Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг вэ?
Агуу гамшиг айсуй гэдгийг хүмүүс ухаарч, Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүлээдэг хүмүүс амьсгаа даран хүлээж ирлээ. Олон жил хүлээсний эцэст тэд...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Олон итгэгч 2 Тимотод бичигдсэн Паулын үгийг уншдаг: “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) тэд Библи дэх бүх үг Бурханы онгодыг хүртсэн, Бурханаас ирсэн гэж дүгнэдэг. Хэн хэлснээс үл хамааран Библи дэх ямар ч үг бол Бурханы үг гэж тэд үздэг. Тэд бүр Библи нь Эзэнийг төлөөлдөг, зөвхөн Библийг баримталснаар тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж боддог. Гэхдээ энэ ойлголт зөв үү?
“Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” гэдэг үгийг Паул хэлсэн. Түүнийг ингэж хэлэх үед Шинэ Гэрээ хараахан байгаагүй, учир нь бичвэрүүд нь Христээс хойш 300 гаруй жилийн дараа л ном болж эмхэтгэгдсэн шүү дээ. Тиймээс Паул Хуучин Гэрээг хэлж байсан нь тодорхой. Тэгвэл Паулын хэлсэн үг үнэхээр зөв байсан уу? Бид баттай мэдэхгүй ч Эзэн Есүс ийм зүйл хэлэхийг хэзээ ч хараагүй, Ариун Сүнс тэгж хэлэхийг ч хараагүй, бас ямар нэг эш үзүүлэгч тэр мэдээг дамжуулахыг бид лав хараагүй. Шинэ Гэрээнд олон өөр хүний үг, түүний дотор элч нар, фарисайчууд, Иудас, тэр ч бүү хэл Сатаны үг байдгийг бид бүгд мэднэ. Мэдээж тэдний үг Бурханы онгодыг хүртээгүй. Паулын энэ үг зөв эсэхээс үл хамааран нэг зүйл тодорхой байна: Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс зөвхөн Библийг баримталж, Библийг Бурхан мэт үзвэл тэд үнэхээр эндүүрч байна. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “Та нар бичвэрүүдийг хайдаг, тэдгээрт мөнх амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:39–40). Эзэний үг маш тодорхой: Библи бол ердөө л Бурханы өнгөрсөн ажлын тэмдэглэл, Бурханы тухай гэрчлэл юм. Библи өөрөө мөнх амийг эзэмшдэггүй. Зөвхөн Бурхан л мөнх амийн замыг эзэмшдэг; зөвхөн Бурхан л үнэн, зам, амь мөн. Бурхан бол Бүтээгч, бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Тэр тэнгэр газар, бүх зүйлийг захирдаг бөгөөд хүн төрөлхтнийг гэх Түүний амийн хангалт эцэс төгсгөлгүй, шавхагдашгүй билээ. Харин Библи бол Бурханы өнгөрсөн үеийн ажлыг тэмдэглэсэн түүхэн ном төдий юм. Үүнийг яаж Бурхантай дүйцүүлж болох юм бэ? Ийм учраас Библид байдаг Бурханы цөөн хэдэн үг бол Бурхантай Өөртэй нь харьцуулахад далайд дусал төдий юм. Библийг баримталснаар л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэх нь хоосон мөрөөдлөөс өөрцгүй. Бурхан хүн төрөлхтнийг удирдах удирдлагадаа ажлын гурван үе шатыг хэрэгжүүлдэг бөгөөд улам олон үг хэлж байгаа. Ялангуяа эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын хугацаанд Төгс Хүчит Бурхан арвин их үнэнийг илэрхийлсэн. “Үг нь махбодоор илэрсэн” номд бичигдсэн үг хэдийнээ долоон боть болсон—энэ нь Библи дэх үгээс олон дахин их. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн үгийг бүрэн биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Бас Илчлэл номд ийм зөгнөлүүд байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). Эдгээр зөгнөл маш тодорхой байна: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ чуулгануудад дахин үг хэлж, хүн төрөлхтнийг шүүх бүх үнэнийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, Тэр үнэнийг ашиглан хүмүүсийг шүүж, ариусгаж, Сатаны завхралаас аварч, нүглийн хүлээсээс чөлөөлнө. Энэ бол урьд өмнө байгаагүй ажлын үе шат, Бурханы авралын ажлын эцсийн үе шат юм. Эндээс Бурхан хэзээ ч Библийн дагуу ярьж байгаагүйг бид харж болно. Бурханд хүн төрөлхтөнд хэлэхийг хүсдэг маш их зүйл бий; Библи дэх Бурханы үг бол ердөө л далайд дусал төдий юм. Эцсийн өдрүүдэд Бурхан илүү дээд, илүү олон үнэнийг илэрхийлдэг. Ялангуяа хүмүүсийг шүүж, ариусгаж, төгс болгодог үгийг бүгдийг нь Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа үеэр илэрхийлдэг. Хэрвээ эдгээр үгийг Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн бол хүмүүс тэдгээрийг дааж чадахгүй эсвэл тэдгээрт бэлэн биш байх байсан. Тиймээс хүмүүс зөвхөн Библийг баримталснаар аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бодох нь жинхэнэ хоосон мөрөөдөл юм. Хүмүүс тэнгэрийн хаанчлалд орохыг хэтэрхий энгийнээр төсөөлдөг. Тэд бузар заваан, завхралаар дүүрч, нүгэлд амьдарч, нүглээсээ ангижирч чаддаггүй. Тэд Бурханы ажлыг огт мэддэггүй, Бурханы зан чанарыг бүр ч мэддэггүй. Эзэнд олон жил итгэснийхээ дараа ч тэд байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг. Тэд Бурханаас эмээдэггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй мөртөө зүгээр л Библи болон Эзэн Есүсийн нэрийг баримталснаар тэнгэрийн хаанчлалд орно гэж найддаг. Энэ инээдтэй хэрэг биш үү? Өнөөдөр Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн. Тэр гарч ирж, үнэнийг илэрхийлэн ажлаа хийж байгаа. Бурханы дуу хоолойг сонссон бүх ухаалаг охид Түүний сэнтийн өмнө өргөгдсөн. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Ариун Сүнсний айлдвар гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцож, Бурханд сайхан, цангинасан гэрчлэл хийсэн. Тэд өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Түүнийг магтаж, асар их таашаалыг мэдэрдэг. Энэ бол хүн бүрийн харж чадах баримт юм. Төгс Хүчит Бурханы хэлснээр: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Агуу гамшиг айсуй гэдгийг хүмүүс ухаарч, Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүлээдэг хүмүүс амьсгаа даран хүлээж ирлээ. Олон жил хүлээсний эцэст тэд...
Эзэнд итгэгчдийн хамгийн том найдвар бол Түүний эргэн ирэлтийг угтан авч, тэнгэрийн хаанчлалд өргөгдөх явдал юм. Их сүйрэл эхэлсэн болохоор...
Эцсийн өдрүүдэд, Аврагч Төгс Хүчит Бурхан аль хэдийн газар дээр ирж, үнэнийг илэрхийлэн, хүн төрөлхтнийг бүрэн аврахаар гарч ирж, ажиллаад...
Одоо гамшиг улам бүр томорсоор байна олон итгэгч гамшгаас мултарч, тэнгэрийн хаанчлалд орохын тулд Эзэнийг угтан авах гэж тэсэн ядан найдаж...