Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь

2021-01-23

Би Бурханд итгэдэг болохын өмнө ХКН-аас боловсрол эзэмшиж, яаж хүн шиг хүн болох вэ, гэрийнхэндээ хүндлэл авчрах вэ гэдгээс өөр юу ч боддоггүй байлаа. Дараа нь их сургуульд шалгалт өгч элсээд хуульч болсон. Би өөрийгөө үргэлж бусдаас хавьгүй дээр гэж боддог байлаа. Тийм болохоор хаа ч явсан байнга онгирох гэж хичээн, бусад хүн бүх зүйлийг миний хардгаар харж, юмыг миний хэлснээр хийнэ гэх хүлээлттэй байсан. Тухайн үед энэ нь нэг ёсондоо биеэ тоосон зан чанар байна гэж ухаараагүй явлаа. Үнэндээ би өөрийгөө нэлээд мундаг хүн гэж боддог байсан л даа. Тэгээд Бурханд итгэж эхэлснийхээ дараа Төгс Хүчит Бурханы үгийг уншаад биеэ тоосон зан чанараа эцэст нь олж харж, би хүсэл эрмэлзэлтэйгээс гадна өөрийгөө маш их чухалчилж, зөвтгөдөг хүн юм байна гэдгээ ойлгосон. Заримдаа би үг хэлэх, юм хийхдээ өөр хэнтэй ч зөвлөлддөггүй, харин өөрийн дураар байх гэж зүтгэдэг байлаа. Өөрийгөө жаахан ойлгодог болсон ч эдгээрийг сүртэй асуудал биш гэж бодсон. “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм,” бас “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм” гэж Бурханы үгээс нэг удаа уншсанаа санаж байна. “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм” гэх мөрийг би бодож үзлээ. Тэгвэл сайн хүн чанартай хүмүүс яах юм бэ? Бурханд дуулгавартай хүмүүс яах юм бэ? Тэд ч бас зан чанараа өөрчлөх хэрэгтэй юм уу? Өөрчлөгдсөн зан чанар гэж яг юу гэсэн үг юм бэ? Бид Христэд итгэж байна, харин Христ бол бодитой Бурхан, тэгэхээр Христэд итгэнэ гэдэг Христийг дуулгавартай дагаж байна гэсэн үг биз дээ? Тийм болохоор Христийг дуулгавартай дагана гэдэг нь Христтэй нийцэлтэй байна гэсэн үг гэж бодогдсон. Ялангуяа Бурханы төлөө зарлагадахаар шийдэж, ажил алба, гэр бүлээ орхисноо бодохоор энэ нь Христэд итгэж, Христтэй нийцэлтэй байгаагийн маань дохио биш үү гэж бодсон. Гэхдээ тухайн үед, Христтэй нийцэлтэй байхын тулд амь зан чанараа өөрчлөх ёстой гэдгийг мэдээгүй, ойлгоогүй байсан болохоор би гагцхүү урам зоригоор л үүргээ биелүүлдэг байж. Бас амийн оролт гэж юу болох, зан чанарын өөрчлөлт гэж юу болохыг мэддэггүй байсан. Надад амийн ямар ч туршлага байгаагүй гэж хэлэхэд болно доо. Эцэст нь би хэзээ жинхэнэ ойлголт олж авсан бэ? Би маш хатуу засалт, харьцалт туулсныхаа дараа л өөртөө дүгнэлт хийж, үнэндээ маш их биеэ тоосон уг чанартай гэдгээ олж харсан. Аливаа зүйл тохиолдох үед би үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлэхэд анхаарахаа мэддэггүй, бас Бурханд огт дуулгаваргүй байж. Үндсэндээ би Христтэй нийцэлтэй хүн биш байсан гэж хэлж болох юм. Энэ засалт, харьцалтыг туулсны дараа, “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм” гэж Бурхан ямар утгаар хэлснийг би эцэст нь бодитоор ухаарсан.

2014 онд, би Бурханд итгэдгээсээ болж ХКН-ын засгийн газрын хавчлагад өртөж, гадаад руу дүрвэхээс өөр аргагүй болсон. Гадаадад очсоны дараа, ах эгч нар маань намайг урам зоригтойгоор өөрийгөө зарлагаддаг, сайн хэв чанартай болохыг хараад чуулганы удирдагчаар сонгож, бас зарим арга хэмжээнд оролцох, хэвлэлд ярилцлага өгөхөд миний нэрийг дэвшүүлдэг байлаа. Гэтэл би эдгээрийг далим болгосон. Угаасаа биеэ тоосон зантай байсан болохоор үүнийг далимдуулан туйлын их биеэ тоосон доо. Чуулган надгүйгээр ажиллаж чадахгүй юм байна, би чухал ажил хийж байна гэж бодсон. Ах эгч нар маань надтай дэндүү аахар шаахар гэмээр юм зөвлөлдөхийг хүсвэл тоомооргүй санагдаж, дэмий юманд сүржигнэх юм гэж боддог байлаа. Тэр тухайгаа асуугаад л байх юм бол уцаарлана. “Яагаад ийм ялихгүй юм асуугаад байгаа юм бэ? Миний хэрэг байна уу? Өөрөө л зохицуулчих л даа” гэнэ. Тэгээд нэмж асуугаад байх юм бол тэр дороо байцаасан, шүүмжилсэн өнгөөр, дарга нь юм шиг тэдэнд үглэдэг байлаа. Үнэндээ би ах эгч нартаа ингэж хандах үедээ энэ нь зохисгүй гэдгийг өөрөө ч мэдэрч байсан. Ах эгч нараа ямар нэг байдлаар шархлуулж байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ ийм биеэ тоосон зан чанартай амьдарч байхдаа би бүх хүн чанараа алдсан байсан гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Өөрийгөө жаахан зэмлэдгээ ч больсон байсан. Ажил, амьдрал дээрээ ингэж л аашилдаг байлаа. Үүргийнхээ явцад хийсэн бүх зүйлдээ өөрөө эцсийн шийдвэрийг нь гаргахыг хүсдэг байсан. Ах эгч нартайгаа юм хэлэлцэж байх үед надад таалагдахгүй санаа, санал сонсох юм бол тэднийг бодох юмгүй зэмлэж, саналыг нь хэнд ч хэрэггүй мэтээр басамжилдаг байлаа. Бүх зүйлийг яг өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг байсан. Бас би үүргээ хэсэг хугацаанд гүйцэтгэсний дараа юмыг судалж, шинжлээд шийдвэрлэж чадахуйц хангалттай туршлага олж авсан, харин хамтран зүтгэгчид маань ажлаа мэддэггүй юм чинь сайн ойлгохгүй гэж боддог байсан болохоор хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцэж, эрж хайх гэж ажил дээрээ асуудал бараг дэвшүүлдэггүй байлаа. Тэдэнтэй ярилцах юм бол тэд юу ч нэмэрлэж чадахгүй, бас юмыг надаас сайн ойлгож чадахгүй гэж боддог байсан юм. Хэлэлцүүлэг хийнэ гэдэг ердөө л цагийн гарз, хоосон дүр үзүүлж байгаа хэрэг гэж боддог байлаа. Тийм болохоор яваандаа тэдэнтэй хамт ажиллая гэж бодохоо больсон. Дарга нар ажлын минь талаар асууж лавлахаар ирвэл би бас маш их бухимдаж, бусад хүний хяналт, сануулгыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байсан юм. Тухайн үед би үнэндээ буруу байдалд байгаагаа мэдэрсэн. Ах эгч нар маань ч надад анхааруулж, “Та хэт биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, бас хэнтэй ч хамтран ажиллахыг хүсдэггүй. Өөрийн үүрэг, ажилд бусдын хяналт, сануулгыг хүлээн зөвшөөрдөггүй, бас ажилдаа хэнийг ч оролцуулахыг хүсдэггүй” гэж хэлдэг байсан. Хамтран зүтгэгчдийн маань эдгээр анхааруулга, ийм туслалцаа үнэндээ нэг ёсны засалт, харьцалт байсан боловч би тэднийг тоогоогүй юм. Би биеэ тоосон зантай, аминд нэг их ороогүй, бас огт өөрчлөгдөөгүй ч гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа болохоор энэ нь сүртэй асуудал биш гэж бодсон л доо. Тэгээд ах эгч нарынхаа тусламж, анхааруулгыг нухацтай авч үзээгүй. Их юманд бодоогүй. Биеэ тоосон зан чанар, сатанлаг уг чанар маань ганц шөнийн дотор өөрчлөгдөхөөргүй зүйл гэж боддог байсан юм. Тийм болохоор үүнийг урт хугацааны үйл явц гэж үзээд, одоохондоо ажлаа зохицуулж, үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй гэж бодсон.

Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь

Гэхдээ бид биеэ тоосон зан чанартай амьдарч байхдаа юу ч мэдэрдэггүй гэсэн үг биш л дээ. Тухайн үед сэтгэл минь маш их хоосон оргиж байсан. Заримдаа би нэг ажил дуусгачхаад, “Үүнийг хийж байхдаа, эсвэл дуусгасныхаа дараа ямар үнэнийг олж авав? Ямар зарчимд оров? Амь зан чанар минь ямар нэг байдлаар өөрчлөгдөв үү?” гэж эргэцүүлж, өөрөөсөө асуудаг байлаа. Гэхдээ хэзээ ч үр дүнд хүрээгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл би өдөр болгон ажлаа дуусгах гэж ноцолдож, эцэж туйлдаж байснаас гадна хийх юм дэндүү их байх болгонд уур бухимдлаар дүүрдэг байсан юм. Ганцхан юмнаас болоод л галзууртлаа уурлах юм шиг санагддаг байсан. Бурханд залбирахдаа би зүгээр л дүр үзүүлдэг байлаа. Бурханд чин сэтгэлээсээ хэлэх үг байгаагүй. Бас Бурханы үгийг идэж ууснаар ямар ч гэгээрэл, гэрэлтүүлэлт аваагүй. Тухайн үед сэтгэл маш их хоосорч, зовуурьтай байсан юм. Үүргээ гүйцэтгэх тусмаа Бурханаас холдож байгаа юм шиг санагдаж, Бурханыг зүрх сэтгэлдээ мэдэрч чадахгүй байлаа. Бурхан намайг хаях вий гэдгээс айж байсан. Тийм болохоор Бурханы өмнө яаран очиж, “Бурхан минь! Би өөрийгөө аварч чадахгүй, өөрийгөө хянаж мэдэхгүй байна, тийм болохоор намайг авраач гэж Танаас гуйя” гэж залбирсан. Тэгээд удалгүй гэнэтийн засалт, харьцалт над дээр ирсэн дээ.

Нэг удаа дээд түвшний ах ажлыг минь шалгаж байхдаа чуулганы мөнгө зарцуулалтыг зохицуулдаг байдлаас минь асуудал илрүүллээ. Тэр мөнгийг яаж зарцуулахаа шийдэхдээ хамтран зүтгэгчидтэйгээ ч, шийдвэр гаргах бүлэгтэй ч зөвлөлдөөгүй гэдгийг маань ах олж мэдсэн юм. Тэгээд надад, “Энэ бол чуулганы зардлын асуудал, та яагаад хамтран зүтгэгчид, шийдвэр гаргах бүлэгтэй энэ талаар зөвлөлдөөгүй юм бэ? Ийм шийдвэрийг ганцаараа гаргаж болдог юм уу?” гэж хэлсэн. Ахын асуултын хариуд би хэлэх үггүй юм шиг санагдлаа. Тухайн үед ахад юу гэж хариулахаа үнэхээр мэдэхгүй байсан. Яагаад тэр вэ? Энэ талаар би үнэндээ хэзээ ч бодож байгаагүй болохоор яагаад гэдгийг нь огт мэдэхгүй байсан. Дараа нь би өнгөрснөө эргэн бодож эхэллээ. Тухайн үед биеэ тоосон уг чанартай амьдарч, ямар ч хэвийн эрүүл ухаангүй байсан болохоор миний үүрэг бол Бурханы надад өгсөн даалгавар, би үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж, үнэнийг эрж хайх ёстой байсан гэж мэдээгүй. Аливааг хамтран зүтгэгчид, шийдвэр гаргах бүлэгтэй хамт зөвлөлдөж шийдэх ёстой байсан гэдгээ мэдээгүй. Биеэ тоосон зан чанартай амьдарч байсан болохоор тийм эрүүл ухаанаар дулимаг байсан л даа. Бас үүнийгээ бүр огт мэддэггүй байлаа. Би үүнийг ойлгож байгаа шүү дээ, эрж хайж, судлах хэрэггүй гэж хүртэл бодсон. Тэр ах, “Та биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, бас ямар ч эрүүл ухаангүй юм. Эдгээр тахилыг Бурханы сонгосон хүмүүс Бурханд өргөсөн шүү дээ, эдгээрийг зарчмын дагуу үндэслэлтэй зарцуулах ёстой байсан. Одоо тахилыг үрэгдүүлчихсэн юм хойно зарчмын дагуу хариуцлага тооцохоос өөр арга алга” гэж надтай харьцсан юм. Хариуд нь би юу ч хэлээгүй боловч дотроо өөрийнхөө зөв гэж бодсоор байлаа. Би ямар тахил хулгайлсан юм биш, чуулганы ажлыг хийх явцад зарцуулсан юм чинь яахаараа хариуцлага хүлээх ёстой юм бэ?

Дараа нь дээд түвшний удирдагчид маань чуулган дээр бидэнтэй уулзах гэж ирээд Бурханы үгийг ашиглан миний асуудлыг шинжилж, нөхөрлөсөн юм. Тухайн үед би бас Бурханы үгийг ашиглан өөрийнхөө талаарх ойлголтыг тайлбарласан ч гэсэн зүрх сэтгэлдээ хуримтлагдсан үл ойшоол, сэтгэл ханамжгүй байдал, үл ойлголцол зэргийг уудлах гэж л Бурханы үгийн энэ нөхөрлөлийг ашиглаж байна гэдгээ мэдэж байлаа. Би ямар ч сайшаал хүртээгүй мөртөө шаргуу ажилласан гэж санагдаж байсан. Өөрийнхөө уг чанарын талаар үнэн ойлголтгүй байгааг минь удирдагчид хараад ах эгч нарын маань зөвшөөрлийг авсны дараа намайг чуулганы удирдагчийн албан тушаалаас тэр дор нь халсан юм. Тэр мөчид би үнэндээ нэг их харамсаагүй. Гэвч дараа нь удирдагчид зардал болгоны нарийн ширийнийг шалгаж эхэллээ, тэгээд үнэхээр асуудал байж гэдгийг би тэр явцад л эцэст нь ухаарсан даа. Алдагдал хуримтлагдаж, хэмжээ нь нэмэгдэж, миний төлж дийлэх хэмжээнээс давахад би айж эхэлсэн юм. Тэр мөнгийг зарцуулах шийдвэр, хайхрамж, тоомжиргүй хандлагаа эргээд санаж эхлэн, үнэхээр харамсаж, өөрийгөө үзэн ядаж эхэлсэн. Үүрэгтээ өөрийн сатанлаг уг чанарт түшиглэснээр чуулганд ийм их хохирол учруулна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Бахархалтайгаар дүүхэлзэж явсан би баримттай тулгараад эрхгүй толгой гудайж, юу юунаас ч илүүтэй нүүрэн дундуураа алгадаад авмаар байлаа. Үнэхээр ийм зүйл хийсэн гэдэгтээ итгэж өгөхгүй байсан шүү.

Үүний дараа тэр ахын хийсэн нөхөрлөлийг сонссон юм. “Өнөөдөр зарим удирдагч, ажилчин Бурханд итгээд 10, 20 жил болж байна, тэгсэн хэрнээ тэд яагаад өчүүхэн ч болов үнэнийг хэрэгжүүлдэггүй, аливааг өөрсдийн дураар хийдэг юм бэ? Өөрсдийнх нь үзэл төсөөлөл нь үнэн биш гэдгийг ухаардаггүй юм уу? Тэд яагаад үнэнийг эрж хайж чаддаггүй юм бэ? Хүнд ажил, алжаал зүдрэлээс огт айлгүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үүргээ биелүүлж, өөрсдийгөө эцэж цуцалтгүй зарлагадна, тэгсэн мөртөө Бурханд ийм олон жил итгэчхээд яагаад зарчимгүй хэвээр байгаа юм бэ? Үүргээ санааныхаа дагуу гүйцэтгэж, юу хүссэнээ хийнэ. Заримдаа тэдний хийдэг юмыг хараад цочирдох юм. Тэд ихэвчлэн нэлээд сайн байгаа харагддаг л даа. Ёрын мууг үйлдэгчид биш, бас сайн ч ярьдаг. Тэднийг ийм хөгийн зүйл хийх чадвартай гэж төсөөлөхөд хэцүү. Ийм чухал асуудал дээр тэд яагаад эрж хайж, зөвлөгөө авдаггүй юм бэ? Яагаад өөрийн зоргоор байж, юмыг эцэслэн шийднэ гэж зүтгэдэг юм бэ? Энэ сатанлаг зан чанар биш юу юм бэ? Би чухал зүйл зохицуулах үедээ үе үе Бурхантай ярьж, эрж хайж, Түүнээс тусламж гуйдаг юм. Заримдаа Бурхан миний төсөөлөлтэй таарахгүй зүйл хэлдэг ч гэсэн би дуулгавартай байж, аливааг Бурханыхаар хийх ёстой шүү дээ. Чухал асуудал дээр би өөрийн санаснаар хийж зүрхэлдэггүй. Алдаа гаргавал яах юм бэ? Бурханаар аливааг тогтоолгосон нь дээр. Бурханыг гэх ийм наад захын хүндлэл бүх удирдагч, ажилчинд байх ёстой. Гэхдээ би зарим удирдагч, ажилчин маш эрээ цээргүй гэдгийг олж мэдлээ. Тэд бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах гэж шаарддаг. Энд ямар асуудал байна? Зан чанар маань өөрчлөгдөөгүй бол үнэхээр аюултай… Бурханы гэр яагаад шийдвэр гаргах бүлэг байгуулдаг юм бэ? Шийдвэр гаргах бүлэг бол зүгээр л том асуудал үүсгэх, хохирол учруулахаас сэргийлэхийн тулд асуудлыг хамтдаа хэлэлцэж, судалж, шийддэг хэдэн хүн шүү дээ. Гэтэл зарим хүн шийдвэр гаргах бүлгийг алгасаж, аливааг дураараа хийдэг. Тэд диавол Сатан юм биш үү? Шийдвэр гаргах бүлгийг алгасаж, аливааг дураараа хийдэг хэн ч бай диавол Сатан мөн. Ямар ч түвшний удирдагч байлаа гэсэн шийдвэр гаргах бүлгийг алгасдаг, төлөвлөгөө батлуулахаар өргөн мэдүүлдэггүй, дан ганцаараа шийддэг бол диавол Сатан мөн болохоор таягдуулж, хөөгдөх ёстой.” “Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав Ахын нөхөрлөсөн үг болгон зүрхийг минь зүсэж байсан юм. Зарим ах эгч эдгээр асуудлын цаад нөхцөл байдлыг мэдэхгүй байгаа байх, гэхдээ ахын хэлсэн үг болгон миний талаар ярьж байгааг би мэдэж байсан, тэгээд ах миний нөхцөлийг бүрмөсөн илчилсэн. Ах ийм хүмүүсийг таягдуулж, хөөгдөх ёстой диавол Сатан гэж хэлэхийг сонсоод би гэнэт гайхаж гүйцсэн. Цаазаар авах ял сонссон юм шиг л санагдсан шүү. “Би ч өнгөрчээ. Одоо хэзээ ч бүрэн аврагдахгүй, Бурханд итгэх амьдрал минь ингээд дуусдаг юм байна—Бурханд итгэх минь ч өнгөрлөө” гэж бодсон. Тухайн үед туйлын их айж байлаа. Бурхан намайг маш сайн халамжилж байгааг би үргэлж мэдэрдэг байсан. Сайн боловсролтой, сайхан ажилтай, Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг маань маш чухал байснаас гадна ах эгч нартаа хүндлэгддэг байсан болохоор өөрийгөө Бурханд маш онцгой хүн гэж байнга боддог байж. Би бол Бурханы гэрт бэлтгэгдэх гол хүн гэж бодож явлаа. Бурханы зан чанарт халдсан болохоор Бурхан намайг үзэн ядаж, таягдана гэж хэзээ ч төсөөлөөгүй юм. Тэр мөчөөс хойш би, Бурханы зан чанар зөвт юм байна, ямар ч зөрчлийг хүлцдэггүй юм байна, Бурханы гэр үнэн болон зөвт байдалд захирагддаг, бас зөрчил гаргахыг хэнд ч, хэзээ ч зөвшөөрдөггүй юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Чуулганд бид зүгээр л хүссэн бүхнээ хийж, дур зоргоороо аашлах биш, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж, үнэнийг эрж хайх ёстой. Би том асуудал үүсгэж, чуулганы тахилыг хайхрамжгүй зарцуулсан болохоор Бурханы зан чанарт халдсан юм байна, намайг хэн ч аварч чадахгүй нь гэж бодсон. Тэгээд Бурханы гэрээс таягдуулахаа л хүлээх ёстой болсон юм.

Дараачийн өдрүүдэд нь би өглөө болгон нүдээ нээмэгцээ л гэнэт ухаангүй айж, орноосоо өндийх ч хүчгүй болтлоо цөхөрдөг байсан. Дараа нь хаачихаа мэдэхгүй болж, гаргасан алдаа минь хэт том санагдаж, намайг хэн ч аварч чадахгүй мэт санагддаг байлаа. Тэгээд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, сэтгэлийнхээ үгийг уудлахаас өөр арга байгаагүй. “Бурхан минь, миний буруу. Ийм юм болно гэж би огт бодоогүй. Урьд нь би Таныг мэддэггүй, зүрх сэтгэлдээ Таныг хүндэлдэггүй байсан. Таны өмнө биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, зөрчил гаргаж, огт эрүүл ухаангүй байсан, тийм болохоор өнөөдөр ийм засалт харьцалт, шүүлт гэсгээлт туулж байна. Таны зөвт зан чанарыг харж байна. Би дуулгавартай дагаж, энэ байдлаас сургамж авмаар байна. Бурхан минь, Танаас гуйя, намайг битгий орхиоч дээ, яагаад гэвэл би Тангүйгээр байж чадахгүй” гэж Бурханд хэлсэн. Дараачийн өдрүүдэд нь энэ маягаар залбирсаар байлаа. Тэгээд нэг өдөр Бурханы үгийн нэг магтан дуу сонссон юм. Үүнийг одоо та нарт уншиж өгье. “Ямар нэг зүйл тохиолдох бүрийд чи ийм ойлголттой байх ёстой: Юу ч боллоо гэсэн хамаагүй, энэ бүхэн нь зорилгодоо хүрэх явдлын минь нэг хэсэг бөгөөд Бурханы хийж буй зүйл юм. Би дотроо сул дорой байгаа ч сөрөг болохгүй. Надад хайрласан хайрынх нь төлөө, мөн ийм орчныг зохицуулсных нь төлөө Бурханд талархъя. Би өөрийн хүсэл, шийдвэрийг орхих ёсгүй; орхино гэдэг Сатанд буулт хийж, өөрийгөө сүйдэлж, Бурханаас урваж байгаатай адилхан. Чи ийм сэтгэлгээтэй байх ёстой. Бусад хүн юу ч хэлж, яаж ч авирладаг бай, Бурхан чамд яаж ч ханддаг бай хамаагүй, шийдвэрээсээ чи ухрах ёсгүй(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй”). Номоос Бурханы үгийн энэ магтан дууг сонсоод аврагдах найдлага төрөх шиг санагдсан. Энэ дууг ахин дахин дуулж, дуулах тусам зүрх сэтгэлд минь улам их хүч амтагдсан шүү. Бурхан намайг хөөж, таягдах гэж биш, харин өөрийгөө мэдэж аваад гэмшиж, өөрчлөгдөг гэсэндээ ийм маягаар илчилж, засаж, харьцсан гэдгийг ухаарсан юм. Гэтэл би Бурханыг мэдэлгүй буруугаар ойлгож, Бурханаас сэрэмжилсэн болохоор Бурхан намайг хүсэхгүй байна гэж бодсоноосоо болж бүрмөсөн цөхрөлд автсан сөрөг байдалтай амьдарч байсан. Харин тэр өдөр Бурханы үгийг хараад Бурханы хүсэл миний төсөөлснөөс тэс өөр байсныг ухаарсан даа. Сүнслэг биеийн хэмжээ минь хэтэрхий боловсроогүй гэдгийг, бас эдгээр нөхцөлд сөрөг, сул дорой болж, тэр ч бүү хэл үнэнийг эрж хайх шийдвэрээ орхино гэдгийг маань Бурхан мэдэж байсан. Тийм болохоор Бурхан үгээрээ намайг тайтгаруулж, урамшуулж, хүмүүс ямар ч нөхцөлд үнэнийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг ухааруулсан юм. Хүмүүс бүтэлгүйтэж, уналтад орох, засуулж харьцуулах нь бүгдээрээ бүрэн аврагдах явцад шаардлагатай алхам юм. Бид өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрсдийгөө мэдэж авч, гэмшиж өөрчлөгдөж чадаж байгаа цагт эдгээр алхмыг туулсны дараа амь маань өсдөг юм байна. Үүнийг ойлгомогцоо би Бурханыг тэгтлээ их буруугаар ойлгохоо байж, Бурханаас тэгж их сэрэмжлэхээ больсон гэдгээ мэдэрсэн. Бурхан юу ч төлөвлөж, зохицууллаа гэсэн бүгд надад гарцаагүй өгөөжтэй гэдгийг, бас Бурхан миний аминд хариуцлага хүлээж байгаа гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор би зоригоо чангалж, дараа нь болох зүйлтэй нүүр тулахаар бэлдсэн.

Мэдээж бас сэтгэлээ тайвшруулж, дахиад эргэцүүлсэн. Би яагаад ийм айхтар бүтэлгүйтэж, уналтад оров? Бүтэлгүйтлийн минь уг үндэс юу байв? Бурханы үгийг уншсаныхаа дараа л би эцэст нь ойлгосон доо. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг, “Хэрэв чи дотроо үнэхээр үнэнтэй бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зантай бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, өөрийн санаа бодол, өөрийн үзэл суртлыг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Христийн ярианы тэмдэглэл номоос эш татав Урьд нь би биеэ тоосон байдлаа онолын хувьд хүлээн зөвшөөрсөн ч уг чанарынхаа талаар жинхэнэ ойлголтгүй байсан болохоор өөрийгөө биширч, үзэл, төсөөлөл дотроо амьдарсаар байсан юм байна. Би мундаг болохоороо биеэ тоож байгаа санагддаг байсан болохоор, ах эгч нар намайг засаж, харьцаж, тус болох гэхэд нь тоогоогүй. Үүнийг нь огт ойшоогоогүй шүү дээ. Харин Бурханы үгийг уншаад, биеэ тоосон, ихэрхүү уг чанар маань Бурханыг эсэргүүцэж тэрслэх уг үндэс байсан гэдгийг эцэст нь ойлгосон. Энэ бол сатанлаг зан чанарын сонгодог жишээ байсан. Хүмүүс ийм биеэ тоосон, ихэрхүү уг чанартай амьдрах үедээ өөрийн эрхгүй ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг юм байна лээ. Би чуулганы удирдагчийн үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш өөрийгөө байнга их юманд боддог байснаа эргээд санасан. Өөрийгөө юу ч хийж чадах юм шиг, хүн бүхнээс дээр юм шиг санаж, бүх зүйл дээр өөрийн дураар байхыг хүсдэг байж. Тэгээд ч зогсохгүй бүхий л бүлгийнхээ ажлыг гартаа авч, удирдаж, ах эгч нараараа хүссэн зүйлээ хийлгэх гэж хүсдэг байж. Тэр ах буруу юм хийхээс айдаг болохоор өөрт нь аливаа зүйл тохиолдвол Бурханаас асууна, бас Бурханаас тодорхой хариулт авсныхаа дараа л үйлдэнэ гэж хэлж байхыг нь сонсохоосоо өмнө би өөрийн бодол шийдвэрийг зөв байна уу, өрөөсгөл байна уу, чуулганы ажилд хохирол учруулах уу гэх тухайд хэзээ ч бодож байгаагүй. Дээд түвшний тэр ах үнэнийг эзэмшдэг, Бурханаас эмээх сэтгэлтэй, юмыг зарчмын дагуу хийдэг хүн. Тэгсэн хэрнээ л өөртөө бүрэн найдаж зүрхлэхгүй байна шүү дээ. Өөрт нь юм тохиолдох үед Бурханаас асууж, Бурханд шийдвэр гаргах боломж олгодог юм байна. Чуулганы удирдагч хэнээс ч илүүтэй бүх зүйлд үнэнийг эрж хайх хэрэгтэй. Гэтэл би Бурханыг эрж хайгаагүй, бас Бурханаас эмээх зүрх сэтгэл надад огт байгаагүй. Юм тохиолдох болгонд би өөрийн үзэл, төсөөлөлд найдан удирдуулж, өөрийн санааг үнэн гэж үзсэн. Өөрийгөө их юманд бодож, чухалчилсан. Энэ нь сатанлаг зан чанарын сонгодог жишээ биш үү? Би яг л Бурхантай дүйцэх хүсэлтэй тэргүүн тэнгэрэлч шиг байсан юм байна. Харин энэ нь Бурханы зан чанарт ноцтой халддаг зүйл байсан! Эдгээрийг эцэст нь ойлгоод, биеэ тоосон, ихэрхүү уг чанар маань аймшигтай гэдгийг мэдэрсэн юм даа. Үүнээс болж би эрүүл ухаангүй амьдарч, хүмүүсийг хорлож, Бурханд халдсан олон юм хийж, мангас шиг амьдрахад хүрсэн. Гэхдээ Бурхан зөвт байдаг. Сатанлаг зан чанараар дүүрэн над шиг хүн Бурханы гэрийн ажлыг үймүүлж, түйвээхийг Бурхан яаж зөвшөөрөх вэ дээ? Тийм болохоор би удирдах үүргээсээ халагдвал таарах байсан, өөрөө л өөрийгөө ийм байдалд хүрсэн юм. Бурханд энэ олон жил итгэхдээ ажлаа хийхийн тулд авьяас билиг, үзэл төсөөлөлдөө найдсанаас биш үнэнийг бараг эрж хайгаагүй байж шүү дээ. Тэгээд одоо би тийм их хугацааны дараа үнэний бараг ямар ч бодит байдалгүй, үнэндээ сүнсээрээ өлбөрч, хөөрхийлөлтэй болсон байлаа. Яагаад би үнэнийг эрж хайж чаддаггүй юм бэ? Яагаад дандаа өөрийнхөө санаа, дүгнэлтийг зөв гэж боддог юм бэ гэж бодсон. Зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай огт байхгүй, Бурханаас эмээх сэтгэл бүр ч байхгүй гэдгийг минь энэ үнэхээр нотолсон доо. Өнөөдөр Бурхан намайг үүрэгт маань илчилсэн нь үнэндээ надад өгөх Бурханы сануулга, анхааруулга байсан юм, тэгээд засрахгүй бол эцэстээ таягдуулж, тамд унах байлаа. Эдгээрийг ойлгомогцоо би Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт нь үнэндээ хүмүүсийн төлөөх Бурханы хайр, хамгаалалт юм байна, энэ бүхний цаана Бурханы сайн санаа зорилго байна гэдгийг мэдэрсэн. Бурхан хүмүүсийг үзэн яддагтаа биш, харин Сатаны нөлөө, өөрсдийнх нь сатанлаг зан чанараас аврахын тулд тэднийг шүүж, гэсгээдэг юм байна. Үүнийг ойлгомогц Бурханы талаарх буруу ойлголт маань цөөрч, Бурханаас сэрэмжлэх маань ч багаслаа. Бас Бурхан цаашдаа надад ямар ч нөхцөл бэлдлээ гэсэн энэ бүхний цаана Бурханы дээд эрх, зохицуулалт байх болохоор би дуулгавартай дагахыг хүссэн юм.

Үүрэгт маань дуусгах хэрэгтэй зарим дагалдах ажил байсан л даа, үүгээр Бурхан надад гэмших боломж олгож байна гэж бодсон болохоор энэхүү эцсийн үүргээ сайн гүйцэтгэх ёстой юм шиг санагдсан. Дараа нь би үүргээ гүйцэтгэх явцад ах эгч нартайгаа ажлаа зөвлөлдөж байхдаа миний зөв гэж бодон бусдыг үгэндээ оруулдаг биеэ тоосон зан чанартаа найдаж зүрхлэхээ больсон. Харин ч ах эгч нартаа үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож, хүн болгоны санааг харгалзан үзсэний эцэст юу хийхээ шийдсэн юм. Мэдээж үзэл бодол маань зөрөх үед би мөн л биеэ тоож, өөрийгөө зөвтгөн, үзэл бодолтойгоо зууралдаж, бусдын үзэл бодол, зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх дургүй байж болох байсан. Гэхдээ яаж бүтэлгүйтэж, уналтад орж, засуулж, харьцуулснаа санаад айж, дараа нь Бурханы өмнө очиж залбирдаг байлаа. Мөс чанартайгаар өөрийгөө хаяад, үнэн болон зарчмыг Бурханаас эмээх сэтгэлээр ах эгч нартайгаа хамт эрж хайдаг байсан. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд маш аюулгүй санагдаж, шийдвэр маань сорилтыг давж чадсан. Тэгээд би ах эгч нартайгаа хамтрах үедээ зарим санаа маань үнэндээ өрөөсгөл байгааг ухаарсан. Ах эгч нартайгаа нөхөрлөөд, дараа нь аливааг гүнзгийрүүлэн судлах нь үнэн, зарчим, ойлголт гэх асуудлууд дээр ядаж надад ч болтугай асар их тус болсон. Ялангуяа ах эгч нар маань юм тохиолдох үед Бурханд залбирч, эрж хайж, нөхөрлөж, бас өөрсдөдөө хөнгөн хуумгай итгэхгүй байгааг хараад би яагаад үнэнийг эрж хайлгүй өөртөө тийм амархан итгэсэн юм бол гэж гайхсан. Тэгээд биеэ тоосон, ихэрхүү байдлаасаа болж яахаас ч буцахгүй болсон гэдгээ ойлгосон л доо. Би Сатаны гүн завхралд өртсөн, бас ах эгч нараасаа дээрдэх юмгүй байсан. Ах эгч нараасаа арай илүү мэдлэгтэй байж болох ч сүнснийхээ гүнд тэдэнтэй бүр харьцуулагдах ч аргагүй гэдгээ үүний дараа л ухаарсан юм. Бурханаас эмээх сэтгэл минь тэднийхээс бага байсан. Үүн дээр ах эгч нар маань надаас хавьгүй дээр байсан л даа. Үүнийг ойлгох үедээ би ах эгч нар маань дор бүрнээ онцлох давуу талтайг ухаарсан, урьд нь би ах эгч нараа ингэж боддоггүй байсан юм. Ах эгч нар маань үнэндээ надаас дээр юм байна, надад биеэ тоогоод байх зүйл алга гэдгийг мэдрээд би онгирохоо больж эхлэн ах эгч нартайгаа эв найртай байж, сайн хамтран ажиллаж чадсан. Дагалдах ажлаа дуусгаад намайг яаж зохицуулах талаарх чуулганы шийдвэрийг тайван хүлээсэн. Ах намайг засуулж, харьцуулсныхаа дараа ч ажлаа үргэлжлүүлж, үүргээ биелүүлэх чадвартай байгаа юм байна, өөрийгөө жаахан ойлгож авсан байна гэж хэлнэ гэж би огт санаагүй шүү, тэгээд ах намайг үүргээ үргэлжлүүлэн биелүүлж болно гэсэн. Бас үүргийн биелэлт дэх зарим асуудлыг маань хэлж өгсөн. Намайг үүргээ үргэлжлүүлэн биелүүлж болно гэж ахын хэлэхийг сонсох тэр мөчид Бурханд талархъя гэдгээс өөр хэлэх үг олдоогүй юм даа. Үүнийг туулж, илчлэгдэж, яг голыг нь олсон ийм засалт харьцалт амссаны дараа би сатанлаг уг чанарынхаа талаар эцэст нь зарим нэг ойлголттой болсон гэдгээ мэдэрсэн. Гэхдээ маш их төлөөс төлсөн шүү. Үүрэгтээ би өөрийн завхарсан зан чанарт найдсан болохоор чуулганд хохирол учруулсан, тэгээд зарчмын дагуу шийтгүүлэх ёстой байсан. Гэхдээ Бурхан надад гэм бурууд минь үндэслэн хандахын оронд үүргээ үргэлжлүүлэх боломж олгосон. Бурханы гайхамшигт өршөөл, хүлцэнгүй байдлыг би өөрийн биеэр мэдэрсэн шүү!

Энэ туршлагын талаар эргээд бодох болгонд, үүрэгтээ өөрийн сатанлаг уг чанарт найдсанаас болж чуулганд хохирол учруулсандаа гэмшдэг. Бас “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм” гэх Бурханы үгтэй би бүрэн санал нийлж байна. Гэхдээ хамгийн гол нь Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт бол завхарсан хүн төрөлхтний төлөөх Бурханы хамгийн агуу хамгаалалт, хамгийн чин үнэн хайр гэдгийг мэдэрч байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих