Өвчний зовлон зүдүүр
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл мэдэгдэх багш гэж л боддог! Өөрсдийг нь эмчилж магад гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Тэдний биеэс бузар сүнснүүдийг зайлуулахын тулд хүч чадлаа ашиглаж магад гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг бөгөөд Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэж магад гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, айсуй ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Айсуй ертөнцөд ямар нэгэн зүйл олж авахыг эрэлхийлэлгүй, зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, анхнаасаа хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон. Надаас авсан бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Би хэтэрхий их нигүүлсэл өгдөг бөгөөд ашиг тус хэтэрхий их байдаг учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Урьд нь үүнийг уншихдаа Бурханы энд хэлсэн бүхэн баримт гэж л би хэлдэг байсан болохоос хэзээ ч үнэхээр ойлгоогүй юм. Би олон жил Бурханд итгэж, ажил, гэр бүлээ орхиж, өөрийгөө зарлагадаж, үүрэгтээ маш их зовсон юм чинь шалгалт ирэхэд Бурханыг буруутгаж, Бурханаас урвахгүй гэж боддог байлаа. Гэхдээ өвчний шалгалт туулах үедээ Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан. Ерөөгдөж, Бурхантай наймаацах сэдэл минь улайм цайм ил болсон юм. Тэгэхэд л би хүмүүсийг илчилдэг Бурханы үгэнд бүрэн үнэмшиж, итгэлдээ хийх эрэл хайгуулын талаарх бодол минь өөрчлөгдсөн дөө.
2018 оны 7-р сард миний зүүн хөхөн дээр жижигхэн, хатуу булдруу байгааг оллоо. Үүнийг нэг их юманд бодолгүй, үрэвслийн эсрэг эмээр эдгээчихнэ гэж санасан. Гэхдээ дараагийнх нь хоёр сард байдал улам дордлоо. Шөнө хөлөрч, ямар ч тамиргүй болж, булдрууны эргэн тойрны хэсэг үнэхээр их өвдөж байлаа. Үнэхээр хэрэг бишидсэн юм болов уу гэж гайхаж эхэлсэн ч сүртэй юм биш гэж өөрийгөө дахиад тайтгаруулаад, Бурханд итгэж, өдөр бүр чуулганд үүргээ биелүүлээд завгүй байлаа. Тэгээд Бурхан намайг хамгаална гэж бодсон юм. Нэг шөнө хүчтэй өвдөлтөөс болж сэрлээ. Хөхнөөс шар шингэн гоожиж байхаар нь хэрэг бишидсэнийг мэдээд, нөхөр бид хоёр эмнэлэгт үзлэг хийлгэхээр яаран очсон юм. Шинжилгээний хариу гарахад, би хөхний хорт хавдартай болсон байлаа. Эмч ингэж хэлэхийг сонсоод би маш их цочирдсон. “Хөхний хорт хавдар аа?” “Би дөнгөж 30 гарч байгаа шүү дээ! Яахаараа ийм юм болдог байна аа?” гэж бодсон. “Үгүй байлгүй дээ. Надад ийм юм тохиолдох учиргүй. Би бол итгэгч, бас чуулганд үүргээ олон жил биелүүлж байна. Бурхан намайг харж хандаж, хамгаална. Эмч нар буруу оношилсон байж таарна” гэж өөртөө хэлсээр байлаа. Тэгээд үүнийг үнэн биш гэж найдсан. Тэр өдөр эмнэлгээс гэртээ яаж харьснаа ч санахгүй байна. Мэлэрсэн царайг минь хараад нөхөр минь: “Эднийх жижигхэн эмнэлэг, эмч нар нь ч төдийлөн чадварлаг биш. Тэдний буруу байж магад. Том эмнэлэгт очиж үзүүлье” гэж хэлээд намайг тайтгаруулахаар оролдлоо. Тэгж хэлэхээр нь найдлага сүүмэлзэх шиг л болсон. Харамсалтай нь том эмнэлгийн эмч оношийг баталгаажуулсан юм: Би хөхний хорт хавдар туссан байлаа. Тэгээд бас хавдар дундаас хожуу үе шатанд байгаа болохоор химийн эмчилгээнд орж, хагалгаа хийлгэхгүй бол үхэж болохоор байна гэж эмч хэлсэн. Миний ухаан бүрмөсөн балартаж, сэтгэл хямарлаа. “Энэ бүгдэд хэр их мөнгө орох бол? Химийн эмчилгээний явцад үхчихвэл яана? Тэр бүх өрийг гэр бүл маань яаж төлөх юм бэ?” гэж бодогдсон. Тэгээд цөхөрч, бүрмөсөн арга мухардсан юм.
Эхний удаагийн химийн эмчилгээний дараа хамаг бие өвдөн шархирлаа. Юу ч хийх хүсэлгүй болж, үргэлж сульддаг болсон байсан. Хэд хоногийн дараа эмийн нөлөө гарснаар л бие сайжирч эхэллээ. Би олон жил Бурханд итгэж, үүргийнхээ төлөө золиос гаргаж, өөрийгөө зарлагадсан. Үүргээ ямар ч нөхцөлд үргэлж биелүүлж, нэг ч цуглаан огт алгасаагүй. Тэгээд ах эгч нарынхаа асуудалд үргэлж тусалдаг байсан. Тэгж шаргуу ажилласан маань юуны төлөө байсан юм бэ? Бурхан намайг яагаад хамгаалахгүй байна вэ? Одоо би ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй. Бараг л үхэхийн даваан дээр байна шүү дээ. Бурхан намайг таягдан хаяхыг хүссэн юм болов уу? Би дахин таван удаагийн химийн эмчилгээнд ороод, дараа нь хагалгаа хийлгэнэ. Үүнийг яаж даван туулах юм бэ? Тэр бүх өвдөлт, зовлонгоос гадна би үхчихвэл ийм олон жил итгэсэн минь цагийн гарз байсан гэсэн үг болох уу? Тэгж бодоод нулимс унагасан. Тэр хэд хоног үнэхээр тарчилж байлаа. Бурханы үгийг уншсан ч шингээхээ больж, залбирахаа байсан. Сүнс маш их харанхуйлж, Бурханаас улам бүр холдож байсан юм.
Нэг өдөр чуулганы Ли эгч надтай уулзахаар ирээд биеийн байдлыг минь элэгсгээр асуулаа. Маш их өвдөж, тэгж их сэтгэлээр унасан байгааг минь хараад эгч нөхөрлөл хийсэн. “Бурхан бидэнд өвчин нүүрлэхийг зөвшөөрдөг, энэ нь шалгалт юм. Бид илүү их залбирч, эрж хайх ёстой, Бурханы хүслийг ойлгоход Бурхан биднийг залж чиглүүлэх нь лавтай…” гэлээ. Эгч “шалгалт” гэсэн үг хэлэхийг сонсоод сэтгэл хөдөлсөн. Бурхан намайг таягдан хаях гээгүй, зүгээр л энэ шалгалтыг туулуулах гэсэн байж магад! Эгчийг явсны дараа Бурханд очиж залбиран, “Бурхан минь, би өвдсөнөөсөө хойш үргэлж шаналал дунд амьдарч, Таныг буруугаар ойлгож, буруутгаж ирлээ. Энэ бол Таны шалгалт гэдгийг өнөөдөр эгч минь сануулсан, гэхдээ энэ нөхцөлийг яаж туулахаа одоо ч мэдэхгүй байна. Таны хүслийг мэдэхэд намайг замчлаач дээ” гэж хэлсэн.
Тэгээд дараа нь өдөр болгон Бурханы өмнө очиж, ийнхүү залбирдаг болсон юм. Нэг өдөр Бурханы ийм үгийг уншлаа: “Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх ‘нууцыг’ ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна). Бурханы үгийг тунгааж байхдаа Бурханы хүслийг эцэст нь ойлгож эхэлсэн юм. Бурхан элдэв янзын нөхцөлөөр завхарсан зан чанарыг маань ил болгоод, бидэнд сатанлаг зан чанарыг маань ойлгуулах, мөн биднийг үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг болгож, эцэст нь завхарсан зан чанарыг маань цэвэрлэж, өөрчлөхийн тулд үгийнхээ шүүлт, илчлэлийг ашиглан хүмүүсийг төгс болгох гэж эцсийн өдрүүдэд ажилладаг. Бурхан намайг албаар таягдан хаяж, зовоох гэсэндээ биш, харин цэвэрлэж, өөрчлөхийн тулд өвчин тусахыг зөвшөөрсөн гэдгийг би ойлгосон юм. Дахин Бурханыг буруугаар ойлгож, үүндээ автаад байж болохгүй. Харин захирагдаж, өвчнөөсөө үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, мэдэх ёстой байлаа. Бурханы хүслийг ойлгомогцоо тэгтлээ их гутарч, тэгж их шаналахаа больсон юм. Тэгээд Бурханд захирагдахаар залбирч.
Залбирлаа дуусгамагц Бурханы үгийн нэг мөр санаанд орлоо: “Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байхын … төлөө байдаг” Бурханы үгийн номоос үүнийг яаран хайгаад, ийм хэсгийг олсон: “Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба аминд ямар ч үнэ цэн өгдөггүй, харин ч өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнгүй!… Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал— хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд— зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу?… Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний эрэл хайгуулаас хамаарна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Итгэлдээ ерөөгдөх гэсэн хүслийг минь Бурханы үг яг таг илчилсэн юм. Итгэж явсан он жилүүдээ эргээд бодоход, гэрт бүх зүйл зүгээр, өөрөө эрүүл, бүх юм сайхан байх үед үүргээ идэвхийлэн биелүүлж, шавхагдашгүй эрч хүчтэй байх шиг санагддаг байж. Харин хорт хавдар тусмагцаа сөрөг болж, буруугаар ойлгож, намайг хамгаалсангүй гэж Бурханыг буруутгасан. Тэгээд хийсэн ажлаараа далимдуулан Бурхантай маргасан. Бүр тэр олон жил золиос гаргасандаа ч харамссан. Би Бурханаас зайлж, урвах байдалтай амьдарч байж. Үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх биш, харин амар амгалан байдал, ерөөл хүртэхийн тулд л үүргээ биелүүлж, золиос гаргаж байсан гэдгээ өвчнөөр цэвэршүүлэгдэж, илчлэгдэх үедээ л олж харсан. Би золиос гаргасныхаа хариуд ерөөгдөх гэж Бурхантай наймаацаж байж. Би энэ амьдрал дахь бүхнийг хүсэж, дараа нь мөнх амьдрахыг хүссэн. Тэгээд хорт хавдартай болчхоод үхэх гэж байгаа юм шиг санагдаж, ерөөгдөхгүй мэт болоход Бурханыг шударга биш байна гэж буруутгасан—надад хүн чанар гэж огт байгаагүй. Олон жилийн итгэлээ цэгнээд үзэхэд би Бурханаас маш их нигүүлсэл, өчнөөн ерөөл хүртэж, үнэнээр маш их услуулж, тэтгүүлсэн байсан юм. Бурхан надад маш ихийг өгсөн ч Бурханы хайрыг хариулах талаар би хэзээ ч бодож байгаагүй. Өвдчихөөд Бурханд огт захирагдаагүй. Зүгээр л Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан. Надад мөс чанар, эрүүл ухаан гэж огт байгаагүй! Итгэлдээ ерөөгдөх сэдэл, эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлыг минь илчилж, цэвэрлэж, намайг үнэнийг эрэлхийлэх, зан чанараа өөрчлөхөд анхаардаг болгох гэж Бурхан намайг өвдөхийг зөвшөөрсөн гэдгийг эцэст нь ойлгосон. Бурханы сайн санааг ойлгосныхоо дараа мөн ч их харамсаж, өөрийгөө зэмлэсэн дээ. Тэгээд “Бие минь сайжирдаг ч бай, мууддаг ч бай, Бурханд дахин ухаангүй шаардлага тавихгүй. Зүгээр л амьдрал, үхлээ Бурханы гарт даатган, Бурханы зохицуулалтад захирагдмаар байна” гэж чимээгүйхэн шийдсэн юм. Үүний дараа нэлээд тайвширсан. Санаа зовж, түгшихээ больж, Бурханы үгийг уншихаар сэтгэлээ тайвшруулж, залбирч, Бурхантай хамт эрж хайж чадсан.
Захирагдсаны дараа химийн эмчилгээнд дахин ороход урьдынх шигээ шаналантай байхаа больсон. Бага зэрэг дотор муухайрсаар байсан ч бүх зүйл зүгээр байлаа. Бусад өвчтөн гайхаж, атаархсан шүү. Энэ нь бүхэлдээ Бурханы өршөөл, хамгаалалт гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан. Тэгээд Бурханд маш их талархсан юм. Хэдэн удаа химийн эмчилгээнд орсны дараа өндөгний хэртэй хавдар маань багассан байлаа. Өвдөлт урьдынхаас багасаж, идээ гоожихоо больсон. Эмч намайг сайн эдгэж байна, энэ маягаараа явбал зургаан удаагийн химийн эмчилгээний дараа бүр хагалгаанд орох хэрэггүй ч байж магад гэсэн. Үүнийг сонсоод маш их баярлаж, Бурханд талархсаар байлаа. Итгэл минь улам бүр нэмэгдэж, хэрвээ чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэх гэж хичээвэл хагалгаа хийлгэлгүй бие сайжирч магад гэж бодсон.
Гуравдугаар сарын нэг өдөр сүүлийн химийн эмчилгээгээ хийлгэлээ. Тэгэхэд сандрах, горьдох зэрэгцэж байсан юм. Эмчилгээ дууссаны дараа эмч бас л хагалгаа хийж, дараа нь дахин хоёр удаагийн химийн эмчилгээ, тэгээд туяа эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн. Үүнд би маш их цочирдож, сэтгэл үймэрлээ. “Яаж ийм юм байж болдог юм бэ? Би зохих ёсоор эргэцүүлж, ойлгох ёстой юмаа ойлгосон. Яагаад миний бие дээрдэхгүй байгаа юм бэ? Энэ бол том хагалгаа, сорви үлдэхээс гадна миний орох хэрэгтэй химийн эмчилгээ, туяа эмчилгээ маш их өвтгөнө шүү дээ. Би бас үхэж ч магад…” гэж бодсон. Сэтгэл минь улам бүр гонсойж, хамаг бие сулбайлаа. Тэгээд энэ бүх шударга бус байдлаас болж уйлж эхэлсэн. Хагалгааны дараах шөнө мэдээ алдуулагчийн үйлчилгээ гарсны дараа зүсэлтээс үүдсэн өвдөлт маш их байснаас болж уйлсан юм. Тэгээд гүнзгий амьсгалж ч чадахгүй байлаа. Би маш их арга мухардаж, хэлмэгдсэн мэт санагдаад Бурханыг дахин буруутгаж эхэлсэн юм. Надад тэсвэрлэхүйеэ бэрх байсан—хэзээ өвдөхөө болих юм бэ? Шаналахдаа Бурханы ийм үгийг уншсан: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг— гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, сэдэл, хуучин үзэл бодлыг нь өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Бурханы цэвэршүүлэлтийн ажлын зорилго”). Бурханы үг бүр зүрх сэтгэлд минь орж, маш их сэтгэл хөдөлсөн. Бурхан намайг ийм маягаар цэвэршүүлэхдээ өөрийн минь талаар жинхэнэ мэдлэгтэй болгож, үнэнийг эрж хайх боломж олгож, завхарсан зан чанарыг минь цэвэрлэж, өөрчлөхийг хүссэн гэдгийг мэдсэн юм. Урьд нь би итгэхдээ ерөөл эрэлхийлэх ёсгүй гэдгээ ухаардаг байсан ч ерөөгдөх сэдлээ бүрэн орхиогүй байж. Тэгээд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавьсаар байсан юм. Өөрийгөө эргэцүүлж, бага зэрэг мэддэг болсон болохоор Бурхан өвчнийг минь арилгах ёстой гэж бодсон. Өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд минь хувийн сэдэл холилдсон, эдгээр нь Бурхантай наймаацах хүслийн минь өнгөлөн далдлалт төдий л байсан юм билээ. Би үнэндээ огт гэмшээгүй байсан! Бурхан намайг илчилж, өөрийгөө улам их эргэцүүлэхэд хүргэж, үнэхээр гэмшүүлэхийн тулд бодлыг минь шинжиж, өвчнийг минь ашигласан юм. Энэ нь намайг гэх Бурханы хайр байсан. Дараа нь би Бурханд залбираад, “Хүндэт Бурхан минь, Таны хүслийг одоо ойлголоо. Би хувийн бүх сонголт, хүсэлтээ орхиж, Таны зохицуулсан нөхцөлд үнэнийг эрж хаймаар байна. Намайг замчлаач дээ” гэлээ.
Хэд хоногийн дараа Бурханы үгээс ингэж уншсан: “Хүмүүс Бурханд итгэж эхлэх үед өөрийн зорилго, далд санаа, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы оршин тогтнолыг харсан боловч Бурханд итгэх итгэл нь мөн л тэдгээр далд санааг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг… Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, тохиролцоо агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханд Бурхан гэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний ‘Бурханд итгэх итгэлийн’ талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх гүн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Хүний зүрх сэтгэл хорлонтой, зальжин, зуйрган, шударга ёс, зөвт байдлыг, эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй, жигшмээр бөгөөд шуналтай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд маш их хаалттай байдаг; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Үүнийг уншаад маш их ичсэн шүү. Бурханы үг үнэн байдлыг минь яг таг илчилсэн. Би маш олон жилийн турш Бурханд итгэж, ерөөгдөхийг үргэлж хүсэж, Бурхантай үргэлж наймаацдаг байлаа. Бурханд итгэж, чуулганд үүргээ байнга биелүүлж, өөрийгөө зарлагадсан болохоор Бурхан намайг харж хандаж, хамгаалж, бүх өвчин, хор хөнөөлөөс хол байлгах ёстой гэж санадаг байж. Ингэх нь зүй зохистой гэж боддог байж. Хорт хавдар туссан гэдгээ олж мэдээд би тэр дороо Бурханд гомдоллож эхэлсэн, тэгээд Бурхантай маргахын тулд олон жил зовж, золиос гаргаснаа далимдуулахыг хүссэн юм. Бие маань дээрдэж эхлэхэд “Бурхан Танд талархъя” гэж аман дээрээ хэлсэн ч сэтгэлдээ бүр ч ихийг хүссэн. Цаашид зовохгүйн тулд өвчнийг минь бүрмөсөн эдгээхийг Бурханаас хүссэн. Хэрээс хэтэрсэн хүсэл минь биелэхгүй болохоор диаволлог уг чанар минь дахин цухалзаж, дахиад л Бурханыг буруутган, Бурхантай маргах гэж оролдсон юм. Миний зан авир яг л Бурханы үгэнд илчилдэг шиг байлаа, “Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Би маш их гутарсан. Олон жил Бурханд итгэсэн хэрнээ зохих ёсоор Бурханд шүтэн мөргөж, захирагдаагүй байж. Харин ч мундаг эмч, хоргодох газар мэтээр Бурханд хандаж байж. Зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг ашиглаж, энэ амьдралын амар амгалан, ирээдүйн ерөөлийг Бурханаас хүртэх гэж оролдож байж. Бурханд итгэх итгэл минь гагцхүү ичгүүргүй наймаа л байсан, би нигүүлсэл, ерөөл хүртэхийн тулд Бурханыг ашиглаж байсан гэдгээ олж харсан юм. Бурханыг би хуурч, эсэргүүцэж байсан бус уу? Өчүүхэн ч хүн чанаргүй, сатанлаг зан чанараас өөр юуг ч амьдран харуулахгүй, хэчнээн аминчхан, ов мэхтэй байснаа ойлголоо. Бурхан намайг зэвүүцэж, үзэн ядсан байхаас зайлахгүй!
Дараа нь Бурханы үгээс энийг уншсан: “Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бурханы үгийг тунгааж байхад маш их сэтгэл хөдөлсөн юм. “Бурхан бол Бүтээгч. Бурхан бидэнд нигүүлсэл, ерөөл хайрлаж чадна, биднийг шүүж, гэсгээж, шалгаж, цэвэршүүлж ч чадна. Бурхан биднийг зүгээр л хайрладаг болохоор шалгалт оноож болохгүй гэж үү?” гэж бодлоо. Тэгээд Иовыг бодсон. Бурхан Иовд асар их баялаг хайрласан. Иов Бурханд талархаж, Бурханыг магтсан ч материаллаг баялагт шунаагүй. Бурхан бүх юмыг нь авах үед Иов шалгалтынхаа туршид “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж хэлж, Бурханы нэрийг бас л шагшин магтаж чадсан. Өөрт нь байсан бүх зүйл Бурханаас ирсэн, Бурхан өөрт нь өгсөн ч, өөрөөс нь авсан ч зөвт гэдгийг Иов мэдэж байсан. Иовын Бурханд итгэх итгэлд хувийн сэдэл холилдоогүй, бас Иов ерөөгдөх үү, гамшигтай тулгарах уу гэдгээ огт бодолцоогүй. Бурханыг юу ч хийлээ гэсэн гомдоллоогүй. Иов бүтээгдсэн зүйлийн байраа эзлэн, Бурханыг шүтэн мөргөж, Бурханд захирагдаж чадсан юм. Иовын хүн чанар, эрүүл ухааныг хараад би үнэхээр ичлээ. Тэгээд өөрт байгаа бүхнийг харсан юм. Энэ бүхнийг, амьсгалыг минь хүртэл Бурхан өгсөн шүү дээ. Гэтэл би огт талархахгүй, харин ч өвдөөд Бурханыг буруутгасан. Би ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байж! Бурханд итгэдэг хэрнээ Бурханыг мэддэггүй, Бурханы өмнө эзэлбэл зохих байраа мэддэггүй, Бүтээгчид яаж захирагдах ёстойгоо мэддэггүй байж. Өөрийн үзэл, төсөөлөл, наймаацах тухай санаагаар Бурханд итгээд шалгалттай тулгарах үедээ Бурханд гомдоллож, Түүнийг эсэргүүцсэн. Тэгсэн хэрнээ л Бурханаас үргэлж ерөөл, нигүүлсэл хүсэж, Бурханы хаанчлалд орохыг хүссэн. Би үнэхээр ичихээ мэддэггүй байж! Би яг тэр үед үхлээ ч тэр нь тэрслүү зан, завхралын минь төлөөх Бурханы зөвт байдал байхыг би ухаарсан. Тэгээд Иовын туршлагаас хэрэгжүүлэх замаа оллоо. Би хэчнээн удаан өвдлөө ч, бие минь сайжирсан ч, үгүй ч Бурханы захиралт, зохицуулалтад захирагдахыг л хүссэн юм. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хувиар надад байх ёстой эрүүл ухаан байлаа. Ингэж бодоод маш их тайвширсан.
Тэгээд нэг л мэдэхэд туяа эмчилгээнд орох боллоо. Хорт хавдартай бусад өвчтөн, туяа эмчилгээ биед үнэхээр хүнд байдаг, махыг минь болгоно гэцгээсэн. Бас намайг эмчилгээнд орох болгондоо толгой эргэж, дотор муухайрна, ямар ч амт мэдэрч чадахаа болино гэлээ. Энэ бүхнийг сонсоод, энэ нөхцөлөөс гаргаж өгөөч гэж Бурханаас дахиад л гуйж эхэлсэн ч байдал минь буруу байгааг даруйхан ойлгоод Бурханд залбирсан юм. Тэгэхэд Бурханы үгийн магтан дууны зарим мөр санаанд орлоо: “Чи бүтээгдсэн хүн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн болохоор ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Бурханд итгэгчийн эрэлхийлэх учиртай зүйл”). Энэ нөхцөл байдлаар Бурхан намайг туршиж байгаа, бас Бурханаас ухаангүй юм гуйж, сэтгэлийг нь шархлуулж болохгүй гэдгийг мэдсэн. Бурханы зохицуулалтад захирагдах ёстой гэдгээ мэдэж байлаа. Захирагдсаны дараа, өдөр болгон туяа эмчилгээнд орж, бие минь энд тэнд өвдөж байсан ч бусад өвчтөний хэлсэн шиг хэцүү байгаагүй. Бурхан намайг өршөөж, харж хандаж байгаа нь энэ гэдгийг би мэдэж байсан. Туяа эмчилгээ дуусаад, миний бие үнэхээр хурдан сайжирсан. Сайхан харагдахаас гадна сэтгэл ч өөдрөг байлаа. Чуулганы ах эгч нар маань намайг хорт хавдраар ер өвдөөгүй юм шиг харагдаж байна гэсэн. Хэсэг хугацааны дараа би дахин үүргээ биелүүлж эхэлсэн юм. Энэ туршлагаар Бурханд итгэх итгэл минь нэмэгдэж, үүргээ биелүүлэх боломжийг улам ч их нандигнаж эхэлсэн дээ.
Өнгөрсөн энэ хоёр жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн ч өвчтэй байсан тэр арван сараа эргээд бодохоор өчигдөрхөн болсон юм шиг л санагддаг юм. Махан бие минь бага зэрэг зовсон ч ерөөлийн төлөөх сэдэл, юу эрж хайх талаарх эндүү ташаа бодлоо ойлгож авсан. Тэгээд итгэлдээ үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх ёстой гэдгээ одоо мэддэг болсон. Ерөөгдлөө ч, гамшигтай учирлаа ч би Бурханы зохион байгуулалт, захиралт, зохицуулалтад үргэлж захирагдах ёстой. Бүтээгдсэн зүйлд байх ёстой эрүүл ухааны мэдрэмж энэ. Амьдрал дахь бүхэн саадгүй явсан бол энэ бүхнийг хэзээ ч олж авч чадахгүй байсан. Энэ бол надад Бурханы хайрласан амийн баялаг. Төгс Хүчит Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?