Дураараа ажиллахын үр дагавар

2022-01-21

Жао Ян, Хятад

2016 онд би чуулганы удирдагчаар ажиллахаар сонгогдсон юм. Анх тэр үүргийг аваад, маш их дарамттай санагдсан, яагаад гэвэл би үнэнийг ойлгодоггүй, аливаа зүйлийн талаарх ойлголтгүй байсан учраас ах эгч нарыг асуудалд орох үед нөхөрлөлөөр яаж туслахаа сайн мэддэггүй байлаа. Бас тодорхой үүрэгт хүмүүс томилохдоо зарчмыг хэрхэн харгалзаж үзэхээ ч мэддэггүй учраас зарчим ойлгодог болохын тулд байнга Бурханд залбирч, үнэнийг эрж хайж байсан. Түүнчлэн аливааг сайн ойлгохгүй байх үедээ хамтран зүтгэгчдэд ханддаг байлаа. Яваандаа хүмүүс болон нөхцөл байдлыг үнэлэх чадвар минь сайжирч, ах эгч нарыг хувийн давуу тал дээр нь үндэслэн тохиромжтой үүрэгт томилж чаддаг болсон. Нэг удаа, цуг ажилладаг ах маань, сайн мэдээний багийн ахлагч Шиа эгчийг ажлаа хойш татаж байна гэж хэлээд, үүрэгтээ хоёрын хооронд юм хийж, үнэхээр идэвхгүй байгаа талаар нь надтай ярих гэж үзлээ. Тэгээд тэр эгчийг багийн ахлагчаас халах санал гаргасан. Би эгчийг сайн хэв чанартай, ажилдаа үнэхээр чадварлаг болохоор жаахан завхрал харуулж байгаа ч гэсэн нэмж жаахан туслалцаа авч, бага зэрэг өөрчлөгдөж чадвал тэр албан тушаалд байхад ямар ч асуудалгүй гэж дотроо бодлоо. Тийм болохоор Шиа эгчийн байдлыг илчилж, задлан шинжилж, эгчийг засаж, харьцсан юм. Хэдэн удаа нөхөрлөл хийсний дараа эгчийн үүрэгтээ хандах хандлага жаахан өөрчлөгдсөн нь харагдлаа. Эгч илүү их санаачилга гаргаж, бас мөс чанартай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа илүү чухал үүрэгт тушаал дэвшсэн. Үүний дараа би өөртөө үнэхээр додийж, “Миний санаа л зөв байж. Бид эгчийг халалгүй, Бурханы гэрт авьяаслаг хүнийг өсгөж хөгжүүлж чадсан нь сайн зүйл. Би дажгүй ялган таних чадвартай юм шиг байна” гэж бодлоо. Тэр үеэс хойш би тэр ахтай томилох, халах талаар хэлэлцэхээ больж, өөрөө илүү туршлагатай болохоор ямар ч асуудлыг ганцаараа зохицуулж чадна гэж бодсон. Хоёр жил нүд ирмэхийн зуурт л өнгөрч, би ч чуулганы ажлыг зохицуулахдаа улам бүр чадварлаг боллоо. Өөрийгөө аливааг сайн ойлгодог гэж бодоод, улам бүр биеэ тоож байсан.

Тухайн үед би тааруухан байдалд байгаагаа ухаардаггүй байлаа. Тэгтэл нэг өдөр удирдагчаас захидал ирж, манай чуулганы Жан эгчийг өөр чуулган дахь үүргээсээ халагдсаныхаа дараа эргэж ирсэн гэж хэллээ. Би эгчийг цуглаанд оролцуулахаар зохицуулалт хийх хэрэгтэй болсон юм. Жан эгч биеэ тоож, хүмүүсийг ихэрхүүгээр загнах гээд байдаг, бас таарамжтай байхад хэцүү хүн гэдгийг тэр эгчтэй харилцахдаа олж харсан гэдгээ бодож байлаа. Эгчийг үнэндээ өөрчлөгдөөгүй гэж би таамагласан. Төд удалгүй, манай чуулганд маш олон шинэ итгэгч нэгдэж байснаас үүдэн усалгааны үүрэг авах хүмүүс яаралтай хэрэгтэй болсон. Надтай хамт ажилладаг Лиу ах, Жан эгчтэй цуглаанд оролцсон гэж хэлээд, эгчийг халагдсанаасаа хойш өөрийнхөө талаарх бодит мэдлэгтэй болж, гэмшдэг болсон, тэгээд ч урьд нь шинэ гишүүдийг услаад, нэлээд үр нөлөөтэй байсан гэлээ. Эгчээр үргэлжлүүлэн өөрт нь эргэцүүлэл хийлгэж, үүний хажуугаар усалгаа хийлгэе, ингэвэл манай ажил саатахгүй гэж ах санал болгосон. Жан эгчийг санал болгохыг нь сонсмогцоо би үүнийг бүтэхгүй санаа гэж үзэн, тэр эгчийг ах үнэндээ мэдэхгүй байна, эгч үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэж бодсон. Эгч жаахан ойлголттой болсон тухайгаа л ярьсан, харин ах тэр эгчийг гэмшсэн гэж бодож. Надад ах үнэхээр ахархан ойлголттой, өчүүхэн ч ялган таних чадваргүй юм шиг л санагдаж байлаа. Тэгээд ахад, “Би Жан эгчийг мэднэ. Эгч бие тоож, хүмүүсийг ихэрхүүгээр зэмлэх гээд байдаг. Бас хамт ажиллахад хэцүү хүн юм байна лээ. Тэгээд ч, эгч үнэндээ өөрийгөө ойлгож авч, өөрчлөгдөөгүй, өөрчлөгдсөн бол халагдахгүй л байсан шүү дээ. Би эгчийг сайн тохирно гэж бодохгүй байна. Эгчид тэр үүргийг өгч болохгүй” гэж баттай хэллээ. Лиу ах цааш нь ярихдаа, “Бид хэт шаардлага өндөртэй байж болохгүй шүү дээ. Эгч жаахан биеэ тоодог ч гэсэн халагдсан энэ туршлагаар өөрийнхөө талаар үнэхээр олж мэдэж, хийсэн зүйлийнхээ төлөө гэмшиж чадсан. Одоо эгч даруу байдлаар ярьж, бусадтай дажгүй таарамжтай байгаа. Эгчийн биеэ тоосон байдалд өөрчлөлт гарсан. Бид хүмүүст зохистой хандах хэрэгтэй” гэсэн. Ахын тэгж хэлэхийг сонсоод жаахан унтууцсан. Ах тэр үүрэгт шинээр орсон учраас юу ярьж байгаагаа мэдэхгүй байна, ах зүгээр л надтай санал нийлэх хэрэгтэй гэж бодсон. Би илүү эрс байдлаар, “Жан эгчийн нөхцөл байдал тов тодорхой байна биш үү? Хүмүүсийн талаар би зүгээр ч нэг хайнга байдлаар шийдвэр гаргадаггүй, харин тэр үүрэгт эгч сайн тохирохгүй, эгчээр усалгаа хийлгээд хэрэггүй гэдэг нь харагдаж байна” гэж хариулсан. Намайг нэгмөсөн сэтгэл шулуудсан байгааг хараад Лиу ах нэмж юу ч хэлээгүй.

Хэсэг хугацаа өнгөрлөө. Усалгаа хийх хүмүүс дутагдаж байгаагаас үүдэн зарим шинэ итгэгч цаг тухайд нь хангалттай дэмжлэг аваагүй учраас цуглаанд ирэхээ больсон. Удирдагч юу болж байгааг харахаар ирээд, Жан эгчтэй ярилцахаар Лиу ахтай цуг явсан юм. Эргэж ирснийхээ дараа Лиу ах, “Бурханы гэрт усалгаа хийх хүмүүс яаралтай хэрэгцээтэй байна. Жан эгч өөрийнхөө талаар бодит мэдлэгтэй болж, гэмшиж, өөрчлөгдөхийг хүсэж байгааг бид харсан. Эгч халагдсан ч гэлээ хэзээ ч тийм айхтар юм хийгээгүй. Зүгээр л биеэ тоодог талтай болохоос үнэнийг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөж чадсан цагт өсөж хөгжиж болно шүү дээ. Бид хүнийг хэсэг хугацаанд хийсэн зүйлээр нь үүрд тодорхойлж болохгүй, харин тэдэнд гэмших боломж олгох хэрэгтэй. Бид энэ талаар ярилцлаа, тэгээд Жан эгч усалгааны үүрэг авах хэрэгтэй юм байна” гэсэн. Энэ албан тушаалд ах Жан эгчийг дахин санал болгохыг нь хараад би, “Түрүүчийн удаад би энэ талаар тов тодорхой хэлсэн, эгч тийм бага хугацааны дараа яаж өөрчлөгдсөн байж чаддаг юм бэ? Би удирдагчаар ажиллаад удсан, бас хүмүүсийг яаж үнэлэхээ мэднэ, тэгэхээр та миний үгэнд итгэвэл яасан юм бэ? Тэгснээр та буруутах учиргүй шүү дээ!” гэж бодлоо. Тэгээд байр сууриа үнэхээр эрс шийдэмгийгээр дахин тайлбарлатал өөрийнхөө санаатай яаж зөрүүдээр зууралдаж байгааг минь хараад, удирдагч надад, “Бид Жан эгчийг сайн мэдэж авсан. Эгчтэй ярилцаж, нөхөрлөлийг нь сонссон, эгч өөрийгөө эргэцүүлж, мэдэж авсан байна лээ. Тэгээд гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байна. Бид эгчээр үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй. Эгчид гэмших боломж олгох ёстой. Урьдын зан авирт нь үндэслэн хүмүүсийг тодорхойлж болохгүй. Та эгчийг биеэ тоосон гэж байна. Гэхдээ хэзээнээс Бурханы гэрт биеэ тоосон хүмүүст хөгжих боломж олгодоггүй байсан юм бэ? Жан эгч усалгааны ажилд сайн тохирно, бас одоо ингэх яаралтай хэрэгцээтэй байна. Та өөрийнхөөрөө гөжүүдэлж, эгчийг ашиглахгүй байх гэж зүтгэж байна. Энэ нь дураараа, дарангуй хэрэг биш үү?” “Чуулганд хүмүүсийн томилолт танаар дамжих хэрэгтэй. Тэд таны зөвшөөрөлгүйгээр үүрэг гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Та дэндүү биеэ тоож, өөртөө бардаж байна. Дураараа аашилснаар та Бурханы гэрийн ажлыг шууд саатуулж, авьяаслаг хүмүүс хөгжүүлэхэд саад болж байгаагаа харахгүй байна уу?” гэж хатуухан хэллээ. Удирдагч надтай энэ маягаар харьцсанд нь би гомдсон, гэхдээ бас үүнийг бага зэрэг эсэргүүцсэн юм. Өөрийгөө маш их туршлагатай, бас хүмүүсийг үргэлж сайн мэддэг байсан учир Жан эгчийн тухайд буруутсан байх аргагүй гэж бодсоор байлаа. Гэхдээ бүх хүн надаас санал зөрсөн учраас би үүний эсрэг зүтгээд байж чадаагүй. Иймээс дурамжханаар, “Эгч бага зэрэг өөрчлөгдсөн гэдгийг та хоёр хоёулаа харсан юм чинь усалгаа хийх боломж олгоё. Тэгээд болохгүй байвал сольё” гэлээ.

Гэртээ хариад, удирдагчид загнуулсан тухайгаа бодоод, үнэхээр тавгүйрхсэн. Удирдагчийн хэлсэн зүйлд үндэслэвэл, би ёрын мууг үйлдэж, Бурханы эсрэг ажиллаж байсан биш үү? Энэ нь үнэхээр ноцтой зүйл байсан юм. Гэхдээ, “Жан эгчийг тэр албан тушаалд томилохгүй гэх шийдвэрээ сайтар тунгаасан даа, гэтэл яагаад тэд миний талаар тэгж хэлсэн юм бол? Би яг хаана нь буруутчихав?” гэж дараа нь бодлоо. Тэгээд эрж хайн Бурханд залбирч, “Бурхан минь, миний талаарх энэ эгчийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Би үүн дээр өөрийгөө яаж ойлгох, үнэний аль талд орохоо мэдэхгүй байна. Намайг замчлаач дээ” гэлээ. Залбирсныхаа дараа Бурханы ийм үг уншсан юм: “‘Дур зоргоороо, хөнгөн хуумгай’ байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, асуудалтай тулгарах үедээ огт бодож тунгаалгүй, өөр хэний ч хэлсэн зүйлийг тоолгүй, өөрийнхөө бодсоноор үйлдэхийг хэлдэг. Хэн ч чамайг сэнхрүүлж чадахгүй, хэн ч бодлыг чинь өөрчилж чадахгүй болохоор чамд өчүүхэн төдий ч нөлөөлж чаддаггүй; чи хөдөлшгүй байр суурь баримталж, бусдын хэлж байгаа зүйл ортой байлаа ч үл сонсон, өөрийн арга замыг зөв гэж итгэдэг. Зөв байлаа ч гэсэн чи бусдын санал зөвлөгөөнд анхаарал хандуулах ёстой бус уу? Гэсэн ч чи анхаарал хандуулдаггүй. Бусад хүмүүс чамайг гөжүүд гэдэг. Хэр гөжүүд вэ? Арван шар ч чамайг татаж чадахааргүй маш гөжүүд—үнэн улаан нүүрэн дээр нь байхад хүртэл олж хардаггүй асар их гөжүүд, биеэ тоосон, туйлын дур зоргоороо. Тийм гөжүүд байдал нь дураараа байдлын түвшинд очдог бус уу? Чи юу хүссэнээ хийж, хийе гэж бодсон болгоноо хийж, хэний ч үгийг сонсдоггүй. Чиний хийж байгаа юм үнэнтэй нийцэхгүй байна гэж хүн хэлбэл чи: ‘Үнэнтэй нийцэлтэй ч бай, үгүй ч бай хамаагүй би хийхдээ л хийнэ. Үнэнтэй нийцдэггүй бол би чамд ийм, тийм шалтгаан хэлж, эсвэл ийм тийм байдлаар зөвтгөнө. Чамайг үгэндээ оруулна. Би шийдсэн’ гэж хэлнэ. Бусад нь, чиний хийж байгаа зүйл үймүүлж, ноцтой үр дагаварт хүргэнэ, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохиролтой гэж хэлж болох ч чи тэднийг анхааралгүй, илүү их учирлаж, ‘Чамд таалагдсан ч, таалагдаагүй ч би үүнийг хийнэ. Би ингэж хийхийг хүсэж байна. Чиний шал буруу, миний түмэн зөв’ гэж хэлнэ. Үнэхээр л чиний түмэн зөв байж, ямар ч ноцтой үр дагавар гарахгүй байж магад—гэхдээ чи ямар зан чанар илчилж байна вэ? (Биеэ тоосон.) Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа, хөнгөн хуумгай байх магадлалтай бус уу?(Бурханы нөхөрлөл). “Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй, бага залуу, эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн байдаг. Бурхан энэ хүмүүсийг уг чанар-мөн чанараараа муу ч биш, хорлонтой ч биш гэж үзэж магадгүй; тэд ердөө л бага зэрэг мунхаг, хэв чанараар дулимаг юм уу нийгмээс болж хэтэрхий их бохирдсон байдаг. Тэгээд үнэн-бодит байдалд ороогүй тул зарим нэг мунхаг зүйл хийхгүй, мэдлэггүй үйлдэл хийхгүй байхад хэцүү байдаг. Гэвч Бурханы өнцгөөс бол ийм асуудлууд чухал биш; Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг л хардаг. Хэрэв тэд үнэн-бодит байдалд орохоор сэтгэл шулуудан, зөв чиглэлд явж байгаа бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, хүлээж, орох цаг хугацаа, боломж бололцоог тэдэнд олгож байдаг. Бурхан тэднийг ганц цохилтоор цохин унагадаг юм биш, мөн нэгэнтээ үйлдсэн гэм бурууг нь шүүрэн аваад, тавьж явуулахаас татгалздаг ч юм биш; Тэрээр хүмүүст хэзээ ч ингэж хандаж байгаагүй. Тийм болохоор, хэрэв хүмүүс бие биедээ ийм маягаар хандвал энэ нь завхарсан зан чанарыг нь харуулдаг бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи тэдгээрийг хэрхэн туулахаа мэдэх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Бурханы үгийн илчилсэн зүйлд үндэслээд би өөрийгөө эргэцүүлж эхэлсэн. Би өөрийгөө хүмүүс томилох ерөнхий туршлагатай, зарчмыг ойлгодог гэж боддог байсан юм. Ялангуяа миний сонгосон хүн үүрэгтээ амжилт гаргахыг хараад үнэндээ өөрийгөө ялган таних чадвартай, гярхай гэж бодсон. Тэгээд үүнийг далим болгохыг хүсэж, өөртөө маш их бардаж, өөр хэний ч саналыг сонсоогүй. Лиу ах Жан эгчийн нөхцөл байдлын талаар бодит ойлголттой болж, эгчийг халагдсанаасаа хойш үнэхээр өөрийгөө мэддэг болсон, гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байгаа гэж хэлээд, хүмүүст эрх тэгш ханд гэж намайг шавдуулахад нь би зүгээр л ахыг сонсохоос татгалзсан. Урьд нь эгч хэрхэн харагдсанд үндэслээд л эгчийг боогдуулж, биеэ тоосон, үнэнийг эрэлхийлдэггүй, өөрчлөгдөөгүй учраас усалгааны үүрэг авч болохгүй гэж бодсон. Гэвч үнэндээ Бурхан хэзээ ч тийм юм хэлээгүй шүү дээ. Бурханы гэр аливааг хэзээ ч тийм маягаар зохицуулдаг байгаагүй. Үнэний үзэгдлийг ойлгох чадвартай, усалгааны үүрэгт үр дүн гаргаж чадаж байгаа цагт тийм хүмүүсийг хөгжүүлж, сургаж болдог. Үнэхээр ноцтой гэм буруу үйлддэг хүмүүсийг ч Бурханы гэр хэзээ ч шуудхан яллаж байгаагүй. Хэрвээ тэд үнэнийг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө эргэцүүлж, буруу хийсэн зүйлдээ гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байгаа бол Бурханы гэр тэднийг үргэлжлүүлэн өсгөж хөгжүүлж, ашиглаж болдог. Ямар ч завхарсан зан чанар харуулсан бай, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх юу ч хийсэн бай ёрын муу хүн юм уу антихрист биш байгаа цагт тийм хүмүүст Бурхан үүрэг гүйцэтгэж, аль болох их сурч боловсрох боломж олгоно. Энэ нь Бурханы хайр, аврал юм. Би Бурханы зан чанарыг болон Бурханы гэрт хүмүүст хэрхэн хандах зарчмыг ойлгодоггүй байж. Тэгээд Жан эгчийн давуу талыг олж харалгүй зүгээр л урьд нь харуулсан завхралыг нь тавьж явуулахаас татгалзаж, эгчийг дур зоргоороо тодорхойлон, усалгааны үүрэгт томилохоос татгалзаж байж. Үүнээс үүдээд шинэ итгэгчид цаг тухайд нь усалгаа авалгүй, Бурханы гэрийн ажил саатсан. Энэ нь ёрын мууг үйлдсэн явдал биш үү? Би харуусал дүүрнээр Бурханы өмнө очоод, “Бурхан минь, би маш их биеэ тоож, өөртөө барддаг. Цаашид үүрэгтээ дураараа баймааргүй байна. Би гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байна” гэж залбирлаа.

Дараагийн удаад Жан эгчтэй цуглаанд оролцож байгаад эгч өөрийнхөө талаарх эргэцүүлэл, мэдлэгээ хэлэлцэхийг нь сонсоод маш бодитой байдлаар үнэнхүү гэмшсэн гэдгийг нь олж харсан. Тэгээд би бүр ч их ичиж, буруутайгаа мэдэрлээ. Жан эгч усалгааны үүрэг авсныхаа дараа зүтгэл гаргаж, үүрэгтээ хариуцлага хүлээж, эгчийн усалсан ах эгч нар ахиц гаргасан. Дараа нь эгч хэд хэдэн чуулганы усалгааны ажлыг удирдахаар тушаал дэвшсэн. Эгч үүргээ хэр сайн хийж байгааг хараад би бүр ч их ичсэн шүү. Хэр их биеэ тоож, эгчийг зүгээр л дураараа тодорхойлж, эгчийг үүрэгт томилохоос татгалзан, Бурханы гэрийн ажлыг хойш татаж байснаа үзэн ядсан. Би үнэнийг эзэмшдэггүй, аливааг ойлгодоггүй гэдгээ ухаарсан юм. Өөрийн бүх туршлагаас зарим нэг арга барил, дүрмийг ойлгосон ч зүгээр л тэдгээрт найдсанаар чуулганы ажлыг сайн хийх аргагүй юм байна лээ. Тэр явдлын дараа, би үүрэгт хүн томилоход илүү болгоомжтой ханддаг болсон, бас дураараа зан минь дахин цухалзаж, эцсийн шийдвэр гаргамаар байх үед заавал залбирч, өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлж, бусад бүх хүний хэлэх гэсэн үгийг сонсдог байлаа.

Энэ хэрэгжүүлэлтэд бага зэрэг орсон гэж бодож байтал гайхмаар нь, дараа нь болсон нэг зүйл намайг дахин илчилсэн юм. Зургаан сарын дараа, чуулганы ерөнхий хэрэг эрхэлсэн хоёр гишүүний гэр бүлийнхэн нь саад хийгээд, тэр хоёр үүргээ гүйцэтгэхээр ирж чадахгүй байлаа. Тэдний орлох хүмүүс яаралтай хэрэгтэй байсан юм. Би үүнийг судлаад хариуцлагатай, бас янз бүрийн нөхцөл байдлыг аргалж чадсан хоёр эгч олсон ч тэр хоёр аюулгүй байдлын эрсдэлтэй байлаа. Гэхдээ тэд орон нутагтаа үүрэг гүйцэтгэхгүй юм чинь тийм үүрэг өгөхөд ямар ч асуудал байх учиргүй гэж бодсон. Бидэнд үнэхээр илүү олон хүн хэрэгтэй байлаа. Тэгээд илүү сайн тохирох хүн олдоогүй учир тэднийг түр зуур ашиглаж байгаад, илүү дээр хүн олдохоор сольё шийдсэн юм. Чуулганы ерөнхий хэргийг Жао эгчээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Лиу ахад хэлтэл, ах хариуд нь, “Бид хүмүүсийг сонгохдоо заавал зарчмыг дагах ёстой. Аюулгүй байдлын асуудалтай байгаа бол тэд чуулганд ажиллаж болохгүй. Жао эгч энэ үүрэгт сайн тохирно гэж би бодохгүй байна. Бид зарчмын дагуу явах хэрэгтэй” гэлээ. Ах санал нийлэхгүй байгааг хараад би, “Гэхдээ бидэнд яаралтай хэрэгцээ байгаа биз дээ? Та дэндүү аймхай загнаж байгаа юм биш үү? Тэр газрынхан эгчийг итгэгч гэж сайн мэддэг нь үнэн, гэхдээ цагдаа нар эгчийг хянаж шалгадаг байснаас хойш олон жил өнгөрлөө. Тэгээд ч эгч эр зоригтой, мэргэн ухаантай. Эгчийн тийм гэдгийг би мэднэ. Миний бодлоор, одоохондоо бидэнд түүнээс дээр хүн алга. 10 гаруй хонож байгаа ч энэ үүргийг хариуцах хүн олдсонгүй. Бид үүрэгтээ сохроор дүрэм дагаж болохгүй” гээд, ахтай санал зөрлөө. Ах миний хэлэхийг сонсчхоод, “Эрсдэлтэй хүнийг үүрэгт томилох нь зарчмыг зөрчиж байна. Бид аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой” гэж зүтгэсэн. Би ахын хэлж байгаа юмыг огт хайхралгүй, Жао эгчийг ашиглана гэж зүтгэсэн юм. Дараа нь, би бас аюулгүй байдлын эрсдэлтэй Лиу эгчийг захиа хүргэлтэд ажиллуулахаар зохицууллаа. Удалгүй Коммунист Нам оршин суух бүртгэл шалгах нэрийдлээр итгэгчдийг мөрдөж эхэлсэн юм. Жао эгч Бурханд итгэдгээрээ зартай байсан учир үнэмлэхээ үзүүлж болохгүй байсан болохоор түрээсэлж байсан газраасаа ирж явж байгаа нь сэжиглэгдэж, ажиглалтад орсон. Дараа нь эгчтэй холбоо барьж байсан, чуулганы асуудал зохицуулдаг өөр нэг хүн бас үүнд татагдан орж, ажиглалтад орсноос үүдээд өөр хэд хэдэн чуулганы холбоо харилцааны шугамд энэ нь нөлөөлсөн юм. Бүх хүн 20 гаруй хоногийн туршид холбоо тасарч, зарим яаралтай ажил зогсонги байдалд орсон. Тэр ч бүү хэл хэрэг явдлын хор уршгийг зохицуулах зарим ажлыг ч дуусгаж чадаагүй.

Удирдагч энэ талаар дуулаад, аюулгүй байдлын эрсдэлтэй хүнийг томилно гэж зүтгэж байсныг минь мэдээд надтай маш хатуу харьцсан: “Та дахиад л биеэ тоож, дураараа аашилж байна. Та үүрэгтээ дандаа дураараа байж, зарчмын эсрэг явдаг. Энэ удаад, энэ чинь Бурханы гэрийн ажилд ноцтой хохирол учрууллаа. Агуу улаан луу хийхийг хүсдэг ч, дангаараа хийж чаддаггүй зүйлийг нь та хийж. Энэ чинь Сатаны гар хөл болж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, бусниулж байгаа хэрэг биш үү? Засардаггүй зан авирт тань үндэслээд, бид таныг үүргээс тань халахаар шийдсэн” гэлээ. Үүнийг сонсоод үнэхээр нүүрэн дундуур алгадах шиг болж, мэл гайхаж орхисон. Би ч, “Ингээд өнгөрлөө. Би асар том ёрын мууг үйлдлээ. Үүнд татагдан орсон ах эгч нар баривчлагдвал яана? Тэгвэл би үнэхээр аймшигтай зүйл хийсэн хэрэг” гэж бодсон. Энэ талаар бодох тусмаа улам их айсан. Тэгээд буруутай гэдэгтээ шаналлаа. Зүрх зүсэгдэх шиг болж, юу ч хийх урам зориггүй болсон шүү. Өдрөөс өдөрт ийм шаналал дунд амьдарч, Бурханд залбиран, буруу юм үйлдсэн гэдгээ ахин дахин хүлээж байлаа: “Бурхан минь, би дэндүү биеэ тоосон, ихэрхүү юм байна. Миний дураараа байдал Бурханы гэрийн ажилд асар их хохирол учрууллаа. Надад оноох гэсэн шийтгэлийг тань хүлээн зөвшөөрөхөд би бэлэн байна. Тэр ах эгч нарыг л баривчлагдахаас хамгаалаач дээ” гэсэн. Тэр чуулганы гишүүд амжиж шилжээд, баригдаагүй гэдгийг би дараа нь олж мэдсэн. Тэгээд эцэст нь санаа амарч чадсан даа.

Үүний дараа, би өөрийгөө эргэцүүллээ. Яагаад би дандаа үүрэгтээ тийм дураараа байсан юм бол? Энэ нь үнэндээ хаанаас гаралтай байв? Би, “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна” гэх Бурханы үгээс ингэж уншсан: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Үүрэгтээ удаа дараа дур зоргоороо аашилсан минь биеэ тоож, өөрийгөө чухалчилдаг уг чанарт хянуулснаас үүдэлтэй гэдгийг Бурханы үгээс олж харсан. Тиймэрхүү уг чанартайгаар, би өөрийн эрхгүй л ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг байж. Би үүнд хянуулж байсан учир өөрийгөө хэт их юманд бодож, би бусад бүх хүнээс дээр, хэнээс ч илүү миний зөв, иймээс би чуулганы асуудалд эцсийн шийдвэр гаргах ёстой гэж үздэг байж. Нэг юман дээр сэтгэл шулуудах юм бол үүнийг өөр ямар ч байдлаар харахаас татгалзаж, хэнийг ч сонсдоггүй байсан. Тэр ч бүү хэл өөрийнхөө санааг үнэний зарчим мэтээр хүмүүсээр дуулгавартай дагуулахыг хүссэн. Тэр хоёр эгч аюулгүй байдлын эрсдэлтэй, тухайн үүргийг биелүүлэх учиргүйг мэдэж байсан, тэгээд өөрөө энэ талаар эргэлзэж байсан хэрнээ өөрийгөө хойш тавьж, Бурханы хүслийг эрж хайж ер чадаагүй. Би өөр хэний ч анхааруулгыг сонсолгүй, Ариун Сүнсний зэмлэл, удирдамжийг үл хайхарсан юм. Аюултай хоёр хүнийг том толгойлон шууд томилчхоод Бурханы гэрийн ажилд үнэхээр ноцтой хор хөнөөл учруулж байж. Би үнэнийг эрж хайхыг өчүүхэн ч болов хүссэн бол, Лиу ахын саналыг сонссон сон бол тийм аймшигтай үр дагавар гарахгүй байх байлаа. Энэ бүхнийг ухаараад маш их харамсаж, өөрийгөө буруутгаж, биеэ тоосон, дураараа байдлаа үзэн ядсан юм. Коммунист Нам Бурханы ажлыг хорлох гэж зогсолтгүй хичээн, Бурханы сонгосон хүмүүсийг дарлаж, баривчлах гэж элдэв янзын арга хэрэглэдэг. Гэтэл би зарчмыг дураараа зөрчиж, аюултай хүмүүсийг үүрэг гүйцэтгэхэд томилохоор шийдэн, үүний улмаас бусад чуулганы гишүүд ажиглалтад ороход хүрсэн. Энэ нь Сатаны төлөө дам байдлаар ажиллаж, Бурханы ажлыг бусниулахад Коммунист Намын гар хөл болж байсан явдал бус уу? Бурханы халамж, хамгаалалтгүйгээр тэр ах эгч нар аягүй бол баривчлагдаж, хоригдох байсан. Тэгвэл би үнэхээр үлэмж их ёрын мууг үйлдэх байж. Ингэж бодоод улам бүр айсан шүү. Чуулган надад удирдагчаар ажиллах боломж олгосон, ингэснээр намайг үнэнийг хэрэгжүүлж, аливааг зарчмын дагуу хийж, ах эгч нарыг зохих албан тушаалд нь томилох зохицуулалт хийгээсэй гэж Бурхан хүссэн. Тэгснээр тэд давуу талаа ашиглаж, өөрсдийн сайн үйлийг бэлдэж чадах байсан. Гэхдээ би удирдагчийн хувьд жаахан туршлагатай болбол онцгой хүн болсон гэсэн үг гэж бодсон. Би бусад хүнийг нэг их бодоогүй, бас зүрх сэтгэлд минь Бурхан байгаагүй. Би бүр Бурханы гэрийн үнэний зарчмыг ч нухацтай хүлээж авалгүй, юу хүссэнээ л хийдэг байж. Би дэндүү их биеэ тоон, хамаг эрүүл ухаанаа алдсан байж. Чуулганаас хөөгдсөн тэр бүх антихристийн талаар бодлоо. Тэд Бурханд басамжлалтай хандаж, Бурханы гэрийн үнэний зарчмыг үл хайхран, хэт их биеэ тоосон. Үүрэгтээ дарангуй, дур зоргоороо байж, Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлсэн. Эцсийн эцэст тэд маш их ёрын мууг үйлдээд чуулганаас хөөгдсөн шүү дээ. Би биеэ тоосон зан чанараа шийдвэрлэхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт антихристийн замаар орж, Бурхан намайг таягдан хаяна гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би биеэ тоосон уг чанарынхаа дагуу амьдарна гэж бодохоос айсан. Хэдийгээр би тийм үлэмж их ёрын мууг үйлдсэн ч Бурханы гэр бас намайг хөөлгүй, үүргээс минь л халсан байсан. Бурхан бүр намайг үгээрээ гэгээрүүлж, замчилж, өөрийгөө эргэцүүлж, мэдэх, гэмшиж, өөрчлөгдөх боломж олгосон юм. Би Бурханы хайрыг үнэхээр мэдэрч чадсан, бас маш их харамссан. Тэгээд гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн гэдгээ мэдэрсэн. Дараа нь, өөрчлөгдөхийн тулд хэрэгжүүлэлт болон хэрхэн орох талаар мөс чанартайгаар эрж хайж эхэлсэн.

Би Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Тэгвэл дур зоргоороо, хөнгөн хуумгай байдлаа чи хэрхэн шийдвэрлэх вэ? Чамд нэг санаа байлаа гэхэд чи түүнийгээ бусдад хэлж, энэ асуудлын талаар юу гэж бодож, итгэдгээ хэлж, дараа нь энэ талаар хүн бүртэй хэлэлцдэг. Эхлээд чи өөрийнхөө үзэл бодлыг тодруулж, үнэнийг эрж хайж чадна; энэ бол дур зоргоороо, хөнгөн хуумгай зан чанарыг ялан дийлэхийн тулд хэрэгжүүлэх эхний алхам юм. Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед хоёр дахь алхам тохиолддог—дур зоргоороо, хөнгөн хуумгай авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч гэсэн чи зүтгээд байх ёсгүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг Бурханаар илчлүүлж, хэлүүлнэ. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг. Бурхан хүмүүсийг үйл явцын дагуу гэгээрүүлдэг бөгөөд энэ нь заримдаа зүгээр л хандлагыг чинь дэнсэлдэг. Хэрэв чи гөжүүдээр өөрийгөө зөвтгөдөг бол Бурхан чамаас царайгаа нууж, чамд хаагдмал болно; Бурхан чамайг ил болгож, заавал мухардалд оруулна. Нөгөө талаар, хэрвээ хандлага чинь зөв зүйтэй, өөрийнхөөрөө зүтгэдэг ч үгүй, өөрийгөө зөвтгөдөг ч үгүй, дур зоргоороо, хөнгөн хуумгай бус, харин үнэнийг эрж хайж, хүлээн авдаг хандлага бол бүлэгтэй нөхөрлөх үед Ариун Сүнс та нарын дунд ажиллаж эхэлдэг бөгөөд магадгүй хэн нэгний үгээр дамжуулан чамайг ойлголтод хөтөлнө. Заримдаа Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ асуудлын голыг ердөө л хэдхэн үг, хэллэгээр ойлгуулдаг. Чи тэр хоромд, зууралдаж байсан зүйлийнхээ алдаатайг ухаарч, үүний зэрэгцээ үйлдэх хамгийн зохистой арга замыг ойлгодог. Тийм түвшинд хүрснээр хүн ёрын мууг үйлдэн, буруу замаар алхаж, алдааны үр дагаврыг үүрэхээс амжилттайгаар зайлсхийсэн байдаг уу? Яаж ийм зүйлд хүрдэг вэ? Дуулгавартай дагаж, эрж хайдаг зүрх сэтгэлээр үүнд хүрдэг. Үүнд хүрч чадсан цагт чи эцэстээ зүй зохистой үйлдэх бөгөөд Бурханы хүслийг хангасан байх болно(Бурханы нөхөрлөл). Үүнийг уншсаныхаа дараа, биеэ тоосон, дураараа занг шийдвэрлэхийн тулд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайх хандлагатай байх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Аливаа зүйл тохиолдох үед би өөрийнхөөрөө зүтгэж болохгүй, харин бусадтай аливааг хэлэлцэх хэрэгтэй. Хэн нэгэн өөр саналтай байвал үүнийг нь эхлээд хүлээн зөвшөөрч, дараа нь Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Би ах эгч нартай эвтэй хамтран ажиллах ёстой. Энэ нь Бурханы удирдамжийг олж авах зам юм. Өөрийн бодолтой зөрүүдээр зууралдвал Ариун Сүнсний ажлыг олж авах аргагүй. Би юу ч ойлголгүй, үүрэгтээ хор хөнөөлтэй байх болно. Би биеэ тоосон уг чанартай, бас зүрх сэтгэлд маань Бурханы эзлэх орон зай байгаагүйгээс үүдэн тийм том ёрын мууг үйлдсэн гэдгээ тунгаалаа. Энэ нь бүх зүйл дээр эзэрхэж, ноёрхохыг хүсэн, бусадтай цуг сайн ажиллаагүйгээс үүдсэн. Үүнийг ухаараад би аливаа зүйл тохиолдох үед тэгтлээ гөжүүдлэхээ больж, бусадтай илүү их эрж хайж, зөвлөлдье гэж чимээгүйхэн сэтгэл шулуудлаа. Тэгээд хэний санаа үнэний зарчимд нийцтэй байна, түүнийг сонсохоор болсон.

Дараа нь, чуулган намайг усалгааны багийн ахлагчаар ажиллуулахаар томилсон юм. Би үнэхээр талархаж, тэр үүргийг нандигнасан. Бүтэлгүйтлээсээ заавал сургамж авч, биеэ тоосон уг чанараасаа болж дахиад дураараа аашилж болохгүй гэж өөртөө цаг ямагт анхааруулж байлаа. Асуудал гарах үед би ах эгч нарт хандан, аливааг хамтдаа хэлэлцдэг болсон. Нэг удаа удирдагчаас захиа ирж, усалгааны үүрэг хийхэд тохирох хүмүүс олох хэрэгтэй байна гэлээ. Үүнийг судлаад, Су эгч сайн тохирох мэт санагдсан юм. Гэхдээ бусдын үнэлгээнээс үзэхэд эгч биеэ тоосон уг чанартай, ах эгч нарын санал, тусламжийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор би эгчийг үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй юм чинь хөгжүүлэх учиргүй хүн байна гэж бодлоо. Дараа нь би дахиад л хүнийг дураараа тодорхойлж байна гэдгээ ухаараад, Бурханы хэлсэн нэг зүйлийг санасан: “Эцсийн шийдвэр гаргахгүй байх нь хүмүүс өөрийгөө зөвтгөхгүй байгаагийн илрэл бөгөөд шахаж шаардахгүй байх нь хүмүүс ухаалаг байгаагийн илрэл юм; үүнээс гадна, хэрвээ чи дуулгавартай байж чаддаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Би дахиад эцсийн шийдвэр гаргана гэж зүтгэж болохгүй, харин үүнийг хамт ажилладаг ахтайгаа зөвлөлдөөд, юу гэхийг нь сонсох ёстой гэдгээ мэдэж байсан. Тэгээд ахад байр сууриа тайлбарлатал хариуд нь ах, “Эдгээр үнэлгээнд үндэслэвэл, Су эгч үнэхээр биеэ тоосон юм шиг байна, гэхдээ энэ бүгд эгчийн урьд нь илчилсэн завхралд үндэслэсэн байгаа нь анзаарагдлаа. Эгч өөрийгөө мэддэг болсон эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Авьяаслаг хүнийг боогдуулах учиргүй, иймд эгчээр өөрийнх нь талаар эргэцүүлэл бичүүлье, тэгээд эгчтэй ойр холбоотой байгаа ах эгч нарын санал бодлыг асууя. Энэ бүгдийг авч үзээд, эгч энэ үүрэгт сайн тохирох эсэхийг харж болох юм. Ийм арга барил илүү дээр байх” гэлээ. Ахын санал үнэний зарчимд нийцэж байх шиг санагдсан. Би зөвхөн хэдэн ах эгчийн саналд үндэслээд эгчийг хөгжүүлэхэд тохиромжгүй хүн гэж тодорхойлох юм бол дэндүү яаруу хэрэг болно. Эгч ямаршуу биеэ тоосон байдалтайг харах хэрэгтэй. Үндэслэлгүй, сохроор биеэ тоож, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалздаг бол эгч тэр үүргийг үнэхээр авах ёсгүй. Хэрвээ эгч хэв чанартай ч жаахан биеэ тоодог байсан, тэгээд засуулж, харьцуулсны дараа өөрийнхөө талаар олж мэдэж, өөрчлөгдөж чадсан бол энэ нь хэвийн завхрал илчилж байгаа хэрэг. Бас эгчийн талаар тэгж хэлсэн хүмүүс бүгд урьд нь эгчтэй ажилладаг байсан болохоор одоо эгчтэй холбоотой байгаа хүмүүс юу гэхийг харах хэрэгтэй байсан. Илүү өргөн хүрээнд авч үзэх нь илүү оновчтой байх байлаа. Бид Су эгчийн өөртөө хийсэн эргэцүүлэл болон бусад ах эгчийн үнэлгээг хүлээн аваад, эгч зарим нэг хэрэгжүүлэлт, оролт хийсэн, үнэнийг эрэлхийлдэг хүн гэдгийг олж харсан. Тэгээд эгчийг тэр усалгааны үүрэгт санал болгосон доо. Тэр цагаас хойш би тодорхой нэг үүрэгт хүн сонгох хэрэг гарах үед биеэ тоосон байдлаар шууд л юу хүссэнээ хийж, дангаараа шийдвэр гаргалгүй эрж хайж, бусдын саналыг сонсох хандлага баримталдаг болсон. Би бас залбирч, үнэний зарчмыг эрж хайдаг. Ингэж хэрэгжүүлснээр амар тайван, эргэлзээнээс ангид байгаагаа мэдэрдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ачаар л би ийм өөрчлөлтөд хүрч чадсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих