188  Чи зовлон, шалгалт туулснаар л Бурханыг үнэхээр хайрлаж чадна

I

Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чиний дотор хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой сургамж юм. Бурхан газар дээр ирээд хүний дотор хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө үнэхээр мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; үүнээс ч илүүтэйгээр энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог.

II

Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол та нар Бурханыг үнэхээр хайрлахгүй. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Бурханыг хайрлах энэ сургамжид хэрхэн хүрдэг вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр—түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр энэрэл, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу?

III

Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, жигшүүртэй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан зарим орчныг бүрдүүлдэг, ингэснээр хүн тэр орчинд Бурханы хайр татам байдлыг бүр илүү мэдэрч туулж чаддаг. Хэдий өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр туйлын их гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос

Өмнөх: 187  Зүдэргээт шалгалтаар л дамжуулан чи Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна

Дараах: 189  Бурхан хүнийг төгс болгож, хайрлахын тулд бүхнийг хийдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих