Зан чанараа өөрчлөх гэж юу вэ? Энэ нь хэрхэн илэрдэг вэ?
Холбогдох Бурханы үг:
Зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы ажлыг туулангаа Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах үед энэ нь тохиолддог. Тийм хүн доторх сатаны хороо цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг, ингэснээр Бурханы үг болон Түүний бүх зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, дахин хэзээ ч Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж чаддаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм… Зан чанарын өөрчлөлт гэдэг нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ Бурханыг эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанараа мэдэж авч, хүн хэтэрхий гүн гүнзгий завхарсан гэдгийг ойлгож, хүний утгагүй, ов мэхтэй байдлыг танин мэдэж, хүний ядуу дорой, өрөвдөлтэй байдлыг танин мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгож авдаг гэсэн үг юм. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэж, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болдог. Энэ нь Бурханыг мэддэг хүн юм; мөн зан чанараа өөрчилсөн хүн юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”
Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гаднах зан авираас нь харах боломжгүй юм; эдгээр нь түүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд хамаатай байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн үзэл бодлыг Бурханыхтай нийцүүлж, мөн Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи жаахан хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагддаг, бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж болох ч эдгээр нь зан авирын багахан өөрчлөлт төдий бөгөөд зан чанарын өөрчлөлт гэж тооцоход хангалтгүй юм. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг Бурхан хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахгүй байж магадгүй; харин ч шалтаг хайж, Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, бүр Түүнийг шүүмжлэн, Түүний эсрэг тэмцэхдээ ч тулж магад. Энэ нь ноцтой асуудал байх болно! Чи одоо ч Бурханыг эсэргүүцдэг уг чанартай бөгөөд ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулна.
Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”
Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш; харин энэ нь зан авирт өөрчлөлт авчирдаг зан чанарын жинхэнэ өөрчлөлт юм. Зан авирын тийм өөрчлөлт нь хүний гадаад зан авир, үйлдэлд гардаг өөрчлөлтөөс өөр. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг ойлгож, туулсан, мөн үнэн чиний амь болсон гэсэн үг юм. Урьд нь чи энэ хэрэг явдлын үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадаагүй; чиний хувьд үнэн бол үлддэггүй хоосон сургаал төдий байв. Одоо зан чанар чинь өөрчлөгдсөн болохоор чи үнэнийг ойлгоод зогсохгүй бас үнэний дагуу хэрэгжүүлдэг. Урьд нь дуртай байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг; хийх дуртай байсан зүйлээ, үзэл, төсөөллөө орхиж чаддаг. Урьд нь орхиж чаддаггүй байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт, бас зан чанараа өөрчлөх үйл явц юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”
Зан чанараа өөрчлөхөөр эрж хайхдаа чи өөрийнхөө тухай ойлголтоор тодорхой түвшинд хүрэх ёстой бөгөөд ингэснээр уг чанарын чинь дотор оршдог сатаны хорыг олж илрүүлж чадна. Чи Бурханыг эсэргүүцэх, Бурханы эсрэг тэрслэх гэж юу гэсэн үг болохыг мэдэх ёстой бөгөөд бүх хэрэг явдал дээр биеэ хэрхэн авч явбал үнэнд нийцэхийг мэдэх ёстой. Түүнчлэн Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагын талаар зарим нэг ойлголт авах ёстой. Бурханы өмнө мөс чанар, эрүүл ухаан эзэмшсэн байх ёстой бөгөөд онгироо байдлаар ярьж, Бурханыг хуурах ёсгүй, мөн Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ болих ёстой. Ингэснээр зан чанар чинь өөрчлөгдсөн байх болно. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханы эсрэг тэрслүү байдал нь аажмаар багасдаг. Түүнчлэн тэднийг үүргээ биелүүлэхэд нь бусад хүн санаа зовох шаардлагагүй болж, Ариун Сүнс тэдэн дээр үргэлж сахилгажуулах ажил хийх хэрэггүй болдог. Тэд үндсэндээ Бурханд захирагдаж чаддаг бөгөөд аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодолд үнэн оршиж байдаг. Энэ нь бүгд Бурхантай нийцэлтэй болсонтой тэнцэнэ.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”
Хүмүүсийн зан чанар Ариун Сүнсний одоогийн үгээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсөн үеийн хуучин туршлага, дүрэм журамтай үргэлж зууралддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй. Ариун Сүнсний өнөөдрийн үг бүх хүнээс хэвийн хүн чанарын амьдралд орохыг шаарддаг ч чи гадна талын зүйлд төвлөрсөн хэвээр байж, бодит байдлын талаар төөрөлдөж, нухацтай авч үздэггүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадаагүй нэгэн, Ариун Сүнсний удирдамжийн замд ороогүй нэгэн юм. Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм
Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв юм хэлж, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ашиг тустай л байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь, та хоёрын харилцаа сайн, муу байх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол эхний онцлог шинж юм. Чи эхлээд үнэнийг болон зөв зүйтэй, үнэнтэй нийцэлтэй зүйлсийг хүлээн зөвшөөрч чадна. Өөр нэг нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Чи үнэнийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, бас үүнийг эрж хайж чаддаг байх ёстой. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэний зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг шинж чанар гэвэл Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ? Энэ нь ямар үүрэг биелүүлж байгаагаас чинь, мөн чиний үүрэгт Бурхан ямар шаардлага тавьдгаас хамаардаг. Үүнийг Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармайн, хариуцлагатай, итгэмжтэй байдлаар үйлдэх—энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, амьдарч байгаа арга замаа тэдгээртэй харьцуулж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулах болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, чи ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстойг, мөн эдгээр нь ямар нарийн ширийнийг агуулдгийг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг үргэлж хайх ёстой, ингэвэл чи зарчмуудыг зөрчихгүй. Эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгомогцоо чи аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”
Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Хүмүүсийн урам зориг нь, хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодитой асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд хоосон сургаал үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд илчилдэг завхралынхаа уг чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлтийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгосон байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхрал нь үргэлж илчлэгдээд байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэнийг ойлгодгоосоо үүдэн тэд, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд илчлэгдсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалгаар үйлдэх, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанараа өөрчилсөн хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэний зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба нөхцөл байдал нь ямар ч байсан бай, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд аливааг хэрхэн хийхээ мэддэг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй—тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох боловч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй—аливааг харах тэдний үзэл бодол болон үйлдлийнх нь зарчмуудаар үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байгаагүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш. Энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэн өөрчлөгдсөн—энэ бол хамгийн гол өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.
Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”
Хүмүүс, амьдралын талаарх үзэл бодол, оршин тогтнолынх нь утга учир, үндэс суурь бүрмөсөн өөр болж, яс махандаа тултал өөрчлөгдөж, өөр хүн болох хүртлээ туршлагажих үед энэ нь гайхалтай байхгүй гэж үү? Энэ бол асар их өөрчлөлт, газар доргим өөрчлөлт билээ. Чи дэлхий ертөнцийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, эрх мэдэл болон алдар сууг сонирхохоо больж, эдгээрээс хялбархан татгалзаж чадах үедээ л хүний төрхтэй болно. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно; тэд үнэний төлөө, Бурханы төлөө, шударга зүйлийн төлөө амьдардаг. Энэ нь жинхэнэ хүний төрх юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарын нийтлэг байдал болон ялгааг ойлгох нь”
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?