Өөрийн аминч байдлыг олж харах нь

2022-12-04

Шин Юэ, Итали

Би чуулганд хэд хэдэн бүлгийн усалгааг хариуцдаг. Нэг өдөр бүлгийн удирдагч Лю эгч, өөрийнх нь усалж байгаа шинээр ирсэн Фан эгч сүүлийн үед цуглаанд ирээгүй, мөн зурваст хариу өгөхгүй байна гэсэн зурвас надад илгээсэн юм. Би өмнө нь Фан эгчийг усалж байсан, түүнийг сайн мэддэг байлаа. Лю эгч намайг түүнтэй холбогдож ямар нэгэн бэрхшээл байгаа эсэхийг нь асуухыг хүсэв. “Чи энэ сард ингээд дөрөв дэх удаагаа надтай холбогдож байна. Фан эгчид тусалж, дэмжихийг гуйх болгонд чинь би Фан эгчтэй ярилцаж их цаг зарцуулсан. Би бусад шинээр ирэгсдийг услаад хэдийнээ маш завгүй байгаа. Түүнд бүх цаг заваа зарцуулахаар миний үүрэгт саад болж байгаа бус уу? Миний хариуцдаг шинээр ирэгсдэд олон шийдвэрлээгүй асуудал байсаар байгаа. Чи Фан эгчийг услахыг хариуцдаг, тиймээс дэмжлэг үзүүлэх хүн нь чи байх ёстой. Хэрэв Фан эгч энэ урт хугацааны дараа ер нь цуглаанд оролцохгүй байсаар байгаа бол, магадгүй чи үүрэгтээ хайхрамжгүй хандаж байгаа байх. Тэгээд ч хэрэв би түүнтэй очиж нөхөрлөвөл, ажил хийсэн хүн нь намайг гэдгийг хэн ч мэдэхгүй. Хариуцаж байгаа шинээр ирэгсдэдээ цагаа зарцуулах нь илүү дээр байна. Хэрэв би энэ хүмүүсийг сайн услаад үүргээ үр дүнтэй гүйцэтгэдгээ харуулбал, удирдагчид намайг үүргээ гүйцэтгэдэг, чадах бүхнээ хийдэг гэж гарцаагүй хэлнэ” гэж би бодсон. Ингэж бодоод би Лю эгчид миний усалж байгаа шинээр ирэгсдэд шийдвэрлэх олон асуудал байсаар байгаа, тиймээс би Фан эгчид зурвас үлдээнэ гэж л амлаж чадна, харин түүнтэй нөхөрлөх цаг гарна гэж баттай хэлж чадахгүй гэж хэлсэн.

Ингэж хэлснийхээ дараа би үл ялиг буруутай, бага зэрэг тавгүй санагдсан. Үүнийг хийснээрээ би Бурханы гэрийн ажлыг хамгаалж байсан уу? Үнэнийг хэрэгжүүлж байсан уу? Бурханы үг надад бодогдлоо, “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илэрхийллийг харуулдаг вэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэлийг харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, өөдгүй байдаг.) Аминч, өөдгүй хүмүүсийн үйлдэл хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий ханддаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Юм хийх болгондоо тэд юуны талаар боддог вэ? Тэд: ‘Би үүнийг хийвэл Бурхан мэдэх болов уу? Бусад хүнд харагдаж байна уу? Энэ бүх хүчин чармайлтыг зарлагадаж, биеэ үнэхээр зөв авч явж байгааг минь хэрэв бусад хүн харахгүй, Бурхан ч бас харахгүй бол ийм хүчин чармайлт гаргаж, ингэж зовж зүдрэх хэрэг надад байхгүй’ гэж эхлээд боддог. Ингэх нь туйлын аминч биш үү? Энэ нь бас олиггүй санаа зорилго юм. Тэднийг ингэж бодож, үйлдэх үед мөс чанар нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү? Мөс чанар нь буруушаалтыг мэдэрдэг үү? Үгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийн илчилсэн зүйл нь яг миний байр байдал байлаа. Би маш ичиж, гэм буруутай санагдсан. Хийсэн бүх зүйлдээ би, энэ нь надад ашигтай эсэх, хүмүүс үүнийг харж чадах эсэхийг л бодож үзээд, Бурханы гэрийн ажлыг тоогоогүй. Би үнэхээр аминч, жигшмээр байсан! Фан эгч цуглаанд ирээгүй учраас түүнд дэмжлэг, тусламж, Бурханы үгийн услагаа, хангалт хэрэгтэй байсан. Фан эгч бид хоёр бие биеийгээ сайн мэддэг байсан учраас түүнд туслах нь хамгийн зөв байсан ч, би зарцуулах цаг, эрч хүч, сайшаал хүртэх эсэх, ямар үр ашиг олох тухайгаа л бодоод байсан. Би энэ хэрэг явдалд төлөөс төлөх, удирдагчид үүнийг олж харахгүй гэсэн баримтыг бодоод Фан эгч идэвхгүй болж, итгэлээ орхих вий гэж огт бодохгүйгээр үүнээс зайлсхийхээр шалтаг заасан. Бурхан хүнийг аврахад хэчнээн их хүчин чармайлт гаргаж байгааг, үүний зэрэгцээ Сатан хүн бүрийг анхааралтай ажиглаж, Бурханыг дагахад нь хүмүүст саад болохын тулд бүх төрлийн заль мэх хэрэглэхийг хичээдэг талаар би бодлоо. Хэрэв шинээр ирэгсэд цуглаанд ирэхгүй бол, бид бүгдээрээ зорилгоороо нэгдэж, Бурханыг түшиж, шинээр ирэгсэдтэй үнэний талаар нөхөрлөж, янз бүрийн бэрхшээл, асуудлыг нь шийдвэрлэж, аль болох хурдан үнэн замын суурийг тавихад нь туслах хэрэгтэй. Гэвч би Бурханы хүслийг огт тоогоогүй. Фан эгч цуглаанд ирэхгүй, итгэлээсээ татгалзах аюулд байгааг тодорхой харсан боловч би үүнийг үл ойшоож, зүгээр хараад зогсохыг сонгосон. Надад үнэхээр хүн чанар огт байгаагүй. Би туйлын аминч, жигшмээр байсан. Ингэж бодохоор би улам л гэм буруутай, улам л муухай санагдсан. Би өөрийгөө ийм мөс чанаргүй байж болохгүй гэдгээ мэдэрсэн. Би эгчтэйгээ хамтран ажиллаж, Фан эгчийг дэмжих ёстой байсан.

Тэр шөнө би байр байдлынх нь талаар асуухаар Фан эгчид зурвас үлдээсэн. Маргааш нь Фан эгч миний зурваст хариулж, өөрт нь саяхан зарим нэг зүйл тохиолдоод, маш их сөрөг болсон гэлээ. Эгч цуглаанд ирэх эсэхээ мэдэхгүй байв. Би эгчид ямар бэрхшээл тулгарсныг асуусан боловч надад хэлэлгүй тээнэгэлзсэн юм. Эгчид харьцангуй том бэрхшээл тулгарчээ гэж би бодсон. Үүнийг удахгүй шийдвэрлэхээр нөхөрлөхгүй бол эгч буруу алхам хийж, ухарч няцах аюулд байлаа. Гэхдээ би бас эгчийн занг мэдэж байв. Урт хугацааны харилцаа, удирдамжгүйгээр зүрх сэтгэлээ нээх нь эгчид хэцүү байлаа. Би сүүлийн хэдэн өдөр шинээр ирсэн олон хүнийг хариуцаж таарсан учир маш завгүй үе байв. Хэрэв би эгчийн байдлыг шийдвэрлэхэд бүх цаг хугацаагаа зарцуулбал хариуцаж байсан шинээр ирэгсдийг цаг тухайд нь усалж чадахгүй байх байлаа. Хэрэв тэдэнд асуудал байвал энэ нь миний хариуцлага байх биш үү? Үүргээ гүйцэтгэхдээ үр дүн муутай болбол удирдагчид намайг юу гэж бодох бол? Ингэж бодоод би дахиад тээнэгэлзэж, энэ асуудлыг өөр ах, эгчид өгч шийдвэрлүүлэхийг хүссэн. Тэр мөчид, Фан эгч гэнэт холбоогүй болж, зурваст хариулсангүй. Үүнийг хараад, би асуулт асуусан, хэрэв эгч надад хэлэхийг хүсэхгүй бол яах ч аргагүй гэж бодсон тул энэ талаар эгчээс асуухаа болилоо.

Маргааш нь миний хариуцан усалж байсан шинээр ирэгч миний зурваст хариулсангүй. Би бага зэрэг санаа зовсон тул цуглаанд ирэхгүй байх вий гэж айсандаа бэрхшээлийг нь олж мэдэхээр хурдхан явлаа. Энэ үед би, өчигдөр Фан эгчээс үргэлжлүүлэн асуугаагүй нь хариуцлагагүй хэрэг гэдгийг ухаараад, бага зэрэг буруутай санагдсан юм. Миний шууд хариуцаж байсан шинээр ирсэн нэг хүн асуудалтай байх үед би тусалж, дэмжих цаг гаргаж байсан ч миний хариуцлагын цар хүрээнд байхгүй хэн нэгэнд бага зэрэг нэмэлт цаг зарцуулбал өөрийн үүргийг хойш тавьж байгаа мэт санагддаг байсан. Яагаад би тийм аминч байсан юм бол? Ингэж бодоод, би өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгоход минь туслаач гэж гуйхаар Бурханд залбираад, энэ асуудлыг арай илүү тодорхой харахад минь тусалсан Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристийн аминч, жигшүүртэй байдал хэрхэн илэрдэг вэ? Ямар нэгэн зүйл байр суурь, нэр хүндэд нь ашиг тустай бол тэд шаардлагатай бүхнийг хийх юм уу хэлэхээр хичээл чармайлт гаргаж, ямар ч зовлонг дуртайяа туулна. Харин Бурханы гэрийн зохицуулсан ажил, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амийн өсөлтөд ашиг тустай ажлын тухайд бол тэд бүрмөсөн үл тоодог. Мууг үйлдэгчид саад хийж, үймүүлж, элдэв янзын ёрын мууг үйлдэж, улмаар чуулганы ажилд ноцтой нөлөөлж байсан ч гэсэн, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхардаггүй, санаа зовдоггүй. Хэрвээ хэн нэгэн, мууг үйлдэгчийн хорон муу үйлийг олж мэдээд, мэдээлбэл тэд юу ч хараагүй хэмээн хэлж, мэдэхгүй дүр эсгэдэг… Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, өөрсдөд ашиг тустай урдах жаахан ажлаа л боддог. Тэдний хувьд, чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огтхон ч нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л хааш яаш хичээл зүтгэл гаргаж, хийх дуртай юмаа л хийж, өөрсдийн байр суурь, эрх мэдлийг хадгалах ажлыг л хийдэг. Тэдний нүдээр бол, Бурханы гэрийн зохицуулсан аливаа ажил, сайн мэдээ түгээх ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт чухал биш байдаг. Бусад хүн ажил дээрээ ямар бэрхшээлтэй тулгарах, ямар асуудлыг олж тогтоож, мэдээлэх, үг нь хэчнээн чин сэтгэлийнх байх нь хамаагүй, антихристүүд анхаарч, оролцдоггүй, өөрт нь ямар ч хамаагүй мэт байдаг. Хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, тэд чуулганы хэрэг явдлыг огтхон ч хайхардаггүй. Асуудал яг урд нь байхад ч гэсэн тэд үүнийг хааш яаш шийдвэрлэсэн болдог. Дээрх тэдэнтэй шууд харьцаж, асуудлаа шийдвэрлэхийг тушаах үед л дуртай дургүй багахан бодитой ажил хийж, Дээрхэд жаахан юм харуулна; удалгүй өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлнэ. Чуулганы ажил, өргөн хүрээтэй чухал зүйлсийг тэд сонирхдоггүй, хайхардаггүй. Олж илрүүлсэн асуудлаа ч үл тоож, асуудлын талаар асуух үед хааш яаш хариулт өгөх юм уу үгээрээ үл ойшоож, асар дурамжхан байдлаар тэдгээрт ханддаг. Энэ нь аминч, олиггүй зангийн илрэл мөн биз дээ? Үүнээс гадна ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн антихристүүд үүгээр нэрд гарах эсэхээ л боддог. Нэр төрийг нь сайжруулахаар л байвал үүнийг хэрхэн хийж, гүйцэтгэхэд суралцах арга бодож олохоор тархиа гашилгадаг. Тэд үүгээр онцгойрох эсэхдээ л анхаардаг. Юу ч хийж, юу ч бодлоо гэсэн өөрсдийнхөө алдар нэр, байр суурийг л бодож байдаг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн хэн нь дээр, хэн нь доор байна, хэн нь ялж, хэн нь ялагдаж байна, хэн нь илүү нэр хүндтэй байна гэдэг дээр л өрсөлддөг. Тэд хэр олон хүнээр хүндлүүлдэг, хэр олон хүн өөрийг нь дуулгавартай дагадаг, хэр олон дагагчтай эсэхдээ л анхаардаг. Тэд хэзээ ч үнэнийг нөхөрлөж, бодит асуудал шийдвэрлэдэггүй. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа аливааг хэрхэн зарчмын дагуу хийх, мөн өөрсдөө итгэлтэй байж, хариуцлагаа биелүүлсэн эсэх, гажууд байсан эсэх, ямар нэг асуудал байгаа эсэхийг хэзээ ч бодолцож үздэггүй, мөн Бурхан юу шаарддаг, Бурханы хүсэл юу болохыг боддоггүй. Тэд энэ бүх зүйлд огтхон ч анхаарал хандуулдаггүй. Тэд байр суурь, нэр төрийн төлөө, өөрсдийнхөө санаархал, хүслийг биелүүлэхийн төлөө л толгой өндийлгүй зүтгэж, аливааг хийдэг. Энэ нь аминч, өөдгүй байдлын илрэл, тийм биз дээ? Тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлагаар бялхаж байдгийг энэ нь бүрэн илчилдэг. Тэдний хийдэг юм бүхэн сэдэл, хүсэлд нь захирагддаг. Тэд юу ч хийлээ гэсэн сэдэл, эхлэлийн цэг нь тэдний өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлага байдаг. Энэ бол аминч, жигшүүртэй байдлын ердийн илрэл мөн(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы шүүлтийн үг зүрх зүсэж, өрөвдөлтэй санагдуулав. Антихристүүд хийж буй бүхэндээ өөрсдийн ашиг сонирхлыг л бодолцон үздэг. Ямар нэг зүйл өөрсдөд нь ашиг тустай л бол тэд үүнийг хийхийн тулд тархиа гашилгаж, шаргуу ажиллаж, ямар ч зовлонг тэвчихийг хүсдэг мөртөө өөрсдөд нь ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөхгүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт хамгаалдаггүй, маш аминч, жигшүүртэй. Антихристийн хувьд үүрэг гэдэг нь өөрсдийн хувийн зорилгод л хүрэх хэрэгсэл юм. Тэдний бүх хүчин чармайлт өөрсдийнх нь аминч хүслийн төлөө байдаг. Хэчнээн хүн Бурханы өмнө ирэх, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж болох эсэхийг тэд үл тоодог. Зөвхөн бусдад өндрөөр үнэлэгдэж, бусдаас ялгарч чадах эсэхээ л анхаардаг. Тэд үүргээ өөрсдийн алдар нэр, байр суурийг хөөцөлдөх хэрэгсэл болгон хувиргаж, ах эгч нар нь бүгд үүнийх нь золиос болдог. Миний үйлдэл антихристтэй адил байсан биш үү? Фан эгчид бэрхшээл тулгарч, тусламж хэрэгтэй болоход би эгчтэй нөхөрлөөд цагаа дэмий үрж байх шиг санагдсан. Үүнийг зохицуулахад зарцуулсан цаг, эрч хүчнийхээ төлөө гавьяа хүртэхгүй, юу ч олж авахгүй гэдгээ би мэдэж байсан тул үүнийг хийх талаар эргэлзэж байсан. Би дурамжхан хийж байхдаа ч хийсэн дүр эсгэж байлаа. Фан эгчийг зурваст хариулаагүй үед юу тохиолдсон тухай дахин асууж, анхаараагүй. Хэрэв эгчтэй холбоо барьж чадахгүй бол тусалж чадахгүй гэж ч санагдсан. Хэрэв Фан эгчийн бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол эгч итгэхээ болих аюулд байсныг мэдэж байсан ч мөс чанараа хуурч, аргацаан өнгөрүүлэхийг хичээсээр байлаа. Энэ нь эгчийн аврагдах боломжийг сүйтгэж байсан биш үү? Миний хариуцаж байсан шинээр ирэгсдэд бэрхшээл тулгарах үед би шийдэл олохын төлөө тархиа гашилгадаг байсан, яагаад гэвэл, энэ нь үүрэгтээ үр дүнтэй байгаа эсэх, удирдагч, ах эгч нарт өндрөөр үнэлэгдэх эсэхтэй минь холбоотой байлаа. Би өөрийн дүр төрх, ашиг сонирхлын төлөө зовж, төлөөс төлөхөд бэлэн байсан боловч юу ч олж авахгүй үед, тэр ч бүү хэл, шинээр ирэгч Сатаны үймээнд өртөж, харанхуйд амьдарч, Сатанд баригдах аюулд байгааг харах үедээ би юу ч хийгээгүй. Намайг яаж хүн чанартай гэж хэлэх юм бэ? Би шинэ ирэгсдийн усалгааг хариуцаж байсан. Шинээр ирэгсдэд ямар нэгэн бэрхшээл, асуудал байвал би тэрийг нь шийдвэрлэх үүрэгтэй байсан. Ялангуяа шинээр ирэгсэд сул дорой, идэвхгүй байвал цаг тухайд нь тэднийг дэмжиж, үнэн замд суурь тавихад нь тэдэнд туслах хэрэгтэй байв. Гэтэл би үүргээ чинийх, минийх гэж хуваасан. Би шууд хариуцахгүй л бол миний үүрэг биш гэж бодсон. Би шинээр ирэгсдийн байдлыг бүү хэл, Бурханы гэрийн бүх ажлыг бодолцож үзээгүй. Миний хариуцлагагүйгээс болоод эгч ухарч няцвал би мууг үйлдэж байгаа хэрэг биш үү? Би үнэхээр аминч, жигшмээр байж! Би яагаад энэ дэлхий улам харанхуй, илүү муу болоод байгааг, яагаад хүмүүс бүр илүү завхарч байгааг бодсон. Энэ нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх мэт сатанлаг гүн ухаанаар хүмүүс амьдардгаас болж байгаа. Эдгээр зүйл аль эрт хүмүүсийн уг чанар болсон. Хүн бүр өөрийн ашиг сонирхлын төлөө зүтгэж, өөрсдийнхөө төлөө амьдардаг, илүү аминч, зальхай болохынхоо хэрээр өөрсдийн ашиг сонирхлын төлөө бусдын ашиг сонирхлыг ч золиосолдог. Хэдийгээр би Бурханд итгэж, Бурханы гэрт үүргээ биелүүлдэг ч үнэнийг хараахан олж аваагүй. Би сатанлаг гүн ухаанаар амьдарсаар, цаг хугацаа, эрч хүчээ үргэлж харамлаж, хувийн ашиг сонирхлоо л хөөсөөр байсан. Хэрэв миний сонирхолд нийцвэл ямар ч төлөөс төлөхөд бэлэн байж, ашиг тусгүй байвал аливаа зүйлийг үл тоож, юмыг дурамжхан хийлээ ч гэсэн, аргацааж, хийж байгаа дүр эсгэдэг байсан. Би Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй болохоо олж хараад, үүргээ өөрийн нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх хэрэгсэл хэмээн үзэж, өөрийн үнэ цэнийг ухамсарлахад үүргээ ашигласан гэдгээ харсан. Би антихристүүдийн замаар алхаж байлаа.

Дараа нь би Бурханы үгийн дараах нэг хэсгийг уншив. “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдэнд, тэдний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. ‘Өөрийнхөө төлөө’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншаад би, Бурхан хүмүүсийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хэр их зовлон дааж байгаа, ямар төлөөс төлж байгаагаар нь бус, харин үнэнийг хэрэгжүүлдэг эсэх, юмыг Бурханы гэрийн сонирхлыг хамгаалах сэдлээр хийдэг эсэх, мөн Бурханыг гэрчилдэг, Бурханы хүслийг хангадаг эсэхээр нь хэмждэг болохыг ойлгосон. Үүргээ биелүүлэхдээ олноос онцгойрч, өөрийгөө сайхан харагдуулах гэсэн далд санаатай бол хэр их зовлон туулах нь хамаагүй Бурхан тэднийг сайшаахгүй бөгөөд мууг үйлдэгч хэмээн яллах болно. Сатан Фан эгчийг самууруулж, эгч маш их сул дорой болж, тусламж хамгийн их хэрэгтэй үед нь би хэрхэн хойш сууж, надад ашиггүй гээд тоомжиргүй хандсанаа бодов. Иймэрхүү маягаар үүргээ гүйцэтгэн, би хувийн ажил хэргээ явуулж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж огтхон ч хичээгээгүй. Хэрэв би гэмшээгүй бол эцэстээ Бурхан намайг жигшин голж, таягдан хаях байсан. Үүнийг ойлгомогцоо, би Бурханд залбиран, аминч зангаасаа салж, хамгийн сайнаараа Фан эгчийг дэмжихэд минь залж чиглүүлж өгөөч хэмээн гуйлаа. Залбирсныхаа дараа дахиад мессеж явуултал, эгч маш хурдан хариу бичсэнд нь би гайхав. Эхэндээ эгч сэтгэлээ нээх дурамжхан байсан тул би Бурханд залбираад өөрийн туршлагаасаа хуваалцаж, түүнийг бага багаар залж чиглүүлэв. Дараа нь Фан эгч сэтгэлээ нээж, Коммунист намын цуу үг, худал хуурмагт мэхлэгдсэн учраас сүүлийн үед гэр бүлийнхэн нь түүнийг Бурханд итгэхийг нь болиулах гэж саад болж, хавчиж байгаа нь дарамттай санагдсан тул цуглаанд очих хүсэлгүй болсон тухайгаа хэлэв. Би Бурханы үгээс хэдэн хэсэг уншиж өгөн, Сатан сэтгэлийг нь үймүүлэх үед Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, мөн хэрхэн бат зогсож, гэрчлэл хийж, Сатаныг гутаах талаар нөхөрлөв. Нэг мэдэхэд гурван цаг өнгөрч, хэдийн үүр цайсан байсан ч Фан эгч тэр шөнө ядраагүй, харин ч эрч хүч авсандаа Бурханд талархаж, дараагийн цуглаанд очих хүсэлтэй байгаагаа хэллээ. Тэгж хэлэхэд нь миний сэтгэл маш их хөдөлсөн. Би жаахан цаг зарцуулж, Бурханы үгийг нөхөрлөснөөс өөр юу ч хийгээгүй, гэтэл эгчийн хандлага өөрчлөгдсөн байлаа. Энэ бүгд Бурханы ажлын үр дүн байсан юм. Хувийн сонирхлоо хойш тавьж, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэснээр би Бурханы удирдамжийг авч, зүрх сэтгэл минь тайвширч, амгалан болох юм байна гэдгийг ухаарсан.

Удалгүй нэг эгч над дээр ирж, услахаар хариуцаж авсан шинэ итгэгч нь цуглаанд ирэхгүй байгаа, түүнд яаж тусалж, нөхөрлөхөө мэдэхгүй байна гэлээ. Намайг өмнө нь тэр шинэ итгэгчийг усалж байсныг мэдэх тул түүнд тусалж дэмжин, нөхөрлөхийг тэр эгч надаас хүслээ. Би үүнд нь жаахан дурамжхан байлаа. Дотроо “Шинэ итгэгчийн асуудлыг шийдэхийн тулд, би тэр хүнтэй нөхөрлөж цаг хугацаа их зарцуулах нь дамжиггүй. Би ойрдоо зав муутай байгаа бөгөөд миний хариуцдаг шинэ итгэгчдэд бас усалгаа, дэмжлэг хэрэгтэй байна. Дээр нь би тэр шинэ итгэгчтэй холбогдоогүй удсан, очоод ярилцах гэвэл хариулахгүй нь лавтай, ийм байтал би цагаа үрэх хэрэг байна уу?” гэж бодов. Ийм бодол тээж байгаагаа анзаарсан даруйдаа би ахиад л өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байгаагаа ухаарав, ингээд Бурханд чимээгүй залбирч, өөрийгөө тайвшруулаад өөрийнхөө төлөө маргахаа зогсоолоо. Тэгээд Бурханы үгийн дараах хэсгийг уншлаа. “Аминч, боломжийг ашиглагч зан чамаас харагдахад үүнийгээ ухаарах үедээ чи үүнийг шийдвэрлэхийн тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Мөн чанартаа ийм маягаар үйлдэх нь үнэний зарчмыг зөрчиж буй хэрэг, энэ нь чуулганы ажилд хор хөнөөлтэй, энэ бол аминч, жигшүүртэй зан авир, хэвийн хүмүүсийн хийх учиртай зүйл биш гэдгийг чи эн түрүүнд мэдэж байх ёстой. Чи өөрийнхөө ашиг сонирхол, аминч занг хойш тавьж, чуулганы ажлыг бодох ёстой, энэ нь Бурханы хүсдэг зүйл юм. Залбирлаар дамжуулан өөрийгөө эргэцүүлснийхээ дараа чи ийнхүү үйлдэх нь аминч, жигшүүртэй гэдгийг үнэхээр ухаарвал аминч зангаа хойш тавихад амархан болно. Чи аминч, боломжийг ашиглагч зангаа хойш тавих үедээ ул суурьтай болж, амар тайван, баяр хөөртэй болно, мөн биеэ авч явахдаа мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой, чуулганы ажлыг бодох ёстой, өөрийнхөө ашиг сонирхолд анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй, энэ нь маш аминч, жигшүүртэй, мөс чанар, эрүүл ухаангүй хэрэг гэдгийг мэдэрнэ. Хувиа хичээлгүй үйлдэж, чуулганы ажлыг бодож, Бурханыг сэтгэл хангалуун байлгах зүйлийг л хийх нь зөв шударга, эрхэм хүндтэй бөгөөд амьдралд чинь үнэ цэн авчирна. Газар дэлхий дээр ийм маягаар амьдарснаараа чи нээлттэй, үнэнч шударга байж, хэвийн хүн чанар болон хүний жинхэнэ төрхийг амьдран харуулж байгаа бөгөөд цэвэр мөс чанартай байгаад зогсохгүй, бас чамд Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэхэд зохистой байна. Ингэж амьдрах тусам чамд улам ул суурьтай санагдаж, улам амар тайван, баяр хөөртэй болж, улам гэгээлэг санагдана. Тэгснээрээ чи Бурханд итгэх итгэлийн зөв замд хөл тавьсан байх бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн тодорхой замыг зааж өгөв. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс аливаа зүйл тохиолдоход хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалдаг бол аминч, жигшүүрт бөгөөд үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн ашиг сонирхлын төлөө далдуур төлөвлөн боловсруулдаг хүмүүс зөвхөн хувийн ашиг сонирхлоо хангахыг л сонгоно. Энэ нөхцөл байдал Бурханы сорилт байсан юм. Бурхан намайг энэ асуудал дээр хэрхэн сонголт хийх нь вэ гэдгийг харахыг хүсжээ. Энэ удаа ахиад би аминч, жигшүүртэй байж, зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Ингэж бодоод би зүрх сэтгэлээ тайвшруулж, тэр хүний төлөө чин сэтгэлээсээ залбираад түүн лүү мессеж явууллаа. Ингэж хэрэгжүүлснээр миний сэтгэл амрав. Чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдэх үед надад харамсах зүйлгүй санагдав. Би хувийн ашиг, алдагдалдаа санаа зоволгүй үүргээ гүйцэтгэж, үүрэг хариуцлагаа хамгийн сайнаараа биелүүлэх ёстой юм байна гэдгээ жинхэнээсээ ухаарсан юм. Зөвхөн ийм маягаар би шулуун шударга амьдралаар амьдарч чадах юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүмжлэлээс суралцах нь

Дуу Ю, Нидерланд Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид...

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих