
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд
“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26–30).
“Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:6–8).
“Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно” (Иоел 2:30–31).
“Түүнийг зургаа дахь лацыг нээх үед би харж байлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар шиг хар болж, сар цус шиг болов. Хүчит салхинд ганхсан инжрийн мод боловсроогүй инжир жимсээ хаялах мэт тэнгэрийн одод газар уналаа” (Илчлэл 6:12–13).
“Гамшгийн тэр өдрүүдийн дараа нэн даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ” (Матай 24:29).
“Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44).
Холбогдох Бурханы үг

Эцсийн өдрүүд ирж, дэлхий даяарх улс орнууд үймээн самуунтай байна. Улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, тахал, үер, ган гачиг хаа сайгүй үзэгдэж, хүний ертөнцөд гай зовлон тохиолдож байгаа бөгөөд Тэнгэр ч бас гай гамшиг илгээсэн. Эдгээр нь эцсийн өдрүүдийн шинж тэмдэг юм. Гэхдээ хүмүүст энэ нь зугаа цэнгэл, цог жавхаатай ертөнц шиг, улам илүү тийм болсоор байгаа мэт санагддаг. Хүмүүс дэлхий ертөнцийг харах үедээ сэтгэл татагддаг ба олон хүн үүнд урхидуулаад, өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх гаргаж, хар шид хийдэг хүмүүст асар олон тооны хүн мэхлэгдэнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2”-оос