Шашны удирдагчдыг дагах нь Бурханыг дагаж байгаа хэрэг мөн үү?

2021-11-26

2,000 жилийн өмнө бидний Аврагч Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирээд Иудейн шашны тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчуудын улангассан яллалтад өртсөн. Иудейн шашны итгэгчдийн ихэнх нь шашны удирдагчдаа дээдэлдэг учраас тэдгээр антихристтэй нийлж Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэн, эцэст нь Эзэн Есүсийг цовдлоход оролцож, асар их нүгэл үйлдээд, Бурханы хараал, шийтгэлийг хүртэж, 2,000 жилийн турш Израиль үндэстнийг мөхөөсөн. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахаар үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, шашны удирдагчдын улангассан яллалт, эсэргүүцэлтэй бас тулгардаг. Шашны удирдагчид чуулгануудаа битүүмжилж, үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад болж, Төгс Хүчит Бурханы үг үнэн, хүчирхэг, эрх мэдэлтэй, Бурханаас ирдэг гэдгийг тодорхой харсан мөртөө судалж, хүлээн авахаас айхад олон хүнийг хүргэдэг. Үр дүнд нь олон хүн Эзэнийг угтан авах боломжоо алдаж, гамшигт унаж байна. Эзэнийг угтан авах тухайд тэд юун дээр буруутав? Учир нь тэд шашны удирдагчдадаа зусарддаг! Тэд шашны удирдагчдыг Бурхан томилсон, Бурхан ашигладаг, шашны удирдагчдыг дагах нь Бурханыг дагаж байгаа хэрэг гэж итгэдэг учраас шашны удирдагчдыг бүрэн дүүрэн дагаж, үгэнд нь Бурханы хэлсэн үг мэт захирагддаг. Олон хүн мөн Эзэн Есүс эргэн ирэхдээ шашны удирдагчдад эхлээд хэлэх нь гарцаагүй учраас тэдний хэлэхийг сонсохгүй байгаа нь Эзэн Есүс эргэн ирээгүйг баталж байна гэж боддог. Тэгээд Төгс Хүчит Бурханы ажлыг судлах гэж оролддог ч үгүй, харин ч шашны удирдагчдыг дагаж Эзэн Есүсийг ялладаг учраас гамшигт унаж, өргөгдөх боломжоо алдаж байна. Энэ хэний буруу вэ? Үүнд энгийн хариулт байхгүй. Аль эрт Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсан фарисайчуудыг Бурхан хараасан бөгөөд өнөөдөр шашны ертөнцийн олон хүн энэхүү бэрх сургамжийг фарисайчуудаас аваагүй л байна. Шашны удирдагчдаа сохроор шүтдэг учраас тэдэнтэй нийлж эргэн ирсэн Эзэн Есүсийг яллаж, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолж байна. Энэ үнэхээр харамсалтай! Тэгвэл шашны удирдагчдыг үнэхээр Бурхан томилсон уу? Шашны удирдагчдад захирагдах нь Бурханыг дагахтай адилхан уу? Энэ талаар тодорхой ойлгох нь нэн чухал асуудал юм.

Пап лам, хамба лам, пастор, ахлагч гэх мэт шашны удирдагч, санваартнуудыг Эзэн Есүс томилж, ашигладаг, итгэгчдийг удирдах эрх мэдэл тэдэнд байгаа учраас тэднийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг гэж олон итгэгч боддог. Ингэж итгэхийн үндэслэл юу вэ? Эзэн Есүс ер нь шашны бүх удирдагчийг Бурхан томилдог гэж хэлсэн үү? Хэзээ ч тэгж хэлээгүй. Шашны удирдагчдад Ариун Сүнсний гэрчлэл эсвэл Сүнсний ажлын баталгаа байгаа юу? Үгүй. Энэ санаа бол цэвэр хүний үзэл гэсэн үг юм. Үүнийг бодоод үзье. Хүний энэхүү санааны дагуу шашны удирдагчдыг бүгдийг нь Бурхан томилдог юм бол Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан Иудейн тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчуудыг бас Бурхан томилсон уу? Тэднийг дагаж Эзэн Есүсийг цовдолсон нь бас Бурханд захирагдаж байсан хэрэг үү? Энэ бол шашны удирдагчдад хандах утгагүй арга зам гэдэг нь тодорхой! Бурхан эрин үе болгонд ажилдаа туслуулахаар хүмүүсийг томилдог болохыг Библиэс бид бас харж болно. Бурхан тэр бүх хүнийг биечлэн дуудаж, гэрчилсэн, Бурханы үг үүнийг харуулдаг. Тэднийг өөр хүмүүс ер томилдоггүй, тэднийг хүмүүс сургадаггүй. Бурхан Мосег ашиглан израильчуудыг Египетээс гаргасан Хуулийн эрин үеийг бодоод үз. Ехова Бурханы үг үүнийг гэрчилсэн. Ехова Бурхан Мосед ингэж хэлсэн. “Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана(Гэтлэл 3:9–10). Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс чуулгануудыг хариулахдаа Петрийг ашиглаж, Петрийг бас гэрчилсэн. Эзэн Есүс Петрт ингэж хэлсэн: “‘Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?’… ‘Миний хонийг тэжээ’(Иохан 21:17). “Би чамд хэлье, Чи бол Петр, Би энэ хадан дээр Өөрийн чуулганыг барих болно; тамын үүд хаалга үүнийг дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно(Матай 16:18–19). Бурхан эрин үе болгонд ашиглах хүмүүсээ биечлэн томилж, гэрчилдэг, үүнийг Ариун Сүнсний ажил баталдаг. Хуулийн болон Нигүүлслийн эрин үед Бурхан ашигласан хүмүүсээ заримдаа Өөрөө биечлэн тогтоож, гэрчилж байсан. Заримдаа Бурхан өөр арга хэрэглэсэн. Бурхан Өөрөө шууд томилоогүй бол эш үзүүлэгчдээр дамжуулан илчилдэг, эсвэл Ариун Сүнсний ажлын нотолгоо байдаг байв. Үүнийг үгүйсгэхийн аргагүй. Өнөөдрийн шашны ертөнцөд Пап лам, хамба лам, тахилч, пастор, ахлагч нарт албан тушаалыг нь хэн өгсөн бэ? Бурханы үг эсвэл Ариун Сүнсний ажлын нотолгоо байна уу? Сүнс тэднийг гэрчилсэн үү? Огтхон ч үгүй! Үнэндээ, чуулганууд дахь тэр бүх шашны удирдагч ихэнхдээ шашны семинар, теологийн сургууль төгссөн, теологийн зэрэгтэй байдаг, дипломоо бариад, итгэгчдийг удирдахаар чуулгануудад томилогддог. Зарим нь авьяастай, уран цэцэн үгтэй, ажлаа сайн сурдаг учраас дээд удирдлага нь тэднийг томилох юм уу санал болгож, зэрэг дэв ахиулдаг. Шашны ертөнцийн бараг бүх санваартан ийм маягаар албан тушаалаа олж авдаг ч ихэнхэд нь Ариун Сүнсний ажил байдаггүй. Тэдний цөөн хэдэд нь Сүнсний зарим нэг ажил байж болох ч Сүнсний гэрчлэл байдаггүй. Тиймээс тэд бол Бурханы гэрчилж, ашигладаг хүмүүс биш гэдэгт итгэлтэй байж болно. Тэднийг бусад хүмүүс хөгжүүлж, сонгосон гэдэг нь маш тодорхой байтал яагаад өөрсдийг нь Бурхан томилсон гэж зүтгэнэ вэ? Энэ нь бодит баримттай зөрчилддөг биш үү? Ичгүүр сонжуургүйгээр худал хэлж, өөрсдийгөө гэрчилж байгаа хэрэг биш үү? Үүний үр дагавар юу байх вэ? Энэ нь итгэгчдийг мэхэлж, хохироож байгаа хэрэг биш гэж үү? Шашны зарим удирдагч Эзэн Есүсийн Петрт хандаж хэлсэн үгээс хүртэл эш татаж, Петрт Эзэн Есүсийн хайрласан эрх мэдэл Пап ламд залгамжлагдаж ирсэн учраас Бурхан Пап ламд эрх мэдэл олгосон, Пап лам Эзэн Есүсийг төлөөлж чадна, тахилч нар Пап ламыг дагадаг, тэдэнд ч бас Бурхан эрх мэдэл өгсөн учраас тэд нүглийг уучилж чадна гэж ичгүүргүйгээр хэлдэг. Энэ нь хөгийн хэрэг биш үү? Өөрт нь өгсөн эрх мэдлийг үе үеийн санваартнуудад залгамжлуул гэж Эзэн Есүс ер нь Петрт хэлсэн үү? Эзэн Есүс хэзээ ч тэгж хэлээгүй! Петр ер нь тийм зүйл дамжуулсан уу? Огтхон ч үгүй! Тийм зүйл Библид бичигдээгүй. Мөн тухайн үед ямар ч Пап лам, ямар ч тахилч байгаагүй нь бодит баримт юм. Тиймээс Бурхан өөрсдөд нь эрх мэдэл олгосон, Эзэн Есүсийг төлөөлж чадна гэж тунхагладаг шашны тэр удирдагчид Бурханы дүр эсгэж, хүмүүсийг төөрөгдүүлж байна, тийм үү? Тэднийг дуулгавартай дагаж, бөхөлзөж буй хүмүүс шүтээн шүтэж байгаа биш гэж үү? Энэ нь Бурханы эсрэг ажиллаж байгаа хэрэг биш гэж үү? Олон хүн үүнийг ойлгодоггүй, удирдагчдаа сохроор шүтэж, удирдагчдыг нь Бурхан томилсон гэж бодсоор байдаг. Энэ ямар мунхаг, мэдлэггүй болохыг харж байна уу? Энэ нь шүтлэггүй хүмүүс шүтээн шүтэж байгаагаас ямар ялгаатай юм бэ? Хэрвээ чи итгэгч мөртөө Бурханы үгийг дагадаггүй бол, бусад хүнийг Бурхан мэт шүтэж, өмнө нь өвдөг сөгдөн нүглээ улайдаг бол Бурханыг үл хүндэтгэж, доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Ингэж мунхагладаг хүмүүс Бурханаар авруулж чадах уу? Үгүй л болов уу. Ингэж мунхагладаг хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

Бурхан нэг нэгнийг хамаагүй, дур зоргоороо томилдоггүй гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Энд нотолгоо байх ёстой. Бурхан Мосег томилсныг нотлох нотолгоо байсан, ядаж л израильчууд үүнийг мэдэж байсан. Эзэн Есүс Петрийг томилсон нь бас бодитой, үүнийг элч нар мэдэж байсан. Тиймээс Бурхан хэн нэгнийг томилсон гэж хэлэхэд баримттай үндэслэл хэрэгтэй. Нэг ч хүн дур зоргоороо ингэж хэлж болохгүй. Бурханы томилсон хэнд ч Ариун Сүнсний удирдамж байдаг, Ариун Сүнсний баталгаа байдаг гэдгийг бас харж болно. Тэдний ажил Бурханы хүслийг биелүүлж чадна, маш тодорхой үр дүнд хүрнэ. Тэд Бурханы даалгаврыг хэрэгжүүлж чадна. Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. “Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл, Бурханаар ашиглагддаг хүнийг Бурхан өргөдөг, мөн Бурхан түүнийг Бурханы ажлын төлөө бэлдэж, тэрээр Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Хэн ч, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй—энэ нь бурханлаг ажлаас салшгүй хүний хамтын ажиллагаа юм. Харин бусад ажилчид юм уу элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л цаг үе болгонд чуулгануудын зохицуулалтын олон талыг хэрэгжүүлж, дамжуулах явдал, эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах зарим нэг энгийн ажил байдаг. Энэ ажилчид болон элчүүдийг Бурхан томилдоггүй, тэднийг Ариун Сүнсний ашигладаг хүмүүс гэж нэрлэж бүр ч болохгүй. Тэднийг чуулгануудын дотроос сонгодог бөгөөд хэсэг хугацаанд сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээдэг, харин тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Энэ хүмүүсийг чуулгануудын дотроос сонгодог учраас зарим нь удирдагч болсныхоо дараа жинхэнэ нүүр царайгаа харуулж, зарим нь олон муу зүйл ч хийж, эцэстээ таягдан хаягддаг. Нөгөө талаар, Бурханы ашигладаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанартай, хүн чанартай хүн юм. Түүнийг Ариун Сүнс урьдчилан бэлтгэж, төгс болгосон байдаг бөгөөд Ариун Сүнс бүрэн удирддаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажуудал байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлыг гарцаагүй хариуцдаг бөгөөд Өөрийн ажлыг цаг ямагт хийж байдаг билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүнийг ашиглах талаар).

Томилж, ажилдаа ашиглах хүмүүсээ Бурхан маш эртнээс бэлддэг, тэд бол сонгосон хүмүүсээ удирдуулахаар Бурханы өргөсөн хүмүүс гэдгийг Төгс Хүчит Бурханы үг харуулдаг. Тэдний ажил, номлол бүхэлдээ Ариун Сүнсний хангалт, удирдамжаар дамждаг, Бурханы биечлэн томилоогүй хэн боловч хэзээ ч тэднийг орлож чадахгүй. Хуулийн эрин үеийн Мосе, Нигүүлслийн эрин үеийн Петр Бурханы үг, шаардлагыг чанд дагаж, Бурханы сонгосон хүмүүсийг удирдсан, Бурхан Мосе, Петр хоёртой үргэлж хамт байж, алхам бүрд нь замчилж байсан. Бурхан хэзээ ч буруу хүнийг, Өөрийнх нь эсрэг ажилладаг хүнийг ашигладаггүй. Бурхан ажилдаа үргэлж хариуцлагатай байдаг. Бурханы ашигладаг хүмүүсийг ажил, үгийг Ариун Сүнс байнга гэгээрүүлдэг, тэд Бурханы сонгосон хүмүүст Бурханы айлдвар, хүсэл, шаардлагыг ойлгоход нь туслахын тулд Бурхан үгийн талаарх цэвэр ойлголтыг хуваалцаж чаддаг. Мөн Бурханы үгийн бодит байдалд орж, итгэлийнхээ зөв замд ороход нь Бурханы сонгосон хүмүүст тулгардаг бодитой бэрхшээлд туслахын тулд үнэнийг үргэлж ашиглаж чаддаг. Бурханы ашигласан хүмүүсийн хариулгыг Бурханы сонгосон хүмүүс хүлээн авч, захирагдах үед амийн жинхэнэ хангалтыг авч, аажмаар үнэний талаар улам их ойлголттой болж, Бурханы ажил, зан чанарыг илүү сайн мэддэг болж, итгэлээ тэлж, Бурханыг гэх хайраа нэмэгдүүлж чадна. Тийм ч учраас тэр хүмүүсийг Бурхан томилдог, тэр хүмүүс Бурханы зүрх сэтгэлийн дагуу гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг Бурханы сонгосон хүмүүс тэднийг дэмждэг. Бид тэдний удирдлагыг хүлээн авч, захирагдах үед энэ нь Бурханыг дагаж, Бурханд захирагдаж, Бурханы хүсэлтэй нийцэж байгаа хэрэг юм. Бурханы ажлыг туулж, Бурханыг дагахад Бурханы сонгосон хүмүүсийг хөтлөхийн тулд Бурханы ашигладаг хүмүүс томилогддог, ажил, номлол нь бүхэлдээ Ариун Сүнсний удирдлага, гэгээрлээс ирдэг. Тэдний удирдлагыг хүлээн авч, захирагдах нь үнэндээ Бурханд захирагдаж байгаа хэрэг, эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд үр дүнд нь Бурханаар ил болгуулж, таягдан хаягдаж, магадгүй бүр хараалгуулж, шийтгүүлнэ. Мосе израильчуудыг удирдан Египетээс гаргах үед Мосег эсэргүүцсэн Кора, Датан нарын бүлэглэл Бурханд шийтгүүлсэнтэй яг адилхан. Энэ бол илэрхий баримт.

Өнөөдрийн шашны удирдагч нар, Католик шашны Пап лам, хамба лам, тахилч нар, Христийн шашны пастор, ахлагч нар болон бусад санваартнуудыг харцгаая. Тэднийг Бурхан томилсон уу? Бурхан тэднийг дэмжиж үг хэлсэн үү? Ариун Сүнсний ажлын баталгаа тэдэнд байна уу? Ажлынх нь үр жимсний баталгаа байна уу? Тэдэнд аль нь ч байхгүй. Энэ нь тэднийг Бурхан томилоогүй, хүмүүс сонгосон гэдгийг баталдаг. Тэднийг шашны семинарт хөгжүүлж, албан ёсны шашны институтээс томилсон гэдгийг харсан болохоор маш болгоомжтой байх ёстой гэдгээ бид мэднэ. Тэдний ихэнх нь үнэнд итгэдэггүй, Бурханд жинхэнээсээ итгэдэггүй. Тэд теологи, албан тушаал, цол хэргэм, үүнээс олж авдаг амьжиргаандаа итгэдэг. Библийн мэдлэг нь хэр өндөр байх, номлол нь хэчнээн сайн байх нь хамаагүй, Ариун Сүнсний ажил, удирдамж, Сүнсний гэгээрэл тэдэнд байхгүй. Тэд бол хуурамч хоньчин, үл итгэгчид гэдгийг энэ харуулдаг, Бурхан тэднийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэднийг шүтэж, дагах нь туйлын мунхаг хэрэг биш гэж үү? Тэдэнд Бурханы үгийн гэрчлэл, Ариун Сүнсний нотолгоо байдаггүйгээс гадна, үнэн төрхийг нь харахад туслах нэн чухал нэг нотлох баримт бий. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн зөвшөөрдөг эсэх, үнэнийг хүлээн авдаг эсэх, үнэнийг үзэн ядаж, голдог эсэх гээд хүмүүсийн үнэн төрхийг ил тод илчилсэн. Бүгдийг нь илчилсэн. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь үнэнийг хайрладаг, Бурханы сайшаалыг хүртсэн хүмүүс. Тэд бол Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгддөг ухаалаг охид юм. Хэрвээ хэн нэгэн Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн гэдгийг харсан хэр нь Бурханы илрэлт, ажлыг эсэргүүцэж, яллаж, үгүйсгэсээр байвал үнэнийг жигшдэг гэсэн үг бөгөөд Бурханыг эсэргүүцэж, ялладаг антихристүүд юм. Тэд хэдийнээ гамшигт унасан, гарцаагүй Бурханаар шийтгүүлнэ. Католик, Христийн шашны удирдагчид төдийгүй Төгс Хүчит Бурханы эсрэг ажиллаж байгаа бүх урсгалын удирдагч, хүмүүс ер нь бүгд ялгаагүй. Шашны ертөнц энэхүү бүлэг антихристийн атганд байна. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй илэрхий баримт. Тиймээс эдгээр хамба лам, тахилч, пастор, ахлагч нь Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа бүлэг антихристийн нэг хэсэг гэдгийг мэдвэл бид үүнд яаж хандах ёстой вэ? Бид тэднийг голж, харааж, хязгаарлалтаас нь ангижрах ёстой. Тэгэх нь ухаалаг хэрэг. Бид үнэн замыг хайхдаа тэднийг харж, юу буруу, юу зөв болохыг хэлж өгөхийг нь хүлээсээр байвал энэ нь ер бусын мунхаг, харалган, мэдлэггүй явдал! Сохор нь сохроо хөтөлбөл сүйрч дуусна. Энэ нь Библийн эшлэлийг биелүүлдэг. “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21). “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6).

Католик болон Христийн шашны удирдагчид бусад бүх урсгалын удирдагчдын хамт Төгс Хүчит Бурханыг ил тод яллаж байгаа нь тов тодорхой байна. Байр суурь, цалин мөнгөө хадгалж үлдэхийн тулд итгэгчдийг ягштал атгандаа байлгаж, мөнгийг нь авч, хүүрээр хооллодог чөтгөр, шимэгч мэт итгэгчдийг сорон мөлждөг. Эдгээр антихрист албан тушаал, амьжиргаагаа хадгалж үлдэхийн тулд элдэв янзын ёрын муу худал үг тарааж, Эзэний ирэлтийн тухай аливаа мэдээ нь худлаа, Эзэн Есүс гарцаагүй үүл хөлөглөн ирэх ёстой, Эзэн хоёр дахь удаагаа бие махбодтой болсныг хүлээн авах нь хуурамч Христийг хүлээн авч байгаа хэрэг гэж хэлдэг. Хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд худлаа ярьж, итгэгчдээр үнэн замыг судлуулахгүй байхын тулд чадах бүхнээ хийдэг. Бүр ХКН-тай нийлж, хаанчлалын сайн мэдээ хуваалцаж байгаа хүмүүсийг баривчилж, хяхан хавчдаг. Шашны энэ удирдагчид Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудаас юугаараа ялгаатай юм бэ? Тэд бүгдээрээ Бурханыг цовдолдог хүмүүс биш гэж үү? Тэд бүгдээрээ хүмүүсийг төөрүүлж, сүйтгэдэг хуурамч хоньчин, антихрист биш гэж үү? Фарисайчуудыг ялласан Эзэн Есүсийн үгийг бодоод үз: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:15). Өнөөдөр шашны ихэнх удирдагч Эзэн Есүсийг улангасан эсэргүүцэж, итгэгчдийн замд саад хийж байсан фарисайчуудаас ялгаагүй гэдгийг бид харж болно. Тэд бүгдээрээ Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг ажилладаг, эцсийн өдрүүдийн антихрист чөтгөрүүд.

Төгс Хүчит Бурханы үгийн дахиад хэдэн хэсэг энд байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: ‘Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой’ гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”).

Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм).

Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна).

Шашны ихэнх удирдагч бол үнэнийг, Бурханыг үзэн яддаг антихристүүд, хүмүүсийг төөрүүлдэг муу зарц, хуурамч хоньчид гэдгийг бид бүгдээрээ сайн ойлгосон гэдэгт би одоо итгэлтэй байна. Тэднийг сонсож, тэдэнд захирагдах нь Бурханд захирагдаж, Бурханыг дагаж байгаа хэрэг биш. Сатаныг дагаж, Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, Бурханыг жигшиж, хараадаг хүн болж байгаа хэрэг. Тиймээс итгэгчид бид Бурханыг өргөмжилж, Бурханаас эмээж, Бурханд, үнэнд захирагдах ёстой гэдгээ мэдэж байх ёстой. Бид хэзээ ч хүмүүсийг шүтэж, дагаж болохгүй. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил(Матай 4:10). Хэрвээ шашны удирдагч үнэнийг хайрладаг хүн бол, үг нь Эзэний үгтэй нийцдэг, Бурханаас эмээж, муугаас зайлахад биднийг хөтөлдөг бол үнэнтэй нийцдэг тэр үгийг дагаж, захирагдах нь Бурханд захирагдаж байгаа хэрэг. Хэрвээ үг нь үнэнтэй нийцдэггүй, Эзэний үгийн эсрэг байдаг бол бид тэднийг голох ёстой. Хэрвээ бид үгийг нь дагасаар байвал энэ нь хүнийг, Сатаныг дагаж байгаа хэрэг юм. Шашны удирдагч үнэнийг голж, жигшин, бусдаар үнэн замыг судлуулдаггүй бол антихрист мөн бөгөөд бид Бурханы талд зогсож, тэднийг ил болгож, голон, “Үгүй” гэж зүрхэлж хэлэн, тэдний хяналтаас мултарч, үнэн замыг эрж хайн, хүлээн авч, Бурханы мөртэй хөл нийлүүлэх ёстой. Энэ нь жинхэнэ итгэл, үнэхээр Бурханыг дагаж, Бурханы хүсэлтэй нийцэж байгаа хэрэг. Яг л тэргүүн тахилч, фарисайчуудад баригдахдаа Петрийн хэлснээр: “Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Төгс Хүчит Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншицгаая. “Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй… ‘Ариун Сүнсний ажлыг дагах’ гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага).

Итгэлтэй байж, Бурханыг дагах нь үнэнд захирагдаж, үнэнийг хүлээн авах, Бурханы одоогийн ажил, үгийг хүлээн авах, Бурханы мөртэй хөл нийлүүлэх явдал гэдгийг бид илүү сайн ойлгосон гэдэгт би одоо итгэж байна. Бурханы ажил хүмүүсийн үзлээс хэчнээн хол байх, хэчнээн олон хүн эсэргүүцэж, яллах нь хамаагүй, энэ нь үнэн, Бурханы ажил мөн л бол бид хүлээн авч, захирагдах ёстой. Энэ л итгэлтэй байж, Бурханыг дагаж байгаа хэрэг. Илчлэлд хэлдэгчлэн: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4). Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан энд ажиллаж, олон үнэнийг илэрхийлсэн. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, биднийг ёрын муугаас, Сатаны хүчнээс авардаг. Энэ бол алдаж боломгүй боломж, аврагдаж, Бурханы хаанчлалд орох цорын ганц зам. Одоо дэлхий даяар Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг улам олон хүн Төгс Хүчит Бурханы ажлыг интернэтээс судалж, Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг харж, шашны удирдагчдын хүлээснээс ангижирч, чуулганыхаа хяналтаас гарч, Хурганы хуримын зоогт оролцохоор Бурханы сэнтийн өмнө очиж байна. Гэхдээ шашны удирдагчдыг сохроор дагаж, шүтдэг, антихрист хүчнүүдэд хязгаарлагдаж, хууртдаг олон хүн шашны ертөнцөд байсаар байна. Тэд эзгүй газар хатуу хяналтад байж, Эзэн үүл хөлөглөн ирэхийг дэмий л хүлээн, аль эрт Бурханд гологдож, таягдан хаягдаад, гамшигт уйлж, шүдээ хавирдаг. Эзэн Есүсийн үг ингэж биелсэн. “Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно(Матай 15:14). Тэд Бурханд итгэдэг гэдэг боловч үнэндээ Бурханы эсрэг явж, хүмүүсийг дагадаг. Бурхан тэднийг үл итгэгчид гэж хардаг. Бурхан бол ёрын мууг үзэн яддаг ариун Бурхан, Бурханы зөвт байдал халдашгүй. Хүмүүст зусарддаг, антихристүүдийг дагаж Бурханыг эсэргүүцэн, доромжилдог хүмүүсийг Бурхан хэзээ ч аврахгүй. Үнэнийг хайрлаж, хүлээн авдаггүй, харин Библитэй сохроор зууралддаг хэнийг ч Бурхан хэзээ ч аврахгүй. Бурхан хүмүүсийг шашны Вавилоноос чөлөөлөхийг хүсдэг, ингэснээр бид шашны ертөнцийн антихрист хүчнүүдийн хязгаарлалтад баригдахаа больж, шашнаас гарч үнэнийг, Бурханы ажлыг эрж хайж чадна, Бурханы илрэлт, ажлыг угтан авах найдвар бидэнд бий болно.

Төгс Хүчит Бурханы өөр үгийг харцгаая. “Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих