Амьдрал дээр Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэх нь

2020-08-29

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд төсөөлөлдөө найдаж болохгүй тул ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, уух болон Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар дамжуулан аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай аажмаар ойлгож, шат дараатай мэдлэгийг олж авна. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нарыг битгий төсөөл гэдэг нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах, мөн аливааг хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад логик ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байж, үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг ойлгож, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы эрх мэдлийг мэдэх цорын ганц арга бол томоохон зүйл туулж, гайхамшгийг нүдээр үзэх явдал гэж би боддог байлаа. Бурханы эрх мэдлийн талаарх ойлголт минь үнэхээр хязгаарлагдмал байсан. Ердийн амьдрал дээр Бурханы үгийг туулах нь Бурханы эрх мэдлийг мэдэхэд хамгийн чухал, Бурханы үгийг туулснаар бид бүх зүйлийг захирах эрх мэдэл, дээд эрхийг нь харна гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Бурханд итгэх итгэл маань ингэж нэмэгддэг.

Амьдрал дээр Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэх нь

Ноднин, манай гэр бүлийн бараг 0.1 га талбайд тарьсан улаан лооль руу гэнэт баахан шавж дайрч, жимс, цэцэг, навч гээд бүгдийг нь идсэн юм. Үүнд би үнэхээр санаа зовж, яаж шавж устгах талаар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөн. Хор цацвал хөрс сүйдэж, хавдар үүсгэгч үлдэнэ, тэгвэл тэнд тарьсан бүхэн идэхэд аюултай болох байлаа. Бид гараараа барих гэж үзсэн ч шавж дэндүү хурдан үржсэн. Гурав, дөрөв хоногийн турш ажиллаад ч нэмэр болоогүй. Шавжийн тоо толгой шууд л өссөн. Би шавжнаас ангижрах бусад аргыг яаран туршсан. Энэ явдал тохиолдох үед би Бурханд залбирсан ч Бурханы эрх мэдэл, захиралтыг ойлгоогүй болохоор зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай байгаагүй. Би Бурханд үнэхээр найдаж, Бурханы хүслийг эрж хайж мэддэггүй байсан. Яг тийм хорхойтой өмнө нь огт тааралдаж байгаагүй ч олон жил хүнс тариалсан болохоор шавж устгах арвин туршлагатай байлаа. Судлаад л байвал даван туулж чадна гэж бодсон. Тэгээд мэддэг бүх аргаа нэг нэгээр нь туршсан ч зургаа, долоог туршаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ олон жил тариалан эрхлэхдээ устгахад ийм хэцүү хорхой огт үзээгүй шүү. Урьд нь шавж хорхойн дайрлагыг дандаа зохицуулж чаддаг байсан ч энэ удаад хичээнгүйлэн боловсруулсан ямар ч арга нөлөөлөхгүй байлаа. Дараа нь манай нэг найз, ниймийн тос шавж сайн устгадаг гэж хөдөө аж ахуйн их сургуулийн багш хэлсэн гэлээ, тэгэхээр нь шууд тэр тосноос худалдаж авсан ч мөн л нэмэр болсонгүй. Санаа оноо минь дуусаж, шийдэл олоогүй л байлаа. Дараачийн хоёр хоногт нь өглөө болгон очиж шалгатал улаан лоолийн бүх ургамлыг шавж сүйтгэсэн байгаа харагдсан. Заримынх нь цэцэг унасаар, зарим навчных нь үзүүр хувхайрч, хэсэг жимс муудаж байлаа. Би ч гутарч гүйцсэн. Тэр улаан лоолийг тарихад ах эгч нар өдөр болгон тусалдаг байсан юм. Тулгуур босгож, ургамал тайрч, гадаслаж, маш их хөдөлмөрлөсөн, гэтэл улаан лооль яг цэцэглэж, сайхан ургац хураах дөхөж байтал гэнэт ийм хорхойнууд дайрчихдаг юм байж. Тэр жил ургац хураахгүй нь гэж бодлоо. Ургамлууд бүгд шавжид бүрхэгдсэн байгааг хараад яах ч учраа олоогүй. Ван гэх хөрш маань ургацын арвин туршлагатай, хортон шавжийн талаар ихээхэн мэдлэгтэй учраас шийдэл олсон байж магад гэж бодлоо. Би очиж асуусан л даа, даанч Ван, “Би бүхэл бүтэн 30 жил тариалан эрхлэхдээ ийм юм ер үзээгүй. Өдөрт гурван удаа хор цацаад байхад хорхой нь үхэхгүй, улаан лооль маань л үхлээ” гэсэн. Жан гэх бас нэг хөрш маань, “Би бүр гурав, дөрвөн хор холилоо, гэхдээ тэр шавж юугаар ч устахгүй нь!” гэж арга мухардсан байртай хэллээ. Үүнийг сонсоод би үнэхээр цөхөрсөн. Шавжны тахал болж байхад тэр шавжийг устгах ямар ч аргагүй байлаа. Манай улаан лооль бүгд сүйдэх юм шиг санагдсан. Би арга мухардан, Бурханд: “Өө Бурхан минь! Энэ тахлыг яахаа мэдэхгүй нь. Би яах учраа олохгүй байна. Үүнийг яаж туулах ёстой, ямар сургамж авах ёстой талаар мэдэхэд намайг гэгээрүүлж, замчлаач” гэж залбирлаа.

Нэг удаа цуглаан дээр Бурханы ийм үг уншсан юм. “Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг; тэдний оршин тогтнол тодорхой хуулинд захирагдаж, тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад энэ вэ? Цорын ганц хариулт бол Бурханы эрх мэдлийн улмаас юм. Эсвэл, өөрөөр хэлэх юм бол, Бурханы бодол болон Бурханы үгийн улмаас; Бурхан Өөрөө энэ бүхнийг хийдэг учраас тэр билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг үүсгэсэн зүйл нь Бурханы эрх мэдэл болон Бурханы санаа бодол юм; тэдгээр нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөх ба эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, эсвэл алга болж байдаг. Жишээ нь, тахлыг авч үзье. Тэдгээр нь ямар ч анхааруулгагүйгээр гардаг, тэдгээрийн эх сурвалжийг, эсвэл яагаад гарсных нь яг таг шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тухайн нэг нутагт тахал гарах тоолонд үйл нь ирсэн хүмүүс гай гамшгаас зугтаж чаддаггүй. Тахал нь аюултай буюу хортой нянгийн тархалтын улмаас үүсдэг гэж шинжлэх ухаан үздэг бөгөөд тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах аргыг шинжлэх ухаан урьдчилан хэлж, хянаж чаддаггүй. Хэдийгээр хүн төрөлхтөн боломжит бүх аргаар эсэргүүцдэг боловч тахал гарах үед ямар хүмүүс, эсвэл ямар амьтад үүнд гарцаагүй нэрвэгдэхийг тэд хянаж чаддаггүй. Хүмүүс тэдгээрээс урьдчилан сэргийлж, тэдгээрийг эсэргүүцэж, судалж л чадна. Гэхдээ аливаа нэгэн тахлын эхлэл, эсвэл төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй бөгөөд хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Тахлын үүсэл, тархалттай нүүр тулахаараа хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах явдал байдаг ч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө тахал өөрөө үгүй болдог. Тахал яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтдаа авч чадсан гэж зарим хүн хэлдэг, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас энэ нь устаж арилдаг гэж хэлдэг… Эдгээр утгагүй таамаглал үндэслэлтэй эсэхийн тухайд гэвэл, шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож, ямар ч нарийн тодорхой хариулт өгч чаддаггүй. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа зүйл нь зөвхөн эдгээр таамаглал төдийгүй, хүн төрөлхтөн тахлыг ойлгодоггүй нь, тэрнээс айх айдас нь юм. Тахал яагаад эхэлдэг, эсвэл яагаад дуусдагийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг боловч Бүтээгчийн эрх мэдлийг зөвшөөрдөггүй, дээд эрхийг нь хүлээн авдаггүй учраас тэд хэзээ ч хариулт олж авахгүй(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурхан бүх зүйлийг захирдаг. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Их ч, бага ч бай, харагддаг ч, харагддаггүй ч бай, амьд зүйл ч, үхсэн зүйл ч, бүгд Бурханы хүсэл шилжихийн хэрээр оршин тогтнож, үгүй болдог. Гамшиг болгон Бурханы захиралт дор байдаг. Тахал, шавжны тахал хаанаас гаралтай, тэдгээрээс яаж сэргийлэхийг хүмүүс мэддэггүй. Хэзээ алга болохыг нь бид огт мэддэггүй. Энэ бүгдийг Бурхан захирдаг. Гэтэл би Бурханы эрх мэдэл, дээд эрхийг үнэндээ ойлгоогүй болохоор манай улаан лоольд хорхой үүрлэх үед эхлээд Бурханы өмнө эрж хайхаар очиж, Бурханд найдаагүй, харин өөрийнхөө аргаар шийдэл олох гэж үзсэн. Тэр нь нэмэргүй байсан ч би бас л Бурхан руу эргэж, Бурханд түшиглээгүй. Бүр хор ч нөлөөлөхгүй байгааг олж мэдээд найдлага тасарч, арга мухардсан. Би Бурханд итгэж, Бурханд залбирлын үг хэлдэг ч зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай байгаагүй юм. Тэгээд тэр хорхойг өөрөө устгаж чадна гэж бодсон. Би хэчнээн биеэ тоосон, мунхаг байгаа вэ! Тэр шавж хэзээ гарч ирж, хэзээ алга болохыг Бурхан шийддэгийг би дараа нь ухаарлаа. Бид үүнийг хянах аргагүй. Хортон шавжийн дайрлагад Бурханы ямар хүсэл байгааг ойлгохгүй байсан ч би өөрийнхөө үүргийг л гүйцэтгээд, шавжийг Бурханд даатгах хэрэгтэйг мэдэж байсан. Би Бурханы зохицуулалтад захирагдах ёстой байлаа. Тэгж ухаараад тайвширч, Бурханы зохицуулсан зүйлд захирагдаж, туулахыг хүсэн Бурханд залбирсан юм.

Хоёр хоногийн дараа талбай дээр очтол улаан лоолийн ургамал дээр маш олон аалзны тор харагдлаа. Тэд бүгд хаанаас гарч ирсэн юм бол гэж гайхсан шүү. Ойртоод хартал, торонд маш олон жижигхэн цагаан эрвээхэй харагдсан, тэгээд аалзнууд ийм юм идэх дуртайг саналаа. Цагаан эрвээхэй байхгүй бол өндөг гэж байхгүй, тэгэхээр угаасаа хорхой цөөрнө. Шавж хоёр хоногийн өмнөхөөс хавьгүй цөөрсөн байгааг би ухаарсан юм. Энэ нь Бурханы хийсэн зүйл, Бурхан шавж идүүлэхээр аалз авчирсан гэдгийг би мэдэж байлаа. Тэгээд Бурханд маш их талархсан! Дахиад долоо, найм хоногийн дараа улаан лоолийн ургамлын жимс, мөчир, цэцэг, навчин дээрх тэр бүх хорхой алга болсныг харсан. Би маш их догдолсон шүү. Хэдхэн хоногийн дотор аалзнууд тэр бүх хорхойг идчихнэ гэж огт төсөөлөөгүй. Бурхан үнэхээр төгс хүчтэй юм! Үүнийг хоёр нүдээрээ хараагүй бол үнэн гэдэгт нь бараг итгэхээргүй байсан. Би Бурханыг гэх талархал, магтаалаар дүүрсэн юм. Үл итгэгчид Бурханы захиралт, эрх мэдлийг ойлгодоггүй. Тэд гамшгийн талаар судалж, гамшгаас зайлсхийхийн тулд шинжлэх ухаанд л итгэж, найддаг, гэхдээ гамшгийг бүрэн ойлгож чаддаггүй. Тэд найдах зүйлгүй, гамшиг нүүрлэхэд арга мухарддаг болохоор тэдний ургац маш их багасдаг. Харин би Бурханд хандаад, Бурханд захирагдаж, түшиглэхэд бэлэн болох үед Бурхан бүх хорхойг идүүлэхээр тэр өчүүхэн аалзнуудыг ашиглаж, хортон шавжийг маш амархан зохицуулсан. Бурхан бүхнийг захирч, бүх зүйлийг дайчилдаг гэдгийг энэ надад үнэхээр харуулсан. Бурхан маш ухаалаг, төгс хүчтэй! Улаан лооль боловсрох цаг болоход хортон шавжийн дайрлагаас болоод ургац гарахгүй гэж бодтол гайхмаар нь, ургац арвин байлаа. Бурхан гайхалтай аргаар ажилладаг шүү! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр: “Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тус бүрдээ мэргэн ухаан, эрх мэдлийг нь илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг, хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханд талархъя! Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан хаа сайгүй байдгийг би үүнээс үнэхээр мэдэрсэн. Цаг агаар, нар, бороог төдийгүй бүх төрлийн шавжийг ч Бурхан захирдаг. Бүтээгдсэн зүйл эдгээрийн алийг нь ч хянаж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж, удирддаг явдлын өчүүхэн хэсэг бүрээс Бурханы цор ганц эрх мэдлийг үнэхээр харж болно. Бурхан маш ухаалаг, төгс хүчтэй! Би цаашид юу ч болсон бай Бурханд найдаж, Бурханы үйл хэргийг илүү сайн ойлгох хэрэгтэй гэж дотроо бодсон юм.

Хоёр сарын дараа бид багц амарант тариалж, хоёр долоо хоногийн дараа сайхан ногоон зүлэг гарч ирлээ. Би сайхан ургац хураах нь гэж бодсон юм. Гэтэл эхнэр маань нэг өглөө, амарант дээр байцайны цагаан эрвээхэйн авгалдай байна гээд, үүнийг зохицуул гэлээ. Үүнийг сонсоод айдас төрсөн. Тэр авгалдайнууд үнэхээр хөдөлгөөнтэй, гараар барихад хэцүү, бас аймаар үрждэг. Тэгээд ганц, хоёр хоногт л бие гүйцнэ гээч. Урьд нь манай тарьсан амтат гуан дээр тийм авгалдай үржихэд би өчнөөн юм туршсан ч нэмэр болоогүй. Манай бүх ногоог хоёрхон хонгийн дотор идээд, дэгжиж явсан цэцэрлэг маань зэлүүд газар болж хувирсан. Би жаахан санаа зовж, манай бүх амарантыг хоёрхон хоногийн дотор идчих болов уу гэж гайхлаа. Би яахаа мэдэхгүй байсан. Тэгээд Бурханд даруйхан залбирч, намайг замчлан хүслээ ойлгуулаач гэж гуйлаа.

Дараа нь Бурханы үгээс энийг уншсан юм: “Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй хэдий ч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авч, Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд эгэл хүнийхээс өөр байгаагүй ч түүний амьдралын энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөөгүй. Түүний нүдээр бол, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх ердийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт ч нөлөөлөөгүй. Түүний бүхий л амьдрал нь, бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх, мөн бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хөдөлгөөний хуулийг захирснаар илэрхийлэгддэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон үгийг өдөр тутмын амьдралдаа сонсож, мэдрэх явдал байсан юм. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Иов өдөр тутмын амьдралдаа Бурханы эрх мэдлийг ойлгох, Бурханы захиралт, төгс хүчнийг туулахад анхаарсныг би Бурханы үгээс олж харсан. Бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйлийг, хүн төрөлхтний хувь заяаг ч Бурхан захирч, хянадаг гэдгийг Иов үүгээр ойлгосон. Иов Бурханы ерөөл, захиралтаас болж тийм их эд баялагтай болсон болохоос шаргуу зүтгэлээс энэ нь үүсээгүй гэдгийг эргэлзээгүй мэдэж байсан. Иов эд хөрөнгөө алдахдаа ч энэ нь бүхэлдээ Бурханы зөвшөөрөлтэй гэдэгт итгэсэн. Юу өгч, юу авахыг Бурхан захирч, тогтоодог. Тиймээс Иов гомдоллоогүй, Бурханыг магтсан. Гэтэл хүнд хэцүү, дургүй зүйл тохиолдох үед би хүлээн зөвшөөрч, Бурханд захирагдаж чадаагүй. Зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй, итгэлээр дулимаг гэдгээ олж харсан. Ингэж бодохоос ичиж, энэ бүхэн Бурханы зөвшөөрлөөр тохиолдож байгааг ойлгосон. Бурхан надад төгс хүчин, захиралтаа мэдүүлж, өдөр тутмын амьдралдаа Бурханд үнэхээр захирагдаасай гэж хүссэн. Шавж устах, амарант сайн ургах эсэх нь бүгд Бурханы гарт байсан юм. “Хүн тариа тарьж, Тэнгэр ургацыг шийддэг” гэх эртний үг байдагтай яг адил. Би энэ туршлагыг хүлээн зөвшөөрч, Бурханы хүслийг эрж хайхад суралцаж, Бурханы зохицуулалтад захирагдах ёстойгоо мэдэж байлаа. Тэгж бодоод сэтгэл нэлээд уужирч, “Өө Бурхан минь, амарант хэр сайн ургах нь Таны гарт байгаа гэж би итгэж байна. Би төлөвлөгөө, зовнилоо орхиж, энэ орчинд Таны үгийг туулж, Таныг дуулгавартай дагая” гэж Бурханд чимээгүйхэн залбирсан. Дараа нь бид авгалдай устгах хэдэн юм туршсан боловч аль нь ч бүтсэнгүй. Гэхдээ би тайван байлаа. Энэ бүгд Бурханы гарт байгаа, эцэст нь бид сайн ургац хураахгүй байлаа ч энэ нь Бурханы хүсэл гэдгийг мэдэж байсан. Тэгээд Бурханы зохицуулсан зүйлд захирагдсан юм. Хоёр хоногийн дараа ногооны талбайд очтол амарант дээр байгаа хорхойг сүрэг богширго идэж байгаа харагдсан. Бурхан надад дахин нэг удаа зам нээж, шийдвэрлэж чадаагүй асуудлыг минь шийдвэрлэж өгснийг хараад гайхсан шүү. Би Бурханд маш их талархсан! Дахиад хоёр хоносны дараа бүх авгалдайг богширго идчихсэн байсан. Бид магнай тэнийж, Бурханд ахин дахин талархаж, магтсан. Бурхан үнэхээр төгс хүчтэй юм!

Дараа нь Бурханы үгээс энийг уншсан: “Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгаж, уулс ба гол нууруудын орших нөхцөлийг тэнцвэртэй байлгаж, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх явдал юм. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурхан бүх зүйлийг бүтээхдээ амьдрах нөхцөлийг нь бүх төрлийн аргаар тэнцвэржүүлсэн, тэгснээр Бурханы захирдаг бүх амьд зүйл Түүний тогтоосноор маш эмх журамтай байдлаар амьдарч, өсөж үржиж, бие биеэ дэмжиж, нэг нэгнээ хянадаг болсон гэдгийг Бурханы үгээс би ойлгосон. Бурханы гаргасан эдгээр дүрмийг юу ч зөрчиж чадахгүй. Бурхан бидний амьдрах орчныг хамгаалж, тогтвортой байдлаар хангахын тулд байгалийн тэнцвэрт зориулан бүх амьтан, ургамал, шавжийг бүтээсэн. Бурханы эдгээр зохицуулалт, Бурханы тогтоосон дүрэмгүйгээр амьтад, шавж хорхой эх захаа алдаж, бидний амьдралыг эмх замбараагүй байдал нөмөрч, бид амьд үлдэж чадахгүй байх байлаа. Бурханы анхаарал нягт нямбай байдаг. Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаан, гайхамшигт байдал, ялангуяа хүн төрөлхтнийг гэх хайрыг бүх зүйл илчилдэг. Бидний харснаар, манай ногоон дээр гарч ирсэн шавжийг шийдэх аргагүй байсан атал Бурхан тэднийг богширго, аалз ашиглан идүүлж, тэгснээр бид Бурханы өгсөн хүнсийг амтархан идэж чадсан. Бурханы бүтээсэн бүхэнд өөрсдийн зорилго гэж бий, өчүүхэн аалз, богширго ч өөрсдийн гэсэн даалгавартай. Бурхан орчныг тэнцвэржүүлэхэд тэднийг ашигладаг. Биднийг сайхан амьдруулахын тулд Бурхан бүх зүйлийг харилцан шүтэлцээтэй байлгадаг. Дараа нь бидний тарьсан ногоон дээр жижигхэн хар хорхой, өмхий цох гарч ирлээ. Би Бурханд залбираад, дараа нь тэр хорхойнуудын төрөлхийн дайсан бах мэлхийг саналаа. Бид талбайд таван бах тавьтал хоёрхон сарын дотор тоо толгой нь 30 болж өссөн байсан. Хорхой улам бүр цөөрсөөр, бид ч асар их ургац хураалаа. Би үүний төлөө Бурханд маш их талархаж, Бурханы ийм үгийг бодсон юм, “‘Бурханы эрх мэдэл’ хэмээх үг хэллэг нь ойлгошгүй мэт санагдаж болох боловч Бурханы эрх мэдэл нь хийсвэр ойлголт огтхон ч биш юм. Тэр өдөр бүр хүнийг хөтлөн амьдралынх нь хором бүрд хүнтэй хамт байдаг. Иймээс өдөр тутмын амьдралдаа хүн Бурханы эрх мэдлийн хамгийн бодит талыг гарцаагүй харж, мэдрэх болно. Энэ бодит байдал нь Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдаг гэдгийг хангалттай нотолдог бөгөөд Бурхан энэхүү эрх мэдлийг эзэмшдэг гэдгийг таньж мэдэх, ойлгох боломжийг хүнд олгодог.(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Би Бурханы эрх мэдлийг ойлгохын тулд томоохон үйл явдал туулах ёстой гэж боддог байсан болохоор өдөр тутмын амьдралын аар саар зүйлээр дамжуулан үүнийг туулахад анхаарал хандуулаагүй. Дараа нь, Бурханы эрх мэдэл миний бодсон шиг ойлгоход хэцүү биш гэдгийг олж харсан юм. Бурханы эрх мэдэл, хүч чадал үргэлж илэрхий байж, өдөр тутмын амьдралд маань бидэнтэй хамт байдаг. Их, бага ямар ч зүйл дээр Бурханы үгийг туулахад анхаарч байгаа цагт Бурханы эрх мэдлийг бид харна.

Хортон шавжийн дайрлага нүүрлэсэн тэр хэдэн сарыг эргээд бодоход, анхандаа би туршлага, шинжлэх ухааны мэдлэгтээ л найдаж мэддэг байлаа, гэвч тэглээ гээд нэмэр болоогүй юм. Бурханы үгэнд захирагдаж, үгийг нь туулснаар би Бурханы үйл хэргийг харж, Бурханы эрх мэдэл, дээд эрхийн талаар бодит ойлголттой болж, Бурханд итгэх итгэл маань ч нэмэгдсэн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих