Амжилтад хүрэх тэмцлээсээ чөлөөлөгдсөн нь

2022-01-21

Гэрэлт Зүрх, Герман

Би анх усалгааны багийн ахлагчаар ажиллаж эхлэх үед усалгааны үүрэгтэй ах эгч нар асуудалтай тулгарахаар надтай зөвлөлдөж, намайг нэлээд өндрөөр үнэлдэг байлаа. Гадаадын зарим шинэ итгэгчид усалгаа хэрэгтэй болох үед үүнийг зохицуулаад өгөөч гэж удирдагчид надаас тусгайлан гуйж, багийн бусад хүнд герман хэл заах даалгавар өгсөн. Тэгээд хүн болгон намайг улам ч их хүндэлж эхлэн, асуудлынхаа талаар надтай ярилцахыг хүсдэг байлаа. Би өөрийгөө багтаа салшгүй чухал мэтээр мэдрэн, бусдаар бишрүүлж, тойрон хүрээлүүлэх дуртай байсан.

Тэгтэл удирдагчид Фан эгчийг манай багт оруулж, эгч бидэнтэй хамт шинэ итгэгчдийг услах болно гэлээ. Яваандаа би, эгчийн сайн хэв чанартай, үнэний талаарх нөхөрлөл нь тодорхой гэдгийг олж мэдсэн. Шинэ итгэгчдэд асуулт гарч, асуудал тулгарах үед эгч Бурханы холбогдох үгийг олж чаддаг төдийгүй өөрийнхөө туршлагыг нөхөрлөлдөө нэгтгэдэг байлаа. Тэд хэрэгтэй шийдлээ үнэхээр хурдан олдог байсан шүү. Хэсэг хугацааны дараа, ах эгч нар бэрхшээлтэй тулгарахаараа шууд л Фан эгчийг зорьдог болсон. Үүнд би гутарсан. “Эгчийг ирснээс нь хойш хүн бүр хүндэлж, асуудал гарахаар эгчийг зорьдог боллоо. Тэд эгчийг надаас илүү чадварлаг гэж боддог юм болов уу? Гэхдээ би багийн ахлагч шүү дээ! Эгчид байраа тавьж өгч болохгүй, минийх байх ёстой алдар сууг эргүүлж авах хэрэгтэй” гэж бодогдлоо.

Нэг удаа яг цуглааны өмнө Ван эгч германаар нэг баримт бичиг эмхлээд, бүлгийнхэнд илгээсэн юм. Эгч бичгийн зарим хэсэгт орчуулгын программ ашигласан гэсэн. Тэгээд цуглааны дараа үүнд асуудал байгаа эсэхийг Фан эгч бид хоёроор шалгуулахыг хүссэн юм. Би тэр баримт бичгийг хянаж, орчуулгад янз бүрийн асуудал байгааг олоод, “Энэ миний боломж шүү. Фан эгч герман хэл жаахан мэдэх ч, над шиг сайн мэдэхгүй. Би эгчээс илүү чадавхтай гэдгээ одоо бүх хүнд харуулах ёстой” гэж бодсон. Тийм болохоор тэр баримт бичгийг нягталж, хянаж, дахин хэв загварт орууллаа. Миний хийсэн ажлаар тэр баримт бичиг маш тодорхой, маш ойлгомжтой болсныг ах эгч нар хармагцаа авьяасыг минь гарцаагүй харна гэж санагдсан. Тэгээд эцэст нь анхаарч сонсохын оронд бүхэл бүтэн цуглааныг тэр баримт бичигт зарцуулсан. Цуглааны дараа хүртэл тэр баримт бичгийг дахиад эхнээс нь шалгаж, харьцуулан бүх л оройг өнгөрөөлөө. Үхэн хатан ажиллаад толгой өвдөж, нүд аргасан ч ах эгч нар нүднээс далд гаргасан хөдөлмөрийг минь харна, тэгээд тэдэнд эргээд хүндлүүлнэ гэж бодохоор ядаргаа арилсан. Маргааш нь тэр баримт бичгийг бүлэгтээ явууллаа. Гэхдээ шинэ итгэгчдийг услахтай холбогдсон асуудал хэлэлцэх үедээ хүн бүр ойлгохгүй байгаа асуудлаа бүгд Фан эгчээс асууж байлаа. Тэр орчуулгыг зассан хүн нь би гэдгийг нэг ч хүн дурдаагүй. Би үнэхээр бухимдаж, Фан эгчийг ирснээс хойш яагаад шууд хоёрдугаарт орсноо гайхсан юм. Эгч надаас ер сайн байгаагүй шүү дээ. Би зүгээр л компьютерын ард дуугаа хураан суугаад, хэлэлцүүлэгт оролцох ямар ч сонирхолгүй байлаа. Тэр ч бүү хэл тэр үүргээ огт хиймээргүй санагдсан. Яг тэр үед нэг эгч надаас гэнэт асуулт асуусан юм. Би хэлэлцүүлгийг ер сонсоогүй учраас юу гэж хариулахаа огт мэдэхгүй байсан. Намайг юу ч хэлэхгүй байгааг хараад Фан эгч ярианд оролцон, бодлоо хэлж, хүн бүр эгчтэй санал нийллээ. Миний нүүр час улайсан. Тэгээд баримт бичгийн холбогдох хэсгийг яаран олоод, тэд дийлэнхийг нь аль хэдийн нөхөрлөчихсөн, харин би хоцорсон байсныг тэгэхэд л ухаарсан. Тухайн үед жаахан буруутайгаа мэдэрсэн юм. Би усалгааны багийн ахлагч учраас сурах үйл явцыг чиглүүлж, үүрэг дэх асуудлаа шийдвэрлэхэд нь хүмүүст тусалж байх ёстой шүү дээ. Гэтэл би өөрийгөө үргэлж Фан эгчтэй харьцуулж, бусад хүн намайг юу гэж бодож байгаад л анхаарсан юм. Би үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулахгүй байлаа. Тийм хандлагатайгаар үүргээ сайн биелүүлж яаж чадах юм бэ?

Цуглааны дараа би ойрд байгаа байдлаа эргэцүүлсэн. Фан эгчийг ирснээс хойш хүн бүр асуудлынхаа талаар эгчид ханддаг болсон. Харин би удирдах үүрэг, алдар суугаа булаалгасан мэт санагдаж, үнэхээр эсэргүүцсэн. Тэгээд хүн бүрийн зүрх сэтгэлд эзэлсэн байр сууриа эргүүлж олж авахыг хүсэн, онгирох гэж элдвээр үзсэн. Хүссэн зүйлээ аваагүй болохоор гарах гарцгүй болсон мэт санагдаж, бүр бууж өгөхийг хүссэн. Энэ нь Бурханаас урвалт байсан биш үү? Би буруу байдалд байгаагаа ухаараад Бурханд чимээгүйхэн залбирч, өөрийгөө мэдэхэд минь замчлаач гэж гуйсан юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүмүүс үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхгүй байх үедээ үргэлж Сатаны завхарсан зан чанар дунд амьдардаг. Тэд янз бүрийн сатанлаг урхинд оршдог бөгөөд өөрсдийн ирээдүй, бахархал, байр суурь болон бусад хувийн ашиг сонирхлын төлөө тархиа гашилгадаг. Гэвч чи энэ хандлагыг өөрийн үүрэг, үнэний эрэл, хайгуулд ашиглах юм бол үнэнийг олж авах болно… Хэрэв чи үнэний талаар үргэлж шаргуу ажиллан, байнга Бурханы өмнө очиж, үнэнийг үргэлж эрж хайдаг бол үнэний үр жимсийг хураах бөгөөд амьдран харуулдаг зүйл чинь хүний төрхтэй, хэвийн хүн чанартай, үнэн-бодит байдалтай байх болно. Хэрэв чи өөрт ашигтай янз бүрийн зүйлийн төлөө ямар ч үнэ хөлс хайхралгүйгээр үргэлж төлөвлөж, тунгааж, бодлогошрон цаг нөхцөөж, нөр их хөдөлмөр зарж, тэр ч бүү хэл амиа өгдөг бол хүмүүсээс хүндлэл хүлээж, өөр өөр ашиг тус, бахархлын хэлбэрийг олж авч болох ч эдгээр зүйл болон үнэний аль нь илүү чухал вэ? (Үнэн.) Хүмүүс энэ санааг ойлгодог атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд өөрсдийн ашиг сонирхол, байр суурийг л үнэлдэг. Тэгэхээр тэд үүнийг үнэхээр ойлгодог хэрэг үү, аль эсвэл энэ нь хуурамч ойлголт уу? Тэд үнэндээ тэнэг байдаг. Тэгээд иймэрхүү асуудлыг тодорхой олж харж чаддаггүй. Тэдгээрийг тодорхой олж харах чадвартай болох үедээ тэд бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байх болно. Энэ нь тэднээс үнэнийг эрэлхийлж, шаргуу хөдөлмөрлөхийг шаарддаг; тэд будилуу, хайнга байж болохгүй. Бурхан үгээ хэлж дууслаа хэмээж, хүн төрөлхтөнд өөр юу ч хэлмээргүй, өөр юу ч хиймээргүй байна гэж хэлэх өдөр ирж, хүний ажлыг турших цаг ирэхэд хэрэв чи үнэнийг эрэлхийлдэггүй бол таягдан хаягдах тавилантай(Бурханы нөхөрлөл). Бурханы үгийг уншихад, ялангуяа надад үнэхээр хүнд туссан. Ойрд гаргасан ааш авираа санах нь ээ, хэдийгээр би үүргээ биелүүлж байгаа харагдсан ч хором бүрд өөрийнхөө ашиг сонирхол, байр суурийг л хамгаалж байж. Фан эгч хэв чанар, чадвараар надаас давуу байгааг, бас багийн бусад гишүүн эгчийг өндрөөр үнэлж байгааг хараад албан тушаал минь аюулд орсон мэт сэтгэл хямарсан. Тэгээд далдуур эгчийн эсрэг өрсөлдөж, өөрийгөө эгчтэй харьцуулж эхлэн, тэр ажилд өөрийгөө эгчээс сайн гэж хүн бүрд бодогдуулахыг хүссэн юм. Би бүх хүний хүндлэлийг эргүүлэн олж авахыг л хүссэн. Үүргээ биелүүлэх дүр эсгэнгээ би хувийн байр сууриа л хамгаалж байсан биш үү? Бурхан намайг өргөж, Өөрийнх нь хүсэлд анхаарч, чуулганы ажлыг хамгаалаг гэсэндээ багийн ахлагчаар ажиллуулсан. Бас энэ боломжийг ашиглан асуудал шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж сураасай, үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, улмаар завхарсан зан чанараа бага ч болов өөрчлөөсэй гэж найдаж байсан. Гэхдээ би үнэнийг огт хэрэгжүүлэхгүй байсан юм. Зүгээр л алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх байдалд гацчихаад, Фан эгчээс яаж илүү гарах вэ, би ах эгч нарт хүндлүүлж чадах болов уу гэж л боддог байсан. Тэгээд үүргээ бүрэн орхигдуулж байж. Алдар нэр, байр сууринд хүрч чадахгүй болохоороо бууж өгч, Бурханаас урвахыг хүссэн. Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа явдал байсан. Тухайн үед би жаахан айж, сэтгэл минь харанхуйлж, шаналж байгааг ухаарсан юм. Бас би Ариун Сүнсний ажлыг алдсан байсан. Учир нь, Бурхан хийж байгаа бүхэнд минь ой гутаад надаас нүүр буруулсан байсан. Гэмшихгүй бол Бурхан намайг таягдан хаях байлаа. Энэ бүхнийг ухаараад би даруйхан Бурханы өмнө очин, “Бурхан минь, би дан ганц өөрийнхөө алдар нэр, байр суурийн төлөө ярьж, үйлдмээргүй байгаа ч, хүссэнээр даанч болохгүй юм. Үнэнийг хэрэгжүүлэхэд минь намайг замчлаач дээ” гэж залбирсан.

Дараа нь уншсан Бурханы үгийн нэг хэсэг, надад тэр бүхнийг яаж зөнд нь орхихыг харуулсан юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг тов тодорхой байна. Бурханы хүслийг үнэхээр хайхардаг хүний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байдаг. Тэд хийдэг бүхэндээ Бурханы шинжилтийг зөвшөөрч чаддаг. Тэгээд өөрсдийн нэр нүүр, байр суурь, хувийн ашиг сонирхлыг зөнд нь орхиж, бүх зүйл дээр Бурханы сонирхлыг бодолцож, үүргээ биелүүлэхэд байгаа бүхнээ зориулж чаддаг. Тийм хүн л Бурханд баяр баясал авчирдаг. Үнэхээр бодох нь ээ, үнэний талаарх Фан эгчийн нөхөрлөл тун тодорхой, асуудал шийдвэрлэх чадвартай байсан, бас эгчийн санал миний саналаас илүү ажилд маань үр ашгаа өгсөн. Энэ нь чуулганы ажил, ах эгч нарын маань аминд үнэхээр ашигтай байсан. Бусад маань туслалцаа хүсэн надаас илүү Фан эгчид хандвал манай ажилд сайн байсан, тэгснээр хүн бүр хамтдаа сурч, дэвжиж болох байсан. Тэр нь сайн зүйл байсан шүү дээ. Гэтэл би үүнийг огт бодолцолгүй өөрийнхөө ашиг сонирхол, эзэлсэн байр суурийг л анхаарсан. Фан эгч бусдад хүндлүүлэхийг хараад миний байр суурийг булаасан мэт санагдан, далдуур эгчтэй өрсөлдсөн. Би Бурханы гэрийн ашиг сонирхолд саад болж, хохирол учруулж байсан биш үү? Энэ бүхнийг тодорхой ойлгоод сэтгэл шимширсэн. Өөрийгөө үнэхээр жигшиж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүссэн. Дараа нь би нэр нүүр, байр сууриа орхихын тулд ухамсартайгаар хичээж, нөхөрлөл, хичээл дээр эгчээс дээр харагдахын тулд онгирох тухай бодохоо болилоо. Харин ч Бурханы өмнө тайван байх, хэрхэн хамгийн үр нөлөөтэй нөхөрлөл хийх тухай бодоход анхаарсан. Ах эгч нар асуудлаа Фан эгчид аваачиж байгааг хараад, үүнийг зохих ёсоор зохицуулж чадсан. Асуудлаа шийдвэрлэж байгаа цагт хэнээс асуух нь хамаагүй гэж бодсон шүү. Би ч бас үүрэгтээ асуудалтай тулгарах үедээ эгчийг зорьж эхлэн, эгчийн юу гэхийг сонссон. Аливааг энэ маягаар хийгээд хавьгүй тайвширч, үүрэгтээ Ариун Сүнсний удирдамжтай болоод, энэ нь зарим асуудлыг шийдвэрлэхэд тус болсон юм. Үр дүнд нь багийн ажил сайжирсан. Тэгээд би Бурханы удирдамжид талархсан.

Энэ туршлагын дараа би өөрийгөө жаахан мэдэж, тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн гэж бодсон. Гэхдээ дараа нь нэг зүйл тохиолдсоноор, надад өөрийгөө илүү гүн эргэцүүлж, ойлгох боломж олдсон юм. Нэг өдөр удирдагч надад, миний нэг даалгаврыг даруйхан дуусгахын тулд Фан эгчийг цуг ажиллуулмаар байна гэх мессеж ирүүллээ. Би үүнд дурамжхан байсан. Анхнаасаа би тэр ажлыг хариуцаж байсан болохоор гэнэт Фан эгчтэй хамтарна гэхээр удирдагч эгчийг надаас дээр гэж бодоод, ажлын бүтээмжийг минь нэмэгдүүлэхэд тус болж чадна гэж үзсэн мэт санагдсан юм. Тэгэхээр, тэр төсөл сайн болбол Фан эгчийн зүтгэлийг зүгээр өнгөрөөхгүй шүү дээ. Эгч гавшгай, ухаалаг, бас хэв чанар, ажлын чадварын аль алиар надаас илүү, дээрээс нь бусад бүх хүн эгчид дуртайг би мэдэж байлаа. Тэгээд хямрал нүүрлэх гэж байх шиг санагдсан. Фан эгч надаас сайн хийснийг удирдагч харвал багийн ахлагчийн байр суурийг минь эгчид өгөх болов уу? Тэгж бодоод санаа зовсондоо цээж бачуурлаа. Дахиад байр суурийн төлөө Фан эгчтэй өрсөлдөж байгаагаа ухаарсан ч эгч миний орыг эзэлж магадгүй тухай бодохоор үнэхээр сандарч, албан тушаалаа алдахаас үхтлээ айсан. Тэгээд “Чадвартай гэдгээ удирдагчид даруйхан батлах ёстой” гэж бодогдлоо. Тийм болохоор би тэр төслийг эгчтэй тал талаар нь авах гэж хоёр хэсэгт хуваасан. Тэгснээр удирдагч хэн нь юу хийснийг харж болно, бас хэн хамгийн их үр дүнд хүрсэн нь тодорхой байх байлаа. Арилаагүй байсан өрсөлдөх мэдрэмж минь ийнхүү дахин огшсон юм.

Тэр ажлыг хувааж байхдаа мэддэг бүх зүйлээ эгчтэй хуваалцмааргүй байсан учир нарийн ширийнийх нь талаар Фан эгчид хэлээгүй. Эгчийг үнэхээр хурдан ойлгочих байх гэж айсан. Тэгээд ажлыг хувааж байгаа тухайгаа зүгээр л хальт мессеж явуулчхаад, тус тусдаа ажиллахаар боллоо. Дараачийн хэд хоногт нь би тэр төсөл дээр зогсолтгүй ажилласан. Төслөө сайн, хурдан хийсэн цагт удирдагч намайг Фан эгчээс илүү гавшгай, урагштай гэж үзнэ гэж бодсон л доо. Тэгээд би удирдагчаас сайшаал хүртэж, албан тушаалдаа үлдэх байсан юм. Тэр хугацаанд ах эгч нарын үүрэгт туслалцаа хэрэг болох үед би үүнд цаг гаргахын тулд чадах бүхнээ хийж, илүү ихийг амжуулж чадах тусмаа багт чухал гэдгээ, бас бүхнийг хийж чаддаг гэдгээ улам их батлах мэт санагдсан. Тэгвэл миний байр суурь ганхахгүй гэж бодсон. Бас Фан эгчээс хоцрох вий гэж айсандаа эгчийн ахицыг ажиглаж байлаа. Үнэндээ би үүрэгтээ хэзээ ч сэтгэл тогтуун болж чадалгүй, улам бүр түгшсэн юм. Тулгарсан асуудлаа огт ойлгохгүй байсан учир миний ахиц үнэхээр удаан байсан. Би гагцхүү алдар нэр, байр суурь л хөөцөлдөж байлаа. Удирдагч юу болоод байгааг олж мэдээгүй бол би өөртөө дүгнэлт хийхгүй байх байсан. Долоо хоногийн дараа, ямар ч бодит ахиц гараагүйг хараад удирдагч надтай байр байдлыг ярилцаж, хамтын ажиллагаа маань ямаршуу явж байгааг асуулаа. Бас намайг гол даалгавруудынхаа алийг нь ч сайн хийгээгүй байна гээд, юун дээр ажиллаж байв гэж асуусан. Би удирдагчид шалтаг тоочиж, цагаа сайн зохицуулаагүй, бас ажил хэцүү байсан гэж хэллээ. Үнэндээ, би дахиад л алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдсөн болохоор Фан эгчтэй сайн хамтарч ажиллаагүй, бас буруу санаа өвөртөлснөөс энэ үүдэлтэйг мэдэж байсан. Тийм учраас би Бурханы удирдамжийг алдсан байсан. Шалтаг тоочиж байгааг минь хараад удирдагч ажлаа зохих ёсоор чухалчлаагүйн минь төлөө надтай харьцаж, миний байдлын талаар асуулаа. Би ойрд юу илчилж байснаа удирдагчид хэлсэн юм.

Удирдагч надад Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгөөд, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхийн уг чанар, үндэс язгуурыг нөхөрлөж, задлан шинжилсэн. Энэ нь надад завхарсан чанараа илүү сайн ойлгоход тусалсан даа. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Антихрист төрлийн хүмүүс бүлэгт байх болгондоо хамгийн түрүүнд хийдэг зүйл гэвэл хэмжээгүй эрх мэдэлтэй болж, бүлэгт эцсийн шийдвэр гаргадаг болох зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн итгэлийг хүлээж, өндрөөр үнэлэгдэж, илүү олон хүнийг өөрсдийг нь шүтэж, биширч, эрхэмлэдэг болгох явдал юм… Байр суурь олж авч, бүлгийн эн тэргүүний хүн байхын тулд тэд байр суурьт нь заналхийлсэн ямар ч хүн болон хүчин зүйлийг өршөөлгүйгээр, юу ч хийхээс сийхгүй. Мэдээж антихристүүд үүнд хүрэхийн тулд хэчнээн л бол хэчнээн арга барил ашиглах нь лавтай. Үг яриа сайтай, логиктой, дэс дараатай, эмх замбараатай байдлаар ярьдаг хэн ч тэдний атаархлын бай, даган дуурайх бай төдийгүй өрсөлдөх бай болдог. Үнэнийг эрэлхийлдэг, итгэлтэй, ах эгч нарт байнга тусламж, дэмжлэг үзүүлж, тэднийг сөрөг, сул дорой байдлаас гаргадаг хүмүүс ч бас тэдний өрсөлдөөний бай болдог. Тодорхой нэг ажилд чадварлаг, ах эгч нарт бага зэрэг хүндлэгддэг хэн бүхэн бас л тэдний өрсөлдөөний бай болдог. Ажил нь үр өгөөжтэй, Дээрхийн магтдаг хүмүүс тэр тусмаа тэдний өрсөлдөөний бай юм. Тэгвэл ямар ч бүлэгт тэдний хэлдэг онч мэргэн үг юу вэ? Тийм хүмүүс хамгийн өндөр байр суурьт хүрэхийг хүсдэг байх албагүй; зүгээр л иймэрхүү зүйл хийхэд хүргэдэг тодорхой нэг зан чанар, тодорхой нэг сэтгэлгээ тэдэнд байдаг. Энэ сэтгэлгээ нь юу вэ? Энэ бол ‘Би өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!’: энэ нь тэдний зан чанар юм. Тэдний зан чанар нь хэний ч тогтоон барьж чадахааргүй зан чанар байдаг. Үүнийг хэн ч хянаж чадахгүй, бүр тэд өөрсдөө ч хянаж чадахгүй; тэд өрсөлдөнө(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Энэ хэсэгт эдгээр байдлын талаар юу илчилж байгааг би жаахан бодсон. Энэ нь миний саяхны байр байдлыг онож дүрсэлсэн байсан юм. Би үүрэгтээ бусдад хүндлүүлж, тодорхой байр суурьтай байхыг үргэлж хүсдэг байсан. Фан эгчид байр суурийг минь эзэлж магадгүй санагдах үед би эгчид өрсөлдөгчөө мэт хандаж, албан тушаалдаа үлдэх гээд эгчтэй далдуур өрсөлдсөн. Бид хоёрын хэн нь илүү үр бүтээлтэйг харахын тулд ажлаа хуваахыг хүссэн, бас ах эгч нарын асуудалд туслах явдлыг ашиглан эгчээс илүү зүтгэлтэй, үнэнийг болон ажлаа илүү сайн ойлгодог гэдгээ харуулах гэсэн. Тэгснээр хүн бүр намайг багийн хүчтэй, чадварлаг гишүүн гэж харж, албан тушаал минь батажна гэж найдсан. Би алхам тутамдаа эгчтэй өөрийгөө харьцуулж, яаж онгирох вэ гэдэгт л анхаарсан. Энэ нь Бурханы илчилсэн антихрист зан чанар дүрээрээ байсан биш үү? Энэ талаар бодох нь ээ, анхнаасаа удирдагч биднийг хамт ажиллуулах гэсэн нь илүү бүтээмжтэй байж, төслөө эртхэн дуусгаасай гэснийх байсныг ойлгосон юм. Гэтэл би шалихгүй явуулгад автаж, үүргээ ашиглан байр сууриа бэхжүүлэхийг хүссэн, харин чуулганы ажил надад бодогдоо ч үгүй. Би Бурханы даалгаварт зүрх сэтгэлээ зориулахын оронд өөрийгөө яаж сайн сайхан харагдуулах вэ гэж л бодож байж. Байр сууриа батжуулахаар Фан эгчийн эсрэг явуулга хийж, ажиллаад, ажлаа хойш татаж байж. Үүнийг яаж үүргээ биелүүлэх гэх юм бэ? Харваас би Сатанд бүрэн үйлчилж, чуулганы ажлыг хорлон сүйтгэж байж!

Бурханы үгийн бусад хэсгээс би уншсан. “Үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүмүүсийг сэтгэлийг татахаар оролддог, өөрийн санаархал, хүслийг биелүүлж, байр суурийг гэх хүсэл эрмэлзлээ гүйцэлдүүлэхийг үргэлж хүсдэг бол чи антихристийн замаар алхаж байна. Антихристийн замд үнэнтэй нийцтэй зүйл байдаг уу? (Үгүй.) Үүний юу нь үнэнтэй нийцэлгүй байдаг вэ? Энэ хүмүүс юуны төлөө хийдэг вэ? (Байр суурийн төлөө.) Байр суурийн төлөө юм хийдэг хүмүүсээс юу харагддаг вэ? ‘Тэд үргэлж хоосон сургаалын үг ярьдаг, үнэний бодит байдлыг хэзээ ч нөхөрлөдөггүй, үргэлж өөрсдийнхөө төлөө л үг хэлдэг, Бурханыг хэзээ ч өргөмжилж, гэрчилдэггүй. Иймэрхүү зүйл харагддаг хүмүүс байр суурийн төлөө явдаг’ гэж зарим нь хэлдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). “Хэрвээ чи байр суурь, нэр төрийн хэнээрхэлд автсан бол, тийм зүйлийг үнэхээр дээдэлж, тийм зүйлд гүнээ татагддаг, тийм зүйлээс татгалзаж тэвчдэггүй, байр суурь, нэр төр байхгүй л бол амьдрах баяр хөөр, итгэл найдвар байхгүй, насан туршдаа байр суурь, нэр төрийн төлөө амьдрах ёстой, энэ хоёр зүйлд захирагдах ёстой, эцэст нь зорилгодоо хүрэхгүй байсан ч гэсэн бүрэн бууж өгч болохгүй, өчүүхэн итгэл найдвар байгаа л бол эцсээ хүртэл цөхрөлтгүй оролдох ёстой гэж үргэлж санагддаг бол—хэрвээ чи ийм бодолтой бол хэрэгжүүлэх зүйлийн тухайд өөртөө шаардлага сайн тавина гэдэг чинь эргэлзээтэй, хэрэгжүүлэлтээ үл тоох магадлалтай… Байр суурийг ингэж эрэлхийлэх нь Бурханы боломжийн бүтээл байх чадварт чинь нөлөөлж, мэдээжийн хэрэг үүргээ боломжийн стандартаар гүйцэтгэх чадварт чинь нөлөөлдөг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүмүүс байр суурийг эрэлхийлэхээс илүү жигшмээр зүйл гэж Бурханд үгүй, учир нь байр суурийг эрэлхийлэх нь завхарсан зан чанар; энэ нь Сатаны завхралаас төрөн гарсан бөгөөд Бурханы үзэл бодлоор бол байх ёсгүй зүйл юм. Үүнийг хүнд өгөх ёстой гэж Бурхан тогтоогоогүй. Хэрвээ чи үргэлж байр суурийн төлөө өрсөлдөж, тэмцэж байдаг бол, байнга үүнийг дээдэлж, өөртөө олж авахыг үргэлж хүсдэг бол энэ нь бага зэрэг Бурханд тэрсэлсэн шинж чанартай байгаа хэрэг бус уу? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм. Байр суурийг эрэлхийлэх шалтаг чинь ямар ч ухаалаг байсан, энэ зам мөн л буруу зам бөгөөд Бурхан үүнийг таашаадаггүй. Хэчнээн их хичээдэг, хэчнээн их төлөөс төлдөг чинь хамаагүй, байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд бүтэлгүйтэх бөгөөд тэмцсээр байвал үхэл хэмээх нэг л төгсгөл байна! Энэ бол мухар зам—чи үүнийг ойлгож байгаа, тийм үү?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгээс ингэж уншаад үхтлээ айсан шүү. Би үүрэгтээ үнэнийг эрэлхийлээгүй, харин ч өөрийн хүслийг биелүүлэхээр алдар нэр, байр суурийн араас хөөцөлдөж байж. Би антихристийн замаар явж байсан юм. Эдгээр зүйлийг хөөцөлдөхөд яагаад тэгж их анхаардгаа гайхсан. Энэ нь Сатаны завхралаас болсон юм байна лээ. Би бага байхаасаа л, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Ямар ч сайн цэрэг дарга болохыг мөрөөддөг” гэх мэт зүйл сонсдог байсан. Сатаны эдгээр хоронд автаад, жирийн байхад сэтгэл ханавал ямар ч үнэ цэнгүй мэт санагдсан юм. Би хаа ч явлаа гэсэн оройд байхыг хүссэн, тэгэхгүй бол би үнэ цэнгүй байх байлаа. Энэ нь хүн гэдгийн минь үндэс суурь болсон байсан. Итгэгч болсныхоо дараа ч би эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдрахаа больж чадаагүй. Хүн надаас илүү гарахыг хараад, тэдэнтэй өрсөлдөж, өөрийгөө нотлохын тулд элдэв санаа сэдэхгүй л бол болдоггүй байсан. Би хүмүүсийн зүрх сэтгэлд байраа эзэлж, бүх хүнээр тойрон хүрээлүүлж, хүндлүүлэхийг хүссэн. Тэгвэл би үнэ цэнтэй гэсэн үг гэж бодсон. Иймэрхүү бодол, эрэл хайгуултайгаар би үүргээ бүтээгдсэн зүйлийн байр сууринаас гүйцэтгэж чадаагүй, харин ч байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэнгээ үүргээ биелүүлэх дүр эсгэж байж. Би Бурханы зан чанарт халдаж, Бурханыг эсэргүүцэж байж! Гэмшихгүй бол намайг Бурхан эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаяна гэдгийг мэдэж байсан юм. Ингэж бодоод үнэхээр айсан. Миний явж байгаа зам асар их аюултайг олж харсан даа. Тэгээд даруйхан Бурханы өмнө очин залбирч, гэмшсэн. Би багийн ахлагчаар ажилласаар байна уу, Фан эгч миний орыг эзэлнэ үү хамаагүй, би захирагдахад бэлэн байсан. Үүнийг би ердөө л багахан завхрал харуулж байгаа хэрэг гэж үргэлж боддог байсан учир нэг их нухацтай хүлээж аваагүй. Гэхдээ Бурханы үгийн шүүлт, илчлэлээр үүний хэр ноцтойг ухаараад, энэ завхралыг шийдвэрлэхийг үнэхээр хүссэн юм. Дараа нь би иймэрхүү зүйл хөөцөлддөг хүмүүсийг илчилдэг Бурханы үгийг уншиж эхэлсэн. Нэг хэсэг нь надад ялангуяа гүн сэтгэгдэл үлдээж, замаа олоход минь тус болсон доо. “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үг үнэхээр сэтгэлийг минь гэгээлэг болгож, Бурханы хүслийг ойлгоход тусалсан. Бүтээгдсэн зүйл агуу хүн, супер хүн байхыг эрэлхийлэх ёсгүй. Бид Бурханы бүтээлийн байраа эзэлж, Бурханы даалгадаг зүйлийг тууштай гүйцэтгэх ёстой. Энэ нь зөв эрэл хайгуул, үүнийг л Бурхан сайшаадаг.

Дараа нь би алдар нэр, ашиг хонжооны төлөө дахин тэмцэхийг эрхгүй хүсэх үедээ Бурханд залбирах, өөрийгөө орхихоор чармайж, үүрэг дэх асуудлынхаа талаар ярилцахаар Фан эгчид ханддаг байлаа. Эгчид үнэхээр сэтгэлээ уудлах үедээ аливааг яаж хийх талаар нэлээд сайхан санаа сэдсэнийг нь олж мэдсэн, тэгээд бид хоорондоо хэлэлцээд, төд удалгүй үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Бас Фан эгч бүтээмжийг минь сайжруулахад туслахын тулд туршлагынхаа хураангуйг хуваалцах гэж хичээсэн. Би ичихийн зэрэгцээ үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Хажуудаа тийм хамтрагчтай байх нь надад үнэхээр том тус болсон. Би тэгтлээ сохор байж, зүгээр л алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцээд, үнэнийг олж авах маш олон боломжийг алдсандаа өөрийгөө үзэн ядсан. Дараа нь Фан эгчийг миний оронд багийн ахлагч болох вий гэж санаа зовохоо больсон юм. Тэгээд хавьгүй тайван болж, үүрэгтээ нэлээд их үр ашигтай болсон. Бид хоёр багаар ажиллах болмогцоо тэр төслийг нэг л мэдэхэд дуусгасан даа. Энэ бүгдийг туулаад, Бурхан дэргэд минь байгааг үнэхээр мэдэрсэн, Бурхан завхарсан зан чанарыг минь цэвэрлэж, өөрчлөхөөр маш олон нөхцөл бүрдүүлсэн. Бурхан бас үгээрээ намайг шүүж, илчилж, гэгээрүүлж, замчилж, надад өөрийнхөө талаар мэдэх боломж олгосон юм. Би Бурханд маш их талархаж, үүргээ сайн хийе, Бурханыг сэтгэл хангалуун байлгая гэж сэтгэл шулуудсан даа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Багаа тайлсан нь

Дуулгавартай, франц Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй...

Messenger дээр бидэнтэй холбоо барих