Хэн хүн төрөлхтнийг аварч, бидний хувь заяаг эрс өөрчилж чадах вэ?
Хувь заяаны тухай дурдмагц ихэнх хүн мөнгөтэй, байр суурьтай, амжилттай байхыг сайн хувь заяатай дүйцүүлж, ядуу, нэрд гараагүй, гай зовлон, бэрхшээл туулж, дорд үзэгддэг хүмүүсийг муу хувь заяатай гэж боддог. Иймээс тэд хувь заяагаа өөрчлөхийн тулд эрдэм мэдлэгийн араас гал цогтой хөөцөлдөж, энэ нь эд баялаг, байр суурьтай болоход нь тус болж, улмаар хувь заяаг нь өөрчилнө гэж найддаг. Амьдралд мөнгөтэй, байр суурьтай, амжилттай байх нь үнэхээр сайн хувь заяатай байна гэсэн үг үү? Гай зовлон, золгүйтэл туулах нь үнэхээр муу хувь заяатай байна гэсэн үг үү? Энэ талаар ихэнх хүн сайн ойлголгүй, хувь заяагаа өөрчлөхийн тулд эрдэм мэдлэгийн араас эрчимтэй хөөцөлдсөөр л байна. Гэхдээ мэдлэг хүний хувь заяаг өөрчилж чадах уу? Хэн үнэхээр хүн төрөлхтнийг аварч, бидний хувь заяаг эрс өөрчилж чадах вэ? Өнөөдөр энэ асуултыг гүнзгийрүүлэн судалцгаая.
Өдөр тутмын амьдралдаа бид эрдэм мэдлэгтэй маш олон хүн бас мөнгөтэй, байр суурьтай болж чаддагийг хардаг. Тэдний амьдрал цэцэглэж, тэр ч бүү хэл алдаршиж, шагшин магтагддаг. Амжилттай, олны танил хүмүүс сайхан хувь заяатай мэт харагддаг шүү дээ. Гэхдээ энэ үнэн гэж үү? Тэд үнэхээр аз жаргалтай байдаг уу? Тэд эрх мэдэл, нөлөөтэй байж, алдартай санагдаж болох ч сэтгэл нь мөн л хоосорч, шаналж, амьдралын гал цогоо алддаг. Зарим нь бүр хар тамхи хэрэглэж, аль эсвэл амиа хорлодог. Бас зарим нь эрх мэдэл, нөлөөгөө далимдуулан хүссэн бүхнээ хийж, мууг үйлдэж, гэмт хэрэг хийж, эцэст нь туйлын шившигтэйгээр шоронд ордог. Тэд ихэвчлэн сэхээтнүүд байдаг биш үү? Яагаад ийм хэрсүү харагддаг, хууль ойлгодог хүмүүс тийм аймшигтай зүйл хийнэ вэ? Яагаад тэд тийм хөгийн зүйл хийнэ вэ? Яагаад аливаа зүйл тэгж эргэнэ вэ? Өнөө үед бүх хүн боловсрол эзэмшихийг хүсэж, бүх хүн эрдэм мэдлэг хөөцөлдөж байна, бас бүх улс орон, бүх ард түмний эрх баригч давхарга нь сэхээтнүүд байна. Тэд бол эрх баригчид, тэд бол дэлхий даяарх чадварыг үнэлдэг тогтолцоо мөн. Сэхээтнүүдийн удирдлага дор дэлхий ертөнц улам бүр иргэншиж, хайр энэрэлтэй болох ёстой гэж үздэг. Гэхдээ дэлхий ертөнц үнэндээ яаж байна вэ? Үймээн, эмх замбараагүй байдалд орж, хүмүүс бие биеэ хуурч, нэг нэгэнтэйгээ тэмцэж, тэр ч бүү хэл нэгнээ хөнөөж байна. Тэд бүгдээрээ Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, гэмших ямар ч хүсэлгүйгээр үнэнийг үзэн ядаж, ёрын мууг өргөмжилж, Бурханы хилэнг бадрааж, хүний эгдүүцлийг хүргэдэг. Гамшиг ар араасаа нүүрлэж, дэлхий ертөнц ямагт томоохон дайн дажны ирмэгт байна. Сэхээтнүүд эрх барьж, чадварыг үнэлдэг тогтолцоотой байх нь амар амгалан, аз жаргалтай нийгмийг бий болгохгүй, харин ч бидэнд улам их гамшиг, зовлон авчирч байгаа нь тодорхой. Цар тахал нэмэгдэж, дайн дажин зогсолтгүй гарч, газар хөдлөлт, өлсгөлөн дагуулж байна. Ертөнцийн төгсгөл ирсэн мэт хүмүүс айдас дүүрэн байна. Үүний жинхэнэ шалтгаан юу вэ? Яагаад хүмүүс мэдлэг эзэмшиж, эрх мэдэл, байр суурьтай болох үедээ маш олон аймшигтай зүйл хийдэг юм бэ? Яагаад сэхээтнүүдтэй, чадварыг үнэлдэг тогтолцоотой байх нь улс орон, ард түмэнд ийм их гамшиг авчирдаг юм бэ? Үүнийг тун бодож үзүүштэй! Мэдлэг эзэмшсэнээр хүн илүү сайн болж, нүглээс ангижирч чадах уу? Мэдлэг эзэмшсэнээр хүмүүс сайхан сэтгэлтэй болж, муу зүйл хийхээ больж чадах уу? Мэдлэг хүмүүсийг нүглээс аварч, хүмүүсийг Сатаны хүчнээс аварч чадах уу? Мэдлэг хүний хувь заяаг өөрчлөх чадвартай гэдэгт би улам бүр эргэлзэж байна. Яагаад мэдлэг, байр суурь олж авсныхаа дараа ихэнх хүн улам бүр биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг юм бэ? Яагаад ихийг мэдэх тусмаа өөрсдийгөө улам чухалчилдаг юм бэ? Эрх мэдэлд хүрмэгцээ тэд гажууд, дур зоргоороо болж, балаг тарьж, гамшиг үүсгэдэг. Илүү сайн боловсрол, илүү хөгжингүй шинжлэх ухааны хүчинд улс орон илүү сайн засаглалтай болж, хүмүүс илүү боловсон, аз жаргалтай, эрүүл энх байх учиртай мэт санагддаг. Гэхдээ тийм улс орон үнэхээр байдаг гэж үү? Хэзээ ч байгаагүй. Энэ нь хүмүүсийг үнэхээр гайхшируулж орхидог! Би Бурханы ийм үг уншсан юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй… Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).
Бурханы үг маш зөв байж, асуудлын үнэнийг үнэхээр илчилдэг. Үнэндээ эрдэм мэдлэг яаж үүсдэг вэ? Түүхийн туршид, бишрэн шүтэгддэг өнөөх алдартай, агуу хүмүүсээс энэ нь гаралтай байсанд эргэлзэх юмгүй. Күнзийн сургаал, Дарвины хувьслын онол, Марксын Коммунист намын тунхаг, коммунизмын онол гэж бий. Бурхангүйн үзэл, эдийг шүтэх үзэл, хувьслын онол бүгд энэ алдартай хүмүүсийн ном болгон бичсэн бодол, онолоос үүдэлтэй бөгөөд манай орчин цагийн нийгэм дэх шинжлэх ухаан, онолын суурь болдог. Энэ бүх хоосон сургаал, онолыг үе үеийн туршид эрх баригч давхаргынхан сурталчилж ирсэн. Тэд үүнийг сурах бичиг, хичээл болгон, хүн төрөлхтний зарчим болгосон. Тэдгээр нь үе үеийнхнийг боловсруулж, эвдэж, мэдрэлгүй болгож, хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, завхруулах эрх баригч давхаргын хэрэгсэл болсон юм. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааны боловсрол, нөлөөн дор бүх хүн төрөлхтөн улам завхарч, улмаар нийгэм улам харанхуй, илүү эмх замбараагүй болж, Бурхан, хүн хоёрыг хоёуланг нь багтартлаа уурлахад хүрлээ. Одоо гамшиг улам бүр олширч, гай гамшиг зогсолтгүй нүүрлэж байна. Хэзээ мөдгүй томоохон дайн гарч болохоор байна. Хүмүүс ертөнцийн төгсгөлтэй нүүр тулж байгаа мэт айдас дунд амьдарч байна. Үүнээс үүдээд бид шинжлэх ухаан, эрдэм мэдлэг үнэхээр үнэн мөн үү, үгүй юу гэж үнэхээр гайхдаг. Хүмүүс эдгээрийг улам бүр хөөцөлдөж, хүлээн авдаг ч нүглээс ангижирч, аз жаргалыг олж чадалгүй, харин ч улам завхарч, ёрын муу болж, нүгэлд живж, шаналалд автчихаад, эдгээрээс мултарч чаддаггүй. Бүх хүний шүтдэг тэр алдартай, агуу хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг авч үзэцгээе. Тэд бүгд Бурханыг үгүйсгэж, голдог бурхангүйн үзэлтнүүд, хувьслын үзэлтнүүд байсан. Бурхан оршдог, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт тэд итгэдэггүй. Бурханы илэрхийлдэг үнэнийг ялангуяа хүлээн авахгүй. Тэдний бүх ярианд ганц ч үг нь нийгмийн харанхуй байдлыг илчилдэггүй, Сатан хүнийг завхруулдгийн мөн чанар, бодит байдлыг ганц ч үг нь ил болгодоггүй, ганц ч үг нь эрх баригч давхаргын уг чанар, ёрын муу мөн чанарыг илчилдэггүй, бас Бурханы оршин тогтнол, Бурханы ажилд гэрчлэл хийж, Бурханы үйл хэрэг, Бурханы хайрыг гэрчилдэггүй, эсвэл Бурханы үгэн дэх үнэнтэй нийцдэггүй. Тэдний бүх үг Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг тэрс үзэл, төөрөгдөл юм. Ерөнхийдөө тэдний яриа бүхэлдээ эрх баригч давхаргын ашиг сонирхлыг хамгаалах, хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, завхруулж, хорлохын төлөө байдаг. Үүний улмаас тэд хүн төрөлхтнийг харанхуй, ёрын муу замд хөтөлж, хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг Сатаны төрөл болсон юм. Эрх баригч давхаргад ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Тэд ариун журамтай, ухаалаг уу? Огт үгүй. Ариун журамтай, ухаалаг хүн ганц ч байгаагүй. Тэдний ариун журам, мэргэн ухаан гээчийн юу болох нь харагдаж, хөшигний ард үйлдсэн бүх гэмт хэрэг нь ил болсон. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан бүхий л түүхийн туршид ямар ч ариун журамт, ухаалаг удирдагч байгаагүй, эрх баригч бүх хүн Сатан болон чөтгөрүүдийн биелэл байсан гэдэг нь илэрхий байна. Тэдний аль санаа, аль онол хүн төрөлхтнийг хамгийн гүн гүнзгий завхруулсан бэ? Бурхангүйн үзэл, эдийг шүтэх үзэл, хувьслын үзэл, коммунизм. Тэд тоо томшгүй тэрс үзэл, төөрөгдөл түгээн дэлгэрүүлсний дунд “Бурхан гэж огт байхгүй”, “Аврагч гэж хэзээ ч ер нь байгаагүй”, “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг”, “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна” гэх зэрэг багтдаг. Эдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлд бага залуугаас нь үндэслэж, аажмаар өсдөг. Тэгээд ямар үр дагавар гардаг вэ? Хүмүүс Бурханыг, Бурханаас гаралтай бүх зүйлийг үгүйсгэж, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, бүгдийг захирдаг гэдгийг хүртэл үгүйсгэж эхэлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн ч тэд энэ баримтыг үгүйсгэж, үнэнийг гуйвуулж, хүн ан амьтадтай нэг төрөлд хамаардаг мэт хүнийг бичнээс хувьссан гэцгээдэг. Энэ төөрөлдсөн, утгагүй оюун санааны онолууд хүмүүсийн оюун ухааныг эзэмдэж, зүрх сэтгэлийг нь эзэлж, уг чанарынх нь нэг хэсэг болдог. Иймээс тэд бүгд Бурханыг үгүйсгэж, Бурханаас зайгаа барьж, үнэнийг хүлээн авахад улам хэцүү болдог. Бас тэд цаг ямагт улам биеэ тоож, ёрын муу болж, завхарч, бүх мөс чанар, эрүүл ухаанаа алдаж, хүн чанараа бүрмөсөн алдаж, эцэстээ аврагдах аргагүй болдог. Хүн төрөлхтөн ийнхүү Сатаны завхралд өртөн, чөтгөрүүд болохдоо тулсан. Хүмүүс эрдэм мэдлэг хөөцөлдөж, хувь заяагаа өөрчлөхөд үүнийг ашигласны аймшигт үр дүн энэ юм. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг бол үнэн биш, бидний амь болж чадахгүй, харин ч үнэний эсрэг, үнэнтэй нийцэлгүй байдаг гэдгийг баримтууд харуулдаг. Эдгээр нь хүн төрөлхтнийг гагцхүү завхруулж, зовоож, устгаж л чадна.
Тэгвэл яагаад эдгээрийг үнэн биш гэдэг вэ? Учир нь эрдэм мэдлэг Бурханаас гардаггүй, харин Сатан хүнийг завхруулснаас үүддэг. Энэ нь завхарсан хүн төрөлхтний бишрэн шүтдэг өнөөх агуу, алдартай хүмүүсээс гаралтай. Иймээс эрдэм мэдлэг бол үнэн биш гэдгийг лавтай хэлж болно. Гэхдээ яагаад тэр вэ? Нэгдүгээрт, эрдэм мэдлэг хүмүүст завхарсан мөн чанараа мэдэхэд нь тус болж, өөрсдийнх нь талаарх мэдлэгийг өгч чадахгүй. Хоёрдугаарт, эрдэм мэдлэг хүмүүсийн завхарсан зан чанарыг цэвэрлэж чадахгүй, гагцхүү хүмүүсийг улам биеэ тоосон болгодог. Гуравдугаарт, эрдэм мэдлэг хүн төрөлхтнийг нүглээс аварч, ариусгаж чадахгүй. Дөрөвдүгээрт, эрдэм мэдлэг хүмүүст үнэнийг олж мэдэж, Бурханыг мэддэг болж, дуулгавартай дагахад нь тус болж чадахгүй. Тавдугаарт, эрдэм мэдлэг хүмүүст жинхэнэ аз жаргалыг олоход тус болж, тэдэнд гэрэл авчирч чадахгүй, ялангуяа үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар өгч чадахгүй. Тэгэхээр эрдэм мэдлэг бол үнэн биш. Энэ нь хүн төрөлхтнийг нүгэл болон Сатаны хүчнээс аварч чадахгүй. Иймээс бид эрдэм мэдлэг хүний хувь заяаг өөрчилж чадахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Бурханаас гардаг зүйл л үнэн байдаг. Бурханы үг л үнэн байдаг. Зөвхөн үнэн л хүмүүсийн амь байж, тэдний завхралыг цэвэрлэж, нүглээс ангижирч, ариун болох боломж олгож чадна. Үнэн л хүмүүст мөс чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог. Үнэн л хүмүүсийн амьдралд жинхэнэ чиглэл, зорилго өгч чадна, үнэн л хүмүүст Бурханыг мэдэж, Бурханы ерөөл хүртэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болоход нь тусалж чадна. Тийм болохоор махбод дахь Бурханы илэрхийлсэн үнэн л хүн төрөлхтнийг Сатаны хүчнээс аварч, тэдэнд Бурхан руу бүрэн эргэх боломж олгож чадна. Аврагч л хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний хувь заяаг эрс өөрчилж, бидэнд гайхалтай сайхан хүрэх газар өгч чадна. Тэгвэл эрдэм мэдлэг яагаад хүнийг аварч чаддаггүй вэ? Учир нь хүн Сатаны завхралд хэт гүн гүнзгий өртөөд, сатанлаг уг чанартайгаар, сатанлаг зан чанараар амьдарч, цаг үргэлж нүгэл үйлдэж, мууг хийж байдаг. Тэд нөхцөл нь бүрдэхэд ямар ч ёрын мууг үйлдэх чадвартай бөгөөд эрх мэдэлтэй болмогцоо үнэн төрхөө харуулж, гаардаг. Бас эрдэм мэдлэг завхарсан хүн төрөлхтөн, Сатанаас гаралтай тул эрдэм мэдлэг үнэн биш юм. Завхарсан хүн төрөлхтөн хэр их сурч мэдлээ ч өөрсдийнхөө завхралын мөн чанар, үнэнийг мэдэж чаддаггүй, бас үнэхээр гэмшиж, Бурхан руу эргэж үнэндээ чаддаггүй. Ямар ч хэмжээний мэдлэг хүний завхарсан зан чанарыг өөрчлөх байтугай нүгэлт уг чанарыг нь ч шийдвэрлэж чадахгүй. Завхарсан хүн төрөлхтөн хэчнээн ихийг мэдлээ ч нүгэл болон Сатаны хүчнээс ангижирч, ариун болж чадахгүй. Үнэнийг хүлээн авахгүйгээр тэд Бурханд дуулгавартай болж чадахгүй бөгөөд нүгэлт уг чанарынхаа асуудлыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Завхарсан хүн төрөлхтөн илүү өндөр мэдлэгтэй байх тусмаа үнэнийг хүлээн авахад улам хэцүү болж, Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэх магадлал нэмэгддэг. Хүмүүс илүү их эрдэм мэдлэг хөөцөлдөх үедээ улам биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, амжилтад улам шунадаг. Тэгээд өөрийн эрхгүй нүглийн замд хөл тавьдаг. Ийм учраас мэдлэг нь хүмүүсийг завхруулж, хорлож, сүйрүүлж л чадна. Маш олон хүн эрдэм мэдлэгийн жинхэнэ мөн чанарыг олж хардаггүй, үнэндээ юунд тустай болохыг нь харж чаддаггүй. Тэд мэдлэгийн эх үүсвэр, уг сурвалжийг олж харж чаддаггүй, харин үнэнийг эрэлхийлэхийн оронд зүгээр л сохроор эрдэм мэдлэг шүтэж, хөөцөлддөг. Яагаад тэр бүх алдартай хүн эрх мэдэлтэй болсныхоо дараа маш их мууг үйлдэж, ард түмэнд зовлон авчирч, улсад хор хөнөөл учруулж, элдэв төрлийн гай гамшиг тарьж, залруулахын аргагүй аймшигтай буруу зүйл үйлддэг юм бэ? Эдгээр нь эрдэм мэдлэг шүтэж, эрэлхийлсний үр дагавар юм. Мэдлэг хүний хувь заяаг өөрчилж чадахгүй гэдгийг энэ бидэнд харуулдаг. Хүн хэдий өндөр мэдлэгтэй байлаа ч итгэлгүй, үнэнийг хүлээн авдаггүй бол Бурханаар авруулж чадахгүй. Тэд хэчнээн өндөр мэдлэгтэй байлаа ч Бурханаар ерөөгдөж, сайн хувь заяатай болохгүй, харин үхэхээрээ тамд унана. Бурхан зөвт бөгөөд хүн төрөлхтний хувь заяаг захирдаг. Тийм болохоор Бурханы сайшаал, ерөөл хүртдэггүй хэн боловч сайн хувь заяатай болж чадалгүй, сүйрч, сөнөж, тамд унах тавилантай.
Одоо ухаалаг хүмүүс эрдэм мэдлэгийг шүтэхээ болиод, Ариун Сүнс ирээсэй, Аврагч бууж ирээд хүн төрөлхтнийг авраасай гэж мөрөөсөж байна. Хүн төрөлхтнийг алдартай, агуу хүн аварна гэж найдаж байгаа хүн алга. Тэд өөрсдийгөө ч аварч чадахгүй байж бүх хүн төрөлхтнийг аварч яаж чадах юм бэ? Эрдэм мэдлэг сайн хувь заяаг баталгаажуулж чаддаггүй бөгөөд шинжлэх ухаан, боловсролоор хөгжих гэсэн санаа зүгээр л дэмий үг гэдгийг баримтууд бидэнд харуулдаг. Аврагч л хүн төрөлхтнийг нүгэл болон Сатаны хүчнээс аварч чадна. Аврагч үнэнийг илэрхийлснээр л биднийг гэрлийн замд хөтөлж чадна. Аврагчийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авснаар л бид Сатаны завхралаас чөлөөлөгдөж, улмаар Бурханаар бүрэн авруулж, Бурханы сайшаал, ерөөлийг хүртэж чадна. Энэ нь хувь заяагаа бүрэн өөрчлөх цорын ганц арга юм. Аврагчийн илрэлт, ажлыг хүлээн авч, эцсийн өдрүүд дэх Аврагчийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авах замаар цэвэрлэгдсэнээр л хүний хувь заяа өөрчлөгддөг нь тодорхой байна. Энгийнээр хэлбэл, үнэнийг хүлээн авах нь хувь заяагаа үнэхээр эрс өөрчлөх цорын ганц арга мөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).
Одоо бид тодорхой харж болохоор байна, сэхээтнүүд өөрсдийгөө ч аварч чадахгүй байж хүн төрөлхтнийг аварч яаж чадах юм бэ? Аврагч л хүн төрөлхтнийг нүглээс аварч, хүн төрөлхтөнд гэрэл, аз жаргал, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар авчирч чадна. Тэгвэл Аврагч гэж хэн бэ? Аврагч бол авралын ажил хийхээр хүн төрөлхтний дунд ирж, хүний хэлбэрээр бие махбодтой болсон Бурхан гэдэг нь эргэлзээгүй. Тэр бидний Аврагч мөн. Аврагч бол Бурханы биелэл, хүний махбод нөмөрсөн Бурхан гэж хэлж болно. Бие махбодтой болох гэж энэ юм. Тэгэхээр бие махбодтой болсон Бурхан бол бидний дунд бууж ирсэн Аврагч юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш хүмүүсийг аврахаар хоёр удаа бие махбодтой болсон. 2,000 жилийн өмнө Эзэн Есүсийн дүрээр махбод болж, номлолдоо, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17) гэж хэлсэн. Олон үнэнийг илэрхийлж, эцэст нь хүн төрөлхтнийг золин аврахаар цовдлогдоод, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон нь хүнийг хайрлах Бурханы хайрыг тодорхой харуулсан. Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн авч, Бурханд нүглээ улайж, гэмшиж, нүглээ уучлуулсан. Тэд Бурханы хайрласан амар амгалан, баяр баясал төдийгүй арвин их нигүүлслийг нь эдэлсэн. Эзэн Есүс золин авралын ажлаа дуусгах үедээ “Би хурдан очно”, “хүний Хүүгийн ирэлт” гэж олон удаа зөгнөсөн. “Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44). Тийм болохоор Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн авсан бүх хүн эцсийн өдрүүдэд Эзэний ирэхийг хүлээж, Аврагч бууж ирээд өөрсдийг нь аварч, тэнгэрийн хаанчлалд аваачихыг хүлээж байна. Эзэн Есүсийн зөгнөснөөр, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ” (Иохан 17:17). Эзэн Есүсийн зөгнөлд үндэслэн Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачихын тулд үнэнийг илэрхийлнэ. Иймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан бол хүн төрөлхтөнд харагддаг Аврагч мөн. Тэгвэл Аврагчийг бид яаж угтаж авах ёстой вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10:27). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). Бурханы дуу хоолойг чагнаж, эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ Бурханы илэрхийлдэг үнэнийг хүлээн авах нь Эзэнийг угтаж авах түлхүүр гэдгийг Эзэн Есүс бидэнд ахин дахин сануулсан. Одоо гамшиг нүдний маань яг өмнө байна. Дэлхий даяар гагцхүү Төгс Хүчит Бурхан л хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлсэн, Төгс Хүчит Бурханаас өөр хэн ч үнэнийг айлдаагүй гэдгийг харж болно. Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Аврагч мөн гэдгийг энэ нь нотолдог. Энэ бол маш гайхамшигтай сайхан мэдээ. Аврагчийн авралыг хүлээн авч, Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн авах нь хувь заяагаа өөрчилж чадах цорын ганц арга юм.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).
Төгс Хүчит Бурхан маш их үнэнийг илэрхийлж, эдгээрийг “Үг нь махбодоор илэрсэн” гэх зэрэг Бурханы үгийн номуудад эмхэтгэсэн нь нийтдээ олон сая үг болсон. Эдгээр нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа төлөө Бурханы илэрхийлсэн бүх үнэн бөгөөд Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурханы илэрхийлсэн үнэнээс хавьгүй их хэмжээтэй. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөнийхөө бүх нууцыг илчилсэн, бас хүмүүсийн хэзээ ч ойлгоогүй Библийн бүх нууцыг илчилж, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан гэх үнэнийг болон сатанлаг, Бурханыг эсэргүүцэгч уг чанарыг маань илчилсэн. Энэ нь бидэнд нүглийнхээ уг үндэс, завхралынхаа үнэнийг таньж мэдэх боломж олгодог. Баримттай нүүр тулаад хүмүүс бүгд бүрэн үнэмшин, өөрсдийгөө үзэн ядаж, харамсдаг болж, үнэхээр гэмшиж эхэлдэг. Бурхан бас хүмүүсийн хэрэгжүүлж, орох шаардлагатай бүх үнэнийг илэрхийлдэг, тэгснээр бид Бурханы үгээр амьдарч, жинхэнэ хүний төрх, үнэний төрхийг амьдран харуулж чадна. Энэ нь Бурханаас амлалт, ерөөл хүртэх цорын ганц арга юм. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн нь бүгд хүн төрөлхтний завхралыг ариусгаж, биднийг Сатаны хүчнээс аврахын төлөө байдаг, тэгснээр бид Бурхан руу эргэж, Бурханыг мэдэж чадна. Эдгээр үнэн нь амьдралын цор ганц жинхэнэ зарчим, аврал хүртэх сургаал бөгөөд хүний хувь заяаг эрс өөрчлөн, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар буюу Бурханы хаанчлалд оруулахад хангалттай байдаг. Агуу гамшгууд аль эрт эхэлчхээд байна. Аврагчийн илрэлт, ажлыг хүлээн авах нь сайхан найдвараа биелүүлэх цорын ганц арга зам юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авах нь Бурханы сайшаалыг хүртэх, агуу гамшгийн үеэр Бурханы хамгаалалт, ерөөлийг хүртэж, амьд үлдээд, Бурханаар хаанчлалд нь хүргэгдэх цорын ганц арга. Хүмүүс Аврагчийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авалгүй, зүгээр л өөрсдийн төсөөлдөг хуурамч бурхан, муу ёрын сүнсийг ирж, гамшгаас аварна гэж хүлээвэл тэр нь ердөө л төөрөгдөл. Тэд эцэстээ гар хоосон хоцорч, хүчин чармайлтаасаа юу ч олж авахгүй. Хуурамч Бурхад, муу ёрын сүнснүүд хүмүүсийг аварч чадахгүй. Махбод дахь Бурхан болох Аврагч л хүн төрөлхтнийг аварч чадна, хүмүүс сайн хувь заяа, хүрэх газартай болох цорын ганц арга энэ юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй…” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?