271 Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж чаддаг
I
Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө олж мэдэх ямар ч аргагүй. Үгээр ил болгох үед чи аяндаа тэдгээрийг олж мэднэ; тэгээд хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг хүн бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна.
II
Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Өнөөдөр та нарын туулсан зүйл бол үгээр дамжин хүрсэн үр дүн бөгөөд Есүсийн үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудын хүрсэн үр дүнгээс ч илүү агуу юм. Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах нь л Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулдаг юм биш, харин Бурханы үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчнийг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь чамд харуулдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс