Амийн оролт гэж юу болохыг би одоо л ойлголоо

2021-01-27

Юүлү, Португал

2017 оны эхээр би чуулганд удирдах үүрэг биелүүлж байлаа. Хэсэг хугацаанд сургуулилсны дараа зарим ах эгч надад нэг санал хэлэв. Тэд намайг өөрсдийнх нь нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн талаар маш бага ойлгон, бодитой ямар ч ажил хийгээгүй гэлээ. Энэхүү гажуудлыг арилгахын тулд би чуулганы бүх ах эгчийн нөхцөл байдлыг ойлгохын төлөө нэмэлт мэдээлэл цуглуулахаар бэлтгэсэн юм. Үүний төлөө өдөр бүр чуулганаар нааш цааш холхин, ах эгч нартай нөхөрлөж, дэмжлэг, тусламж үзүүлэх гээд завгүй байлаа. Тэд нөхцөл байдалдаа жаахан өөрчлөлт хийж, хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх үед би өөрийгөө жаахан бодитой ажил хийх үнэхээр чадвартай юм байна гэж дүгнэн, нэлээд сэтгэл хангалуун байв. Гайхмаар нь, нэг өдөр усалгааны багийн удирдагч надад “Өнөөдрийн цуглаан дээр дээд түвшний удирдлага бидний нөхцөл байдлын талаар ойлголт авсныхаа дараа, ойрд биднийг амийн оролт бус, зөвхөн ажил хийгээд завгүй байж гэлээ...” хэмээн хэлэв. Үүнийг сонсоод би маш их цочирдон, “Цуглааны үеэр ах эгч нар байгаа байдлаа хэлэлцэн, өөрсдийнхөө талаар мэдлэг олж авсан гэж бодсон юм сан, гэтэл тэднийг ямар ч амийн оролтгүй байна гэж хэлж яаж болох юм бэ? Хэрэв тэднээс хэн нь ч амийн оролтод хүрээгүй юм бол, тэдний ажлыг хариуцаж байгаа би ч гэсэн амийн оролтод хүрээгүй гэсэн үг биш үү?” гэж бодлоо. Тэгээд дотроо зөрчилдөн, дээд удирдлагынхаа саналыг хүлээн зөвшөөрч чадсангүй.

Хэд хоногийн дараа Ли эгч цуглааны дараа над дээр ирж, дүнсгэр өнгөөр ингэж хэллээ, “Өнөөдөр би таны нөхөрлөлийг сонсоод ямар ч баясал мэдэрсэнгүй. Усалгааны багийн ах эгч нар амийн оролтод хүрээгүй байна гэж дээд түвшний удирдлага хэлсэн тухай та хэлэлцэж байхдаа дурдсан, тэгвэл энэ талаар та яаж мэдэж байгаа юм бэ? Ойрд та өөрийнхөө амийн оролтод ер нь анхаарал хандуулсан уу? Та хэсэг хугацаанд өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй.” Эгчийн үг миний сэтгэл рүү цэв хүйтэн ус цацах шиг боллоо. Хэтэрхий цочирдсондоо би үгийг нь хүлээн зөвшөөрч чадалгүй дотроо ингэж бодов, “Би өдөр бүр ах эгч нартайгаа цуглаан, нөхөрлөл хийж, тэднийг ямар ч нөхцөл байдалтай байсан дэмжлэг, туслалцаа үзүүлж чаддаг. Бас Бурханы үгийг хэлэлцэж байхдаа хувийн туршлагаа ч гэсэн нэгтгэн ярьдаг байтал намайг амийн оролтод хүрээгүй гэж хэлж яаж чадаж байна аа? Намайг амийн оролтод хүрсэн эсэхийг та үнэндээ ялган таньж чадах юм уу? Надаас хэтэрхий их зүйл нэхэх юм. Миний бодлоор та нөхөрлөх үедээ над шиг гүн гүнзгий ойлголт ч үгүй байгаа; би таны шаардлагыг дагах юм бол яаж нөхөрлөхөө огт мэдэхгүй байна.” Эгчийн үг толгойд эргэлдэн, бодох тусам уур хүрлээ. Тэгээд Ли эгчийг дахиж харахыг ч хүсэхгүй байв. Маргааш өглөө нь миний хамтрагч болох Ван эгч “Ойрд бид ердөө л ажил хийхэд анхаараад, амийн оролтод хүрэхэд анхаарахгүй байсан эсэхийг өчигдөр орой Жан эгч бас надаас асуулаа” гэж надад хэлэв. Үүнийг сонсоод миний сэтгэл ихээхэн гонсойлоо. Тэгээд, “Жан эгч бас яаж тэгж хэлж чадаж байна аа? Би эгчтэй байнга цуглаан хийж, өөрийнхөө туршлагыг үргэлж нөхөрлөлдөө нэгтгэдэг шүү дээ, эгч ч ингэж байхыг маань сонссон юм байж намайг ямар ч амийн оролтгүй гэж хэлж яаж чадаж байна аа? Одоо хоёр эгч адилхан зүйл хэллээ; би үнэхээр амийн ямар ч оролтод хүрээгүй юм болов уу? Тэгвэл ах эгч нарыг яаж усалж чадах юм бэ? Би энэ үүргийг биелүүлэх чадваргүй юм гэж үү?” хэмээн дотроо бодов. Тэр үед би хий нь гарсан бөмбөг шиг, бүрмөсөн сэтгэлээр унасан байлаа. Зовлонгийнхоо дунд би Бурханд ингэж залбирав: “Төгс Хүчит Бурхан минь! Яг одоо би сэтгэлдээ маш их шаналж байна. Би энэ орчныг яаж туулахаа мэдэхгүй байна, ямар сургамж авах ёстойгоо ч мэдэхгүй байна. Бурхан минь! Намайг залж чиглүүлж, хүслээ надад ойлгуулаач гэж гуйя...”

Залбирсны дараа нөхөрлөл дэх ийм нэг хэсэг бодогдлоо, “Бурханы хүсэл маш энгийн. Чамайг туршиж, хана мөргүүлж, цэвэршүүлэлтийг туулуулаад, чамд өөрийг чинь ойлгуулахын тулд элдэв янзын орчин, төрөл бүрийн ах эгч, бүх төрлийн асуудлыг ашиглах нь Бурханы хүсэл юм. Эцэст нь чи өөрийгөө үнэхээр мэдэж, өөрийнхөө юу ч биш гэдгийг харж, үнэнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрөн, итгэлийн зөв замд орохын тулд Бурханы ажлыг дуулгавартай дагах болно. Энэ бол Бурханы хүсэл. Чамайг унагааж, босож чадахгүй болгон, үхүүлэхийн тулд аливаа орчныг ашиглахыг Бурхан яавч хүсдэггүй. Бурханы хүсэл тийм байдаггүй. Харин чамд өөрийг чинь бүрэн ойлгуулж, дараа нь чамайг эргэн босгоод, үнэнийг эрэлхийлэхэд хүргэхийг Тэр хүсдэг. Учир нь хүмүүс цөхөрсөн үедээ л Бурханыг түшиж, үнэнийг эрэлхийлдэг... Хатуужуулж, засаж байгаа нь чамайг унагах гэсэндээ юу, эсвэл ашиглахад илүү тохиромжтой болгох гэсэндээ тэр үү? Үнэн болон бодит байдлаар дутмаг байгааг чинь илчилдэг нь чамайг шүүж, яллах гэсэндээ юу, эсвэл чамайг босгон, үнэнээр зэвсэглэж, үнэнийг эрэлхийлүүлэх гэсэндээ тэр үү? Чи үүнийг ахин дахин тунгаах юм бол Бурханы хүслийг ойлгох бус уу?” (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Энэхүү номлолыг цэгнэн бодсоныхоо дараа, ойрд надтай ар араасаа учирсан энэхүү тааламжгүй үйл явдал, хүмүүс, юмс нь үнэндээ Бурханы надад хийсэн засалт, харьцалтаас үүдэлтэй; эдгээр нь над дээр илэрсэн Түүний зөвт зан чанар бөгөөд Бурханы сайн санаа зорилго үүнд байсан юм байна гэдгийг би гэнэт ухаарлаа. Тэр намайг сөрөг байдал руу ухруулахыг хүсээгүй, зөв буруугийн тухай маргах байдалд оршин тогтнуулахыг ч хүсээгүй; харин намайг өөрийгөө мэдэж, үнэнийг эрэлхийлэхэд анхаарч, амь зан чанартаа өөрчлөлт хийхээр хичээг гэсэндээ өөрийг минь эргэцүүлүүлэх гэж Өөрийнхөө өмнө аваачихын тулд ингэсэн юм. Гэвч би засуулж, харьцуулах үедээ өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайхаас татгалзсан. Зүрх сэтгэл минь зөрчил, дуулгаваргүй байдлаар дүүрч, ийм орчин руу түлхэгдэн орсон маань энэ үүргийг биелүүлэхэд тохиромжгүй гэдгийг ил болгох зорилготой гэж ч бодсон, иймээс сөрөг идэвхгүй байдалтай амьдарч байсан юм байна. Би үнэхээр учирлаад нэмэргүй хүн байжээ! Өнгөрсөн хэд хоногт хэдэн эгч намайг амийн ямар ч оролтод хүрээгүй гэж хэлсэн талаар бодоод, асуудал минь яг юунд байгаа, эгч нар яагаад намайг амийн оролтод хүрээгүй гэж хэлсэн, амийн оролт гэж ер нь яг юу гэсэн үг болохыг олж мэдэхийн тулд тайвширч, өөрийгөө хичээнгүйлэн эргэцүүлэх ёстой гэдгийг Бурхан надад сануулахаар тэднийг ашиглаж байсныг би ухаарлаа.

Дараа нь би “Амийн оролт ба амийн оролтын зам гэж юу вэ” хэмээх нөхөрлөлөөс ийнхүү уншив: “Амийн оролт гэдэг нь үнэн болон Бурханы үг рүү орохыг хэлдэг. Энэ нь хүмүүсийн завхралын үнэн болон мөн чанарыг ойлгох, үнэнийг болон Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, амиа болгохыг хэлдэг. Зөвхөн ийм туршлагатай холбоотой бүхэн л амийн оролт юм.” “Амийн оролт гэдэг нь үнэн рүү орох явдлыг хэлдэг. Үнэний оролт нь хүмүүс Бурханы үгийг туулж, үнэнийг ойлгох явдал дээр үндэслэдэг.” “Бид Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болох үед Түүний үг рүү үнэхээр орсныг энэ нь баталдаг. Бид завхарсан мөн чанар болон завхралынхаа үнэний тухай жинхэнэ мэдлэгтэй болох үед Бурханы үг рүү үнэхээр орсон гэдгийг маань энэ нь бас нотолдог. Бурханы ажил болон Түүний бодит байдал, мөн чанар, Түүний бүх шаардлагад бид үнэхээр дуулгавартай байж, хангах үед Түүний үг рүү үнэхээр орсон гэдгийг энэ нь бас баталдаг. Түүний үгэнд үндэслэсэн жинхэнэ оролт буюу үнэний жинхэнэ оролт байгаа бөгөөд хүрэх ёстой үр дүнд хүрсэн цагт бид амийн оролтын бодит байдлыг эзэмшсэн гэсэн үг” (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Эдгээр үгээс би гэнэт ойлголоо: Амийн оролт гэдэг нь хүмүүс Бурханы үгийг туулж, үнэний тухай ойлголттой болж, үнэний бодит байдал руу орох явдлыг хэлсэн болж таарлаа. Өөрөөр хэлбэл, Бурханы ажлыг туулж байхдаа Түүний үгийг хэрэгжүүлж, үнэнийг аажмаар ойлгон, эцэст нь Бурханы зан чанар болон ажлыг мэдэж авч, мөн өөрсдийн завхарсан уг чанар, мөн чанар, завхралынхаа үнэн төрхийн талаар бодитой мэдлэгтэй болохыг хэлсэн юм байна. Энэ нь өөрсдийгөө жигшиж, эндүү ташаа санаа зорилго, сатанлаг уг чанараасаа нүүр буруулж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагдан, хүсэл, шаардлагынх нь дагуу Бурханыг хангалуун байлгаж чаддаг байхыг хэлжээ. Ийм маягаар л тэд амийн оролтыг үнэхээр олж авсанд тооцогдож чаддаг юм байна. Эдгээр нөхцөл, үзүүлэлтийг өөртэйгөө харьцуулаад, би саяхны нөхцөл байдлаа өөрийн эрхгүй эргэцүүллээ: Ах эгч нар маань намайг үүргийнхээ ачааг үүрээгүй, өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлэхэд анхаараагүй гэх санал гаргаснаас хойш би өөрийнхөө талаар ийм зүйл хэлүүлэхгүйн тулд ах эгч нарынхаа нөхцөл байдлыг асууж лавлах гээд завгүй байж, тэр ч бүү хэл сүнслэг үйл ажиллагаанд гаргасан цагийг ашиглан тэдний асуудлыг шийдвэрлэж чадах Бурханы үгийн хэсгүүдийг хайдаг байсан юм. Харин би өөрөө тайвширч, Бурханы үгийг цэгнэн бодож, тэдгээр айлдвараас үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайх нь тун ховор байжээ. Би үүргээ биелүүлэхдээ өөрийн бодол, санаанд ямар ч анхаарал хандуулаагүй бөгөөд явж байгаа зам маань зөв үү, буруу юу гэх нь байтугай ямар завхарсан зан чанар илчилж, ямар үнэн рүү орох хэрэгтэй вэ гэдгээ илрүүлэхийн тулд өөрийгөө ч эргэцүүлээгүй юм. Тэгээд цуглаан дээр нөхөрлөх болгондоо ах эгч нарыгаа явж үнэнийг хэрэгжүүлэг хэмээн Бурханы үгийг зүгээр л хэлэлцдэг байсан болохоос биш, эдгээр боломжийг ашиглан өөрийгөө эргэцүүлж, тэдэнтэй хамт Бурханы үг рүү ороогүй билээ. Заримдаа завхарсан зан чанар маань ил болсны дараа би үүнийгээ зүгээр л Бурханы үгтэй тааруулж, эсвэл урам оруулж, тайтгаруулахуйц уншчихаар хэсэг хайдаг байлаа. Энэ нь зүрх сэтгэлд маань мэдрэгддэг тавгүй байдлыг намжаадаг байсан боловч би өөрийнхөө завхарсан мөн чанарыг мэдэж авахын тулд Бурханы айлдварын дагуу өөрийгөө эргэцүүлж, өөртөө дүн шинжилгээ хийх нь маш ховор байсан билээ. Иймээс би өөрийгөө үзэн ядаагүй, мөн улмаар үнэнийг хэрэгжүүлэхэд анхаараагүй юм. Ийм орчинтой нэмж тулгарах үедээ би адилхан завхралыг ахин харуулдаг байлаа. Өөрт минь энэ бүх шинж илэрхий байхад өөрийгөө амийн оролтод хүрсэн гэж хэлж яаж чадав аа? Би нэр хүнд, байр суурийн төлөө ажилдаа өөрийгөө зориулахаар чадах бүхнээ хийсэн боловч Бурханы үгийг байнга идэж ууж байхдаа тэдгээрийг тунгаан бодоход ач холбогдол өгдөггүй байжээ. Би зүгээр л хоосон сургаалын мэдлэгт сэтгэл ханадаг байсан болохоос биш Түүний хүсэл, шаардлага, мөн Тэр айлдсан үгээрээ ямар үр дүнд хүрэх гэсэн болохыг үнэнхүү ойлгоогүй байж. Би үнэнийг үнэхээр ойлгоогүй, Бурханы үгийг хэрэгжүүлсэн гэрчлэлтэй бүр ч байгаагүй. Би үнэхээр ямар ч бодит туршлагагүй, бас ямар ч амийн оролтод хүрээгүй байж! Ойрд дээд түвшний удирдагчид болон ах эгч нар намайг хэрхэн засаж, харьцсаныг цааш бодсоныхоо дараа би гөжүүд, дуулгаваргүй, маргаанч гэдгээ илчилсэн болохоо олж харав. Хэрвээ би амийн оролтод үнэхээр хүрсэн бол засуулж, харьцуулах үедээ сөрөг байдалтай, гөжүүдлэн амьдралгүй, үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж чадах байлаа. Би амийн оролтод үнэхээр хүрээгүй, мөн ах эгч нартайгаа хийдэг нөхөрлөлдөө зүгээр л үг болон хоосон сургаалын талаар маш их том юм ярьдаг байсан гэдэгтээ одоо л бүрэн үнэмшлээ. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг дээ. Би өөрөө амийн оролтод хүрээгүй юм хойно ах эгч нарыгаа яаж Бурханы үгийн бодит байдалд аваачиж чадах юм бэ? Миний ажилласан энэ арга ах эгч нарыг минь урхидаж, сүйрүүлэх магадлалтай байсан бус уу? Ингэж ухаараад би нэлээд айлаа. Азаар Бурхан намайг өөрийгөө эргэцүүл гэж цаг тухайд нь сануулахын тулд тэрхүү эгч нарыг ашигласан бөгөөд ингэснээр би өөрийгөө мэдэж чадсан юм. Эс бөгөөс би гаднын ажил, даалгаварт л үргэлжлүүлэн анхаарахаас биш өөрөө амь руу орохгүй байх байсан бөгөөд эцэст нь амь зан чанарт маань өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй байх байлаа. Тэгээд Бурхан намайг ил болгож, таягдахаас өөр аргагүй байх байв. Удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя! Ийм хүмүүс, үйл явдал, юмсыг Бурхан зохицуулсан нь үнэхээр гайхалтай бөгөөд надад яг хэрэгтэй зүйл байв. Би ийнхүү засуулж, харьцуулах замаар л бодит амийн оролт гэж юу болохыг ойлгон, өөрийнхөө бодит нөхцөл байдлын талаар мэдлэгтэй болсон юм. Үнэнийг эрэлхийлэлгүй, амийн оролтод хүрэхэд ч анхааралгүйгээр итгэлээ баримталснаар би эцэст нь бүтэлгүйтэж төгсөх байсан гэдгээ олж харсан билээ.

Үүний дараа би ухамсартайгаар өөрийнхөө оролтод анхаарлаа. Өдөр бүр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийг тунгаахаар оролдоход чин үнэнчээр өөрийгөө сургаж, тэдгээрээс үнэнийг эрж хайх, мөн тэдгээрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд анхаарал хандуулав. Тэгээд учирсан хүмүүс, үйл явдал, юмсынхаа дундаас өөрийн бодол, санааг ухаарах, үүргээ биелүүлэхдээ гаргадаг санаа зорилго, хольцыг эргэцүүлэх, уг чанар болон мөн чанараа задлан шинжлэх, Бурханы үгээс хэрэгжүүлж, амь руу орох замыг эрж хайхад анхаарлаа. Ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэх үедээ зүгээр л нөхцөл байдлыг нь шийдвэрлэхийн тулд нөхөрлөхөө болив. Харин ах эгч нартайгаа хамт оролтод хүрч магадгүй тул өөрөө адилхан асуудалтай эсэхээ олж мэдэхээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхэд анхаарлаа. Хэсэг хугацаанд ингэсний дараа Бурхантай харилцах харилцаа минь хамаагүй ойр дотно болсон мэт санагдсан бөгөөд Түүний үгийн талаар жаахан туршлага, мэдлэг олж авсан юм. Мөн чуулган дахь ажлаас маань зарим нэг үр дүн гарлаа. Дараа нь, ах эгч нар маань бүгд асуудалтай тулгарах үедээ өөрсдийн санаа зорилго, хольцыг эргэцүүлж эхлэн, уг чанар, мөн чанараа шинжилж байгааг би тэдний нөхөрлөлөөс олж харсан юм. Тэд ч бас Бурханы зарим үг рүү орж чадсан билээ. Бурханд талархъя!

Засуулж, харьцуулах энэ тохиолдлын дараа би амийн оролт гэж юу болох талаар бодит мэдлэгтэй болж, өөрийнхөө дутагдлыг арай тодорхой олж харсан юм. Би үүргээ биелүүлэхдээ өөрийнхөө оролтод анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлнэ гэдэг хэчнээн сайхан бэ гэдгийг мэдэрлээ. Энэ бүхэн нь Бурханы надад хийсэн ажлын үр нөлөө байв. Бурханд талархъя! Одоогоос эхлээд би туулдаг бүх зүйлдээ үнэний эрэлд тууштай, бодитой байна гэж найдан, зан чанараа нэг өдрийн ч болов өмнө өөрчлөхөөр эрмэлзэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...

Messenger дээр бидэнтэй холбоо барих