Цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэн бэ?
Өнөөдөр ихэнх хүн итгэл бишрэлтэй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг. Тэд зүрх сэтгэлдээ байгаа Бурханд итгэдэг шүү дээ. Ийнхүү он цагийн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Эзэнд итгэгчдийн хамгийн том найдвар бол Түүний эргэн ирэлтийг угтан авч, тэнгэрийн хаанчлалд өргөгдөх явдал юм. Их сүйрэл эхэлсэн болохоор Эзэнийг угтан авах нь туйлын яаралтай хэрэг болоод байна. Шашны ертөнц Библийн энэ үгэнд үндэслэдэг: “Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11), Тэд Эзэн Есүс амилсныхаа дараа сүнслэг биеэр үүл хөлөглөн тэнгэрт гарсан учраас мөн л сүнслэг биеэр үүл хөлөглөн бууж ирнэ гэж үздэг. Тэд бүгд Эзэн Есүсийн сүнслэг бие тэнгэрээс үүл хөлөглөн буун ирж, тэднийг тэнгэрийн хаанчлалд аваачихыг харахаар хүлээж байгаа. Гэхдээ тэд ингэлээ гээд Эзэнийг үнэхээр угтан авч чадах уу? Итгэгчид яагаад Эзэн Есүсийн үгэнд бус, тэнгэрэлчүүдийн үгэнд үндэслэн Эзэнд итгэж, Түүнийг угтдаг юм бэ? Эцсийн эцэст хэн Эзэн бэ, хэн Бурхан бэ? Эзэний эргэн ирэлтийг угтан авах чухал асуудлын тухайд бид Эзэний үгэнд итгэх ёстой юу, эсвэл тэнгэрэлчүүдийн үгэнд итгэх ёстой юу? Миний сая эш татсан үгийг тэнгэрэлчүүд хэлсэн нь тодорхой. Тэд Эзэн Есүсийг явсан шигээ л эргэж ирнэ гэж хэлснээс биш, өөр юу ч хэлээгүй. Эндээс бид Эзэнийг сүнслэг биеэр эргэн ирнэ гэж баттай хэлж чадах уу? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). Тэгэхээр Эзэн яаж эргэж ирэхийг тэнгэрэлчүүд яаж мэдэх юм бэ? Үүнийг бодож үзвэл тэнгэрэлчүүдийн зөгнөл зөв байж чадах уу? Эзэн Есүс Өөрийгөө сүнслэг биеэр эргэн ирж, хүнд харагдана гэж хэзээ ч хэлээгүй. Харин ч Тэр “хүний Хүү”, “сүйт залуу” болж ирнэ гэж удаа дараа хэлсэн. Жишээ нь: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Эзэн Есүсийн зөгнөлд үндэслэн бид Эзэн эргэн ирэхдээ хүний Хүү болж бие махбодтой болоод, гарч ирж, үнэнийг илэрхийлэн ажлаа хийж, бүлэг хүмүүсийг аварч, ялагчид болгохын тулд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэрээр хаанчлалын сайн мэдээг дэлхийн бүх улс оронд түгээнэ, ингэснээр Бурханы хаанчлал газар дээр биеллээ олно. Бурхан ажлаа хэрэгжүүлэхээр бие махбодоор гарч ирж, Сатан болон дайсны бүх хүчийг ялж, газар дээр хаанчлалаа байгуулна. Энэ нь Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг бүрэн илчилдэг бөгөөд Бурхан ингэж алдар суугаа олж авдаг.
Гэвч хүмүүс Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлд л найдан, Эзэн Есүсийн эргэн ирэх арга замыг хязгаарлаж, Түүнийг сүнслэг биеэр ирнэ гэж боддог. Тэд Түүний сүнслэг бие үүл хөлөглөн бууж ирэхийг харах үедээ л Түүнийг хүлээн авна. Энэ бол үхэлд хүргэх алдаа юм. Түүний сүнслэг бие ирэхийг харах үедээ хүмүүс өөрсдийгөө Эзэнийг угтан авлаа гэж бодох ч үнэндээ гай зовлонтой тулгарах болно. Энэ нь Томас Эзэний сүнслэг бие өөрт нь үзэгдэхийг харсантай яг адилхан; тэр үед л Томас итгэж, “Миний Эзэн, миний Бурхан” гэж хэлсэн. Эзэн Есүс түүнийг сайшаагаагүй, харин ингэж хэлсэн: “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” (Иохан 20:29). Эцсийн өдрүүдэд Эзэн хүний Хүү болж бие махбодтой болоод, шүүлтийн ажлыг хийхийн тулд үнэнийг илэрхийлж байна. Хэрвээ чи үүнд итгэхгүй, хүлээн авахгүй, харин Эзэний сүнслэг бие үүл хөлөглөн бууж ирэхийг харах хүртлээ хүлээнэ гэж зүтгэвэл эцсийн өдрүүдэд Бурханаар авруулах боломжоо алдана. Эзэний сүнслэг бие бууж ирэх цаг нь Бурханы шүүлтийн ажил дуусаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх цаг байх болно. Тэр нь Илчлэл ном дахь зөгнөлийг биелүүлнэ: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7). Тэр үед хэтэрхий оройтсон байх болно. Тэр үед хүмүүс уйлж, шүдээ хавиран, цөхрөнгөө барж цээжээ дэлдэх болно. Нэг хэсгийг уншицгаая: “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үе чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэх цаг байх болно гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүссээр байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл догдлом мөч байж болох юм. Гэсэн хэдий ч Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь, Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл тунхаглагдсан цаг үе, Бурхан сайныг шагнаж, ёрын мууг шийтгэдэг үе байх болно гэдгийг чи мэдэх ёстой. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч христ’ хэмээн итгэсээр байдаг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлтийг илэрхийлж, амь болон үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л тэдэнтэй тооцоо бодно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Энэ хэсгээс бид, махбод дахь Эзэний илрэлт, ажлыг хүлээн авахын оронд Эзэн үүл хөлөглөн бууж ирэхийг л хүлээдэг хүн бүрийг гай зовлон хүлээж байгааг харж болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Өнөөдөр ихэнх хүн итгэл бишрэлтэй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг. Тэд зүрх сэтгэлдээ байгаа Бурханд итгэдэг шүү дээ. Ийнхүү он цагийн...
Аврагч Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллан, сая сая үг илэрхийлээд байна. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж,...
Манай өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол “Нэг Бурхан ажлын гурван үе шатыг хэрхэн хийдгийг таних нь.” Энэ сэдэв чухал бөгөөд бидний төгсгөл,...
2,000 жилийн өмнө бидний Аврагч Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирээд Иудейн шашны тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчуудын...