Библийн түүхүүдийг тайлбарлах нь: Лазарын амиллын ар дахь Бурханы хүсэл

2019-05-22

Шэньвэй, Хятад

Лазарыг Эзэн Есүс амилуулсан нь Библид тэмдэглэгдсэн байдаг: “гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд, ‘Эзэн минь, одоо тэр өмхийрсөн байгаа: учир нь тэр үхээд дөрөв хонож байна’ гэлээ. Есүс түүнд, ‘Хэрвээ чи итгэвэл Бурханы алдрыг харна гэж Би чамд хэлээгүй гэж үү?’ гэв. Тэгээд тэд талийгаачийн байгаа газраас хадыг зайлуулжээ. Есүс дээшээ харан, ‘Аав аа, Намайг сонссонд тань Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг би мэдсэн: гэхдээ Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд хажууд минь зогсож байгаа хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ’ гэв. Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, ‘Лазар, гараад ир!’ гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, ‘Түүнийг суллаж явуул’ гэв” (Иохан 11:39-44). Энэ түүхийг унших бүрдээ бид Бурханы төгс хүчин, гайхамшигт байдлыг мэдэрдэг бөгөөд Түүний үг хэчнээн эрх мэдэлтэй, хүч чадалтай болохыг хардаг: Тэрээр үхсэн хүнийг нэг үгээр буцаан амилуулсан юм. Гэвч Бурхан бидэнд ердөө л агуу хүч чадлаа үзүүлэхийн тулд үүнийг хийгээгүй, тэгвэл Эзэн Есүс Лазарыг амилуулсан гайхамшгаар дамжуулан ямар санаа зорилгыг бидэнд хүргэхийг хүссэн бэ? Мөн үүнээс бид ямар урам зориг олж авдаг вэ?

Лазарын амилал нь Эзэн Есүс бол Бурхан Өөрөө байсныг нотолдог

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байсан. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний өчүүхэн бага талыг л харж байсан. Хэдийгээр зарим хүн Түүний зан авирын заримыг, эсвэл гаднаа харагдах онц чадварыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар чухам хэн байсныг, мөн Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүн энэ зүйлийн нотолгоог, мөн үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбар ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлох зүйлийг хаана ч, хэдийд ч хийж чадах байсан, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байв. Энэ нь Түүний эрх мэдэл болон Түүний ялгамж чанарыг нотолдог. Иймээс Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Судраас энэ хэсгийг харцгаая: ‘Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар “Лазар, гараад ир!” гэж хашгирсанд ... тэр үхсэн хүн гарч ирэв’. Эзэн Есүс үүнийг хийх үедээ Тэр: “Лазар, гараад ир!” гэж ганц зүйл л хэлсэн. Лазар тэгээд булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба Тэр өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагдах ба хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээжээр үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, эсвэл газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг ба бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр амьдарч, үхдэг. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч мөн Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”). Эзэн Есүс хүний Хүү болоод махбодод илэрч, ажиллах үед тухайн үеийн иудейчүүд Эзэн Есүсийг ердөө л эгэл хүн мэт харагддаг хэмээн үздэг байсныг бид Бурханы үгээс харж болно. Тэд Түүнийг мужааны хүү, эцэг эх, ах эгчтэй, эгэл хүн гэдгээс бусдаар хэн гэдгийг нь мэддэггүй байсан юм. Гэхдээ олон хүн Эзэн Есүсийн номлохыг сонсоод үг нь эрх мэдэл, хүч чадал агуулдгийг, мөн тэдгээр нь ямар ч хүний айлдаж чадахгүй үг гэдгийг мэдэрч авсан билээ. Түүний номлосон номлол нь хүмүүсийн бодит бэрхшээлийг шийдвэрлэж чадсан бөгөөд хүмүүс Бурханыг бүхий л зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах ёстой, хөршөө өөрсөд шигээ хайрлан, бусдыг дал дахин долоон удаа уучилж, дайснаа хайрлах ёстой зэрэг сургаалууд гэх мэт хэрэгжүүлэх замыг хүмүүст харуулсан юм. Тэд урьд нь ийм зүйл хэзээ ч сонсож байгаагүй. Иймээс Эзэн Есүс үнэндээ яг хэн болох талаар олон хүн сониуч зан, таамаглалаар дүүрэв. Түүний ялгамж чанар, мөн чанарыг хэн ч мэддэггүй байсан тул зарим шавь нь Түүнийг “багш” хэмээн дуудаж, зарим нь Түүнийг “хамгийн агуу эш үзүүлэгч” гэцгээдэг байлаа. Эзэн Есүс Лазарыг буцаан амилуулах гайхамшгийг үзүүлэх үед Бурханы хүч чадал болон эрх мэдлийг олон хүн үнэхээр нүдээрээ үзсэн бөгөөд Библид: “Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлсийг хараад Түүнд итгэжээ.” (Иохан 11:45) хэмээн тэмдэглэсэн байдагчлан Эзэн Есүс бол өөрсдийнх нь хүсэн хүлээж ирсэн Мессиа мөн гэдэгт, бас Эзэн Есүс бол Христ мөн гэдэгт зүрх сэтгэлийнхээ гүнээс бат итгэлтэй болсон билээ. Түүнчлэн Үхэгсдийн орны түлхүүрийг Бурхан ганцаараа атгадаг гэдгийг Лазарыг амилуулсан гайхамшгаас бид харж болно. Хүмүүс бид хэзээ төрж, хэзээ үхэхийг ямар ч муу ёрын сүнс, Сатан болон Үхэгсдийн орны ямар ч зарц хянадаггүй, харин үүнийг Бурхан л шийддэг бөгөөд бидний хувь заяа бүгд Түүний гарт захирагддаг. Эзэн Есүс гаднаа эгэл, хэвийн харагдаж, хэвийн хүн чанарыг эзэмшсэн байсан хэдий ч бүрэн бурханлаг чанарыг эзэмшсэн байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнс байсан юм. Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, хүмүүст нүглээ улайж, гэмшихийг заан, зарим гайхамшгийг үзүүлсэн билээ. Тэрээр таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллож, суунги хүнийг алхуулж, сохор хүнд хараа оруулж, тэр ч бүү хэл үхсэн хүнийг эргүүлэн амь оруулсан юм. Энэ бүхэн нь Эзэн Есүсийн цор ганц эрх мэдэл, хүч чадлын илрэл байсан төдийгүй Эзэн Есүсийн бүтээлийн Эзэн гэх ялгамж чанар, байр суурийн илрэл байсан билээ. Лазарыг үхлээс амилуулсан гайхамшгаар дамжуулан Эзэн Есүс тухайн үеийн хүмүүст Тэр бол Христ мөн гэдгийг, бие махбодтой болсон Бурхан Өөрөө мөн гэдгийг мэдэх боломж олгосон юм.

Лазарын амиллаар дамжуулан Бурханы зан чанарыг мэдэх нь

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Бурхан утга учиргүй зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилалт нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай баталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтаагүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийнхөө зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь Бурхан нухацтай ажлыг хайхардаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, Тэр юу бүтээхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллана. Хэрвээ ялзарсан хүнд ийм чадвар байсан бол тэр хэчнээн аймаар гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд өөрийн чадварыг харуулах арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг залгих байсан. Энэ бол Сатанаас гардаг хорон муу юм—үүнийг ялзрал гэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго бол Өөрийгөө гайхуулах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библид ийм төрлийн тун цөөхөн жишээ хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан, эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Бурхан зүгээр л үүнийг хийхийг хүсээгүй юм, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, энэ нь үхсэн хүмүүсийг амьдруулах явдал байгаагүй, харин энэ нь хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө өчүүхэн хэсэг л байсан(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”).

Бурханы хийдэг бүх зүйл утга учиртай бөгөөд үнэнийг болон Бурханы хүслийг ойлгоход биднийг хөтөлж, улмаар Бурханы ажлыг улам илүү үр дүнд хүргэхийн тулд эдгээр нь хийгддэг. Жишээлбэл, Лазарын амиллын гайхамшиг нь Эзэн Есүс цор ганц эрх мэдэл, хүч чадлыг эзэмшсэн байсан, мөн Үхэгсдийн орны түлхүүрийг атгаж, хүний амьдрал, үхлийг захирдаг, бүх зүйлээс хэмжээлшгүй Эрхт байсан гэдгийг бидэнд харуулдаг. Гэхдээ Бурханы үйлдэл нь зарчимч, төлөвлөгөөтэй байдаг бөгөөд үе шаттайгаар хийгддэг. Бурхан энэ гайхамшгийг үзүүлснийхээ дараа Өөрийн удирдлагын төлөвлөгөөний дагуу хүн төрөлхтнийг золин аврах ажлаа үргэлжлүүлсэн юм. Бурханы зан чанар, мөн чанар нь асар даруу төлөв, хайр татам гэдгийг бид үүнээс харж болно. Бурханд өчүүхэн төдий ч биеэ тоосон, сүржин байдал, их зан байдаггүй. Харин ч Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа далдуур тогтмол явуулж байдаг. Гэтэл хүмүүс бид ийм байдаггүй. Бид өөрсдийгөө бусдаас дээр гэдгийг нотолж, үүгээрээ өндөр хүндлэл, сайшаал хүртэхийн тулд ямар л өчүүхэн авьяас байна, түүнийгээ гайхуулж, бусдын өмнө сайрхдаг. Жишээлбэл, бид өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөх билиг авьяастай байх үедээ өөрсдийгөө Эзэний төлөө ажиллаж байна гэж хэлж болох ч, өрөөлтэй адилгүй гэдгээ бусад хүнд харуулахын тулд боломж олдмогц л онгирч, улмаар өөрсдийгөө тэднээр бишрүүлэн хүндлүүлж, мэдээгүй байхад нь тэдний зүрх сэтгэл дэх Бурханы орон зайг эзэлдэг. Зарим мэргэжил, мэдлэгийг судалж, чуулганд зарим үр дүнд хүрэх үедээ бид өөрсдөдөө маш их бардаж, биеэ тоосон, ихэрхүү болдог бөгөөд ах эгч нарын өмнө өөрийн мэдэлгүй сайрхдаг. Бид Эзэнийг сэтгэл хангалуун байлгахын тулд Эзэний бидэнд даалгасан үйлчлэлийн ажлыг биелүүлэх тухай болон төлөөс төлөхөд зүрх сэтгэлээ хэрхэн ашиглах ёстой талаар боддоггүй. Эдгээр нь ердөө л хоёрхон жишээ юм. Завхарсан хүн төрөлхтөн болох бидний мөн чанар биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд өчүүхэн авьяастай байх бүрдээ боломж олдмогц л өөрсдөөрөө сайрхдаг. Үнэн хэрэгтээ бидний билиг авьяас, хэв чанарыг Бурхан өгсөн бөгөөд үүрэг, ажил биелүүлж, зарим үр дүнд хүрэх чадвар маань бүгд Ариун Сүнсний удирдамжаас улбаатай юм. Хүн төрөлхтөнд гайхуулах зүйл юу ч байхгүй, гэтэл бид Бурханы алдрыг булаан авдаг, бид үнэхээр эрүүл ухаангүй юм!

Лазарын амиллын гайхамшгаар дамжуулан Бурхан бидэнд Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан, Бурхан Өөрөө байсан гэдгийг мэдэх боломж олгож, биднийг Эзэнд жинхэнэ итгэлээр итгэн, Эзэн Есүсийг чин үнэнчээр дагах боломжтой болгодог. Үүний зэрэгцээ бид Бурханы даруу, нуугдмал зан чанарыг мэдэж авдаг бөгөөд аливаа чадвар, авьяас билигтэй байх, ажилдаа үр дүнд хүрэх маань бүгд Ариун Сүнсний ажлаас үүдэлтэй гэдгийг мэдэж авдаг. Бид Христийг дуурайн, юу ч хийлээ гэсэн далдуур хийж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө л бүх хүч чадлаа ашиглан, бусад хүний өмнө өөрсдөөрөө сайрхахгүй байх ёстой, учир нь ингэснээр л бид Бурханы ерөөл, зөвшөөрлийг хүртэх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эзэн, боол хоёрын тухай сургаалт зүйрлэлийн цаадах Бурханы хүсэл юу вэ?

Өнгөрсөн хэдэн жилд бид пастор, ахлагчдынхаа хэлсний дагуу эрэлхийлсэн бөгөөд Эзэний төлөө хөдөлмөрлөж, ажиллаж, зовж, өөрсдийгөө зарлагадсанаар Эзэнээс алдрын титэм болон ерөөл олж авна гэдэгт итгэж ирсэн. Бид ажлаараа дамжуулан улам агуу гавьяа хуримтлуулах тусмаа өөрсдийгөө тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэнэ гэж боддог тул дор бүрнээ өөрсдийгөө Эзэний төлөө эрчимтэйгээр зарлагадаж, бүр ямар ч хэмжээний зовлон байлаа гэсэн зохистой санагдахад хүрдэг. Гэхдээ аливаа зүйлийг ийнхүү бодох нь Эзэний хүсэлтэй нийцдэг эсэх, энэ нь Эзэний үгэнд үндэслэдэг эсэхийг бид ер нь эргэцүүлж үзсэн бил үү? Эзэн Есүс энэ маягийн эрэл хайгуулыг магтдаг уу?

Messenger дээр бидэнтэй холбоо барих