Библийн номлол: Жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс хэрхэн ялгах вэ

2020-06-11

Одоо бүхий л төрлийн гамшиг тохиолдож, Эзэний ирэх тухай Библи дэх зөгнөлүүд үндсэндээ биелээд байна. Эзэн аль хэдийн ирчихсэн байж магадгүй гэдгийг олон ах эгч зүрх сэтгэлдээ мэдэрдэг бөгөөд бүгд Эзэнийг хайж байгаа. Гэвч Библийн “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘Хараач, Христ энд байна’, эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) хэмээх энэ эшлэлийг бодож явдаг олон хүн бий. Хэдийгээр Эзэн эргэж ирсэн тухай хэн нэгний гэрчлэхийг сонссон ч тэд энэ талаар эрж хайж, судлахын оронд шашны ертөнцийг дагаж, “Эзэн махбодод эргэн ирчихсэн гэж номлодог аливаа сургаал нь худал юм” гэх үзэлтэй зууралдсаар байдаг. Бид ингээд байвал Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадах уу? Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ олон удаа зөгнөсөн тул хэрэв бид Түүний үгийг Эзэн махбодод эргэн ирчихсэн гэж номлодог аливаа сургаал худал гэсэн үг гэж хүлээж авбал Эзэний эргэн ирэлтийг үгүйсгэж байгаа хэрэг биш гэж үү? Ингэвэл үнэн хэрэгтээ бид Бурханыг эсэргүүцэж, аймшигтай алдаа хийж байгаа хэрэг болно. Эзэний эргэн ирэлтийг хүлээх тухайд бид идэвхгүйгээр болгоомжилсон хэвээр байж болохгүй, ингэвэл Эзэний эргэн ирэлтийг мэдэхгүй өнгөрнө. Эзэнийг угтан авахын тулд бид “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6) хэмээн Библид өгүүлсний адил Бурханы дуу хоолойг сонсохоор идэвхтэйгээр эрж хайж ёстой. Илчлэлийн номд мөн “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20), бас “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7) хэмээн зөгнөсөн байдаг. Биднийг ямагт сонор сэрэмжтэй байж, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа төвлөрүүлэхийг Эзэн хүсдэг. Хэн нэгэн Эзэнийг эргэн ирсэн гэж гэрчлэх мөчид бид Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайдаг ухаалаг охид байх ёстой, учир нь ийм маягаар л бид Эзэнийг угтан авч чадна. Хэрэв бид зөвхөн хуурамч Христүүдээс болгоомжлохоос өөр зүйл хийхгүй, Эзэнийг эргэн ирэхэд нь хаалгаа хааж орхивол хахахаас айгаад идэхээ бүрмөсөн болихтой адил бус уу? Ингэвэл бид Эзэнийг угтан авч чадалгүй, орхигдож, таягдан хаягдсан мунхаг охидтой адилхан байх бус уу? Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог; үнэхээр хэв чанартай, ялган таних чадвартай хүмүүс Бурханы дуу хоолойг сонсоно. Тэд үнэнийг эрж хайж, жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгааг хэлж чадна. Тэд хуурамч Христүүдэд хууртахгүй. Тиймээс бид одоо юунаас ч илүүтэйгээр жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь хэрхэн ялгахыг ойлгох хэрэгтэй. Зөвхөн ингэснээр л хуурамч Христүүдийн ов мэхнээс бид хамгаалагдаж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадна. Доорх нөхөрлөл маань үнэний энэ талыг авч үздэг.

Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгах эхний арга: Христийг үнэн, зам, амь хэмээн таних нь

Хэн нэгэн жинхэнэ Христ үү, хуурамч Христ үү гэдгийг ялган танихын тулд үнэнийг илэрхийлж чадаж байна уу, хүнийг аврах ажлыг гүйцэтгэж чадаж байна уу гэдгийг нь бид харах ёстой. Бурханы хэлсэнчлэн: “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Зөвхөн бие махбодтой болсон Бурханыг л Христ гэж нэрлэж болно гэж Бурханы үгэнд маш тодорхой хэлсэн байдаг. Христ бол махбодод биеллээ олсон Бурханы Сүнс буюу Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы зан чанар, Бурханы мэргэн ухаан бүгд махбодод биеллээ олсон хэрэг юм. Христ бурханлаг мөн чанартай бөгөөд үнэний биелэл; Тэрээр хүнийг хариулж, хангахын тулд үнэнийг хэзээ ч, хаана ч илэрхийлж чаддаг бөгөөд зөвхөн Христ л хүн төрөлхтнийг золин аврах, авралын ажлыг гүйцэтгэж чадна. Энэ бол маргашгүй баримт юм. Жишээ нь, Эзэн Есүс бие махбодтой болсон Христ байсан; Тэр хэзээ ч, хаана ч үнэнийг илэрхийлж чаддаг байсан ба хүнд гэмшлийн замыг авчирч, хүнийг хуулийн хязгаарлалтаас чөлөөлсөн. Биднийг бусдыг хэрхэн хайрлаж, уучлахыг ойлгоосой гэсэндээ Эзэн бас зарим нэг шаардлага тавьсан бөгөөд бидний нүглийг Өөртөө үүрэхийн тулд Өөрийн биеэр цовдлогдсон. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх ажил, Түүний хэлсэн бүх үг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, өршөөл нь ямар ч хүний хүрч чадахгүй зүйлс бөгөөд эдгээр нь бүхэлдээ Бурханы ялгамж чанарыг төлөөлдөг.

Харин хуурамч Христүүд нь угтаа муу ёрын сүнснүүд, чөтгөрүүд юм. Хуурамч Христүүдэд үнэн огт байдаггүй, үнэнийг илэрхийлж бүр ч чаддаггүй. Тэдний ихэнх нь биеэ тоосон, туйлын утгагүй байдаг. Хүмүүс Библийн мэдлэгийг тахин шүтдэг гэдгийг тэд мэддэг учраас энэ сэтгэлгээг нь ашиглан Библийг буруу тайлбарлаж, эшлэлүүдийг хам сэдвээс нь салгаж, хүмүүсийг мэхлэхийн тулд бүхий л төрлийн утгагүй онол гаргадаг. Тэдний үг хүмүүсийн зан чанарыг өөрчлөх юм уу Бурханыг мэдэх боломжийг хүмүүст олгох чадваргүй төдийгүй хүмүүсийн сүнсийг харанхуй, цөхөрсөн болгодог. Бүх хүн төрөлхтөн эрж хайж, судлахад нь зориулж тэд үгээ нийтэд ил болгодоггүй, харин ялган таних чадваргүй цөөхөн хүнийг л нууцаар мэхэлж чаддаг. Тиймээс жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгахын тулд тэдний мөн чанарыг эхлээд бид ялган таних ёстой; бурханлаг мөн чанарыг эзэмшсэн Христ л хүн төрөлхтнийг аварч, хангахын тулд үнэнийг илэрхийлж чаддаг бол бурханлаг мөн чанаргүй хуурамч Христүүд хэчнээн их мэдлэгтэй, хэчнээн чадварлаг байгаад ч үүнийг хийж чадахгүй. Муу ёрын сүнс, чөтгөрүүд үнэнийг илэрхийлж, хүнийг аврах ажлыг гүйцэтгэж бүр ч чадахгүй; тэд хүмүүсийг мэхэлж, завхруулж л чадна. Тиймээс ч жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгахын тулд Христ бол үнэн, зам, амь гэдгийг бид таних ёстой. Энэ нь Эзэн Есүсийн “Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6). “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4) хэмээн хэлсэнтэй яг адил юм.

Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг ялгах хоёр дахь арга: Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Тэрээр ажлаа давтдаггүй

Бид бүхний мэдэж байгаачлан, Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Тэр ажлаа давтдаггүй. Тиймээс жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялгахдаа энэ гол санааг бид ашиглаж болно. Эхлээд Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй… Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь).

Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Тэр ажлаа давтдаггүй гэдгийг Бурханы үгээс харж болно. Бурхан ажил гүйцэтгэх бүрдээ шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг дуусган, ажлын илүү шинэ, өндөр үе шатыг авчирдаг. Жишээ нь, Ехова Бурхан хууль, тушаал тунхаглаж, хүний амийг удирдах Хуулийн эрин үеийн ажлыг дуусгасан. Эзэн Есүс ажлаа гүйцэтгэхээр ирэхдээ өмнө нь явагдсан ажлыг давтаагүй; харин Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, хүнийг аварч, нүглийг уучлах ажлыг гүйцэтгэсэн. Бурхан Өөрөө л ийм ажил хийж чадна. Харин хуурамч Христүүдэд Бурханы мөн чанар байхгүй учраас Бурханы ажлыг хийж чадахгүй, шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж бүр ч чадахгүй. Тэд Бурханы ажлын мөрөөр явж, Бурханы ярианы өнгө аяс, хэлсэн үгийг дуурайж, Бурханы урьд нь хийж байсан ажлыг хуулбарлаж л чадна. Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, Бурханы дүр үзүүлдэг. Түүнчлэн хуурамч Христүүдэд ямар ч эрх мэдэл байхгүй; Эзэнийг дуурайх гэж хэчнээн их оролдсон ч хоёр загас, таван талхаар таван мянган хүнийг хооллох, Лазарыг амилуулах гэх мэт Эзэн Есүсийн үзүүлдэг тэмдэг, гайхамшгийг хэзээ ч үзүүлж чадахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эцсийн өдрүүд дэх Бурхан, урьд нь Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлыг огтхон ч давтахгүй бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хуулбарлаж, хүмүүсийг мэхлэхийн тулд хэдхэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг бүхэн зүсээ хувиргасан муу ёрын сүнснүүд болох нь гарцаагүй бөгөөд тэд бол хуурамч Христүүд юм. Тийм ч учраас Эзэн Есүс дараах анхааруулгыг бидэнд өгсөн: “Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:24).

Зөвхөн Христ л Бурханы амийн мөн чанартай, Христ л үнэнийг илэрхийлж, хүмүүсийг амиар хангаж чаддаг болохыг одоо бид энэ нөхөрлөлөөс мэддэг боллоо. Үнэнийг хайрладаг, үнэнээр цангадаг хүмүүс Бурханы үгийг сонсоод, Түүний үгэнд татагдаж, байлдан дагуулагддаг. Ийм хүмүүс Бурханд харьяалагддаг, тэд Бурханы дуу хоолойг ойлгож, Христ бол Бурхан Өөрөө гэдгийг таньж чаддаг. Жишээ нь, Петр, Иохан болон бусад шавь нар бүгд Эзэн Есүсийн үгээс Мессиа гэдгийг нь таньсан учраас нэг нэгээрээ Түүнийг дагаж эхэлсэн. Төгс Хүчит Бурхан одоо эцсийн өдрүүдэд ирчхээд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлдэг; Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын нууцыг Тэр бүрэн дэлгэдэг ба хүн завхралынхаа үнэнийг мэдэж авч, зан чанарын өөрчлөлтөд хүргэх замтай болж магад хэмээн хүний сатанлаг уг чанар болон мөн чанарыг ил болгодог. Төгс Хүчит Бурхан, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэх, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахыг өөр олон зүйлийн хамт бидэнд бас хэлж өгдөг бөгөөд энэ бүхэн бүгдээрээ мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурханы гүйцэтгэсэн хүн төрөлхтнийг аврах ажил нь Бурханы Өөрийнх нь ажил бөгөөд энэ нь Библи дэх дараах зөгнөлүүдийг яг таг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ(Иохан 12:47).

Одоо Үг нь махбодоор илэрсэн хэмээх Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийн номыг дэлхийн өнцөг булан бүрд байдаг үнэнийг хайрлагчдад эрэлхийлж, шинжилж судлахад нь зориулан онлайнаар нээлттэй болгосон. Бурханы гарч ирэхийг хүсэн хүлээдэг олон хүн Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншаад Бурханы дуу хоолой мөн болохыг таньснаар, Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэсэн. Тэд нэг нэгээрээ Хурганы мөрийг дагаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Энэ нь бүхэлдээ Бурханы Өөрийнх нь ажлын үр дүн бөгөөд Исаиагийн хоёрдугаар бүлгийн, хоёр дахь эшлэл дэх “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана(Исаиа 2:2) хэмээх зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эзэнийг угтан авахад, Бурханы дуу хоолойг сонсож, Христ бол үнэн, зам, амь гэдгийг танихад анхаарлаа хандуулах нь чухал гэдэг нь илэрхий байна. Хаа нэгтээ Бурханы айлдвар байна, эсвэл хэн нэгэн Эзэний эргэн ирэхийг номлож байна гэдгийг сонсох үедээ бид эрж хайж, судлах ёстой. Хэрэв бид хуурамч Христүүдэд мэхлэгдэхээс айж, болгоомжилсоор байвал, зориглон эрж хайж, судлахгүй бол, мөн эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал туйлын мунхаг болох бус уу? Ингэвэл бид Бурханы эцсийн өдрүүдийн авралыг үүрд алдах болно!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Жинхэнэ гэмшил гэж юу вэ?

АНУ, Шяоюй 2020 онд COVID-19 вирус дэлхийн бөмбөрцөг даяар тархаж, дэлхий үймээнд автлаа. Африкийг бүрхсэн царцааны нүүдэл бас цочирдом...

Messenger дээр бидэнтэй холбоо барих