214  Бурханы хувьд хүнийг төгс болгох шилдэг арга нь цэвэршүүлэлт юм

I

Бурханы цэвэршүүлэлт их байх тусам хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы агуу их хайр, асар их авралыг улам сайн харж чаддаг.

II

Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд түшиглэх ёстой—тэр үед л Бурханы санаа зорилгыг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Зовлон үгүй бол хүмүүст Бурханыг гэх жинхэнэ хайр байхгүй; Хэрэв тэднийг дотроос нь шалгаж, үнэхээр цэвэршүүлэхгүй бол зүрх сэтгэл нь үргэлж гадаа хөвж байх болно.

III

Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул талыг олж харж, өөрийн хүндрэл бэрхшээлийг олж харж, мөн хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарч чадахгүй гэдгээ, хэчнээн их тэрсэлсэн болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг; шалгалт нь хүмүүсийг төгс болгож бүр ч сайн чаддаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас

Өмнөх: 213  Цэвэршүүлэлтийн үед Бурханыг хэрхэн хайрлах вэ

Дараах: 215  Цэвэршүүлэлтийн зовлон дунд л хүмүүсийн хайр цэвэр болдог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих