01

1. Эцсийн өдрүүдэд Эзэний эргэн ирэлтийг угтан авах хүмүүст Томасын итгэл дэх алдаа анхааруулга болох нь

Эзэнийг харах хүртлээ Томас итгээгүй учраас Эзэн Есүс түүнийг ингэж зэмлэсэн тухай Библид тэмдэглэсэн байдаг: “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!(Иохан 20:29). Эзэн Есүсийн эдгээр үг эцсийн өдрүүдэд Эзэнийг угтан авах хүмүүст ямар анхааруулга өгч байна вэ? Олон хүн Эзэн үүлэн дээр ирнэ гэдэг зөгнөлтэй зууралдахын сацуу Эзэн нууцаар ирэх тухай зөгнөлийг үл ойшоодог. Эзэн аль хэдийн махбодод эргэн ирчихсэн гэх аливаа гэрчлэлд итгэхээс тэд татгалздаг, үүлэн дээр ирэхийг нь харж байж л Түүнийг ирсэн гэдэгт итгэхээр зүтгэдэг. Энэ нь тэднийг Томасын алдааг давтах магадлалтай болгодог бус уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

Холбогдолтой Бурханы үг

Үндсэндээ сүнслэг бие харагдаж, баригддаггүй ба эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн гүйцсэн байсан. Иймээс ер нь бол хүмүүстэй уулзахын тулд Тэр Өөрийн анхдагч төрхөөр тэдний дунд эргэж ирэх хэрэг огтхон ч байгаагүй, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү бодитой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ эргэлзэж буй Томасыг гартаа хүргүүлээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий; бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай”. Эдгээр үг, эдгээр үйлдэл нь Эзэн Есүс зөвхөн эргэж амилсныхаа дараа хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин загалмайд цовдлогдохоосоо өмнө Түүний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Загалмайд хараахан цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн талаар аль хэдийн ойлгож байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юу харж болох вэ? Тэр эргэж амилсныхаа дараа ч бас Эзэн Есүс хэвээр байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ дөнгөж эхэлж байсангүй, харин Эзэн Есүсийг дагаж байсан бүхий л хугацааны турш түүнд байсан, гэхдээ Тэр бол үхлээс амилж, сүнсний ертөнцөөс Өөрийнхөө анхдагч дүртэй, Өөрийнхөө анхдагч зан чанартай.

Сайн мэдээний асуулт, хариулт

Gospel Q&A
Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс … тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүхэн Түүнийг харах болно” (Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?
Gospel Q&A
Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

02

Эзэнийг угтан авах зөв зам

Эзэнийг угтан авах тухайд бид Томасын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Бид итгэхээсээ өмнө Эзэний үүл хөлөглөн ирэхийг нь л харахаар хүлээж болохгүй. Тэгэхээр бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ? Эзэн Есүс бидэнд маш тодорхой ингэж хэлсэн: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6) Илчлэл ном дахь зөгнөл: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Эзэнийг угтан авахад гол нь Бурханы дуу хоолойг сонсох—энэ бол Түүнийг угтах цорын ганц зам гэдгийг эндээс харж болно. Эзэн эргэн ирсэн гэж хэн нэгний гэрчлэхийг сонсвол бид эрж хайж, судалж шинжлэх ёстой бөгөөд Бурханы дуу хоолойг танингуутаа хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой. Ингэх нь Эзэнийг угтан авч байгаа хэрэг бус уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!(Иохан 20:29).

Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44).

Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, хүмүүс ичгүүрийг нь харах вий(Илчлэл 16:15).

Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13).

Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20).

Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6).

Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ(Матай 25:10).

Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27).

Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7).

Холбогдолтой Бурханы үг

Үг нь махбодоор илэрсэн
Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүлэн дээр биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй эргэн нэгдээсэй, өөрөөр хэлбэл, Аврагч Есүс хэдэн мянган жилийн туршид алс байсан хүмүүс рүүгээ буцаад ирээсэй гэж хүн хүсэн хүлээсэн. Бас Түүнийг иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр хүний төлөө дахин нэг удаа загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгүйгээр Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр сууж, эцсийн өдрүүд дэх нэгэн баярт өдөр хүмүүсийн дунд буун ирж, бүх хүнд үзэгдэхийг хүсэн хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа: “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран эгээрэн хүссээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Тэрээр хүнд харагдсаныхаа дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлдэг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд золин авралаар дүүрсэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, хорхойсон, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.

Сайн мэдээний асуулт, хариулт

Gospel Q&A
Асуулт 3: Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

Лавлагаанд зориулсан видеонууд

Лавлагаанд зориулсан нийтлэлүүд

Эцсийн цаг үеийн зөгнөлүүд биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай

Эцсийн цаг үеийн зөгнөлүүд биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай

Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх Библийн энэ 6 зөгнөл биелсэн

Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх Библийн энэ 6 зөгнөл биелсэн

Илүү олон контент

Илүү олон сэдэв