Бие махбодтой болох гэж юу вэ

2021-11-03

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж ирээд “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж тунхаглаж, бас олон үнэнийг илэрхийлж, золин авралын ажлаа дуусгахын тулд загалмайд цовдлуулан хүн төрөлхтний нүглийн тахил болж, ингэснээрээ Хуулийн эрин үеийг дуусгаж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн юм. Бурхан эхний удаа махбод болж ирэхдээ хүн төрөлхтнийг золин аврахын тулд хийсэн ажил нь энэ юм. Хэдийгээр Иудейн шашин Эзэн Есүсийг яллах гэж улайран хичээж, Ромын засгийн газартай нийлэн загалмайд цовдолсон боловч хоёр мянган жилийн дараа Эзэн Есүсийн сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд түгжээ. Энэ нь Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан, махбодод ажиллахаар гарч ирсэн цор ганц жинхэнэ Бурхан, Бүтээгч гэдгийг баталдаг. Гэхдээ л Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч тэд Эзэн Есүст жирийн хүн шиг ханддаг. Шашны олон пастор хүртэл Эзэн Есүс бол Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Бурханы хайртай Хүү л гэж боддог. Өнөөдөр Эзэнд итгэдэг тоо томшгүй олон итгэгч байдаг хэдий ч Эзэн Есүс бол Бурхан гэдгийг үнэндээ цөөхөн хүн мэддэг, Эзэн Есүсийн илэрхийлсэн бүх үнэний утга учир, үнэ цэнийг хэн ч мэддэггүй. Тиймээс Эзнийг угтан авах асуудал дээр олон хүн Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй учраас гамшигт унасан. Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй хүмүүсийн хувьд, гаднаа оргилсон сэтгэлээр итгэдэг юм шиг байдаг боловч хэрвээ Эзэн Есүсээс хүний Хүүгийн дүрийг харсан бол Эзэнд итгэж, Түүнийг дагасаар байж үнэхээр чадах болов уу? Эзэн Есүсийг жирийн хүн хэмээн яллаж, Бурхан гэдгийг нь үгүйсгэж чадах болов уу? Эзэн Есүс өнөөдөр маш их үнэнийг илэрхийлж байгааг сонсвол доромжиллоо гэж Эзэн Есүсийг яллаж, дахин загалмайд цовдолж чадах болов уу? Фарисайчууд Эзэн Есүсийг яллаж байсан баримтаас харвал өнөөдөр Эзэнд итгэдэг бүх хүн Эзэнийг хүний Хүүгийн анхдагч төрхөөр нь үнэхээр харвал олон хүн зугтах магадлалтай, илүү олон хүн яг л фарисайчууд шиг Эзэн Есүсийг шүүж, яллан, дахин загалмайд цовдолно гэдгийг бид итгэлтэй хэлж чадна. Намайг ингэж хэлэхэд зарим нь эсэргүүцэж магадгүй боловч миний хэлсэн бүхэн баримт юм. Хүн төрөлхтөн маш гүнзгий завхарсан, Бурханд итгэхдээ зөвхөн нүдэндээ найддаг учраас л бие махбодтой болсон хүний Хүү бол Бурханы илрэлт гэдгийг хэн ч мэдэж чаддаггүй. Бие махбодтой болох нь агуу нууц гэдгийг энэ нь бидэнд харуулдаг. Үнэний энэ талыг хэдэн мянган жил хэн ч ойлгож чадаагүй. Хэдийгээр итгэгчид Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэддэг ч бие махбодтой болох гэдэг нь юу болох, бие махбодтой болсон Бурханыг хэрхэн ойлгох ёстойг хэн ч тодорхой тайлбарлаж чадаагүй.

Тэгэхээр Бурхан яагаад гарч ирж, ажиллахын тулд махбод болохоор шийдсэн бэ? Нарийн яривал, хүн төрөлхтний завхралын улмаас Бурхан авралын ажил хийхээр махбод болж ирэх шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн махбодоор ирж байж л хүн төрөлхтнийг бүрэн аврах ажлыг дуусгаж чадах байв. Бурхан хүн төрөлхтнийг золин аварч, аврахаар хоёр удаа ирсэн. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан бөгөөд золин авралын ажил хийхээр ирсэн. Зарим хүн Бурхан золин авралын ажлыг хийхдээ яагаад хүн ашиглаагүй юм бэ? гэж асууж магад. Бурхан яагаад бие махбодтой болсон бэ? Завхарсан хүн төрөлхтний хүн нэг бүр нүгэл тээж явдаг, бид бүгдээрээ нүгэлтнүүд учраас шаардлага хангасан нүглийн тахил байгаагүй гэсэн үг юм. Зөвхөн бие махбодтой болсон хүний Хүү л нүгэлгүй учраас Бурхан хүний Хүүгийн дүрээр махбод болж, золин авралын ажлыг Өөрөө хариуцаж авсан. Энэ л Бурханы зөвт, ариун байдлыг үнэхээр харуулж, Сатаныг бүрэн шившиглэж, Бурханыг буруутгах үндэслэл үлдээгээгүй. Энэ нь бас өөрсдийг нь гэх Бурханы чин хайр, өршөөлийг мэдэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Эзэн Есүс золин авралын ажлыг хийж дуусгах үедээ дахин ирнэ гэдгээ зөгнөсөн. Өнөөдөр Эзэн Есүс эргээд ирчихсэн, энэ нь махбод болсон Төгс Хүчит Бурхан юм. Төгс Хүчит Бурхан их үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтний завхралыг бүрэн ариусгаж, хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс аварч, хүн төрөлхтнийг сайхан хүрэх газарт авчрахын тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг. Гэхдээ гэнэтийн зүйл гэвэл Төгс Хүчит Бурхан маш их үнэнийг илэрхийлсэн боловч шашны ертөнцийн антихрист хүчнүүд Түүнийг улайран эсэргүүцэж, ялласаар, тэр ч байтугай засгийн эрх барьж буй ХКН-тай гар нийлж, эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажилд саад хийж, сүйтгэж, хориглохыг оролдсон. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурханы илрэлт гэдгийг үгүйсгэхийн тулд тэд чадах бүхнээ хийж, бас Төгс Хүчит Бурханыг жирийн хүн гэж яллаж, доромжилж байгаа нь шашны ертөнц дэх антихрист хүчнүүдийн үзэшгүй муухай төрх нь үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болохыг бүрэн ил болгодог. Хоёр мянган жилийг эргээд харвал тэргүүн тахилч, хуулийн багш нар, Иудейн фарисайчууд Эзэн Есүс бол Мессиа гэдгийг хүлээн авснаас үхэхийг илүүд үзэх байсныг бид хардаг. Тэд Эзэн Есүсийг доромжлол ярьдаг жирийн хүн гэж тодорхойлж, Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, доромжлохын тулд чадах бүхнээ хийж, эцэст нь загалмайд цовдолсноор жигшүүрт хэрэг үйлдэж, үүнийхээ төлөө Бурханд хараалгаж, шийтгүүлсэн. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан хүний Хүүгийн дүрээр гарч ирж, ажилладаг. Олон хүн Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн гэдгийг харж, Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг бүгд дуртайяа хүлээж авч, Эзэнийг угтан авсан. Гэхдээ бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй олон хүн бий, тэд Төгс Хүчит Бурханд жирийн хүн гэж хандсаар, бас Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан бүх хүнийг шүүж, яллаж, тэднийг жирийн хүнд итгэдэг гэж хэлдэг. Энэ хүмүүс Библийг ойлгодог гэж боддог учраас үнэн замыг судлахаас татгалзаж, Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэн, Бурханыг цовдлох нүглийг дахиад л үйлдэж байна. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход хүн яагаад хоёуланг нь яллаж, голсон бэ? Яагаад гэвэл, хүмүүс Бурханыг мэддэггүй, үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, бие махбодтой болохын агуу нууцыг бүр ч ойлгодоггүй. Түүнчлэн, хүмүүс гүнээ завхарсан, сатанлаг уг чанартай учраас тэр юм. Тэд үнэнийг жигшиж, үзэн яддаг төдийгүй Бурханд улайран дайсагнадаг, айх айдас огт байдаггүй. Үнэндээ, Бурханд итгэдэг нэлээд сүсэг бишрэлтэй зарим итгэгч мэдлэггүй байдлаасаа болж чөтгөрүүдийн хаан ХКН-д, шашны антихрист хүчнүүдэд мэхлэгдэж, Бурханыг эсэргүүцэх замаар орсон. Тэдний бүтэлгүйтсэн шалтгаан нь бие махбодтой болох тухай, үнэний тухай мэдлэггүй учраас Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй, тиймээс бие махбодтой болсон Бурханд жирийн хүн шиг хандахаас гадна бас яллаж, доромжилдогт байгаа юм. Бие махбодтой болохын үнэнийг ойлгох нь Эзэнийг угтан авч, тэнгэрийн хаанчлалд өргөгдөхөд нэн чухал гэдэг нь харваас илэрхий байна. Энэ бол бидний хүрэх газартай холбоотой чухал асуудал юм.

