Сайн үйл гэж юу болох, хэрхэн илэрдэг тухай

2018-01-05

Холбогдох Бурханы үг:

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Сайн үйл

Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. “Өөрийнхөө төлөө” гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу? Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

Бурханд итгэдэг ихэнх хүн Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зориулахдаа баяртай байдаг. Гэхдээ жинхэнээсээ чин сэтгэлээ зориулж, золиос гаргаж чаддаг хүмүүс л жинхэнэ бодит байдалтай байдаг. Ихэнх хүн үнэнийг дуртайяа эрэлхийлдэг ч үнэнийг хэрэгжүүлж, олж авахын тулд төлөөс төлж чаддаг нь харьцангуй цөөн. Эгзэгтэй мөч ирж, чамаас золиос гаргаж, хаяхыг хүсэхэд чи тэгж тэвчдэггүй. Энэ бол байж боломгүй явдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй чинь эндээс харагддаг. Чухал мөч байх тусам хүмүүс захирагдаж, хувийн ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа орхиж, үүргээ зүй зохистой биелүүлж төдий чинээ чаддаг бол тэгсэн цагт л Бурхан тэднийг санана. Эдгээр нь бүгд сайн үйл! Хүмүүс юу ч хийлээ гэсэн, нэрэлхүү, бардам зан нь чухал уу, Бурханы алдар суу чухал уу? (Бурханы алдар суу.) Хариуцлага чинь чухал уу, ашиг сонирхол чинь чухал уу? Хариуцлагаа биелүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд чи үүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ бол уриа лоозон биш; хэрвээ чи сэтгэлийнхээ мухарт ингэж бодож, ийм маягаар хэрэгжүүлэх гэж хичээдэг бол багахан бодит байдал руу орсон байх бус уу? Тэгэхээр наад зах нь бодит байдлын тэр тал нь чамд байдаг болсон гэсэн үг. Тодорхой нэг зүйлтэй тулгарах үед чиний зуурдын субьектив хүсэл, бардам, нэрэлхүү зан замд чинь тээр болохоо больж, өөрийн үүрэг, Бурханы хүсэл, Бурханд гэрчлэл хийх явдал болон өөрийн хариуцлагыг чи эн тэргүүнд тавина. Энэ нь гэрчлэл хийх тун сайхан арга бөгөөд Сатаныг шившиглэдэг! Сатан энэ бүхнийг харсныхаа дараа юу гэж боддог вэ? Хэрвээ чи үнэхээр үүнийг хийж, бодит үйлдэл гаргаж, Бурханд үнэхээр гэрчлэл хийж, Сатанаас нүүр буруулж, зүгээр ч нэг уриа лоозон хашхирахаас илүү их юм хийж байгаа бол Сатаныг шившиглэж, Бурханыг гэрчлэхэд үүнээс дээр арга гэж үгүй. Бурханд гэрчлэл хийх, Сатаныг орхиж, голох шийдвэрээ Сатанд харуулахын тулд янз бүрийн арга ашиглах хэчнээн сайхан гээч!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханыг болон үнэнийг олж авна гэдэг хамгийн баяртай зүйл”

Чуулганы удирдагчийн хувиар та нар авьяасыг хэрхэн олж илрүүлж, хөгжүүлэхээ мэддэг, мөн авьяастай хүмүүст атаархдаггүй байх ёстой. Ийм маягаар та нар үүргээ хангалттай гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлсэн байх болно; бас та нар үнэнч байхын тулд чадах бүхнээ хийсэн байх болно. Бусад хүмүүс өөрөөс нь илүү гараад, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болж бусдыг үнэлэхийн оронд, дайрч давшилж, гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм. Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”

Чи үүргээ гүйцэтгэж байна уу, мэргэжлийн мэдлэг эзэмшиж байна уу хамаагүй, хийдэг бүх зүйлдээ зарчмыг баримтлах ёстой. Хийдэг бүх зүйлдээ үнэний дагуу хандаж, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Чи асуудал шийдвэрлэж, өөрт илэрсэн завхарсан зан чанарыг шийдвэрлэж, алдаатай арга зам, бодлоо шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах ёстой. Эдгээрийг үргэлжлүүлэн даван туулах ёстой. Нэг талаар чи өөрийгөө шинжих ёстой. Тэгмэгцээ завхарсан зан чанар илрүүлбэл үүнийгээ шийдвэрлэж, даван туулж, хаях ёстой. Эдгээр асуудлыг шийдвэрлээд, завхарсан зан чанартаа үндэслэн аливааг хийхээ больж, өөрийн сэдэл, ашиг сонирхлыг орхин үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг болсон тэр цагт л чи Бурханыг үнэхээр дагадаг нэгний хийх учиртай зүйлийг хийж байх болно. Яг энэ зан авир, үйлдэх арга барил, биеэ авч явах байдлыг Бурхан хүлээн зөвшөөрдөг үү? Тэр үүнийг хүлээн зөвшөөрдөг; энэ бол сайн үйл! Чиний ийм маягаар үйлдэхийг яагаад сайн үйл гэж үздэг вэ? Чи үүнийг бусдын тусын тулд, Бурханы гэрийн ажлын төлөө, Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө хийдгийн зэрэгцээ үнэнийг хэрэгжүүлж байдаг тул Бурхан үүнийг сайшаадаг бөгөөд энэ нь сайн үйл юм. Хэрэв чи үүнийг амьдран харуулсан бол Бурханд гэрчлэл хийж байна гэсэн үг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бүх зүйл дээр үнэнийг эрж хайснаар л үнэн-бодит байдалд орж чадна”

Хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлдээ юу агуулдаг ба хэр их хүч энерги гаргаж байгааг Бурхан шинжиж, харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа ч бас чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байдаг болно. Хэрэв өнөөдөр чи бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөхгүй бол дараа нь юм буруугаар эргэж, үр дагавар гарах үед харамслаа ч хэтэрхий оройтсон байх бус уу? Чи үүрд өртэй болж, сэтгэлд чинь сэв сууна! Сэвтэй болно гэдэг нь хүмүүсийн үүргээ биелүүлэх үеийн гэм буруу юм. Үүргээ биелүүлэх үедээ хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлд бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахаар чармай. Хэрвээ чи үүргээ ердөө л хайнга биелүүлдэггүй, мөн ямар ч харуусалгүй байдаг бол энэ үед биелүүлсэн үүргийг чинь Бурхан санана. Бурханы санадаг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлс санагддаггүй вэ? (Гэм буруу болон муу үйл санагддаггүй.) Тэдгээр нь гэм буруу юм. Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ, “Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Хэрвээ би арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм зүйл болохгүй байсан юм” гэж дотроо бодно. Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс мөнхийн өр үүсвэл чи асуудалд орно. Иймээс өнөөдөр үүргээ биелүүлэх, даалгавар хүлээн авах бүрдээ чи хамаг чадлаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийхээр чармайх ёстой. Чи гэмшиж, харамсахгүйгээр, Бурханд санагдаж, сайн үйл байхаар хийх ёстой. Нэг нүдээ нээж, нөгөөг нь аниад хайнга, хааш яаш бүү үйлд; чи үүндээ харамсаж, засаж залруулах боломжгүй байх болно. Энэ нь гэм буруу болж, эцэст нь чи зүрх сэтгэлдээ үргэлж гэмшиж, өртэй санагдаж, буруутгана. Энэ хоёр замын аль нь хамгийн сайн бэ? Аль нь зөв зам бэ? Ямар ч харуусалгүйгээр үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэж, сайн үйл бэлдэж хуримтлуулах. Гэм буруугаа хуримтлуулж, тэрэндээ харамсаж, өрөнд орж болохгүй. Хүн хэтэрхий олон гэм буруу үйлдвэл юу тохиолддог вэ? Тэд Бурханы өмнө Бурханы уурыг өөрсдөдөө хуримтлуулдаг! Хэрвээ чи бүр ч их гэм буруу үйлдэх юм бол чамд хандах Бурханы уур хилэн улам бүр ихсэж, эцэст нь чи шийтгүүлнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих