Бурханы бүх ажил, үг Библид байдаг гэдэг нь үнэн үү?

2021-11-26

Аврагч Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллан, сая сая үг илэрхийлээд байна. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа. Үг нь махбодоор илэрсэн хэмээх Төгс Хүчит Бурханы үгийн түүврийг интернэтэд байршуулсан нь шашны ертөнцийг төдийгүй дэлхийг бүхэлд нь донсолгосон. Улс орон, урсгал бүрээс үнэнийг хайрлаж, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг зарим хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншаад үнэн, Ариун Сүнсний айлдвар мөн гэдгийг нь харж, Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг таньж, Бурханы сэнтийн өмнө очсон. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Гэхдээ шашны ертөнцийн олон хүн Төгс Хүчит Бурханы үг үнэн, хүчирхэг, эрх мэдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэр нь Төгс Хүчит Бурханы үг Библид тэмдэглэгдээгүй болохоор хүлээн авахаас татгалздаг. Тэд Бурханы ажил, үг бүгд Библид байдаг, аль нь ч Библиэс гадна байх боломжгүй гэдэгт итгэж, Төгс Хүчит Бурханы үг үнэн боловч Библид байхгүй юм чинь Бурханы ажил, үг байж яаж болох юм бэ? гэдэг. Зарим нь Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд Библийн оронд Үг нь махбодоор илэрсэн номыг уншиж байгааг хараад үүнийг яллаж, Библийг орхих нь Эзэнээс урваж байгаа хэрэг, энэ бол тэрс үзэл гэдэг. Энэ нь надад Эзэн Есүсийн ажил, үг өөрсдийнх нь Судраас давж гарсан, Эзэн Есүсийг Мессиа гэдэггүй байсан болохоор л Эзэн Есүсийг шүүж, яллаж, тэмцэж байсан Иудейн фарисайчуудыг санагдуулдаг. Тэд бүр Эзэн Есүсийг цовдолж, эцэст нь Бурханд шийтгүүлж, хараагдаж, Израиль үндэстнийг мөхөлд хүргэсэн. Энэ бол бодууштай сургамж! Өнөөдөр шашны олон хүн Бурханы ажил, үг бүгд Библид байгаа, аль нь ч Библиэс гадна байх боломжгүй гэж зүтгэн, Төгс Хүчит Бурханы ажил, үгийг үгүйсгэж, яллан, энэхүү эндүү ташаа санаатай зууралддаг. Зарим нь бүр Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг ил тодоор хүлээн зөвшөөрдөг ч судалдаггүйн улмаас гамшгийн өмнө Эзэнийг угтан авах боломжоо алдаж байна. Харамсалтай нь тэд гамшигт унасан. “Бурханы ажил, үг бүгд Библид байдаг, аль нь ч Библиэс гадна байх боломжгүй.” Энэ санаа тоо томшгүй олон хүнийг Эзэнийг угтан авах боломжоо алдахад хүргэж, үгээр хэлэхийн аргагүй хор хөнөөл учруулсан. Энэ санааны юу нь үнэхээр буруу вэ? Энэ талаар мэддэг зүйлээ би хуваалцъя.

Энэ талаар ярилцахаасаа өмнө Библи хаанаас гарч ирснийг тодруулцгаая. Библи нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Иудейчүүд Еховад итгэж, Хуучин Гэрээний судрыг ашигладаг бол Христэд итгэгчид Эзэн Есүст итгэж, Шинэ Гэрээг ашигладаг. Хуучин, Шинэ Гэрээг хоёуланг нь Бурханыг ажлаа дуусгаснаас хойш хэдэн зуун жилийн дараа хүмүүс эмхэтгэсэн. Библи тэнгэрээс унаагүй, мэдээж Бурхан биечлэн бичээд бидэнд өгөөгүй. Тухайн үеийн шашны удирдагчид хамтран үүнийг эмхэтгэсэн. Мэдээжийн хэрэг, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамж тэдэнд байсан, үүнд эргэлзэх зүйлгүй. Библийг хүмүүс эмхэтгэсэн болохоор Хуучин Гэрээнд Шинэ Гэрээний агуулгыг багтаасан байх ямар ч боломжгүй, Шинэ Гэрээнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг багтаасан байх ямар ч боломжгүй. Учир нь хүмүүс ирээдүйг харж чадахгүй. Библид орсон эшлэл, номуудыг сонгож авсан бөгөөд эш үзүүлэгч, элч нарын бүх бичвэрийг Библид оруулаагүй, нэлээд хэдийг нь орхигдуулж, хассан. Гэхдээ энэ нь асуудал биш. Хүмүүс эмхэтгэсэн болохоор зарим нэгийг нь сонгож авч, хасаж, орхигдуулах нь хэвийн зүйл. Энд хүмүүсийн гаргадаг алдаа нь тэдгээр эрин үед Бурханы хэлсэн, хийсэн бүхэн Библи мэт, Бурханы бүх ажил, үг Библид байдаг гэж зүтгэдэг явдал юм. Энэ ямар төрлийн асуудал вэ? Эш үзүүлэгчдийн зарим ном Хуучин Гэрээнд тэмдэглэгдээгүй, Энохын, Эзрагийн ном зэрэг бидний мэдэх хоёр ном Библид байдаггүй. Шинэ Гэрээнд ороогүй өөр элч нарын номууд байх ёстой гэдэгт итгэлтэй байж болно, тэгээд ч зогсохгүй Эзэн Есүс гурван жил гаруй номлож, маш ихийг хэлсэн байх ёстой атал өчүүхэн бага нь л Библид байдаг. Элч Иоханы хэлснээр, “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25). Бурханы ажил, үгийн талаарх Библийн тэмдэглэл маш хязгаарлагдмал гэдэг нь тодорхой байна! Хуучин, Шинэ Гэрээний аль аль нь Бурханы тухайн эрин үеийн ажил, үгийг бүрэн дүүрэн агуулдаггүй гэдгийг бид гарцаагүй мэднэ. Энэ бол бүх хүний хүлээн зөвшөөрөх баримт. Библийг ойлгодоггүй, Библийг хэрхэн эмхэтгэснийг ойлгодоггүй хүмүүс шашны ертөнцөд олон бий. Тэд Бурханы бүх ажил, үг Библид байдаг гэдэгт итгэж, Библийн гаднах ямар ч зүйлийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь түүхэн баримттай нийцдэг үү? Ингэж итгэх нь Бурханы ажлыг шүүж байгаа хэрэг биш гэж үү? Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Үйл явдлын дараа хүмүүс Библийг эмхэтгэсэн учраас Бурханы ажлын дараагийн үе шатыг Библид урьдчилан оруулж яаж чадах юм бэ? Тэгэх боломжгүй, учир нь хүмүүст урьдаас харах хүч чадал байхгүй. Хуучин Гэрээг эмхэтгэсэн хүмүүс Эзэн Есүсийн цаг үед амьд байгаагүй, Эзэн Есүсийн ажлыг туулаагүй. Тэд Эзэн Есүсийн ажил, үг, элч нарын номуудыг цагаас нь өмнө Хуучин Гэрээнд оруулж яаж чадах юм бэ? Шинэ Гэрээг эмхэтгэсэн хүмүүс 2,000 жилийн дараах Бурханы эцсийн өдрүүдийн ажил, үгийг урьдчилаад Сударт оруулж бас яагаад ч чадахгүй. Өнөөдөр шашны ертөнц бүхэлдээ Төгс Хүчит Бурханы ажил, үгийг гэрчилж, зарим нь тэдгээрийг судалж, Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн, эрх мэдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үг, нэр Библид байдаггүй, Библиэс олж чаддаггүй болохоор Төгс Хүчит Бурхан бол Бурханы Өөрийн илрэлт гэдгийг үгүйсгэдэг. Тэдний алдаа Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан фарисайчуудынхтай адилхан биш гэж үү? Эзэн Есүсийн нэр Мессиа биш, Эзэн Есүсийн ажил, үг Судартай нь таарахгүй байсан тул Эзэн Есүс бол Мессиа гэдгийг үгүйсгэж болно гэж фарисайчууд бодсон. Өнөөдөр шашны хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрийг Библид зөгнөөгүй, үгийг нь ч Библиэс олох боломжгүй гэж үздэг учраас Төгс Хүчит Бурханы ажил, үгийг үгүйсгэж, ялладаг. Бурханыг загалмайд цовдолсон нүглийг тэд дахиад л үйлдэж байна. Үнэндээ Библи Бурханы эцсийн өдрүүдийн ажил, үгийг агуулдаггүй ч эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэрийн талаарх зөгнөлүүд байдгийн нэг нь Исаиа дахь: “Үндэстнүүд чиний зөвт байдлыг харж, бүх хаад чиний алдрыг харна: тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ(Исаиа 62:2). Бид Илчлэлээс харж болно: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:12). “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл(Илчлэл 1:8). “Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан(Илчлэл 19:6). Библид мөн Бурхан эцсийн өдрүүдэд улам их үг хэлж, ажил хийнэ гэж зөгнөсний дотор Эзэн Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Мөн Илчлэлд долоон удаа гарч ирдэг анхааруулга бий: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг). Илчлэлд бас, эцсийн өдрүүдэд Бурхан лацадсан хуйлмал номыг нээх болно гэж зөгнөсөн. Мэдээж, Бурхан эцсийн өдрүүдэд чуулгануудад үг хэлж, хүн төрөлхтнийг бүх үнэн рүү хөтөлнө гэж зөгнөдөг. Эцсийн өдрүүд дэх Бурханы энэхүү ажил, үг Библид яаж урьдчилан гарч ирж болох юм бэ? Энэ боломжгүй! Энэ бүх зөгнөл, илэрхий баримт байхад яагаад ийм олон хүн харсаар байж харалган байж, Бурханы ажил, үг бүгд Библид байдаг, аль нь ч Библиэс гадна байх боломжгүй гэж шүүж, зүтгэсээр байна вэ? Бурхан одоо гарч ирж, ажиллаж байхад Бурханыг шүүж, эсэргүүцэж зориглодог энэ хүмүүс Бурханы ажлыг ойлгодоггүй, үнэнийг огтхон ч ойлгодоггүй нь тодорхой. Бурхан тэднийг яллаж, таягдан хаядаг, тэд хэдийнээ гамшигт унасан. Энэ нь Библийн энэхүү эшлэлийг биелүүлдэг. “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21). “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6).

Төгс Хүчит Бурханы зарим үгийг харцгаая. “Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нийлээд зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих тухай сургаал, залбирлын тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал тооны үйл явдлыг бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй харьцуулан шалгадаг. Тэр ч бүү хэл тэд Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1).

Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг, харин үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй юм бол өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайж, Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4).

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна… Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч энэ нь хүмүүсийн эргэн дурсах түүх төдий бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь ‘ариун номд’ бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл ‘ариун номд’ байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Энд Миний тайлбарлахыг хүсдэг бодит баримт бол: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм; Түүнийг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадахгүй. Эцэст нь Би хүн бүхэнд үүнийг сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахиад хэзээ ч бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарыг дүрслэх цорын ганц үг бол шинэ гэдэг үг юм. Тэр хуучин замаар явж, Өөрийн ажлыг давтах дургүй, түүнчлэн, хүмүүс Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарлаад шүтэн мөргөөсэй гэж хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгсгөлийн үг).

Төгс Хүчит Бурханы үг бүгдийг нь тодорхой болгож байна, тийм үү? Библи бол ердөө л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл, энэ бол түүхэн ном бөгөөд Бурханы ажил, үгийг бүгдийг нь төлөөлж огт чадахгүй. Бурхан бол Бүтээгч, хүний амийн эх сурвалж. Бурхан хэдэн мянган жил үг хэлж, ажиллаж ирсэн, Бурхан бол биднийг үргэлж урагш нь хөтөлдөг, хүн төрөлхтний шавхагдашгүй хангалтын эх үүсвэр. Бурханы үг үргэлж урсаж байдаг амийн усны эх булаг. Бурханы ажил, үгэнд ямар ч хүн, юм саад болж чадахгүй, Библид хязгаарлагдана гэж бүр ч байхгүй. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө, хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагын дагуу улам их үг хэлж, шинэ ажил гүйцэтгэхээ хэзээ ч болиогүй. Ехова Бурхан Хуулийн эрин үед, ямар ч Библи байхгүй байхад хүн төрөлхтний газар дээрх амьдралыг замчлах хуулийг гаргасан. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед гэмшлийн замыг тунхаглаж, золин авралын ажлыг хийн Хуучин Гэрээнээс давж гарсан. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Төгс Хүчит Бурхан долоон лац, хуйлмал номыг нээж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Энэ бол Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын суурин дээр хийсэн ажлын шинэ, илүү өндөр үе шат, илүү шинэ, илүү бодитой ажил бөгөөд Библид урьдчилан гарч ирэх боломжгүй. Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш, үргэлж урагшилж, хэзээ ч давтагддаггүй гэдгийг үүнээс харж болно. Бурханы шинэ ажил Библи дэх зүйлээс давсан, шинэ зам, бүр илүү өндөр үнэнийг хүнд өгдөг. Тиймээс бидний итгэл зөвхөн Библид суурилж болохгүй, Бурханы бүх ажил, үг Библид байдаг гэж хэлж лавтай болохгүй. Бурханы одоогийн үгээр хангагдаж, хариулуулахын тулд бид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы ажлын мөртэй хөл нийлүүлэх ёстой. Яг л Илчлэлд хэлдэг шиг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4). Энэ бол Хурганы хуримын зоогт оролцож, эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүртэж чаддаг ухаалаг охид юм.

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа 30 жил хийж, сая сая үг илэрхийлсэн. Бурханы айлдвар арвин их, юугаар ч дутагддаггүй. Бурханы айлдвар Библийн нууцуудыг хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилго, Сатан хүмүүсийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг Сатаны хүчнээс хэрхэн алхам алхмаар авардаг, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг ариусгаж, шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан хүнийг ариун болгодог, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол, бие махбодтой болох, Бурханы нэрийн нууц, Библийн жинхэнэ түүх, хүмүүсийн төрөл бүрийн үр дүн, хүн төрөлхтний эцсийн хүрэх газар, Христийн хаанчлал газар дээр хэрхэн биелдэг гэх мэт Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцтай хамт илчилдэг. Төгс Хүчит Бурхан мөн хүн төрөлхтний завхрал, Бурханы эсрэг, сатанлаг уг чанарынх нь талаарх үнэнийг шүүж, ил болгодог. Төгс Хүчит Бурхан бидэнд хэрхэн үнэхээр гэмших, хэрхэн махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэх, хэрхэн үнэнч шударга хүн байх, хэрхэн Бурханы хүслийг биелүүлэх, хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлах, хэрхэн Бурханыг мэддэг болж, Бурханд захирагдаж, Бурханыг хайрлах гэх мэт нүглээс зугтаж, Бурханаар бүрэн авруулах замыг харуулдаг. Төгс Хүчит Бурханы үг нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы үгээс илүү арвин их, өндөр дээд бөгөөд Бурханы авралыг олж авахын тулд бидний эзэмших ёстой бүх үнэн юм. Төгс Хүчит Бурханы үг ер бусын нүд нээсэн, сэтгэл ханамаар, бүх зүйл дээр бидэнд хэрэгжүүлэлтийн зам өгдөг. Төгс Хүчит Бурханы үгээс бид итгэлийнхээ бүхий л бэрхшээл, асуултын хариу, шийдэл болгоныг олдог. Төгс Хүчит Бурханаас ирсэн Үг нь махбодоор илэрсэн ном бол Хаанчлалын эрин үеийн Библи, эцсийн өдрүүдэд хүнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурханы үгийг идэж, уун, хэрэгжүүлж, Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, зарим үнэнийг ойлгосноор Бурханы сонгосон хүмүүс Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, завхарсан зан чанар нь янз бүрийн хэмжээнд цэвэрлэгдэж, өөрчлөгдөн, эцэст нь нүглийн хүлээснээс мултарч, Сатаныг ялсан тухай гэрчилдэг. Тэд бол гамшгийн өмнө Бурханы бүрэн төгс болгосон ялагчид юм. Төгс Хүчит Бурханы нэр, ажил, үг Библид тэмдэглэгдээгүй байж болох ч гарсан үр жимс, Төгс Хүчит Бурханы ажил, үгийн хүрсэн жинхэнэ үр дүн Библийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Бурханы сонгосон хүмүүсийн гэрчлэлийн тухай видео, кино одоо интернэтэд, Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлын талаар дэлхийд гэрчилж байна. Төгс Хүчит Бурханы үг их гэрэл адил, зүүнээс баруун зүгт гялалзаж, бүх дэлхийг гэрэлтүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс үнэнийг хайрладаг улам олон хүн үнэн замыг судалж, Төгс Хүчит Бурхан руу хандаж байна. Энэ бол дэлхийг бүрхэж буй, ямар ч хүч зогсоож чадахгүй их давлагаа юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ ‘хүнд’ шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу?… Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. ‘Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй’ гэдгийн учир энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе. Бурхан үгээ ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, цэвэрлэж, аварч, бүлэг ялагчийг бүрэн төгс болгосон. Энэ нь Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг бүрэн харуулдаг. Гэхдээ шашны ертөнц Библитэй зууралдаж, Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авахаас татгалздаг. Энэ хүмүүс нүгэл үйлдэж, улайж, дахин нүгэл үйлддэг хуучин амьдралдаа гацаад Бурханы ажлаар дамжин хэдийнээ таягдан хаягдаж, гамшигт унаж, уйлж, шүдээ хавирсан. Тэд Эзэн үүл хөлөглөн ирж, өөрсдийг нь мөнх амьдруулахаар тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээсээр байдаг. Энэ мөрөөдөл төдий биш гэж үү? Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Та нар бичвэрүүдийг хайдаг, тэдгээрт мөнх амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй(Иохан 5:39–40). Библитэй зууралддаг хүмүүс үнэн, амийг олж авахгүй. Христ итгэдэг, Христийг дагаж, захирагддаг хүмүүс л үнэн, амийг олж авна. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан одоо хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврахаар үнэнийг илэрхийлж байна. Хэрвээ бид үнэн, амийг хүсдэг бол Библиэс давж гарч, Бурханы мөртэй хөл нийлүүлж, Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авч, захирагдах ёстой. Энэ л нүглээс мултарч, Бурханаар бүрэн авруулах цорын ганц зам, гамшгийн үеэр Бурханаар хамгаалуулж, Бурханы хаанчлалд орох цорын ганц зам. Библийг орхихгүй, Бурханы өнгөрсөн ажил, үгтэй гацсан, эцсийн өдрүүдэд бидэнд Бурханы хайрладаг үнэний замыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлаас бүрэн хоцорч, гамшигт унаж, шийтгүүлж л чадна. Яг л Төгс Хүчит Бурханы хэлснээр “Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсгээр өндөрлөе. “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг ньхбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бие махбодтой болох гэж юу вэ

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж...

Messenger дээр бидэнтэй холбоо барих