01Бурханд итгэхийн тулд, Христ бол махбодоор илэрсэн Бурхан, Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг хүн заавал таних ёстой

Эзэн Есүс бол Бурханы хайртай Хүү гэж Ариун Сүнс гэрчилсэн; Эзэн Есүс ч бас тэнгэр дэх Бурханыг “Эцэг” гэж дуудаж байсан гэж Библид тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс, Эзэн Есүс бол Бурханы Хүү, мөн Эцэг Бурхан тэнгэрт байдаг гэж олон хүн итгэдэг. Гэсэн ч Эзэн Есүс ийнхүү хэлсэн юм: “Намайг харсан хүн Эцэгийг харсан; … Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа… (Иохан 14:9–10). Би болон Миний Эцэг нэг юм (Иохан 10:30). Тиймээс цорын ганц Бурхан байдаг гэдгийг харж болно. Эзэн Есүс бол махбодод биеллээ олсон Ехова Бурхан байв—Тэрээр Бурхан Өөрөө байв.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл “Бидэнд Эцэгийг харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ’ гэв” (Иохан 14:8–11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

02Бурханд итгэхийн тулд, “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэдгийг хүн мэдэх ёстой

Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13) гэсэн юм. Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс аль хэдийн махбодод эргэн ирж хүний Хүү болж илэрсэн бөгөөд Өөрийн ажлыг хийж, үгийг айлдсан юм. Энэхүү хүний Хүү бол эцсийн өдрүүдийн Христ, үнэний Сүнс бөгөөд хүнийг шүүж, ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн юм. Эдгээр үнэн нь үнэн хэрэгтээ хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг мөнх амийн зам юм, тиймээс зөвхөн эцсийн өдрүүдэд махбод болсон Христэд итгэж, Түүний өгсөн мөнх амийн замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л мөнх амийг олж авна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13).

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идэхийг зөвшөөрнө” (Илчлэл 2:7).

“Тэгээд тэр надад, Энэ гүйцэлдлээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Би цангасан нэгэнд амийн усны булгаас үнэгүй өгнө” (Илчлэл 21:6).

03Эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүйгээр Эзэн Есүст итгэх нь Хүүд итгэх жинхэнэ итгэл мөн үү, энэ нь мөнх амийг олж авч чадах уу?

Библид: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй…(Иохан 3:36) гэдэг. Хүүд итгэх итгэл бол бие махбодтой болсон Христэд итгэх итгэл юм. Эзэн Есүс бол хүний Хүү, Тэр бол Христ, иймээс Эзэн Есүст итгэснээр бид мөнх амийг олж авах боломжтой байдаг. Тэгвэл бид яагаад мөнх амийг олж авахаасаа өмнө эцсийн өдрүүдийн Христийн үг болон ажилд итгэх ёстой юм бэ? гэж олон хүн асуух юм.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13).

“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

04Иудейн Фарисайчууд Эзэн Есүст биш, Ехова Бурханд л итгэж байсан. Тэд бас Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан бөгөөд тиймээс Бурханаар шийтгүүлж, хараагдсан билээ. Энэ нь бидэнд ямар анхааруулга өгдөг вэ?

1)Бие махбодтой болсон Христэд биш, харин тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэх нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү?

Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Хэрвээ та нар Би байдаг гэдэгт итгэхгүй бол нүглийнхээ дотор үхнэ(Иохан 8:24). Урьдны өдрүүдийг бодоод үзвэл, Иудейн фарисайчууд тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурхан—Эзэн Есүс гарч ирж, Өөрийн ажлыг хийж эхлэхэд тэд Түүнд итгээгүйгээр үл барам, бас Түүнийг эсэргүүцэж, ялласан юм. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолж, тийнхүү Бурханаар шийтгүүлж, хараагджээ. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд дахин нэгэнтээ хүний Хүүгийн илрэлт болж бие махбодтой болсон бөгөөд хэрвээ хүмүүс, энэхүү бие махбодтой болсон, бодитой Бурхан—эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүй, зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг бол энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Тиймээс Би, ‘Та нар нүглийнхээ дотор үхнэ’ гэж хэлсэн: учир нь хэрвээ та нар Би байдаг гэдэгт итгэхгүй бол нүглийнхээ дотор үхнэ” (Иохан 8:24).

“Үүгээр та нар Бурханы Сүнсийг мэднэ. Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн. Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм” (1Иохан 4:2–3).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).

2)Хэрвээ хүн итгэлдээ Библийн бичиг үсэг, дүрэм журмыг л баримталж, Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайдаггүй бол мөнх амийг олж авч чадах уу?

Библи Бурханыг төлөөлдөг бөгөөд Бурханд итгэх нь Библид итгэх итгэл, Библийг баримталснаар мөнх амийг олж авч чадна гэж Бурханд итгэдэг олон хүмүүс итгэдэг. Гэсэн ч Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй(Иохан 5:39-40). Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгний жинхэнэ утга учир юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Библийг баримтлаад Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайдаггүй бол мөнх амийг олж авч чадах уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:39–40).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ?

Албан ёсны вэбсайт