Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг вэ?

2021-11-26

Агуу гамшиг айсуй гэдгийг хүмүүс ухаарч, Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүлээдэг хүмүүс амьсгаа даран хүлээж ирлээ. Олон жил хүлээсний эцэст тэд Эзэн ирэхийг хараагүй л байна. Оронд нь, тэд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг Зүүний Аянга гэрчилж байгааг хараад, үүнд асар их урам хугардаг. Тэд шууд өргөгдөөд, тэндээ Эзэнтэй уулзана гэж найдаж ирсэн болохоос биш, Эзэн эргэж ирээд шүүлтийн ажил хийнэ гэж хэзээ ч хүлээгүй юм. Үүнийг тэд хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Олон хүн шашны ертөнцийн антихрист хүчнийг дагаж, Бурханы илрэлт, ажлыг шүүж, яллаж байна. “Бурхан нүглийг маань уучилж, биднийг зөв шударга гэж үзсэн, иймээс бидэнд Бурханы шүүлт хэрэггүй. Бид Эзэнээр хаанчлалд нь хүргүүлж, тэнд Эзэний ерөөлийг эдлэхээ хүлээж байна” гэж тэд боддог. Үзэлтэйгээ зууралдаж, үнэн замыг эрж хайж, судлах хүсэлгүй байдаг учраас тэд Эзэнийг угтан аваагүй хэвээр байгаа ч гамшигт унасан юм. Энэ нь Эзэн Есүсийн ийм үгийг бүрэн биелүүлдэг: “Учир нь хэнд байна, тэр хүнд өгөгдөнө, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авах болно. Энэ ашиггүй зарцыг харанхуйд хөөж гарга: тэнд уйлж, шүдээ хавирах болно(Матай 25:29–30). Гэхдээ үнэнд хайртай нэлээд олон хүн бий. Тэд Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, хүч чадал, эрх мэдлийг нь харж, эдгээр нь бүгд үнэн гэдгийг олж харж, Бурханы дуу хоолойг таниад үзэлдээ хязгаарлагдахаа больж, үнэн замыг судалсаар байсан юм. Бурхан тэдний нүглийг уучилж, зөв шударга гэж үзсэн юм байж яагаад бас шүүлтийн ажил хийх хэрэгтэй юм бэ, эцсийн өдрүүд дэх тэр ажлаар Бурхан хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг юм бэ гэдэг нь тэдний эхний асуултууд байлаа. Эдгээр нь үнэн замыг судалж буй бүх хүний ойлгосон байх ёстой хамгийн чухал, хамгийн ээдрээтэй хоёр асуулт мөн.

Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлтийн ажил хийх хэрэгтэй вэ гэдгээс эхэлье. Шашны маш олон хүн үүнд будилдаг. “Эзэн аль хэдийн бидний нүглийг уучилсан, Бурхан биднийг нүгэлтэй гэж үздэггүй, тэгэхээр бид шууд хаанчлалд нь хүргэгдэж чадна, Бурханы шүүлт бидэнд хэрэггүй” гэж тэд боддог. Энэ бол том алдаа. Эзэн хүний нүглийг уучилсан нь үнэн, гэхдээ тэгж уучлууллаа гээд бид ариуссан гэсэн үг үү? Бурханд үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг үү? Тийм биш. Бид бүгд энэ баримтыг харсан: Нүглээ уучлууллаа ч гэсэн итгэгчид бүгдээрээ нүгэл үйлдээд, нүглээ улайх мөчлөгт амьдарч, өдрөөр нүгэл үйлдээд, шөнөөр нүглээ улайж, Эзэн Есүсийн тушаалыг баримтлах гээд бүтэлгүйтэж, Эзэнийг хайрлаж, Эзэнд захирагдах гээд чадалгүй, сайн зүйл хийхээр шийдлээ ч өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдэж, биеэ барих гэж хэчнээн шаргуу ажиллалаа ч гэсэн бүтэлгүйтэж байна. Олон хүнд махан бие дэндүү завхарсан, нүгэлд амьдрах үнэхээр шаналантай санагддаг. Тэгвэл яагаад хүмүүс нүглийн хүлээсээс ангижирч чадахгүй байна вэ? Яагаад бид өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр л байна вэ? Энэ нь хүний нүгэлт уг чанар, сатанлаг зан чанараас болдог. Эдгээр нь нүглийн уг үндэс юм. Нүглийн уг үндсийг шийдвэрлэхгүй бол нүглээс ангижирч хэзээ ч чадахгүй, Бурханыг эсэргүүцэж, яллаж, Бурханд дайсагнасаар л байх болно. Үе удмаараа итгэж, байнга нүглийн тахил өргөж байсан фарисайчуудыг бодоод үз. Ехова Бурхан Эзэн Есүсийн дүрээр махбод болоод, маш олон үнэнийг илэрхийлэх үед яагаад тэд Эзэн Есүсийг Ехова Бурханы илрэлт гэж танилгүй яллаж, шүүж, тэр ч бүү хэл цовдлуулсан юм бэ? Асуудал юунд байв? Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, үнэнийг илэрхийлдэг, тэгвэл яагаад шашны маш олон хүн үүнийг судлахаас ч татгалзаж, Түүнийг улайран яллаж, доромжилж, Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдлохоор шийддэг вэ? Энэ бүгд юу гэсэн үг вэ? Хүмүүс нүглээ уучлуулсан ч сатанлаг уг чанартаа захирагдсаар байдаг бөгөөд хэзээ мөдгүй Бурханыг яллаж, эсэргүүцэж болно гэдгийг энэ тодорхой харуулдаг. Хүн төрөлхтний нүгэлт байдал зүгээр л нүгэлт үйл хэргийн асуудал биш, харин үнэнийг илэрхийлдэг Христийг цовдлохыг хүсэж, Бурханы эсрэг, үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг үйл хийж, ажиллаж, Бурханы дайсан болохуйц тийм ноцтой байдаг. Бурханыг эсэргүүцдэг ийм бузар, завхарсан хүмүүс Бурханы хаанчлалд орохуйц байж яаж чадах юм бэ? Бурхан зөвт, ариун, Бурханы зан чанар халдашгүй байдаг. Нүглээ уучлуулсан хүмүүс шүүлтийн ажлаар цэвэрлэгдэлгүй, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байвал хэзээ ч Бурханы хаанчлалд ороход тэнцэхгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ нь Эзэн Есүсийн ийм үгийг биелүүлдэг: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35). Бас Еврей 12:14-т: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” гэдэг. Иймээс Эзэн Есүс дахин ирнэ гэдгээ золин авралын ажлынхаа үеэр олон удаа хэлсэн. Тэгвэл Эзэн яах гэж ирдэг вэ? Хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс бүрэн аварч, улмаар биднийг Бурхан руу бүрэн эргүүлж, Бурханд захирагддаг, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болгохын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр ирдэг. Дараа нь Эзэн биднийг сайхан хүрэх газарт аваачна. Яг Эзэн Есүсийн зөгнөснөөр: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). Бас, “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр аль эрт төлөвлөсөн гэдгийг эндээс харж болно. Завхарсан хүн төрөлхтөн бүрэн аврагдахад яг энэ л хэрэгтэй байдаг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Тэр бол хүмүүсийн дунд ирээд, Бурханы сонгосон хүмүүсийг бүх үнэнд ороход чиглүүлж буй үнэний Сүнс мөн. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлтийн ажил хийх хэрэгтэйг илүү тодруулахын тулд одоо Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс Өөрөө цовдлогдож, хүн төрөлхтний нүглийн тахил болж, хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Үүнээс хойш хүний нүгэл уучлагдаж, Бурхан биднийг нүгэлтэй гэж үздэггүй болсон, иймээс бид Бурханд шууд залбирч, Бурханы өмнө очиж чадна. Гэхдээ Бурхан хүнийг нүгэлтэй гэж үзэхээ больсон гэдэг нь нүглийг маань уучилсан гэсэн үг л болохоос биш, бид нүглээс ангид, бүрэн ариун гэсэн үг биш. Бид нүгэлт уг чанар, сатанлаг зан чанартай хэвээр байгаа. Завхралаа цэвэрлүүлж, бүрэн аврагдахын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулах ёстой. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин авралын ажил эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынх нь замыг зассан. Өөрөөр хэлбэл, Бурханы шүүлтийн ажил Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр хийгддэг. Бурханы золин авралын ажил авралын бүрэн ажлынх нь талыг л гүйцэлдүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч чадна. Энэ нь Бурханы авралын ажлын хамгийн амин чухал үе шат юм. Бид Бурханы хаанчлалд ороход зохистой болохын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, цэвэрлэлтийг очиж туулаад, нүглээс бүрэн чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, Бурханд үнэхээр захирагдаж, Бурханы хүслийг биелүүлэх ёстой.

Энэ цэгт хүрээд бид, Бурхан яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгааг илүү сайн ойлгосон байх. Энэ ажил хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг юм бэ гэж зарим хүн гайхаж байж магад. Энэ тухай Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм).

Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх ‘нууцыг’ ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна).

Бурхан шүүлтийн ажлаа яаж хийдгийг тодруулахад энэ тус болж байгаа биз дээ? Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилдаа Бурхан гол төлөв хүний завхарсан мөн чанар, сатанлаг зан чанарыг шүүж, илчлэхийн тулд үнэнийг илэрхийлж байдаг. Тэгснээр бид завхралынхаа үнэнийг олж харж, чин сэтгэлээсээ харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж, жигшиж, махан биеийг хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэхээр гэмшиж, өөрчлөгдөж чадна. Биеэ тоосон, ов мэхтэй, ёрын муу байдал болон бидний итгэл дэх сэдэл, хольц, бүр хамгийн гүн гүнзгий, хамгийн нууц бодол, мэдрэмж гэх зэрэг хүний завхарсан зан чанарын илрэлийг Төгс Хүчит Бурханы үг бүрэн ил болгож, бүгдийг нь хурцаар илчилдэг. Төгс Хүчит Бурханы үгийг уншихад Бурхан яг тэнд биднийг нүүр тулан шүүж байгаа мэт санагддаг. Бузар, завхарсан, үзэшгүй муухайг маань Бурхан бүрмөсөн илчилснийг хараад бид ичиж, нүүр хийх газаргүй болж, Бурханы өмнө амьдрахад тэнцэхгүй болдог. Бурхан хүнийг үгээрээ шүүж байхдаа бас биднийг илчлэх бодит нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгээд бид бодит баримтын засалт, харьцалт, туршилтыг туулж, улмаар өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж чаддаг. Бодит байдлаар илчлэгдээд, дараа нь Бурханы үгээр илчлэгдэж, шүүгдсэнээр сатанлаг уг чанарынхаа дагуу амьдрах муухайг илүү тодорхой олж хараад бид харууслаар дүүрч, өөрсдийгөө үзэн ядаж, аажмаар үнэхээр гэмшдэг. Дараа нь завхарсан зан чанар маань цэвэрлэгдэж, өөрчлөгддөг. Одоо, Бурхан шүүлтийн ажлаа яаж хийдгийг илүү тодорхой ойлгохын тулд хүний завхарсан зан чанарыг илчилсэн Бурханы зарим үгийг сонсоцгооё.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл таних багш л гэж боддог! Өөрсдийг нь эмчилнэ гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэнэ гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?).

Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч багахан анхаарал хандуулдаг. Тэд үүнийг хүлээн авах эрхэм нандин зүйл гэж үздэггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч хүлээн авдаггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах энгийн нэг зорилго л байдаг бөгөөд тэр зорилго нь ерөөл хүртэх явдал юм. Ийм хүмүүс энэхүү зорилгыг шууд агуулдаггүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулан яршиг удаж чаддаггүй. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулын чиглэлээ өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэвээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна).

Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэхдэг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм).

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг).

Төгс Хүчит Бурханы үг маш бодитой, үг болгон нь маш үнэн байж, бидний итгэл дэх хольц, булай сэдэл болон Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг маань илчилдэг. Бид Бурханы төлөө золиос гаргаж, зовж, төлөөс төлж чаддаг юм чинь үнэн сүсэгтэй, дуулгавартай, бас Бурханаас сайшаал хүртэж чадна гэсэн үг гэж үргэлж боддог байсан. Гэхдээ Бурханы үгийн шүүлтээр бид өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж, бүх золиос маань сэвтсэн, ерөөл хүртэхийн төлөө л байсан гэдгийг олж хардаг. Бурхан амар амгалан амьдралаар ерөөх үед бид Бурханд захирагдаж, Бурханы төлөө ажилладаг ч зовлон, гамшиг нүүрлэх үед Бурханыг буруугаар ойлгож, биднийг хамгаалсангүй гэж буруутгаж, бүр Бурханы төлөө ажиллахаа больж ч магад. Тэгээд бид итгэл, золиос маань бүхэлдээ наймааны шинжтэй, Бурханаас нигүүлсэл, ерөөл салгахын төлөө байсан гэдгийг хардаг. Энэ нь Бурханыг хуурч, ашиглаж байгаа хэрэг. Ингэх нь маш аминчхан, зальхай байдаг! Бид ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, бүр хүн гэж дуудуулах гавьяагүй. Ийм бузар, завхарсан мөртөө бид ерөөгдөж, Бурханы хаанчлалд орох эрхтэй гэж бодсоор байдаг. Энэ нь ичгүүргүй, эрүүл ухаангүй хэрэг. Бурханы шүүлт, илчлэлийн үг бидэнд Бурханы халдашгүй зөвт, ариун зан чанарыг харуулж, Бурхан биднээс чин сэтгэл, үнэнч байдал хүсдэг гэдгийг харуулдаг. Тийм сэдэл, хольцтойгоор итгэж, үүрэг биелүүлэх нь Бурханыг хуурч, эсэргүүцэж буй хэрэг бөгөөд Бурхан үүнд зэвүүцэж, эгдүүцдэг. Иймэрхүү итгэлийг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй. Бурханы үгийн шүүлт, олон удаагийн харьцалт, туршилтаар бид завхралынхаа үнэнийг эцэст нь олж хараад, өөрсдийгөө үнэхээр үзэн ядаж, харамсаж, гэмшсэндээ Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж чаддаг. Бас Бурханы зөвт байдлыг харж, Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг үнэхээр харж, биднийг арван хуруу шигээ мэддэгийг олж харж, бүрэн үнэмшиж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болдог. Итгэлийн талаарх үзэл бодол маань өөрчлөгдөж, тийм олон ойворгон хүсэлгүйгээр үүрэгтээ илүү ариунаар хандаж, Бурханд ерөөгдөх эсэх, хаанчлалын ерөөл хүртэх эсэхээсээ үл хамаараад Бурханы зохицуулалтад дуртайяа захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэдэг. Бид үнэндээ юунаас бүтдэгээ хармагцаа урьдынх шигээ биеэ тоохоо больж, үг, үйл маань ухаалаг болж, үнэнийг эрж хайж, үнэнд захирагддаг. Энэ нь Бурханы шүүлт, гэсгээлт бөгөөд завхралыг маань аажмаар цэвэрлэж, өөрчилдөг. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хэр бодитой гэдгийг, энэ нь хүнийг үнэхээр цэвэрлэж, бүрэн авардаг гэдгийг Бурханы ажлыг туулж ирсэн бид үнэхээр мэддэг. Энэ шүүлт, засалтгүйгээр бид өөрсдийнхөө завхралыг хэзээ ч үнэхээр олж харахгүй, харин нүглээ уучлуулсан юм чинь Бурханы хаанчлалд орж чадна, Бурхан биднийг сайшаадаг гэж бодоод эцэс төгсгөлгүйгээр нүгэл үйлдэж, нүглээ улайх амьдралдаа гацаж үлдэх байсан. Тэгэх нь үнэхээр мунхаг, хөөрхийлөлтэй! Бурханы шүүлтийн ачаар бид өөрсдийгөө үнэхээр мэдэж чаддаг. Тэгээд олон үнэнийг олж мэдэж, завхарсан зан чанар маань цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, гайхмаар эрх чөлөөг мэдэрдэг. Бурханы шүүлт, гэсгээлт бидэнд маш ихийг өгдөг. Эдгээр нь биднийг гэх Бурханы жинхэнэ хайр, Бурханы хамгийн агуу аврал мөн. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийж эхэлснээс хойш бүхэл бүтэн 30 жил өнгөрчээ. Анхны үр жимс болох бүлэг ялагчдыг Бурхан гамшгийн өмнө аль хэдийн бүрэн төгс болгоод байна. Энэ нь Библийн ийм зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ(Илчлэл 14:4). Бурханы сонгосон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, завхарсан зан чанар нь цэвэрлэгдээд, эцэст нь Сатаны хүчнээс чөлөөлөгддөг. Тэд Бурханд захирагдаж, Бурханыг шүтэн мөргөдөг болж, Бурханы агуу авралыг хүртсэн. Тэдний туршлага, гэрчлэлийг кино, видео болгон, бүгдийг нь интернэтэд байршуулсан нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг бүх хүн төрөлхтөнд гэрчилж, үзэгчдийн зүрх сэтгэлд ямар ч эргэлзээ үлдээдэггүй. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд түгсэн бөгөөд газар сайгүй Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг түгээж байна. Хаанчлалын сайн мэдээний сүрлэг, урьд өмнө үзэгдээгүй түгэн дэлгэрэлт айсуй. Мэдээж, Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажил аль хэдийн их амжилтад хүрсэн. Бурхан Сатаныг ялж, бүх алдрыг олж авсан. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдгээр, “Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна). “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих