Аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүст Бурхан юу амласан бэ?

2018-01-04

Холбогдох Бурханы үг:

Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа ардуудаас хэн чинь хүмүүсийн дундах нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс хариуд нь яах вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхий ертөнцөд үүрд амьдрах найдлага өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг

Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна

Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх буюу дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болж, Сатаны бүхий л хүч хүлэгдэх үед тэр газар дээр амар хялбар амьдарна. Аливаа зүйл өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн төвөгтэй харилцаа—эдгээр нь маш их хүндрэл бэрхшээл, зовлон учруулдаг! Хүний энэ амьдрал үнэхээр золгүй! Хүн байлдан дагуулагдмагц зүрх сэтгэл, оюун санаа нь өөрчлөгдөнө: Тэр Бурханыг хүндэлдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханыг хайрлахаар эрж хайдаг бүхэн байлдан дагуулагдмагц, өөрөөр хэлбэл, Сатан ялагдаж, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдмэгц газар дээрх хүний амьдрал хүндрэл бэрхшээлгүй болох ба хүн газар дээр эрх чөлөөтэй амьдарч чадна. Хэрвээ хүний амьдралд махан биеийн харилцаа байдаггүй, махан биеийн ярвигтай байдал байдаггүй байсан бол хамаагүй амар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий ярвигтай бөгөөд хүнд тийм зүйлс байгаа нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй гэдгийн нотолгоо юм. Хэрвээ чи ах эгч нар болгонтойгоо адилхан харилцаатай, гэр бүлийн гишүүн бүртэйгээ адилхан харилцаатай байсан бол санаа зовних юмгүй, хэний ч талаар сэтгэлээ зовоох хэрэггүй байх байсан. Үүнээс дээр зүйл гэж үгүй ба энэ маягаар хүн зовлон шаналлынхаа хагасыг хөнгөлөх байв. Газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарснаар, хүн тэнгэрэлчтэй төстэй байх болно; махан биетэй хэвээр боловч хүн тэнгэрэлчтэй тун адилхан байх болно. Энэ бол сүүлчийн амлалт, хүнд хайрласан эцсийн амлалт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

“Ерөөгдөх” гэдэг нь, ирээдүйд үзэн яддаг зүйл чинь байхаа болино гэсэн үг, өөрөөр хэлбэл, эдгээр зүйл бодит амьдралд чинь байхаа болино; нүдэн дээр чинь тэдгээр нь бүрмөсөн арилсан байх болно. Гэр бүл, ажил, эхнэр, нөхөр, үр хүүхдүүд, найз нөхөд, төрөл төрөгсөд, мөн өдөр бүр үзэн яддаг өдрийн гурван удаагийн хоол чинь ч үгүй болно. (Энэ нь цаг хугацаагаар хязгаарлагдалгүй, махбодоосоо бүрэн алхан гарах гэсэн үг юм. Цадсан сүнс чинь л биеийг чинь хэвээр хадгалж чадна, гэхдээ энэ нь махбодыг бус, биеийг чинь хэлж байна. Та нар бүрэн чөлөөтэй, ер бусын байх болно. Энэ бол дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Бурханы үзүүлсэн хамгийн агуу, хамгаас илэрхий гайхамшиг юм.) Хөрс шорооны бүх бүрэлдэхүүн хэсэг биеэс чинь арилж, та нар ариун, хир буртаггүй, тэр чигтээ сүнслэг биес болж, орчлон ертөнц даяар, мөн газар дэлхийн зах хязгаар хүртэл аялж чадна. Тэр цагаас эхлээд та нар яршигтай тэр бүх угаалга, цэвэрлэгээнээс ч бас ангижирч, ердөө тултлаа жаргах болно. Тэр цагаас эхлэн, та нар гэрлэлтийн талаар бодохоо болино (учир нь, Би дэлхий ертөнцийг бүтээж буй бус, эрин үеийг төгсгөж байгаа), эмэгтэйчүүдэд хамгийн шаналгаатай байдаг төрөхийн өвдөлт гэж байхаа болино. Та нар ирээдүйд ажиллах ч үгүй, хөдөлмөрлөх ч үгүй. Та нар өөрсдийгөө Миний хайрын тэврэлтэд бүрэн умбуулж, өөрсдөд чинь өгсөн Миний ерөөлийг эдэлнэ. Ингэх нь гарцаагүй. Энэ ерөөлийг эдэлж байх зуур чинь нигүүлсэл та нарыг үргэлжлүүлэн дагана. Та нарт зориулж Миний бэлдсэн бүхэн буюу дэлхий дахины ховор, нандин эрдэнэсийг та нарт өгнө. Яг одоо та нар энэ бүхнийг ойлгож ч, төсөөлж ч чадахгүй бөгөөд урьд нь нэг ч хүн тэдгээрийг эдлээгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баярлах боловч эдгээр нь Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, үүнээс ч илүүтэйгээр Миний сүр жавхлангаас үүддэг гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бол Миний хайрладаг бүх хүн, Миний хайртай хөвгүүд билээ. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, түүнчлэн улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг чинь байх болно! Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх билээ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх билээ? Эцэг нь алдаршсан тул бүгд Миний хайртай хөвгүүдийг хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ; тэдгээр нь хязгааргүй, шавхагдашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Төд удалгүй та нар, наранд түлэгдэж, төөнөсөн халууныг тэсвэрлэх шаардлагагүй болох нь лавтай, мөн та нар жихүүн хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарыг хайрладаг бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн (ёрын муу хүмүүсийн эсрэг) мөнхөд үргэлжилнэ гэдгийг Би урьд нь хэлсэн учраас жаахан ч гэсэн зөөлөн хандалгүйгээр чамайг тэр даруй хөнөөнө. Гэвч, Миний хайр ч бас (Өөрийн хайрт хөвгүүдийг гэсэн) мөнхөд үргэлжилнэ; үүнийгээ Би өчүүхэн ч хорихгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 84-р бүлэг

Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь олж авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих