578 Бурханы хайр болон мөн чанар аминч бус
I
Чи үнэхээр Бурханыг ойлгох гэж оролдох үедээ л, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы уйгагүй санаа зорилгыг жинхэнээсээ ухаарах үедээ л Бурханы агуу байдал, аминч бус чанарыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан солонго хэрэглэн хүн төрөлхтөнтэй гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлыг хэлээгүй гэсэн үг юм. Учир нь, Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан яг хэр их хайртайг ойлгож чадах нэг ч хүн байхгүй, мөн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл хэчнээн их шимширснийг ухаарч чадах нэг ч хүн байхгүй.
II
Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүйхэн үүрдэг. Бурхан эдгээр зовлонг хэзээ ч ил дэлгэдэггүй. Тэгэхийн оронд тэдгээрийг чимээгүй тэсвэрлэж, хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн цэвдэг байдал биш, хөшүүн байдал ч биш, арга мөхөс байдал ч биш, хулчгар байдлын тэмдэг ч биш. Харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж аминч бус байсаар байна. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илчлэл, жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын үнэн бодитой биелэл билээ.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс