Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аварсан юм байж яагаад эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ шүүлтийн ажил хийх юм бэ?

2021-11-03

2,000 жилийн өмнө бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд цовдлогдож, нүглийн тахил болж, золин авралын ажлаа гүйцэлдүүлсэн. Тэгээд эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж амласан учир бүх итгэгч Эзэн ирэхийг харуулдан хүлээж ирсэн бөгөөд Эзэнд итгэгчийн хувиар бүх нүглээ уучлуулсан, Эзэн өөрсдийг нь нүгэлтнүүд гэж үзэхээ больсон гэж боддог. Өөрсдөө бүрэн бэлэн байгаа учир хаанчлалд нь хүргэгдэхийн тулд зүгээр л Эзэний эргэж ирэхийг хүлээх хэрэгтэй гэж боддог. Иймээс хүмүүс үргэлж тэнгэр лүү ширтэн, Эзэн гэнэтхэн үүлэн дээр харагдаж, өөрсдийг нь тэнгэрт аваачиж, уулзах өдрийг хүлээж байна. Гэхдээ маш гайхмаар нь, тэд агуу гамшиг эхлэхийг харж байгаа ч Эзэнийг угтан аваагүй л байгаа юм. Үнэндээ юу болоод байгааг хэн ч мэддэггүй. Хэдийгээр тэд Эзэн үүлэн дээр ирэхийг хараагүй ч Эзэн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж Зүүний Аянга тууштай гэрчлэл хийхийг харсан. Бурхан үнэнийг илэрхийлээд, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил шашны ертөнцийг тэр аяар нь донсолгож, үлэмж их эсэргүүцлийг бий болгосон юм. Бие махбодтой болсон Бурханы шүүлтийн ажил хүмүүсийн үзэл, төсөөллөөс хол зөрүүтэй байдаг. Эзэн Есүс аль хэдийн золин авралын агуу ажлаа гүйцэлдүүлсэн, бас Бурхан биднийг зөв шударга гэж дуудсан, тэгэхээр эцсийн өдрүүдэд яагаад шүүлтийн ажил хийх хэрэгтэй юм бэ гэж олон хүн асууж байна. Тэд тийм байх боломжгүй гэж үздэг. Бүр шашны нийгэмлэг ч Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллан, ажлыг нь судлахаас татгалзаж, үүний зэрэгцээ үүлэн дээрх Эзэн өөрсдийг нь хаанчлал руу өргөхийг хүсэн хүлээж, агуу гамшгаас мултарна гэж найдаж байна. Гэхдээ Бурханы ажил өргөн уудам, хүчирхэг бөгөөд хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Төгс Хүчит Бурхан бүлэг ялагчдыг бүтээж, гамшиг эхэлсэн, харин шашны ертөнц гамшигт унаж, уйлж, шүдээ хавирдаг. Тэд гамшгийн өмнө өргөгдөөгүй учраас гамшгийн дундуур, аль эсвэл дараа нь өргөгдөнө гэж найдлага тавьж байгаа юм. Яагаад тэд Эзэнийг гамшгийн өмнө угтан аваагүй вэ? Тэд хаана буруутсан бэ? Эзэн Есүс амлалтаасаа няцаж, гамшгийн өмнө итгэгчдийг хаанчлалд аваачилгүй, үнэхээр сэтгэлийг нь гонсойлгосон гэж үү? Аль эсвэл хүмүүс Библийн зөгнөлийг буруугаар ойлгож, Эзэн үүлэн дээр ирнэ гэх үзэлдээ итгэж, Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзаад, улмаар Эзэнийг угтан авч чадалгүй, гамшигт нэрвэгдсэн үү? Яагаад Эзэн гамшгийн өмнө үүл хөлөглөн ирж, итгэгчдийг өргөөгүй талаар одоо бүх хүн маш их будилж байна. Өнөөдөр би, хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаарх хувийн ойлголтоо хуваалцъя.

Библи мэддэг бүх хүн Библийн ихэнх зөгнөлд, Эзэн эргэж ирнэ, тэгээд эцсийн өдрүүдэд шүүлт хийнэ гэх хоёр зүйлийг зөгнөдөг гэж ойлгодог. Гэхдээ энэ хоёр зүйл нь үнэндээ эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа хийхээр махбодод ирнэ гэх нэг зүйл юм. Ингэж хэлж байгаад Библийн үндэслэл байгаа эсэхийг зарим нь асуух нь лавтай. Байлгүй яах вэ. Эдгээр зүйлийн талаар Библийн нэлээд олон, 200 юм уу түүнээс дээш зөгнөл бий. Хуучин Гэрээн дэх нэг жишээг харъя: “Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно(Исаиа 2:4). “Учир нь Тэр ирж байна, учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирдэг: Тэрээр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг Өөрийнхөө үнэнээр шүүнэ(Дуулал 96:13). Бас Шинэ Гэрээнд хэлдгээр: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирээд, шүүлтийн ажил явуулна гэж Өөрөө бас биечлэн зөгнөсөн. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн(Иохан 5:27). Илчлэлд зөгнөдгөөр: “Тэр чанга дуугаар, ‘Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ’ гэв(Илчлэл 14:7). Эцсийн өдрүүдэд Эзэн хүний Хүү болж эргэн ирээд, шүүлтийн ажил хийнэ гэдгийг эдгээр зөгнөлд маш тодорхой хэлдэг. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлынхаа төлөө хүний Хүү болж эргэн ирнэ гэдгээ Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс тодорхой зөгнөснийг харж болно. “Учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ” гэж Илчлэлд тодорхой зөгнөдөг. Эцсийн өдрүүдэд Эзэн хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болж, шүүлтийн ажил хийхээр бидний дунд биечлэн ирж байгааг эдгээр зөгнөл харуулдаг. Бурхан үүнийг аль эрт тодорхой төлөвлөсөн, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлын төлөө үнэнийг илэрхийлж, маш олон үг айлдаж, бүлэг ялагчдыг бүтээлээ. Эдгээр зөгнөл бүрэн биелсэн гэдгийг энэ нь харуулдаг. Эзэн золин авралын ажлаа гүйцэлдүүлсэн, иймээс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийх боломжгүй гэх шашны нийтлэг итгэлийг одоо авч үзэцгээе. Үүнд Библийн үндэслэл бий юу? Эзэн Есүс тэгж хэлсэн үү? Огт үгүй. Иймэрхүү санаа нь хүний үзэл, төсөөллөөс цаашгүй, хоосон мөрөөдөл юм. Эдгээр нь Библи дэх зөгнөлөөс шал эсрэг байдаг бөгөөд Бурханы ямар ч үг эдгээрийг баталдаггүй. Ийм сэтгэлгээ туйлын утгагүй! Яагаад хүмүүс Эзэний үг болон Библи дэх зөгнөлийг чин сэтгэлээсээ эрж хайж чадалгүй, оронд нь өөрсдийнхөө үзлээс болж Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг шүүж, яллахаар зүтгэдэг юм бэ? Ингэх нь дураараа, биеэ тоосон хэрэг биш үү? Библи хүний Хүүгийн ирэлт, эцсийн өдрүүд дэх шүүлтийн талаар маш олон зөгнөл агуулдаг байхад хүмүүс нүднийх нь яг өмнө байгаа бичвэрийг яагаад хардаггүй юм бэ? Яг л Библид хэлдгээр, “Та нар сонсдог ч ойлгодоггүй; хардаг ч ухамсарладаггүй: Учир нь энэ ардуудын зүрх сэтгэл хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүд нь хаагджээ; тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ ойлгож, эргэж буцсан цагт Би тэднийг эдгээх болно(Матай 13:14–15). Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлтийн ажил хийдэг, яагаад хүний Хүү ажиллахаар гарч ирдгийг ухаалаг хүмүүс эрж хайж, судлах хэрэгтэй. Библийн зөгнөлийг үнэхээр ойлгохын тулд эдгээр асуултад хариулах ёстой.

Яагаад Эзэн хүн төрөлхтнийг золин аварсныхаа дараа шүүлтийн ажлын төлөө дахин бие махбодтой болдгийг одоо судалцгаая. Энэ нууцыг Төгс Хүчит Бурхан аль хэдийн тайлсан юм. Төгс Хүчит Бурханы үгэнд энэ тухай юу гэж хэлснийг харцгаая. “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байгаа биз? Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг золин аварчхаад яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн төлөө эргэж ирэх юм бэ? Учир нь Эзэн Есүс золин авралын ажлыг л дуусгаж, Бурханы авралын ажлын хагасыг л гүйцэлдүүлсэн. Энэ нь хүнийг нүглээс золин аварсан учир бид Эзэнд залбирч, Эзэнтэй нөхөрлөж, Эзэний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй байдаг. Бид нүглээ уучлуулчхаад, Ариун Сүнсний өгсөн амар амгалан, баяр баяслыг эдэлдэг ч нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахин нүгэл үйлдэх мөчлөгт гацчихаад цаг үргэлж нүгэл үйлдсээр л байна. Нүглийн хүлээс, хязгаарлалтаас хэн ч мултарч чадахгүй, харин бид үүнтэй тэмцэж амьдардаг. Энэ нь зовлонтой байдаг бөгөөд үүнээс ангижрах аргагүй. Эзэн бидний нүглийг уучилсан ч нүгэлт уг чанар маань оршсоор л байгаа, завхарсан зан чанар маань байсаар л байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Бид хэзээ мөдгүй Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, шүүх магадлалтай. Энэ бол үгүйсгэх аргагүй баримт. Хүн хэр удаан итгэсэн нь хамаагүй, нүглээс ангижирч, ариун болж, Бурхантай нүүр учрах үнэ цэнтэй байж чаддаггүй. Энэ нь Эзэний зөгнөлийг бүрэн биелүүлдэг. “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:21–23). Бас Еврей 12:14-т хэлдгээр, “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй.” Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг эндээс харж болно. Гэхдээ Эзэн яагаад Өөрийнх нь нэрээр номлож, чөтгөрүүдийг үлдэн хөөдөг хүмүүсийг мууг үйлдэгчид гэсэн бэ? Үүнд маш олон хүн будилж магадгүй. Энэ нь, тэд итгэлээ зарласан ч нүгэл үйлдсээр байдаг, бас үнэхээр гэмшээгүй гэсэн үг. Тэд Эзэний нэрээр хэдий их номлож, чөтгөрүүдийг үлдэн хөөж, хэчнээн олон гайхамшиг үзүүллээ ч Эзэнд сайшаагддаггүй. Эзэний нүдээр тиймэрхүү хүмүүс бол мууг үйлдэгчид юм. Тэд Эзэний нэрээр аливааг хийж болох ч энэ нь Эзэнд доромжлол болж, Эзэн үүнийг жигшдэг. Нүглээ уучлуулсан энэ хүмүүс хаанчлалд орох үнэ цэнтэй юу? Яавч үгүй. Эзэн өөрсдийг нь тэнгэрт гаргахаар ирэх өдрийг тэд мөрөөдсөөр л байна. Энэ нь хүний уран сэтгэмж юм. Эзэн Есүс эргэж ирнэ гэж зөгнөсөн нь хүмүүсийг шууд тэнгэрт гаргаад, тэдэнтэй уулзахыг хэлээгүй, харин шүүлт явуулж, хүмүүсийг нүгэлт уг чанар, завхралаас нь цэвэрлэнэ, биднийг нүглээс болон Сатаны хүчнээс бүрэн аварч, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачна гэсэн үг байсан нь тодорхой. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил ийм утга учиртай байдаг. Нигүүлслийн эрин үе дэх золин авралын ажил нь ердөө л биднийг нүглээс золин аварч, улмаар нүглийг маань уучлахын төлөө байсан гэдгийг одоо бид бүгд ойлгож байгаа нь лавтай. Энэ нь авралын ажлын хагасыг л гүйцэлдүүлсэн, харин эцсийн өдрүүдэд Бурхан ажлын илүү том алхмыг хийж байна. Эзэн Есүсийн золин авралын ажилд суурилан Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэх, нүглээс аврах, Сатаны хүчнээс биднийг чөлөөлөхийн тулд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилд зориулан үнэнийг илэрхийлж байна. Эзэн Есүсийн золин аврал тэр чигтээ Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн замыг засаж байсан гэдгийг эндээс харж болно. Энэ нь суурь ажил байсан. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний хамгийн амин чухал алхам бөгөөд эрин үеийг төгсгөнө. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авалгүй зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн авах нь итгэлийн замын дундаас няцаж байгаа гэсэн үг. Сүүлчийн алхам нь бидний хувь заяа, үр дүнг тодорхойлох хамгийн чухал алхам юм. Энэ алхмыг хийхгүй байх нь үнэхээр замын талаас няцаж байгаа хэрэг бөгөөд өмнөх бүх хүчин зүтгэлийг гарзаддаг. Аян замын сүүлийн хэсэг ихэвчлэн хамгийн хэцүү байдгийг бүх хүн ойлгож байгаа байх. Итгэлийн замын тань сүүлийн энэ үе таны хувь заяаг шийдэх хамгийн чухал үе юм. Итгэгч бидний үр дүн, хувь заяаг Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил л шийддэг. Хүмүүс үүнийг хүлээн авахгүй бол Бурханаар таягдан хаягдана. Тэгвэл үнэхээр эмгэнэлтэй шүү дээ. Иймээс хэр удаан итгэлээ ч Төгс Хүчит Бурханыг хүлээн авахгүй бол Бурханаар таягдан хаягдана, бас тэд гамшигт унаад, уйлж, шүдээ хавирдаг мунхаг охин болно гэдэгт бид итгэлтэй байж болно. Урьд нь шүтлэггүй байсан нэлээд олон хүн Төгс Хүчит Бурханы ажлыг шууд хүлээн авч, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг олж авсан. Тэд зол завшаантай хүмүүс бөгөөд Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас татгалзаж, таягдан хаягддаг итгэгчдийг нөхдөг. Тэр нь итгэгчдийн хувьд хамгийн том харуусал байх биш үү? Эзэнийг тэд ийм олон жил хүлээснийхээ дараа Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийж, маш олон үнэнийг илэрхийлж байгааг харсан ч хүлээн авахаас татгалзаж, оронд нь Эзэн үүлэн дээр ирэхийг гөжүүдлэн хүлээж, Бурхантай ийнхүү мөрийцдөг. Эцэстээ тэд аврагдах боломжоо алдана. Энэ нь итгэгчийн хувьд үлэмж их гаслан болох биш үү?

Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн аврах шүүлт, цэвэрлэлтийн ажлыг яаж хийдэг юм бэ гэж зарим нь асууж магад. Үүнтэй холбоотой үнэний тухайд нөхөрлөх зүйл маш их бий, иймээс өнөөдөр бид өнгөцхөн хэлэлцэж л болох юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт гол төлөв үнэнийг илэрхийлснээр хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг шүүх, завхралыг маань илчлэхийн төлөө байдаг, улмаар бид өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж, завхралаа олж хардаг гэдэг нь Төгс Хүчит Бурханы үгэнд маш тодорхой байдаг. Тэгээд бид харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж, махан биеэ үзэн ядаж, жинхэнэ гэмшилд хүрдэг. Хүмүүст ойлгуулах цөөн хэдэн үнэнийг илэрхийлээд л шүүлтийн энэ ажлыг хийчихдэг юм биш, харин Бурхан үнэний олон талыг илэрхийлж байгаа. Энэ бүх үнэн нь хүн төрөлхтнийг шүүж, илчилж, засаж, харьцахын төлөө, бас биднийг туршиж, цэвэршүүлэхийн төлөө байдаг. Ялангуяа хүний завхарсан мөн чанарыг шүүж, илчилдэг Бурханы үг хүн төрөлхтний сатанлаг зан чанар, бидний уг чанар, мөн чанарыг хурцаар илчилдэг. Эдгээр үг уншихад маш хурц бөгөөд бидний зүрхэнд шууд хүрдэг. Бид хэр гүн гүнзгий завхарсан гэдгээ, хүн гэж дуудуулах үнэ цэнгүй гэдгээ олж харж, нуугдах газаргүй болж, Бурханы уур хилэнгээс зайлахын тулд газрын гаваар шургахыг хүсдэг. Шүүлт туулах нь завхралынхаа үнэнийг олж харах цорын ганц арга зам бөгөөд дараа нь бид харууслаар дүүрч, Бурханы ерөөл хүртэх, хаанчлалд нь хүргэгдэх үнэ цэнгүй гэдгээ мэддэг. Ийм завхарсан болохоор бид Бурханыг харах үнэ цэнгүй. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр бид өөрсдийгөө хэзээ ч үнэхээр мэдэхгүй байх байсан, харин сатанлаг зан чанарынхаа л дагуу амьдарч байгаагаа мэдэлгүй зүгээр л аман дээрээ нүглээ улайх байлаа. Бид Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцсээр, тэнгэр лүү гарч чадна гэж бодсоор л байх байсан. Энэ нь ичгүүргүй, хий хоосон горьдлого, өөрсдийгөө огт мэдэхгүй байгаа хэрэг. Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулдаг бид Бурханы үг үнэн, бас үнэлж баршгүй гэдгийг үнэхээр олж мэдсэн! Бурханы илэрхийлсэн үнэн л завхралыг маань цэвэрлэж, биднийг нүглээс аварч чадна. Бурханы үгийн шүүлтийг туулснаар л завхарсан зан чанар маань цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, улмаар бид Бурханы хүслийг биелүүлдэг, хаанчлалд орох үнэ цэнтэй хүмүүс болж чадна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил л бидэнд зам, үнэн, амийг авчирдаг. Төгс Хүчит Бурханы ажлаар л бид үнэн ба амийг олж авч, Бурханы өмнө амьдарч чаддаг нь Бурханы үлэмж их ерөөл мөн!

Нөхөрлөл маань энэ хүрэх үед, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бидний бодсон шиг тийм энгийн байдаггүйг олонх нь ойлгож байгаа байх. Энэ нь зүгээр л биднийг золин аварч, нүглийг маань уучлаад болчихдоггүй, харин Бурханы авралын ажил нь биднийг ёрын муу болон нүглээс бүрэн аварч, Сатаны савраас аврахын төлөө байдаг, ингэснээр бид Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадна. Үүнд хүрэх цорын ганц арга бол шүүлтийн ажил юм. Одоо Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлээд, шүүлтийн ажил хийж байна. Бурханы энэ ажил туйлын агуу, зүйрлэшгүй байдаг! Төгс Хүчит Бурханы үг дэлхий нийтийг донсолгож, орчлон ертөнцийг доргиолоо. Эцсийн өдрүүд дэх Бурханы агуу ажил бүгдийн нүдийг булааж, дэлхийг цочирдууллаа. Үнэнд хайртай бүх хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байна, үнэнд хайргүй хүмүүс л Бурханы ажлыг хараагүй царайлж, үл ойшоодог. Гэхдээ Бурханы ажилд шашны ертөнц юм уу шүтлэггүй хүмүүс хэзээ ч нөлөөлөхгүй. Энэ нь зогсолтгүй урагшилдаг. Нүд ирмэхийн зуурт агуу гамшиг эхэлж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил оргилдоо хүрлээ. Бурханы дагагчдын хувьд энэ нь Бурханы гэрээс эхэлж, заримыг нь төгс болгож, олон хүнийг таягдан хаядаг шүүлт юм. Бусдынх нь хувьд энэ нь Бурханыг эсэргүүцдэг мууг үйлдэгчдийг аажмаар зохицуулж, Сатан засагладаг энэ ёрын муу эрин үеийг бүрэн төгсгөхөд гамшиг ашиглах явдал юм. Дараа нь бид шинэ эрин үеийг угтаж, шинэ эринд орно, тэгээд Христийн хаанчлал газар дээр биеллээ олно. Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсээр л байгаа хүмүүс гамшигт унаж, уйлж, шүдээ хавиран, Илчлэлийн зөгнөлийг биелүүлнэ. “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Бас Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өргөгдөх гэж яг юу вэ?

2000 жилийн өмнө Эзэн Есүс цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа, эргэж ирнэ гэж амласан. Тэр үеэс хойш бүх итгэгч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих