Бурханд гэрчлэл хийх нь үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг

2022-07-25

Шинь Рүй, Өмнөд Солонгос

Саяхан би шинээр ирэгсдийн туршлагын гэрчлэлийн хэдэн видео үзээд сэтгэл их хөдөлсөн. Хоёр, гурван жил итгэсэн хэр нь тэд туршлага, гэрчлэлээ хуваалцаж чадсан байна лээ. Би их ичиж, олон жил итгэчхээд яагаад Бурханыг гэрчилж чадаагүйгээ эргэцүүлж эхэлсэн. Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно… Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн авч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг харсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханы үгийг уншсаны дараа маш их баярласан ч бас нэлээд буруутай санагдаж, Бурханы ажлыг туулж, Бурханы үгийн хангалтыг эдлэх азтай байгаадаа баярласан ч Бурханд олон жил итгэж, Бурханы нигүүлслийг маш их эдэлсэн байж Бурханыг гэрчлээгүй болохоор буруутай санагдсан. Бурхан эцсийн өдрүүдэд бидэнд олон үнэнийг чөлөөтэй өгсөн ч бид үнэнийг эрэлхийлдэггүй, ойлгох чадвар муутай болохоор бидэнд заавал ойлгуулахын тулд Бурхан үнэний бүх талыг дэлгэрэнгүй нөхөрлөж, жишээ, адилтгал хэлж, бүрэн дүүрэн тайлбарлаж өгдөг. Бурхан бидний завхарсан зан чанарыг онилж, биднийг шүүж, илчлэх, бас бидэнд сануулж, захиж, зоригжуулж, тайвшруулах үг илэрхийлж, бидний төлөө маш их хичээл чармайлт гаргаж, их төлөөс төлсөн. Бурхан биднийг үнэнийг ойлгож, Өөрийг нь мэдэж авч, завхарсан зан чанараасаа салж, үнэхээр гэмшиж, өөрчлөгдөөсэй гэсэндээ үүнийг хийдэг. Энэ бол Бурханы хүсдэг гэрчлэл. Бурхан ажиллаж эхэлснээс хойш 30 жил болж байна. Тэр маш их ажил хийж, маш их үнэнийг илэрхийлсэн. Бурхан биднээс гэрчлэл харахыг хүсэж, өнгөцхөн байлаа ч бодитой л бол хүлээн авч, биднийг Бурханы ажлын тухай туршлага, мэдлэгээ хуваалцаж, гэрчлэлийн нийтлэл бичиж чадна гэж найддаг, яагаад гэвэл, энэ нь Бурханы ажлын үр дүн, Бурханы хичээл чармайлтын биелэл. Ийм гэрчлэлийг Бурхан онцгойлон үнэлдэг. Ийм гэрчлэл нь Бурханд хамгийн тааламжтай, аятайхан байдаг. Тэгээд өөрийгөө бодоход, би Бурханаас ихийг хүлээн авсан ч үнэний аль талуудыг ойлгож, үнэний аль бодит байдалд орсноо бодож зүрхэлдэггүй байсан, учир нь би Бурханы олон үгийг онолын хувьд л ойлгосон ч нухацтай тунгаан бодож, мэдэрч туулаагүй. Иймээс, Бурханыг гэрчилж, гэрчлэлийн нийтлэл бичих тухайд би айж, ичиж, энэ тал дээр маш бага хичээл чармайлт гаргасан. Олон жил итгэчхээд туршлагынхаа талаар бичиж чадахгүй, ямар ч гэрчлэлгүй байгаа нь намайг маш их зовоосон.

Нэг удаа нэг эгч надаас туршлагын гэрчлэл бичих дадлага хиймээр байна уу гэж асуухад би тухайн үедээ зөвшөөрсөн ч ерөөсөө юу ч бичээгүй. Заримдаа хэсэг бичээд, хойш тавьдаг, тэгээд нийтлэлээ огт дуусгадаггүй байлаа. Үнэндээ би их ажил хариуцаж байгаагүй ч бичих цаг гарахааргүй их завгүй санагддаг байсан. Ингээд би нийтлэл бичихийг ахин дахин хойшлуулсаар байлаа. Сүүлд нь би бичих хуваарь гаргасан ч бичих цаг болоход өөр зүйл хийгээд завгүй байсан тул тайван бичиж чадалгүй, янз бүрийн шалтаг, шалтгаан олдог байсан. Заримдаа, би боловсрол муутай, хэв чанар багатай учраас сайн бичиж чадахгүй, заримдаа, завгүй, цаг алга, тиймээс дараа болъё гэдэг байлаа. Заримдаа, нийтлэл бичих нь тийм ч чухал биш, өдөр тутмын ажлаа зохицуулах л хамгийн чухал, хэрвээ ажлаа цалгардуулбал би засалт, харьцалт туулж, ноцтой тохиолдолд халагдана, нийтлэл бичихгүй байлаа гээд хэн ч зэмлэхгүй гэж боддог байсан. Ингэж бодох үедээ нийтлэл бичихэд бүр ч бага ач холбогдол өгөөд, гэрчлэлийн нийтлэл бичих нь үүргийн минь чухал хэсэг гэж үзээгүй. Гэрчлэл бичих тухайд би ийм гөжүүд, тэрслүү байдалд урхидуулж байжээ.

Нэг өдөр Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, үзэл бодол минь бага зэрэг өөрчлөгдсөн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихжээ. Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд бөгөөд Би тэднийг аль эртнээс жигшсэн юм. Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний саваа тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, тэгээд буудайн үр тариаг агуулахад хурааж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханд итгэгчид Бурханыг гэрчлэх ёстой, энэ нь хүний үүрэг, харин Бурханд итгэгчид гэрчилж чадахгүй бол Бурханы үзэн ядалтын бай болно гэж энэ хэсэгт тодорхой хэлсэн. Ялангуяа Бурханы үгийн энэ мөр: “Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихжээ.” “Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх … үрийн сүүлнүүд.” “Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний саваа тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно.” Бурханы үгээр шүүгдээд би Бурханы уур хилэнг мэдэрсэн. Бурханд маш олон жил итгэж, өдий хүртэл Бурханыг дагаж, Бурханы үгийг маш их уншиж, тоймгүй олон номлол, нөхөрлөл сонсож, засалт, харьцалт, уналт, бүтэлгүйтэл туулж, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамж, сахилгажуулалтыг туулчхаад би Бурханыг гэрчилж чадахгүй л байлаа. Надад жаахан туршлага, мэдлэг байсан ч юм бичихийг хүсээгүй. Өдөржингөө гадаад талын зүйлсийг зохицуулж байсан ч завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад анхаараагүй, үнэнд ахиц гаргахаар эрэлхийлээгүй. Ердийн туршлагаараа багахан мэдлэг, гэрэл олж авсан ч ихэвчлэн өрөөсгөл, эрээвэр хураавар, тодорхой биш байсан. Би жинхэнээсээ ойлгохын тулд тунгаан бодож, тодорхой мэдэж аваагүй, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олж авснаа алдаж, энэ нь бас Ариун Сүнсний гэгээрлийг дарсан. Урьд нь шинээр ирэгсдийг усалж байснаа бодоод үзэхэд би Бурханы ажлыг гэрчлэх үнэнийг ч сайн нөхөрлөж чаддаггүй байсан. Миний ярьсан зүйл харьцангуй өнгөцхөн, гол санааг нь гаргаж чаддаггүй байсан. Хожим нь сайн мэдээ номлох үедээ ч шашны үзэл юм уу антихристүүдийн төөрөгдлийг тодорхой, үнэмшилтэйгээр задлан шинжлэхийн тулд гол санааг нь гаргаж чаддаггүй, үнэний тал бүрийг хагас дутуу ойлгоод, ойлгомжтой нөхөрлөж чаддаггүй байсан. Цуглаан дээр амийн оролтын асуудлыг нөхөрлөхдөө би ихэвчлэн өнгөцхөн нэгэн хэвийн зүйлээр хүмүүсийг ятгадаг, эсвэл зарим нэг хоосон онол, өнгөц ойлголтоо хуваалцаж, асуудлыг уг үндсээр нь шийдэж чадахгүй, Бурханыг гэрчлэх гэрчлэл минь үр дүнгүй байсан. Үнэний аль нэг талын тухай ойлголт минь үндсэндээ хоосон, ихэнх нөхөрлөл минь үнэний бодит байдал биш, ердөө бичиг үсэг, хоосон сургаал байж. Би Бурханд итгэж байсан ч Бурханыг гэрчилж чадаагүйгээ харсан. Би жаахан зүтгэл гаргаж, ажиллаж байсан ч үнэндээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн аваагүй, үнэнийг ойлгож, амь зан чанараа өөрчилсөн гэрчлэл ч надад байгаагүй. Тийм хүмүүс бол Бурханы нүдэнд орсон өргөс, бул хар чулуу, Өөрийнх нь шигшин хаях үрийн сүүл гэж Бурханы хэлснийг би бодсон. Тийм хүмүүст хандах Бурханы уур хилэн хэзээ ч намжихгүй. Ингэж бодоод хэцүү санагдсан. Би Бурханд олон жил итгээд, юу ч сураагүй, ямар ч нэмэргүй, туйлын ичгүүртэй, Бурханы өмнө зогсоход зохисгүй санагдсан. Бурхан тийм хүмүүсийг тун их үзэн ядаж, тэвчдэггүй, тэдэнд хилэгнэдэг. Тийм хүмүүс үүргээ гүйцэтгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханыг гэрчилж чаддаггүй учраас Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чаддаггүй, эцэст нь Бурханаар авруулж чадахгүй. Тийм хүмүүст хандах Бурханы хандлагыг хараад миний үзэл бүрэн няцаагдсан. Даалгасан ажлыг нь хийж, үүргээ гүйцэтгэхдээ мууг үйлдэхгүй, ямар ч том алдаа гаргахгүй, ноцтой гэм буруу үйлдэхгүй, халагдахгүй байвал үндсэндээ аврагдсан, аврагдах найдвар байна гэж би боддог байлаа. Энэ нь Бурханы шаардлагад нийцдэггүйг одоо би харсан. Энэ нь ердөө миний үзэл, горьдлого байж. Бурханд итгэх нь үүргээ гүйцэтгэхдээ шаргуу ажиллаж, зарим дүрмийг мөрдөж, илт муу зүйл үйлдэхгүй байх төдий биш. Бурханд олон жил итгээд, ямар ч гэрчлэлгүй байгаа бол эцэстээ таягдан хаягдана. Би Бурханы энэ үгийг бодсон: “Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно, мөн чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, үр ашиггүй ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг минь ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?). Бурханы үг намайг ичээхийн зэрэгцээ маш их түгшээж, ингээд байж болохгүйг би мэдэрсэн. Сүүлд нь би гэрчлэлийн нийтлэл бичихэд анхаарч эхэллээ.

Үнэндээ бичих гээд суух үед оюун санаанд минь хаалт байсаар байсан. Эхэндээ би туршлагаа цэгцэлж чадахгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байснаас гадна илүү яаралтай өөр ажил байсан болохоор бусад зүйл дээр ажилласан. Дараа нь би дорд хэв чанараар шалтаглаж, бусад нь хагас өдрийн дотор бүхэл бүтэн гэрчлэлийн нийтлэл бичиж чадах ч тайван орчин, хангалттай цаг байхгүй бол би бичиж чадахгүй гэж бодоод ахиад л бичихээ больсон. Үүний дараа, би гэрчлэлийн нийтлэл бичихдээ яагаад ийм идэвхгүй байгаа юм бол гэж гайхширч эхэллээ. Би бичнэ гэж зөвшөөрсөн ч юу ч хийгээгүй. Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг хараад, өөрийнхөө талаар бага зэрэг ойлгож авсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатанлаг зан чанараа хэрхэн мэдэж, ялган таньж болох вэ? Сатаны хийх дуртай зүйлээс гадна аливааг хийдэг арга барил, заль мэхийг нь харах ёстой. Сатан эерэг зүйлд хэзээд дургүй, ёрын мууд дуртай бөгөөд өөрийгөө чадвартай, бүх зүйлийг хянаж чаддаг гэж үргэлж боддог. Энэ бол Сатаны биеэ тоосон уг чанар. Тийм ч учраас Сатан цадиггүйгээр Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, тэрсэлдэг. Сатан бол бүх сөрөг зүйл, бүх ёрын муу зүйлийн төлөөлөгч, эх үүсвэр юм. Энэ асуудлыг тодорхой харж чаддаг байх нь сатанлаг зан чанарыг ялган таньж чаддаг байх явдал юм. Үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд энгийн хэрэг биш, учир нь хүмүүс бүгд сатанлаг зан чанартай бөгөөд сатанлаг зан чанарынхаа хязгаарлалт, дөнгөнд зовдог. Жишээ нь, зарим хүн үнэнч шударга хүн байх нь сайн гэдгийг таньж, бусад хүн үнэнч шударга байж, үнэнийг хэлж, илэн далангүй ярьж чадаж байгааг хараад атаархдаг хэр нь өөрсдөөс нь үнэнч шударга байхыг шаардвал тэдэнд хэцүү байдаг. Энэ нь сатанлаг зан чанар биш гэж үү? Тэд сайхан сонсогддог үг хэлдэг боловч хэрэгжүүлдэггүй. Үүнийг үнэнээс залхах гэдэг. Үнэнээс залхсан хүмүүст үнэнийг хүлээн авахад хэцүү байдаг бөгөөд үнэний бодит байдалд орох ямар ч аргагүй байдаг. Үнэнээс залхсан хүмүүсийн хамгийн илэрхий байдал нь тэд эерэг зүйлийг сонирхдоггүй, хорвоогийн чиг хандлагыг дагах тун дуртай байдаг. Тэд Бурханы хайрладаг зүйлийг, Бурхан хүмүүсээс хийхийг шаарддаг зүйлийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаггүй. Харин ч үл тоомсорлосон, хайхрамжгүй байдаг бөгөөд тэр ч бүү хэл, зарим нь хүмүүсээс Бурханы шаарддаг стандарт, зарчмыг байнга жигшдэг. Тэд эерэг зүйлд ой гутаж, тэдгээрийг үргэлж эсэргүүцэж, сөргөлдөж, басамжилдаг. Энэ бол үнэнээс залхахын үндсэн илрэл юм. Чуулганы амьдралд Бурханы үгийг уншиж, залбирч, үнэний талаар нөхөрлөж, үүрэг гүйцэтгэж, асуудлыг үнэнээр шийдвэрлэх нь бүгд эерэг зүйл. Энэ бол мэдээжийн зүйл боловч зарим хүн ийм эерэг зүйлийг зэвүүцэж, үл тоож, үл хайхардаг. Хамгийн үзэн ядмаар нь, тэд үнэнч шударга хүмүүс, үнэнийг эрэлхийлдэг, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг хүмүүс гэх мэт эерэг хүмүүст басамжилсан байдлаар ханддаг. Тэд ийм хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхахыг үргэлж хичээдэг. Алдаа дутагдалтай юм уу завхрал харуулсныг нь олж мэдвэл сүр бадруулан, басамжлахаас өөрийг хийдэггүй. Энэ ямар зан чанар вэ? Тэд эерэг хүмүүсийг яагаад ингэж их үзэн яддаг вэ? Муу хүмүүс, үл итгэгчид, антихристүүдийг яагаад ингэж хайрлаж, сайшаадаг, яагаад ийм хүмүүстэй үргэлж сүлбэлддэг вэ? Сөрөг, ёрын муу зүйлд сэтгэл нь хөдөлж, хөөрдөг ч эерэг зүйлийн тухайд бол, үнэний талаар нөхөрлөл сонсох юм уу асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж байгааг харах үедээ тэд эсэргүүцэж, сэтгэл дундуур болж, гомдлоо гаргадаг. Энэ нь үнэнээс залхсан зан чанар биш гэж үү? Завхарсан зан чанарыг харуулж байгаа хэрэг биш гэж үү? Бурханд итгэдэг, Бурханы төлөө ажил хийх дуртай, хаа сайгүй махран гүйдэг олон хүн байдаг; хайхрамжгүй үг, үйлдэл хийж, өөрийгөө гайхуулах эцэс төгсгөлгүй эрч хүч тэдэнд байдаг. Гэхдээ үнэний зарчмын дагуу үйлдэхийг тэднээс шаардах үед эрч хүчгүй болдог. Гайхуулахгүй байхыг шаардвал байр суурьгүй болсон юм шиг санагдаж, улайрсан эрч хүч нь огт харагддаггүй. Бүх хүн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө эрж хайдаг. Анх Бурханд итгэхдээ титэм, шагнал хүсэж, бүгд ямар ч зүйлийг туулахад бэлэн байдаг. Тэд яагаад ингэдэг вэ? Бүгд л ерөөлийн төлөө байдаг бөгөөд шулуухан хэлэхэд тэнгэрийн хаанчлалд орохын төлөө байдаг. Олж авах үр ашиг байхгүй бол хүмүүс сэдэлгүй болж, сэтгэлээр унаж, урам зориггүй болдог. Энэ бүхэн нь үнэнээс залхсан завхарсан зан чанараас болдог. Ийм зан чанарт захирагдсан үедээ хүмүүс үргэлж зүг чиггүй, ямар зам сонгохоо мэдэхгүй байдаг. Тэд байнга замаа алдаж, үргэлж буруу замаар явдаг. Хүмүүс үнэнээс залхсан зан чанараа таниагүй үедээ үнэнийг хүлээн авч чаддаггүй, өөрчлөгдөж бүр ч чаддаггүй, махан бие, завхарсан сатанлаг зан чанараа дагасан хэвээр байдаг. Үүний далд утга нь, тэд Сатаныг дагасан хэвээр байгаа, хийдэг бүх зүйл нь Сатанд үйлчилдэг бөгөөд тэд бол Сатаны зарц нар юм(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Урьд нь би нийтлэл бичихээр шаргуу ажиллаагүй, тэгээд түр зуур л буруутайгаа мэдэрсэн болохоос том асуудал гэж үзээгүй. Бурханы үгийн илчлэлээс л би энэ нь үнэнийг үзэн ядаж байгаа хэрэг, нэг төрлийн сатанлаг зан чанар гэдгийг харсан. Нийтлэл бичихэд туршлага, мэдлэг, бодох цаг шаардагддаг. Бид өөрсдийгөө тайвшруулж, Бурханы үгийг тунгаан бодож, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлэх ёстой. Харин гадаад талын хэрэг явдлыг зохицуулах, чаддаг зүйлээ хийх бол амархан. Тийм учраас, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг тунгаан бодож, нийтлэл бич гэж хүсэх үед би зүрх сэтгэлдээ татгалзаж, эсэргүүцсэн. Бурхан Өөрийг нь яаж гэрчлэх тухай их нөхөрлөсөн, ах эгч нар маань бүгд туршлагын гэрчлэл бичих дадлага хийдгийг мэдэж байсан ч би хайхрамжгүй хандаж, бичихээс зайлсхийхийн тулд шалтаг тоочсон. Миний харснаар, би их зөрүүд байж, үнэнтэй холбоотой зүйлийг эсэргүүцэж, дургүйцэж, шаргуу ажиллахыг хүсээгүй. Гадаад талын зүйлс, үнэний мөн чанартай холбоогүй ажилд бол маш их урам зоригтой, хийх хүсэлтэй байсан. Энэ нь үнэндээ үнэнээс залхдаг сатанлаг зан чанар байж. Үнэн хэрэгтээ, нийтлэх бичих үйл явц нь үнэнийг эрж хайх үйл явц, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайх нь хүмүүсийн үнэнд хандах хандлагыг хамгийн сайн илчилж чадна. Би олон жил Бурханд итгэж, үүргээ биелүүлэхийн тулд хаяж, зарлагадаж, бичиг үсэг, хоосон сургаал их ярьж чаддаг байсан ч үнэнийг сонирхоогүй, хүсэн эрмэлзээгүй, эрхэмлэж нандигнаагүй, бас Бурханд жинхэнээсээ дуулгавартай байгаагүй. Сатанлаг зан чанараараа амьдарч, Бурханд дайсагнасаар байсан. Үүнийг эргэцүүлмэгцээ би асуудал минь ноцтой байгааг ухаарсан. Бурханд олон жил итгэсний дараа миний амь зан чанар огт өөрчлөгдөөгүй, Бурханд, үнэнд хандах хандлагад минь ямар ч бодитой өөрчлөлт гараагүй. Би Сатанд харьяалагдаж, үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцсээр байсан. Энэ хэвээр байвал хэчнээн олон жил итгэж, хэчнээн их хичээл чармайлт гаргаад ч би үнэнийг хэзээ ч ойлгохгүй, завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй, эцсээ хүртэл итгэлээ ч хэзээ ч бүрэн аврагдахгүйг ухаарсан. Энэ үед би бага зэрэг айсан учраас гэмшихийн тулд Бурханд залбирч, “Бурхан минь, би үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхдаг, үүргээ гүйцэтгэхдээ хичээл чармайлт гаргаж, хөдөлмөрлөх л дуртай. Итгэл минь хэчнээн өрөвдөлтэйг би одоо л харж байна, энэ маягаараа үргэлжлүүлмээргүй байна. Би Тан руу эргэж, үнэнийг эрэлхийлэхийн тулд шаргуу ажиллахыг хүсэж байна” гэсэн.

Хожим нь, боловсрол, хэв чанар муутай гэж гомдоллосны минь хариуд нэг эгч Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан нь надад маш тустай байсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар шинэ зүйл олж авч, жинхэнэ туршлагатай болдог учраас чи Бурханыг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр их зовсон, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй. Энэ нь Бурханд гэрчлэл хийж байгаа биш, харин Бурханыг гутааж байгаа хэрэг. Үнэнийг жинхэнээсээ туулж, ойлгохгүйгээр Бурханд гэрчлэл хийх боломжгүй; Бурханд итгэх итгэл нь мунгинаж, будилсан хүмүүс Бурханыг гэрчилж хэзээ ч чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үгийг уншаад би ойлгосон. Бурханыг чин сэтгэлээсээ гэрчлэх нь Бурханы үг, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийн талаарх туршлагаа нөхөрлөж, харуулсан завхралаа нөхөрлөж, Бурханы үгийн илчлэлээр өөрийнхөө талаар юу мэдэж авсан, яаж оролттой болсноо ярих явдал, ингэснээр бусад нь Бурханы зөвт зан чанарыг харж, Бурханы ажил, Бурханы хайрыг мэдэж чадна. Бурханыг гэрчлэхэд хүн дэвшилтэт онолыг хэр чадварлаг ярьдаг нь хамаагүй, үнэнч шударгаар, чин сэтгэлээсээ ярих нь хамгийн чухал. Үүнийг ухаармагц зүрх сэтгэл минь бага зэрэг цэлмэсэн. Гэрчлэл бичих тухайд ч адилхан. Боловсролын түвшин, бичгийн хэв маяг хамаагүй, гол нь үнэнийг эрэлхийлэхэд хүчин чармайлт гаргаж чаддаг эсэх, завхрал, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг эсэх, Бурханы шүүлтийг туулж, Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө шинжилж, мэдэж авч, асуудлын мөн чанарыг тодорхой харж, жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгддөг эсэх юм. Эдгээр зүйлээр зэвсэглэсэн үед бичсэн нийтлэл чинь сайн байх болно. Энэ нь боловсролын түвшинтэй ямар ч хамаагүй. Эдгээр бодитой зүйлийг өдөр тутмын амьдралынхаа хэлээр бичихэд л болно. Зүгээр л юу бодож, ойлгож байгаагаа бичих хэрэгтэй. Жинхэнэ ойлголт, мэдрэмжээ өөрийнхөө үгээр бичиж, бусдад тус болж чадах л юм бол чамд гэрчлэл байна. Урьд нь би үргэлж өөрийгөө боловсрол, хэв чанар муутай гэж бодоод, үүнийгээ гэрчлэлийн нийтлэл бичихгүй байх шалтаг болгон ашиглаж, гэрчлэлийн нийтлэл бичихэд өндөр түвшний мэдлэг шаардагддаг мэт байсан, гэхдээ энэ үзэл бодол буруу гэдгийг одоо би харж байна. Би ийм байдалтай амьдрах ёсгүй. Бурханыг гэрчлэхийн тулд үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, туулсан, олж авсан зүйлийнхээ талаар нийтлэл бичихэд анхаарах ёстой. Энэ нь миний үүрэг байсан.

Сүүлд нь цуглаан дээр би Бурханы үгийн нэг хэсгийг харсан нь үнэнийг эрэлхийлж, гэрчлэлийн нийтлэл бичих ачаа үүрэхэд минь тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Удирдагч, ажилчин хүмүүсийн ангилал үүссэн уг шалтгаан юу вэ, мөн тэд хэрхэн бий болсон бэ? Өргөн хүрээнд бол, Бурханы ажилд тэд шаардлагатай; явцуу хүрээнд бол, тэд чуулганы ажилд шаардлагатай, Бурханы сонгосон хүмүүст шаардлагатай… Удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон бусад хүмүүсийн ялгаа нь тэдний гүйцэтгэдэг үүргийн онцгой шинж чанартай холбоотой. Тэр онцгой шинж чанар нь үндсэндээ тэдний удирдлагын чиг үүргээс харагддаг. Жишээ нь, чуулган хэдэн хүнтэй байх нь хамаагүй удирдагч тэргүүн нь байдаг. Тэгэхээр энэхүү удирдагч гишүүдийн дунд ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Чуулган дахь сонгогдсон бүх хүнийг удирддаг. Тэд чуулган даяар ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ удирдагч буруу замаар явбал чуулган дахь Бурханы сонгосон хүмүүс удирдагчийг дагаж буруу замаар явж, энэ нь бүгдэд нь асар их нөлөө үзүүлнэ. Жишээ нь Паулыг аваад үзье. Тэр өөрийнхөө үүсгэн байгуулсан олон чуулганыг, Бурхан сонгосон хүмүүсийг удирдаж байсан. Паулыг төөрөлдөх үед түүний удирдаж байсан чуулган, Бурханы сонгосон хүмүүс мөн л төөрөлдсөн. Тиймээс, удирдагчид төөрөлдөхөд энэ нь зөвхөн өөрсдөд нь нөлөөлдөггүй, харин тэдний удирддаг чуулганууд болон Бурханы сонгосон хүмүүст ч бас нөлөөлдөг. Хэрэв удирдагч зөв замаар явж байгаа, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг зөв хүн байвал түүний удирддаг хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж ууж, үнэнийг зөв зохистойгоор эрж хайхын зэрэгцээ удирдагчийн амийн туршлага, ахиц дэвшил бусдад харагдаж, бусдад нөлөөлнө. Тэгвэл удирдагчийн алхах ёстой зөв зам юу вэ? Энэ нь үнэнийг ойлгох, үнэнд ороход бусдыг хөтөлж, бусдыг Бурханы өмнө аваачиж чаддаг байх явдал юм. Буруу зам юу вэ? Байр суурь, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж, үргэлж өөрийгөө өргөмжилж, гэрчилж, Бурханд хэзээ ч гэрчлэл хийхгүй байх. Энэ нь Бурханы сонгосон хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэд Бурханаас холдож, энэ удирдагчийн хяналтад ордог. Хэрэв чи хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачдаг бол тэднийг завхарсан хүн төрөлхтний өмнө аваачиж, Бурхан бус, Сатаны өмнө аваачиж байна. Хүмүүсийг үнэний өмнө аваачих нь л Бурханы өмнө аваачиж байгаа хэрэг юм. Буруу эсвэл зөв замаар алхдаг эсэх нь хамаагүй, удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүст шууд нөлөөлдөг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би үүрэг, хариуцлагаа илүү тодорхой ойлгосон. Үүний зэрэгцээ, мөрөн дээрх асар том хариуцлагаа мэдэрсэн. Удирдагч, ажилчдын явдаг зам, эрж хайдаг зүйл өөрсдөд нь нөлөөлөөд зогсохгүй, тэдний удирддаг ах эгч нарт ч бас нөлөөлдөг гэж Бурхан хэлсэн. Удирдагч, ажилчид үнэнийг эрэлхийлдэг, зөв хүмүүс бол үнэнд тасралтгүй ахиц дэвшил гаргаж, өдөр тутмын амьдралдаа ямар буруу үзэл бодолтой байдгаа, ямар завхарсан зан чанараар амьдардгаа эргэцүүлж, Бурханы үгэнд үндэслэн асуудлын мөн чанарыг ойлгоод, дараа нь ямар зарчимд орохоо олж мэднэ. Удирдагч, ажилчид зөв замаар явах үедээ ах эгч нарынхаа амийн оролтын төлөө ачаа үүрч, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад анхаардаг тул тэдний удирддаг хүмүүс ч бас энэ чиглэлд орно. Удирдагч, ажилчид хайхрамжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй, алдар нэр, байр суурь олж авахаар завгүй ажиллаж, үнэнийг эрэлхийлэх сонирхолгүй, асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаггүй бол тэдний үүрэг ердөө гадаад талын хэрэг явдал, эсвэл өөрсдийгөө өргөмжилж, онцлохын тулд бичиг үсэг, хоосон сургаал хэлж байгаа хэрэг, энэ нь Бурханыг гэрчлэх үр дүнд хүрч чадахгүй. Тэгвэл тэд Бурханыг эсэргүүцэх замаар алхаж, бас хүмүүсийг буруу чиглэлд удирдаж байна. Тийм хүмүүс өөрийн мэдэлгүй өөрийнхөөрөө явж, бусдыг үйлчлэл үзүүлэх зам руу, Бурханыг эсэргүүцэх Паулын зам руу хөтөлдөг. Энэ нь ажиллаж, хүмүүсийг аврах гэсэн Бурханы санаа зорилгод харшилдаг. Үүнийг таньж мэдээд би, Бурхан намайг гадаад талын ажил хийж, үйлчлэл үзүүлж, шаргуу ажиллаж, нэр хүнд, байр суурь хөөцөлд гэж удирдагч болгоогүйг мэдэрсэн. Бурхан надаар, Бурханы үгийг идэж, уухад бусдыг удирдаж, үүргээ гүйцэтгэхдээ асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайж, аажмаар үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг удирдагчийн үүрэг роль гүйцэтгүүлэхийг зорьсон. Энэ нь Бурханы даалгавар, бас миний үүрэг байсан. Тиймээс, үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарах нь чухал гэж санагдсан. Энэ үед би үнэнийг маш өнгөц ойлгодог, үнэний бодит байдалгүй байсан учраас туршлагаар л сурч чадах байсан. Зүрх сэтгэл, зам чинь зөв л бол Бурханы удирдамж, ерөөлийг хүртэнэ.

Дараа нь би өөрийнхөө байдлыг, бас Бурханд итгэх хугацаандаа үнэнийг үнэхээр эрж хайснаар ямар асуудлыг шийдвэрлэсэн, ямар завхарсан зан чанарыг шийдвэрлэснээ эргэцүүлж эхэлсэн. Энэ талаар тунгаан бодож, эргэцүүлж эхлэх үедээ би олон асуултад будилж, хагас дутуу ойлгож байснаа олж мэдсэн юм. Би жинхэнээсээ үнэнийг ойлгож, асуудлын мөн чанарыг хараагүй, хэрэгжүүлэлтийн зарчмыг олоогүй, асуудлыг хэзээ ч үр дүнтэй шийдвэрлэж байгаагүй. Дараа нь би харьцангуй сайн ойлгосон туршлагынхаа талаар бичихээр оролдож, бичих зуураа дэнслэн бодож, цаг гарах бүрд цэгнэн бодоод, эцэст нь нийтлэл бичиж дуусахад маш сэтгэл хангалуун, тайван, санаа амар санагдсан, яагаад гэвэл, бичих явцдаа үнэнийг эрж хайснаар би аяндаа өөрийнхөө байдал, асуудлынхаа мөн чанарыг илүү тодорхой харж эхлэн, үнэний талаарх мэдлэг минь илүү бодитой, ойлгомжтой болж, хэрэгжүүлэлтийн зам минь улам тодорхой болсон. Гэрчлэлийн нийтлэл бичих нь байр байдлаа ухамсарлах, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад чухал гэдгийг би ухаарсан. Энэ нь амийн оролтын зам, бас үнэнийг эрж хайж, ойлгох шилдэг арга зам байсан.

Хожим нь миний сонссоноор, удирдагч ажилчдыг оролцуулаад олон хүн нийтлэл бичихэд анхаараагүй, энэ талаар ямар ч хичээл чармайлт гаргаагүй. Зарим нь үргэлж завгүй байна, цаг алга гэдэг байсан. Энэ нь яг миний байдал биш үү гэж надад бодогдсон. Би ч бас буруу үзэл бодол тээж, бичихгүйн тулд шалтаг тоочсон. Тэгээд, “Өөрийнхөө байдлыг яаж мэдэж авч, үзэл бодлоо яаж өөрчилсөн талаараа нийтлэл бичих юм бол зарим ах, эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэх юм биш үү?” гэж бодсон. Үүнийг ухаараад би ачаа үүрч байгаагаа мэдэрч, бичихээр бэлдэж эхэллээ. Миний ойлголт өнгөц, салан задгай байсан хэдий ч энэ нийтлэлийг бичих нь миний үүрэг гэдгийг мэдэж байсан учраас ойлгосныхоо хэрээр бичих ёстой байлаа. Санаандаа ийм зорилго тээн, ах эгч нартайгаа уулзаж, нөхөрлөх үедээ энэ сэдвийг ярилцаж, цаг завтай үедээ энэ сэдвийн талаар бодож, өглөөний сүнслэг үйл ажиллагааны үеэр заримдаа энэ талаарх Бурханы үгийг идэж, уугаад, хэсэг хугацааны дараа энэ асуудлыг арай тодорхой харах болж, нийтлэл бичиж эхлэхэд хавьгүй амархан байсан. Ерөнхий тойм гаргасныхаа дараа би утгынх нь үе давхарга бүрийг өөрийнхөө ойлгосноор илэрхийлж, бодол, туршлагаа өөрийнхөө үгээр бичсэн. Энэ нь тийм хэцүү санагдахаа больж, бичиж байх зуураа аливааг цэгнэн бодож, асуудлыг, бас үнэний холбогдох талуудыг илүү тодорхой харж чадах юм шиг санагдсан. Бид үнэнийг эрэлхийлэхээр хичээж, асуудлыг шийдвэрлэхээр нийтлэл бичих тусмаа Бурханы гэгээрэл, удирдамжийг улам их хүлээн авч, улам их ерөөгддөгийг би үнэхээр мэдэрсэн. Тэгээд Бурханы үгийн нэг хэсгийг бодлоо: “Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, ‘Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?’ гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Бурханы үгийг уншсаныхаа дараа, бид өөрсдийн амийн оролт, чуулганы асуудалд ачаа үүрэх үедээ асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад илүү их хичээл чармайлт гаргаж, Бурханы үгийг ухамсартайгаар идэж ууж, хэрэгжүүлж, дараа нь Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж, бичиж чадна гэдгийг би ухаарсан. Тэр үед л бид үнэний бодит байдалд аажмаар орж чадна. Энэ явцад бид ачаа үүрч, хүсэн эрмэлзэж, эрж хайхынхаа хэрээр Бурханы гэгээрэл, удирдамжийг олж авч, үнэний талаарх ойлголтоо аажмаар гүнзгийрүүлж, тухайн асуудлыг илүү тодорхой, нэвт шувт харж, үнэнийг илүү тод томруун, бодитоор ухамсарлаж чадна. Хэрвээ бид үнэнийг эрэлхийлж, нийтлэл бичиж дадахаар шаргуу ажиллахгүй бол Бурханы үгийн талаар жаахан гэрэл олж авсан ч энэ нь ердөө өнгөц, мэдрэхүйн ойлголт байж, үргэлж бүдэг бадаг, манан дундах дүрс шиг санагдаж, ямар ч бодитой мэдлэггүй гэдгийг маань харуулна. Бодит мэдлэг, туршлагаа бичиж, Бурханы үгэнд үндэслэн асуудлыг нэгд нэггүй цэгнэн бодож, ойлгож, эцэст нь ойлголтын мэдлэгээ ойлгомжтой, ухаалаг мэдлэг болгосноор л эцсийн дүндээ бидний ойлголт цэцэглэж, үр жимсээ өгнө. Энэ нь бидний ургац, бодлын маань биелэлт юм. Энэ хугацаанд би бас, нийтлэл бичих нь асуудлыг тодорхой мэдэж авч, үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэх үйл явц гэдгийг мэдэрсэн. Бид бичих тусмаа илүү ихийг олж авна.

Одоо би нийтлэл бичихийг эсэргүүцдэггүй, харин ч надад таалагддаг, учир нь бичих явцдаа би завхарсан зан чанараа илүү тодорхой харж, Бурханы үгийг ойлгож авахын хэрээр үзэл бодол, үзэл баримтлал минь ч өөрчлөгддөг. Энэ бол жинхэнэ ашиг тус, үнэ цэнтэй, утга учиртай зүйл. Урьд нь би, нийтлэл бичих нь ажиллагатай, маш хэцүү гэж үргэлж боддог, бичих гэж оролдсоноос гадаад талын ажил хийхийг илүүд үздэг, маш тэрслүү байсан. Бүр нийтлэл бичих нь миний ажлыг саатуулна гэж санагддаг байсан ч энэ үзэл бодол үнэндээ нэлээд эндүү ташаа, утгагүй байж. Нийтлэл бичих нь ажлыг огтхон ч саатуулдаггүй. Харин ч асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хай гэж сануулж, үүргээ илүү үр дүнтэй гүйцэтгэхэд хүргэдэг. Одоо би зав гарах л юм бол өөрийгөө тайвшруулж, байр байдлаа бодолцож үзэхээр оролддог, тодорхой харж, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудаа тунгаан бодох хэрэгтэй юм шиг санагдаж, үнэнийг эрэлхийлэхийн төлөө аажмаар ачаа үүрч эхэлсэн. Бас Бурханы үгийн дагуу шийдвэрлэх ёстой олон байдал надад байгааг мэдэрч, аажмаар Бурханы үгийг хүсэн эрмэлзэх болсон. Энэ бүхэн Бурханы нигүүлсэл, ерөөлийн л ач, би Бурханд тун их талархаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуумгай байснаас үүдсэн хохирол

Кристен, Итали Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг...

Хожимдсон сэхээрэл

Линь Минь, Хятад Би 2013 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр үед их урам зоригтой, Бурханы үгийг байнга уншиж,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих