
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд
“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26-30).
“Эцсийн өдрүүдэд аюултай цаг үе ирнэ гэдгийг бас мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрладаг, шунахай, сагсуу, бардам зантай, доромжлогчид, эцэг эхдээ дуулгаваргүй, талархалгүй, ариун бус, үл хайрлагч, эв эвдэгч, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайн зүйлсийг жигшигч, урван тэрслэгч, хүссэнээрээ үйлдэх, их зантай, Бурханыг хайрлахаас илүүтэй зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно; Сүсэг бишрэлтэй төрхтэй боловч үүний хүчийг үгүйсгэдэг: ийм хүмүүсээс нүүр буруул” (2 Тимот 3:1-5).
“Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:7-8).
“Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно” (Иоел 2:30-31).
“Түүнийг зургаа дахь лацыг нээх үед би харж байлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар шиг хар болж, сар цус шиг болов. Хүчит салхинд ганхсан инжрийн мод боловсроогүй инжир жимсээ хаялах мэт тэнгэрийн одод газар уналаа” (Илчлэл 6:12-13).
Холбогдолтой Бурханы үг

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэг үйл явдал, эсвэл үзэгдэл тохиолдож байгааг харах үед үүнийг хэмжих стандарт Түүний санаанд байдаг ба энэ стандарт нь арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ үйл явдал, үзэгдлийг хэрхэн үзэхийг нь тодорхойлдог. Тэр бүх зүйл дээр тоомжиргүй, эсвэл мэдрэмжгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн эшлэл энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.” Энэ удаа Бурханы үгэнд Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдээр бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг юу гэсэн утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтөн болон мах цустай бүхний ялзралыг ямар хэмжээнд хүртэл тэвчдэг вэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн төрөлхтөн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн төрөлхтөн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр цаашид үгүй болно. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл удахгүй ирнэ. Энэ нь Бурханы зан чанарын илэрхийллийн нэг хэсэг биш гэж уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдээр төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Энэ эрин үед Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цусаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдог, биеэрээ мэдэрдэг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр бол, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохих бус уу? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байлаа. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байна.“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс
Сайн мэдээний асуулт, хариулт
Асуулт 30: Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн ба хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж таних ёстой вэ, мөн Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг бид хэрхэн батлах ёстой вэ?