Би жинхэнэ биеийн хэмжээгээ тодорхой харсан юм

2021-01-27

Дин Шиан, Шаньдун муж

Чуулганы хамтран зүтгэгчдийн цуглаан дээр, шинэхэн сонгогдсон удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай биеийн хэмжээ байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би чуулганы маш их ажлаас дарамт мэдэрч, бүр хэд хоног унтаж чадсангүй.” Тэр эгч сөрөг, сул дорой байр байдалтай амьдарч байгааг хараад би энэ ачааг өөртөө авч, Бурханд залбирч, эрж хайгаад, дараа нь эгчтэй ийнхүү нөхөрлөлөө: “Бүх ажлыг Бурхан гүйцэтгэдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрвээ бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд залбирч, найдаж байгаа цагт Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах нь гарцаагүй. Түүнчлэн бодитой асуудалтай тулгарах үедээ бид үнэний холбогдох зарчмуудыг эрж хайж, илүү их тунгаан бодож, эдгээр зарчмын талаар илүү их нөхөрлөх ёстой. Бид ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлэх ёстой бөгөөд бодитой хамтын ажиллагаа маань бидэнд урдах замаа улам их харах боломж олгоно.” Бурханы удирдамж дор нөхөрлөл маань тун тодорхой байхыг би мэдэрлээ. Өөрийнх нь зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй, мөн бэрхшээл үүсэх үед Бурханд найдаж, эрж хайхын оронд өөртөө найдан авирласан гэдгээ эгч ч бас ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон юм. Би тэр үед маш баяртай байлаа, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.

Хоёр сарын дараа чуулган надаар бичиг баримт эмхэтгүүлэхээр зохицуулав. Би холбогдох зарчмуудыг эзэмшээгүй байсан учраас анх энэ ажилд хамрагдах үедээ, эмхэтгэх хэрэгтэй бүх бичиг баримттай тулгараад өөрийн эрхгүй сөрөг, зөрчилдсөн байдалтай болсон юм: “Би юу ч ойлгодоггүй, гэтэл зөвхөн энэ үүргийг биелүүлэх ёстойгоор зогсохгүй, бүр бичиг баримт доторх алдаа дутагдлыг эрж олох үүрэг надад өгөгдлөө. Надаас хэтэрхий их зүйл хүсэж байна!” Би зүгээр л маш их дарамт мэдэрч, тайвширч чадахгүй байсан бөгөөд Бурханд яаж найдахаа ч мэдэхгүй байлаа. Би маш их санаа зовж, гурав хоног дараалан унтаж чадсангүй. Энэ байдалтай тулгараад бүр будилж гүйцэв. Саяхан чуулганы шинэ удирдагчид асуудлаа шийдвэрлэхэд нь туслах үед үнэний энэ талыг бүрэн ойлгосон мэт надад санагдаж байсан. Гэтэл одоо надад ижил асуудал тулгарахад ийм туршлагыг яаж зохицуулахаа би яагаад мэдэхгүй байдаг билээ? Тэгээд би төөрөлдөж, будилан Бурханы өмнө очиж, эрж хайн, Бурханд залбирлаа.

Хожим нь би “Ажил ба оролт (2)”-оос Бурханы энэ үгийг олж харав: “Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог… Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийг эргэцүүлэнгээ би ингэж ойлгов: Тэр эгчид тусалж, асуудлыг нь шийдвэрлэх үед миний ойлгож авсан үнэн Бурханы гэрэлтүүлэлтээс гарчээ. Би тухайн үед хамтран ажилласан учраас Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авсан байна. Гэхдээ энэ нь миний жинхэнэ биеийн хэмжээ биш байсан бөгөөд үнэний тэр талыг олж авсан гэдгийг минь бас харуулаагүй. Миний ажилд шаардлагатай байсан учраас тэр үед Ариун Сүнс намайг гэгээрүүлж, үнэнийг ойлгуулсан бөгөөд хамтын ажиллагаагаар минь дамжуулан миний ажилд байгаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд надад тусалсан. Гэхдээ энэ талаар бодит туршлагатай болохоос өмнө миний биеийн хэмжээ ердөө ийм жаахан байжээ. Энэ талаар бэрхшээлтэй тулгарах үедээ Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэж, бодит байдал дээр хэрэгжүүлж, туулснаар л би үнэний энэ талын бодит байдал руу орж чадах байв.

Бурханы үгийн гэгээрэл, удирдамж дор би өөрийн ойлгосон үнэний дагуу хэрэгжүүлж, тайвширч, Бурханыг хүндэлж, Бурханд найдсан бөгөөд бичиг баримт эмхэтгэхтэй холбоотой зарчмуудыг анхааралтай тунгаан бодож, эрж хайв. Би өөрийн мэдэлгүй Бурханы гэгээрэл, удирдамжийг хүлээн авч, аажмаар бичиг баримтад байгаа асуудлыг бага зэрэг ойлгож чаддаг болсон бөгөөд бичиг баримт засварлах зуур бодол санаа маань хамаагүй илүү тодорхой болсон юм. Би бас сөрөг байдал, буруу ойлголтоо аажмаар орхиж амжив.

Бурханд талархъя! Энэ туршлагаар дамжуулан би жинхэнэ биеийн хэмжээгээ тодорхой харж, буруу зөрүү ойлголтоо өөрчилж чадсан билээ. Одоогоос эхлээд би Ариун Сүнсний гэгээрлийг бодит амьдралд авчран бүр их хэрэгжүүлж, орохыг хүсэж байна, ингэснээр эдгээр үнэн үнэхээр миний амийн бодит байдал болж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ачаа бол Бурханы ерөөл

Залуу нас, Өмнөд Солонгосын Саяхан чуулганы сонгууль дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож, үнэндээ итгэж...

Таны үүрэг таны карьер биш

Чѳн Нуо, Франц Өнгөрсөн жил би хоёр чуулганы ажлыг хариуцаж байсан. Заримдаа манай чуулганы хүмүүсийг бусад чуулган руу шилжүүлэн үүрэг...

Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Бусадтай харилцахдаа ч тэр нэлээд шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэдгээсээ болж байнга мэхлэгдэж, дооглуулдаг.

Байр сууриас эрх чөлөөг олох нь

Дун Энь, Франц 2019 онд би чуулганы удирдагч болсон юм. Би юмыг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зөв ажлыг зөв хүмүүст нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих