Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь бие махбодтой болсон нэг Бурхан юм

2018-01-01

Холбогдох Бурханы үг:

Хүмүүсийн дунд бол Би тэдний харж чадахгүй Сүнс, тэдний хэзээ ч харилцаж чадахгүй Сүнс байлаа. Газар дээрх ажлынхаа гурван үе шатнаас (дэлхий ертөнцийн бүтээл, золин аврал, сүйрэл) үүдэн Би хүмүүсийн дунд ажлаа хийхээр өөр өөр цаг үед (хэзээ ч илэрхий бишээр) тэдний дунд гарч ирдэг. Анх удаа хүмүүсийн дунд ирсэн минь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би иудей гэр бүлд ирсэн; тийм болохоор газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь иудейчүүд байв. Би энэ үе шатны ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Өөрийн махбод болсон биеийг золин авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн иудейчүүд байлаа. Энэ бол эхний удаа махбодоор ажилласан минь юм. Хаанчлалын эрин үед Миний ажил байлдан дагуулж, төгс болгохын төлөө байдаг учраас Би хариулах ажлаа дахин махбодоор хийдэг. Энэ бол хоёр дахь удаа махбодод ажиллаж байгаа минь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн харилцдаг зүйл харагдашгүй, хүршгүй Сүнс биш, харин Сүнс махбодод биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр бол Би дахиад Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Түүнчлэн, хүмүүсийн хардаг Бурхан зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил олон олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлийг ахин дахин нураасан. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи “Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? “Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү? “Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи “Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж бүр ч байхгүй байх байв. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм. Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Надад хэрхэн хандах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн) хэдий ч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноож, Тэдний махбодод өөр өөр удам судрыг оноодог. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль тогтоож, түүнд зориулан тушаал гаргахын аль алиныг хийж чадсан ба түүнчлэн тухайн үеийн израильчуудыг газар дээр амьдрахад нь залж чиглүүлж, сүм болон тахилын ширээ барихад нь тэдэнд зааварчилж, бүх израильчуудыг Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чадсан. Өөрийнхөө эрх мэдлээс үүдэн Тэр Израилийн ард түмэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн турш амьдарсан юм. Израильчууд Түүний эсрэг тэрсэлж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг мөрджээ. Энэ нь, Түүний эрх мэдэл, бүхнийг чадагч байдалд түшиглэн хийгдсэн ажил байв. Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл, хайр энэрлийг харуулсан. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс хайр энэрлээр бялхаж, хүнийг үргэлж хайрладаг байсан, учир нь Тэр хүмүүсийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж чаддаг байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, хайр энэрэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад элэгсэг байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, энэрэнгүй байхаар хичээж байсан. Тэд урт удаан хугацаанд зовсон бөгөөд зодуулж, хараалгаж, эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэхдээ сүүлийн үе шатанд дахин тийм байж болохгүй. Есүс, Ехова хоёрын Сүнс нэг байсан хэдий ч Тэдний ажил бүхэлдээ адилхан байгаагүй. Еховагийн ажил эрин үеийг төгсгөөгүй, харин эрин үеийг удирдаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, Хятад дахь Бурханы сонгосон хүмүүсийг төдийгүй, бүхий л орчлон ертөнц, бүх хүн төрөлхтнийг удирдахын төлөө байдаг. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байна гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад түгэж эхэлсэн. Хятадын гаднах хүмүүс яагаад үнэн замыг ахин дахин эрж хайдаг юм бэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хэлсэн үг орчлон ертөнц дахины хүмүүст чиглэдэг. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр өөр улс үндэстэнд ялгаатай ажил хийсэн юм. Эрин үе бүрийн хүмүүс Түүний хийдэг өөр өөр ажлаар аяндаа илчлэгддэг өөр өөр зан чанарыг нь хардаг. Тэр бол өршөөл, хайр энэрлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдаж, бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварч чадсан. Өнөөдөр Тэр бас Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж, бүгдийг нь Өөртөө бүрэн захирагдуулж чаддаг. Эцэст нь, Тэрээр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх бузар, зөв шударга бус бүгдийг шатаан, Тэр бол өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, түүнчлэн хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулна. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст бол Тэрээр шийтгэл, мөн залхаан цээрлүүлэлт билээ…

Бурхан Сүнс байгаад зогсохгүй, бас махбод болж чаддаг. Түүнчлэн Тэр бол алдрын бие мөн. Хэдий та нар Есүсийг хараагүй боловч тухайн үеийн израильчууд буюу иудейчүүд Түүнийг нүдээрээ харсан. Тэр эхлээд махбодтой бие байсан, харин цовдлогдсоныхоо дараа алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд газар бүрд ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, эсвэл Мессиа байж чадна; эцэст нь Тэр бас Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт байдал, шүүлт, гэсгээлт; Тэр бол хараал, уур хилэн; гэхдээ Тэр бас өршөөл, хайр энэрэл юм. Түүний хийсэн бүх ажил Түүнийг төлөөлөх чадвартай. Түүнийг ямархуу Бурхан гэж чи хэлэх вэ? Чи тайлбарлаж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр тайлбарлаж чадахгүй бол Бурханы талаар дүгнэлт гаргах ёсгүй. Нэг үе шатанд золин авралын ажил хийснээс нь болж Бурхан бол үүрд өршөөл, хайр энэрлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан байна гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр ердөө өршөөнгүй, энэрэнгүй Бурхан юм бол яагаад эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх вэ? Яагаад маш олон гамшгийг илгээх вэ? Хүмүүсийн үзэл, бодлын дагуу бол хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг аврахын тулд Бурхан бүр эцсээ хүртэл өршөөнгүй, энэрэнгүй байх ёстой. Гэтэл эцсийн өдрүүдэд, Бурханыг дайснаа гэж үздэг ёрын муу энэ хүн төрөлхтнийг устгахын тулд Тэр яагаад газар хөдлөлт, тахал, өлсгөлөн гэх мэтийн агуу гамшгийг буулгадаг юм бэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямархуу болохыг та нарын дундаас хэн ч хэлж зүрхэлдэггүй, хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэр бол үнэхээр Сүнс гэж чи хэлж зүрхлэх үү? Тэр бол Есүсийн махбодоос өөр хэн ч биш гэж хэлж зүрхлэх үү? Мөн чи Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих