“Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ?

2026-04-07

Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс махан биед эргэн ирж, сая сая олон үнэнийг илэрхийлж, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” гэх нэг алхам ажлыг эхлүүлсэн. Бурханы илрэлтийг хүсэн хүлээсэн бүх улс орны хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, энэ бол Бурханы дуу хоолой гэж баталж, Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Тэд Христийн шүүх суудлын өмнө шүүгдэж, завхарсан зан чанар нь тодорхой хэмжээгээр цэвэршсэн. Гэсэн хэдий ч шашны нийгэмлэгийн зарим хүмүүс Төгс Хүчит Бурхан ийм олон үнэнийг илэрхийлснийг харсан ч хүлээн авахаас татгалзсаар байна. Тэд ингэж үздэг: “Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Хүүд итгэдэг хүн мөнх амьтай(Иохан 3:36). Эзэн Есүс бол хүний Хүү, Тэр бол Христ, Түүний зам бол мөнх амийн зам. Эзэн Есүст итгэж л байвал мөнх амийг олж авч чадна гэж бид итгэдэг. Бид яагаад Төгс Хүчит Бурханд итгэх ёстой вэ? Эзэн Есүст итгэдэг ч гэсэн бид тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж та хэлэх гээд байна уу? Тэгэх боломжгүй. Эзэн биднийг орхихгүй.” Энэ үзэл зөв үү?

Эзэн Есүс: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлсэн нь үнэн, гэхдээ Тэр бас ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Эзэн Есүс үүгээр юу хэлэх гэсэн бэ? Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үеийн Есүст итгэх нь хангалтгүй гэсэн үг. Есүсийн эргэн ирэлтэд итгэх, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтэд итгэх, бас үнэний Сүнс хүнийг бүх үнэн рүү удирдахаар ирсэн гэдэгт итгэх нь хамгийн чухал. Энэ бол хамгийн чухал зүйл. Тиймээс Эзэн Есүсийн “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэсэн үгийг ингэж ойлгож болно гэдэгт бид итгэлтэй байж болно: “Хүүд итгэх” гэдэг нь зөвхөн Эзэн Есүст итгэхийг бус, бас эцсийн өдрүүдэд эргэн ирэх хүний Хүүд итгэхийг хэлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнд итгэх явдал юм. Ингэж байж л бид мөнх амийг олж авч чадна. Хэрвээ бид Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн нэрэнд л итгэвэл мөнх амийг олж авах боломжгүй. Яагаад гэвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зөвхөн золин авралын ажил хийсэн; Тэр шүүлтийн ажил хийгээгүй. Тиймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэснээр хүмүүсийн олж авсан зүйл маш хязгаарлагдмал байсан. Нигүүлслийн эрин үеийн өнгөрсөн хоёр мянган жилийн турш Эзэнд итгэдэг бүх хүний нүгэл уучлагдсан ч тэд өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь улайх эцэс төгсгөлгүй мөчлөгт амьдарсаар байгааг бид бүгд мэднэ. Тэд биеэ захирах гэж хэчнээн хичээсэн ч нүглийн хүлээсээс ангижирч чаддаггүй. Энэ үнэн биз дээ? Яагаад ийм байгааг хэн ч ойлгож чадаагүй ч Төгс Хүчит Бурхан энэ асуудлыг бүрэн тодорхой болгосон.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, Бурханаар төгс болгуулаагүй та нар мэтийн нүгэлтэн Бурханы санаа зорилгод нийцэж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн, мөн Бурханы авралаас үүдэн чи нүглийнх биш боловч энэ нь нүгэлгүй, бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй бол чи яаж ариусгагдаж чадах юм бэ? Дотроо чи бохироор дүүрэн, аминч, өөдгүй хэр нь Есүстэй хамт бууж ирэхийг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлд чинь нэг алхам дутуу байна; чи ердөө л золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй. Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан заавал биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдсан ба ариусгагдах боломжгүй. Энэ тохиолдолд чи Бурхантай хамт сайхан ерөөл эдлэхэд тэнцэхгүй, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажлаас нэг алхам хоцорсон, энэ нь хүнийг өөрчилж, төгс болгох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өвийг шууд хүлээн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байна. Эзэн Есүсийн золин авралын ажлыг л хүлээн авдаг хүмүүс зөвхөн нүглээ уучлуулсан төдий; тэд нүглээсээ цэвэрлэгдэж, ариусгагдаагүй. Тэд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, мэдээж мөнх амийг олж авах шалгуурыг хангахгүй. Бурханд итгэхдээ мөнх амийг олж авахын тулд бид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой. Нүглээс цэвэрлэгдэж, илүү олон үнэнийг ойлгож, илүү дээд үнэнийг олж авснаар л бид гэрэл дотор амьдарч, Бурханы амлалтыг өвлөн авах эрхтэй болно. Тиймээс хүмүүс зөвхөн Эзэн Есүст итгэснээр мөнх амийг олж авч чадахгүй. Тэд Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авч, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч, нүгэлт уг чанараа шийдвэрлэж, нүглээсээ цэвэрлэгдэж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх ёстой. Тэгсэн цагт л тэд мөнх амийг олж авч чадна. Төгс Хүчит Бурхан ийм олон үнэн илэрхийлснийг харсан мөртөө хүлээн авахаас татгалздаг хэн боловч үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг хүн гэдэг нь гарцаагүй. Ийм хүмүүсийг Бурхан орхиж, таягдан хаях бөгөөд тэд гамшигт унах болно. Тийм ч учраас Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн авдаггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг доромжилдог хүмүүс гарцаагүй мөн, тэд бол лавтайяа устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг л хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ илэрхийлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ амаараа улайх чин сэтгэлээ юу? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлын хөрөнгөө юу? Эргэн ирсэн Есүсийг та нар юугаараа өөрсдөдөө итгүүлэх вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараараа юу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). “Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү?… Одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бие махбодтой болох гэж юу вэ

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж...

Messenger дээр бидэнтэй холбоо барих