Олон хүн ингэж асууна, Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан бөгөөд золин авралын ажлыг хийж, хүн төрөлхтөн хэдийнээ аврагдаж, Бурхан руу хандсан юм чинь Бурхан яагаад хүн төрөлхтнийг аврахаар шүүлтийн ажил хийх гэж эцсийн өдрүүдэд махбод болж ирэх хэрэгтэй юм бэ? Үүнд маш гүн утга учир бий. Энгийнээр хэлбэл, хүн төрөлхтнийг золин аварч, дараа нь биднийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан хоёр удаа махбод болж ирнэ гэдгийг дэлхийг бүтээхээс өмнө Бурхан аль эрт урьдчилан тогтоосон. Бурхан хүний Хүүгийн дүрээр хоёр удаа махбод болж ирнэ гэж хэлсэн олон зөгнөл Библид бий. Эхний удаад цовдлолоор дамжуулан нүглийн тахил болж, золин авралын ажлыг дуусгаж, ингэснээр хүмүүсийн нүгэл уучлагдсан боловч хүмүүс нүглээс зугтаж, ариун байдалд хүрээгүй. Хоёр дахь удаад, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийх замаар хүн төрөлхтнийг нэгд нэггүй ариусгаж, хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны нөлөөнөөс бүрэн аварч, эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг сайхан хүрэх газарт аваачна. Тиймээс хоёр удаа бие махбодтой болох нь хүн төрөлхтнийг золин аварч, дараа нь бүрэн аврах учиртай юм. Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө дуусгахаар хоёр удаа махбод болж ирсэн. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь бүлэг хүнийг байлдан дагуулж, ялагчид болгон төгс болгосон, Бурхан Сатаныг ялж, алдар сууг олсон, Бурхан агуу ажлаа хийж дуусгасан гэж хэлж болно. Эдгээрийг Бурхан хэдийнээ хийсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болохын гайхалтай ач холбогдлыг бид одоо харж болно. Нэг талаар, энэ нь хуучин эрин болох Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, шинэ эрин буюу Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Нөгөө талаар, хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аварч, хүн төрөлхтнийг сайхан хүрэх газарт авчирдаг. Золин авралын ажил, шүүлтийн ажлын аль алийг нь бие махбодтой болсон Бурхан гүйцэлдүүлдэг учраас Бурхан хоёр удаа бие махбодтой болох нь үнэхээр гүнзгий ач холбогдолтой. Өнөөдөр, Төгс Хүчит Бурхан манай дэлхий дээр маш их үнэнийг илэрхийлж, маш агуу зүйлсийг хийсэн байтал яагаад Бурханы ажлыг мэддэггүй маш олон хүн байсаар байна вэ? Олон хүн Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэвээр, шашны үзэлтэй зууралдаж, зөвхөн Эзэн Есүс л Бурхан гэж итгэж, Библийг баримталж байж л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж зүтгэдэг. Ямар мунхаг, мэдлэггүй хэрэг вэ! Тийм мунхаг хүмүүс Бурханы дуу хоолойг яаж сонсож чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг яаж олж мэдэж чадах юм бэ? Эцсийн дүнд, хүмүүс бие махбодтой болсон Бурханы талаар мэддэггүй, Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учраас тэр юм, тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадахгүй. Энэ мэдлэггүй хүмүүс, энэ мунхаг охид хэчнээн олон жил итгэлээ гээд Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Хэрвээ чи Эзэнийг угтан авахыг хүсэж байгаа бол бие махбодтой болсон Бурханыг мэдэж, бие махбодтой болохын үнэнийг ойлгох нь нэн чухал гэдэг нь тодорхой! Тэгвэл бие махбодтой болох гэдэг нь яг юу юм бэ? Бие махбодтой болохыг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Жинхэнэ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа бид ойлгох болно.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Бие махбодтой болох’ нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар). “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм). “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бие махбодтой болох нь Бурханы Сүнс махбодод биеллээ олж байгаа хэрэг гэдгийг Бурхан үг тодорхой өгүүлдэг, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбод өмсөж жирийн хүн болоод хүний ертөнцөд гарч ирж, ажилладаг. Энгийнээр хэлбэл, Бурханы Сүнс махбод өмсөж, хүний Хүү болдог гэсэн үг юм. Гаднаасаа бол махбод болсон Бурхан хэвийн, жирийн хүн, эрхэм дээд ч биш, ер бусын ч биш, жирийн хүмүүс шиг л идэж, хувцаслаж, явж, жирийн амьдралаар амьдардаг хүн юм. Тэр өлссөн үедээ идэж, ядарсан үедээ унтах хэрэгтэй, хэвийн хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг, бие махбодтой болсон бодитой Бурхан гэдгийг нь хэн ч харж чадахгүй. Гэхдээ тийм хэвийн, жирийн хүн хэдий ч бүтээгдсэн хүмүүс болон Түүний хооронд нэлээд том ялгаа бий. Тэр бол бие махбодтой болсон Бурхан, Бурханы Сүнс дотор нь бий. Хэвийн хүн чанартай боловч бүрэн дүүрэн бурханлаг чанартай, тэр нь нүдэнд харагдаж, гарт баригддаг. Энэ нь бие махбодтой Бурхан хэзээ ч, хаана ч үнэнийг илэрхийлж, нууцыг илчилж чаддагаар нь үндсэндээ илэрдэг. Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох бүхнийг, Бурханы оюун ухаан, бодол, Бурханы хайр, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг илэрхийлж, гэрчилж чаддаг болохоор бүх хүн Бурханыг мэдэж, ойлгож чадна. Мөн Библи дэх бүх нууцыг илчилж чадна гэдэг нь Илчлэлд зөгнөсөн хуйлмал номыг нээж чадна гэсэн үг юм. Энэ нь Тэр бүрэн дүүрэн бурханлаг чанартай гэдгийг баталдаг. Гаднаа бол Христ жирийн хүн боловч маш их үнэнийг илэрхийлж, хүмүүсийг сэрээж, завхарсан хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс аварч чаддаг. Бурханы Сүнс дотор нь байхгүй бол хүн яаж эдгээрийг хийж чадах юм бэ? Ямар ч алдартан, агуу хүн ийм зүйл хийж яавч чадахгүй, учир нь ямар ч алдартан, агуу хүн үнэнийг илэрхийлж чадахгүй. Тэдэнд үнэн огт байхгүй. Өөрсдийгөө ч аварч чадахгүй юм чинь бүх хүн төрөлхтнийг яаж аварч чадах юм бэ? Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах шүүлтийн ажлыг хийж чадна, ийм чадвар ямар ч хүнд байхгүй. Үг нь махбодоор илэрсэн ном бол эцсийн өдрүүд дэх Бурханы айлдвар, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын гэрчлэл юм. Бурханы сонгосон хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулж, Төгс Хүчит Бурханы Өөрийнх нь усалгаа, хариулгыг хүлээн авсан болохоор бие махбодтой болсон Бурханы ажил гүн гүнзгий бодитой болохыг бүгд мэдэрсэн. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдарч, биднийг дэмжиж, хангахаас гадна Бурханд итгэх итгэлийн маань гажуудал, алдаатай эрэл хайгуул, үзэл бодол, Бидний доторх бүх төрлийн сатанлаг зан чанарыг ил болгохын тулд бодит нөхцөл байдалд маань үндэслэн үнэнийг илэрхийлдэг, ингэснээр бид мэдлэгтэй болж, өөрчлөгдөж чадна. Бурхан мөн хүслээ, хүмүүст тавьдаг шаардлагаа бидэнд хэлж, эрэл хайгуулын хамгийн бодитой, үнэн зөв зорилго, хэрэгжүүлэлтийн зарчмыг өгч, ингэснээр бид үнэний бодит байдалд орж, Бурханы авралыг хүртэж, Сатаны харанхуйн хүчнээс бүрэн зугтаж чаддаг. Төгс Хүчит Бурханыг дагадаг хэн боловч бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээхийн тулд үнэнийг илэрхийлэхээр ирээгүй бол нүгэлт уг чанараа хэзээ ч таньж чадахгүй, нүглийн хүлээс, хязгаарлалтаас ч бас зугтаж чадахгүй байсан гэдгээ гүнээ мэдэрдэг. Мөн тэд, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч байж л завхарсан зан чанар нь цэвэр болж чадна, Бурханы зөвт зан чанарыг мэдэж байж л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна, Бурханы үгээр амьдарч байж л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы амлалт, ерөөлийг хүртэх шалгуурыг хангаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгээ ухаарсан юм. Бодоод үзээрэй: Бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд ирж, маш их үнэнийг илэрхийлэхгүй бол амьдралд ганцхан тохиолдох энэхүү аврагдах боломж бидэнд гарах байсан уу? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы арвин ерөөлийг эдэлж чадах байсан уу? Бурхан эцсийн өдрүүдэд махбод болоогүй бол хүн төрөлхтөн сүйрэх тавилантай, хэн ч аврал хүртэхгүй. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлснээр, “Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Энэ мөчид зарим хүн ингэж асууж магадгүй, бие махбодтой болсон Бурханы гадаад харагдах байдал нь жирийн, бурханлаг чанар нь махбод дотроо нуугдмал учраас Бурхан ирчихсэн юм бол бид Түүнийг яаж бие махбодтой болсон Бурхан гэж таньж чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы үг бидэнд зам зааж өгдөг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурханы үгээс бидний харж болох зүйл бол, бие махбодтой болсон Бурханыг харагдах байдалд дээр нь үндэслэж таньдаг юм биш, ямар гэр бүлд төрсөн, байр суурь, эрх мэдэлтэй эсэх, шашны ертөнцөд нэр хүндтэй эсэхэд нь ч үндэслэдэггүй. Ийм зүйл дээр үндэслэдэггүй. Харин Бурханы мөн чанартай эсэх, үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг эсэхэд үндэслэдэг. Энэ хамгийн чухал элемент юм. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чаддаг бол жирийн гэр бүлд төрсөн, нийгэмд байр суурь, эрх мэдэлгүй байсан ч Бурхан мөн. Яг л Нигүүлслийн эрин үетэй адил, Эзэн Есүс ажиллахаар ирэхдээ жирийн гэр бүлд, тэжээлийн онгоцонд төрж, дэлхийд ирсэн, өндөр, хүчирхэг бие хаатай байгаагүй, байр суурь, эрх мэдэлтэй байгаагүй ч үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмших зам өгч, нүглийг нь уучилж чаддаг байсан. Үнэнийг хайрладаг хүмүүс болох Петр, Иохан гэх мэт шавь нар нь Эзэн Есүсийн ажил, илэрхийлсэн үнэнээс нь Түүнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байгааг олж харж, Эзэн Есүс бол Мессиа гэдгийг таньсан учраас Түүнийг дагаж, Эзэний авралыг хүртсэн. Өнөөдөр Бурхан хүний ертөнцөд дахин махбод болж ирсэн, гаднаа жирийн хүн шиг харагддаг ч Төгс Хүчит Бурхан их үнэнийг илэрхийлж чаддаг, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг. Бүх улс орон, газар нутаг дахь олон хүн Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг харж, Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Энэ хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж эхлэн, зарим үнэнийг ойлгосон. Энэ хүмүүст бүгдэд нь гайхалтай туршлага, гэрчлэл бий, тэд сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгаж, хүн төрөлхтнийг бүрэн аварч чадах хүн л Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг баримт нотолдог. Энэ бол маргаангүй. Хэрвээ хүн үнэнийг илэрхийлж чадахгүй, тэмдэг, гайхамшиг үзүүлж бусдыг мэхэлж л чаддаг бол энэ нь муу ёрын сүнсний ажил юм. Хэрвээ тэд өөрсдийгөө Бурхан гэж нэрлэдэг бол Бурханы дүр эсгэж байгаа хуурамч Христ. Бие махбодтой болсон Бурханыг мэдэхийн тулд бид энэ баримтад итгэлтэй байх хэрэгтэй: Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг Сатаны хүчнээс бүрэн аварч чадна.

Төгс Хүчит Бурхан маш их үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд асар их ажил хийсэн ч хараагүй царайлж, ердөө л Эзэн Есүсийг ил тодоор үүл хөлөглөн ирэхийг хүлээдэг олон хүн бий. Ийм хүмүүс гамшигт сүйрэхдээ уйлж, шүдээ хавирах болно. Энэ нь Илчлэл дэх зөгнөлийг биелүүлдэг: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Түүнчлэн, Төгс Хүчит Бурхан “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” гэж хэлсэн. Эцэст нь Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийн уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн авч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн авахгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих