Хүн төрөлхтний гайхалтай сайхан хүрэх газар ямар харагдах тухай
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Би шинэ тэнгэр ба шинэ газрыг харлаа: учир нь анхны тэнгэр болон анхны газар өнгөрөн оджээ, мөн тэнгис байхгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:1–4).
“Хотод дээрээс гийгүүлэх нар хэрэггүй, сар ч хэрэггүй ажээ: учир нь Бурханы алдар үүнийг гэрэлтүүлсэн бөгөөд Хурга тэндхийн дэнлүү байв. Аврагдсан улс орнууд түүний гэрэлд алхана: газрын хаад алдар, хүндлэлээ тийш нь аваачна. Үүний хаалганууд өдөр огтхон ч хаагдахгүй: учир нь тэнд ямар ч шөнө байхгүй. Тэд улс орнуудын алдар, хүндлэлийг тийш нь авчирна. Ямар ч бузар, жигшүүрт зүйл үйлддэг эсвэл худлаа ярьдаг хүн тийшээ орохгүй: харин Хурганы амийн номд бичигдсэн хүмүүс л орно. Тэр надад болор шиг тунгалаг амийн усны цэвэр гол Бурханы болон Хурганы Сэнтийгээс гарч байхыг үзүүлэв. Голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навчис нь улс орнуудыг эдгээхийн төлөө байв. Тэнд ямар ч хараал байхаа болино: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд зарц нар нь Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харна; Түүний нэр тэдний духан дээр байх болно. Мөн тэнд ямар ч шөнө байхаа болино; дэн бас нарны гэрэл ч тэдэнд хэрэггүй. Учир нь Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээ өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 21:23–22:5).
Холбогдох Бурханы үг:
Миний үг биелэхэд хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс дүнсгэр, тарчиг хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ерөөл минь бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг
Хаанчлал бүхэлдээ газар дээр бууж ирэх үед бүх хүн анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авна. Тиймээс Бурхан, “Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино” гэж хэлдэг. Энэ нь, Бурхан бүрэн гүйцэд алдрыг олж авах өдөр нь хүн өөрийн амралтыг эдлэх өдөр юм гэдгийг харуулдаг; хүмүүс цаашид Сатаны үймээнээс болж яаран гүйлдэхгүй ба дэлхий ертөнц урагшлан ахихаа больж, хүмүүс амралтад амьдарна—учир нь огторгуй дахь тоо томшгүй одод шинэчлэгдэж, нар, сар, одод гэх мэт болон тэнгэр, газар дахь бүх уул, гол бүгд өөрчлөгддөг. Мөн хүн өөрчлөгдөж, Бурхан өөрчлөгдсөн учраас бүх зүйл ч бас өөрчлөгдөх болно. Энэ бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд эцэстээ биелэгдэх зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 20-р бүлэг
Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн! Эцэстээ тэд гэрэлд дахин амь орж, оршин тогтнолын үндсийг олж, шавар шавхай дотор тэмцэлдэхээ больжээ! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээл! Тэд Миний үгээр шинэчлэгдэхгүй байж яахан чадах билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахан чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Тэнгэр, газар оргүй хоосноор тусгаарлагдахаа больж, дахин хэзээ ч салахгүйгээр нэг болон нэгдлээ. Энэхүү баярт учрал тохиох хөөр баяртай мөчид Миний зөвт, ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй шагшин магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэж байна. Энэ мөчид баярлахгүй хэн байх билээ, мөн уйлахгүй хэн байх билээ? Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинэчлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа больсон байна. Хүн төрөлхтний царайд жаргалтай инээмсэглэл тодорч, тэдний зүрх сэтгэлд хэмжээлшгүй жаргал нуугдаж байдаг. Хүн хүнтэйгээ хэрэлддэггүй, бие биетэйгээ ч зодолддоггүй. Миний гэрэлд бусадтай эв найртай амьдардаггүй хэн байна вэ? Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэрлэгдсэн хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүдэг нэг ч хүн үгүй. Бүх хүн төрөлхтөнд Миний зан чанар тархаж байдаг. Хүн бүр Намайг мэддэг болж, Надтай улам ойртож, Намайг биширч байна. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөрт өргөмжлөгдөж, хүний судсан дахь цусаар дамжин урсдаг. Хүний зүрх сэтгэл дэх баяр хөөртэй өргөмжлөл газрын гадаргуу дээрх бүх газар нутгийг дүүргэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан газрыг бүрхэхээ больж, нар цог жавхаатайгаар гялбана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 18-р бүлэг
Миний гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Миний үгээс хүмүүс таашаадаг зүйлсээ олдог. Би Зүүн зүгээс ирсэн, Би Зүүн зүгээс гаралтай. Миний суу алдар цацрахад бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд гарч, харанхуйд нэг ч зүйл үлддэггүй. Хаанчлалд, Бурханы ардууд Бурхантай хамт амьдардаг амьдрал хэмжээлшгүй жаргалтай. Хүмүүсийн ерөөлт амьдралд ус баяртайгаар бүжиж, Миний элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Миний хаанчлалд бүх хүн чармайж, шаргуу ажиллаж, үнэнч гэдгээ харуулж байна. Хаанчлалд бослого, эсэргүүцэл гэж байхгүй болж, тэнгэр газар хоёр бие биедээ найдаж, хүн бид хоёр бие биедээ түшиглэн, амьдралын баярт цэнгэлээр дамжуулан гүн мэдрэмжээр дотносдог… Энэ цаг үед Би тэнгэр дэх амьдралаа албан ёсоор эхэлдэг. Сатаны үймээн байхаа больж, хүмүүс амралтад ордог. Орчлон даяар, хүмүүс дунд амьдарч буй хүмүүсийн хувиар бус, Бурхантай хамт амьдарч буй хүмүүсийн хувиар Миний сонгосон хүмүүс энгүй их ерөөгдөж, Миний суу алдар дотор амьдардаг. Бүх хүн төрөлхтөн Сатаны завхралыг туулж, амьдралын жаргал зовлонг тултал нь амссан. Одоо Миний гэрэлд амьдарч байгаа хүн баясахаас өөр яалтай? Энэ сайхан мөчөөс татгалзаж, алдаж өнгөрүүлж яахан чадах билээ? Хүмүүс ээ! Миний төлөө зүрх сэтгэлдээ дуу дуулж, баяртайгаар бүжицгээ! Чин сэтгэлээ аваад Надад өргөн барьцгаа! Миний төлөө бөмбөрөө дэлдэж, баяртайгаар тоглоцгоо! Би баяр баяслаа бүх орчлон даяар цацруулдаг! Хүмүүст Би алдар суут царайгаа илчилдэг! Би чанга дуугаар уриалан дуудна! Би орчлон ертөнцийг давна! Би угаасаа хүмүүсийн дунд хаанчилдаг! Хүмүүс Намайг өргөмжилдөг! Би дээд хөх тэнгэрт хөвж, хүмүүс Надтай хамт алхдаг. Би хүмүүсийн дунд алхаж, Миний ардууд Намайг тойрон хүрээлдэг! Хүмүүсийн зүрх сэтгэл баярлаж, дуу хуур нь орчлонг донсолгож, тэнгэрт ан цав үүсгэдэг! Орчлон ертөнц манан буданд бүрхэгдсэн байхаа больж, шалбааггүй болж, муу ус цуглахаа больдог. Орчлонгийн ариун хүмүүс ээ! Миний шинжилт дор та нар жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Та нар бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, хаш чулуу шиг цэвэр ариун хүмүүс, бүгд Миний хайртууд, бүгд Миний баяр хөөр билээ! Бүх зүйл эргэн амилдаг! Ариун хүмүүс бүгд халуун тэврэлтэд минь орж, мэгшин уйлах, санаа зовохоо больж, өөрсдийгөө Надад өргөж, гэрт минь эргэн ирж, тэнгэрт Надад үйлчлэхээр эргэн ирсэн бөгөөд тэд төрөлх нутагтаа Намайг зогсолтгүй хайрлана! Үүрд мөнхөд үл өөрчлөгдөнө! Уй гуниг хаа байна! Нулимс хаа байна! Махан бие хаа байна! Газар дэлхий улиран оддог ч тэнгэр үүрд. Би бүх ард түмэнд үзэгдэж, бүх ард түмэн Намайг магтдаг. Балар эрт үеэс цаг хугацааны төгсгөл хүртэл энэ амьдрал, энэ гоо үзэсгэлэн өөрчлөгдөхгүй. Хаанчлалын амьдрал энэ билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!-өөс
Миний мэргэн ухаан газар дэлхий дээр, мөн сансар огторгуй даяар бий. Бүх зүйлийн дунд Миний мэргэн ухааны үр жимс байдаг, бүх хүний дунд Миний мэргэн ухааны охь бүтээлүүд элбэг арвин байдаг; бүх юм Миний хаанчлал дахь бүх зүйлтэй адил бөгөөд бүх хүн Миний бэлчээр дэх хонь мэт Миний тэнгэрүүдийн дор амралтад оршин суудаг. Би бүх хүний дээгүүр явж, хаа сайгүй харж байна. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн урьдынх шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийн дээр налан, бүрэн сэтгэл хангалуун байдаг, учир нь бүх зүйл ариун байдлаа буцаан авч, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч, газар дээрх хүмүүс Миний удирдамж дор амар жимэр, сэтгэл хангалуун амьдарч чадна. Бүх хүн Миний гарт бүхнийг эрхэлж байгаа ба бүх хүн урьдын оюун ухаан болон анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болиод, харин Миний хаанчлалд, хаш мэт ариун агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 16-р бүлэг
“Би бүх хүний дээгүүр явж, хаа сайгүй харж байна. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн урьдынх шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийн дээр налан…” Энэ бол Бурханы өнөөгийн ажлын үр дүн юм. Маш олон жилийн турш зовсон тэнгэрэлчүүд чөлөөлөгдсөн учраас Бурханы сонгосон бүх хүн анхдагч байдалдаа буцан очдог ба “хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг” хэмээн Бурханы хэлсэн шиг байдаг. Тэнгэрэлчүүд газар дээр ажиллаж, газар дээрх Бурханд үйлчилж, Бурханы алдар дэлхий даяар тархдаг учраас тэнгэрийг газар луу авчирч, газрыг тэнгэр лүү өргөдөг. Тиймээс хүн бол тэнгэр, газрыг холбодог холбоос юм; цаашид тэнгэр, газар тусдаа, салангид байхаа болиод, харин нэг болж холбогддог. Дэлхий ертөнц даяар Бурхан, хүн хоёр л оршин байдаг. Ямар ч тоос шороо, хир буртаг үгүй бөгөөд бүх зүйл шинэчлэгдэн, яг л бяцхан хурга тэнгэрийн доорх ногоон зүлгэн дээр хэвтэж, Бурханы бүх нигүүлслийг эдэлж буйтай адил байдаг. Ногоон өнгө хүрэлцэн ирснээс үүдэн амийн амьсгал гялалздаг, учир нь Бурхан үүрд мөнх хүнтэй хамт амьдрахаар дэлхий ертөнцөд ирдэг, яг л Бурханы хэлсэнчлэн “Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадна.” Энэ бол Сатаны ялагдлын бэлгэ тэмдэг, Бурханы амралтын өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн шагшин магтаж, тунхаглаж, тэмдэглэнэ. Бурхан сэнтий дээрээ амрах үе нь бас Бурхан газар дээрх ажлаа дуусгах үе бөгөөд Бурханы бүх нууцыг хүнд харуулах яг тэр мөч юм; Бурхан, хүн хоёр үүрд эв найртай байж, хэзээ ч хагацахгүй—энэ бол хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан дүр зураг билээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 16-р бүлэг
Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, мөнх байдалд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн байх байраа мэдэж, үүргээ биелүүлэх бөгөөд гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлж байх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурийнхаа аль алины хувьд бүтээл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн мөн л дэг журамтай, хүн төрөлхтөнд тохиромжтой хүрэх газарт амьдарч байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн болох болно. Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялчихсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө бүтээл дээр хүний анхдагч дүрийг сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго биелсэн байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Амралтад амьдарна гэдэг нь дайн дажингүй, бузар буртаггүй, ямарваа шударга бус байдал үлдээгүй амьдрал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсны хүчийг хэлж байна), Сатаны завхралаас ангид, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагад өртдөггүй амьдрал; бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнд шүтэн мөргөдөг, тэнгэр газар тэр аяараа амар амгалан байдаг амьдрал юм—“хүмүүсийн амар тайван амьдрал” гэдгийн утга учир энэ. Бурхан амрах үед газар дээр зөв шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсны хүчний ямар ч халдлага байхаа больж, хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно—тэд Сатаны завхруулсан хүн төрөлхтөн байхаа болиод, харин Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно. Хүн төрөлхтний амралтын өдөр ч бас Бурханы амралтын өдөр байх болно. Бурхан анхнаасаа амарч чадаагүйн улмаас биш, харин хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болих юм уу хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүмүүс амьдрахаа болино гэсэн үг ч биш. Сатан устгагдаж, ёрын муу үйлд нь хамссан хорон санаатнууд шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдаж, Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо болих үе нь амралтад орохын тэмдэг байх болно. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна, Сатаны завхрал байхгүй, ямар ч зөв шударга бус зүйл тохиолдохгүй гэсэн үг. Хүмүүс Бурханы халамж дор газар дээр хэвийн амьдарна. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно. Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүмүүс ч Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёулаа тус тусын амьдрах хэв маягтай байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүмүүс бөгөөд мөн чанар нь Бурханыхтай адилгүй. “Амрах” гэдэг нь анхдагч байрандаа буцан очно гэсэн утгатай. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд буцан очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн баяр баясал, зовлонг хуваалцахаар дунд нь байхаа болино. Хүмүүс амралтад орох гэдэг нь жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох болон хүмүүс бүрэн аврагдаж, амралтад орох нь ч бас зайлшгүй чиг хандлага болсон. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, харагдана; харин хүмүүс амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдэлнэ. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа болино; үүний адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно; тэднийг эцсийн өдрүүдийн агуу гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс үндсээрээ устгагдмагц газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Тэр үед л хүн төрөлхтөн бүрэн аврал хүртэж, Бурханы ажил бүрэн дуусна. Эдгээр нь Бурхан, хүн хоёр амралтад орох урьдчилсан нөхцөл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?