Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу, газар дээр байдаг уу?

2026-04-07

Эзэнд итгэгчид бүгд Эзэн Есүсийн амлалтад итгэдэг: “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:2–3). Олон хүн Эзэний үгэнд үндэслэн Эзэн ирж, өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээдэг. Тэд Эзэний амлалт талаар болохгүй, мөн Эзэн ирэхдээ хүмүүсийг шууд тэнгэр өөд өргөх нь гарцаагүй гэж боддог. Хүмүүс газар дээр байсаар, өргөгдөөгүй бол Эзэн эргэж ирээгүйг нотолж байна гэж тэд боддог. Энэ үзэл бодол зөв үү?

Эзэн Есүс амилж, дээш гарсныхаа дараа бидэнд зориулсан газар бэлдэхээр явсан. Гэхдээ Тэр энэ газрыг яаж бэлдсэнийг та мэдэх үү? Үүнийг бэлдэхдээ ямар ажил хийх ёстойг мэдэх үү? Эзэний бэлдсэн зүйл биднийг амьдаар нь тэнгэрт оруулахын төлөө гэдэгт та итгэлтэй байна уу? Эсвэл биднийг үхсэний дараа сүнсний ертөнцөд оруулахын төлөө байсан уу? Шашны ертөнцөд олон хүн Эзэн өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээж байгаа, гэхдээ тэд тэнгэрийн хаанчлал яг хаана байдгийг бодож үзсэн үү? Эзэнийг угтан авсан хүмүүс хаашаа өргөгддөг юм бэ? Зарим нь, мэдээж тэд Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөнө гэж хэлдэг. Гэхдээ үнэхээр тийм гэж үү? Хүмүүс яаж тэнгэрт амьдарч чадах юм бэ? Махан биетэй хүн тэнгэр өөд өргөгдсөнийхөө дараа амьдарч чадах уу? Бусад нь: “Тэд тэнгэр өөд өргөгддөг!” гэдэг. Тэнгэр болон сүнсний ертөнц гэж юу вэ? Энэ нь хүмүүс үхсэнийхээ дараа очдог газар юм. Бидний махан бие сүнсний ертөнцөд шууд орж чадахгүй; зөвхөн үхсэнийхээ дараа л бид сүнсний ертөнцөд орж чадна. Эзэн биднийг амьд ахуйдаа Өөрийг нь угтан аваасай гэсэндээ эргэн ирэх тухайгаа зөгнөсөн. Үхээд сүнсний ертөнцөд буцаж очихыг Эзэнийг угтан авах гэж нэрлэж болохгүй. Тэгэхээр, тэнгэрийн хаанчлалд орох нь тэнгэр өөд өргөгдөнө гэсэн үг гэж бодох нь зүгээр л хүний үзэл, төсөөлөл биш үү? Энэ нь зүгээр л бодит байдалд нийцэхгүй. Хэрвээ Эзэний зөгнөлийн талаарх бидний ойлголт гажуудвал Эзэний эргэн ирэлтийг хүлээх нь дэмий хүчин чармайлт буюу зүгээр л дэмий хүлээсэн хэрэг болно.

Тэгвэл Эзэний бидэнд бэлдсэн газар тэнгэрт байдаг уу, эсвэл газар дээр байдаг уу? Эзэний залбиралд юу гэж хэлснийг харцгаая: “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:10). Түүнчлэн Илчлэл номд ингэж зөгнөсөн байдаг: “Ариун хот, шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа … Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно(Илчлэл 21:2–3). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно(Илчлэл 11:15). Эдгээр зөгнөлд “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон”, “Ариун хот, шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун ирэх”, бас “Бурханы асар хүмүүсийн дунд байх” тухай дурдсан байдаг. Энэ нь Христийн хаанчлал газар дээр биеллээ олохыг хэлж байна. Бурхан хаанчлалаа газар дээр байгуулна. Эзэн Есүс биднээс Бурханы хаанчлал газар дээр ирэхийн төлөө залбирахыг шаардсан, ингэснээр Түүний хүсэл газар дээр биелэх болно. Тэр Бурханы хаанчлал тэнгэрт байгуулагдана гэж хэзээ ч хэлээгүй, нэг л өдөр агаарт өргөгдөнө гэж найдахыг биднээс бүр ч шаардаагүй. Бүгдээрээ бодоод үз дээ—тийм биш гэж үү? Тэгэхээр, хэрвээ бид агаарт өргөгдөж, Бурханы хаанчлалд орно гэж үргэлж найддаг бол энэ нь Эзэний үг болон Түүний санаа зорилготой зөрчилдөхгүй гэж үү? Газар дэлхийн хаанчлал Бурханы хаанчлал болох болно. Эзэн эцсийн өдрүүдэд ажлаа хийхээр газар дээр ирдэг тул тэнгэрийн хаанчлал газар дээр байдаг. Эзэн хаана байна, тэнгэрийн хаанчлал тэнд байдаг. Тэнгэрийн хаанчлал эцэстээ газар дээр биеллээ олох болно.

Тэгвэл Эзэн бидэнд орон байр бэлдэхээр явсан гэдэг нь ямар утгатай вэ? Гол нь, Тэр газар дээр Бурханы сонгосон хүмүүст төрөх гэр бүл, тохиромжтой орчин нөхцөл болон Эзэнийг угтан авч, найрын зоогт оролцох боломжийг бэлдсэн. Тиймээс Бурханы сонгосон хүмүүсийн төрөх газар, Бурханы ажлыг хүлээн авах орчин нөхцөлийг бүгдийг нь Бурхан урьдчилан тогтоосон байдаг. Тэгвэл Эзэн “Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” гэж ямар утгаар хэлсэн бэ? Одоо Бурхан хүний Хүү болж, газар дээр ирчихсэн. Тиймээс Бурханы сонгосон хүмүүсийн хувиар бид ч бас эцсийн өдрүүдэд төрж, Бурханы ажил, авралыг хүлээн авахаар газар дэлхийд ирсэн. Эзэн бидэнд зориулсан газрыг бэлдэнэ гэдэг нь ийм утгатай юм! Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирсэн ч шашны ертөнцөд цөөн хэдэн хүн л Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү эргэж, Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан. Энэ хүмүүс өргөгдсөн.

Бурхан одоо хүний Хүү болж бие махбодтой болоод, шүүлтийн ажлыг хийхийн тулд үнэнийг илэрхийлж байна. Бид Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч, Бурханы сэнтийн өмнө өргөгдөх нь жинхэнээсээ “өргөгдөж” буй хэрэг юм. Чуулган өргөгдөх үед бүх итгэгч өргөгдөнө гэсэн үг биш, харин Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авдаг ухаалаг охид л өргөгдөнө гэсэн үг. Тэгвэл хүмүүс өргөгдсөний дараа Бурхан ямар ажил хийдэг вэ? Библид ингэж зөгнөсөн байдаг: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийж байна. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурханы хийдэг эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь газар дээр Христийн хаанчлалыг байгуулахын төлөө байдаг. Агуу их сүйрэл эхлэхээс өмнө Бурхан бүлэг ялагчдыг бий болгоно. Энэ бүлэг ялагч Бурханы хаанчлалын багана байх болно; тэд бол Христийн хаанчлалд Бурхантай хамт хаад болж хаанчлах хүмүүс юм. Сүйрлийн үеэр Бурханаар төгс болгуулах хүмүүс Түүний хаанчлалын ардууд болно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас тууштай татгалздаг бүх хүн Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдах бөгөөд Христийн хаанчлалд ямар ч хувь хүртэхгүй. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан Хятадад аль хэдийн бүлэг ялагчдыг бий болгосон. Эдгээр ялагч дэлхий даяар Бурханд гэрчлэл хийж, Бурханы хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлж, түгээж байна. Одоо бол Бурхан сүйрлийн дунд бүх улс орон дахь Өөрийн ардуудыг төгс болгож буй шийдвэрлэх цаг үе юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг бүх хүн Хурганы мөрийг дагаж, Бурханы өмнө өргөгдсөн. Бурханы сонгосон хүмүүс Түүний үгийг идэж ууж, Түүний шүүлт, гэсгээлтийг туулж, завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж, өөрчлөгдсөн. Тэд бүгд жинхэнэ гэрчлэл хийсэн. Бурхан хэдийнээ бүлэг ялагчдыг олж авсан. Бурханы ажил дуусаж, сүүлийн гурван жил хагасын их сүйрэл ирэх үед Сатанд харьяалагддаг энэ хаанчлал бүрмөсөн сүйрч унах болно. Бурханыг эсэргүүцдэг бүх хорон муу хүч ч бас устах болно, тэгээд Христийн хаанчлал газар дээр бүрэн биеллээ олох болно. Тэр үед аврагдсан хүмүүс Бурхантай хамт хаанчлалд орж, хамтдаа амралтыг эдлэх болно. Энэ нь Төгс Хүчит Бурханы үгийг биелүүлнэ: “Миний үг бүрэн төгс болоход хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралдаа эргээд ордог. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилжингээ хавар үргэлжилдэг хаврын хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс хүний ертөнцийн зэврүүн байдалтай тулгарахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг баяр хөөрөөр дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар алхаж, Өөрийн сэнтий дээрээс таашааж, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлонг ярихаа болино. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ерөөл минь бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих