Жинхэнэ Христээс хуурамч Христүүдийг ялган таних нь

2021-12-26

Өнөөдөр би жинхэнэ Христээс хуурамч Христүүдийг яаж ялган таних тухай ярих гэсэн юм. Энэ нь Бурханд итгэх итгэлтэй маань ямар хамаатай юм бэ гэж зарим нь асууж магад. Нэлээд их хамаатай шүү. Христ хэн болохыг бүгд мэддэг үү? Христ бол газар дээр ирсэн Аврагч гэдгийг та үнэхээр мэддэг бол одоо гамшиг бууж, эцсийн өдрүүд ирж байхад, танд Аврагч хэрэгтэй гэж бодогдож байна уу? Аврагч хэрэгтэй юм бол аль Аврагчаар авруулах хэрэгтэйгээ мэдэж байгаа юу? Аврагчийг яаж угтан авахаа мэдэх үү? Үүнийг та өөртөө чухал, хамаатай гэж боддог уу? Жишээ нь, 2,000 жилийн өмнө, манай Аврагч Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар ирээд, олон үнэнийг илэрхийлсэн. Тухайн үед иудейчүүд Есүсийн үгийг эрх мэдэл, хүч чадалтай, бүгд үнэн гэж мэдэж байсан. Гэхдээ Мессиа гэх нэргүй, өөрсдийнх нь төсөөлснөөр Ромын засаглалаас авраагүй учраас тэд Эзэн Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрөөгүй. Хүмүүсийг хуурч байна гэж Эзэнийг яллаж, доромжлоод, эцэст нь Эзэнийг амьдаар нь загалмайд цовдлуулсан. Үр дагавар нь юу вэ? Бие махбодтой болсон Бурхан иудейчүүдэд цовдлуулсан нь энгийн хэрэг байсан гэж үү? Энэ нь гарцаагүй Бурханаар хараагдсан. 60 жилийн дараа, Израиль үндэстнийг Ромын Тит газрын хөрснөөс арчсан гэдгийг бид мэднэ. Израиль хэр удаан хугацаанд сөнөсөн үндэстэн байсан бэ? Бараг 2,000 жил! Тэд Аврагчийг цовдлуулсан учраас туйлын хүнд төлөөс төлсөн. Тэгэхээр, Аврагчийг угтан авах нь амин чухал уу? Газар дээрх Аврагчид хэн халдаж чадах юм бэ? Аврагчийг мэддэггүй, хүлээн авдаггүй, харин бүр эсэргүүцэж, ялладаг бол та баларч, бүрэн дуусгавар болж, сөнөх нь лавтай. Аврагдаж, гамшгаас амьд үлдэхийг хүсвэл Аврагчийг хүлээн авах ёстой! Одоо Төгс Хүчит Бурхан ирсэн. Тэр бол бууж ирээд, хүн төрөлхтнийг нүгэл болон гамшгаас аврахын тулд үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байгаа Аврагч мөн. Гэхдээ та Түүнийг таних уу? Хүлээн авах уу? Төгс Хүчит Бурханы үг хүч чадал, эрх мэдэлтэй гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг ч үүлэн дээр ирээгүй, Эзэн Есүс гэх нэргүй гэдгийг нь хараад Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас тууштай татгалздаг. Тэгээд бүр шашны ертөнцийг аялдан дагаж, Бурханыг яллаж, доромжилж, бие махбодтой болж ирсэн Эзэн бол хуурамч Христ, энэ бол ов мэх гэцгээдэг. Бас шашны антихрист хүчнүүд Коммунист Намын чөтгөрүүдтэй эвсээд, Христийг улайран мөшгөж, устгахаар оролдож байна. Тэд Бурханы хаанчлалын сайн мэдээ түгээгчдийг хяхан хавчиж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн устгах, Бурханыг хүн төрөлхтнөөс шахан гаргах гэхээс тэсэн ядаж байна. Энэ нь Бурханыг цовдлох аймшигт нүглийг дахин үйлдэж байгаа хэрэг, Бурхан тэднийг харааж, шийтгэх нь гарцаагүй юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). “Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг). Иймээс хүмүүс амьд үлдэх үү, арчин хаягдах уу гэдгийг Аврагчид хандах хандлага нь тогтоодог.

Аврагчийг угтан авч чаддаг байх нь итгэлдээ амжилт гаргах уу, бүтэлгүйтэх үү гэдэгтэй холбоотой, мөн эцсийн үр дүн, хүрэх газарт нь хамаатай гэдгийг одоо бүх хүн мэддэг боллоо! Иймээс энэ асуудлыг орхиж, эцсийн өдрүүдэд Аврагч яаж эргэн ирдэг тухай ярьцгаая. Шашны ертөнцийн баримталдаг уламжлалт үзэлд үндэслэвэл Эзэн үүлэн дээр ирээд, итгэгчдийг тэнгэр өөд гарган, тэдэнтэй уулзах нь гарцаагүй. Энэ нь туйлын эндүүрэл юм. Энэ зүгээр л хүний үзэл бөгөөд Эзэний үгтэй огтхон ч нийцдэггүй. “Хүний Хүүгийн ирэлт”, “хүний Хүү илчлэгдэх”, “хүний Хүү ирнэ”, “хүний Хүү Өөрийн өдөртөө” гэж Эзэн Есүс биечлэн зөгнөсөн. “Хүний Хүү” гэдгийг Эзэн удаа дараа онцолсон. Эзэн эргэж ирэхдээ дахиад хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болдог, хүн төрөлхтөнд Христ ийнхүү харагддаг гэдгийг энэ нь харуулдаг. Энэ нь ямар ч эргэлзээгүй. “Хэрвээ энэ нь бие махбодтой болсон хүний Хүү юм бол Эзэн Есүстэй адилхан юм биш үү? Тэр ердийн хүн шиг харагддаг байх ёстой. Өөрсдийгөө эргэж ирсэн Христ гэдэг хүмүүс дэлхийд газар сайгүй байна. Зарим нь нэг хүнийг Христ гээд, зарим нь өөр хүнийг Христ гэдэг. Тэгэхээр аль нь жинхэнэ, аль нь хуурамч юм бэ? Аврагчийг яаж угтан авч болох вэ?” гэж зарим нь асууж магад. Үнэн замыг судалж байхдаа ихэнх хүн үүн дээр гацдаг. Үнэндээ энэ нь хэцүү асуулт биш юм. Эзэн Есүсийн зөгнөлийг үнэн сэтгэлээсээ тунгаан бодож байгаа цагт бид замаа олно. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24:23–24). Эзэн маш тодорхой хэлсэн байна. Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс эргэж ирэхдээ илүү олон үг айлдаж, бүх үнэнийг ойлгож, бүх үнэн рүү ороход хүнийг замчилна. Иймээс Бурханы дуу хоолойг сонсох нь Өөрийг нь угтан авах гол түлхүүр гэж Эзэн хүмүүст удаа дараа сануулсан. Хэрвээ бид “сүйт залуу ирлээ” гэж хэн нэгэн гэрчлэхийг сонсвол ухаалаг охид байж, Бурханы дуу хоолойг эрж хайж, сонсох ёстой. Ингэх нь Эзэнийг угтах цорын ганц арга, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах цорын ганц зам мөн. Христ эцсийн өдрүүдэд ирсэн учраас хүн төрөлхтнийг аврахын төлөө илүү их үнэнийг илэрхийлж байгаа нь мэдээж. Харин хуурамч Христүүд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд зүгээр л тэмдэг, гайхамшиг үзүүлэхэд найддаг. Хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялган танихад зориулан Эзэн Есүсийн бидэнд хэлсэн гол зарчим энэ юм. Энэ зарчмын дагуу, жинхэнэ Христ үү, хуурамч Христ үү гэдгийг үнэнийг илэрхийлдэг эсэхээс нь мэдэж болно. Үнэнийг илэрхийлж чаддаг бол Христ байж таарна. Үнэнийг илэрхийлж чаддаггүй хүмүүс хуурамч Христ байх ёстой. Өөрийгөө Христ гэдэг атлаа ямар ч үнэнийг илэрхийлж чаддаггүй, оронд нь тэмдэг, гайхамшигт найддаг бол хүмүүсийг төөрөлдүүлэхээр ирсэн муу ёрын сүнс, хуурамч Христийн дүр эсгэлт гэдэг нь эргэлзээгүй. Жинхэнэ Христийг хуурамч Христээс ялган танихдаа Эзэн Есүсийн үгийг баримталбал маш хялбархан байгаа биз? Гэхдээ харамсалтай нь шашны дагалдагчид Эзэний үгийн дагуу үнэнийг эрж хайж, Бурханы дуу хоолойг эрж хайдаггүй. Хуурамч Христэд хууртахаас маш их айсандаа тэд Эзэний илрэлт, ажлыг бүр эрж хайх ч үгүй. Ингэснээр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж, тэмээн дээр ямааны гарз гаргах гэгч болох биш үү? Тэд Эзэн үүлэн дээр ирэх тухай бичвэртэй сохроор зууралдаж, эцсийн өдрүүдийн Христийн ажлыг яллаж, голдог. Үүний улмаас Аврагчийг угтан авах боломжоо алдаад, гамшигт унадаг. Энэ нь тэдний мунхаглал, мэдлэггүй байдлын үр дүн биш үү? Энэ нь Библийн: “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21). “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6) гэх эшлэлийг биелүүлдэг.

Жинхэнэ Христийг хуурамчаас нь яаж ялгах тухайд, Төгс Хүчит Бурханы үгийн дагуу уг сэдвийг нарийвчлан авч үзье. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм).

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, ‘Би бол Бурхан!’ хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна… Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1).

Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь).

Үүнийг уншсаны дараа Христ гэж юу болох, жинхэнэ Христийг хуурамчаас нь яаж ялгах вэ гэдгийг арай тодорхой ойлгож байгаа биз? Христ бол бие махбодтой болсон Бурхан, хүний Хүүгийн махбодоор хувцасласан Бурханы Сүнс юм. Гаднаасаа Христ зүгээр л эгэл, хэвийн хүн. Гэхдээ Христийн мөн чанар эгэл хүнийхээс шал өөр. Христ дотроо Бурханы Сүнстэй, Бурханы Сүнсний биелэл учраас бурханлаг мөн чанартай байдаг. Мөн чанартаа Христ бол цор ганц жинхэнэ Бурхан, бүтээлийн Эзэн юм! Үнэн, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Христ хэзээ ч, хаана ч илэрхийлж чадна. Тэгээд хүнийг золин аврах ажил болон хүнийг шүүж, ариусгах ажлыг хийж чадна. Христээс өөр ямар ч бүтээгдсэн хүн, тэнгэрэлч, сатанлаг муу ёрын сүнс хүн төрөлхтнийг аврах нь байтугай үнэнийг илэрхийлж ч чадахгүй. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Иймээс үнэнийг илэрхийлдэг эсэх, хүнийг аврах ажил хийж чаддаг эсэхийг голлон харах нь жинхэнэ Христийг хуурамчаас нь ялган таних гол түлхүүр юм. Энэ нь хамгийн чухал, үндсэн зарчим мөн. Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, гэмшлийн замыг тунхаглаж, олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлснийг бид бүгд мэднэ. Эзэн Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эзэний үг маш их хүч чадал, эрх мэдэлтэй, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохоор дүүрэн байсан. Эзэн Есүс махбод дахь Христ, Бурханы илрэлт байсан гэдгийг бид зүрх сэтгэлдээ мэддэг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд, үнэний олон сая үгийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийлээ. Түүний үг Библи дэх нууцыг төдийгүй Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг тайлсан. Үүнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, Бурханы ажлын гурван алхмын дотоод үнэн, Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг аврах гэж яаж алхам алхмаар ажилладаг, бие махбодтой болохын нууц, Библийн дотоод үнэн, төрөл бүрийн хүний үр дүн, Христийн хаанчлал яаж газар дээр биелдэг гэх зэрэг багтдаг. Энэ бүх нууц тайлагдсан. Төгс Хүчит Бурхан бас хүний нүгэлт, Бурханы эсрэг уг чанар, завхарсан зан чанарыг шүүж, илчлэн, завхралаас ангижирч, цэвэрлэгдэх зам гэх мэтээр хангадаг. Төгс Хүчит Бурханы үг маш баялаг бөгөөд бүгдээрээ хүмүүсийн урьд нь хэзээ ч сонсож байгаагүй нууц болон үнэн байдаг. Эдгээр нь ёстой нүд нээж, сэтгэл хангадаг, эдгээрийг уншдаг хэн бүхэн үнэхээр үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтийг туулж, олон үнэнийг ойлгож, аажмаар завхралаас цэвэрлэгдээд, нүглээс ангижирч, Сатаныг ялсан гэх цангинасан гэрчлэл хийдэг. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурхан “үнэний Сүнс” гэдгийг энэ нотолдог. Тэр бол эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, газар дээр ирсэн Аврагч мөн.

Төгс Хүчит Бурхан бол Христ, Аврагч мөн гэдгийг одоо бүх хүн тодорхой ойлгосон байх. Энэ зүгээр ч нэг яриа биш, харин Түүний илэрхийлдэг үнэн, хийдэг ажилд үндэслээд нотлогддог. Хуурамч Христүүд ямар байдаг вэ? Тэд “Би Христ” гэж цаг ямагт хашхичиж байдаг. “Та үнэнийг илэрхийлж чадах уу? Хүний завхралын үнэнийг илчилж чадах уу? Хүн төрөлхтнийг нүглээс аварч чадах уу?” гэж тэднээс асууж болно. Тэд ганцыг нь ч хийж чаддаггүй. Эдгээр асуулттай тулгараад тэд мэл гайхдаг. Хуурамч Христүүд бол огтхон ч Бурханы амь болон мөн чанаргүй Сатан, муу ёрын сүнснүүдийн дуураймал зүйлээс цаашгүй. Иймээс тэд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах ажил хийж хэзээ ч чадахгүй. Тэд хүмүүсийг хуурахын тулд үнэн мэт харагддаг худлаа хоосон сургаал түгээж, тэмдэг, гайхамшиг үзүүлж л чадна. Зарим хуурамч Христ бага сага авьяас билигтэй байдаг бөгөөд өөрсдийн номыг бичиж, Библийн гүн гүнзгий мэдлэг тайлбарлаж чаддаг байж болно. Гэхдээ тэдний хуваалцдаг бүх зүйл хүний санаа, онол болохоор хүнд хэчнээн сайхан сонсогдлоо ч үнэн биш байдаг. Тэд хэзээ ч хүний амийг хангаж, Бурхан болон үнэнийг мэдэхэд нь хүмүүст тусалж чадахгүй, ялангуяа биднийг нүглээс аварч, цэвэрлэж чадахгүй. Энэ бол тодорхой баримт. Хуурамч Христ огт үнэнгүй байдаг ч ихээхэн санаархал өвөртөлж, өөрсдийгөө хүмүүсээр Бурхан мэт шүтүүлэхийг хүсдэг. Тэгээд тэд яадаг вэ? Бурханы урьдын ажлыг дуурайж, Христийн дүр эсгэхийн тулд энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, өчүүхэн тусаар бусдыг төөрөлдүүлдэг. Хэрвээ итгэгч үнэнийг хайрладаггүй, зүгээр л цадталаа идэж, нигүүлсэлд умбахыг хүсдэг, бас тэмдэг, гайхамшиг үзүүлэх гэх цорын ганц стандартаар л Бурхан мөн эсэхийг шүүдэг бол төөрөлдөхдөө амархан байдаг. Үнэн хэрэгтээ хуурамч Христүүдийн заль мэх мунхаг мангуу, тэнэгүүдийг л хуурч чаддаг. Бурханы хоньд, ухаалаг охид үнэнийг хайрлаж, Бурханы дуу хоолойг сонсдог учир хуурамч Христэд хэзээ ч хууртахгүй. Бурханы дуу хоолойг сонсоод тэд хүлээн авч, дагадаг. Бурхан үүнийг аль эрт тогтоосон юм. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс агуу; хэн ч тэднийг Миний Эцэгийн гараас булааж чадахгүй(Иохан 10:29).

Одоо бид бүгд жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс яаж ялган танихыг тодорхой ойлгосон байх. Христ бол махбод дахь Бурхан, үнэн, зам, амь мөн. Христийн бурханлаг мөн чанар гол төлөв үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвараар нь илэрдэг. Христ хэчнээн онцлох юмгүй харагддаг ч бай, эрх мэдэл, байр сууриар хэчнээн дулимаг ч бай, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөнө үү, гологдоно уу хамаагүй, үнэн, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чаддаг, авралын ажлыг хийж чадаж байгаа цагт Бурханы илрэлт мөн. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Илэрхийлдэг үнэн, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил нь Төгс Хүчит Бурханыг махбод дахь Бурхан, Христийн илрэлт мөн гэж бүрмөсөн нотолдог. Бид үнэнийг олж авч, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орохын тулд эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, дагах ёстой. Гэтэл одоо шашны пастор, удирдагчид, Коммунист Намын сатанлаг дэглэм Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж байгааг хараад Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам биш гэж боддог олон хүн бий. Тэдний бодлоор, энэ нь Бурханы ажил байсан бол бүгд саадгүй бүтэж, бүх хүн бүрэн үнэмших байсан. Иймэрхүү байдлаар үзэх нь туйлын мунхаг явдал! Хүн Бурханы дайсан болж, Бурханыг тэвчих аргагүй болтлоо гүн гүнзгий завхарсан гэдгийг харж чадахгүй байгаа хэрэг. Эзэн Есүсийг ирэхэд хүмүүс угтан авсан бил үү? Иудейчүүд Ромын засгийн газартай хүч хавсраад Эзэнийг цовдолсон биш үү? Эзэн Есүсийн ажил үнэн зам биш байсан гэж та хэлэх үү? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирчхээд байхад хүмүүс Түүнд яаж хандаж байна вэ? Шашны ертөнцийн антихрист хүчнүүд Түүнийг эсэргүүцэж, яллахын тулд элдвийг хийж, ХКН-ын сатанлаг дэглэм Түүнийг улайран мөшгөж, Бурханы илрэлт, ажлыг газрын хөрснөөс арчих бүхий л аргыг ашиглаж байна. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Энэ юу гэсэн үг вэ? Үнэн зам үргэлж дарлагдаж ирсэн! Христ хүнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг, иймээс Сатаны ёрын муу хүчин Христийг эсэргүүцэж, яллаж, мөшгөн хөөх нь зайлшгүй. Өөрийгөө Христ гэдэг ч үнэнийг илэрхийлдэггүй, энэ үеийнхэнд гологддоггүй, Сатаны хүчний улайрсан яллалт, дайралт давшилтад өртдөггүй бол Христ биш гэдгийг энэ нь нотолдог. Сатан юу юунаас илүүтэйгээр Бурханы илрэлт, ажлыг үзэн ядаж, Аврагчийн ирэлтийг үзэн яддаг. Аврагч ирэх үед хүмүүс аврагдах, үнэнийг ойлгох, Сатаны заль мэхийг нэвт шувт харах боломжтой гэдгийг Сатан мэддэг. Дараа нь тэд ялган таних чадвартай болж, Сатаныг голж, Бурхан руу бүрэн эргэж, Бурханаар авхуулж чадна. Тэгээд Сатан бүрэн ялагдаж, эцсийн өдөртэйгөө нүүр тулна. Сатан үүнийг эсэргүүцэлгүй өнгөрөөнө гэж бодож байна уу? Үүнийг ойлголгүй, зүгээр л өөрийн үзэлтэй зууралдаж, Төгс Хүчит Бурханы ажлыг судлахгүй байж, тэр ч бүү хэл шашны ертөнцийн антихрист хүчнийг аялдан дагаж, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцэх нь аймшигтай үр дагаварт хүргэнэ. Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн авч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн авахгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэдгийг Би бас хэлье. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өргөгдөх гэж яг юу вэ?

2000 жилийн өмнө Эзэн Есүс цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа, эргэж ирнэ гэж амласан. Тэр үеэс хойш бүх итгэгч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих