Аврагч ирэхдээ хүн төрөлхтнийг хэрхэн авардаг вэ?

2021-09-09

Сайн байцгаана уу! Намайг Жан Жинь гэдэг. Аврагчийн талаар ярих үед, эцсийн өдрүүдэд Аврагч хүн төрөлхтнийг аврахаар газар дээр ирэх нь лавтай гэдэгтэй итгэгчид бүгд санал нийлдэг. Аврагч эцсийн өдрүүдэд ирнэ гэж олон эш үзүүлэгч хэлсэн шүү дээ. Тэгвэл Аврагч гэж хэн бэ? Янз бүрийн урсгалынхан өөр өөрөөр тайлбарлаж, янз бүрийн шашинд Аврагчийн талаар өөр өөр зүйл хэлдэг. Жинхэнэ Аврагч гэж хэн бэ? Жинхэнэ Аврагч бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн бөгөөд цорын ганц жинхэнэ Бурхан, Бүтээгч юм. Бүх зүйлийг бүтээсэн Эзэн л цорын ганц жинхэнэ Бурхан, бас махбод дахь жинхэнэ Бурхан л хүн төрөлхтнийг аварч чаддаг Аврагч юм. Бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан биш бол энэхүү хүн Бүтээгч биш бөгөөд хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Үүнийг бид тодорхой мэддэг байх хэрэгтэй. Санаж яв! Жинхэнэ Бурхан цорын ганц байдаг, зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Аврагч юм. Махбод дахь жинхэнэ Бурхан л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг бүрэн аварч, биднийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачиж чаддаг. Хуурамч бурхад олон байдаг учир тэднийг бүгдийг нь жагсаах хэрэггүй, харин жинхэнэ Аврагч цорын ганц байдаг. Тэгвэл, энэ Аврагч үнэндээ хэн бэ? 2,000 жилийн өмнө Эзэн Есүс ирээд, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэсэн. Дараа нь, Тэрээр хүнийг нүглээс золин аврахын тулд цовдлогдож, золин авралын ажлыг гүйцэлдүүлж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэн, хүмүүст Бурханы өмнө очиж, залбирч, Бурхантай ярилцаж, өнөөг хүртэл Бурханыг дагах боломж олгосон. Энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажил байсан юм. Эзэн Есүс бол хүмүүсийн дунд ирж, ажилласан Аврагч байлаа. Өнөөг хүртэл харсан зүйлд маань үндэслэвэл хэн Аврагч вэ? Хүн төрөлхтнийг аврахаар биечлэн ирсэн махбод дахь Бурхан шүү дээ. Эзэн Есүс золин авралын ажил хийж, хүмүүсийн нүглийг уучилсан боловч хүмүүс цаг ямагт нүгэл үйлдэж, жинхэнээсээ гэмшиж чаддаггүй хэвээр байна. Бурханы аврал зүгээр л нүглийг маань уучлаад дуусах бус, хүмүүсийг үнэхээр гэмшүүлэхийн төлөө байдаг. Тийм учраас Эзэн Есүс хүн төрөлхтнийг бүрэн аврахаар эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж амласан. Аврагч одоо эргэж ирчхээд, бидний дунд байгаа. Тэрээр хүнийг ариусгаж, биднийг нүглээс аврахын тулд олон үнэнийг илэрхийлсэн, тэгснээр бид Бурхан руу бүрэн эргэж, Бурханаар авхуулж, бидэнд зориулан бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар буюу Бурханы хаанчлалд орж чадна. Одоо дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Бурханы дуу хоолойг сонсоод, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Тэд Бурханаар шүүгдэж, цэвэрлэгдэж, сайхан гэрчлэл хийдэг. Тэд бол Бурханы бүрэн төгс болгосон ялагчид юм. Харамсалтай нь, Бурханы дуу хоолойг сонсоогүй, Бурханы илрэлт, ажлыг хараагүй хүмүүс одоо ч олон байгаа. Ийм учраас Аврагч хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар бид яг одоо гэрчлэл хийж байгаа юм.

