Бурхан эцсийн өдрүүд дэх Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг тухай

2018-01-01

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Үүнтэй тулалдах” гэдгийн багахан тайлбар энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг

Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм… Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байна, өөрөөр хэлбэл, саваагаараа хүмүүсийн дунд цохиж, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний үзэхэд, Миний саваа гойд хүч агуулсан мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг

Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг

Янз бүрийн гай гамшиг ээлж дараалан тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг амсана: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг

Бурхан асар их уур хилэнгээ буулгасны улмаас галт уул дэлбэрэх гэх мэтийн элдэв янзын гамшгийг дэлхий ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдэв янзын гай гамшиг бүх хүн төрөлхтөн рүү өдөр өдрөөр ойртон айсуйг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лаав чөлөөтэй урсаж, уулс нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхий ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг, Бурханы шүүлтийн цаг юм. Мах, цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй; харин дэлхий ертөнц Бурханы гэсгээлтийн өлгийд “ухамсартайгаар баясна”. Хэн ч зугтаж үл чадна; энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 18-р бүлэг

Хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна.

Дуу хоолой минь эрчимжихэд Би орчлон ертөнцийн байр байдлыг ч бас ажигладаг. Тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд Миний үгээр шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүн бүр төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа олно. Үүнийг Би ихэд таална. Би саад тотгороос ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь загварчилж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг өөрсдийнх нь төрөлтэй хамт тавьсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа тул Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр юу ч үгүй болох нь гарцаагүй! Аяа, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—захирагч Эзэнтэй болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц өө! Миний алдар дотор чи гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг шинждэг. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дотор та нар эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогсохоо больсон байлгүй дээ? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадна вэ? Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг

Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэж Би амласан. Ингээд одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр зовлонд нэрвэгдсэн эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулж, тэднийг элбэг дэлбэг хонь мал, газар дэлхийн бүх эд баялгаар тэтгэнэ. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэлт, үр жимс юм. Тэд үндэстэн, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, бүхнийг залгигч галд минь мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд, ууган төлийг устгаад, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин авруулсан, Надад шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг Миний алдар үргэлж дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд чимээгүйхэн живээгүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих