Мьанмарын Христэд итгэгч үхлийн дараах тамыг туулсан нь

2023-04-01

Дэни, Мьянмар

Би багаасаа Христийн шашныг сонирхож байсан ч гэрийнхэн маань Буддын шашинтай болохоор Христэд итгэгч болоогүй юм. Тухайн үед би тамын тухай сонсож байсан ч тэгтлээ итгээгүй.

2022 оны 4-р сард нэг найз маань намайг онлайн цуглаанд оролцохыг урьснаар би анх удаа Төгс Хүчит Бурханы үгийг уншсан. Төгс Хүчит Бурханы үг надад тэнгэр дэх Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандан хэлсэн үг мэт санагдсан. Дараа нь би Төгс Хүчит Бурханы олон үгийг онлайнаар уншиж, Төгс Хүчит Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг аврахаар газар дээр бууж ирснийг олж мэдэв. Гэвч гэрийнхэн маань саад болж, бас би хорвоо дэлхийн зүйлстэй зууралдсан учраас цуглаанд тогтмол оролцолгүй, бүр хэсэг хугацаанд цуглааны бүлгээсээ гарлаа.

Тэгээд 2023 оны 2-р сарын 3-ны өглөөний 9 цаг 30 минутын үед цуглааны дараа жаахан ядарсан учраас амрахаар хэвтэв. Сүүлд нь манай эрэгтэй дүү хэлэхдээ гэрийнхэн нойрноос минь сэрээх гэж хэчнээн оролдоод сэрээж чадаагүй болохоор яаралтай эмнэлэгт хүргэсэн гэсэн. Эмч намайг үзээд, амьсгал нь аль хэдийн зогссон байна гээд нас барсан гэсэн бичиг гаргаж өгчээ. Гэрийнхэнд маань намайг гэр лүүгээ авч явахаас өөр сонголт байсангүй. Тэд хамаатан садан, хөршүүдэд мэдэгдэж, гурван өдрийн дараа оршуулахаар бэлтгэжээ.

Тэр үед би манайд юу болж байгааг мэдээгүй, зөвхөн өөр ертөнцөд очсоноо л мэдэж байв. Би цагаан өмсгөл өмсөж, гэрэлгүй, утаатай нарийхан замаар ганцаараа алхаж, тэнгэрийг ч, урдаа байгаа зүйлийг ч харж чадахгүй байлаа. Тэр зам хэвгий, овгор товгор, нүх сүв, бартаа, нугачаа ихтэй, хоёр талаараа миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй янз бүрийн хачин ургамлуудтай, тэр ургамлууд нь өргөстэй, бас эргэн тойронд амьтдын дуу сонсогдож байв. Би тэр замаар хөл нүцгэн алхаж, хөл доороос юм хатгаж, бүх бие халуу шатан, бага зэрэг амьсгал давчдаж байсан юм. Би алхаж алхаж, хар хувцастай чөтгөрийн өмнө очиход толгойноосоо хөл хүртлээ хар өнгөтэй, нүүр, хөл нь харагдахгүй байв. Тэр “Надтай хамт яв!” гэлээ. Дуу нь үнэхээр аймшигтай байсан. Би айсандаа арай ядан “Намайг хаашаа авч яваа юм бэ? Би тэнд байгаагүй—би явахгүй ээ. Гэртээ харимаар байна” гэж хэлээд, зугтахыг хүссэн. Яг тэгтэл хар хөх өмсгөлтэй дөрөв, таван чөтгөр хөвж ирэн, намайг барьж аваад, “Чи үхсэн, буцаж явж чадахгүй. Чи маш их нүгэл хийсэн. Амьд байхдаа хийсэн нүглийнхээ төлөө чи шийтгүүлэх ёстой” гэлээ.

Тэгээд тэд намайг асар том хаалганы өмнө аваачихад тэнд хэдэн чөтгөр харуулд зогсож байхыг би харав. Тэд өндөр, том нүдтэй, том чихтэй, заримынх нь хурц үзүүртэй шүд цухуйн тэдний царайг аймшигтай харагдуулна. Тэд гартаа зэвсэг барьсан, бүсэлхийгээсээ дээш нүцгэн, хүзүүндээ ясаар хийсэн зүүлттэй, биед нь үхсэн хүний гавлын яснууд өлгөөстэй, бие нь бүхэлдээ сорвитой. Хаалгач нарыг хаалга онгойлгомогц маш их зовж шаналан орилж бархирах чимээ сонсогдож, тэр газар хаа сайгүй аймшигтай шаналан тэмцэх дуу чимээгээр дүүрч, халуу шатаж, халуун төөнөж байлаа. Би маш их айж, чөтгөрүүдээс “Би юуг буруу хийсэн юм бэ? Би энд байх ёсгүй шүү дээ” гэж асуулаа. Тэд надад амьдралынхаа туршид хийсэн бүх нүглийг минь нэг нэгээр нь, хийсэн өдөр, цагтай нь, бүр минут, секундтэй нь харууллаа. Бүр юу ч бодолгүй хэлсэн худал үг хүртэл тэнд тов тодорхой бичигджээ. Жишээлбэл, 2022 оны 9-р сарын 5-нд ах, эгч нар над руу ярьж, цуглаанд урьсан ч би гэрийнхнийхээ дарамтаас болж сэтгэлээр унаад, цуглаанд оролцоогүй. 2022 оны 9-р сарын 10-нд би цуглаан тасалж, ах, эгч нарын дуудлагад хариулаагүй, тэдэнтэй уулзахыг хүсээгүй. 2022 оны 10-р сарын 5-нд би бүх цуглааны бүлгээс гарч, чуулганы гишүүдээс холбоогоо тасалсан. 2022 оны 10-р сарын 6-нд дэлхийн чиг хандлагыг дагаж, зугаацахын тулд Бурханаас холдсон. Би мэл гайхаж, хэчнээн их нүгэл үйлдсэнээ хараад үнэхээр их айсан.

Тэгээд хар хувцастай чөтгөр намайг нэг газар аваачихад нэг модон пайзан дээр энэ бол Бурханыг хуурч, шүүж, доромжилдог хүмүүсийг шийтгэдэг газар гэсэн байлаа. Тэнд би хамгийн хүнд шийтгэлийг харсан. Эхний шийтгэл нь шийтгүүлж байгаа хүмүүсийн ам болон арьснаас өт гарч ирээд, тэднийг хазаж, улмаар бүх биеийг нь мэрж байлаа—энэ үнэхээр аймшигтай байсан. Хоёр дахь нь шийтгүүлж байгаа хүмүүс нүцгэн байсан, тэднийг нэг нэгээр нь урт хавтан дээр авчраад, арван хүнийг нэг зэрэг шийтгэсэн. Тэднийг өвдөглүүлж, гарыг нь ард нь хүлээд, эрүүг нь хавтан дээр тавьж, хүзүүнд нь олс зүүж, олсыг хойш татахад хэл нь гарч ирлээ. Хавтангийн нөгөө талд толгой дээрээ эвэртэй үзэшгүй муухай чөтгөр тэдний хэлийг дэгээдээд, дараа нь хүчтэй угз татахад заримынх нь хэл хоёр дахин сунав. Дараа нь тэр чөтгөр үзэг шиг урт хадаасаар хэлийг нь хавтанд хадахад хавтангийн дор гал асаж, тэр чөтгөр бас хэлэн дээр нь буцлам халуун ус зогсоо зайгүй асгаж байсан. Энэ гал шиг халуун усыг хол байгаа усан сангаас авчирч, чөтгөрүүдэд бүгдэд нь тасралтгүй өгч байлаа. Энийг хүний хэлэн дээр асгахад тэр хүний хэл тэр чигтээ шалзарч, бүр зарим хүний нүдний цэцгий бүлтэрч гарсан. Дараа нь чөтгөрүүд шатам халуун усыг бүх биен дээр нь асгахад хүмүүсийн хамаг бие шалзарч, шийтгүүлж байгаа хүмүүс үхэх хүртлээ өрөвдөлтэйгөөр орилж хашхирах нь харахад аймшигтай байлаа. Зарим хүн үүнийг тэсвэрлэж чадахгүй, удалгүй үхэх ч хэрэв тэд өөр нүглийнхээ төлөө шийтгүүлэх шаардлагатай бол тэднийг амь оруулаад үргэлжлүүлэн шийтгэж байв. Шийтгэл дуусахад үхээгүй бол биеэс нь өтнүүд гарч ирээд тэднийг идэж дуусгана, дараа нь амь оруулаад өөр аргаар шийтгэнэ.

Гурав дахь шийтгэл нь шатам халуун усан сан руу шидэх байлаа. Би дөрвөн олс бэхэлсэн аварга том дугуй төмөр хавтанг харсан. Зуу, хоёр зуун хүн өөр шийтгэлийн газраас хэдхэн секундын дотор ирж, тэр хавтан дээр гарлаа. Тэд тэр шатам халуун хавтан дээр нүцгэн өвдөглөхөд Өргөстэй олс өөрөө хөдлөн тэдний гар, цээжин биеийг хүлэв. Тэр хүмүүс өөр өөр шашин, угсаатан ястнаас иржээ. Зарим нь Бурханд итгэдэггүй, зарим нь Христ юм уу Буддын шашинтай байжээ. Тэд Бурханы шинэ ажлыг хүлээн аваагүй, Бурханыг доромжилж, шүүсэн учраас шийтгүүлж байлаа. Хэдий зарим нь Бурханы шинэ ажлыг хүлээн авсан ч итгэл нь өнгөц, хааш яаш, Бурханыг хууран мэхэлдэг байжээ. Тийм хүн ч бас Бурханд шийтгүүлсэн. Тэд бүгдээрээ л өөрсдийнхөө итгэдэг бурханыг дуудаж, зарим нь энэ бурхныг, зарим нь тэр бурхныг дуудаад, дуу нь маш замбараагүй болохоор би сайн сонсож чадаагүй. Гэхдээ тэд хэчнээн орилж хашхирсан ч ямар ч хариу байгаагүй. Дараа нь тэр хүмүүсийг нэг том усан сан руу аваачихад тэр усан сан буцалж буй халуун устай байсан. Олс нь автоматаар суларч, төмөр хавтан хазайхад тэд бүгдээрээ доош унав. Тэд буцалж, шарагдаж, түлэгдсэндээ тарчилж шаналан хашхирч, зарим хүн ирмэгээс нь бариад, усан сангаас мөлхөн гарах гэж хамаг чадлаараа тэмцсэн ч буцаад унаж, төд удалгүй хашхирах чимээ тасрахад бүх хүн үхэж, час халуун усан сангийн гадаргуу дээр хөвж байлаа. Тэднийг үхэхэд аварга том тор бүгдийг нь хутган авч, дараагийн шийтгэлийнх нь төлөө дахин амилуулав.

Тэгээд намайг өөр газар аваачихад тэнд хүмүүс эцэг эх, ахмадууд, багш нараа доромжилсныхоо төлөө янз бүрийн аргаар шийтгүүлж байлаа. Зарим нь нүцгэн, гар, хөл, хүзүүнээсээ өргөстэй гинжээр гинжлүүлсэн, нэвширтлээ ташуурдуулсан болохоор мах, цус нь урсаж, өвдөж шаналсандаа тэмцэж, хашхирч байв. Тамын чөтгөрүүд тэдний гар, хөлийг сүхээр тасдаж, алх шиг зүйлээр балбаж байлаа. Шийтгэхийн хажуугаар тэднээс “Тэр үед чи энэ нүглийг үйлдэхгүй байх талаар бодож байсан уу?” гэж асууж байв. Тэд гэмшсэн ч хэн ч тэднийг аварч чадахгүй байсан ба тэд үхтлээ тамлуулаад, дараа нь буцан амилж, дараагийн шийтгэлээ хүртсэн. Зарим хүн амьдаараа булшлуулсан. Тэндхийн газар нь хөдөлж, эргэлдэж, хөрсөнд нь гал дүрэлзэж, шийтгүүлсэн хүмүүс үхэх хүртлээ аажмаар доош сорогдож, газарт шингэсэн.

Дараа нь намайг завхайрагчдыг шийтгэж байгаа газар аваачив. Тэд ухаан жолоогүй зугтаж, зарим нь суманд оногдон алуулж, зарим нь хутгалуулан үхэж, зарим нь амьтанд хөөгдөж, хазуулан үхэж, эцэст нь хэн ч зугтаж чадалгүй, бүгд үхсэн. Тэгээд үхсэн хүмүүс дараагийн шийтгэлээ хүлээн авахын тулд дахин амилсан.

Би өөр нэг газрыг харсан нь бусдыг хуурсан, муу санаа зорилго өвөрлөсөн, хүмүүсийг ашигласан эсвэл бусдад тооцоотой хандаж, атаархсан хүмүүсийг шийтгэдэг газар байв. Тэнд хоёр талдаа өргөстэй олс бүхий модон дүүжин гүүр байлаа. Өргөстэй олсноос баривал цус гарна, харин барихгүй бол унах бөгөөд доор нь галт нуур байсан. Тэд унахгүй байсан ч гэсэн махны машинд орж, бутлагдана, тэгээд эцэстээ галт нууранд орно.

Зарим хүн харагдах байдалд маш их анхаарч, сайхан хувцаслах гэж цагаа үрсэн хэр нь Бурханд огт итгээгүй, бүр Бурханыг шүүж, доромжилсон байлаа. Тэдний нүүрийг хорхой шавьж бага багаар мэрж идсэн. Эдгээрээс гадна бусдыг хараасан, эд зүйл хулгайлсан гэх мэтээр шийтгүүлсэн хүмүүс бас байсан. Үйлдсэн нүглээсээ хамаараад хүмүүс нэг төрлийн шийтгэлийг удаа дараа амсаж, дараа нь өөр төрлийн шийтгэл рүү шилжиж байв. Энэ дүр зургийг хараад айсандаа хамаг бие дагжин чичирч байлаа. Үнэндээ тийм маягаар шийтгүүлэх туйлын аймшигтай байх болно! Би үйлдсэн нүгэлдээ харамссан ч хэнээс гуйхыг, хэн намайг аварч чадахыг мэдэхгүй байлаа. Тэр үед би сандарч, зарим нэг судрыг цээжээр уншсан ч ямар ч хариу байсангүй, миний айдас ч багассангүй. Гэнэт би цор ганц жинхэнэ Бурхан—Төгс Хүчит Бурханд итгэснээ санаж, Төгс Хүчит Бурханы хэлсэн зүйлийг санав. “Өдөр тутмын амьдралд аа ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай чи эхлээд Бурханы өмнө очих ёстой; юун түрүүнд хийх ёстой зүйл чинь Бурханы өмнө өвдөг сөгдөн залбирах явдал, энэ л хамгийн чухал юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ үнэнийг олж авах нь хамгийн чухал). Бурхан бүх зүйлийг захирдаг, надад тулгарсан зүйл Бурханы зөвшөөрөлтэй тохиолдож байгаа учраас Бурханыг дуудах ёстойгоо би мэдсэн. Өөрийнхөө янз бүрийн нүглийг бодоход би Бурханд хааш яаш хандаж, үл ойшоосон. Сэтгэл санаа сайхан үедээ итгэлээ хэрэгжүүлж, цуглаанд оролцдог ч сэтгэл санаа таагүй үедээ цуглаанд оролцдоггүй байсан. Би Христэд итгэгч байсан хэр нь Бурханд жинхэнээсээ итгээгүй. Бурханд хааш яаш хандаж, хууран мэхэлж, цагаа зугаацаж өнгөрөөхдөө жаргалтай байсан ч Бурханыг шүтэхэд ямар ч цаг зарцуулаагүй. Энэ бүгдийг бодоод би үнэхээр их харамсаж, зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би олон нүгэл үйлджээ. Би Танд хайхрамжгүй хандаж, үл ойшоож, нүглийн таашаалд умбаад, үүргээ сайн гүйцэтгээгүй. Одоо би маш их айж, харамсаж байна. Би энд ирж, эдгээр нүглийнхээ төлөө шийтгүүлмээргүй байна. Би гэмшихэд бэлэн байна, надад гэмших боломж өгөөч. Таны зохицуулалтад захирагдаж, бүхнийг Таны хүслийн дагуу хиймээр байна” гэлээ. Би ийм маягаар ахин дахин залбирч, нүглээ улайж, үйлдсэн нүглүүдээ нэг нэгээр нь Бурханд гэмшээд, аажмаар тайвширч, тэгтлээ их айхаа болив. Сүүлд нь нэг дуу хоолой нэрийг минь дуудах шиг санагдаж, дараа нь гэрлийн туяа харагдаж, тэр гэрлээс нэгэн хоолой надтай ярьж, “Дэни, чи гэмшсэн үү? Чи олон нүгэл үйлдсэн. Чи Бурханд найдаж, эдгээр нүглийг үйлдэхээ болих хэрэгтэй. Шийтгүүлж байж л гэмшиж болохгүй. Бурханы үгийг зүрх сэтгэлдээ сийл, үнэнийг эрэлхийл. Ойлгож, хэрэгжүүлдэг зүйл чинь зөв байх ёстой. Энэ бол чиний сүүлчийн боломж, дараагийн удаа чи дахиад аврагдах боломжгүй. Амьд байхдаа үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хаанчлалд орохын тулд шаргуу ажилла. Нүгэл, алдаагаа бүү давт, харамсах зүйл бүү хий. Үүргээ биелүүлж дуусаагүй учраас чи үхэхгүй. Гамшигт унасан хүмүүсийг чи аврах болно” гэлээ.

Энэ дуу хоолой миний мэдэх хэний ч дуу хоолой биш, яг л салхины чимээтэй ярьж байгаа мэт байсан. Тов тодорхой сонсогдохгүй байсан ч би сонсож чадсан. Хэдий үг нь хатуу ширүүн ч надад сургамжилж, намайг тайвшруулж, халуун дулаан, аюулгүй мэдрэмжийг төрүүлж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргалыг мэдрүүлсэн. Бурхан намайг аварч, амьдрах хоёр дахь боломжийг өгч байгааг би мэдсэн. Энэ дууг сонссоныхоо дараа би аажмаар ухаан орсон юм.

Ухаан орсныхоо дараа би дагжин чичирч, маш их айсан хэвээр, надад аймшигтай санагдаж, маш олон нүгэл үйлдсэндээ үнэхээр харамссан. Энэ нь Бурханы надад өгсөн сануулга байсныг би мэдсэн. Бурханы хэлсэн бүхэн үнэн байв. Би Бурханы хэлсэн зүйлд итгэж, Бурханыг сонсох ёстой. Бурханыг үл ойшоосон хэвээр, хааш яаш байж болохгүй. Бурхан надад дахин алдаж болохгүй боломжийг өгсөн. Би эрэгтэй дүүдээ “Би Саммер эгчтэй яримаар байна” гэлээ. Саммер эгч бол Төгс Хүчит Бурханы Чуулганы услагч, надтай онлайнаар маш олон цуглаан хийсэн юм. Саммер миний нөхцөл байдлыг мэдсэнийхээ дараа надад Бурханы зарим үгийг явуулсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүрийн амьдралыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн энэ орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн, эсвэл хохирол амссан байсан ч хамаагүй, Бурхан чамайг хангаж, чамайг амьдруулна. Чи үүнд итгэх ёстой. Бурхан хүнийг амархан үхүүлэхгүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII). “Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой… Энэхүү ‘аюулгүй байдал’ нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI).

Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, найдах зүйлтэй болсон мэт аюулгүй байдлын мэдрэмж надад төрсөн. Энэ туршлагаас би төрсөн цагаас өнөөг хүртэл Бурхан биднийг хором бүрд чиглүүлж, харж хандаж, хамгаалж байсныг бүр ч тодорхой харсан. Би Бурханы өмнө очиж, үүргээ гүйцэтгэж, Бурханы агуу нигүүлслийг хариулах ёстой, Бурхан бүх зүйлийг, бидний нүдэнд харагдахгүй сүнслэг ертөнцийг ч захирдгийг гэрчлэх хэрэгтэй. Там үнэхээр оршин байдаг. Би тамын шийтгэлийн гаслан зовлонг туулаагүй ч хүмүүс тамд шийтгэгдэж байгаа дүр зургийг харсан. Миний эргэн тойрны олон хүн дэлхий ертөнцийн чиг хандлагыг эрэлхийлж, Сатаныг дагадаг. Тэд Бурханы өмнө ирээгүй. Би тэдэнд маш их санаа зовж банйа, таньдаг хүмүүсээ там руу явж, тийм маягаар зовоосой гэж хүсэхгүй байна. Тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан ч, аваагүй ч би хариуцлагаа биелүүлж, там үнэхээр оршдог, Бурханы эрх мэдэл үнэхээр оршдогийг тэдэнд гэрчлэх болно. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л биднийг тамын гаслан зовлонгоос аварч чадна. Бурханы өмнө ирээгүй байгаа болон Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан ч Түүний авралыг эрхэмлэдэггүй хүмүүст би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгье.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуурамч удирдагчийн ухаарал

Ян Фан, Хятад 2019 онд би удирдагчийн үүргээ биелүүлж эхэлсэн. Үүнийг Бурханы өргөмжлөл гэж мэдээд, үүргээ сайн биелүүлнэ гэж өөртөө...

Үнэн надад замыг харуулсан

Шизай, Япон Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих