Цуу ярианы занганаас мултрах нь

2020-01-04

Шиаоюнь, Хятад

Би армийн офицер эмэгтэй байлаа. 1999 оны нэг өдөр Солонгос пастор надад Эзэн Есүсийн сайн мэдээг номлосон юм. Үнэн сэтгэлийн эрэл хайгуулынхаа улмаас би удалгүй пасторын сургалтын анхаарлын төвд орж, гол туслагч нь боллоо. 2000 оны зун пастор, Солонгосын Сайн Мэдээний Чуулганы арав гаруй, коллежийн оюутантай хамт номлогчийн богино хугацааны аяллаар Юннаньд ирсэн юм. Санаанд оромгүйгээр энэ нь ХКН-ын засгийн газрыг түгшээжээ. Бид пасторын гэрт цуглаан хийж байгаад баривчлагдаж, Юннань мужийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэст байцаалт өгөхөөр хүргэгдсэн юм. Солонгосын их сургуулийн оюутнуудыг тэр шөнөдөө албадан нутаг буцааж, солонгос пасторыг ч бас улсаас хөөжээ. Чуулган ХКН-ын хавчлагыг амсаж, олон итгэгч айж хулчийн, итгэж зүрхэлсэнгүй. Түүнчлэн итгэгчдийн нэг хэсэг нь албан хүчээр Гурван Өөрөө сүмд явж, ийнхүү ХКН-ын засгийн газар чуулганыг нураасан билээ. Би чуулган дахь гол хамтран зүтгэгчдийн нэг байсан бөгөөд ХКН-ын засгийн газрын энэ удаагийн хавчлага намайг ч бас ажилгүй болгосон юм.

Цуу ярианы занганаас мултрах нь

2005 оны 3-р сард би Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг сонслоо. Эзэн Есүс эргэн ирснийг дуулаад ихэд догдолсондоо баярын нулимс хоёр нүдийг минь бүрхэж, би үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байв. Би ах эгч нараа аль болох хурдан Бурханы өмнө аваачихыг л хүссэн билээ. Бурханы удирдамж дор ах эгч нар ар араасаа Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Гэвч санаанд оромгүй нь, чуулганы хамгийн авьяас билигтэй хамтран зүтгэгчдийн нэг нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай гэрчлэлийг сонссоныхоо дараа “Энэ сургаал зөв сонсогдож байна, гэхдээ бид эхлээд пастороос асууж, юу гэхийг нь харах хэрэгтэй” гэлээ. Удалгүй пастор над руу утасдаж, “Одоо гадуур тун эмх замбараагүй байна. Чи Бурханд тийм ч удаан хугацаанд итгээгүй бөгөөд биеийн хэмжээ чинь өчүүхэн. Юу ч хийлээ гэсэн чи чуулганы гаднаас хамаагүй номлол битгий сонс, тэгвэл чи замаа алдахгүй. Бид энэ чуулганы хариулгыг л хүлээн зөвшөөрч болно. Бусад чуулганы номлодог замыг битгий сонс” гэж хэллээ. Үүнийг сонсоод би тайвнаар: “Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалсан энэ хугацаанд би тэдний номлодог бүх зүйл Библитэй нийцдэг, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй, үнэн зам гэдгийг нь олж тогтоосон” гэв. Пастор маань ингэж хэллээ: “Тэд үүнийг хэчнээн сайн номлох нь хамаагүй, Эзэн Есүс л жинхэнэ Бурхан гэдгийг бид ойлгох ёстой. Бид Эзэнийг орхих ёсгүй!” Тэгэхэд нь би баттайгаар: “Би Эзэнийг орхиогүй, харин Хурганы мөрийг дагаж байна. Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн. Бид яг ухаалаг охид шиг Эзэнийг угтан авах нь л зөв юм” гэж хэлэв. Пастор ширүүнээр, “Эзэн эргэн ирсэн гэдгийг Солонгосын Сайн Мэдээний Чуулган яаж мэдэхгүй байх билээ?” гэлээ. “Энэ бол цөөн хэдэн үгээр тайлбарлаж болох зүйл биш” гэж би хэлэв. Пастор уран яруу үгээр ингэж баталлаа: “Тэдний итгэдэг зүйл бол ХКН-ын засгийн газрын эрс арга хэмжээний бай болох Зүүний Аянга юм. Үүнийг интернэтэд маш тодорхой тайлбарласан байгаа. Интернэтэд ороод үз, тэгээд чи ойлгоно. Чи үүнийг нягталж үзэхийн тулд интернэтэд орох хэрэгтэй…” Утсаа тасалсныхаа дараа зүрх сэтгэл минь удаан хугацаанд тайвширч чадсангүй. Пасторын үг чихэнд хангинасаар байлаа. Ялангуяа би интернэтэд яг юу гэсэн байсныг мэдмээр байв.

Олж мэдэхийн тулд би Интернэт кафе руу яаран гүйлээ. Вэб сайтуудыг нээх хоромдоо би мэгдэж цочирдсон юм. Вэб сайтуудад Бурханы эсрэг ХКН-ын засгийн газрын ихээхэн доромжлол, яллалт, түүнчлэн эрх мэдэл бүхий шашны хүмүүсийн гүжирдлэг, доромжлол байлаа. Надад зарим нэг эргэлзээ төрөв: Төгс Хүчит Бурханы үгийг ямар ч хамаагүй хүн хэлж чадахгүй. Тэдгээр нь үнэний Сүнсний илэрхийлэл юм. Энэ бол Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хүсэн эрмэлздэг, олон өөр урсгалын хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг баримт юм. Гэтэл вэб сайтууд яагаад Төгс Хүчит Бурханыг хүмүүсээр үгүйсгүүлэх цуу яриа дэгдээдэг билээ? Бас ХКН-ын засгийн газрын хамтаар Бурханыг яллаж, доромжилдог олон алдартай пастор байдаг. Энд юу болоод байна аа? Энэ бүх сөрөг суртал ухуулгыг хараад би эргэлзэж тээнэгэлзлээ. Дараа нь би Ариун Сүнсний ашигладаг хүн рүү дайрч давшилсныг интернэтээс харав. Зүрх сэтгэл минь дахин нэг удаа тавгүйтлээ. Би үнэхээр хүнд итгэдэг гэж үү? Интернэт дэх мэдээллийг үргэлжлүүлэн үзэх зуураа би улам барьц алдаж, ихэд гайхан, самгардсан болохоор эцэст нь Интернэт кафенаас яаж гарч явснаа ч мэдсэнгүй.

Гэртээ харих замдаа би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайн, судалж өнгөрүүлсэн үеэ санав. Намайг зарим нэг асуулт асуухад Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Бурханы үгийг уншиж өгдөг байлаа. Асуудал болгон ар араасаа шийдвэрлэгдэж, би бүрэн үнэмшсэн юм. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт бат итгэхэд минь бүхэл бүтэн арван нэгэн өдрийн мэтгэлцээн, судалгаа шаардагдсан. Түүнчлэн би Бурханы зарим үгийг уншсан. Бурхан ажлын гурван үе шат болон зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг дэлгэсэн бөгөөд Библийн дотоод түүх болон мөн чанар, Библи дэх аль нь Бурханы үг, аль нь хүмүүсийн үг болох, хүмүүс Библид хэрхэн хандах ёстой зэрэг үнэнийг тодорхой болгосон билээ. Энэ нь, аливааг тодорхой харж, ихийг олж авахад намайг хүргэсэн. Эдгээр зүйлийг унших үед бүх зүйл тодорхой болж, би асар их ашиг тус хүртсэн юм. Бурханы эдгээр үгээс би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс байх учиртай гэдгийг харсан. Гэтэл яагаад интернэт дэх суртал ухуулга бүгд сөрөг байв? Эдгээр цуу ярианы талаар бодох тусам зүрх сэтгэл минь улам хямарч, хүнд оргин, зам гарч явахдаа би золтой л машинд мөргүүлчихсэнгүй.

Гэртээ хариад зүрх сэтгэл минь ер тайвшраагүй бөгөөд интернэт дэх тэдгээр цуу яриа үе үе санаанд орж, тэндээ эргэлдсээр байв. Нэгээс нөгөөг бодох үед зүрх сэтгэл минь үймэрч байлаа. Шөнө нь би унтаж чадаагүй бөгөөд “Хэрвээ би буруу замаар явбал итгэл минь хий дэмий болох бус уу? Үгүй ээ, би даруйхан буцах ёстой. Гэхдээ Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс байвал яах юм бэ? Тэгвэл би Эзэнийг угтан авч, аврагдах боломжоо алдах биш үү?” хэмээн бодсон юм. Эргэж буцан байхдаа би Бурханы өмнө очин залбирлаа: “Өө Бурхан минь! Ажлын энэ алхмыг хүлээн зөвшөөрснөөс хойш зүрх сэтгэл минь үргэлж тайван байж, Бурханы үгийг унших нь надад маш таатай санагдан, сүнс минь маш их тэжээгдсэн мэт санагдаж байсан. Гэвч интернэт дэх зарим нэг сөрөг суртал ухуулгыг харсны дараа би тайвширч чадахгүй байна. Миний зүрх сэтгэлийг хамгаалаач. Өө Бурхан минь! Биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн бөгөөд эдгээр зүйлийг яаж ялган танихаа мэдэхгүй байна. Хэрэв Төгс Хүчит Бурхан нь үнэхээр эргэн ирсэн Та мөн бол ямар ч хүн, ямар ч зүйлээс болж үймрэлгүй Таны ажилд бат итгэлтэй байхад намайг замчлаач гэж би гуйж байна. Хэрвээ биш бол, ялган таньж чаддаг болоход минь намайг замчлаач гэж Танаас гуйя…” Залбирсны дараа, энэ нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг тогтоохын тулд Төгс Хүчит Бурханы үгийг хурдхан уншиж дуусгая хэмээх санаа зүрх сэтгэлд минь төрөв. Тэр шөнөжингөө би Бурханы үгийг уншсан бөгөөд хэзээ ширээн дээр унтаад өгснөө мэдэхгүй юм.

Маргааш өглөө нь би эрт хаалга тогших дуунаар сэрж, хаалга тайлахаар нойрмоглон очив. Ирсэн хүн нь намайг усалсан Ву эгч болж таарлаа. Эгч нойрмог байгааг минь хараад санаа нь зовсон байдалтайгаар юу болсныг асуув. “Би өчигдөр интернэтэд ороод Бурханыг эсэргүүцэж, доромжилсон маш олон зүйл харсан, тэгээд одоо маш их будилж байна…” гэж би хэллээ. Үүнийг сонсоод Ву эгч надтай ингэж нөхөрлөв: “Эгч ээ, Христэд итгэгчдэд хандах ХКН-ын засгийн газрын хандлагыг та маш сайн мэднэ. Тэд тоо томшгүй олон Христэд итгэгчийг баривчилж, хяхаж хавчсан. Энэ бол хөдөлшгүй баримт. Интернэт дэх цуу яриаг бүгдийг нь ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганыг хяхаж хавчихын тулд зохиосон юм. Тэд Бурханы ажлыг дарж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс нутаг болгож, Бурханыг дагах юм уу шүтэн мөргөхийг хүмүүст зөвшөөрөхгүй байхыг зорьдог. Эгч ээ, ХКН бол бурхангүй үзэлтэй засгийн газар. Тэдний хэлдэг зүйлд итгэж болно гэж үү?” Эгчийн үг надад амжиж сануулав. Тийм ээ! ХКН бурхангүй үзэлтэй. Тэд Бурханыг хамгийн их үзэн ядаж, эсэргүүцдэг. Тэдний хэлдэг зүйлд хүн яаж итгэж болох вэ дээ! ХКН-ын засгийн газар “шашин шүтэх эрх чөлөө”-ний далбаан дор явдаг боловч нүднээс далдуур, Бурханд итгэдэг хүмүүсийг улайран албадаж, баривчилдаг. Өмнө нь ХКН-ын засгийн газар манай чуулганы хүмүүсийг хэрхэн албадаж, дарангуйлсныг болон үүнээс болж хэчнээн олон ах эгч итгэлээ алдаж, итгэж зүрхлэхгүй болж, би ч бас ажилгүй болсноо бодохоор Бурханд итгэдэг хүмүүст хандах ХКН-ын засгийн газрын хандлага энэ биш гэж үү? Шашин шүтлэгийг хязгаарлахын тулд ХКН Гурван Өөрөө сүмийг байгуулж, эхлээд “улсаа хайрлаж”, дараа нь “шашнаа хайрлах”-ыг хүмүүсээс хүссэн юм. Тэд хүмүүсийг гартаа бат хянаж, шашин шүтэх эрх чөлөөг нь хязгаарлахыг зорьдог. Энэ тухай бодоод би ХКН-ын засгийн газрын жигшүүрт санаа зорилгыг жаахан ялган таньдаг боллоо. ХКН-ын засгийн газар үргэлж шашин шүтлэгийг хяхаж хавчин, үнэн замыг яллаж ирсэн. Иймээс тэд цуу яриа зохиож, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж байгаа нь Бурханыг үзэн ядагч, Бурханыг эсэргүүцэгч сатанлаг уг чанарыг нь ихэд ил болгож байгаа бус уу?

Цуу ярианы занганаас мултрах нь

Ву эгч үргэлжлүүлэн ингэж нөхөрлөв: “ХКН-ын засгийн газар бол бурхангүй үзэлтэй сатанлаг дэглэм бөгөөд Бурханы дайсан юм. Хүмүүсийг байнга хянадаг болох зэрлэг санаархлаа биелүүлэхийн төлөө тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, нэр хүндийг нь гутаахаар харыг цагаан болгон мушгин гуйвуулдаг. Бид үүнийг нэлээд сайн ялгаж салгаж чаддаг. Гэхдээ шашны пастор, ахлагч нар яаж бурхангүй үзэлт дэглэмийг даган, Бурханыг эсэргүүцэж, яллаж, доромжилж чадна вэ? Ихэнх хүмүүс энэ асуудлыг ойлгож чаддаггүй. Үнэндээ энэ нь Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг шашны удирдагчдын уг чанар, мөн чанартай холбоотой. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн хоёр мянган жилийн өмнөхийг эргээд санавал Тэрээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын туйлын их эсэргүүцэл, хавчлагатай нүүр тулсан. Тухайн үед Эзэн Есүсийн номлосон зам, үзүүлсэн гайхамшиг нь Иудейн газар нутагт шуугиан дэгдээснээс энэ нь үүдэлтэй. Эгэл жирийн олон хүн Эзэний үгэнд татагдаж, нэг нэгээрээ Эзэн Есүс рүү эргэн ирсэн юм. Ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд үүнийг өөрсдийнх нь байр суурь, ашиг орлогод заналхийлж байна гэж хараад Ромын засгийн газартай хуйвалдан Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан. Тэд цуу яриа тарааж, Эзэний ажлыг гүтгэж, Эзэн Есүсийг загалмайд цовдолсон билээ. Одоо хоёр мянган жилийн өмнөх түүх давтагдаж байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улам олон хүн хүлээн зөвшөөрч байгааг шашны удирдагчид хараад даруй атаархаж, ХКН-ын засгийн газартай нэгдэн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, ялладаг. Шашны ихэнх удирдагч бол үнэнийг хайрладаггүй, байр суурийг л хайрладаг антихристүүд гэдгийг энэ нь бүрэн харуулдаг. ‘Эрт дээр үеэс хойш үнэн замыг үргэлж дарангуйлж ирсэн.’ Иймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн муу ёрын хүчин эрс эсэргүүцэж, ялладагт гайхах зүйлгүй.” Тийм ээ, фарисайчууд, ахлах тахилчид болон хуулийн багш нар бүгд шашны нийгэмлэгийн эрх мэдэл бүхий хүмүүс боловч Бурханы жинхэнэ итгэгчид байгаагүй бөгөөд үнэнийг хайрлаагүй. Эзэн Есүсийн үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг тэд мэдэж байсан ч огт эрж хайж, судлаагүй. Харин ч, байр суурь, амин зуулгаа хадгалахын тулд Эзэнийг яллаж, доромжилсон. Тэдний уг чанар үнэхээр л Бурханыг эсэргүүцэж, Бурханы дайсан байх явдал. Одоо шашны нийгэмлэгийн пастор, ахлагч нар Эзэний хоёр дахь ирэлтийн тухайд хэрхэн авирладаг нь фарисайчуудын хийсэн зүйлтэй адилхан. Тэд Бурханыг үзэн ядагч, үнэнийг үзэн ядагч антихристүүд болж таарч байна! Эзэн Есүсийн эргэн ирэлтийг Библид зөгнөх үедээ “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25) гэсэн байдаг. Одоо Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн атал Түүнийг ХКН-ын бурхангүй үзэлт дэглэм болон шашны нийгэмлэг эсэргүүцэж, яллаж байна. Эзэний зөгнөлийн биелэл энэ биш үү? Энэ мөчид миний зүрх сэтгэл гэрэлтүүлэгдлээ. Ву эгч нөхөрлөлөө цааш ийн үргэлжлүүлэв: “ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн интернэтээр түгээдэг сөрөг суртал ухуулга Бурханы ажлыг мөн чанартаа сүйрүүлж, үймүүлэх зорилготой. Сатан хүмүүсийг мэхэлж, төөрөгдүүлэн, Бурханд эргэлзэж, Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахад хүргэхийн тулд үргэлж худал хуурмагийг ашиглаж ирсэн. Эцэстээ тэд Бурханаар шийтгүүлж, там руу илгээгдэж, Бурханаар авруулах боломжоо үүрд алдана. Бид тэдний цуу яриаг ялган салгаж, цуу яриа дэгдээх өөдгүй муу санаа, жигшүүрт зорилгыг нь ухаарах ёстой. Эс тэгвээс бид төөрөгдөлд автаж, Бурханаар авруулах боломжоо алдана.” Би санаа нийлэн толгой дохиж, эгчийн нөхөрлөл болон тусламж үнэхээр цагаа олж гэж бодлоо. Цааш сонсоно гэхээс би тэсэж ядан байв…

Ву эгч Бурханы үгийн номыг гаргаж ирээд надад ингэж хэлэв: “Эгч ээ, Төгс Хүчит Бурханы үгийн хэсгээс уншицгаая! Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: ‘Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж өсгий даран дагадаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд Би Сатаны зальт аргаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлийн дотроос Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү? Миний ажлын чухамхүү гайхалтай байдал энэ биш гэж үү?’” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Наймдугаар бүлэг”-ээс).

Бурханы үгийг уншсаныхаа дараа Ву эгч ингэж нөхөрлөв: “Бурханы ажлын алхам бүр нь Бурханы хүсэл, мэргэн ухаан, гайхалтай байдлыг агуулдаг гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж байна. Эхлэлээс төгсгөл хүртэл Бурханы ажил Сатаны заль мэхээс зайлсхийдэггүй, харин Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийг төгс болгож, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы ажлын ашиг тусын төлөө Сатаны заль мэхийг ашигладаг. Гаднаа Сатан Бурханыг эсэргүүцэх биеэ тоосон зангаар дүүрэн харагддаг боловч Бурханы мэргэн ухаан үргэлж Сатаны заль мэхэнд үндэслэн хэрэгждэг. Анх Сатан хүмүүсийг завхруулсан боловч Бурхан үүнийг шууд устгаагүй. Харин Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажлынхаа гурван үе шатыг ашигладаг бөгөөд хүн төрөлхтнийг завхруулж, төөрөгдүүлдэг, Бурханыг улайран эсэргүүцэж, Бурханд дайсагнадаг диавол Сатаны жинхэнэ нүүр царайг харуулж, Сатаны үзэшгүй муухай царай болон муу ёрын мөн чанарыг хүн төрөлхтөнд үнэхээр харуулах зорилгоор, хүн төрөлхтнийг аврах явцдаа Сатанд үймүүлж, саад хийх боломж олгодог. Ингэснээр хүмүүс Сатаныг идэвхтэйгээр голж, хаяад, Бурхан руу эргэн ирж чаддаг бөгөөд Сатан бүрмөсөн шившиг болж, бүтэлгүйтнэ. Энэ бол Сатаны эсрэг хамгийн хүчирхэг гэрчлэл бөгөөд Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг илчилдэг. Иов муугаас зайлсан, Бурханаас эмээдэг хүн байсан ч Иовд зовлон учруулахыг Бурхан Сатанд зөвшөөрч, эцэст нь шалгалтын үеийн Иовын гэрчлэлийг ашиглан Сатаныг шившиглэж, Иовын талаарх Бурханы үнэлгээ тэр чигтээ зөв байсан гэдгийг нотолсонтой яг адилхан. Энэ нь Бурханы мэргэн ухаан байлаа. Үүнээс гадна, эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг зүйл бол хүмүүсийг аварч, төгс болгох ажил юм. Энэ нь бас хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилж, эрин үеийг төгсгөх ажил юм. Бурхан ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн хавчлагыг ашиглан хүмүүсийг янз бүрийн шалгалт, гай зовлон туулахад хүргэдэг. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс гай зовлон туулснаар үнэнийг ойлгож, ялган таньж, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг мэдэж, Сатаны хорон муу байдлыг нэвт харж, эцэст нь Сатаныг бүрмөсөн голж, Бурханы авралыг хүртэж чаддаг. Харин хулчгар, хуурамч итгэлтэй, үнэнээс уйдсан хүмүүс болон үнэнийг үзэн яддаг муу хүмүүс шалгалт, гай зовлонгоор дамжуулан бүгд илчлэгдэж, хөөн зайлуулагдах бай болдог. Ийнхүү хонь ба ямаа; буудай ба үрийн сүүл; сайн зарц ба муу зарц; ухаалаг охид ба мунхаг охид бүгд төрлийнхөө дагуу ангилагддаг. Энэ бол Бурханы мэргэн ухаан, төгс хүчин юм.” Ву эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа би Иудейн фарисайчууд болон Ромын засгийн газар Эзэн Есүсийг цовдолсон хоёр мянган жилийн өмнөх үеийг эргэн санахгүй байж чадсангүй. Хүний өнцгөөс бол Эзэн Есүсийн ажил бүтэлгүйтсэн боловч Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлсэн юм. Сатаны хавчлага, цовдлолоор дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн билээ. Өнөөдөр эцсийн өдрүүдэд ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн яллалт, гүжирдлэг нь Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийг төгс болгох Бурханы зорилгод яг таг үйлчилсэн төдийгүй тэднийг яллах Бурханы нотолгоо болсон билээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэн дээр үндэслэн хэрэгждэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс). Библид ингэж тэмдэглэгдсэн байдаг: “Өө, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн аль алины баялаг юутай гүн билээ! Түүний шүүлтүүд яасан ойлгохын аргагүй, Түүний замууд нь яасан олж илрүүлэхийн аргагүй билээ!” (Ром 11:33). Энэ тухай бодоод би Бурханы ажил маш ухаалаг, дэндүү гайхалтай болохыг харж, зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг магтсан юм.

Ву эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би Бурханы ажлын талаар жаахан ойлгодог болж, мөн ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэг Бурханыг эсэргүүцдэгийн мөн чанарыг бага зэрэг ялгаж салгаж чаддаг болсон боловч биднийг хүнд итгэдэг буюу Ариун Сүнсний ашигладаг хүнд итгэдэг гэж интернэтэд бичсэн зүйлийг ойлгохгүй хэвээр байв. Ву эгчээс би: “Интернэтэд биднийг хүнд итгэдэг гэж бичсэн байна. Энэ үнэн гэж үү?” хэмээн асуув. Ву эгч энэ асуултын талаар ийнхүү нөхөрлөлөө: “Чи Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаатай холбоотой үнэнийг тодорхой ойлгоогүй байгаад асуудал оршиж байна. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: ‘Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажилтай холбоотой ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний бүх ажлын хөдөлгөөн болон чиг хандлагыг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа үргэлжилдэг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажиллах чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд удирдлагын ажилтай огтхон ч холбогдохгүй. Бурханы Өөрийн ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас). ‘Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. … Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг харьцуулмагцаа чи ялгааг нь мэдэх болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас). Бурханы ажил бол шинэ эринийг эхлүүлэх ажил гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд ойлгуулж байна. Энэ нь бүх хүн төрөлхтнийг авардаг ажил юм. Хүн ямар ч эрин үеийг эхлүүлж чадахгүй, мөн хүн төрөлхтнийг аврах ажлыг ч хийж чадахгүй. Хүний ажил бол ердөө л Бурханы ажлын суурин дээр хүний үүргийг биелүүлэх явдал юм. Энэ нь, Бурханы үгийн бодит байдалд ороход нь хүмүүсийг усалж, хангаж, залж чиглүүлэх зарим ажлыг хийх явдал бөгөөд Бурханы ажилтай хамтран хийгддэг боловч хүний ажил Бурханы Өөрийн ажлыг орлож огт чадахгүй, үүнийг Бурханы ажилтай адил ангилалд авч үзэж ч болохгүй. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөн, хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтөлсөн Нигүүлслийн эрин үеийг жишээ болгоод үз. Эзэн Есүс ажлаа дуусгасны дараа Петр болон бусад элч Эзэн Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд чуулганыг удирдан чиглүүлж, хариулж, ах эгч нарыг Эзэний замыг дагахад хөтөлсөн билээ. Энэ нь тэр чигтээ Эзэн Есүсийн ажилтай хамтран ажиллаж байсан. Тухайн үед чуулганы хүмүүс Петрийн хариулга, удирдлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Петр юм уу бусад элчид итгэж байна гэж хэн ч хэлээгүй. Энэ бол баримт. Үүний адилаар эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирээд Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн; Тэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. Хэрвээ эдгээр үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, дотор нь орж чадвал жинхэнэ аврал хүртэж, төгс болгуулах хүмүүс нь бид юм. Гэхдээ дорд хэв чанараас маань болоод Бурханы үгийг өөрсдөө уншиж, Бурханы үгийг туулж, жинхэнэ авралд хүрэх нь амаргүй, хэтэрхий удаан байдаг. Иймээс Бурхан биднийг удирдан чиглүүлэх гэж Ариун Сүнсний ашигладаг хүнийг өсгөсөн. Ариун Сүнсний ашигладаг хүнийг Бурхан урьдчилан бэлдэж, төгс болгосон юм. Тэрээр Бурханы ажлыг туулснаар аврал, төгс болголтыг хүртсэн туршлагатай. Тэрээр Бурханы үгийн туршлагаа ашиглан Бурханы үгийг мэдэх, Бурханы үгэнд ороход биднийг удирдан чиглүүлдэг. Энэ нь бидэнд замаасаа бага гажих боломжийг олгодог. Бид Ариун Сүнсний ашигладаг хүний удирдлага, усалгааг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж л байвал Бурханд итгэж, жинхэнэ аврал хүртэх зөв замд орж чадна. Энэ нь тэр чигтээ биднийг гэх Бурханы сайхан сэтгэл, ерөөл билээ. Ариун Сүнсний ашигладаг хүний хийдэг ажил нь Бурханыг өргөмжилж, гэрчлэх, мөн Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөхөд биднийг залж чиглүүлэх явдал юм. Тэрээр өөрт нь Бурхан гэж хандахыг биднээс хэзээ ч хүсээгүй, мөн өөрт нь итгэ гэж ч гуйгаагүй. Бурханы сонгосон бүх хүн энэ талаар маш тодорхой ойлгодог: Ариун Сүнсний ашигладаг хүн бол бидний ах, удирдагч төдий, харин бид Ариун Сүнсний ашигладаг хүнд бус, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханд итгэдэг. Биднийг Ариун Сүнсний ашигладаг хүнд итгэдэг гэж интернэтээр цуурхдаг. Энэ бол цэвэр баримтыг гуйвуулж, зөв бурууг хольж хутгасан явдал. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн Сатаны төөрөгдөл, худал хуурмаг юм. Өөрөө харахын тулд та Төгс Хүчит Бурханы Чуулган руу очиж, ах эгч нарын дунд байж, тэднийг сонсож, үнэхээр ойлгосон нь дээр байх. Тэгвэл, бид Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, бие махбодтой болсон Бурханд Өөрт нь буюу эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханд итгэдэг гэдгийг олж харна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүхэлд нь Христ удирддаг. Бурханы үг л хүч чадал эзэмшдэг. Тэгэхээр хэл дээ, бид хүнд итгэдэг үү, Бурханд итгэдэг үү? Энэ илэрхий биш байна гэж үү?” Эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа би Бурханы ажил болон хүний ажлын талаар бага зэрэг мэдэж авч, бас Ариун Сүнсний ашигладаг хүнийг өсгөх Бурханы санаа зорилгын талаар жаахан ойлгов. Түүнчлэн бид хүнд бус, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханд итгэдэг гэдгийг мэдэж авлаа. Би дотроо өөрийн эрхгүй ингэж бодов: Бидний хүлээн авсан зүйл бол Бурханы ажил, Бурханы үгийн хангалт юм. Бид Төгс Хүчит Бурханд итгэдэг; бид хүнийг дагаж, хүнд итгэдэггүй. Интернэт дэх эдгээр цуурхал нь үнэхээр л хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн Сатаны худал хуурмаг, худал үг юм шиг байна. Эхэндээ бидний анхны өвөг дээдэс болох Адам, Ева хоёр Сатаны заль мэхэнд автсан; тэд Сатаны худал үгийг сонссон учраас нүгэл үйлдэн, Еден цэцэрлэгээс хөөгдсөн. Эзэн Есүсийг цовдлохоор фарисайчуудтай нэгдсэн иудей хүмүүс ч бас цуу яриа сонсож, Сатаны заль мэхэнд хууртан, Бурханы эсрэг мөнхийн нүгэлтнүүд болсон. Би урьдын бүтэлгүйтлүүдээс сургамж авах ёстой. Тэгээд Сатанд мэхлэгдэхээ болих ёстой!

Ву эгч явахдаа надад Бурханы үгийг илүү их унш гэж хэлээд, Ариун Сүнсний ашигладаг хүний нөхөрлөлийг надад уншуулахаар үлдээв. Нэг өдөр би нөхөрлөлийн дараах хэсгийг харсан юм: “Энэхүү шийдвэрлэх чухал мөчид хүмүүс, Бурханы үгийг идэж уух, өөрсдөд нь Бурханы даалгасан юуг ч хийх, үүргээ гүйцэтгэх, Бурханыг хангалуун байлгах, Бурханыг алдаршуулах явдлыг хэрэгжүүлэлтийнхээ эн тэргүүнд тавих ёстой—ийм маягаар хэрэгжүүлснээр л хүмүүс Бурханд үнэнч байж чадна. Урьдын ариун хүмүүс: ‘Ашиг, алдагдал маань хамаагүй; бид Бурханы хүсэлд анхаарал хандуулах ёстой’ гэж үргэлж хэлдэг байв. Энэ нь бүх хүний уриа болох ёстой. Тодорхой хэрэгжүүлэлт дараах байдалтай байна: Хэрвээ хүнд Сатан яршиг удвал Бурханы гэрчлэл болон Бурханы ажлыг хамгаалж, Сатаныг ялахын тулд үнэнийг ашиглах нь эхний үүрэг юм; хэрвээ хүн нүгэл юм уу уруу таталттай нүүр тулбал Бурханыг алдаршуулах нь эн тэргүүнд байх ба хүн нүгэл үйлдэж, Бурханыг шившиглэх ёсгүй; хэрвээ хүний үүргийн хэрэгжилтэд хүмүүс, асуудал, зүйлс саад болбол Бурханы даалгасан зүйл эн тэргүүнд байх бөгөөд хүн бүх ээдрээ бартаанаас ангижирч, Бурханд үнэнч байх ёстой; хүний хувийн ашиг сонирхолтой холбоотой асуудал гарч ирэх юм бол Бурханы гэрийн ашиг сонирхол эн тэргүүнд байна. Хувийн ашиг сонирхлоо орхиж, Бурханы зүрх сэтгэлд хайхрамжтай байх нь амин чухал билээ. Хэрвээ хорвоо ертөнцийн хэрэг явдал хүнийг хүлж, хязгаарлах юм бол эхлээд үүргээ биелүүлж, Бурханыг хангалуун байлгах ёстой бөгөөд бусад бүх зүйлийг хөсөр хаяж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадах ёстой” (Дээрхийн нөхөрлөлөөс). Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх, Бурханд үнэнч байхын тулд юу хийх талаар Ариун Сүнсний ашигладаг хүний нөхөрлөлөөс би тун тодорхой мэдэж авав. Ариун Сүнсний ашигладаг хүн Бурханыг дуулгавартай дагах, үнэнд орох, Бурханы хүслийг биелүүлэхэд биднийг үнэхээр залж чиглүүлж байгаа санагдлаа. Бидэнд зориулж Бурханы зохицуулсан “орчуулагч” үнэхээр сайн болохыг би мэдэрсэн юм! Үнэнийг илүү хурдан ойлгож, Бурханыг мэддэг болоход биднийг залж чиглүүлэхийн тулд Бурхан Ариун Сүнсний ашигладаг хүнийг бидэнд зориулан урьдчилан бэлдсэн болохыг би улам тодорхой мэдэрлээ. Энэ бол биднийг гэх Бурханы чин сэтгэлийн хайр юм! Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллан, Ариун Сүнсний ашигладаг хүнийг дайрч давшилсан, интернэтэд түгсэн тэдгээр цуу яриаг энэ үед би бүрэн дүүрэн нэвт харж, хөсөр хаясан билээ. Байж сууж чадахгүй байсан би эцэст нь нэг санаа амарч болохоор болов. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би үнэхээр итгэсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авснаар би Хурганы мөртэй хөл нийлүүлж, Хурганы хуримын найрт оролцож, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн!

Сатаны энэхүү үймээнийг туулсныхаа дараа би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажилд улам бүр үнэмшсэн юм. Одоо би Төгс Хүчит Бурханыг арав гаруй жил дагаж байна. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрөөд байх үедээ тэр бүх үзэлтэй байснаа дараа нь зарим үнэнийг ойлгож, ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн цуу яриаг нэвт харж, үзлээ хаяж, төөрөгдөлд автахаа больж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж, Бурханы хайрыг хариулж, Төгс Хүчит Бурханыг шийдвэртэйгээр дагасан үеэ би эргэн саналаа. Энэ нь надад Бурханы эдгээр үгийн үнэнийг үнэхээр мэдрүүлдэг: “Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

“Барын үүр”-ээс дайжсан нь

Шиаоёу, Хятад Миний нэрийг Шиаоёу гэдэг, би 26 настай. Анх би Католик шашинтай байсан юм. Бага байхдаа Мөргөлд оролцож, Библи уншиж, нүглээ...

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Эзэн эргэн ирсэн тухай гайхамшигт мэдээг Ханьмэй дуулсан боловч тэнгэрийн хаанчлалд хүрэх зам нь бул хар чулуугаар дүүрэн байх юм гэж хэзээ ч санасангүй. Ханьмэй барын амтай тулгараад даруйхан Бурханд залбирч, үнэнийг эрж хайна. Эцэст нь тэрээр Бурханы өмнө дахин очиж чаджээ.

Leave a Reply