Бага залуу хэдий ч хөнгөн хийсвэр байхаа болилоо

2021-01-23

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ хүн Бурханы ажлыг туулахдаа хүний төрхтэй нэгэн болж өөрчлөгдөхийг хүсвэл Бурханы үгийн илчлэл, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой бөгөөд эцэст нь өөрчлөгдөж чадна. Энэ бол зам билээ. Ажил ийм байгаагүй бол хүмүүс ер өөрчлөгдөх аргагүй байх байв. Үүнийг ингэж бага багаар хийх ёстой. Хүмүүс шүүлт, гэсгээлт болон байнгын засалт, харьцалтыг туулах ёстой. Хүмүүсийн уг чанарт ил болсон зүйлс илчлэгдэх ёстой. Энэ зүйлс илчлэгдэж, эдгээрийг тодорхой ойлгосны дараа хүмүүс зөв замаар алхаж чадна. Хэсэг хугацаанд туршлагажиж, зарим үнэнийг ойлгосны дараа л тэд босож зогсох бага зэрэг итгэлтэй болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарын нийтлэг байдал болон ялгааг ойлгох нь”). Одоо би өөрийнхөө туршлага, ойлголтын талаар нөхөрлөе.

Би 5 настайдаа ятга сурч эхлээд, хөгжмийн сургуульд ятгыг үндсэн мэргэжлээ болгон сурсан юм. Бурханд итгэж эхэлснийхээ дараа, Бурханы гэрийн зарим видеонд ятга хөгжмийн ноот хэрэгтэй байгааг хараад маш их догдоллоо. “Хэрвээ нэг өдөр энэ үүргийг хийх боломж олдвол авьяасаа зохих ёсоор нь ашиглаж, Бурханыг магтахын тулд сайхан хөгжим хийж чадна” гэж бодсон.

Бага залуу хэдий ч хөнгөн хийсвэр байхаа болилоо

2019 оны 5-р сард тэр үүргийг эцэст нь авлаа. Анх тэр бүлэгт нэгдээд хоёр эгчтэй уулзах үедээ, “Энэ хүмүүс авьяасаараа сонгогдсон, гэхдээ миний чадвар гарцаагүй тэднийхээс дээр байж таарна” гэж бодсон. Дараа нь тэднийг таньдаг болчхоод, хэн хэн нь мэргэжлийн хөгжмийн онол судлаагүй гэдгийг олж мэдсэн, бас тэр хоёр хоёулаа надаас илүү ихийг сурмаар байна гэсэн юм. Үүнийг сонсоход сайхан санагдсан шүү. “Би маш олон ах эгчийн дундаас энэ бүлэгт сонгогдсон, бас хамтарч байгаа эгч нараасаа илүү ихийг мэддэг, тэгэхээр миний чадвар шилдэг нь байж таарна!” гэж бодлоо. Дараа нь тэр хоёр эгчийн нэг нь надад, “Хэд хоногийн дараа өөр нэг эгч бүлэгт нэгдэнэ, тэр эгч 10-р түвшний ятгачин гэж сонссон, та аль түвшнийх вэ?” гэлээ. Надад сүрхий санагдаагүй болохоор “Ямар түвшнийх байх нь огт хамаагүй. Энэ миний үндсэн мэргэжил байсан, бас хэн болохын минь нэг хэсэг. 10-р түвшнийх байлаа гээд яах юм бэ? Мэргэжлийн хүнд бол түвшин ямар ч ач холбогдолгүй” гэж бодлоо. Тэгээд тэр эгчид, “Би мэргэжлийн хүн” гэж бахархалтайгаар хэлсэн. Хэд хоногийн дараа Мин эгч ирлээ. Тэр эгч 10-р түвшний шалгалтад тэнцсэнийхээ дараа 10 гаруй жил ятга тоглоогүй гэсэн юм. Тэгэхээр нь, “Энэ бүлэгт би л ганц мэргэжилтэн нь юм шиг байна. Цаашдаа та бүгдэд яг хэр сайн гэдгээ харуулна даа” гэж бодсон. Дараа нь, би нэг дууг 2-3 хоногт зохиож дуусгаж чаддаг байхад эгч нар маань хөгжмийн үндсэн онолд суралцсаар байгаа нь анзаарагдсан. Заримдаа тэдний толгой бүрмөсөн эргэж, би тэднээс давуугаа мэдэрдэг байлаа. Мэргэжлийн түвшинд суралцсан минь намайг үнэхээр онцгой болгож байх шиг санагдсан. Ялангуяа тэд дуу зохиож чадахгүй, алдаа гаргаж байгааг хараад сурахад нь туслахдаа багш шиг аашилж эхлэх нь зүй ёсны хэрэг мэт санагдсан юм.

Нэг удаа дуу зохиож байтал нөгөө өрөөнд нэг хүн ятга тоглож байгаа нь гэнэт сонсогдлоо. Мин эгч сургуулилж байгаа нь тэр гэдгийг мэдэж байсан ч сэтгэлд өөрийн эрхгүй басамжлал төрөхийг мэдэрсэн. “Мин эгч үнэхээр ятга тоглоогүй дэндүү уджээ. Муу тоглох юм аа…” гэж бодогдсон юм. Тэгээд тэр чимээг тэсвэрлэх гэж үзсэн ч хэсэг хугацааны дараа үнэхээр тэвчээр алдарсан болохоор эгч дээр очоод, “Та бүгдийг нь хөггүй тоглоод байна шүү дээ! Ер нь яаж 10-р түвшний шалгалтад тэнцсэн юм бэ?” гэж хэллээ. Эгч ичсэндээ царай нь дорхноо улайгаад, “Тоглоогүй дэндүү удсан болохоор бэлтгэл дутаад байгаа юм. Энэ хэсгийг яаж тоглохыг та заагаад өгч болох уу?” гэж сандарсан байртай хэллээ. Би эгч рүү зэрвэсхэн хараад, “Тоглоогүй үнэхээр удсан байж таарах нь ээ!” гэж хэлсэн. Эгч толгой гудайлган, юу ч хэлээгүй болохоор би жаахан буруутайгаа мэдэрлээ. Тэгээд эгчдээ ингэж хандах ёсгүй байх гэж бодсон. Гэхдээ би сургуульд байхдаа өөрөөсөө дүү хүүхдүүдтэй үүнээс ч ширүүн ярьдаг байсан болохоор эгчтэй тийм ч муухай өнгөөр яриагүй гэж бас бодлоо. Тэгээд сууж, эгчид тоглож үзүүлчхээд, “Яг миний үзүүлснээр тогло, тэгвэл болчихно” гэж хэлсэн. Дараа нь эгч суугаад тоглох үедээ гар хуруу нь хөшүүн харагдаж, сандарсан байртай байлаа. Тэгээд хэдхэн ноот тоглосныхоо дараа алдаа гаргасан болохоор би дахиад хэдэн удаа тоглож үзүүлсэн ч эгчийг алдаа гаргаад л байхаар нь дургүй хүрч эхэлсэн. “Сургуульд байхад асуудал гарах юм бол би сургуулийнхнаасаа тусламж гуйж, хоёр гурван удаа оролдоод л засчихдаг байсан даа. Танд аль хэдийн нэлээд хэдэн удаа үзүүлчхээд байхад яагаад тоглож чадахгүй байгаа юм бэ? Дэндүү тэнэг юм аа” гэж бодлоо. Тэгээд эгчид, “Ийм олон удаа үзүүлчхээд байхад бас л тоглож чадахгүй байгаа бол, шулуухан хэлэхэд би танд заамааргүй байна” гэсэн. Эгч над руу харахад гагцхүү урам хугарсан байдал нүднээс нь харагдаж байлаа. Эгчийн нүдэн дэх харц зүрхийг минь зүссэн юм. Тэгээд эгчийг боогдуулж байгаагаа ухаарлаа. Би яаж ингэж аашилж чадав аа? Яагаад арай илүү тэвчээртэй байж чадсангүй вэ? Гэхдээ дараа нь, “Эгчийн алдааг л засаж байна даг. Эгч яг одоо зовж байж болох ч эндээс илүү хурдан сайжрах урам зориг авна, тэгэхээр би эцсийн эцэст эгчид тусалж байна” гэж бодсон. Үүнийг ухаармагцаа энэ талаар нэг их юм бодоогүй юм. Гэхдээ дараа нь Мин эгч ятга тоглохдоо улам бүр дурамжхан болж, надаас асуулт асуухаа больсныг анзаарлаа. Тэгээд эгчээс шалтгааныг нь асуутал, “Танаас асуух юм бол намайг шүүмжлэх байх гэж айгаад мэдэхгүй байгаа юмаа асууж зүрхлэхгүй байна. Таныг сургуулилах хүртэл хүлээж байгаад нөгөө өрөөнөөс сонсоод, яаж тоглодгийг чинь сурч, чадвараа тийм маягаар сайжруулсан нь дээр” гэлээ. Үүнийг сонсоод үнэхээр зүрх зүсэгдсэн юм. Эгчийг асуулт асуухаас айдаг болтол нь тэгж их боогдуулж, тийм их шархлуулчихна гэж би үнэндээ хэзээ ч бодоогүй. Тэгээд сэтгэл өвдөж, “Эгчийг илүү хурдан суралцахад нь л туслахыг хүссэн шүү дээ. Яаж яваад эцэст нь ийм юм болчхов оо?” гэж бодлоо. Тэгээд асуудлаа ойлгоход минь туслаач гэж гуйн Бурханд залбираад.

дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Бие тоосон зан чанар хэрхэн бий болдог вэ? Чамтай зөвлөлдөж буй хэн нэгнээс болдог уу? (Үгүй; миний уг чанараас гардаг.) Тэгвэл уг чанар чинь чамайг ийм хариу үйлдэл, илэрхийлэл үзүүлэхэд хэрхэн хүргэж чаддаг вэ? Энэ нь хэрхэн илчлэгддэг вэ? Хэн нэгэн чамтай ямар нэг зүйлийн талаар зөвлөлдмөгц чи даруй бодлогогүй болж, хэвийн хүн чанараа алдаж, зөв шийдвэр гаргаж чадахаа больдог. ‘Чи надаас үүнийг асууж байна; би үүнийг ойлгодог! Энэ талаар мэддэг! Би үүнийг ухамсарладаг! Би ийм хэрэг явдалтай байнга тулгардаг, энэ бүхнийг би дэндүү сайн мэднэ; надад бол энэ нь том асуудал биш’ гэж чи боддог. Ингэж бодох үед ухаалаг байдал чинь хэвийн байдаг уу, хэвийн бус байдаг уу? Аливаа завхарсан зан чанар илчлэгдэх үед хүний ухаалаг байдал хэвийн бус болдог. Тиймээс ямар ч асуудалтай тулгарсан бай— хэн нэгэн чамтай зөвлөлдөхөд ч гэсэн—чи сагсуу хандлага гаргах ёсгүй; ухаалаг байдал чинь хэвийн хэвээр байх ёстой(Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”). “Өөрийгөө бүү зөвтгө; бусдын давуу талыг авч, өөрийн дутагдлыг нөх, бусад хүн Бурханы үгээр хэрхэн амьдарч байгааг ажигла, тэдний амьдрал, үйлдэл, үг ярианаас жишээ авах зүйл байгаа эсэхийг хар. Хэрэв бусдыг өөрөөсөө доогуур гэж үздэг бол чи өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү бөгөөд хэнд ч ач тус болдоггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 22-р бүлэг). Бурханы үгийг уншаад сэтгэл өвдөж, шаналсан. Бурханы үг миний үйлдэл, бодол болгоныг нэг бүрчлэн ил болгосон, тэгэхэд л би ийм зан авир нь биеэ тоосон зан чанарын маань илчлэл гэдгийг ухаарсан юм. Би хөгжмийн боловсролтой, бага зэрэг мэргэжлийн мэдлэгтэй болохоор өөрийгөө онцгой гэж бодсон. Тэгээд мэргэжлийн авьяастан гэж бодож явлаа. Эгч нар маань ойлгохгүй юмаа асуух үед би өөрийгөө чадвар, мэргэжлийн мэдлэгийн аль алинаар олноос онцгой гэж улам бүр бодсон. Давуу гэдгээ мэдэрсэн болохоор багшийн байр сууринд өөрийгөө тавьж, эгч нартаа зааж сургахдаа багш хүний дээрэнгүй хандлага, өнгө аясыг ашигласан. Мин эгч нэг их сайн тоглохгүй байгааг сонсоод эгчийг дорд үзээд зогсохгүй, тэр дор нь зэмлэсэн. Эгчийн сэтгэлийг огт бодолцож үзээгүй. Би яаж тоглохыг өөрөө хэдэн удаа үзүүлчхээд эгч бас л алдаа гаргаж байгааг сонсоод маш ширүүн ярьснаас болж эгч сургуулилт хийхээргүй болтлоо дэндүү их боогдсон байсан. Надаас асуулт асууж байснаас далдуур суралцахыг илүүд үздэг болтлоо их айсан байсан шүү. Би үнэхээр маш их биеэ тоогоод, хэвийн хүн чанараа бүгдийг нь алдсан байлаа. Эгч 10 гаруй жил тоглоогүйг бодолцоод үзвэл дахиад тоглож эхлэхдээ бага зэрэг эв хавгүй байж, удаан сурах нь хэвийн зүйл шүү дээ. Гэхдээ эгч үүргээ биелүүлэхийн тулд бүр эхнээс нь дахиад суралцаж, сургуулилах хүнд хүчир ажлыг хийх хүсэлтэй байгаа нь биширмээр зүйл байсан юм. Би үүнийг нь олж харахын оронд дутагдлаас нь болж эгчийг дорд үзэж, басамжилж, хичээх хүслийг нь унтраасан байж. Би ингэтлээ биеэ тоож, хүн чанаргүй байж яаж чадав аа? Энэ талаар бодох тусам, завхарсан зан чанар минь хэчнээн ноцтой байгааг улам бүр ухаарсан юм. Би Бурханд гэмших ёстой байсан. Энэ чигээрээ яваад байж болохгүй байлаа. Тийм болохоор, “Бурхан минь, би биеэ тоосон зан чанартаа урхидуулан амьдарч байна, бас эгчийгээ дорд үзэж, боогдуулснаар сэтгэлийг нь маш их шархлуулжээ. Одоо би юу хийснээ ухаараад, Танд гэмшихийг хүсэж байна. Бас биеэ тоосон, ихэрхүү зан чанараасаа ангижирч, үнэн рүү орж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахад намайг залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэж Бурханд залбирсан юм.

Дараа нь би илчилж байсан завхралынхаа талаар цуглаан дээр хүн болгонд идэвхтэйгээр сэтгэлээ уудалж, Мин эгчээс уучлал гуйсан. “Би хөгжмийг мэргэжлийн түвшинд суралцсан болохоор өөрийгөө та бүгдээс дээр гэж бодож явж, тэгээд та нарт ятга тоглохыг заахдаа ёжилж, дорд үзсэн, зэмлэнгүй өнгө аясаар хандсан байна. Сэтгэлийг чинь шархлуулсандаа та нараас уучлал гуйя. Өнөөдрөөс эхлээд би хэвийн хүн чанарыг амьдран харуулах үнэнд ормоор байна. Та нарыг дахин боогдуулахыг хүсэхгүй байна, хэрвээ та нар завхрал илчлэхийг минь харвал надад хэлж өгч туслаарай гэж хүсэх байна” гэж хэлсэн. Ингэж хэлсний минь дараа гайхмаар нь, Мин эгч надад өш санаагүйгээр зогсохгүй чадварыг нь сайжруулахад намайг илүү их тусална гэж найдаж буйгаа хэллээ. Өөрийг нь тэгж их шархлуулж, боогдуулсны минь дараа эгч надад өш санахгүй байгааг хараад би бүр ч их ичсэн шүү. “Цаашид би эгчийн сайн хамтрагч болж, энэ үүргийг хамт биелүүлмээр байна” гэж бодсон. Дараа нь, Мин эгч хөгжимдөө алдаа гаргаж байгааг хараад заримдаа бас л эгчийг дор үздэг байсан ч биеэ тоосон зан чанараа илчилж байгаагаа тэр дороо ухаарч чаддаг болсон. Тэгээд Бурханд залбирч, хандлагаа өөрчилж, багш шиг аашлахаа больж, эгчийг сурахад нь тайван, нөхөрсөг байдлаар тусалж чадсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эгч бид хоёрын харилцаа илүү хэвийн болж, эгч заасан юм болгоныг минь маш хурдан сурч байгааг ухаарлаа. Сургуульд миний сурах гэж олон сар зарцуулсан дуунуудыг эгч нэг сарын дотор сурсан шүү. Бид бүгд догдлон хөөрч, Бурханы удирдамжид талархсан юм.

Гэхдээ тийм туршлагатай болж, байдал минь сайжран, гаднаа биеэ тоох нь урьдынхаасаа багассан ч гэлээ би биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанарынхаа талаар нэг их ойлгож, үзэн ядахгүй хэвээр байлаа. Тийм болохоор нөхцөл нь бүрдээд ирэхэд өнөөх л хуучин асуудал минь эргээд сэдэрсэн дээ. Дараа нь манай бүлэг интервал яаж тооцоолохыг сурч эхэлсэн юм. Нэг шөнө, Мин эгч интервал тооцоолохдоо дэндүү удаж байгааг хараад илүү энгийн аргаар тооцоолохыг зааж өгөхийг хүссэн. Хань эгч, Шяоюэ эгч ч бас бид хоёрыг ирж сонслоо, тэгээд удалгүй Шяоюэ эгч, Мин эгч хоёр миний зааж өгсөн аргыг ашиглан интервал тооцоолж чаддаг болсон. Тооцоолж чадаж байгааг нь хараад би өөрийн эрхгүй маадайж байлаа. “Би мэргэжлийн хүн болохоор үнэхээр ондоо түвшнийх юм байна” гэж бодсон. Тэгээд тэдэнд хэлж, зааж сургахыг юунаас ч илүү хүсэх шиг санагдсан, гэхдээ Хань эгч тооцооллоо миний аргаар хийхгүй, удаан хийж байгаа нь анзаарагдлаа. “Ганцаараа хийх юм бол нэг цагийн дотор хэчнээн интервал тооцоолж чадах юм бэ? Та зүгээр л цаг үрж байна шүү дээ. Нөгөө хоёр маань миний зааснаар хийгээд, хамаагүй хурдан байна даг” гэж бодсон. Тэгээд Хань эгчид “Миний заасан аргаар хийгээд үз дээ” гэж хэллээ. Эгчийн царай эвгүй болж, угаасаа өөр арга сурчихсан байсан болохоор миний заасан аргыг сонсохоосоо өмнө интервал яаж тооцоолохыг мэддэг байсан гэж хэллээ. Гэхдээ эгч миний заасан юмыг сонссоныхоо дараа үүнийгээ хийж чадахаа болиод, одоо будилж гүйцсэн байлаа. Надад эгчийг басамжлах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. “Миний арга маш энгийн байхад яагаад та ойлгож чадахгүй байгаа юм бэ? Өнөөдөр танд энэ аргыг заана. Хийж чадахгүй байгаа гэдэгт чинь итгэхгүй шүү!” гэж бодлоо. Тэгээд эгчийн хажууд сандал татаж суугаад хоёр гараа ашиглан яаж бодохыг тайлбарлаж эхэллээ. Хэдэн удаа давтсан ч эгчийн царай гагцхүү будилсан харагдаж байсан болохоор уураа барьж, дахин хагас цагийн турш тайлбарлах гэж үзсэн. Гэхдээ дараа нь эгч хэчнээн их ичиж байгааг хараад яах учраа олохоо байлаа. Тэгээд “Цаг дэндүү оройтчих шиг боллоо, эгч дэндүү ядарчихсан байгаа байх” гэж бодоод эгчийг амар гээд явуулсан юм.

Шөнө дунд сэрээд, Хан эгч унтахгүй, интервал тооцоолсоор байгааг харсан. Тэгээд мэл гайхлаа. Яагаад унтахгүй, интервал тооцоолоод сууж байгаа юм бэ гэж асуутал эгч бухимдсан өнгөөр, “Үнэндээ таны заасан аргыг одоо ч ойлгохгүй байна. Жаахан удаан л болохоос, би өөрийнхөө аргаар интервал тооцоолж чадна. Одоохондоо зүгээр л өөрийнхөө аргыг ашиглах ёстой юм шиг байна” гэлээ. Шөнө дунд ч шаргуу хөдөлмөрлөж, болгоомжилсон байртайгаар надтай ярьж байгаа эгчийгээ хараад би бага зэрэг буруутайгаа мэдэрсэн. Яагаад гэвэл тэгэхэд, “Би дахиад л эгчийгээ боогдуулчихсан юм биш үү?” гэж ухаарсан юм.

Тийм болохоор маргааш нь цуглаан дээрээ миний сул талыг илэн далангүй ярилцаач гэж хүн бүхнээс хүслээ. Тэр эгч нар намайг үргэлж даргын байр сууринаас ярих дуртай, дэндүү биеэ тоож, өөрсдийг нь байнга боогдуулж, аливааг өөрийнхөөрөө хийнэ гэж үргэлж зүтгэдэг гэж хэлсэн юм. Нэг эгч намайг байнга хэт ширүүн ярьж, бусдыг эвгүй байдалд оруулдаг гэсэн. Эгч нарынхаа ингэж хэлэхийг сонсоод сэтгэл харанхуйлж, нүүр халуу дүүгж байгаа нь шууд мэдрэгдлээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байсан. Тэгээд өөрийн эрхгүй гомдлоо. “Би жаахан биеэ тоосон байж болох ч үүнийгээ бас засаж байгаа шүү дээ. Тэдний хэлсэн шиг муу байх учиргүй дээ” гэж бодсон. Гэхдээ энэ талаар дахиад жаахан бодоод, Бурхан зөвшөөрсөн учраас ийм зүйл болж байгаа юм байна, би шалтаг хэлж, маргах эрхгүй юм байна гэдгээ ухаарсан. Тэгвэл үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хэрэг шүү дээ. Үүнээс гадна би өөрөө л дутагдлыг минь хэлж өгөөч гэж эгч нараасаа хүссэн. Тэднийг чин сэтгэлээсээ хэлж өгч байхад нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал ёстой ухаангүй хэрэг болох биш үү? Энэ бүхнийг ойлгомогцоо Бурханд чимээгүйхэн залбирч, эгч нарынхаа дэвшүүлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах боломж олгооч гэж гуйлаа. Залбирсны дараа бага зэрэг тайвширч, асуудлаа эргэцүүлнэ гэдгээ эгч нартаа хэлсэн юм.

Дараа нь, сүнслэг ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн энэ хэсгийг уншсан: “Хэрэв чи дотроо үнэхээр үнэнтэй бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зантай бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Миний илчилсэн биеэ тоосон, ихэрхүү байдал, эгч нарыгаа тэгж боогдуулсны уг шалтгаан нь биеэ тоосон сатанлаг уг чанар миний дотор байсаар байгаа явдал гэдгийг Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг хараад эцэст нь ойлгосон. Тэр биеэ тоосон уг чанарын дагуу амьдраад, өөрийгөө үргэлж бусдаас дээр гэж бодсон болохоор бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг байж. Ялангуяа мэргэжлийн чадвар маань бусдынхаас дээр байгааг харах үедээ хүн болгоноос илүүрхэж, багш шиг аашилж, үгэнд ор, дуулгавартай бай гэж хүн болгоноос шаардсан. Нөхцөл нь бүрдэхээр мэдлэг, чадвараараа өөрийн эрхгүй онгирч, өөрийнхөө үзэл бодлыг дагах шалгуур болгон ашиглаж, бүр тэдгээрийг үнэн гэж үзэн, туйлын дуулгавартай бай гэж бусдаас шаарддаг байж. Хань эгч интервал тооцоолохдоо миний аргыг ашиглахгүй байгааг хараад би тэр дороо уурлаж, эгчийг шахсан юм. Тэгээд эгчийн аргыг өөрчилж, үгэндээ оруулах гэж зүтгэсэн. Эгчийн сэтгэлийг огт хүндлээгүй, бас бодит бэрхшээлийг нь бодолцоогүй. Тэр ч бүү хэл аливааг нөхөрлөж, хэлэлцэх боломж ч олгоогүй. Би дэндүү их биеэ тоогоод, хамаг эрүүл ухаанаа алдсан байж. Эцэстээ би бүлгийн эгч нартаа огт тус болоогүй. Гагцхүү тэднийг шархлуулж, боогдуулж, үүргээ биелүүлэхэд нь нөлөөлж, хүн болгоны ажилд саад болжээ. Биеэ тоосон зан чанарын дагуу амьдрах нь хүний төрхийг амьдран харуулахад минь саад болоод зогсохгүй бусдын үүргийг үймүүлж, чуулганы ажилд саад болж байгааг би тэр үед л ухаарсан юм. Яаж би үүргээ биелүүлж байсан гэж хэлж чадав аа? Харин ч улайм цайм ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Хэрвээ гэмшихгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан намайг голж, таягдан хаяна! Манай эгч нар эдгээрийг хэлж өгч, надад тусалж чадсан нь үнэхээр л Бурхан намайг хамгаалж байгаа явдал байлаа. Тэгээгүй бол би биеэ тоосон зан чанарынхаа дагуу үргэлжлүүлэн амьдарч, хэчнээн олон ёрын муу зүйл хийх байсныг бүү мэд.

Дараа нь сүнслэг үйл ажиллагаандаа Бурханы үгийн бас нэг хэсгийг харсан юм: “Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө мэргэн ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бие даан зарим зүйлийг бодож чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан тэр чигт нь орхидог. Иймээс ‘Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ’ гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, Бурхан төрөл бүрийн амьтны нэрд ямар ч засвар хийгээгүйг харуулж байна. Адам амьтныг яаж ч нэрлэсэн бай, Бурхан ‘За’ гэж хэлээд л тус нэрийг тэр хэвээр нь тодорхойлжээ. Бурхан ямар нэг санал илэрхийлсэн үү? Үгүй, огт үгүй. Та нар эндээс юу харж байна вэ? Бурхан хүнд мэргэн ухаан өгсөн ба хүн Бурханаас заяасан мэргэн ухааныг ашиглан юм хийдэг. Хэрвээ Бурханы нүдээр хүний хийж байгаа зүйл эерэг бол Бурхан ямар ч үнэлгээ, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ нь ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу Сатаны хийж чадахгүй зүйл юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I). Биеэ тоож, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү байдал Бурханы мөн чанарт өчүүхэн ч байдаггүйг би харсан. Адам бүх амьтанд нэр өгсний дараа Бурхан огт санал зөрөлгүйгээр тэдгээрийг шууд сайшааж, ашигласан. Бурхан бол Бүтээгч, Бурханы мэргэн ухааныг хүнийхтэй зүйрлэшгүй байтал Бурхан хэзээ ч онгирч, бусдыг үгэндээ оруулах гэж албаддаггүй. Харин ч Бурхан хүмүүст зай чөлөө өгч, эрх чөлөө олгодог, бас биднийг эерэг зүйл хийж байгаа цагт хөндлөнгөөс оролцдоггүй. Энэ талаар бодоод би ичлээ. Бурханы нүдэнд би хумхын тоосноос ч өчүүхэн юм байж Бурханы олгосон мэргэжлийн мэдлэг, авьяасаар бас л далимдуулах гэж хичээн, өөрийгөө бусад бүх хүнээс дээгүүрт тавьж, онгирч, бусдыг дорд үзсэн юм. Бас бусад хүнийг үгэндээ оруулах гэж зүтгэсээр дууны минь өнгө хүртэл өөрчлөгдсөн байлаа. Би үнэхээр дэндүү их биеэ тоосон байж. Эгч маань өөрийнхөө мэддэг аргаар үүргээ зүв зүгээр биелүүлж болох байтал би өөрийнхөө аргыг албадан хэрэглүүлж, эгчид бие даан бодох ямар ч зай чөлөө өгөөгүй. Тэгээд эрээ цээргүй, дарангуй аашилсан. Яаж би ийм ухаангүй байж чадав аа? Сатанлаг зан чанарыг л амьдран харуулж байсан маань үнэхээр үзэшгүй муухай байсан юм. Би хэчнээн их авьяас билигтэй байлаа ч үнэнийг хэрэгжүүлж, сатанлаг зан чанараа өөрчлөхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан намайг голж, таягдан хаяна гэдгийг ухаарсан юм. Ингэж бодоод жаахан айснаас гадна өөрийгөө жигшиж, үзэн ядсан. Тэгээд гэмшиж, үнэнийг хэрэгжүүлнэ, биеэ тоосон зан чанарынхаа дагуу амьдрахаа болино гэж Бурханд залбирлаа.

Үүний дараа Бурханы үгийн хоёр хэсгийг уншаад өөрийгөө орхиж, биеэ тоосон зан чанараасаа ангижрах замаа олж авсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Өөрийгөө бүү дөвийлгө. Мэргэжлийн ур чадвар чинь хамгийн сайн, эсвэл чансаа чинь энд байгаа хүмүүсээс хамгийн өндөр санагдаж байсан ч гэсэн ажлыг чи ганцаараа хийж чадах уу? Чи хамгийн өндөр байр суурьтай байсан ч гэсэн ажлыг ганцаараа хийж чадах уу? Хүн бүрийн тусламжгүйгээр хийж чадахгүй. Тиймээс хэн ч биеэ тоосон зантай байж болохгүй, хэн ч ганцаараа үйлдэхийг хүсэх ёсгүй; хүн бардам зангаа тэвчиж, өөрийн бодол, үзэл санаагаа орхиж, хамт олонтойгоо эвтэй найртай ажиллах ёстой. Эд бол үнэнийг хэрэгжүүлдэг, хүн чанартай хүмүүс юм. Ийм хүмүүсийг Бурхан хайрладаг бөгөөд тэд л үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байж чадна. Энэ нь дангаараа үнэнч сэтгэлийн илрэл юм(“Христийн ярианы тэмдэглэл” ном). “Бурхан хүнд авьяас билиг хайрлаж, онцгой ур чадвараас гадна оюун ухаан, мэргэн ухаан өгдөг. Эдгээрийг хүн хэрхэн ашиглах ёстой вэ? Онцгой ур чадвар, авьяас билиг, оюун ухаан, мэргэн ухаанаа чи үүрэгтээ зориулах ёстой. Мэддэг бүхнээ, ойлгодог бүхнээ, хүрч болох бүхнээ, боддог бүх зүйлээ үүрэгтээ хэрэглэхийн тулд зүрх сэтгэлээ ашиглаж, тархиа гашилгах ёстой. Ингэснээр чи ерөөгдөнө(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурхан надад авьяас заяаж, хөгжмийн тухай мэргэжлийн мэдлэг эзэмших хувь заяа хайрлахдаа эдгээрийг ашиглан үүргээ биелүүл гэсэн болохоос биш, үүгээр далимдуулан биеэ тоож, бардамна гээгүйг Бурханы үгийг тунгаагаад ойлгосон юм. Хүн болгонд өөрсдийн гэсэн давуу тал, сул тал байдаг, би хөгжимд хэчнээн мундаг байлаа ч хэзээ ч бүх зүйл дээр хамгийн сайн нь байхгүй, бас энэ нь үнэний бодит байдалтай гэсэн үг биш гэдгийг ухаарсан. Би ах эгч нартайгаа хамтран ажилласнаар бие биеийнхээ дутагдлыг нөхөж, Бурханыг гэрчилсэн бүтээл туурвихын тулд тэдэнтэй нэгдэн ажиллах ёстойг ухаарсан. Ингэх нь л Бурханы хүсэлд нийцдэг.

Үүний дараа эгч нартайгаа ятга тоглож, чадварт суралцах үедээ тэдний сайжруулах хэрэгтэй газрыг олбол өөрийгөө хаяж, тэдэнд тэвчээртэйгээр зааж сургах хүч чадал хайрлаач гэж Бурханд ухамсартайгаар залбирдаг болсон, тэгээд эгч нарт байгаа давуу талаас бас суралцаж чадсан юм. Дараа нь тэд надад боогдохоо больж, үүрэгтээ авьяасаа ашиглан, яваандаа улам бүр эрх чөлөөтэй болж чадсан шүү. Ариун Сүнсний удирдамжаар бид зохиолоо урьдынхаасаа хавьгүй хурдан бичиж, чанар нь ч улам бүр сайжирсаар байлаа. Хожим нь, хөгжмийн онол огт судалж байгаагүй нэг залуухан эгч манай бүлэгт ирсэн болохоор онолоо аль болох хурдан сурч, эзэмшихэд нь туслахын тулд эгчид зориулан анхан шатнаас ахисан сэдэв рүү явсан хичээл зохиолоо. Тэгээд эгч миний хичээлийг дагаж байгаа цагт энэ бүгдийг дорхноо сурч чадна гэж бодсон. Гэвч нэг өдөр эгч над дээр ирээд, ойлгохгүй байгаа зүйлээ асуусан юм. Эгчийн асуусан асуулт миний боловсруулсан хичээлийн хаана ч байхгүй байгааг ухаараад би эвгүй байдалд орж эхлэн, “Ийм сайн хичээл боловсруулж өгч байхад та үүнийг дагахгүй байдаг. Тэгээд оронд нь өөр материал харж байгаа юм шив. Энэ маягаар суралцах юм бол ер нь хэзээ сайжирна аа? Та зүгээр л мэргэжлийн ур чадварт маань эргэлзээд байгаа юм биш үү?” гэж бодлоо. Бодол минь энэ цэгт хүрэх үед биеэ тоосон зан чанар минь дахин сэдэрч байгааг дор нь ойлгосон болохоор Бурханд даруйхан залбирч, өөрийгөө хаясан юм. Урьд нь биеэ тоосон зан чанартаа найдан аливааг яаж хийж, бүлгийнхээ эгч нарыг маш их боогдуулснаа бодлоо. Энэ удаад би эгчийн үзэл бодлыг хүндэтгэх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэгээд өөрийнхөө сайн гэж бодсон зүйлийг албадан хийлгэхийн оронд эгчийг өөрийнх нь хурд, арга барилаар суралцуулахаар шийдсэн. Дараа нь бид хоёр зохиол дээр ажиллаж байхад үзэл бодол, санал зөрөлдөх газар гарах болгонд би ухамсартайгаар өөрийгөө орхиж, эгчтэй юмаа зөвлөлдсөн. Эцэст нь, зохиол маань долоо хоногийн дотор дуусахад энэ нь үнэхээр Бурханы удирдамж, ерөөл гэдгийг мэдсэн дээ. Энэ нь яг л Бурханы үгэнд хэлдгээр, “Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэнийг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэлгээ бичих тухай эргэцүүлэл

Тяньтянь, Хятад Өнгөрсөн 4-р сард би чуулганы бичвэрийн ажлыг хариуцаж байв. Нэг өдөр би дээд түвшний удирдагчаас Лю Ли удирдагчийн талаарх...

Цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь

Гол баатрын маань нөхөр ноцтой авто осолд орж, хүнд нөхцөлд үлдэнэ. Дараа нь тэрээр нөхрөө алдах зовлонтой тулгараад зогсохгүй мөнгө зээлж, өрөө төлөх дарамтыг туулах ёстой болдог. Уг гамшиг өрнөхөд тэрээр Бурханд залбирч, Бурханд найдах бөгөөд Бурханы үгийн удирдамж дор итгэл, хүч чадлыг олж, цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзнэ.

Messenger дээр бидэнтэй холбоо барих