Дүрэм дагах гэж юу болох, дүрэм дагах, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын хоорондох ялгаа юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хүний одоо хүрэх ёстой зүйл өнөөдрийн хүний бодит байр байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байдаг бөгөөд дүрэм журам баримтлахыг чамаас шаарддаггүй. Ингэснээр хуучин уг чанарт чинь өөрчлөлт гарч, чи өөрийн үзлийг хаяж болох юм. Тушаалууд бол дүрэм журам гэж чи бодож байна уу? Тэдгээрийг хүнд тавьдаг хэвийн шаардлага гэж хэлж болно. Тэдгээр нь чиний дагах ёстой дүрэм журам биш. Жишээ нь, тамхи татахыг хориглох явдлыг аваад үз—энэ нь дүрэм журам уу? Энэ нь дүрэм журам биш! Үүнийг хэвийн хүн чанар шаарддаг; энэ нь дүрэм журам биш, харин бүх хүн төрөлхтөнд тавьсан болзол билээ. Өнөөдөр тогтоосон арав гаруй тушаал ч бас дүрэм журам биш, харин хэвийн хүн чанарт хүрэхэд шаардагддаг зүйл юм. Хүмүүс өнгөрсөн үед тийм зүйлсийг эзэмшдэг, эсвэл мэддэг байгаагүй тул тэдгээрт хүрэхийг өнөөдөр хүмүүсээс шаарддаг бөгөөд ийм зүйлсийг дүрэм журам гэж тооцдоггүй. Хуулиуд нь дүрэм журамтай адилхан биш. Миний ярьж байгаа дүрэм журам нь ёслол, хэлбэрдэл, эсвэл хүний эндүү ташаа хэрэгжүүлэлтийг хэлдэг; эдгээр нь хүнд ямар ч нэмэргүй, ямар ч ач тусгүй дүрэм журам, зааврууд юм; эдгээр нь ямар ч утга учиргүй үйл ажиллагааг бий болгодог. Энэ нь стандарт дүрэм журам бөгөөд хүнд ямар ч ашиг тус өгдөггүй учир ийм дүрэм журмыг хаях учиртай. Хүнд ашиг тустай зүйлийг л хэрэгжүүлэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 1

Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдралын талаар

Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой

Урьд нь, хүмүүсийн туршлагажих байдалд ихээхэн гажуудал, тэр ч бүү хэл төөрөгдөл байдаг байв. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй тул олон талбарт хүмүүсийн туршлага гажуудсан юм. Бурхан хэвийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг л хүнээс шаарддаг. Жишээлбэл, хүмүүс хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн ёс заншлыг дагаж, костюм өмсөж, зангиа зүүж, орчин үеийн урлагийн талаар бага зэрэг суралцаж, чөлөөт цагаараа урлаг, соёл, үзвэр үйлчилгээ таашаан соёрхож болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншиж, хэрэгтэй мэдлэгээ олж авч, харьцангуй сайн амьдрах орчинтой байж болно. Энэ нь хэвийн хүн чанарын амьдралд тохирдог бүх зүйл боловч хүмүүс эдгээрийг Бурханы жигшдэг зүйл мэт үзэн, тэдгээрийг хийхээс татгалздаг. Тэдний хэрэгжүүлэлт ердөө хэдхэн дүрэм журмыг дагахаас бүрддэг бөгөөд энэ нь ямар ч утга учиргүй, залхмаар уйтгартай амьдрал руу хөтөлдөг. Үнэндээ Бурхан хүмүүсээс аливааг ийм маягаар хий гэж хэзээ ч шаардаагүй. Хүмүүс бүгд зан чанараа хязгаарлахыг хүсэж, Бурханд ойр байхын тулд сүнсэндээ тасралтгүй залбирч, оюун ухаан нь Бурханы зорьж буй зүйлсийг байнга тунгаан бодож, нүд нь энэ тэрийг тасралтгүй ажиглаж, Бурхантай харилцах харилцаа нь ямар нэгэн байдлаар тасрах вий гэдгээс асар их эмээж байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн өөрсдөө гаргасан дүгнэлт юм; тэдгээр нь хүмүүсийн өөрсдөдөө зориулж тогтоосон дүрэм журам билээ. Хэрвээ чи өөрийнхөө уг чанар болон мөн чанарыг мэддэггүй, хэрэгжүүлэлт чинь ямар түвшинд хүрч чадахыг ойлгодоггүй бол хүнээс Бурханы шаарддаг стандарт яг юу болохыг лавтай мэдэх ямар ч аргагүй байна, мөн хэрэгжүүлэлтийн үнэн зөв зам ч чамд байхгүй байна. Мөн хүнээс Бурханы шаарддаг зүйл яг юу болохыг чи ойлгож чаддаггүй тул оюун санаа чинь үргэлж эргэж байдаг ба Бурханы санаа зорилгыг задлан шинжлэхээр тархиа гашилган, Ариун Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлж, гэгээрүүлэгдэх арга замыг хайн тэмтэчдэг. Үүний үр дүнд чи тохиромжтой гэж бодсон, хэрэгжүүлэлтийн зарим арга замыг бий болгодог. Бурхан хүнээс яг юу шаарддагийг чи ер мэддэггүй; чи зүгээр л санаа зовох юмгүйгээр өөрийнхөө цогц хэрэгжүүлэлтийг гүйцэтгэн, үр дүнгийн талаар багахан анхаардаг ба хэрэгжүүлэлтэд чинь гажуудал юм уу алдаа мадаг байгаа эсэхийг бүр ч тоодоггүй. Ийм маягаар, хэрэгжүүлэлтэд чинь үнэн зөв байдал аяндаа дутагддаг бөгөөд зарчимгүй байдаг. Үүнд ялангуяа, хүний хэвийн эрүүл ухаан, мөс чанар, Бурханы сайшаал, Ариун Сүнсний баталгаа дутагддаг. Ийм хэрэгжүүлэлт нь ердөө дүрэм журам дагаж байгаа хэрэг буюу өөрийгөө хязгаарлаж, хянахын тулд зориуд илүү их ачаа үүрч байгаа хэрэг юм. Гэвч хэрэгжүүлэлтийн чинь ихэнх нь хэрэггүй үйл явц юм уу зан үйл гэдгийг мэдэлгүйгээр чи өөрийнхөө хэрэгжүүлэлтийг нарийн нягт гэж боддог. Үндсэндээ зан чанарын ямар ч өөрчлөлтгүй, ямар ч шинэ ойлголтгүй, ямар ч шинэ оролтгүйгээр олон жилийн турш ингэж хэрэгжүүлдэг олон хүн бий. Тэд олон удаа бодлогогүй, хүний үнэргүй үйл үйлдэн, хүмүүсийг будилуулж, бүрмөсөн мухардуулах байдлаар авирлах хэмжээнд очих хүртлээ нэгэн хэвийн хуучин алдаагаа давтаж, хэрцгий догшин уг чанараа бүрэн ашигладаг. Ийм хүмүүсийг зан чанарын өөрчлөлт туулсан гэж хэлж болох уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 1

Хүн үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг тодорхойлдог стандарт юу вэ? Тэд үнэн-бодит байдлыг эзэмшиж эхэлдэг. Хүн үнэн-бодит байдлыг эзэмшдэг эсэхийг тодорхойлдог стандарт юу вэ? Энэ нь, асуудалтай тулгарах үедээ зүрх сэтгэлдээ Бурханд ханддаг хандлагаас чинь, мөн өөрийгөө үнэн зөв, гүн гүнзгий мэддэг, үнэлдэг эсэхээс чинь хамаардаг. Зарим хүн асуудалтай тулгарах үедээ өнгөц, ерөнхий зүйлсийн талаар үргэлж ярьдаг ба тэд үнэн-бодит байдлыг эзэмшдэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Үнэн-бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс асуудалтай тулгарах үедээ үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Үгүй, чадахгүй. Магадгүй тэд: “Би энэ асуудалтай тулгарсан ба зүгээр л Бурханыг дуулгавартай дагана” гэх байх. Тэгвэл энэ асуудал дээр чи яагаад Бурханыг дуулгавартай дагах ёстой юм бэ? Чиний дагадаг зарчим зөв боловч чи юмыг өөрийнхөө үнэлж, тодорхойлсон замаар хийх буюу өөрийнхөө мэдрэмжийн дагуу авирлаж магадгүй юм. “Би Бурханыг л дуулгавартай дагана; өөр юу ч хэлэхгүй, хийхгүй” гэж чи хэлдэг боловч зүрх сэтгэлдээ үргэлж “Юу болоод байна аа? Бурханы хийсэн зүйл буруу” гэж бодож байгаа. Бурхан яагаад ийм маягаар үйлдсэнийг чи ойлгодоггүй мөртөө дуулгавартай бай гэж өөртөө хэлсээр байдаг ч үнэндээ зүрх сэтгэлд чинь жинхэнэ дуулгавартай байдал байдаггүй. Чи гаднаа юу ч хэлдэггүй, хийдэггүй, дуулгавартай мэт харагддаг төдий болохоос биш, үнэн хэрэгтээ тийм дуулгавартай байдал нь үнэнийг хэрэгжүүлж байгаа биш, дүрмийг дагаж байгаа төдий юм. Чи өөрийнхөө доторх тэрхүү дуулгаваргүй, завхарсан зан чанарын чигийг өөрчилж, “Би энэ асуудлыг харж, ойлгож байна. Бурханы зүрх сэтгэлийг ойлгож байна. Бурхан яагаад үүнийг хийхийг хүссэнийг мэдэж байна. Би зовсон ч, сул дорой болсон ч, эсвэл унаад босож чадахгүй байсан ч, эсвэл гунигтай байсан ч Бурханыг дуулгавартай дагана, учир нь Бурханы хийдэг зүйл сайн, Бурханы хийдэг бүхэн зөв, Бурхан ямар ч буруу юм хийхгүй гэдгийг би мэднэ” гэж хэлэх ёстой. Энэ нь, хэлснээ үнэхээр хийх ямар ч санаа зорилгогүйгээр “Би зүгээр л Бурханыг дуулгавартай дагана” гэж хэлэхээс өөр. Гаднаа тэрхүү “дуулгавартай байдал” нь ямар нэг дуулгаваргүй байдлаар илэрхийлэгддэггүй—харин зүрх сэтгэлд чинь догшин шуурга болж, Бурханы талаарх буруу ойлголт, Түүний эсрэг гомдлоор дүүрэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь чиний дотор нуугдсан хатги юм—арьс чинь гаднаа зүгээр байдаг хэдий ч арьсан доор чинь эрт орой хэзээ нэгэн цагт хагарах өвчин байдаг. Чи хэдэн жил дуулгавартай байсан, эсвэл хэдэн удаа ийм маягаар дуулгавартай байсан чинь хамаагүй; эцсийн эцэст, чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн л байдаггүй, Түүний талаарх жинхэнэ ойлголт ч байдаггүй. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь, чи дүрэм журам дагаснаар л дуулгавартай байдаг гэсэн үг бөгөөд хэчнээн удаа дуулгавартай байх чинь хамаагүй, чи зүгээр л дүрэм журам дагаж байгаа; завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй, эсвэл шийдвэрлэгдээгүй. Чи өөрт тулгарсан асуудлаар дамжуулан завхарсан зан чанараа мэдэж авах ёстой, Бурханы хийдэг зүйлийг ойлгодог, мэддэг, анхааран үздэг байх ёстой, ингэснээр чи жинхэнэ дуулгавартай байдал буюу дуртайяа дуулгавартай байх байдалд хүрч чадна. Энэ түвшинд хүрснээр л зан чанартаа жинхэнэ өөрчлөлт гаргана.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?”

Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ? Чи тодорхой нэг зүйл хийх үедээ—ажил гүйцэтгэх юм уу үүргээ биелүүлэх үедээ—уг зүйлийн тухайд хэлбэл, үүнийг үнэнийг хэрэгжүүлдэг байдлаар хэрхэн хийдэг, үнэнийг хэрэгжүүлээгүй байдлаар хэрхэн хийдэг вэ? Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь үнэнтэй ямар ч хамаагүй. Чи үүргээ гүйцэтгэж байж болох ч энэ нь үнэнтэй хамаагүй байдаг; энэ нь ердөө нэг төрлийн сайн зан авир бөгөөд бас сайн үйл хэрэг гэж хэлж болох боловч үнэнийг хэрэгжүүлэх энэ хоёрын хооронд зөрүү байсаар байдаг. Тэдгээр нь ялгаатай. Тэгвэл, тэдгээр нь ямар үндсэн дээр ялгаатай байж болох вэ? Чи энэ зүйлийг хийж байх үедээ тодорхой цар хүрээ, тодорхой дүрмийг баримталдаг. Эдгээрийн нэг нь чи Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулдаггүй; өөр нэг нь, чи ийш тийш арай их гүйж, бага зэрэг зовж, тогтмол цагт хооллож, унтаж чаддаггүй. Чи энэ бүх зүйлийг хийсэн бөгөөд хэрвээ чамд ямар ч хатуу чанд шалгуур тавиагүй бол үүргээ хараахан хангалттай гүйцэтгээгүй байж магадгүй. Гэхдээ өөр нэг зүйл бий: Энэ зүйлийг хийх үед дотор чинь ямар завхарсан зан чанар байгааг чи ухан гаргаж, олж илрүүлсэн үү? Өөрөөр хэлбэл, энэ асуудалтай тулгарах үед чамд ямар санаа байгааг, мөн чиний дотор Бурханыг сэтгэл хангалуун бус болгох ямар зүйл байгааг ухан гаргаж, олж илрүүлсэн үү? Энэ үүргээ гүйцэтгэснээр, энэ зүйлийг хийснээр чи өөрийнхөө талаар шинэ ойлголттой болсон уу, хэрэгжүүлж, орох ёстой ямар нэг үнэнийг олсон уу? (Хааяа л тэгдэг. Заримдаа би биеэ тоосон зангаа өнгөцхөн ойлгох төдий, дараа нь лавшруулж үздэггүй.) Тэгвэл ихэнхдээ чамд хэвшсэн, онолын ойлголт байдаг, бодит ойлголт байдаггүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар нэгэн аймшигтай буруу, эсвэл хорон муу зүйл хийгээгүй, гол зарчмуудыг зөрчөөгүй, гаднаа хүн чанартай сайн хүн шиг харагддаг байлаа ч гэсэн, чи үнэнийг хэрэгжүүлээгүй хэвээр бөгөөд ямар ч үнэнийг олж аваагүй. “Ямар ч буруу зүйл хийгээгүй”, гаднаа хүн чанартай нэгэн шиг харагдаж байгаа чинь үнэний дагуу байхтай, эсвэл үнэнийг хэрэгжүүлсэнд тооцогдохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх энэ хоёрын хооронд зай, ялгаа байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих