Гамшиг ирлээ: Бурханы хамгаалалтыг авахын тулд Христэд итгэгч хэрхэн гэмших ёстой вэ?

2020-11-22

Өнөөдөр, дэлхийн улс орон бүрээр гамшгууд улам бүр ихсэж “газар хөдлөлт, тахал, үер, ган гачиг, шавжны тахал зэрэг ээлж дараалан дэгдэж, ялангуйя 2019 онд “Шинэ коронавирус” дэгдэж, тэндээсээ дэлхийн бөмбөрцөг даяар түгсэн билээ. Дэлхий ертөнц даяар хүмүүс хиарч, бүр ч олон хүн байнгын сандарч балмагдсан байдалтай байж, асар их гамшиг биднийг нөмөрснийг мэдэрч байна. Энэхүү цар тахал хэр удаан үргэлжлэхийг, эсвэл хэчнээн олон хүний амийг авч одохыг хэн ч мэдэхгүй. Гэвч, бүх зүйл Бурханы зөвшөөрлөөр болдог ба Бурханы зөвшөөрөлгүйгээр ямар ч зүйл тохиолдож чадахгүй гэдгийг Бурханд итгэдэг хүмүүс зүрх сэтгэлдээ мэддэг. Тэгвэл эдгээр гамшиг бидэн дээр ирэхийг зөвшөөрсөн Бурханы хүсэл юу юм бэ?

Түүхийг эргэн харж, Бурханы хүслийг эрж хай

Содомын ард иргэд ёрын муу, садар самуун, завхарсан байсан бөгөөд тус хот цусанд шунах шунал, аллага хядлагаар маш их бялхаж байсан болохоор тэндхийн хүмүүс тэнгэрэлчүүдийг ч хөнөөхийг хүссэн юм. Тэд гэмшлийн талаар хэзээ ч бодож байгаагүй тул Бурхан тэдэн дээр тэнгэрээс гал буулгаж, бүгдийг нь устгажээ. Гэхдээ Библийг сайн мэддэг хүмүүс, Бурхан уг хотод гай гамшиг авчрахаас өмнө Абрахам Содомын төлөө Бурханаас гуйсан гэдгийг мэднэ. Библийн энэхүү тэмдэглэлээс авсан эшлэл энд байна: “Тэгээд Ехова: ‘Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө’ гэж хэлэв… Тэр дахин Түүнд: ‘Тэнд арав олдож болох шүү дээ’ гэлээ. Тэр: ‘Арван хүний төлөө Би үүнийг устгахгүй’ гэв” (Эхлэл 18:26–32). Эдгээр эшлэл Бурханы зөвт зан чанарыг илчилдгээр үл барам, тэр тусмаа Бурханы асар их өршөөл, хүлээцтэй байдлыг бидэнд мэдрүүлдэг. Тэндээс тавин зөв шударга хүн олдсон бол Бурхан Содомыг өршөөх байв, түүнчлэн арван зөв шударга хүмүүс олдсон ч гэсэн уг хотыг өршөөх байлаа. Хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсан, хорон муу байсныг үл харгалзан Бурхан тэднийг гэмшинэ гэж найдсаар байсан юм. Харамсалтай нь тийм том хотоос арван зөв шударга хүнийг ч олж чадаагүй тул Бурхан эцэст нь үүнийг устгахаас өөр аргагүй болсон билээ.

Хүмүүс одоо уруу таталтаар бялхсан энэ дэлхийд амьдарч, тэр олон жилийн өмнөх Содомын ард иргэдээс ч долоон дор байдаг. Өнөөдрийн хүмүүсийг Сатан туйлын их завхруулсан: Тэд ёрын мууг биширч, зөв шударга бус байдлыг хайрладаг; газар дэлхий хүчирхийлэл, садар самуунаар дүүрсэн ба караоке баар, хөлийн массажны газрууд, зочид буудал, бүжгийн клубууд гол гудамж болон нарийн гудамжны зам дагуу хаа сайгүй байгааг харж болно. Тийм газрууд ёрын муу, завхайрлаар дүүрэн байдаг. Хүн бүр идэж, ууж, зугаацахын төлөө амьдарч, махан биеийн таашаалд умбаж, туйлын их доройтсон байдаг. Хүмүүсийн дунд ямар ч хайр байдаггүй, харин байр суурь, алдар нэр, эд хөрөнгийн төлөө хүн бүр нэг нэгнээ мэхэлж, бие биетэйгээ тэмцэж, өрсөлддөг; мөнгө, ашиг хонжооны төлөө тэд бие биеэ хуурч, нэг нэгнийхээ эсрэг хуйвалдаж, тэр ч бүү хэл зодолддог. Бүх хүн төрөлхтөн Сатаны эзэмшилд амьдардаг ба хэн ч эерэг зүйлсийг хайрладаггүй, гэрлийг хүсэн эрмэлздэггүй, эсвэл Бурханы авралын нигүүлслийг хүлээн авдаггүй. Итгэгчид хүртэл нүгэл үйлдэж, нүглээ улайх мөчлөгт амьдран, Эзэний сургаалд үнэнч байж огт чаддаггүй. Тэд дэлхий ертөнцийн чиг хандлагыг дагаж, махан биеийн таашаалыг эрэлхийлэхдээ тулдаг. Нүгэлд амьдарч байгаагаа мэдсэн ч гэсэн тэд нүглийн хүлээсээс ангижирч мөн л чаддаггүй—тэдний зүрх сэтгэл Бурханаас дэндүү их холдчихсон. Ингэж туйлын их завхарсан бүх хүн төрөлхтөн устгагдах ёстой хэмжээнд аль хэдийн хүрчихсэн бус уу?

Хүмүүс гэмшиж чадна гэж Бурхан найддаг

Гамшиг ар араасаа тохиолдож байгаа ба биднийг Бурханы өмнө гэмшихээр очоосой гэж Бурхан хүсдэг. Тэрээр хүн бүрийг гэмшээсэй гэж хүсдэг ба хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй. Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс: “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж хэлсэн. Одоо та нарын зарим нь “Үл итгэгчид Бурханд итгэдэггүй, гэмшиж яавч чадахгүй. Харин бид Эзэнд итгэдэг болсныхоо дараа залбирахдаа Түүний өмнө үргэлж гашуунаар уйлдаг. Бид урьдын нүглээ хүлээдэг, бас дахин ямар ч муу зүйл хийхгүй. Бид бусдад хүлээцтэй, тэвчээртэй байж чадна. Бид буяны байгууллагад хандивлаж, бусдад туслахын тулд өргөл өргөж чадна, шаргуу хөдөлмөрлөж, Эзэний төлөө ажиллахад бүх цагаа зарцуулж ч чадна, баривчлагдаад шоронд орсон ч гэсэн Эзэнээс урвахгүй. Энэ нь жинхэнэ гэмшил биш гэж үү? Хэрвээ бид ийм маягаар тууштай хэрэгжүүлбэл Эзэн биднийг хамгаалж, гамшигт нэрвэгдэхээс хамгаална” гэж хэлж магадгүй. Гэхдээ үнэхээр тийм гэж үү? Эзэн Есүс нэгэнтээ: “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35) гэж хэлсэн. Бид Эзэнд итгэдэг болсныхоо дараа даруу, тэвчээртэй байж, бусдад тусалж чаддаг, золиос гаргаж, өөрсдийгөө зарлагадаж, сайн мэдээ номлож, Эзэнд гэрчлэл хийж, чаддаг, мөн гаднаа сайн зан авиртай байдаг. Гэвч бидний дотор оршдог биеэ тоосон, зальхай, хатуу цэвдэг, хорон муу, хэрцгий байдал гэх мэт завхарсан зан чанар цэвэрлэгдээгүй ба цаг ямагт нүгэл үйлдэх чадвартай хэвээр байгаагаа бид үгүйсгэж чадахгүй. Жишээлбэл, Эзэн биднээс үнэнч бай гэж шаарддагийг бид тун сайн мэддэг боловч зальжин уг чанартаа автаад ямар нэг зүйл хувийн ашиг сонирхлыг маань хөндмөгц өөрийн эрхгүй худал хэлж, хууран мэхэлдэг; биеэ тоосон, ихэрхүү уг чанартаа автаад бид, юу ч байлаа гэсэн өөрсдийнхөө хэлснийг үргэлж бусдаар хийлгэдэг, тэгэхгүй бол уурлаж, тэдэнд сургадаг; гамшиг, шалгалт тохиох үед бид гомдоллож, Эзэнийг буруутгадаг. Эдгээр нь ердөө хэдхэн жишээ юм. Бидний нүгэл яг л хогийн ургамал шиг—тайрсны дараа тэр дороо буцаад ургадаг. Бид залбирч, нүглээ улайхдаа өдөр бүр гашуунаар уйлдаг ч гэсэн мөн л өөрчлөгддөггүй. Энэ нь жинхэнэ гэмшил байж чадна гэж үү? Бурхан ийм хүнийг гамшгийн дунд хамгаална гэдэгт хэн баталгаа өгч чадах билээ? Хэн нэгний завхарсан сатанлаг зан чанар бүхэлдээ цэвэрлэгдэж, өөрчлөгдөөд, ёрын мууг хийж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ болих нь жинхэнэ гэмшил юм. Энэ үед л тэд Бурханд үнэхээр захирагдаж, Бурханд шүтэн мөргөж чадна. Ийм хүмүүс л Бурханы амлалт, ерөөлийг өвлөж, тэнгэрийн хаанчлалд ороход тохирно. Библид хэлсэнчлэн: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). “Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ(Илчлэл 22:14).

Хэрхэн жинхэнэ гэмшилд хүрч, Бурханы хамгаалалтыг олж авах тухай

Тэгвэл бид жинхэнэ гэмшилд хэрхэн хүрч болох вэ? Эзэн Есүс нэгэнтээ: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17) гэж хэлсэн. Эзэн, эцсийн өдрүүдэд эргэн ирнэ, тэгээд Нигүүлслийн эрин үеийнхээс илүү их, илүү өндөр үнэнийг илэрхийлнэ, мөн хүнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг гүйцэтгэнэ гэдгээ зөгнөсөн. Ингэснээр бид нүглийн хүлээсээс бүрмөсөн чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, өөрчлөгдөж чадна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажил нь золин авралын ажил байсан учраас хүмүүс Түүнд итгэснээр нүглээ уучлуулж чадсан. Гэхдээ хүмүүсийн нүгэлт уг чанар цэвэрлэгдээгүй юм. Эцсийн өдрүүд дэх Эзэний шүүлтийн ажлыг хүлээн авч, завхарсан зан чанараа цэвэрлүүлж, өөрчлөөд, дахин хэзээ ч мууг хийж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхгүй байвал л биднийг үнэхээр гэмшсэн гэж хэлж болно. Тэр үед л бид Бурханы хамгаалалтад орж, гамшгаас амьд үлдэнэ.

Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн. Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан билээ. Эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. … төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Биднийг сатанлаг зан чанарын дөнгөнөөс аврахын тулд Төгс Хүчит Бурхан биднийг цэвэрлэж, бүрэн аварч чадах бүх үнэнийг илэрхийлдэг. Тэрээр Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын нууцыг дэлгэдэг; мөн дэлхий ертөнцийн ёрын муугийн эх сурвалж, түүнчлэн хүн төрөлхтнийг Сатан завхруулсны мөн чанар, үнэнийг илчилдэг. Бид Бурханы үгийн шүүлтийг туулснаар Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулсныг хардаг. Биеэ тоосон, зальхай байдал, хатуу цэвдэг, хорон муу, хэрцгий байдал—бидний амьдран харуулдаг зүйл хүнтэй огт төсгүй байдаг ба бидэнд хандах Бурханы зэвүүцэл, үзэн ядалтыг төрүүлдэг. Үүний зэрэгцээ бид ямар ч халдлагыг тэвчдэггүй Бурханы зөвт зан чанарыг мэдэж авдаг. Тэгээд бид үргэлж завхарсан сатанлаг зан чанараараа амьдарч байгаа, хэрвээ үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурхан биднийг гарцаагүй жигшин голно гэдгийг ухаардаг. Тэр үед л бид Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, гэмшдэг. Махан биеэ ахин дахин хаяж, үнэнийг хэрэгжүүлснээр завхарсан зан чанар маань аажмаар цэвэрлэгдэж, өөрчлөгддөг. Бид Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэхээ болиод, Бурханд үнэхээр захирагдаж, Түүнийг хүндэлж эхэлдэг. Ийм хүмүүс л жинхэнэ гэмшилтэй хүмүүс бөгөөд Бурханаар хамгаалуулж, гамшгаас амьд үлдэнэ.

30 жилийн өмнө Төгс Хүчит Бурхан гарч ирж, ажлаа эхлүүлжээ. Сайн мэдээний ажил газар дэлхий дээрх улс орон бүрд хааяагүй түгж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн олон сая үг аль хэдийн интернетэд нийтлэгдлээ. Эдгээр үг 20 гаруй хэлээр орчуулагдсан; тэдгээр нь гэрчлэл хийдэг ба бүх хүн төрөлхтөнд нээлттэй байдаг. Хамгийн харанхуй, ёрын муу энэхүү эрин үед эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үнэн жинхэнэ гэрэл мэт, зүүнээс баруун зүгт хүртэл цахидаг аянга мэт гарч ирлээ. Тэдгээр нь, Бурхан гарч ирсэн ба Эзэн Есүс эргэн ирсэн гэдгийг бүх хүн төрөлхтөнд гэрчилдэг. Тэрээр хүнийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг ба хүний хувьд бүрэн аврал хүртэх цорын ганц зам бол Төгс Хүчит Бурханыг хүлээн авах явдал юм. Гэвч хүн төрөлхтнийг Сатан маш гүн гүнзгий завхруулсан. Хэн ч үнэнийг хайрладаггүй. Нүглийн таашаалд шунан дурлахыг л бүх хүн хүсдэг. Тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг хүсдэггүй, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авахыг ч хүсдэггүй. Харин ч хүмүүст Бурханы ажлын талаарх үзэл гүнээ шингэсэн байдаг, зарим нь бүр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг илт эсэргүүцэж, ялладаг. Хүн бүр гэмших ямар ч бодолгүйгээр нүгэлд амьдардаг. Тун цөөхөн хүн л үнэнийг хүсэмжилж, гэрлийг хүсэн хүлээдэг. Өнөөдөр бидний хардаг гамшиг бол хүн төрөлхтөнд өгсөн Бурханы сүүлчийн сануулга, Түүний сүүлчийн анхааруулга юм. Тэр тусмаа энэ нь Бурханы аврал мөн. Бурханы өмнө гэмшихээр очсоноор л бид гамшгийн үеэр Бурханы хамгаалалтыг олж авч чадна.

Бурханы сануулгыг анхаар

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Янз бүрийн гай гамшиг ээлж дараалан тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг амсана: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг). “Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). “Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд).

Дэлхий даяарх гамшгууд улам бүр дордож, улам л их газар нутгийг хамарч байна. Үйл нь ирсэн хүмүүс үүнээс зугтаж чадахгүй бөгөөд дэлхий ертөнцийн төгсгөл удахгүй бидэн дээр ирэх юм шиг санагддаг. Гэхдээ Бурхан бидний хувь заяаг захирдаг, бүх гамшиг Түүний гарт байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Бид Бурханы өмнө гэмшихээр очиж, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан цагт л гамшгийн үед Бурханаар хамгаалуулж, амьд үлдэх боломжтой болно. Дэлхий ертөнцийн байр байдал нүдний маань яг өмнө илчлэгдэж байна. Бурхан аварч болох бүх хүнийг авармагцаа энэхүү хорон муу, бузар ертөнцийг устгахын тулд агуу гамшгийг ашиглана. Тэр цаг ирэхэд, Бурханы өмнө очоогүй хүмүүс гамшигт нэрвэгдэн уйлж, шүдээ хавирна.

Редакторын тэмдэглэл: Энэхүү нийтлэлийг уншаад та нар гай гамшиг буулгадаг Бурханы хүслийг одоо ойлгов уу? Мөн гамшиг дунд Бурханаар хамгаалуулах замыг одоо олов уу? Та нарт ямар нэг нэмэлт асуулт, хүндрэл бэрхшээл байгаа бол манай сайтын чат болон мессенжерээр дамжуулан бидэнтэй хэдийд ч холбоо барьж, ярилцаж болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Александр хаан энэ ертөнцөөс харуусал тээн оджээ. Цаг нь дөхөх үед тэрээр биднийг гүн бодолд автуулах эцсийн гурван үгийг үлдээсэн бөгөөд эдгээр нь биднийг: Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Хүний амьдралын үнэ цэн, утга учир юу юм бэ? гэж өөрсдөөсөө асуухад хүргэдэг юм.

Messenger дээр бидэнтэй холбоо барих