Авралын тухай ярих үед зарим хүн, Бурхан гэнэт тэнгэрээс бууж ирээд, итгэгчдийг шууд дээш өргөж, гамшгаас зайлуулан, тэнгэр лүү явуулна гэх тодорхойгүй ойлголттойбайдаг. Энэ нь хүний үзэл, уран сэтгэмж болохоос бодитой биш юм. Өөр нэг чухал асуудал бий. Хүмүүс бүгд Сатаны завхралд гүн гүнзгий өртөөд, сатанлаг уг чанартай байдаг. Хүн бүр бузар буртаг, завхралаар дүүрэн, нүгэлд амьдарч байна. Бид үнэхээр шууд өргөгдөж чадна гэж үү? Бид тэнгэрийн хаанчлалд ороход зохистой юу? Хэрвээ хүн бүр Аврагчийн бууж ирэхийг хүлээн, ийм үзэлтэй зууралддаг бол энэ хүлээлт талаар өнгөрөх нь гарцаагүй. Тэд гамшигт унаж, уйлан, шүдээ хавирах болно. Тэгвэл Аврагч ирэхдээ хүн төрөлхтнийг хэрхэн авардаг вэ? Эхлээд, Аврагч биднийг нүглээс авардаг. Эзэн Есүс нүглийг маань уучлахын тулд золин авралын ажил л хийсэн, гэхдээ тэгж уучлуулсан хэдий ч бид өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр байдаг. Бид нүглийн дөнгөнөөс ангижраагүй. Энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт. Бурхан ариун, зөвт байдаг. Тэрээр ариун газарт харагдаж, бузар булай газраас нуугддаг. Хүмүүс ариун бус болохоор Эзэнийг харж чадахгүй, тэгэхээр нүгэлд амьдарч байгаа бид Бурханы хаанчлалд ороход зохистой байж яаж чадах юм бэ? Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болчхоод, хүмүүсийг бүрэн цэвэрлэх, нүгэл болон Сатанаас биднийг аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлт, гэсгээлтийн ажил хийж байна. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдгээр: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Аврагч аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүс бие махбодтой Төгс Хүчит Бурхан болж махбодод эргэн ирээд байна. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийлээ. Хэчнээн агуу, алдартай байлаа ч гэсэн, өөр хэн ч биш, гагцхүү махбод дахь Бурхан л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадна. Газар дэлхий дээр ирсэн бие махбодтой болсон Бурхан л бидний Аврагч, Христ мөн. “Христ” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Аврагч гэсэн үг. Тэгэхээр, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах шүүлтийн ажлыг хэрхэн хийдэг вэ?

Төгс Хүчит Бурханы бидэнд хэлдгээр: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүдэд Бурхан нүгэлт уг чанарыг маань илчлэхийн тулд үнэнийг илэрхийлснээр хүн төрөлхтнийг авардаг, ингэснээр бид нүгэлт байдлынхаа уг үндсийг, Сатан биднийг завхруулсан гэх үнэнийг олж харж чаддаг. Хүн үүнийг хүлээн зөвшөөрмөгцөө үнэхээр харамсдаг болж, өөрсдийгөө жигшиж, үзэн ядаж чадна. Тэгээд чин сэтгэлээсээ гэмшиж эхлэх чадвартай болж, гагцхүү үнэнийг ойлгож, олж авахыг л хүсэн эрмэлздэг. Тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үедээ Бурханд захирагдаж сурсан байдаг. Үнэнийг ойлгож, Бурханы үг болон үнэний дагуу амьдарснаар тэдний амь зан чанар өөрчлөгдөж эхэлдэг. Бурханы үгийн шүүлтийг цаг ямагт туулснаар эцэст нь завхарсан зан чанар нь цэвэрлэгддэг. Бүрэн аврагдсан хүн ийм байдаг бөгөөд дараа нь тэд хүнд зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орж чадна. Иймээс бид Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Чин сэтгэлээсээ гэмшиж, үнэхээр өөрчлөгдөж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болох ёстой. Энэ л жинхэнэ аврал бөгөөд энэ л биднийг Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй болгодог.

Одоо бид нэг зүйлийг гарцаагүй тодорхой мэдэж авлаа. Зөвхөн Бурхан, гагцхүү Бүтээгч л хүн төрөлхтнийг аварч, биднийг тэр үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачиж чадна. Энэхүү Бурхан, энэ Бүтээгч өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд хүн төрөлхтнийг замчилж, аврахаар үг хэлж, ажилласаар ирлээ. Библи бол тэр чигтээ Бурханы илрэлт болон ажлын гэрчлэл юм. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэх гэрчлэлээр хангаж, Бүтээгчийн илрэлт, ажилд гэрчлэл хийдэг. Бидний дунд ирсэн, бие махбодтой болсон энэхүү цорын ганц жинхэнэ Бурхан л Аврагч мөн. Тэр л хүн төрөлхтнийг аварч чадна. Энэ Аврагч махбод дахь Бурхан байх ёстой бөгөөд үнэнийг илэрхийлэх ёстой. Энэ л цорын ганц жинхэнэ Аврагч мөн. Үнэнийг илэрхийлж чаддаггүй Аврагч гээч нь хүмүүсийг хуурч буй муу ёрын сүнс юм. Хуурамч бурхад олон бий, жишээ нь, тэнгэрт тултал магтуулаад, үхсэнийхээ дараа эзэн хаадаар бурхад гэж тогтоогддог алдартнууд байна. Энэ нь үнэхээр үндэслэлтэй байж чадах уу? Тэр хүмүүс үхэхдээ там руу явдаг завхарсан хүн төдий байж хэнийг аварч чадах юм бэ? Тэд өөрсдийгөө ч аварч чаддаггүй бөгөөд Бурхан тэднийг нүглийнх нь төлөө шийтгэдэг. Тэгэхээр тэд хүн төрөлхтнийг аварч чадах уу? Тэр бүх эзэн хаан аль эрт үхэцгээгээд, одоо бүгд тамд байгаа. Тэдний тогтоосон хуурамч бурхад үнэндээ хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Юу ч боллоо гэсэн хуурамч бурхдад бүү итгэ. Тэгэх нь мунхаг, мэдлэггүй явдал бөгөөд сүйрэлд хүргэх нь гарцаагүй. Аврагч бие махбодтой болсон Бурхан байх ёстой, бас үнэнийг илэрхийлэх ёстой гэдгийг сана. Зөвхөн Бурханаас л энэ нь гарах боломжтой. Үнэнийг илэрхийлж чадахгүй Аврагч гэгдэгч хэн бүхэн хуурамч бөгөөд хүмүүсийг төөрөлдүүлж байгаа. Махбод дахь Бурхан биш атлаа өөрийгөө Бурхан гэдэг хэн бүхэн хуурамч Христ, муу ёрын сүнс юм. Тэр хүмүүс аврагч биш бөгөөд хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Сатан болон бүх муу ёрын сүнс Бурханы дүр эсгэдэг ч өөрсдийгөө бүх зүйлийн Бүтээгч гэж хэлж зүрхлэхгүй хэвээр байдаг, Ялангуяа тэд хүнийг бүтээсэн гэж хэлж зүрхэлдэггүй. Бас тэд хүний хувь заяаг удирдаж чадна гэж хэлж зүрхэлдэггүй. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, үнэнч сэтгэлийг нь олж авахын тулд зүгээр л энд тэнд зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлдэг. Энэ хуурамч бурхад, муу ёрын сүнснүүд бүгд хүмүүсийг хуурч, завхруулдаг чөтгөр, диавол юм. Тэд цорын ганц жинхэнэ Бурхан болох Бүтээгчийн дайсан бөгөөд Бурханаас хүн төрөлхтнийг булааж авахаар хичээж байна. Иймээс энэ чөтгөрүүд, муу ёрын сүнснүүд бүгд Бурханы заналт дайсан тул тэднийг Бурхан жигшиж, хараадаг. Эдгээр чөтгөр, муу ёрын сүнсийг хүндэтгэж, шүтдэг бүх хүнийг Бурхан харааж, сүйрүүлнэ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ: Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бие махбодтой болох гэж юу вэ

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж...

Messenger дээр бидэнтэй холбоо барих