Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хүмүүс үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн Ариун Сүнсний ажил мөн байна гэж хэлнэ; хэрвээ хүмүүс үүнийг муу ёрын сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн эргэлзэж эхлэн, эсвэл бас үүнийг муу ёрын сүнсний ажил байна гэж хэлнэ. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтдаг бөгөөд өөрөө юуг ч ялган салгах чадваргүй, бас өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй. Энэ бол баримтлах байр суурьгүй, ялган салгах чадваргүй хүн бөгөөд ийм хүн бол хэнд ч хэрэггүй хүн юм! Чи дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч нэг өдөр үүнийг Ариун Сүнсний ажил биш, харин хүний үйл хэргээс цаашгүй гэж хэн нэгэн хүн хэлж магадгүй—гэсэн ч чи үүнийг ялган салгаж чадахгүй бөгөөд бусад хүний хэлэхийг сонсоод чи ч бас тэгж хэлнэ. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил, гэвч чи үүнийг хүний ажил гэж хэлдэг; чи Ариун Сүнсний ажлыг гутаадаг хүмүүсийн нэг болсон бус уу? Чи ийнхүү ялган салгаж чадахгүй байгаа учраас Бурханыг эсэргүүцсэн бус уу? Хэн мэдэх вэ, магадгүй нэг өдөр “энэ бол муу ёрын сүнсний ажил” гэж хэлэх эргүү амьтан гарч ирж болох юм, тэгвэл чи энэ үгийг сонсонгуутаа яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн чамайг үймүүлэх болгонд чи баримтлах байр сууриндаа бат зогсож чаддаггүй бөгөөд энэ бүхэн үнэнийг эзэмшээгүйгээс чинь л болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы тухай мэдлэгийг эрж хайна гэдэг энгийн зүйл биш. Зүгээр л хамтдаа цугларч, номлол сонссоноор тэдгээрийг олж авч чадахгүй, ганцхан урам зоригоороо чи төгс болгуулж чадахгүй. Чи туулж, мэдэж, үйлдэлдээ зарчимтай байж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи туршлагыг туулснаар олон зүйлийг ялган салгаж чадна—сайныг муугаас, зөв шударга байдлыг хорон муу явдлаас ялган салгаж, мөн аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийг ялгаж чадна. Чи энэ бүх зүйлийг ялган салгаж чаддаг байх ёстой, ингэснээр ямар ч нөхцөлд чи хэзээ ч төөрөхгүй. Энэ л чиний биеийн жинхэнэ хэмжээ юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас
Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүсийн ялган таних чадвар бага байх тусам, үнэний талд зогсож чадах нь бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд үнэнийг огт хайрладаггүй; харин ч үнэнийг жигшдэг харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас