Цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

2021-09-10

Өнөөдөр ихэнх хүн итгэл бишрэлтэй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг. Тэд зүрх сэтгэлдээ байгаа Бурханд итгэдэг шүү дээ. Ийнхүү он цагийн эрхээр, өөр өөр газрын хүмүүс хэдэн зуун, бүр хэдэн мянган өөр Бурханд итгэх болсон юм. Ийм олон Бурхан байж болох уу? Яавч болохгүй. Тэгвэл хэдэн Бурхан байдаг вэ, бас жинхэнэ Бурхан гэж хэн бэ? Ямар ч алдартай, агуу хүн үүнд тодорхой хариулт өгч чадахгүй, яагаад гэвэл, ямар ч хүн Бурханыг харж, Бурхантай шууд холбоо тогтоож чадахгүй шүү дээ. Хүн бүрийн амьдрах хугацаа ахархан, биеэр туулж, нүдээр үздэг зүйл нь маш хязгаарлагдмал байдаг, тэгвэл хэн Бурханд тодорхой гэрчлэл хийж чадах вэ? Тэгж чадах хүн хуруу дарам цөөхөн. Библи бол Бурханд гэрчлэл хийдэг хамгийн сонгодог, эрх мэдэлтэй бүтээл гэдгийг бид мэднэ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, бас хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш газар дээрх хүний амьдралыг зогсолтгүй замчилсан гэх гэрчлэлийг Библи агуулдаг. Бурхан хүнд зориулан хууль, тушаал гаргасан, түүнчлэн Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн гэж махбод дахь Бурханыг Библи гэрчилдэг. Хүн төрөлхтнийг бүрэн аврах, хүнийг үзэсгэлэнтэй сайхан газарт аваачихын тулд шүүлтийн ажил хийх гэж эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирнэ гэж үүнд зөгнөдөг. Иймээс Библийн гэрчилдэг Бурхан нь Бүтээгч, цор ганц жинхэнэ Бурхан гэдэг нь тодорхой байна. Энэ нь үндэслэлтэй юм. “Библийн гэрчилдэг энэ Бурхан үнэндээ хэн юм бэ? Түүнийг хэн гэдэг юм бэ? Бид Түүнийг хэн гэж дуудах вэ?” гэж зарим хүн асуудаг. Тэр Ехова гэгддэг байгаад, дараа нь махбодод Эзэн Есүс гэх нэртэй болсон, тэгээд Илчлэлд эцсийн өдрүүдэд ирэх Төгс Хүчит буюу Төгс Хүчит Бурханыг зөгнөдөг. Энэ Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйл, хүн төрөлхтнийг бүтээсэн Бурхан мөн. Тэр бол хүн төрөлхтнийг үргэлж замчилж, аварч ирсэн цор ганц жинхэнэ Бурхан юм. Тэр үүрд мөнх байж, бүх зүйлийг ноёрхож, бүх зүйлийг захирдаг. Иймээс энэхүү бүтээгч, цор ганц жинхэнэ Бурханаас өөр хэн ч хуурамч бурхан юм. Сатан бол хуурамч бурхан. Сатаныг дагаж унасан тэнгэрэлчүүд ч бүгдээрээ хүмүүсийг хуурахаар бурхдын дүр эсгэж байна. Жишээлбэл, Будда, Мэгжид Жанрайсиг, Даогийн Хашин Хаан бүгд хуурамч бурхад. Урьдын эзэн хаадын тогтоосон бурхад гэх мэтийн өөр олон хуурамч бурхан байдаг бөгөөд бусад шашны бурхдыг ярих хэрэггүй юм. Тэгвэл яагаад тэднийг хуурамч бурхад гэдэг вэ? Яагаад гэвэл, тэд тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээгээгүй, бас хүн төрөлхтнийг бүтээгээгүй. Энэ нь хамгийн баттай нотолгоо мөн. Бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг захирах чадваргүй бүхэн хуурамч бурхад юм. Хуурамч бурхан бүх зүйлийг өөрөө бүтээсэн гэж хэлж зүрхэлнэ гэж та бодож байна уу? Үгүй. Хүмүүсийг бүтээсэн гэх үү? Тэгж хэлж зүрхлэхгүй. Хүн төрөлхтнийг Сатанаас аварч чадна гэж хэлж зүрхлэх үү? Яавч зүрхлэхгүй. Гамшиг үнэхээр нүүрлэх үед хуурамч бурхныг дуудвал гарч ирэх үү? Хуурамч бурхан гарч ирж чадалгүй нуугдана, тийм биз? Тэгэхээр хуурамч бурхад хүн төрөлхтнийг аварч чадахгүй, тэдэнд итгэх нь хий дэмий итгэл гэдэг нь харагдаж байна. Тэдэнд итгэх нь өөрийгөө хөнөөж буй хэрэг бөгөөд эцэстээ гагцхүү сүйрэлд л унана. Иймээс бүх зүйлийг бүтээсэн Эзэн болох жинхэнэ Бурхан хэн болохыг олж тогтоохын ач холбогдол туйлын чухал.

Эхлэл 1:1-д юу гэсэн байдгийг харцгаая. Анх Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ. Энэ нь Библийн хамгийн эхний эшлэл шүү дээ. Энэ нь асар их эрх мэдэл, утга учиртай. Тэнгэр, газар, бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн гэх нууцыг энд өгүүлдэг. Бурхан үгээрээ гэрэл, агаар болон бүх амьтан, ургамлыг бүтээж, хүнийг Өөрийн гараар бүтээсэн гэдгийг Эхлэлд бас тэмдэглэсэн байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг тэтгэж, тэжээдэг. Биднийг амьд байлгах бүх зүйлийг Бурхан өгдөг. Хүн төрөлхтөн болон бусад бүх амьд зүйл Бурханы тогтоосон хуулийн дор аж төрдөг. Бүтээгчийн өвөрмөц хүчин чадал, эрх мэдэл энэ бөгөөд ямар ч хүн, тэнгэрэлч, Сатаны муу ёрын сүнс үүнийг хэзээ ч эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Бүтээгч, цор ганц жинхэнэ Бурхан л бүх зүйл болон хүн төрөлхтнийг бүтээх чадвартай гэдгийг бид баттай хэлж болох юм.

Бурхан бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтнийг бүтээсэн; Бурхан бүх зүйлийг захирдаг. Үүний зэрэгцээ Бурхан бүх хүн төрөлхтнийг удирдаж, аварч байгаа. Эхлэлд юу гэсэн байдгийг харцгаая. Эхлээд Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн, тэгээд Адам, Ева хоёрыг Сатан уруу татсаны дараа хүн нүгэлд амьдардаг болсон. Адам, Евагийн үр удам газар дэлхий дээр үржиж олширсон ч яаж амьдрах, жинхэнэ Бурханыг хэрхэн шүтэн мөргөхөө мэддэггүй байлаа. Бурхан удирдлагын төлөвлөгөөндөө үндэслэн Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлж, хууль, тушаал гарган, нүгэл гэж юу болох, хүн юу хийх ёстой, юу хийх ёсгүйг хүн төрөлхтөнд зааж сургасан, ингэснээр тэд яаж амьдрах, Ехова Бурханыг хэрхэн шүтэн мөргөхөө мэддэг болсон юм. Бурхан ийнхүү хүн төрөлхтнийг амьдралын зөв замд замчлан оруулсан. Хуулийн эрин үеийн сүүлээр хүн төрөлхтнийг Сатан маш гүн гүнзгий завхруулснаар тэд хууль дагах чадалгүй, улам их нүгэл үйлдэж байсан. Тэр ч бүү хэл, өргөх нүглийн тахил нь хүрэлцээгүй болсон юм. Энэ чигээрээ явсан бол бүх хүн төрөлхтөн хуулийн дор яллагдаж, цаазлуулах байлаа. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Эзэн Есүсийн дүрээр махбод болсон. Тэгээд бидний нүглийн тахил болж хүн төрөлхтний төлөө биечлэн цовдлуулж, хүний нүглийг үүрсн юм. Үүний дараа нүглийнхээ төлөө хэн ч нүглийн тахил өргөх шаардлагагүй болсон. Эзэнд итгэж, нүглээ улайж, гэмшиж байгаа цагт тэд нүглээ уучлуулж, Бурханы нигүүлссэн бүх зүйлийг эдлэхээр Бурханы өмнө очиж чадах болсон. Эзэн Есүсийн нүглийн тахил байгаагүй бол бүх хүн хуулийн дор яллагдаж, цаазлуулаад, өнөөдөр бид энд байх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Эзэн Есүс бол бүх хүн төрөлхтнийг Золин Аврагч, цор ганц жинхэнэ Бурханы илрэлт гэдгийг бид мэддэг. Эзэний Сүнс бол Ехова Бурханы Сүнс. Эзэн бол махбод дахь Ехова Бурханы илрэлт юм. Арай энгийнээр хэлбэл, Ехова Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд ертөнцөд хүн болж ирсэн бөгөөд Тэрээр цор ганц жинхэнэ Бурхан мөн.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийж, Эзэнд итгэдэг бүх хүн нүглээ уучлуулсан. Нүглээ уучлуулахын амар амгалан, баяр баясал, хүнд хайрладаг Бурханы бүх нигүүлслийг эдэлсэн хэдий ч хүн төрөлхтөн нүгэл үйлдэхээ хэзээ ч болиогүй. Хүмүүс нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахин нүгэл үйлдэх мөчлөгт амьдардаг. Тэд ариун болоогүй, эсвэл Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй болоогүй. Хүнийг нүглээс бүрэн аварч, цэвэрлэж, хаанчлалдаа аваачихын тулд Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж амласан. Бурхан амласан ёсоороо одоо газар дээр махбод болж биечлэн ирсэн. Тэр бол үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа Төгс Хүчит Бурхан юм. Төгс Хүчит Бурхан олон сая үг айлдаж, Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчлэн, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс, Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүнийг аврахын тулд алхам алхмаар хэрхэн ажилладаг, ариусаж, Бурханы хаанчлалд орохын тулд яаж итгэх, хэрхэн Бурханд дуулгавартай байж, Бурханыг хайрлах, түүнчлэн төрөл бүрийн хүний үр дүн, эцсийн хүрэх газрын талаарх бүхнийг хүн төрөлхтөнд хэлсэн. Төгс Хүчит Бурханы айлдсан үнэн маш арвин баялаг, дутуу дулимаг зүйлгүй байдаг. Төгс Хүчит Бурхан хэр олон үнэнийг илэрхийлснийг хараад эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг нь баталж болно. Учир нь Эзэн, “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:13) гэж зөгнөсөн шүү дээ. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илчилсэн нь Эзэн Есүсийн зөгнөл биелсэн хэрэг биш үү? Тэр бол махбодод ажиллахаар эргэн ирсэн Эзэн Есүсийн Сүнс мөн гэдгийг энэ нь нотолж байгаа бус уу? Иймээс Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нэг Сүнстэй бөгөөд Төгс Хүчит Бурхан бол хүн төрөлхтнийг бүрэн аврахаар газар дээр ирсэн Аврагч мөн. Бурхан Өөрөө л үнэнийг илэрхийлж чадна. Бурханаас өөр ямар ч хүн үүнийг хийж чадахгүй. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид нэг ч хүн үнэнийг илэрхийлж чадаагүй. Алдартай, агуу тэр бүх хүн, бурхны дүр эсгэгч тэдгээр диавол, муу ёрын сүнсний хэлсэн зүйлс ганц ч үнэн үггүй, бүгд төөрөгдөл, эндүү ташаа худал хуурмаг юм. Бурхан Өөрөө л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадна. Энэ нь ямар ч эргэлзээгүй.

Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтнийг бүтээсэн. Бурхан энэ бүх хугацаанд хүн төрөлхтнийг замчилж, аврахаар үг хэлж, ажиллаж ирлээ. Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгч л цор ганц жинхэнэ Бурхан гэж баттай хэлж болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд Бурхан л хүн төрөлхтний хувь заяа, хөгжилд анхаардаг. Дэлхийг бүтээх ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа Бурхан хүн төрөлхтөнд анхаарлаа төвлөрүүлж, биднийг хариулж, хэрэгтэй бүхнээр маань хангаж, асар их элбэг дэлбэг байдлаар биднийг хангасаар ирсэн. Биднийг бүтээснийхээ дараа Тэр биднийг орхиж, үл тоомсорлоогүй. Хүн төрөлхтөн албан ёсоор газар дээр амьдарч эхлэхэд Бурхан Хуулийн эрин үеийн ажлаа эхэлж, газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлэх тушаал гаргасан. Хүн Сатаны завхралд гүнзгий өртөж, хуулийг мөрдөхгүй болоход хүн бүр хуулийн дор яллуулахдаа тулж, эргэлт буцалтгүй цэгт хүрсэн тул Бурхан Эзэн Есүсийн дүрээр махбод болсон ба хүн төрөлхтний нүглийг уучилж, Бурханы хайрласан нигүүлсэл, ерөөлийг эдлүүлэхийн тулд золин авралын ажлыг биечлэн гүйцэлдүүлсэн. Тэрхүү эрин үе төгсөх үед эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс бүрэн аварч, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу хөтлөхийн тулд Бурхан Төгс Хүчит Бурханы дүрээр дахин нэгэнтээ бие махбодтой болсон. Бурханы ажлын эрин үе бүр өөр өөр нэртэй байж, Тэрээр өөр өөр ажил гүйцэлдүүлсэн хэдий ч энэ бүхнийг цор ганц Бурхан хийсэн юм. Түүнд нэг л Сүнс байдаг, Тэр бол цор ганц жинхэнэ Бурхан билээ. Энэ нь маргаангүй. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн, “Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас бие махбодтой болсон Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх хэрэгцээ бүр ч их бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь ч хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). “Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсан тухай баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгц бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих чадвартай байх нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Түүний ажил Израильд байна уу, Хятадад байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм). Бурханы үгээс харахад, цорын ганц Бурхан, цорын ганц Бүтээгч байдаг бөгөөд Бурхан Өөрөө л бүх зүйлийг бүтээж, бүх хүн төрөлхтний хувь заяаг захирч, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг чиглүүлж, хүнийг аварч, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу хүнийг замчилж чадна. Яг л Илчлэлд хэлдэгчлэн, “Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл, Эхнийх ба Эцсийнх(Илчлэл 22:13). Хуурамч бурхад бүх зүйлийг бүтээж чадахгүй, хүн төрөлхтнийг аврах юм уу эрин үеийг төгсгөж бүр ч чадахгүй. Жинхэнэ Бурханы хийдэг ажлыг хуурамч бурхан хэзээ ч гүйцэтгэж чадахгүй. Хуурамч бурхан хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулахын тулд зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, тэрс үзэл, төөрөгдөл түгээж л чадна. Тэд хүмүүсийг өөрсдийн талд оруулж, хүмүүсээр өөрсдөдөө хүж шатаалгаж, Бурхан гэж шүтүүлэхийн тулд багахан ивээл үзүүлж болох юм. Гэхдээ хуурамч бурхад нүглийг уучилж, хүмүүсийн завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж чадахгүй. Ялангуяа, Сатаны хүчнээс хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Хуурамч бурхад жинхэнэ Бурханы дүр эсгэж зүрхэлснээр туйлын ёрын муу, ичгүүргүй гэдгээ харуулдаг. Эцэстээ Бурхан тэднийг дөнгөлж, ёроолгүй нүхэнд хаян, шийтгэх болно. Бурханы эсрэг явдаг бүхнийг эцэст нь Бурхан ор мөргүй устгана.

Иймээс жинхэнэ Бурханыг эрж хайхдаа бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг захирдаг, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж чаддаг Нэгэнийг хайх ёстой. Энэ л хамгийн гол нь юм. Энэхүү цор ганц жинхэнэ Бурханд итгэж, шүтэн мөргөж, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч, үнэнийг амиа болгон олж авснаар л нүглээс ангижирч, Бурханы авралыг хүртэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орж чадна. Хэрвээ та жинхэнэ Бурхан хэн гэдгийг мэдэхгүй байвал эрж хайж, судлах хэрэгтэй. Зүгээр л гайхамшиг үзүүлж, зарим нэг өвчнийг анагаадаг гээд хуурамч бурхдыг жинхэнэ Бурхантай андуурч болохгүй. Тэд жинхэнэ Бурхан биш учир ингэх нь хориотой юм. Хуурамч бурхныг шүтэх нь Бурханыг доромжилж, эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд жинхэнэ Бурханаас урваж байгаатай адилхан. Бурханы зан чанар хүний халдахыг тэвчихгүй учир хуурамч бурханд итгэдэг бүхнийг Бурхан харааж, устгана. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ: Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих