэж байсан юм. Ерөөл хүртэх гэж л Бурханд ийм олон жил итгэлээ, тэгээгүй бол аль эрт итгэхээ больчих байсан юм даг” гэж зэвүүрхэн хэлэхээр нь би цочирдсон. Гэмших ямар ч бодолгүй байгааг нь хараад аавын ёрын муу уг чанар бүрэн илчлэгдэж гэдгийг сэтгэлдээ маш тодорхой мэдсэн дээ. Аавыг хөөсний дараа чуулганд үймээн гаргадаг ёрын мууг үйлдэгч байхгүй болсон юм. Цуглаан дээр ах эгч нар бүгд саадгүйгээр Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөж чаддаг болсон. Тэд зохих ёсоор үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдрал үр өгөөжөө өгсөн. Бурханы гэрт үнэн болон зөвт байдал засагладаг, бас Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлэх үед Түүний удирдамж, ерөөлийг нүдээр үздэг гэдгийг би ойлгосон юм даа. Аавын тухайд гэвэл, би хувийн мэдрэмжээсээ аажмаар салж, эцэст нь үнэнийг бага зэрэг хэрэгжүүлж, чуулганы ажлыг дэмжиж чаддаг болсон. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л энэ бүхэн биелсэн юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хожимдсон сэхээрэл

Линь Минь, Хятад Би 2013 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр үед их урам зоригтой, Бурханы үгийг байнга уншиж,...

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Messenger дээр бидэнтэй холбоо барих